Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/905

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж, Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ,

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,

иргэдийн төлөөлөгч А.Энхжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.*******,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Жаргал,

шүүгдэгч Г.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Отгончимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.*******өд холбогдох эрүүгийн 230*******000000406 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 2*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 96******* оны дүгээр сарын *******-нд ******* аймгийн ******* суманд төрсөн, *******8 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, “******* ******* ******* *******” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл , урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0 дугаар сарын 23-ны өдрийн 927 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 4*******0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4*******0,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, овогт гийн ******* (Регистрийн дугаар: 6**************72).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 03 дугаар сарын 8-ны өдөр дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дүгээр байрны 78 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Д.тэй маргалдан зодож, түүний биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний чацархай, их сэмжний урагдал, задрал, хэвлийн хөндий дэх цусан хураа (2,******* литр), нарийн гэдэсний үхжил бүхий хүнд хохирол учруулан улмаар Д. нь дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нас барж, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ: “...Тухайн үед миний утас цэнэггүй болоод би жижиг өрөөндөө ороод хэвтэж байхад амь хохирогч ахаа надад 0,7******* литрийн архи аваад өгөөч гэхээр нь би үгүй гэж хэлээд түүнээс болж бид хоёрын дунд маргаан үүссэн. Намайг жижиг өрөөний орон дээр сууж байхад амь хохирогч заазуур бариад над руу дайраад ирэхэд нь толгойгоо бариад доошоо тонгойход миний дээгүүр даваад унасан. Манай жижиг өрөөний цонх өмнө нь бага зэрэг цуурсан байсан, гэтэл хэрэг болсны дараа нэмэгдээд хагарсан байна лээ, би тухайн үед юу болсон талаар сайн санахгүй байна. Бид хоёр барьцалдаж зууралдсан зүйл байхгүй, би залуу хүнийг бариад дийлэхгүй, тонгорч шидэж ч чадахгүй, бид хоёр зодолдоогүй. Гадаа гараад хүний утсаар дуудлага өгөхдөө яг юу гэж хэлснээ тодорхой санахгүй байна. Ахдаа утсаа өгөөч гээд 02 болон 03 дугаарт дуудлага өгсөн. Хохирол төлбөрт 4,8*******0,000 төгрөг төлсөн. Эхнэр маань 203 онд нас бараад хоёр хүүхдээ би өөрөө өсгөсөн. Сэтгэл санааны хохирлыг миний хүүхдүүдээс ялгаа байхгүй тул хоёр хүүхдэд нь цаашид гарах хохирол төлбөрийг бүгдийг төлнө. Эрдэнэт хүний амь нас эрсдсэнд туйлын харамсаж байна. Өдий наслахдаа ийм зүйл болно гэж бодож байгаагүй. Санаатай хийсэн гэж байгаад гомдолтой байна. Би шийтгэлээ эдэлнэ, ганцхан шүүхийн шинжилгээний хариунд эргэлзсэн. Өөр хэлэх зүйл байхгүй” гэв.

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.******* мэдүүлэхдээ: “...Эхнэр хүүхдийг нь дуудчих, өгөх юм байна, хохирол гомдол барагдуулмаар байна гэхээр нь би хоёр хүүхдийг нь чөлөө авхуулж, вагоноор ирүүлээд цагт өмгөөлөгчийнхөө өрөөнд хүлээгээд байж байхад ирэхгүй байж байгаад өдөр 3 цагт ирээд гутамшигтай муухай зүйлийг энэ хүн ярьсан. Хоёр хүүхдийг нь уйлуулж, эхнэрийг нь гомдоосон. Түүнээс энэ хүнээс мөнгө нэхээд байгаа зүйл байхгүй. Миний хувьд өөрийн хийсэн зүйлийнхээ хариуцлагыг хүлээх ёстой гэж бодож байна. Тулгамдаад юу ч хэлж чадахгүй юм. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ, мөн сар бүр тэжээн тэтгүүлэх тэтгэмж 29,049 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 8,000,000 төгрөгийг нэхэмжилмээр байна. Дүү маань эмнэлэг дээр байхад эм тарианд хэрэглээрэй гээд 300,000 төгрөг өгсөн. 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 9,82*******,000 төгрөг авсан. Оршуулга хийхэд ламд өгсөн мөнгө болон шатахууны зардал нийт 3,000,000 төгрөг болж байгаа. Үүнийг танайх төлөхгүй юм уу, мөн өмгөөлөгчийн зардлыг төлөөч гэхэд лам болон шатахууны зардал 3,000,000 төгрөгийг өгнө гээд өгсөн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх “ дүүргийн 29 дүгээр хороо, хороолол, дүгээр байр 78 тоотод хүмүүс зодолдсон байна” гэсэн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл ( дүгээр хавтаст хэргийн 20 дугаар хуудас),

Шуурхай удирдлагын тасгийн “согтуу хүн гэртээ хамт архи ууж байсан хүнээ цохиод унагаачихсан чинь ухаан алдчихлаа, цагдаа дуудаад өг гэх” гэсэн дуудлага лавлагааны хуудас ( дүгээр хавтаст хэргийн 2 дүгээр хуудас),

Хэргийн газрын үзлэг хийсэн “...хар өнгийн оймстой, толгой хэсэг нь урагшаагаа харсан, хоёр хөл шулуун доошоо харсан, толгойгоо зүүн тийш харуулсан, толгойны ар хэсгээс цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, толгойн зүүн хажуу тал цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, нүүрний урд талд шалан дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдож хатсан байв. ...цонхны баруун талын хэсэг хагарч урд талд хагарсан цонхны хэсэг байв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( дүгээр хавтаст хэргийн 22-26 дугаар хуудас),

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн “...тухайн хогийн савны хажууд байсан заазуурыг дугаараар тэмдэглэж ...гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч нунтгаар гарын мөр бэхжүүлэн авах гэсэн боловч тухайн заазуурын бариул хэсэг барзгар гадаргуутай байсан  ба гарын мөр илрээгүй болно” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( дүгээр хавтаст хэргийн 27- дүгээр хуудас),

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( дүгээр хавтаст хэргийн 40-43 дугаар хуудас),

Хүний биед үзлэг хийсэн “...Г.*******ийн хувцсыг өөрөөр нь тайлуулан биед нь үзлэг хийхэд түүний биед ил харагдах гэмтэл, шарх сорви байхгүй” гэсэн тэмдэглэл ( дүгээр хавтаст хэргийн 44-47 дугаар хуудас),

