Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 109/ШШ2020/0010

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Г-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргын Тамгын газар,

                    Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох

1995-2000 оны малын А дансны бүртгэлд Ч-гийн Г гэж бүртгэснийг хууль бус болохыг тогтоож, Ч-гийн Г болгон зөвтгөж, 1995-2000 оны малын А дансыг Чгийн Г нэрээр бүртгэхийг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Г, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Амгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Г миний бие 1967 онд төрсөн бөгөөд 1991 онд эхнэр Б-тай гэр бүл болсон. Гэр бүл болсноос хойш Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн Хараат гэх газар тасралтгүй мал маллаж байсан. 1995-2000 оны мал тооллогын А дансаа авахад миний эцэг Ч-гийн нэрийг Ч гэж буруу бичсэнээс эхнэр Б тэтгэвэртээ орох гэтэл хохирч байна. Нийгмийн даатгалын хэлтэс миний 1995-2000 оны Чгийн Г гэсэн бичилттэй А дансны бүртгэлийг хүлээж авахгүй байгаа тул 1995-2000 оны малын А дансны бүртгэлд Ч-гийн Г гэж бүртгэснийг хууль бус болохыг тогтоож, Ч-гийн Г болгон зөвтгөж, 1995-2000 оны малын А дансыг Ч-гийн Г нэрээр бүртгэхийг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Батмөнх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул баг, Хараат гэх газарт оршин суух Б овогт Ч-гийн Г нь 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр тус сумын 1995-2000 оны малын А дансны бүртгэлд Чгийн Г гэж бүртгэснийг хууль бус байна гэж нэхэмжлэл гаргасан. Ч-гийн Г нь Ч-гийн Г мөн тул тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга миний бие уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тухайн үеийн мал тооллогын  ажлыг зохион байгуулсан албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан болохыг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Чсүрэн овогтой Г нь 2020 оноос хэрэгжиж буй “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ажилласан жилийг нэг удаа нөхөн тооцох тухай” хуулийн хүрээнд малчнаар ажилласан жилээ тооцуулж нөхөн даатгалд бүртгүүлэхээр Эрдэнэбулган сумын нөхөн даатгал хариуцсан байцаагчид материалаа шалгуулахад 1995-2000 оны малын А дансны лавлагаа нь Ч овогтой Г гэж бүртгэгдсэн байна. Иймд ажилласан жил нөхөн тооцуулахаар холбогдох материалыг хянан үзэхэд овгийн зөрүүтэй байсан бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1/1424 тоот “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийн 1.1 дэх заалтанд иргэний үнэмлэх дээрх овог нэр /А/ дансанд бичигдсэн овог нэртэй зөрсөн асуудлыг суманд байгаа орон тооны бус зөвлөл шийдвэрлэхгүй уг асуудлыг холбогдох бүртгэлийн байгууллагаар шийдвэрлүүлнэ гэсэн заалттай тул овог нэр зөрүүтэй байгааг нийгмийн даатгалын хэлтэс шийдвэрлэх боломжгүй талаар тус иргэнд зөвлөгөө өгсөн болно. Цаашид дээрх зөрчлийг арилгасан тохиолдолд тус байгууллагад хандан дээрх хуулийн хүрээнд малчнаар ажилласнаа нөхөн тооцуулах боломжтой юм гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Малчны тэтгэвэр 2018 оноос хэрэгжиж эхэлсэн. Хэргийн материалтай танилцахад 1995-2000 оны малын А дансны бүртгэлд Чгийн Г гэж бүртгэсэн байсан. Иргэний бүртгэлийн газраас мал тооллого дээр Ч-гийн Г гээд бүртгэсэн байхад Ч-гийн Г гэдэг нэрээр зөрүүтэй лавлагаа гаргаж өгч байгаа нь манай байгууллага дээр маш том зөрчил болж гарч ирж байгаа. 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1/1424 дугаартай малчны тэтгэвэр тогтооход баримтлах чиглэл байдаг. Тус чиглэлд “түүнчлэн Зөвлөлд өргөдөл гаргасан малчны иргэний үнэмлэх дээрх овог нэр, үндэсний статистикийн хорооноос баталсан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн оны тооллого”-ын жил бүрийн бүртгэл, “А” данс дахь овог нэртэй зөрсөн асуудлыг Зөвлөл шийдвэрлэхгүй. Уг асуудлыг холбогдох бүртгэлийн байгууллагаар шийдвэрлүүлнэ гэсэн. Манай байгууллагын хувьд тус чиглэлийн дагуу ажиллаж байгаа. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар 1995-2000 оны хооронд нэг хүн явж мал бүртгэсэн гэж яриад байна. Аймаг сумдын мал тооллогын комисс нь бүрэлдэхүүнтэй явж бүртгэдэг, тиймээс энэ нь нэг хүний алдаа биш тухайн суманд мал тооллого явуулсан хэд хэдэн хүний алдаа гэж харж байгаа. Тухайн бүртгэлийн байгууллага нь үүнийг залруулж өгснөөр манай байгууллага дээр тэтгэврийн асуудал яригдана гэв.

            Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Г-оос Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргын Тамгын газар, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан 1995-2000 оны малын А дансны бүртгэлд Чгийн Г гэж бүртгэснийг хууль бус болохыг тогтоож, Ч-гийн Г болгон зөвтгөж, 1995-2000 оны малын А дансыг Ч-гийн Г нэрээр бүртгэхийг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт гаргахыг даалгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргын Тамгын газар, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Уг хэргийн маргааны үйл баримтаас үзэхэд: Нэхэмжлэгчээс “ ... 1995-2000 оны мал тооллогын А дансаа авахад миний эцгийн нэрийг Ч гэхийг Ч гэж зөрүүтэй бичсэнээс .. хохирч байна ...” гэж;

Хариуцагчаас “ ... Ч.Г-ийн ажилласан жил нөхөн тооцуулахаар өгсөн материалыг хянан үзэхэд овгийн зөрүүтэй байсан бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 1/1424 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийн 1.1 дэх заалтанд иргэний үнэмлэх дээрх овог нэр /А/ дансанд бичигдсэн овог нэртэй зөрсөн асуудлыг суманд байгаа орон тооны бус зөвлөл шийдвэрлэхгүй уг асуудлыг холбогдох бүртгэлийн байгууллагаар шийдвэрлүүлнэ гэсэн заалттай тул овог нэр зөрүүтэй байгааг нийгмийн даатгалын хэлтэс шийдвэрлэх боломжгүй ...” гэж тус тус маргасан байна.

Харин хариуцагч Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргын Тамгын газраас “ ... Ч-гийн Г нь Ч-гийн Г мөн тул тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга миний бие уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна ...  тухайн үеийн мал тооллогын ажлыг зохион байгуулсан албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан ...” гэх тайлбар ирүүлжээ.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий дараах нотлох баримтуудыг цуглуулсан. Тухайлбал,

Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 151/002587 дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаанд: Боржигон овогт Аюурзанын Ч 2012 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нас барсныг Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдөр бүртгэв ...” гэж; /х.х-н 38/

- Нэхэмжлэгч Ч.Гийн №158991 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт “ ... овог Ч, нэр Г, төрсөн он 1967 ...” гэж;

- №133 дугаартай төрсний гэрчилгээнд “ ... овог Ч, хүүхдийн нэр Г, эрэгтэй ...” гэж;

- №40 дугаартай гэрлэсний бүртгэлийн гэрчилгээнд “ ... Монгол Улсын иргэн 1967 онд төрсөн Чгийн Г, ... Б-н Б нар 1990 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болсон учир 1998 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэв” гэж;

- Нэхэмжлэгч Ч.Гт 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр олгосон иргэний /цахим/ үнэмлэхэд “... овог Боржгон, эцгийн нэр Ч, нэр Г ...” гэж /х.х-н 6, 39-40/

- Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 1958-1970 оны төрөлтийн бүртгэлд “ ... Эцэг эхийн овог, нэр А-ын Ч, Б-н Б ... хүүхдийн нэр Г ... 1967 онд төрсөн, эр ...” гэж; Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1998-1999 оны гэрлэсний бүртгэлийн 40 дугаарт “ ... Ч Г, Бямбасүрэн Б нар 1990 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гэрлэсэн ...” гэж тэмдэглэжээ. /х.х-н 46-49/

- Мөн БНМАУ-ын хүн амын регистрын карт №038 дугаарт “ ... *********, Чгийн Г ...” гэж, 1983 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн иргэний үнэмлэх авах өргөдөлд “ ... Ч Г ... эрэгтэй ... 1967 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн  ...” гэж, 2001 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн иргэний үнэмлэх авах өргөдөлд “ ... овог Ч, нэр Г ...” гэж, 2010 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Биеийн давхцалгүй өгөгдлийн бүртгэлд “ ... Б овогт Ч-гийн Г ...” гэж  тус тус тэмдэглэсэн байна. /х.х-н 50-54/

Хэрэгт авагдсан дээрх баримтуудыг нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэгч Ч.Г-ийн иргэний бүртгэлийн бичиг баримт /иргэний үнэмлэх, төрсний болон гэрлэсний гэрчилгээ/-ууд нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. Иргэний улсын бүртгэл дараах төрөлтэй байна: 6.1.1.-т “төрсний”, 6.1.2.-т “гэрлэсний”, 6.1.9.-д “иргэний үнэмлэхийн” гэж, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. Эцэг, эх, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл эрх бүхий байгууллагын төлөөлөгч хүүхэд төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор дараах баримт бичгийг бүрдүүлж, төрсний бүртгэлд бүртгүүлнэ: 6.1.1.-д “эцэг, эхийн иргэний үнэмлэх, эсхүл эцэг, эхийн хэн нэг нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг”, 6.12.Төрсний гэрчилгээнд дараах зүйлийг тусгана: 6.12.3.-т “хүүхдийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр”, 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт “Монгол Улсын 16, түүнээс дээш насны иргэн иргэний үнэмлэхтэй байна.” гэж заасан хуулийн заалтад нийцсэн, Монгол Улсын иргэний ******** регистрийн дугаартай, Б овогт Ч-гийн Г мөн болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн Ч.Г-ийн 1995-2000 онд мал маллаж байсан талаарх бүртгэлд: 1995 он “ ... Ч Г ... адуу 5, үхэр 7, хонь 16, ямаа 4 ...” гэж, 1996 он “ ... Ч Г ... адуу 5, үхэр 6, хонь 20, ямаа 5 ...” гэж, 1997 он “ ... Ч Г ... адуу 5, үхэр 8, хонь 39, ямаа 6 ...” гэж, 2000 он “ ... Чсүрэн Г ... адуу 4, үхэр 9, хонь 12 ...” гэж, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төрсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаартай тогтоолд “Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багт оршин суугч Ч-гийн Гийг 1998, 1999 онд малчнаар нийт 2 жил ажилласан болохыг тооцов” гэж тус тус тэмдэглэжээ. /х.х-н 7-20/

Нэхэмжлэгч Ч.Г-ийн тухайд, иргэний бүртгэлийн бичиг баримт нь Ч-гийн Г гэх овог нэрээр бүртгэгдсэн, хэргийн оролцогч нараас Ч.Г-ийн иргэний бүртгэлтэй маргаагүй бөгөөд гагцхүү 1995-2000 онд мал маллаж байсан талаарх бүртгэлд эцэг Ч-гийн нэрийг Ч гэж бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, Ч-гийн Г болгон зөвтгөж, 1995-2000 оны малын А дансыг Чгийн Г нэрээр бүртгэхийг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хууль зүйн зохицуулалтаас дүгнэхэд, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванесдүгээр зүйлийн 1.-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж хуульчилсан бөгөөд иргэн Ч овогтой Гийн хөндөгдсөн эрхийг сэргээх хууль зүйн үндэслэлтэй байна. Учир нь:

