| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2023/0182/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/195 |
| Огноо | 2023-12-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл, |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Д.Аянагүл,
шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******, ******* хотод төрсөн, тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, *******, , , , хамт , , , тоотод оршин суух,
урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн,
******* овогт *******ын ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн үед дүүргийн 1 дүгээр хороо тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас Г.ыг цохих гэж байгаад түүний эхнэр Б.ийн нүүрэн тус газарт нэг удаа цохиж, биед нь баруун ухархайн хананы хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, шуунд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн үед манай нөхөр гэртээ байж байхад Б. гэх залуу манай нөхрийг уулзъя гээд утсаар залгаад байсан. Тэгээд манай нөхөр гарч яваад, би гэртээ сууж байтал гэрийн цонхоор хүмүүс хашхиралдаад байхаар нь би гараад очтол Б. гэх хүн машинаас бууж ирээд манай нөхөртэй барьцалдаад авсан. Тэгээд манай нөхрийг Б. цохисон тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд удалгүй Б. нь манай нөхөр лүү пиво цацаад байсан. Тэгтэл хамт явж байсан Э.******* гэх залуу бас нийлж манай нөхрийг зодох гэж байхаар нь би голоор нь ортол Э.******* гэх залуу миний нүүрэн хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд би яагаад намайг цохиж байгаа талаар асуутал “Уучлаарай, нөхөртэй чинь маргалдаж байгаад андуураад цохисон байна” гэсэн. Манай нөхөр шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэсэн. Одоогоор бол эм тариа, шатахууны бодит зардал 320,000 төгрөг надаас гараад байна. Э.*******ын зүгээс одоогоор надад нэг ч төгрөгийн хохирол төлж барагдуулаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10 дахь тал),
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч нь ******* боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүх хуралдаан дээр илэрхийлсэн тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Э.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Б.ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Шүүгдэгч Э.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.******* нь тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны Г.ыг цохих гэж байгаад түүний эхнэр болох Б.ийн нүүрэн тус газарт нэг удаа цохисны улмаас биед нь баруун ухархайн хананы хугарал, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.ийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн шатанд эм тарианы зардалд баримтаар 136,292 төгрөг, бензины зардалд 180,000 төгрөг, нийт 316,292 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүхээс баримтуудыг судалж үзээд гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зайлшгүй гарах зардал гэж дүгнэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар тул шүүгдэгч Э.*******оос 316,292 төгрөгийг гаргуулж хохирогч Б.т олгохоор шийдвэрлэв.
Харин иргэний нэхэмжлэгч Ж.Ганжаргал нь “Хохирогч Б.т эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ үзүүлсэн 175,000 төгрөгийн зардлыг гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1. гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.
Хохирогч Б.ийн биед бусдын буруутай үйлдлийн улмаас гэмтэл учирсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 175,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан байх тул хуульд заасны дагуу гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Э.*******оос уг зардлыг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй байна.
Түүнчлэн хохирогч Б.ийн биед баруун ухархайн хананы хугарал гэмтэл учирсан бөгөөд уг гэмтэлтэйгээ холбогдуулан мэс засал хийлгэх тохиолдолд цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.*******оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
шүүгдэгч Э.******* нь “Ажил хийх боломж олгож, торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн тайлбар, дүгнэлт тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Э.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүл байсан эсэхийг шалгах хуудсаар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/86 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 04/22364 дугаартай албан бичгээр шүүгдэгч Э.******* нь 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 104 цагийн ажлыг биелүүлж, 256 цагийн ажлын үлдэгдэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Э.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогдсон байдал) учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй), хувийн байдал (гэм буруугаа хүл, гэмшиж байгаа байдал, *******) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, энэ тогтоолоор оногдуулсан 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас биелүүлээгүй үлдсэн 256 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийтэд тустай ажил хийлгэх ялын нийт хэмжээг 706 цагаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