Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/974

 

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Мичидмаа,

Улсын яллагч: Д.Батзаяа,

Хохирогч: ***,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000002005 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь согтуугаар 2023 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” зочид буудлын нийтийн караоке бааранд хохирогч ***г “хөгшөн кобра гэж доромжилсон” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь пивний шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч *** шүүх хуралдаанд: “...Миний хувьд муудалцсан зүйл байхгүй, тамхи татах гэж байхад шилээр цохисон. Гэмтлийн эмч зөрж оёод дараа нь дахин задалж оёдол тавьсан. Шүүгдэгч нь гэм буруугаа ойлгож байгаа зүйл харагдахгүй байна гэж би үзэж байна. Утсаар ярихад “тэгээд яасан гэнээ” гэж үл тоосон байд*** ярьдаг байсан. Нүүрэн тус газар цохисон болохоор гомдолтой байна. 2.500.000 төгрөг нэхэмжилж байна. Баримтаар 300.000 төгрөг болсон...” гэв.

Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр би найз ***, *** хоёртой хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо “***” зочид буудлын нийтийн караокед орж үйлчлүүлж байгаад шөнийн 03 цагийн үед тэндээс гарах гэж байхад *** нэг үл таних хүнтэй ярилцаад байж байснаа маргаж эхэлсэн. Би тухайн үед тэр хоёрыг салгах гээд очиж байснаа санаж байна. Нэг мэдсэн нөгөө үл таних 165 см өндөр 40 гаран насны ах миний өөдөөс хараад шатан дээр зогсож байхад нэг удаа цохисон. Тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгаад тэндээсээ шууд гэмтлийн эмнэлэгт очиж нүүрэндээ хэд хэдэн оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/,

Гэрч Д.***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдөр ***, *** бид гурав уулзаад “***” зочид буудлын нийтийн караоке бааранд ороод үйлчлүүлээд сууж байтал нэг ах агсам тавиад тэр хавиар орилоод байсан. Удалгүй бид гурав гарах гээд зогсож байхад тэр ах гартаа пивний шил барьж хүрч ирээд ***г цохисон. Тэгтэл дээд уруул нь сэтрээд арьс нь унжаад цус их гарч байсан мөн духны зүүн дээд хэсэгт зүсэгдсэн байсан. Пивний шил хагарч хэлтэрхий нь үсэрсэн байх биеийн бусад хэсэгт цохиогүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 23-24/,

Гэрч Г.***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр би найз ***, *** нарын хамт “***” зочид буудлын нийтийн караокед сууж үйлчлүүлсэн. Тэнд байхад нэг залуу агсараад байсан. Би ***г аваад үүдэнд зогсож байхад тэр залуу пивний шил барьж ирээд ***гийн нүүр орчимд нь цохисон. Би найзынхаа цусыг арчаад байж байтал цагдаа ирсэн. Тэр залуу пивны шилээр нэг л удаа цохисон. Өөр газарт цохиогүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 26-27/,

Шинжээчийн 12654 тоот дүгнэлтэд: “...***гийн биед уруулд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн завжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мнэдийг түр хугацаагаар сарниулах тул гэтмлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чаварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ /хх-н 30-31/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, хохирлын баримтууд /хх-н 35/, шүүгдэгчийн хувийн байд*** холбоотой баримтууд /хх-н 41, 43-50/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаар***, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь согтуугаар 2023 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” зочид буудлын нийтийн караоке бааранд хохирогч ***г шалтгаагүйгээр нүүрэн тус газарт нь пивний шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч Д.***, Г.*** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Прокуророос шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***г “хөгшөн гэж доромжилосон” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь пивоны шилээр цохижсон гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Яллах дүгнэлтэд тусгагдсан шалтгааны улмаас хохирогчид хохирол учруулсан нь шүүгдэгчийн мэдүүлгээс өөр бусад баримтаар нотлогдохгүй байх тул шүүх шалтгаангүйгээр хохирогчид гэмтэл учруулсан гэж дүгнэлээ.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***г шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь пивоны шилээр цохиж шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Пүрэвдавгын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** нь хохирогч ***г цохисон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***гийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч *** нь цаашид эмчилгээ хийлгэх зардалд шүүгдэгчээс 2.500.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн ба шүүх хавтаст хэрэгт баримтаар авагдсан хохирол 84.050 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч ***д олгохоор шийдвэрлэв.

Харин хохрогчийн нэхэмжлсэн цаашид эмчилгээ хийлгэх зардлыг шүүгдэгчээс энэ шүүх хуралдаанаар гаргуулах боломжгүй байна.

Хохирогчийн дээрх нэхэмжлэлийн талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй, хохирогч шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй, цаашид эмчилгээ хийлгэхэд хэдэн төгрөгийн зардал гарах нь тодорхойгүй зөвхөн хохирогчийн мэдүүлэгт үндэслэн шүүгдэгчээс нэхэмжлэлийг гаргуулах үндэслэлгүй.

Иймд хохирогч *** нь сэтгэцэд учирсан хор уршигийг арилгуулах болон цаашид эмчилгээ хийлгэх болон тухайн гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 1.350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Ж.Пүрэвдавгын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Пүрэвдавгын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэгт холбогдсон”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчийн хохирол нөхөн  төлөөгүй, хохирогч гомдолтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 400 цаг нийтэд тустай  ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ас 84.050 төгрөг гаргуулж хохирогч ***д олгосугай.
  6. Хохирогч *** нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР