Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 385

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 17 өдөр

           Дугаар 151/ШШ2020/00385  

                                     Төв аймаг

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: Төв аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “А” ХХК-д холбогдох

4 967 686 776 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн төлөөлөгч Г.Д, прокурор Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Билгүүн нар оролцов.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... “А” ХХК-аас 2015-2017 онуудын цалиг, хөлс болон түүнтэй түүнтэй адилтгах орлогын албан татвар, 5 518 900 төгрөг, 2015-2019 онуудын үл хөдлөх хөрөнгийн албан татвар 452 400 төгрөг, 2015-2017 онуудын аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 2 110 418 төгрөг, 2013-2017 онуудын нэмэгдсэн өртгийн албан татвар 4 859 777 911.30 төгрөг, татварын улсын байцаагчийн 2014 оны 140010568 тоот актаар ногдуулсан торгууль 97 247 508.50 төгрөг, хүү 682 778 төгрөг, татварын улсын байцаагчийн 2016 оны 140020677 тоот актаар ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын 1 451 158.90 төгрөг, торгууль 435 348 төгрөг, хүү 4 353 төгрөг нийт 4 967 686 776.40 төгрөгийн татварын өр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5-д “татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтийн дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана”, 16.1.1-д “тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар төлөгч өөрөө төссөьт төлөх”, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “суутгагч нь алыан татвар төлөгчийн орлогоос суутгас авсан албан татварыг энэ хуулийн 26.1.6-д зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлнэ” мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “суутгагч” гэж албан татвар төлөгчийн орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг “, аж ахуйн нэгжийн орлогын албан татварны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчидан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний 20-ны дотор, жилийн эцсинй тайланг дараа оны 02 сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ. Үл хөдлөх эд хөрөнгийн албант татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө”, Татварын ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “татварын алба, татварын улсын байцаагч татварын өр төлөх хугацааг дор дурдсанаар тогтооно", 57 дугаар зүйлийн 57.1.2-д "Хяналт шалгалтаар илэрсэн нөхөн татвар, түүнд ногдох алданги, торгуулийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоног" гэсэн заалтуудыг зөрчиж суутган авсан болон улсын төсөвт төлөх албан татварыг төлөөгүй.

Татварын улсын байцаагчийн 2014 оны 140010568 дугаартай хяналт шалгалтын актаар ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын өрийг шүүхэд нэхэмжилж 2015 оны 10 сарын 26-ны өдрийн 1657 тоот шүүгчийн захирамжаар тус компаниас 227 592 688.90 төгрөг гаргуулж Т Хт олгохоор шийдвэрлэсэний дагуу одоо Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдэж байна. “А” ХХК-ийн харилцах данс болон бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болох Баянцагаан суманд байрлах шатахуун түгээх станцын барилга нь шүүхийн шийдвэртэй өрөнд битүүмжлэгдсэн байгаа болно.

"А" ХХК нь 2013 онд 14 706 131 000 төгрөг, 2014 онд 15 836 171 300 төгрөг, 2015 онд 5 619 528 300 төгрөг, 2016 онд 6 188 498 400 төгрөг, 2017 онд 10 388 819 500 төгрөгийн борлуулалтын орлоготой НӨАТ-ын тайлан татварын албанд ирүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар энэ төрлөөр 4 859 777 911.30 төгрөгийн өртэй буюу татварын албаны нийт өрийн 37.4 хувийг дангаараа эзэлж байна.

Төв аймгийн татварын хэлтсээс 2018 оны 06 сарын 18-ны өдөр тус аймгийн цагдаагийн газарт "А" ХХК-г НӨАТ-ийн падааныг бусад аж ахуйн нэгжүүдэд худалдан борлуулж байж болзошгүй гэх үндэслэлээр шалгуулахаар шилжүүлсэн бөгөөд мөрдөн байцаалтын явцад "А" ХХК нь гаалиар оруулсан болон татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдээс худалдан авсан бараа материалын худалдан авалт байхгүй, харилцах дансаар дамжсан борлуулалтын орлого байхгүй атлаа 2016 онд 44 татвар төлөгчид 112 удаагийн бичилтээр 5 188 498 404 төгрөг, 2017 онд 63 татвар төлөгчид 247 удаагийн бичилтээр 10 338 819 527 төгрөг, 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 04 сарын 03-ны өдрийн хооронд 11 татвар төлөгчид 2 845 281 045.45 төгрөгийн борлуулалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж төлбөрийн баримтаар борлуулалтын хий бичилт хийсэн болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 19, 47 дугаартай дүгнэлтүүд, тус татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2019 оны 02 сарын 15-ны өдрийн 0000747 дугаартай дүгнэлт, "А" ХХК-ийн санхүүгийн тайлан болон бусад бичгийн нотлох баримтаар нотлогдсон.