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 он/ 33 дугаар зүйлийн 33.1.4-д “ хууль тогтоомж,.. биелүүлэх,.. хяналт тавих..”, 33.1.5-д “.. иргэдээс ирүүлсэн өргөдөл.., гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д “ .. сум.. Засаг даргын Тамгын газрын дарга... эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, ... ” гэж;

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр .. авах эрхтэй.”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр ... олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана.”  гэж;

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7.-т “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 1/-д “нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол”, 6 дугаар зүйл “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, .... олгоно.” гэж;

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. дэх хэсэгт Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.9.-т “малчин” гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг” гэж;

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. дэх хэсэгт Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 3.1.3.-т “тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэж нийгмийн шилжилтийн явцад хөдөлмөр эрхлэлтийн статус нь өөрчлөгдөж, эрхэлж  байгаа ажил, үйлчилгээний онцлогоос хамааран тэтгэврийн даатгалын шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг эрх бүхий этгээдээс 2020 онд мөрдүүлэхээр тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэх нэг удаагийн арга хэмжээг авах,” гэж;

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр  хавсралтаар баталсан “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-ын 1.1Малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход энэхүү журмыг мөрдөнө”; 1.2. “Малчин” гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгоно; 2.1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-д заасан болзлыг хангасан 55 нас хүрсэн эрэгтэй малчин,  50 нас хүрсэн эмэгтэй малчин тус тус өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.” гэж хууль, журамдаа тус тус тусгасан байна.

 Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын тайлбар, дээрх хуулийн зохицуулалтыг нэгтгэн дүгнэхэд, тус сумын Засаг даргын Тамгын газрын мал тооллогын комиссын буруутай үйлдлээс болж нэхэмжлэгч Ч.Гийн 1995, 1996, 1997, 2000 оны малын А дансны бүртгэлд Ч-гийн Г-ийн овгийг Ч /Ч/ гэж бүртгэсний улмаас нэхэмжлэгч Ч.Г--ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бөгөөд Ч-гийн Г гэж бүртгэсэн үйлдэл нь хууль бус болжээ.

Улмаар дээрх асуудлаар Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргын Тамгын газраас “ ... Ч-гийн Г нь Ч--гийн Г мөн тул тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга миний бие уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна ...  тухайн үеийн мал тооллогын ажлыг зохион байгуулсан албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан ...” гэж тайлбар гаргасан, нэхэмжлэгч Гийн эцэг нь Ч мөн эсэх талаар хэргийн оролцогч нар маргаагүй, Чгийн Г мөн болохыг хариуцагч тус аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргын Тамгын газар хүлээн зөвшөөрсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Дээрх үйлдэлтэй холбогдуулан тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв. 

Иймд Ч.Гийн эцэг нь А.Ч мөн, өөрөөр хэлбэл Чгийн Г мөн байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 1995-2000 оны малын А дансны бүртгэлд Чгийн Г гэж бүртгэснийг хууль бус болохыг тогтоож, Чгийн Г болгон зөвтгөж, 1995-2000 оны малын А дансыг Чгийн Г нэрээр бүртгэхийг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12 дахь заалт, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                

ТОГТООХ нь:

            1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-ийн 1/ дэх хэсэг, 6 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ч овогтой Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 1995-2000 оны малын А дансыг Ч-гийн Г нэрээр бүртгэхийг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Г-ийн нэхэмжлэлийн шаардлага болох Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 1995-2000 оны малын А дансны бүртгэлд Ч-гийн Г гэж бүртгэснийг хууль бус болохыг тогтоож, уг бүртгэлийг Ч-гийн Г болгон зөвтгөхийг хариуцагч / Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Засаг даргын Тамгын газар/ хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

             4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОГТУЯА