Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 00011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 Нарийн бичгийн дарга                      С.Баянжаргал

 Улсын яллагч                                    Э.Энхбат

             Шүүгдэгч                                                 Б.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн Б.Мөнхбатад холбогдох 201618020229 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                             

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1995 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгйн Мандал суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, ам бүл 4, аав ээж дүүгийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг Сүүл толгойн 2-24 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, 2 удаагийн ял шийтгэлтэй, 2009 онд Эрүүгийн хуулийн 145.2 дахь хэсгээр 01 жилийн хугацатай хоорих ялыг хойшлуулж, 2012 онд Эрүүгийн хуулийн 147.2, 145.2 дахь хэсгээр 02 жил 06 сар 01 хоногийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай Зайгал овогт  Бадрахгэрэлийн Мөнхбат /РД:МИ95060311/

 

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Б.Мөнхбат нь 2016.10.27-ны орой 23:40 цагийн үед Мандал сумын Хэрх 4-р баг Хараа баарны орчим хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Батболдын эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мөнхбат мэдүүлэхдээ: ... Намайг 2016 оны 10 дугаар сарын 27-ны орой гэртээ байж байхад манай нэг ах залгаад Хараа бааранд байна хүрээд ир гэсэн. Тэгээд очиход манай найз нар, хуурай ах байсан. Тэнд байж байхад Батболд, Ганболд 2 ирсэн. Тэгээд муудалцаад тэр 2 архи уучихаад намайг өдөөд байсан. Баарны гадаа гараад Б.Батбол намайг цохиод авахаар нь би цохисон. Өөрөө согтуу байхдаа миний араас хөөж гүйж байхдаа унаж гар нүүрээ шалбалсан. Тийм л зүйл болсон гэв.

 

 

 

            Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Батболд мэдүүлэхдээ: ... би харьлаа гээд 23 цагийн орчим баарнаас гарсан. Миний араас Гомбо ^уюу Мөнхбат, Цогтоо өөр бас нэрийг мэдэхгүй танихгүй залуугын хамт гарч ирээд намайг дуудсанаа Гомбо чи намайг гадуур хулгайч гэж яриад яваад байна гэсэн би хэзээ хаана юу хулгай хийсэн юм гээд байсан. Би тийм зүйл яриагүй ш дээ гэсэн чинь чи ярьсан байсан гэснээ Гомбо намайг заамдаж авсанаа миний нүүрлүү цохсьон. Тэгэхээр нь би зүгээр байгаарай гээд Гомбоос салаад дэлгүүрийн араар тойрсон чинь Гомбо миний араас дахин ирээд шууд миний нүүрлүү цохингоо намайг газар хавирч унагсан. Тэр үед нөгөө 2 нь араас гүйж ирсэн. Тэгээд би ухаан алдсан. Намайг ухаан алдсан байхад Мөнхбат намайг нэлээн зодсон байсан. Нэг сэргэхэд нэг нь боль боль наадах чинь гай болно шүү гэж хэлж байсан. Энэ үед цаанаас дэлгүүрийн галч Бааска ах гарч ирээд намайг салгасан. Тэгэхээр нь би босож гүйгээд Бааска ахын өрөөнөөс модон шүүр аваад буцаж гарч ирээд Гомботой хамт байсан нөгөө залуугын толгойруу цохьсон. Тэгсэн чинь дэлгүүрийн Тулгаа ах гарч ирээд юу болоод байгаа юм гээд бид нарыг салгахад нөгөө 3 яваад өгсөн... Гомбо буюу Мөнхбат намайг зодсон. Миний хамарлуу цохиж хамар хугалсан... Менхбат бид 2 хоорондоо ярьж тохироод хохирол гомдолгүй болсон... Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй /хх-ийн 14-15-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч О.Цогтбаяр мэдүүлэхдээ. ... 2016.10.27-нд шөнө 23 цагийн орчим намайг гэртээ байсан чинь манай найз Мөнхбат өөрийнхөө 99527639 дугаарын утсаар надруу залгаад би Батаатай муудалцаад байна. Батаа 2-3 найзтайгаа нийлээд намайг зодох гээд байна. Чи бааранд хүрээд ир гэхээр нь би морьтой баарлуу явсан. Намайг бааранд ороход Батаа Менхбат нар муудалцаад хэрэлдээ зогсож байсан. Би тэгэхээр нь найз Менхбатыг аваад гарах гэтэл Батаа Менхбатыг араас нь ешиглөөд татаж чангаагаад байсан. Тэгээд би Менхбатыг татсаар байгаад баарнаас аваад гартал Батболд араас гарч ирс|эн. Баарны гадаа байсан Ганболд гэх ахын т.приус-10 маркын машинд /араас Ганболд ахыг гарч. ирэхээр нь / Мөнхбатыг суулгасан чинь Баттболд Мөнхбат дээр очоод машины хаалгыг нь 'онгойлгоод Менхбатыг татаж гаргаж ирээд барилцаж аваад зодолдох гээд байсан. Тэгэхээр нь би араас нь очиж тэр 2-ыг салгаад боль гэсэн чинь Батболд согтуу агсараад өмсөж явсан дээгүүрх хувцасаа тайлж шидээд Мөнхбатруу дайраад байсан. Бид нар тэр 2-ыг учраа олоод сал гээд тэр 2-оос салаад зайтай зогсож байсан чинь Батболд эхлээд Мөнхбатыг цохьсон. Тэгээд бид нар буцаж очоод салгатал Мөнхбат Батболдыг дайраад байхаар нь тэвэрч авч давхар хамаад газар унагаад тэр 2 ноцолдоод эхэлсэн. Бат-орхон бид 2 дахин салгатал Батболд ах намайг эрүүрүү цохихоор нь та надад лай болно боль гээд Баторхоныг наадахаа аваад эгчийнд нь оруулаад өгчих гэсзн чинь Баторхон Батболдыг аваад эгчийхрүү нь орсон чинь эгчийх нь цоожтой байна гээд буцаад гараад исрэн. Тэгэхээр нь манаачынд нь оруулаад өгчих гэсэн чинь Баторхон Батболдыг аваад явсан. Удалгүй оруулчихлаа гээд ирсэн..Би нар тэгээд явах гэтэл Батболдын хувцас нь газар байхаар нь би Баторхоны^-хувцасыг нь аваачаад өгчих гэхэд Баторхон өө би явахгүй гээд байхаар нь Мөнхбатыг би авачаад ©гчих гээд хэлсэн. Менхбатыг Батболдын хувцасыг аваад явсан чинь өөдөөс нь Батболд мод барьчихсан гарч ирээд Менхбатыг машин тойруулж орилж хашигирч хеөгөөд байхаар нь би Батболдыг барьж аваад модыг нь хаяулсан. Энэ үед 2 давхараас эгч нь Батболдоо чи яах гээд байгаа юм ороод ир гээд орилоход хүргэн ах нь гарч ирээд Батболдыг аваад орсон... Би Батболдод ерөөсөө rap хүрээгүй... Өөр хүн зодоонд оролцоогүй. Тэр 2 хоорондоо зодолдоод байсан /хх-ийн    17-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Д.Баасансүрэн мэдүүлэхдээ: 2016.10.27-нд шөнө 00 цаг өнгөрч байсан байх намайг ажил дээрээ байхад манай өрөөний хаалгыг хүн нүдсэн. Намайг хэн бэ гэхэд Батаа байна аа гэхээр нь хаалгаа нээтэл Батболд цээж нүцгэн нүүр ам нь цус болчихсон орж ирсэн. Яасан талаар асуухад хүн намайг зодчихлоо гэхээр нь би миний дүү нааш ир наад нүүр амаа угаа гэсэн чинь үгүй ээ би эд нарыг ална гээд буцаад гарсан. Би араас нь гарсан чинь манай дэлгүүрийн гадна машинтай хүмүүс байсан. Гадаа харанхуй байсан болохоор ямар машинтай ямар хүмүүс байсныг би сайн харж амжаагүй ээ. Тэгээд намайг Батболдын араас тэр машин дээр очиход Гомбо буюу Мөнхбат тэнд байсан. Тэгээд Мөнхбат Батболд 2 барилцаж аваад хоорондоо зодолдсон. Тэр 2 дээр доороо ороод ноцолдоход манай дэлгүүрийн эзэн Гантулга гэрээсээ гарч ирээд тэр 2-ыг салгасан...Миний харсанаар өөр хүн зодоонд оролцоогүй. Мөнхбат Батболд нар хоорондоо зодолдоод ноцолдоод байсан

              Мөрдөн байцаалтанд яллагдагч Б.Мөнхбат мэдүүлэхдээ: Биднийг Хараа бааранд сууж байхад 21 цагийн орчим гаднаас Батболд, Ганболд нар орж ирээд бид нартай нийлээд архи ууцгаасан. Тэгээд 00 цагийн орчим бид нар баар хаах болчихоод гудамжинд гарцгаасан. Баарны үүдэнд намайг зогсож байтал дотроос бүгд гарч ирсэн ба Батболд над дээр ирээд чи урьд ёмне намайг зодчихоод надтай ирж уулзсангүй гээд намайг өдөөд хоргоогоод эхэлсэн. Тэгснээ намайг нүүрлүү шууд цохиод авсан. Тэгэхээр нь би шил эн хүзүүн дээрээс нь баруун гараараа татаад газар унагсан. Тэгснээ босож ирээд алнаа гээд хувцасаа тайлаад надруу дайрсан. Бид 2 зууралдаад газар унаад өнхөрч ноцолдсон... Яг хаашаа нь яаж цохиж өшиглөснөө санахгүй байна. Ямар ч байсан Батболд бид 2 зодолдсон... Би буругаа хүлээн зөвшөөрч байна.  /хх-ийн 26-р хуудас/

            Шинжээч Г.Ган-Эрдэнийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх эмнэлэгийн 239 тоот дүгнэлт: Батболдын биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн чамархай, баруун, зүүн гарын тохой, баруун өвдөг, 2 дал, нуруу бүсэлхий, баруун шуу орчмын зулгаралт. Баруун эгэм орчмын цус хуралт, зөөлен эдийн гэмтэл топгоогдлро. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 19-р хуудас/

            Шүүгдэгч Б.Мөнхбатын хувийн байдлыг тогтоосон баримт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 30-31-р хуудас/, ял шалгах  хуудас, /ХХ-ийн 32-58 дугаар хуудас/, хохиролын баримтууд /хх-ийн 59-60-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар: 

           

            Шүүгдэгч Б.Мөнхбат нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны орой 23:40 цагийн үед Мандал сумын Хэрх 4-р баг Хараа баарны орчим хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Батболдын эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. Б.Батболдын тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, баруун, зүүн чамархай, баруун, зүүн гарын тохой, баруун өвдөг, 2 дал, нуруу бүсэлхий, баруун шуу орчмын зулгаралт. Баруун эгэм орчмын цус хуралт, зөөлен эдийн гэмтэл топгоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирогч Б.Батболд нь хохиролд гарсан 1 сая төгрөгийг төлж барагдуулсан тул гомдол саналгүй гэсэн баримтыг шүүхэд ирүүлжээ. Шүүгдэгч Б.Мөнхбат урьд нь дээрэм болон хулгайн гэмт хэрэгт ял шийтгүүлж, насанд хүрээгүй тул оногдуулсан хорих ял эдлүүлэхийг хойшлуулж байсан ба энэ хугацаа 2014 оны өршөөлийн хуульд хамаарч ялгүй болсон тул,  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж хөнгөн гэмт хэргийг үйлдсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул Б.Мөнхбатад холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг  хохирогч, шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, Б.Мөнхбатад өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ТОГТООХ нь:

        

1.Шүүгдэгч Зайгал овогт Бадрахгэрэлийн Мөнхбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Б.Мөнхбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Б.Мөнхбатыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

        3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Мөнхбат нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

        4. Б.Мөнхбатад авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

        5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.    

        6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий  этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй.

    

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