2*******,******* см урттай ширхэг заазуурыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол ( дүгээр хавтаст хэргийн 246 дугаар хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энхтайван гэх захирлаас нь би яасан юм болоо гэж асуухад “цэргийн баяр тэмдэглэсэн байна, архи уугаад хоёулаа зодолдоод ирсэн байна, би өөрөө Чингэлтэй дүүрэгт үдээс өмнө ажил хөөцөлдөөд явж байхад зодсон гэх хүн нь над руу яриад босдоггүй ээ, хүрээд ирэх үү, би цагдаа дуудчихлаа“ гэж хэлсэн гэсэн. Тэгснээ би яваад очиход цагдаа ирчихсэн байсан гэж хэлсэн. Энхтайван нь намайг ирэхээс өмнө “би гийн ар гэрийнхэн нь ирж байж гарын үсэг зурж байж хагалгаанд ордоггүй юм уу гэж хэлээд эмч нартай маргалдлаа” гэсэн зүйл мөн хэлсэн. Мөн Энхтайван нь ярихдаа би яг юуны хагалгаанд орж байгааг нь мэдэхгүй байна, сая надтай юм ярьсан өөрөө зүгээр ярьж байсан, би яагаад энд хэвтэж байгаагаа мэдэхгүй байна, юуны хагалгаанд орох гэж байгаа билээ гэж гайхаж надаас асуусан гэж хэлсэн. Гэтэл мэс заслын эмч нь надад ярихдаа “хагалгааны өрөө рүү аваад ороход зүрх нь зогссон” гэж надад хэлсэн. Би тэгээд Энхтайван гэх хүний ярианд гайхсан. Шөнийн 2 цаг 20 минутын орчим мэс засал хийсэн Мөнхдөл эмч хагалгаанаас гарч ирээд бид нартай уулзахад Энхтайван мөн байсан. Мөнхдөл эмч ярихдаа “...утсан дээрээ авсан мэс заслын үеийн зургууд харуулаад гийн нарийн гэдэснээс нэг метр тайрлаа гээд харуулж байсан, нарийн гэдэс нь үхжилттэй тул тайрч авсан, нарийн гэдэс хоолны шим тэжээлийг аваад бусад эрхтэндээ түгээдэг тиймээс энэ хүн уураг шимт тэжээл авах боломжгүй болоод байна, ус ч шингээж авахгүй, чацархай нарийн гэдэсний артерийн судас тасарч хэвлийд их хэмжээний цус алдсан, 2,******* литр цус алдсан байсан, цаашид энэ хүнд даваа гаригт дахиж хагалгаа хийнэ, амьдрах магадлал тун бага, амьдарсан ч хэцүү дээ гэж хэлж байсан. Энэ бүх яриаг Энхтайван сонсож байсан. Ингээд 03 дугаар сарын 20-ны өдөр дахиж хагалгаанд ороод хүнд хагалгаа боллоо чацархайн үхжилт гайгүй боловч биеийн байдал маш хүнд байна гэсэн. Ингээд дүү маань ухаан орохгүй байсаар 03 дугаар сарын 22-ны өдөр нас барсан юм. *******ийн ар гэрийн зүгээс оршуулгын зардалтай холбоотой 9,820,000 төгрөгийг шүүх хурлын дараа өгсөн. Шүүх хурал хойшлох үед өгсөн. Дараагийн шүүх хурал дээр бид нарт 3,000,000 төгрөг өгсөн. Нийт хохирол гэж 2,820,000 төгрөгийг өгсөн. Би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой өмгөөлөгч авсан зардал 8,000,000 төгрөг, мөн энэ хэргийн асуудлаас болж би нааш, цааш явж байгаа зардал гарсан. Гэхдээ энэний баримт одоо бол алга. Ийм зардал гарч байгааг ******* мэдсээр байж сэтгэл гаргахгүй байгаад маш их гомдолтой байна. Мөн манай ээж Туяагийн сэтгэл санаа маш их хэцүү байна, сэтгэл санааг нь өргөх зорилгоор бид нар аяллаар явуулж мөн мөнгө төгрөг гарсан. Тооцоод байвал төлбөр тооцоо зөндөө гарч байгаа боловч яллагдагч *******ийн талаас баримт нэхээд байгаад нь маш их гомдолтой байна. *******ийн өөрийнх нь гэмшихгүй байгаа явдалд маш их гомдолтой байна. Шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцлаа. Надад санал хүсэлт байхгүй, үнэн зөв дүгнэлт гарсан байна. Маш их гомдолтой байна, сэтгэл санааны хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байгаа. Дүүгийн маань үлдсэн хоёр хүүхэд маш хүнд байдалтай байна, ганц тэжээж байсан хүн нь дүү маань байсан юм” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн *******9-6 дүгээр хуудас),

Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 8-ны өдөр 4 цаг 30 минутын үед гэрээс гарч орцны үүдэнд хүүхдүүдээ салхилуулаад явж байтал байрны орцноос нэг ах гэрч ирээд утсаараа нэг яриулаач гэхээр нь яасан бэ ахаа гэхэд манайх 78 тоотод байдаг юм, нэг хүнтэй архи уугаад нөгөө хүн маань агсам тавихаар нь уурандаа тэр залууг тонгорч шидчихсэн чинь хөдөлдөггүй ээ айгаад цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Тухайн ах хөөрхий айсан, сандарсан явж байсан болохоор би цагдаа руу дуудлага өгсөн. Би тухайн ахаас та амьсгалж байна уу үзсэн үү гэхэд хөдлөхгүй байхаар нь айгаад ах нь гараад цагдаа дуудъя гэж бодсон гэсэн. Би хүүхдээ салхилуулаад явж байтал нөгөө ах байхгүй байсан. Тэр ах ямар нэгэн цус болсон юм байгаагүй, харин согтуу байсан” гэсэн мэдүүлэг ( дүгээр хавтаст хэргийн *******7 дугаар хуудас),

Гэрч О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг өвчтөн нь 2023 оны 03 дугаар сарын 8-ны өдөр 6 цаг 7 минутад стори нээлгэсэн байсан. Одоогоор уг өвчтөн нь өчигдөр хэвлийн битүү гэмтэлтэй, шокийн байдалтай, архины хордлого хавсарсан байдалтай хүргэгдэн ирж яаралтай журмаар хэвлийн хагалгаанд орж хэвлийн эрхтнүүд шалгах, чацархайн урагдал оёх, үхэжсэн нарийн гэдэс тайрах, үлдсэн нарийн гэдсийг хэвлийн ханаар гаргах мэс засал хийгдсэн. Одоогийн биеийн байдал хүнд, унтуулгатай, амьсгалын аппараттай, хордлоготой байгаа бөгөөд эмийн эмчилгээ тогтмол хийгдэж байна” гэсэн мэдүүлэг ( дүгээр хавтаст хэргийн 62 дугаар хуудас),

Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 8-ны өдөр би эргүүлийн офицер цагдаагийн дэд ахлагч Г.Алтангэрэлийн хамт Бугат 2 дугаар эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад өдрийн 4 цаг 08 минутын орчим согтуу хүн гэртээ хамт архи ууж байсан хүнээ цохиод унагаасан чинь ухаан алдчихлаа цагдаа дуудаад өг гэх дуудлага мэдээллийн дагуу ******* минутын дараа хорооллын эцсээс уруудаад дүүргийн 29 дүгээр хороо, дүгээр байрны 78 тоотод очиж шалгасан. Хаалгыг холбогдогч ******* гэх хүн өөрөө онгойлгосон бөгөөд тийм айхтар ухаангүй болтлоо угаагүй байсан. Юу болсон талаар тодруулж асуухад найзтайгаа хамт цэргийн баяр тэмдэглэж цугтаа ууцгаасан, найз надад агсам тавьж цонхыг маань хагалахаар нь зөндөө олон удаа гуйсан боловч зүгээр болохгүй болохоор нь үүрээд шидсэн чинь босож ирэхгүй байна гэсэн. Мөн над руу заазуур барьж дайраад агсраад цонх хагалахаар нь үүрээд шидсэн гэсэн. Би та цохиж зодсон зүйл байгаа юу, гар хөлөөрөө цохиж, өшиглөсөн асуудал байгаа юу гэхэд үгүй, үгүй гээд байсан. Талийгаачийн байгаа өрөөнд нь ороход шалан дээр доошоо хараад хэвтчихсэн, зүүн хөмсөг орчимд цус болсон, мөн дагз хэсэгт цус  болсон байсан тул та зүгээр үү, бие чинь зүгээр үү гэж асуухад юм дуугарахгүй байсан бөгөөд би мөрнөөс нь татахад урдаас “би унтмаар байна, зайл пизда” гэж согтуу хүний байдалтай хэлээд өөр юм хэлээгүй. Тэгэхээр нь би 03 дугаарын утсанд дуудлага өгч, толгойноос нь цус гарсан байна гэдгийг хэлээд бүрэлдэхүүн дуудуулсан. Тэр хүний хэвтэж байгаа өрөөний цонх нь хагарсан байсан ба ******* гэх хүн ярихдаа надад агсам тавиад цонх хагалсан, хүч хүрэхгүй байсан гэж хэлж байсан. Би ар гэрээсээ хүн дуудаарай гэж *******өд хэлэхэд ажлынхаа газрын захирлыг өөрийнхөө утсаар дуудаж байсан. Энэ гэмтсэн хүнтэй нэг газарт ажилладаг гэж байсан. Манайд гагнуурчин хийдэг гэж хэлсэн. 03 ирж үзээд шууд дамнуурга дээр хэвтүүлээд аваад гарсан. Талийгаач ямар нэгэн ухаангүй байсан” гэсэн мэдүүлэг ( дүгээр хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас),

Гэрч Ш.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 03 дугаар сарын 8-ны өглөө залгаж *******тэй утсаар ярихад талийгаач надтай утсаар нь ярьсан бөгөөд “санаа зоволтгүй ээ, бид хоёр хоол унд хийж идэх гэж байгаа” гэж хэлсэн бөгөөд энэ үед орцны хаалгаар орж байсан уу орцны хаалга дуугарч байсан. Би тэгээд дахиж утсаар яриагүй. Гэтэл дараа нь цагийн үед миний утас руу талийгаачийн утаснаас залгасан байсан бөгөөд би сонсоогүй авалгүй байж байгаад өдөр ******* цагийн алдад залгахад цагдаа утсыг нь аваад “энэ хүний эхнэр мөн үү гэж асуухад би үгүй биш” гэж хэлээд утсаа салгасан. 03 дугаар сарын 8-ны өдөр би *******ийн гэрт нь ирээгүй байгаа. Энэ хоёр ах дүү шиг л байдаг, хоол унд хийж идэж л байна гэж бодсоноос өөр юм бодоогүй” гэсэн мэдүүлэг ( дүгээр хавтаст хэргийн 84-8******* дугаар хуудас),

Гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...г 2023 оны 03 дугаар сарын 7-ны өдөр ажлын байрныхаа хашаанд явж байхыг харсан. ...г байгууллагын хашаанаас өглөө 08 цагийн үед байх сайн санахгүй байна ганцаараа гараад явж байсан. Сүүлийн өдрүүдэд би тэй ер нь тааралдаагүй. Хэзээ сүүлд уулзсан талаар мэдэхгүй байна. Манайхаар бол нэг их орж гараад байдаггүй юм. Би хугацааг нь сайн санахгүй байна, энэ жилийн цагаан сарын өмнө байсан шиг санаж байна. Газар хөлдүү байсан бөгөөд эхнэр надад ярихдаа нойлд цус гарсан байна гэж ярьж байсан. Энэнээс хойш -2 хоногийн дараа их цонхигор царайтай манайхаар орж гараад шанагаар ус уугаад гарахад нь эхнэр “чи яасан юм бэ, бие хаа чинь зүгээр үү гэж асуухад би архи уухаар доошоогоо цус алдаад байх юм аа” гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг ( дүгээр хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн *******9 дугаартай: “...Г.*******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт ( дүгээр хавтаст хэргийн 94-9******* дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 6 дугаартай: “...Д.гийн биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, саажилт, хэвлийн хөндийн цус хуралдалт, хэвлийн гялтангийн үрэвсэл, зүүн хөмсөгний шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3..2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт ( дүгээр хавтаст хэргийн 97-99 дүгээр хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 9******* дугаартай: “...Талийгаач Д.гийн цогцост хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний чацархай, их сэмжний урагдал, задрал, хэвлийн хөндий дэх цусан хураа (2,******* литр), нарийн гэдэсний үхжил, зүүн хөмсөгт няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх нарийн гэдэсний чацархай, их сэмжний урагдал, задрал, хэвлийн хөндий дэх цусан хураа (2,******* литр), нарийн гэдэсний үхжил гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3..2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн хөмсөгний няцарсан шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь нарийн гэдэсний чацархай, их сэмжний урагдал, задрал, хэвлийн хөндий дэх цусан хураа (2,******* литр), нарийн гэдэсний үхжил гэмтлийн улмаас цус алдалтын шок, дотор эрхтнүүдийн цус багадалтад орж нас баржээ. Цусанд  спиртийн агууламж илрээгүй. Талийгаач нь зүрхний булчингийн эмгэгшил, ходоодны архаг үрэвсэл өвчтэй байсан нь нас барахад нөлөөлөөгүй байна. Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт эмчилгээг зохих журмын дагуу үзүүлсэн байна. Нэгдүгээр бүлгийн харьяаллын цустай байна” гэсэн дүгнэлт ( дүгээр хавтаст хэргийн 03-0 дугаар хуудас),

Шинжээч эмч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дээрх хүнд гэмтэл нь мохоо зүйлийн хязгаарлагдмал гадаргатай зүйлээр цохигдох үед үүсгэгдэнэ. Унах үед дээрх гэмтэл үүсэх боломж багатай. ...Амь насыг аврах боломжгүй. Учир нь хагалгаанд ороход нарийн гэдэсний чацархай болон сэмж задарч урагдан нарийн гэдэс метр зайд тэжээлгүй болж үхжилт үүссэн, дотор эрхтний цус алдалт үүссэн эргэлтгүй өөрчлөлтөд орсон байжээ. Цагийг нарийвчлан тогтоох боломжгүй” гэсэн мэдүүлэг ( дүгээр хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас),

Шинжээчийн ************** дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад гэмтэл үүсээгүй байна” гэсэн дүгнэлт ( дүгээр хавтаст хэргийн 2-22 дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн *******93 дугаартай: “...Амь хохирогчийн өмсөж явсан гэх хар өнгийн саравчтай малгай, хар өнгийн куртик, цайвар шаргал өнгийн ноосон цамц, хар өнгийн түрийтэй гутал, хар өнгийн ажлын бээлий дээр цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй” гэсэн дүгнэлт ( дүгээр хавтаст хэргийн 2*******-26 дугаар хуудас),

