Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/186

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин-*******э,

улсын яллагч Д.Аянагүл,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ээгийн *******д холбогдох эрүүгийн 2307001390296 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******,******* суманд төрсөн, тай, эрэгтэй, *******, *******, ******* ажилтай, , хамт *******, , , од оршин суух,

урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн,

******* овогт *******ээгийн ******* /РД: /.

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийн төлбөр тооцооны төвөөр үйлчлүүлэх үедээ бусдын гээгдүүлсэн Самсунг А52 загварын гар утсыг бусдын эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, завшсаны улмаас хохирогч М.ид бага хэмжээнээс дээш буюу 365,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” гэсэн байр сууринаас оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүхэд хандаж мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Э.******* нь 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “” ХХК-ийн төлбөр тооцооны төвөөр үйлчлүүлэх үедээ бусдын гээгдүүлсэн Самсунг А52 загварын гар утсыг бусдын эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, завшсаны улмаас хохирогч М.ид бага хэмжээнээс дээш буюу 365,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

- Иргэн Б.гаас эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дахь тал),

 

- Хохирогч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 15 цагаас 16 цагийн хооронд дүүргийн 2 дугаар хороонд байрлах тооцооны төв рүү төлбөрөө төлөх гээд очсон. Тухайн үед би утсаа цүнхэндээ хийчихсэн явж байгаад ертөнцийн зүгээр зүүн талын ширээн дээр байх залууд тооцоогоо төлөх гээд утаснаасаа тооцоо харчхаад өөрийн эзэмшлийн Самсунг А52 маркийн гар утсаа ширээн дээр нь орхиод компанийн үйлчилгээний залуутай тооцоо хийх гээд босоод явсан. Тэгээд гэртээ ирээд цүнхээ шүүгээндээ хийчхээд байж байгаад 18 цагийн үед утсаа цүнхнээсээ авах гээд цүнхээ онгойлготол миний цүнхэнд гap утас маань байхгүй байхаар нь би компанийн тооцооны төвийн ширээн дээр үлдээснээ санаад өөрийн эзэмшлийн , гэх дугаарууд руугаа залгатал утас маань унтарчихсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн байгууллагын өрөөнд гар утас засвар дээр 1-2 хүн байсан. Миний зүүн гар талд үйлчлүүлэгч нар суудаг сандал дээр 1 хүн байсан. Би гap утсаа 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Мобикомоос 1,399,999 төгрөгөөр худалдаж авч байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

 

  • Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Анх 2023 оны 03 дугаар сарын орчимд манай нөхөр Э.******* надад Самсунг галакси А52 маркийн утсыг “чи барьж байгаарай” гээд өгсөн. Тэгэхээр нь “чи хаанаас ямар учиртай үнэтэй утас барьчхаад надаа өгч байгаа юм бэ” гэтэл “хаанаас ч аваагүй ээ” гээд надаа өгсөн. Тухайн үед би юм бодолгүй авсан. Манай нөхөр тогтсон ажилгүй. Хувиараа хаа тааралдсан газраа халтуур хийж ажилладаг. Одоо бид 2 цуг амьдардаггүй. Худалдаж авсан юм уу, яаснаа надад ерөөсөө хэлээгүй, “чи барьж бай” гэхээр нь амьхандаа надад өгч байгаа юм байна гэж ойлгоод баярлаад авсан. Гар утас өглөө гэж надаас мөнгө төгрөг аваагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

 

  • “Дамно” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн НД-23-126 дугаартай “Самсунг А52 загварын гар утас нь 365,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 33-36 дахь тал),

 

  • Яллагдагч Э.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн орчимд дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “-” худалдааны төвөөс хүүхдэдээ хувцас худалдаж авахаар гарч явж байхдаа үүдний шатан дээр гар утас хэвтэж байхаар нь эзэн гэх хүн харагдахгүй болохоор нь утас оллоо гээд баярлаад авчихсан. Тэгээд тэр өдөртөө гэртээ очоод тухайн утсыг эхнэр Б.д өгсөн. Би эхнэртээ ямар нэгэн юм хэлээгүй “чи энэ утсыг барьж бай” гээд өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал),

 

  • “Юнител” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 05-01/6331 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 58 дахь тал),

 

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд “Гээгдэл эд хөрөнгө завших” гэдэгт гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа, өөрийнх нь биш гэдгийг мэдсээр байж өөрийн өмчлөл, эзэмшилд хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг бөгөөд “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.

 

Шүүгдэгч Э.******* нь гээгдэл эд хөрөнгө болох Самсунг А52 маркийн гар утсыг өөрийнх нь биш бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж зохих байгууллага, иргэнд мэдэгдэхгүйгээр өөрийн эзэмшилд авч, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.д өгсөн байх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас бусдад буюу хохирогч М.ид 365,000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан байгаа нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч М.ийн гээгдүүлсэн Самсунг А52 маркийн гар утсыг 365,000 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээний байгууллага тогтоосон байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хохирогч М.ид Самсунг А52 маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл” (хавтаст хэргийн 14 дэх тал) гэх баримтаар тогтоогдож байна. Хохирогч М. нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гээгдүүлсэн эд хөрөнгийг биет байдлаар хураан авч хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч Э.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан “шүүгдэгч Э.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа, хууль эрх зүйн мэдлэггүй, бичиг үсэг мэдэхгүй, ******* зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

            Шүүгдэгч Э.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг эдэлж, дуусгавар болсон байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Э.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (бусдын гээгдүүлсэн гар утсыг олж, бусдынх болохыг мэдсээр байж завшсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эд хөрөнгөд 365,000 төгрөгийн хохирол учирсан, гээгдэл эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн), хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал) зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, хохирогч М.ид хэргийн материалтай танилцахыг мэдэгдэж, хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлсэн талаарх баримт хэрэгт авагдсан байх бөгөөд шүүхээс хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэж, хэргийн материалтай танилцахыг мэдэгдэж, оролцогчийг эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ээгийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