Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/756

 

 

 

 

 

 

 

 

 

    2023           9          25                          2023/ШЦТ/756

 

 

                          

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн

улсын яллагч Б.Билгүүн

шүүгдэгч Б.М

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,**** оны ** дугаар сарын **-нд Сэлэнгэ аймагт төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6; ах, эгч, дүү нарын хамт **** аймгийн **** сум, ** дүгээр баг, ***дүгээр хэсэг, ** тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй,

****** регистрийн дугаартай, Б овогт Бын М

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Б.М нь 2023 оны 6 дугаар сарын 30-ны шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Пүлл” нэртэй зочид буудлын 305 тоот өрөөнөөс хохирогч Э.Дийн эзэмшлийн 1.400.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 11 про макс” маркийн гар утас болон хохирогч Х.Пгийн эзэмшлийн нийт 2,600,000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне 13” маркийн гар утас, “Айвоуч 6 сери” цаг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцоно. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийн талаар дахин яримааргүй байна. Хохирогч Дийн 1.4 сая төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь биет байдлаар буцааж өгсөн. Хохирогч Пгийн 2.6 сая төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь мөн биеь байдлаар буцааж өгсөн. Иргэний нэхэмжлэгч Эт 450.000 төгрөг төлсөн гэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Х-ны П “... 2023 оны 6 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 3 найз болох Г, Д, П нарын хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах “FULL” гэх нэртэй зочид буудалд ууж байгаад 5 цагийн үед фэйсбүүк зараар Г “санхүү авна” гэсэн биеэ үнэлэгчийн дугаар олоод “*******” гэсэн дугаар руу залгаад дуудсан. Удалгүй нэг эмэгтэй орж ирсэн гэсэн би бол унтаж байсан. Би өглөө 09 цаг 20 минутын үед сэрээд гар утсаа хайтал миний утас, цаг, манай найз Дийн гар утас бас байхгүй байсан. Би цэнхэр өнгийн iphone 13 маркийн гар утсаа 2022 оны 8 дугаар capд 3,500,000 төгрөгөөр, хар өнгийн “IWATCH series 6” маркийн цагаа найзаасаа 1,200,000 төгрөгөөр худалдан авч байсан” /хх-н 16-17/ гэж,

хохирогч Эрдэнэчулууны Д “... 2023 оны 6 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө 3 найз болох Г, П, П нарын хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах “FULL” гэх нэртэй зочид буудалд ууж байгаад 5 цагийн үед фэйсбүүк зараар Г “санхүү авна” гэсэн биеэ үнэлэгчийн дугаар олоод **** гэсэн дугаар руу залгаад дуудсан. Удалгүй нэг эмэгтэй орж ирсэн гэсэн би бол унтаж байсан. Би өглөө 09 цаг 20 минутын үед сэрээд гар утсаа хайтал миний утас, манай найз Пгийн гар утас, цаг бас байхгүй байсан. Би саарал өнгийн iphone 11 pro max маркийн rap утсаа 2020 оны 7 дугаар сард Солонгос улсаас 1.500.000 воноор худалдан авч байсан” /хх-н 23-24/ гэж,

иргэний нэхэмжпэгч С-гийн Э “... 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 16 цагт миний фэйсбүүк хаяг /****/-руу үл таних хүн миний утас сэлбэгт авна гэсэн зарын дагуу утас сэлбэгт авах уу гэж чат бичсэн. Тэгэхээр нь би “ямар утас вэ, авч байгаа” гэж хэлсэн чинь эхлээд “2 ширхэг айфон 11 байна” гэхээр нь “зургаа явуулчих” гэсэн чинь айфон 13, 11 про максийн зураг явуулахаар нь үнээ 450.000 төгрөгөөр тохироод “ажил дээр аваад ир” гэсэн чинь боломжгүй байна гэсэн. Тэгэхээр нь би өөрөө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 32-н тойргийн автобусны буудал дээр очиж уулзаад 450.000 төгрөгийг ХААН банкны **** гэх данс руу хийж гар утсыг нь худалдаж авсан. Тухайн хүн 165-168 см өндөртэй, 50 кг орчим жинтэй, мөрөө давсан хар өнгийн үстэй зуйван боровтор царайтай, хар өнгийн плаж, хар өнгийн өндөр өсгийтэй гуталтай байсан...” /хх-н 28-29/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Б-ын М “... 2023 оны 6 дугаар сарын 30-ны өглөө 04 цаг өнгөрч байхад миний интернэт дугаар болох ********* дугаар руу холбогдож хорооллын модны 2-н “Full" зочид буудлын 305 тоот өрөөнд хүрээд ир гэж дуудахаар нь тус буудлын 305 тоот өрөөнд ортол 3 залуу сууж байсан ба надтай зөрөөд 2 залуу нь өөр өрөө рүү орсон. Үлдсэн залуу нь миний ****** гэх ХААН банкны данс руу 120.000 төгрөгийг “1” гэсэн утгатайгаар хийсэн ба тэр залуу намайг суучих ууя гэсэн бид 2 сөжү, виски ууж дуусчихаад бид бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орж дуусчихаад гарахдаа нөгөө залуу нь унтсан байсан болохоор би ширээн дээр байсан Iphone 13, iphone 11 pro max, iwatch ser6 маркийн цагийг аваад буудлаас гараад Баянгол дүүргийн *** дүгээр хороонд байрлах нийтийн байр болох **** тоот гэр рүүгээ шууд явсан. Гэртээ харьж хэсэг унтаж байгаад 14 цагийн үед сэрээд авсан 2 гар утас цагийг барьцаанд тавихаар гараад явж байгаад найз Этэй уулзахаар болсон. Этэй уулзаад гар утас олсон үүнийг зарах гэсэн юм гэж хэлээд Эгийн фейсбүүк “********” хаягаар нь “утас сэлбэгэнд авна” гэсэн зарын дагуу холбогдож байгаад Чингэлтэй дүүргийн 32-н тойргийн автобусны буудал дээр явж байгаад хулгайлсан 2 гap утас, нэг цагийг 450.000 төгрөгөөр зарсан” /хх-н 69-70/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн хавтаст хэрэгт “Кости эстимэйт” ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “айфоне 11 про макс маркийн гар утасны зах зээлийн үнэ 1,400,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 42/, “Кости эстимэйт” ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “айфоне 13 маркийн гар утасны зах зээлийн үнэ 1,950,000 төгрөг, айватч 6 сери цагны зах зээлийн үнэ 650,000 төгрөг" гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 48/, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Пүлл” нэртэй зочид буудлын хяналтын камерын бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-9/, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-н 10/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б овогт Бын Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Мад ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт эрүүгийн хариуцлага тохирсон байх гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлж, түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзахын зэрэгцээ “... гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

хохирогч Э.Д “... Х.П бид хоёр алдагдсан гар утас, цагаа эргүүлэн авсан тул бид хоёрт гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” /хх-н 81, 83/ гэсэн,

хохирогч Х.П “... гомдол санал байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” /хх-н 84/ гэсэн хүсэлтүүдийг гаргасан буюу шүүгдэгч Б.М нь хохирогч Э.Д, Х.П нарын гар утас болон цагийг биет байдлаар буцаан өгсөн байна.

Харин иргэний нэхэмжлэгч С.Эт учирсан 450.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тухай баримтыг шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд гаргаж өгсөн тул тэрээр бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгч Б.Мын хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 73/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 71/, Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 74/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Шүүгдэгч Б.М цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

шүүхэд хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээв.

 

Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Бын Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.М нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

5. Шүүхэд хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг /хх-н 10/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Мад урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

                ДАРГАЛАГЧ,

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           О.ЖАНЧИВНЯМБУУ