Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/189

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин-Эрдэнэ,

улсын яллагч А.Лхагваа,

шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2307000000330 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******од төрсөн, ******* настай, *******, ******* боловсролтой, *******, , , , хамт , тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт *******ын ******* /РД: /.

            Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн хороо, ийн орчим Э.г “миний дүүтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, амьдралыг нь сүйрүүлж байна” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний үснээс зулгаах, газарт унаган бие рүү хөлөөрөө өшиглөх, нүүр хэсэгт гараараа цохих зэргээр зодож, биед нь зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салст, зүүн дал, бугалга, шилбэнд цус хуралт, баруун зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ                                                                                              

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ч.******* нь 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн хороо, ийн орчим Э.г “миний дүүтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, амьдралыг нь сүйрүүлж байна” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас түүний үснээс зулгаах, газарт унаган бие рүү хөлөөрөө өшиглөх, нүүр хэсэгт гараараа цохих зэргээр зодож, биед нь зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салст, зүүн дал, бугалга, шилбэнд цус хуралт, баруун зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

  • Хохирогч Э.гийн гаргасан гэмт хэргийн талаарх гомдол (хавтаст хэргийн 01 дэх тал),

 

  • Хохирогч Э.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн үед тэйгөө муудаад өөрийн улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаад аймаг руу явсан. Маргааш өглөөний 10 цаг өнгөрч байхад над руу залгаад мөн эхнэртэйгээ муудсан учир уулзъя гэж тохироод Налайх дүүргийн хороо, ийн орчим уулзсан. Тэгээд надад эхнэрээсээ сална, хоёулаа цуг амьдаръя гэж хэлсэн. Би зөвшөөрч бид хоёр бүр мөсөн явахаар шийдээд аймаг руу явсан. Тэнд машин дотор 8 хоносон. Би чи ээжтэйгээ одоо ярь гээд залгуултал эгч нь утсыг нь аваад олигтой юм дуугарахгүй уйлж байгаад тасалчихлаа гэсэн. Тэгэхээр нь би за тэгвэл одоо эгч рүүгээ яриад тодорхой асуу, ямар нэг юм болсон байлгүй гэж хэлээд залгуултал ээжийнх нь бие муу байгаа учир эгч нь хүрээд ир гэсэн. үгүй гэж хэлээд утсаа тасалсан. Би уурлаад чи гэртээ хариад эгчтэйгээ уулз гэхэд уулзахгүй гээд байсан. Би хүчээр Налайх дүүргийн хүлээн авах дээр ээжтэй нь уулзуулах гээд иртэл гэнэт л ийн ах дүүс ирээд миний машины түлхүүрийг хугалж аваад машинаас үсдэж буулган газар унагаад миний биеийн хаа сайгүй өшиглөж, гараараа цохиж, ёс бусаар маш олон удаа харааж зүхсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 06-07 дахь тал),

 

  • Гэрч Ч.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн хүлээн авахын хойд талын зогсоол дээр ирсэн. Тэгтэл манай эгч, дүү нар ирээд г жолоочийн талаас татаж гаргаж ирээд, намайг жолоочийн эсрэг талын суудал дээрээс манай төрсөн ах Баатарчулуун татаж буулгаад эгч ******* үглээд цохиж байх хооронд цагдаагийн машинтай 2 цагдаа бууж ирээд бид нарыг салгасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

 

  • Гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн иргэн *******тай уулзахад “та нар энэ г авч яваад ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөөд манай дүүгээс хол байлга. Тэгэхгүй бол ар гэр үймүүлж гэр бүл салгах гэсэн муухай *******” гэж хэлсэн. Ингээд манай 112-ын бүрэлдэхүүн г хэлтэс рүү авч яваад учир байдлыг тодруулахад “намайг сая байсан *******чүүд нэлээд хэл амаар доромжилж, нэг ******* нь намайг нэлээдгүй олон удаа цохиж зодсон” гэхээр нь та цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах уу гэхэд үгүй ээ, хэрэггүй гэж хэлэхээр нь ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. ...Тухайн үед дуудлагаар очиход энгэрийн камер ашиглах шаардлагагүй нөхцөл байдалтай байсан тул ашиглаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 374 дугаартай “Э.гийн биед зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салст, зүүн дал, бугалга, шилбэнд цус хуралт, баруун зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтэл байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

 

  • Шүүгдэгч Ч.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Манай төрсөн дүү болох нь жирэмсэн эхнэр, 2 хүүхэд, 70 настай ээжийнхээ хамтаар Налайх дүүргийн Тэрэлж гэх газарт мал маллаж амьдардаг. Тэгсэн манай дүү нь 2023 оны 0 сараас өөрийн саахалт айлын хүүхэн болох тай дотно харилцаатай болоод жирэмсэн эхнэр, хүүхэд, ээжийгээ хаяад, гэх хүүхэнтэй адуундаа явлаа гэж хэлээд алга болсон. Тэгээд манай ээж, гийн ээж болон нөхрийнх нь хамтаар энэ хоёрыг Чойр, Баянжаргалангаар хайгаад олоогүй. Сүүлдээ аргаа бараад олдохгүй байхаар нь би 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүрэгт ирээд ээжийн бие муудаад байна гэж өөрийн төрсөн дүү рүү нууцалсан дугаараас залгаж байгаад Налайх дүүргийн эмнэлгийн гадаа ирүүлсэн. Эмнэлгийн гадаа ирэхдээ гэх хүүхнийхээ хамтаар ирэхээр нь би уур хүрээд аргаа ядаад гэх хүүхнийг нь үснээс нь зулгаагаад гараа атгаж байгаад нүүр хэсэг рүү нь цохисон. Тухайн үед уур хүрээд зүрх дэлсчихсэн байсан учраас хэд удаа цохисноо сайн хэлж мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал) болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.*******гийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч Ч.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Э.гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ч.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  1. Шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