Гэтэл Төв аймгийн прокурорын газрын 2019 оны 05 сарын 09-ны өдрийн 04  дүгээр тогтоолоор Г.Дын үйлдсэн гэмт хэрэг нь Монгол улсын Эрүүгийн хүулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг мөн бөгөөд мөн хуулийн 2.6 дугаар зүйлд зааснаар хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарагдаж байгаа бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, төрд учирсан хохирлыг иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх шийдвэр гаргасан. Манайхаас “А” ХХК-д удаа дараа мэдэгдэх ажиллагааг хийсэн. Иймд гэмт хэргийн улмаас төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр “А” ХХК-аас 4 967 686 776.40 төгрөг -асгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай компани сар бүр өрөө төлөөд явдаг байсан. 2016 оны татварын улсын байцаагчийн хяналт шалгалтаар гарсан өр байгаа. Би жил бүрийн тайлангаа тухайн үед хассан үнийн дүнгээр илгээж байсан. Би тухайн үед татварын өрнөөс болоод дансаа хаалгаад зээлээ ч төлж чадахгүй байдалд хүрсэн. Би 2013 оноос 2016 оны хооронд татвараа нуусан зүйл байхгүй. Би ил тодын тайлангаа хийж гаргаж өгсөн. Би эхэндээ татварын өрийг мэдээгүй байсан. Сүүлд л татварын өр гарч ирснийг мэдсэн. 2 400 000 000 гаруй төгрөгийн өр гараад ирсэн. Би тухайн үед ил тодын тайлангаа явуулж байсан. 2016 оны жилийн эцсийн тайлан дээр би алдаа гаргаад энэ өр гарч ирсэн. Төв аймгийн Баянцагаан сумын харьяат “Ануд номин” ХХК 2013 оны НӨАТ-ын тайлангаар 2013 оны 7, 8, 9 саруудад тайланд орсон худалдан авалтын падааныг 2013 оны жилийн эцсинй тайлан тушаах тайлан тушаах болоход татварын программ дээр 7, 8, 9 саруудын худалдан авалтын паданыг хасалт хийж байна тайлангаа тушаа гээд тайлангаа тлгээхэд хүлээж авахгүй байсан. Тийм учраас би тайлангаас 7, 8, 9 саруудын худалдан авалтын паданыг хүсэлт явуулж хасалт хийлгэсэн. 2013 оны жилийн эцсээр худалдан авалтын падан хуурамч байна гэж өр гарч ирсэн. Намайг цагдаа дээр хүртэл шалгаж, өр төлбөр нэхэж нөхөр, хүүхдүүд хүртэл ирээд зодохоо шахаж байна.

“Нью Хэрмтааз” ХХК: 5478383,

7 сарын 3 - 0014198980=245 454 545=24 545 455=270 000 000

8 сарын 3 - 0014198981=220 909 091=220 909 090=243 000 000

7 сарын 30 - 0014328499=350 000 000=350 000 000=385 000 000

8 сарын 30 – 0014328523=288 409 091=28 840 909=317 250 000

7 сарын 25 – 0014328497=180 863 636=18 086 364=19 890 000

7 сарын 13 – 0014328496=147 272 727=14 727 273=162 000 000

 

“Авариса” ХХК

8 сарын 1 – 0014328501=39450 000=358 636 369

0014328499=385 000 000=350 000 000

0014328526=472 500 000=429 545 454

0014328544=40 500 000=368 181 818

0014328524=76 800 000=698 181 818

 

“Нью Хэрмтааз” ХХК

10 сарын 3 – 0014424716=399 400 000=439 340 000

9 сарын 3 – 0014714674=238 480 000=216 800 000

0014724714 – 50 800 000=507 272 727

0014714679 – 251 463 960=228 663 600

0014198981 – 243 000 000=220909090

0014424713 – 546 000 000=496 363 636

0014198980 – 270 000 000=245 454 545

0014714677 – 253 670 000=230 609 090

 

“Эм Би Ди Эс” ХХК

8 сарын 30 – 007969143=702 690 907=638 809 935

000505194 – 809 250 000=890 175 000

00000119 – 172 837 885=157 125 550

007321771 – 842 000 000=766 000 000

 

“Шагайвар” ХХК

0011835303 – 429 500 000=390 454 545

0011835302 – 450 000 000=409 090 909

0011835304 – 394 760 000=358 872 727

0011835305 – 39 944 999=363 136 363

 

“Алтан ганьт” ХХК

0012670098 – 578 900 000=526272727

0012670097 – 303 000 000=275 454 545

 

“Монгол Идеал” ХХК

00123506661 – 429 500 000=390 454 545

0012350662 – 450 000 000=409 090 909

 

“Хээр талын салхи” ХХК

0012670144 – 452 119 822=451 018 020

0012670145 – 429 500 000=390 454 545

001270146 – 379 985 000=345 440 909

001270147 – 304 700 000=277 000 000

 

“Авариса” ХХК

0014328545 – 350 000 000=318 181 818

0014328528 – 39 580 000=359 818 182

0014328523 – 317 250 000=288 409 091

0014328497 – 198 950 000=180 863 636

0014328496 – 162 000 000=147 272 727

0014328502 – 506 000 000=278 181 818

 

5324212 - 12900000119=157 125 350=15 712 535

5030544 – 007321971=766 000 000=76 600 000

5856866 – 00505194=809 250 000=809 250 000

5382793 – 00796943=6 388 995=63 880 991

Бүгд 24 922 116 670 ба “А” ХХК нь ил тодын тайлангаар НӨАТ-ын тайлан 2 180 843 690 төгрөг тайлагнасан. Үүнийг өрнөөс хасаж тооцоогүй буруу компаний тайланг давхардуулж тооцож хасалт хийлгэж ил тодын тайланд тайлагнасан 2 180 843 690 төгрөгийг тайландаа оруулж өрнөөс хасуулах, НӨАТ-ын тайлангаас хасалт хийсэн 2 492 216 670 төгрөг гэх энэ өрнүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төв аймгийн Т Х хариуцагч “А” ХХК-д холбогдуулан татварын өр нийт 4 967 686 776 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 сарын 26-ны өдрийн 1657 дугаар захирамжаар Төв аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2014 оны 12 сарын 31-ний өдрийн 140010568 тоот актыг баталгаажуулж, гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь шүүгчийн захирамж, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжилсэн бөгөөд энэ тухай талууд тайлбарлаж байх тул нэхэмжлэгч нь  урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал 6 төрлийн шаардлага гаргасан бөгөөд шаардлага тус бүрийг дүгнэвэл:

1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл энэ хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан татвар төлөгч байна.

8 дугаар зүйлийн 8.1. цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, 26 дугаар зүйлийн 26.3. суутгагч нь албан татвар төлөгчийн орлогоос суутган авсан албан татварыг энэ хуулийн 26.1.6-д зааснаас бусад тохиолдолд дараа сарын 10-ны өдрийн дотор холбогдох төсөвт шилжүүлнэ гэж тус тус заасан байна.

А ХХК нь 2015 оноос 2017 онуудын цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварт  5 518 900 төгрөг төлөөгүй болох нь татварын албаны бүртгэлээр тогтоогдож байна.

2. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна.

4 дүгээр зүйлийн 4.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараахь этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна:

4.1.1. өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар;

8 дугаар зүйлийн 8.2. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө гэжээ.

А ХХК нь 2015 оноос 2019 онуудын үл хөдлөх хөрөнгийн албан татвар 452 400 төгрөг төлөөгүй болох нь татварын албаны бүртгэлээр тогтоогдож байна.

3. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон эсхүл тийм орлогогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна.

5 дугаар зүйлийн 5.3.1. Монгол улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж албан татвар төлөгч байна.

7 дугаар зүйлийн 7.1. Энэ хуулийн 5.3-д заасан албан татвар төлөгчийн тухай татварын жилд Монгол улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол улсаас эх үүсвэртэй орлого, гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно.

21 дүгээр зүйлийн 21.4. Албан татвар төлөгч хуваарийн дагуу сар бүрийн 25 –ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ гэжээ.

 

А ХХК нь 2015 оноо  2017 онуудын аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 2 110 418 төгрөг төлөөгүй болох нь татварын албаны бүртгэлээр тогтоогдож байна.

4. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ.

5 дугаар зүйлийн 5.2.Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна.

16 дугаар зүйлийн 16.1.Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана гэж заасан байна.

Хариуцагч А ХХК-ийн үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш хүрч, татвар төлөгчөөр бүртгэгдсэн бөгөөд 2013 оноос 2017 онуудын нэмэгдсэн өртгийн албан татвар 4 859 777 911.30 төгрөгийг төлөөгү болох нь Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталжуулсан талаар Монголын Татварын албаны тооцоололоор тогтоогдож байна.

5.  Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 сарын 26-ны 1657 дугаар захирамжаар А ХХК-д 227 592 688 төгрөгийн төлбөр ногдуулсан Төв аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2014 оны 12 сарын 31-ний 140010568 тоот актыг баталгаажуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2-д хүү, торгууль ногдуулах гэж зааснаар дээрх торгууль, хүү  97 247 508.50 төгрөг,  торгууль 682 778 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

 6. Татварын улсын байцаагчийн 2016 оны 140020677 тоот актаар ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын 1 451 158.90 төгрөг, торгууль 435 348 төгрөг, хүү 4 353 төгрөгийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3-д зааснаар гаргуулахаар нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3-д тус  тус зааснаар хариуцагч “А” ХХК-иас татварын өр 4 967 686 776.40 төгрөг гаргуулан Т хэлтэст олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Т хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 24,996,384 төгрөгийг хариуцагч “А” ХХК-с гаргуулан төрийн сангийн 100140000941 тоот дансанд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв амгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ЦОЛМОН