Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/916

 

                                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ,

улсын яллагч Г.Ууганбаатар,

шүүгдэгч Ш.******* (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.*******т холбогдох эрүүгийн 2302005900362 дугаартай хэргийг 2023 оны ************** дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******99******* оны 07 дугаар сарын *******9-нд Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, “******* консалтинг” ХХК-д маркетингийн менежер ажилтай, ам бүл 2, эмээгийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, *******-******* дугаар байрны ******* тоотод оршин суух, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны *******0 дугаар сарын *******9-ний өдрийн 567 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.******* дэх хэсэгт зааснаар оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* овогт ын ******* (Регистрийн дугаар: УШ9*******07*******9**************).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Ш.******* нь 2023 оны 0******* дугаар сарын *******9-ний өдөр ******* дүүргийн ******* дугаар хороо, *******-******* дугаар байрны ******* тоотод өөрийн гэртээ НҮБ-ын *******97******* оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй цэвэр жин нь нийт *******,9 грамм бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.*******0 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.******* мэдүүлэхдээ: “...Тухайн өвсийг өөрийн байрны хоёр давхрын шатны дундах цонхны тавцан дээрээс олсон. Тэгээд олсон өдрийнхөө маргааш нь тамхины дотор талд хийж татаж үзсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж, өөрийн амьдралд хохирол учруулж байгаадаа харамсаж байна. Дахиж ийм зүйлд оролцохгүй, энэ зүйлээс хол байна гэдгээ амлаж байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгөөч” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

Шүүгдэгч Ш.*******ын оршин суух ******* дүүргийн ******* дугаар хороо, *******-******* дугаар байрны ******* тоотод нэгжлэг хийсэн мөрдөгчийн “...Нэгжлэгийн өмнө Ш.*******т хандаж хууль бус мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хадгалж байгаа эсэх, хэрэв байгаа бол сайн дураар гаргаж өгөхийг хүсэхэд манай жижиг өрөөний цонхны тавцан дээр “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодис байгаа, би сайн дураар өөрөө зааж өгье гэснээр нэгжлэгийг эхлүүлэв. ...******* дүүргийн ******* дугаар хороо, *******-******* байрны ******* дүгээр орцны 2 давхарт шатаар гарахад баруун гар талын өөдөөс харсан хаалга “*******” гэсэн тэмдэглэгээтэй цэнхэр өнгийн төмөр хаалга байв. Уг хаалгаар ороход цоож бүрэн бүтэн, дотогш орж жижиг өрөөнд ороход Ш.******* нь цонхны тавцан дээр байгаа уутанд хийсэн ногоон өнгийн өвс мэт ургамлыг гаргаж өгөх ба өөрөө түүнийгээ “өвс” гэж нэрлэж байв. Уг “өвс” гэх ургамлын ууттай жин нь **************,******* граммыг зааж байв. Үзлэгийг цааш мөрдөгч, ахлах дэслэгч Б.Билэгдэмбэрэл өрөөн доторхыг нэг бүрчлэн үзэхэд хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй. Том өрөө, гал тогоо, угаалгын өрөө, ариун цэврийн өрөө, коридор хэсэгт үзлэг хийхэд ач холбогдолтой зүйл илрээгүй тул нэгжлэг хийх ажиллагааг 0******* цаг *******2 минутад дуусгав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-************** дүгээр хуудас),

Хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай мөрдөгчийн “...Ш.******* нь миний биед ямар нэгэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байхгүй гэснээр үзлэгийг цааш явуулахаар тогтож, түүнээс биедээ байгаа эд зүйлээ гаргаж тавина уу гэхэд миний биед ямар нэгэн эд зүйл байхгүй гэснээр түүний биед гараар тэмтрэх байдлаар үзлэгийг явуулахад хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй. Ш.*******ын өмссөн байсан хувцсыг тайлуулан биед үзлэг хийхэд биед ил харагдах гэмтэл, шарх, сорви байхгүй байсныг бичлэг хийн бэхжүүлэн авлаа. ...Ажиллагааг үргэлжлүүлэн түүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахаар тогтов. ...3 минутын дараа тестийн үр дүнг харахад: ...THC хэсгийн Т, С түвшинд ******* улаан зураас эерэг (илэрсэн). ...MET, AMP, MDMA, KET хэсэгт ******* улаан зураас тодорч эерэг буюу тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг зааж байгаа болохыг тэмдэглэлд тусган шээсийг хаяглан битүүмжилж, шинжилгээнд хүргүүлэхээр тогтов” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн *******2-******* дугаар хуудас),

Нийслэлийн прокурорын газрын “Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол (хавтаст хэргийн **************-*******9 дүгээр хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2*******-22 дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 3*******33 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “Ш.******* УШ9*******07*******9************** 2023/0*******/..” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Ш.******* УШ9*******07*******9************** 2023/0*******/..” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илрэв. Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын *******97******* оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 3*******34 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн “Г-*******53 ургамал мэт зүйл” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Г-*******53 ургамал мэт зүйл” гэж хаягласан гялгар ууттай ургамал мэт зүйлээс Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын *******97******* оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно. Ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь **************,******* грамм, цэвэр жин нь *******,9 грамм болов” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 45-47 дугаар хуудас),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 669 дугаартай: “...Ш.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Ш.******* нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх баримт, шинж үгүй байна. Ш.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ш.******* нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Ш.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Ш.******* нь сэтгэц идэвхт бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт үгүй байна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас),