Шинжээчийн **************2 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн №, 2, 3, 4, *******, 6, 7, 8, 9, 0, , 3, 4, *******, 6, 20, 2 дугаарын 7 ширхэг, талийгаач гэх Д., овогтой *******ийн гарын хээний дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн № дугаарын гарын мөр Г.*******ийн зүүн гарын ядам хурууны дардастай, №2 дугаарын гарын мөр Г.*******ийн зүүн гарын дунд хурууны дардастай, №3 дугаарын гарын мөр Г.*******ийн зүүн гарын долоовор хурууны дардастай, №******* дугаарын гарын мөр Г.*******ийн баруун гарын ядам хурууны дардастай, №6 дугаарын гарын мөр Г.*******ийн баруун гарын чигчий хурууны дардастай, №7 дугаарын гарын мөр Г.*******ийн баруун гарын эрхий хурууны дардастай, №3 дугаарын гарын мөр Г.*******ийн баруун гарын дунд хурууны дардастай, №6 дугаарын гарын мөр Г.*******ийн зүүн гарын ядам хурууны дардастай, №20 дугаарын гарын мөр Г.*******ийн баруун гарын дунд хурууны дардастай тохирч байна. Шинжилгээнд тэнцсэн бусад дугаарын гарын мөрүүд гарын хээний нэгдсэн сангийн Папилон системд бүртгэлтэй гарын мөрүүд болон гарын хээний дардастай тохирохгүй байна. Шинжилгээнд тэнцсэн талийгаач гэх Д.гийн гарын хээний дардас санд MN00300737 дугаараар Дүүдэй овогтой нэрээр удаа, Нямаа овогтой Баттүвшингийн гарын хээний дардас MN0000ШШГ04******* дугаараар удаа, гийн *******ийн гарын хээний дардас санд өмнө нь бүртгэгдээгүй байна” гэсэн дүгнэлт ( дүгээр хавтаст хэргийн 29-32 дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 986 дугаартай: “...2023 оны 03 дугаар сарын 8-ны өдрийн тэмдэглэлд ...амь хохирогчийн толгойн ар хэсэг дэх цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон...” гэсэн нь зүүн хөмсөгт буй шархнаас цус гарч арагш урсаж бохирлосон байх боломжтой байна. 2023 оны 04 дүгээр сарын 9-ний өдрийн №9******* дугаартай дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдээс гадна 2023 оны 03 дугаар сарын 22-ны 2:00 цагт хийсэн цогцсын гадна үзлэгийн тэмдэглэлд хоёр өвдөг, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...амь хохирогчид 2023 оны 03 дугаар сарын 8-ны өдөр мэс засал хийсэн эмч хагалгааны дараа “хүний нарийн гэдэс хуруу шиг байх ёстой гэтэл нарийн гэдэс нь хөөж хавагнасан байдалтай байсан” гэсэн нь нарийн гэдэс урагдан агууламж нь хэвлийн хөндийд гарснаас хэвлийн гялтангийн ялгадаст үрэвсэл үүсч нарийн гэдэс үрэвсэн хавагнаж саажсан байна. Энэ нь богино хугацаанд үүснэ. Ходоодны архаг үрэвсэл нь салст давхаргын архаг үрэвсэлт биеэ даасан өвчин юм. Энэ нь үхэлд шууд ба шууд бусаар нөлөөлөөгүй болно. Ходоодны архаг үрэвсэлт өвчний улмаас цус алдаагүй. Чацархай, их сэмжний урагдал, задрал гэмтлийн улмаас хэвлийн хөндийд цусан хураа үүссэн байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар үзлэг шинжилгээг зохих ёсоор хийж оношийг зөв тавьж, шаардлагатай мэс заслыг цаг хугацаанд нь хийсэн байна” гэсэн дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 44-*******2 дугаар хуудас),

Гэрч Т.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би уг хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцохгүй, би гээс салсан байсан учир оролцохгүй. Төрсөн эгч ******* нь оролцож байгаа. *******г уг хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцоход надад татгалзах зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 30-3 дүгээр хуудас),

