| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
| Хэргийн индекс | 184/2020/03422/и |
| Дугаар | 184/ШШ2020/02914 |
| Огноо | 2020-09-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 184/ШШ2020/02914
| 2020 09 24 14/ШШ2020/02914
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, бага дарь эх *******-р гудамж, ******* тоотод оршин суух, ******* хошуу овогт Авирмэдийн /рд: ЙС 6090*******01/-ын нэхэмжлэлтэй, Хариуцагч: ******* дүүрэг, *******0-р хороо, хилчин -р гудамжны тоотод оршин суух, овогт гийн /рд: /, Хариуцагч: ******* дүүрэг, *******0-р хороо, хилчин -р гудамжны тоотод оршин суух, овогч Пүрэвжавын /рд. ЙГ 1020/ нарт холбогдох, Зээлийн гэрээний үүргийн биелэлт 14,079,64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тухай нэхэмжлэлд 2020 оны 09р сарын 04ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв. шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., өмгөөлөгч Б., хариуцагч Х., хариуцагч П., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М. нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ: Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А. миний бие Х., П. нарын хүсэлтээр 2019 оны 0******* дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээг сарын 10 хувийн хүүтэй, хоногт 0.5 хувиар алданги тооцохоор *******,000,000 төгрөгийг 201 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 0******* дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 100 хоногийн хугацаатай, Х. зээлийн гэрээний *******.1-д заасан зээлийн гэрээний эргүүлэн төлөх хугацааг 2019 оны 0*******-р сарын 26-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаагаар сунгаж, зээлийн үлдэгдэл *******,525,000 төгрөг үндсэн гэрээний бусад нөхцөл хэвээр үлдэнэ гэж, -Сарын 10 хувийн хүүтэй, хоногт 0.5 хувиар алданги тооцохоор 1,000,000 төгрөгийг 2019 оны 0******* дугаар сарын 2-ны өдөр 2019 оны 0******* дугаар сарын 2-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын -ны өдрийг хүртэл 50 хоногийн хугацаатай, 2019 оны 0******* дугаар сарын 11-ний өдрийн болон 2019 оны 0******* дугаар сарын 2-ны өдрийн зээлийн гэрээнүүдийг талууд тохиролцсоноор нэгтгэн зээлийн гэрээний *******.1-д заасан зээлийг эргүүлэн төлөх зээлийн үлдэгдэл ,09,440 төгрөг үндсэн гэрээний бусад нөхцөл хэвээр үлдэнэ гэж зээлийн гэрээний сунгалтыг хийж нотариатаар баталгаажуулсан. Иймд зээлдэгч Х., П. нараас зээлийн гэрээний дагуу ,09,440 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх 147 хоногийн хүү болох *******,96*******,70 төгрөг, нийт 12,05*******,14 төгрөг. гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 2019 оны 10 дугаар сарын 2*******-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр хүртэлх 100 хоногийн 0.5 хувийн алданги болох 6,026,500 төгрөг, нийт 1,079,64 төгрөг. Үүнээс 2020 оны 06 дугаар сарын 2*******-ны өдөр 4,000,000 төгрөг төлсөн мөнгөн дүнг хасаад 14,079,64 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас 2020 оны 09-р сарын 24-ны өдөр шүүх хуралдаанд өгсөн тайлбар, тодруулгадаа: Хариуцагч нар 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 06-р сарын 2*******-ны хугацаанд 4 удаагийн төлөлтөөр нийт 4,100,000 төгрөгийг буцаан төлсөн ба нэхэмжлэгч төлбөр тооцоог буруу хийсэн, хуульд нийцсэн байдлаар зарим хэсэг 7,797,14 төгрөгийн шаардлагаас татгалзаж үлдэх 6,22,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулж өгнө үү гэв. Хариуцагч Х., П. нараас 2020 оны 09 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: гээс 201 оны 12-р сарын 15-нд *******,000,000 төгрөг, 2020 оны 0*******-р сарын 11-ний өдөр 1,000,000 төгрөгийг тус тус зээлийн гэрээг бичгээр байгуулсан. 10 хувийн хүүтэй, 0,5 хувийн алданги тооцно гэж өгсөн. Бид 2 хүүнд 967,741 төгрөг төлнө гэж ойлгосон бөгөөд 2******* удаа дансаар, 12 удаа бэлнээр гарт нь буцаан нийт 5,*******22,500 төгрөг төлсөн. Алдангийг бид 2 тооцоолоогүй байна, өөр нэмж хэлж ярих зүйлгүй гэв. Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ: Нэхэмжлэгч А., хариуцагч Х., П. нарт холбогдуулан 14,079,64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд төлөөлөгч, өмгөөлөгч нар 7,797,14 төгрөгийн шаардлагаас татгалзаж, 6,22,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилжээ. Хариуцагч нараас ... 4,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, хугацааг тухай бүр сунгаж зээлсэн, 2020 оны 6-р сарын 2*******-ны өдөр 4,000,000 төгрөг төлсөн, нийт 5,2*******5,000 төгрөгийг А.д төлснөөр гэрээ дуусгавар болно гэж тохиролцсон, одоо төлөх төлбөргүй гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ. /хх-16-*******5/ Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хэрэгт авагдсан баримтаар зээлдүүлэгч А.гээс зээлдэгч Х., П. нарт сарын 10 хувийн хүүтэй, 0,5 хувийн алданги тооцохоор 201 оны 12 дугаар сарын 15-ны өдөр *******,000,000 төгрөгийг 100 хоногийн хугацаатай зээлдүүлсэн, гэрээний хугацааг 2019 оны 05-р сарын 14-ны өдөр хүртэл 49 хоногоор, 2019 оны 0******* дугаар сарын 2-ны өдөр 1,000,000 төгрөгийг 50 хоногийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, 0,5 хувийн алданги тооцохоор зээлдүүлсэн, энэхүү 2 гэрээний хугацааг 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ийн хугацаагаар сунгасан, нийт 4,000,000 төгрөгийг зээлдүүлж, хариуцагч Х., П. нар нь зээлийн мөнгөн хөрөнгийг бэлнээр бусдаар хүлээн авсан зэрэг үйл баримт зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, зээлийн гэрээ, сунгалт, дансны гүйлгээ зэргээр тогтоогдлоо. /хх-4-/ Гэрээнүүд, зээлдүүлэгч, зээлдэгч нарын хүсэл зориг, хэрэгцээ шаардлага болон Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байна. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар ... Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. Иргэний хуулийн 2*******2 дугаар зүйлийн 2*******2.4, 2*******2.6-д зааснаар ... Анз нь алданги гэсэн төрөлтэй, анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. Нэхэмжлэгч нь 201 он 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг 2019 оны ******* дугаар сарын 11-ний өдөр нөхөн байгуулсан, 2 гэрээг 2019 оны 0******* дугаар сарын 2-ны өдөр, 2019 оны 05-р сарын 26-ны өдөр тус тус сунгасан гэж тайлбарласан бөгөөд гэрээг бичгээр нөхөн байгуулах, сунгахдаа хууль зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч нь *******,000,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг хариуцагчийн Хаан банкны 501997504 тоот дансанд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул зээл, хүү, алданги шаардах эрхтэй байна. Зээлдэгч нар 2019 оны 01 дүгээр сарын 0*******-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 2*******-ны өдөр хүртэлх хугацаанд гэрээний зарим үүргээ биелүүлсэн, үлдснийг биелүүлээгүй, хугацааг зөрчсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа ба хариуцагч нар маргаагүй байна. Хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, банкны дансны хуулга, зээлийн үүрэг гүйцэтгэх тухай зээлдүүлэгчийн шаардлага зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д ... Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай бөгөөд зээлдэгч зээл, хүүг талуудын харилцан тогтоосон хэмжээгээр сар бүр төлөхөөр тохиролцсон, хоногт хувааж тооцсон байх боловч хариуцагч нар нийт 5,*******22,500 төгрөг төлж, үлдэх хэсгийг биелүүлээгүй байна. Нэхэмжлэгч алданги 2,500,000 төгрөг, зээл 4,000,000 төгрөг, зээлийн хүү *******,2,500 төгрөг нэхэмжлэсэн нь талуудын хооронд байгуулсан гэрээний нөхцөл, холбогдох хуулийн зохицуулалттай нийцэхгүй бөгөөд хариуцагчаас төлсөн 1,222,500 төгрөгийг хасч тооцоогүй байх тул тооцоололд өөрчлөлт оруулж, хуульд нийцүүлэх нь зүйтэй байна. Хариуцагч нараас нэхэмжлэгчид дансаар 5,095,000 төгрөг, бэлнээр 14*******,000 төгрөг өгснийг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй болно. Хариуцагч нар хүүнээс төлбөрийг эхэлж хасах, илүү төлбөрийг зээлээс хасах, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох зэрэгт ач холбогдол өгөөгүйгээс алдаа гаргасан, эд засаг, санхүүгийн үүднээс тооцоолоогүй байна. Иймд 6,22,500 төгрөг гаргуулах шаардлагаас 1,222,500 төгрөгийг хасч үлдэх 5,060,000 төгрөгийн гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, мөн хуулийн 116, 11 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1., 22.*******., 22.4., 2*******2 дугаар зүйлийн 2*******2.4-д зааснаар хариуцагч Х., П. нараас 5,060,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,222,500 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,*******4 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 95,910 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.д олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.4, 119.7-д тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН
| ||
| | |