Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж, Ерөнхий шүүгч Х.Ганболд, шүүгч Д.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Д.*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2307000000119 дугаартай хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2023/ДШМ/1053 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосныг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* хотод төрсөн, тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, *******, , , хамт , тоотод оршин суух хаягтай, 

урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

******* овогт *******ийн ******* /РД: /.

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 03 дугаар сарын 05-ны орой 22 цагийн орчим 74 дүгээр байрны гадна Ч.тай хардалтын улмаас “чи муу пизда энд юу хийж байгаа юм бэ” гэснээр маргаан үүсгэн маргалдаж, цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.*******ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Г.*******ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай, маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” гэсэн байр сууринаас тус тус оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

   Шүүгдэгч Г.******* шүүхийн  хэлэлцүүлэгт  мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байгаа. Гэм буруу дээрээ маргахгүй. Шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хүлээнэ” гэв.  

 

   Иргэдийн төлөөлөгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Г.******* нь гэм буруугаа бүрэн гүйцэд ойлгосон байгааг нь, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзээсэй. Хуульд заасан боломжийг харгалзан үзээсэй. Гэм буруутай гэж үзэж байна гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 03 дугаар сарын 05-ны орой 22 цагийн орчим 74 дүгээр байрны гадна Ч.тай хардалтын улмаас “чи муу пизда энд юу хийж байгаа юм бэ” гэснээр маргаан үүсгэн маргалдаж, цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Хохирогч Ч.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 03 дугаар сарын 05-ны орой 18 билүү 19 цагийн үед найз хүүхэн болох ын тоот гэрт унтаж байсан юм. Тэгсэн гэнэт нэг эрэгтэй хүний орилж уурласан чимээ сонсогдохоор нь сэртэл ын салсан нөхөр ******* гэх залуу ороод ирчихсэн над руу “чи муу пизда минь энд юу хийж байгаа юм бэ босооч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод иртэл ******* надтай маргалдаж зодолдох гээд байгаа бололтой байхаар нь тухайн үед ын хүүхдүүдийг нь айлгачихна гэж бодоод би ын гэрээс гараад тэдний байрных нь орцны үүдэн дээр зогсож байтал араас ******* гартаа нэг юм барьчихсан гараад ирсэн. Тэгээд над руу цохих гээд байгаа юм шиг гараа далайгаад дайрахаар нь би түүнийг хөлөөрөө өшиглөөд хойшоо унагаачихсан. Тэгсэн ******* босож ирээд дахиад над руу дайраад байхаар нь би түүнд “чи болиоч ээ” гэж хэлсэн. Над руу дайраад гараараа миний цээж рүү цохиод цаашаагаа машиндаа суугаад зугтаагаад яваад өгсөн. Тэгсэн гэнэт миний цээж хэсэг халуу оргиод байхаар нь гараараа тэмтрээд үзэхэд цээж маань нойтон цус болчихсон байсан. Тэгээд би ын том хүү р рүү залгаж “аав чинь ахыг нь хутгалчихлаа” гэж хэлсэн. р гэрээсээ гарч ирээд бид хоёр ын эгчийнх нь машинаар дүүргийн Эрүүл мэндийн төв рүү хүргүүлж очсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

  • Гэрч Ц.рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай аав, ээж хоёр салаад жил гаруй хугацаа өнгөрч байгаа юм. Өнөөдөр 21 цаг орчмын үед гэрт дүү, нагац эгчийн хүүхэд бид гурвыг байхад ээжийн найз болох гэх ах согтуу гэрт орж ирээд “Унаа олдохгүй байна. Маргааш өглөө явъя” гэж хэлэхээр нь би гал тогооны өрөөнд ор засаж өгөөд хэвтүүлсэн. Орой 22 цаг орчмын үед аав ******* гаднаас орж ирээд ахтай маргалдаад барьцалдаад авахаар нь би салгангуутаа ахыг гэрээс гаргасан чинь аав араас нь гараад явсан. Удалгүй танихгүй дугаараас ах залгаад “Ахыг нь аав нь хутгалчихлаа” гэж хэлэхээр нь би гарч очиход цээжин хэсгээс нь цус гарчихсан гараараа дарчихсан байдалтай байхаар нь нагац эгчийг утсаар дуудсан. Нагац эгч хүрч ирээд ахыг аваад эмнэлэг явсан. Би гэрт орж ирээд хутгуудаа шалгаж үзэхэд ногоо арилгадаг хар өнгийн бариултай хутга байхгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

 

  • Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн хуучин нөхөр болох *******аас салаад 2 жил гаруй хугацаа өнгөрч байгаа юм. Салснаас хойш үе үе над руу залгаж “эвлэрье” гэх утга бүхий зүйлс ярьж байдаг юм. 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр найз яриад салхинд гарах талаар асуухаар нь би зөвшөөрөөгүй юм. Тэгсэн чинь манай гэрт хүрээд ирэхээр нь би хамтдаа салхинд гарч, н гүүрний ойролцоо очсон. өөрийн 2 найзын хамт явсан байсан учир тэр 3 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээсэн. Би архи ууж дуусахаар нь машиныг нь бариад дүүрэгт авч ирээд Соёлын ордны урд тай маргалдаад салаад цуг ажилладаг эгч рүү ярьж машинд нь хамтдаа нэлээн удаан сууж байгаад гэртээ харих гэсэн чинь 22 цаг 30 минут орчмын үед төрсөн эгч залгаад “ хутгалуулчихжээ, би сая эмнэлэг дээр авчирлаа, хутгалчихжээ” гэж хэлэхээр нь би эмнэлэг дээр очиход цээжиндээ хутганы шархтай орон дээр хэвтэж байсан. Би юу болсон талаар асуухад “манай гэрт салсан нөхөртэй маань маргалдсан” талаараа хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

 

  • дүүргийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 115 дугаартай “гийн ын биед цээжний гол дээд хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал),

 

  • Шинжээч Р.Ням-Осорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хутганы чиглэл зүүн дээрээс баруун доош чиглэлтэйгээр цээжний хөндий рүү зүсэж нэвтэрсэн байсан. Үзүүлэгчийн биед тус тусдаа ялгаж үзэх гэмтэл тогтоогдоогүй, цээжний хөндийд нэвтэрч гялтангийн хөндийд цус хуруулсан шарх гэмтэл гэсэн ганц л гэмтэл тогтоогдсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал),

 

  • Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“2023 оны 03 дугаар сарын 06-ны шөнө яг хэдэн цаг гэдгийг нь санахгүй байна, дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай хүлээн авах тусламжийн тасагт иргэн Ч. нь , т бусдад хутгалуулсан гэж ирсэн. Тухайн үед энэ хүний биед анхан шатны үзлэг тусламж үзлэг хийхэд цээжний урд хананы өвчүүний дээд гуравны нэг хэсэгт 3 см орчим зүүнээсээ баруун тийшээ чиглэлтэй гүн нэвтэрсэн шархтай, шархнаас их хэмжээний цус гоожсон байдалтай байсан. Тухайн үед би шархыг шалгаад анхдагч оёдол тавьж эмчилгээ хийгээд Цэргийн төв эмнэлэг рүү яаралтайгаар хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал),

 

  • Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 714 дугаартай “Урьд гаргасан 115 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.  Шинжээчийн дүгнэлтийн хэсэг газрын үзлэг болон дүгнэлт хэсэгт нэг шархны байрлалыг хоёр өөрөөр тодорхойлж бичсэн байна. Цээжний гол дээд хэсэг дэх цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас цээжний баруун хөндийд цусан хураа үүсчээ. Хохирогчид хийсэн цээжний КТГ-н шинжилгээгээр “...баруун гялтангийн хөндийд 1,7 см зузаантай шингэнтэй” гэж оношлогдсон байх ба цээжний баруун хөндийд хатгалт хийж 100 мл цус авсан байна. Хийгдсэн КТГ-н шинжилгээгээр илэрсэн болон хийгдсэн мэс ажилбарын үеийн авсан цусыг өөр өөр хэмжээсээр тодорхойлсон байна” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “энэ гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасан бөгөөд “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэдэгт иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгодог.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Г.*******ы үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Ч.ын эрх чөлөөнд халдаж, хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

            Шүүгдэгч Г.*******ы үйлдлийн улмаас хохирогч Ч.ын биед учирсан цээжний гол дээд хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хуралдалт гэмтэл нь амь насанд аюултай буюу гэмтэл учрах үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн, үхэлд хүргэх боломжтой хүнд зэргийн гэмтэл болохыг тогтоосон байх бөгөөд шүүгдэгч Г.******* нь хохирогчийн биед уг гэмтлийг хутга буюу хүйтэн зэвсгээр учруулсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хооронд шалтгаант холбоотой байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Г.*******ыг гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй болно.  

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан боловч хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Г.*******аас хохиролд 2.400.000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Ж.Ганжаргал нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 2.780.700 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Г.******* 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төлж барагдуулсан болох нь Хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлт,

   шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нь “шүүгдэгч Г.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргаагүй, өөрийн үйлдэлд гэмшиж, хохирол төлбөрийг нөхөн төлсөн, эрүүл мэндийн байдал, хохирогчийн зүй бус үйлдэл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч Г.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (хардалтын улмаас маргалдаж, зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэж биед нь халдсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогчид 2.400.000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй гэх), хувийн байдал (чихрийн шижин хэв шинж 2 гэх өвчний оноштой эрүүл мэндийн байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.*******ы 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 93  хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч нар “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаан байхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан хэрэглэж өгнө үү” гэх хүсэлт, дүгнэлтийг гаргасан болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэдэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаас хойш мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирол, хор уршигийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрсөн байх, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байх зэргийг ойлгох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар өмнөх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаануудад хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэг, гэмт хэргийн зүйлчлэлийн асуудал дээр маргаж, мэтгэлцэж, давж заалдах журмаар гомдол гаргаж байсан зэргээс дүгнэхэд шүүгдэгч Г.*******ыг “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” гэж үзэх үндэслэлгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй, ажлын хэсэг нь 13 см, нийт 23 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.*******ыг 5 (тав) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 5 (тав) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ы цагдан хоригдсон 93 (ерэн гурав) хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Г.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүгдэгч Г.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй, ажлын хэсэг нь 13 см, нийт 23 см урттай 1 ширхэг хутгыг тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Э.ЭНХЖАРГАЛ

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Х.ГАНБОЛД

 

                                             ШҮҮГЧ                                         Д.ЧИНЗОРИГ