Шүүгдэгч Ш.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 0******* дугаар сарын *******9-ний оройн 23 цагийн үед ******* дүүрэг ******* дугаар хороо, *******-******* дугаар байрын ******* тоотод өөрийн гэртээ байхад хаалга тогшихоор нь  онгойлгосон чинь Хар тамхитай тэмцэх газраас явж байна гэж гурван цагдаа үнэмлэхээ үзүүлсэн. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан. Тэгээд танай гэрт нэгжлэг хийнэ гэсэн, надад сайн дураараа гаргаж өгөх сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах бодис байгаа юу гэж асуусан. Надад сайн дураараа гаргаж өгөх “өвс” байгаа гэж хэлээд миний унтлагын өрөөний цонхны тавцан дээр байсан гялгар ууттай “өвс”-ийг сайн дураараа гаргаж өгсөн. Гаргаж өгсний дараа манай гэрт нэгжлэг хийсэн. Нэгжлэгээр өөр ямар нэгэн хууль бус зүйл илрээгүй. Би тухайн “өвс”-ийг 2023 оны 0******* дугаар сарын *******7-ны шөнийн 02 цагийн үед өөрийн гэр болох ******* дүүргийн ******* дугаар хорооны *******-******* дүгээр байрны 2 давхар болон 3 давхар дундах цонхны тавцан дээрээс олж авсан. Тухайн өвсийг сонирхоод гэр лүүгээ авч орсон. Тэгээд маргааш нь ******* цагийн үед өвсийг хэрэглэсэн, хэрэглэхдээ тамхины дотор талын үртсийг авч байгаад оронд нь өвсийг хийгээд татаж хэрэглэсэн. Надад ямар нэгэн мэдрэмж өгөөгүй. Тэрнээс хойш хэрэглэхгүй байж байгаад цагдаа нарт баригдсан. Өвсийг өмнө миний хажууд хэрэглэдэг хүмүүс байсан, тэд нараас хараад ямар зүйл байдгийг хараад мэддэг болсон. Би мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг зүгээр сонирхож үзээд хэрэглэсэн юм. Хийсэн зүйлдээ маш их гэмшиж байгаа, дахиж ийм алдаа гаргахгүй. Би өөрийн хүсэлтээр 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 09 дүгээр сарын *******5-ны өдрийн хооронд *******0 хоног СЭМҮТ-ийн Донтолтын тасагт хэвтэн эмчлүүлж эмчилгээ хийлгэсэн. Донтолтын зэрэг байхгүй гэсэн эмчийн дүгнэлт гарсан. Мөн 2023 оны 09 дүгээр сарын *******9-ний өдөр Ш.Лхагвасүрэн докторын “Мансууруулах бодис хэрэглэгчийн дунд зан үйл өөрчлөх” сургалтад суусан, энэ сургалтаар би зөндөө зүйл ойлгож авсан. Дахиж ийм зүйл хэрэглэхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 66 дугаар хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 67 дугаар хуудас), үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 76 дугаар хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 7******* дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 79 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн *******0 дугаар хуудас), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн ************** дүгээр хуудас), иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (хавтаст хэргийн *******2 дугаар хуудас), ******* дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн *******7 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Ш.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Ш.******* нь 2023 оны 0******* дугаар сарын *******9-ний өдөр ******* дүүргийн ******* дугаар хороо, *******-******* дугаар байрны ******* тоотод НҮБ-ын *******97******* оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй цэвэр жин нь нийт *******,9 грамм бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйл баримт нэгжлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 3*******33, 3*******34 дугаартай дүгнэлтүүд, шүүгдэгч Ш.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм, бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, Мансууруулах эмийн тухай *******96******* оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай *******97******* оны НҮБ-ын конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.

Энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг хууль бусаар хадгалсан гэж үздэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд эдгээр үйлдлийн аль нэгийг хийснээр төгсдөг, хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.******* нь НҮБ-ын *******97******* оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.******* нь сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалах үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Ш.*******ын НҮБ-ын *******97******* оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр ******* дүүргийн ******* дугаар хороо, *******-******* дугаар байрны ******* тоотод хууль бусаар хадгалсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тухайн зүйл, хэсэгт заасан нийгэмд аюултай үйлдэл хийснээр төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Иймд шүүгдэгч Ш.*******аас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Ш.******* хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Ш.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар ******* жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Ш.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй, хүлээн зөвшөөрсөн, хийсэн үйлдэлдээ гэмшиж сэтгэцэд нөлөөт бодисоос хамааралгүй боловч сайн дураараа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн, эмээгээ асарч хоёулаа амьдардаг хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд эрүүгийн эрх зүйн орчин үеийн хандлага, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон шүүгдэгч Ш.*******т хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн тул улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

Хэрэв шүүгдэгч Ш.******* зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

Бусад асуудлаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2*******.5 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.4, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй “Г-*******53 ургамал мэт зүйл” гэсэн бичиглэлтэй зиплок уутанд хийсэн, дотроо гялгар ууттай, цэвэр жин нь *******,9 грамм, Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис (өвс)-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, устгасан талаарх баримтаа хэрэгт хавсаргахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ш.******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.*******4 дүгээр зүйлийн *******, 36.2 дугаар зүйлийн *******, 2, 4, 36.6, 36.7, 36.*******, 36.*******0, 36.*******3 дугаар зүйлийн *******, 4, 37.******* дүгээр зүйлийн *******, 2, 3*******.******* дүгээр зүйлийн *******, 3*******.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******.Шүүгдэгч ******* ******* овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Ш.*******ыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух ******* дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.******* зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2*******.5 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.4, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй “Г-*******53 ургамал мэт зүйл” гэсэн бичиглэлтэй зиплок уутанд хийсэн, дотроо гялгар ууттай, цэвэр жин нь *******,9 грамм, Делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис (өвс)-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, устгасан талаарх баримтаа хэрэгт хавсаргахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

6.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Ш.******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

*******.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.НЯМДАВАА