Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/01

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,

улсын яллагч А.Лхагваа /томилолтоор/,

хохирогч Э.,

шүүгдэгч Б.*******, Т., Ц. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Баясгалангаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2307 00000 0239 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Улсын иргэн, ******* өдөр ******* аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн *******, *******, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ийн ******* /РД:/

 

Улсын иргэн, -ны өдөр аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт аймгийн , *******, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

овогт ын /РД:/

Улсын иргэн, -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, гүний уурхайд ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

овогт гийн /РД:/

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

2023 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй амралтын гарын авто зогсоолд “зүй бус харьцсан” гэсэн шалтгаанаар яллагдагч Б.******* нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр, түүнээс олон хүний буюу хохирогч Э., Э., Т. нарын нүүрэн тус газарт гараараа цохих, өшиглөх зэргээр,

Яллагдагч Т. нь хохирогч Ц.ын толгойн тус газарт чулуугаар цохиж,

Яллагдагч Ц. нь хохирогч Ө.ыг газарт унаган нүүр хэсэгт нь гараараа цохих зэргээр тус тус халдаж, тус бүрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

2023 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй амралтын гарын авто зогсоолд “зүй бус харьцсан” гэсэн шалтгаанаар яллагдагч Б.******* нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр, түүнээс олон хүний буюу хохирогч Э., Э., Т. нарын нүүрэн тус газарт гараараа цохих, өшиглөх зэргээр,

Яллагдагч Т. нь тухайн үеийн таарамжгүй харилцааны улмаас  хохирогч Ц.ын толгойн тус газарт чулуугаар цохиж,

Яллагдагч Ц. нь хэрүүл маргаан өдүүлсэн гэх шалтгаанаар хохирогч Ө.ыг газарт унаган нүүр хэсэгт нь гараараа цохих зэргээр тус тус халдаж, тус бүрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Б.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн: “.... Тухайн үед яг цаг хэд болж байсныг би хараагүй, нар жаргасан байсан. Манай найз машин руугаа хувцсаа солих гээд явсан. Би удалгүй араас нь ирээд зогсоол дээр байтал, /Дараа нь нэрийг нь мэдсэн/ гэх ах агсраад томроод байсан. Тухайн үед дуугүй бай гэтэл хүрээд ирсэн. Тэгтэл ирээд ыг ирээд толгойн ар хэсэг рүү алгадсан. Тэгэхээр нь би гэх хүнийг нэг цохитол намайг буцаагаад цохисон. Тухайн үед бөөн бужигнаан болоод байсан. Би ыг 2-3 удаа цохисон. Мөн тухайн үед гэх хүнтэй хамт явсан 2 эмэгтэй хүн байсан. Би тухайн 2 эмэгтэйн нэгийг нь нүүр рүү гараараа нэг цохиод нэгийг нь өшиглөсөн. Тухайн үед олон хүн байсан. Мөн гэх хүнтэй маргалдаж гэх хүн ын толгой руу чулуугаар цохисон. Тэгээд удалгүй амралтын газрын хүн ирж цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80 дахь тал/,

Шүүгдэгч Т. хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Шөнө 1-2 цагийн үед надтай хамт явсан гэх ах гадаа тамхилж сууж байгаад , ******* /нэрийг нь дараа нь мэдсэн/ гэх залуустай маргалдсан. Тэгээд надад хэлэхээр нь би машины зогсоол дээр тухайн залуус дээр очсон. Тэгээд би яагаад байгаа юм гээд ын шилэн хүзүүн дээр нэг цохисон. Тэгтэл ******* нь намайг нүүрэнд нэг цохисон. Тэгэхээр нь би , ******* нартай маргалдаад зодолдсон. Тэгээд ын дээр гарсан цохиод байхаар би газраас чулуу аваад араас нь толгой руу нь 1 удаа дал руу нь 2 удаа цохисон. ...Тухайн үед ******* надтай магалдах үед эхнэр , нар ирж намайг салгах гэтэл ******* нэгийг нь өшиглөөд нэгийг нь алгадсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90 дэх тал/,

Шүүгдэгч Ц. хэргээ хүлээн мэдүүлсэн: “...ид “” гэх нэртэй амралтад найз *******, иа, нартай хамт явж байгаад танихгүй 2 эмэгтэйтэй маргалдсан. Тухайн үед тэр хүмүүстэй уг амралтын машины зогсоол дээр маргалдаж зодолдсон. Тухайн үед гэх хүнтэй маргалдаж намайг нүүрэн тус хэсэгт нэг алгадсан. Тэгтэл хажуугаас ******* ирээд ыг нэг удаа цохисон. Түүний дараа зогсоол дээр байсан машины хажууд зогсож байхад /дараа нь нэрийг нь мэдсэн/ гэх хүн ирээд намайг газарт хамт аваад унасан. Намайг газарт унасан байхад чулуугаар миний толгойн араас 2-3 удаа цохисон. Тэгээд тэнд байсан эмэгтэй хүн ыг салгахад би ыг нүүр рүү нь 2-3 удаа гараараа цохисон. Түүнээс болж ын биед гэмтэл учирсан.” гэх мэдүүлгүүдээс гадна хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн  6-7, 12, 22, 27, 30 дахь тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 316 дугаар, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 282, 283 дугаар, 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 286, 284, 285 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт /хавтаст хэргийн 358-59, 2-33, 37-38, 42-43, 47-48, 53-54 дахь тал/, Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 62-63 дахь тал/, Мөрдөгчийн тэмдэглэл гэрэл зургийн хамт /хавтаст хэргийн 64-66 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь  хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд прокурорын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан яллагдагч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр,

яллагдагч Т., Ц. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тус бүр 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” тухай санал болгож, шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүхээс торгох ялыг оногдуулах нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр, шүүгдэгч Т., Ц. нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тус бүр 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд,

 Шүүгдэгч овогт ын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч овогт гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.*******ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Т., Ц. нарыг тус тус 500 /таван зуу/ нэгжтэй  тэнцэх  хэмжээний  буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд,  Т., Ц. нарт тус тус оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй  тэнцэх  хэмжээний  буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

  5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

  7.  Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                        

 

                                        ДАРГАЛАГЧ,

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Х.ГАНБОЛД