Гэрч Т.Цацралын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 8-ны өдөр дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнийг ахалж үүрэг гүйцэтгэж байх хугацаанд өдрийн 4 цаг өнгөрч байхад дүүргийн 29 дүгээр хорооны нутаг байрлах дүгээр байрны 78 тоотод очиж хэргийн газрын үзлэгийг явуулсан. Хэрэг учрал болсон гэх айлд хоёр эрэгтэй хүн байсан бөгөөд хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар түрүүлээд очсон байсан. Уг айлын жижиг өрөөнд насаар арай дүү гэмээр залуу нь шалан дээр биеэрээ доошоо хараад хэвтсэн байсан бөгөөд ямар нэгэн юм ярихгүй байсан. Юу болсон талаар тодруулж ******* гэх хүнээс асуухад би хуурай дүүтэйгээ архи уугаад, надад агсам тавиад цонх хагалсан гэж хэлсэн. Тэгээд би үүрээд аваад шидчихсэн гэж хэлж байсан. Би хэргийн газрын үзлэгийг хийхэд жижиг өрөөний вакум цонх шинээр хагарч, хагарсан шилний хэлтэрхий нь унасан байсан тул энэ тухай би хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тусгасан. Мөн хэргийн газарт хоосон архи, пивоны шил зэрэг байсан. Гал тогооны өрөөний шүүгээний урд хэсэгт хар өнгийн иштэй заазуур байсан. *******жиг өрөөнд бол заазуур байгаагүй” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас),

Гэрч Л.Одонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би дуудлага мэдээлэлд 4 цаг 4******* минутад 0 минутын дотор ойрхон явж байсан учраас шууд очсон. Уг 2 дуудлага нь нэг дуудлага болж таарсан. Дуудлагад ороход өвчтөн гэх 40 гаруй насны хүн байсан бөгөөд жижиг өрөөнд ор налуулаад суулгасан байсан. Би цагдаагаас юу болсон юм бэ гэхэд “энэ хоёр хүн зодолдсон юм шиг байна” гэсэн. Би нөгөө өвчтөнөөс юу болсон бэ гэхэд өвчтөн миний аюулхай орчим халуун шатаж байгаа юм шиг өвдөөд байна” гэсэн. Би хөмсөг хэсэгт байсан шархыг нь толгойтой нь хамт цэвэрлээд боолт хийж өгсөн. Амин үзүүлэлтийг үзэхэд тогтвортой байсан. Хэвлий орчимд нь тэмтэрч үзэхэд аюулхай орчимд эмзэглэлтэй байсан. Одоо гэмтлийн эмнэлэг явж зургаа авхуулж шалгуулна гэхэд тэр хүн “би эмнэлэг явахгүй ээ “ гэсэн. Би тэгэхээр нь жолоочоо дамнуургаа аваад ороод ирээ гэж хэлэхэд жолооч дамнуурга аваад ороод ирсэн. Энэ гэмтсэн хүнийг би та өөрөө босоод алхаарай гэхэд өндийж яагаад ч чадахгүй байсан. Тэгэхээр нь дамнуурга дээр хэвтүүлээд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах төв дээр удалгүй ******* минутын дараа аваачиж өгсөн. Гэрийн доторх эд зүйлс их эмх замбараагүй, тэр хүний хэвтэж байгаа өрөөний шал цус болсон байсан. Уг гэмтсэн хүнтэй хамт найз нь гэл үү, хамт ажилладаг гэл үү насаар арай ах гэмээр гэрийн эзэн нь гэх хүн байсан. Энэ хүний яриагаар би үүрч аваад шидсэн, өөр юм байхгүй гээд байсан. ...Уг гэмтсэн хүн зовиуртай байгаа зүйлийнхээ талаар л ярьсан өөр зүйл яриагүй. Согтуу байдалтай байсан ба хүний асуусан асуултад хариулахаар байсан. Би архаг хууч өвчин байгаа юу гэхэд “байхгүй” гэсэн. Хэвлийн битүү гэмтэл байж магадгүй гэсэн оношоор аваачиж өгсөн” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас),

Гэрч Ж.Мөнхдөлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэвлийн хөндийг нээхэд хэвлийн хөндийд 2,******* литр цус нөж бүлэн байсныг соруулан авч хэвлийн хөндийг сайтар угааж шалгахад нарийн гэдэс нилэнхүйдээ хөөж хавагнасан, нарийн гэдэсний үндсэн чацархайн уг хоёр газарт задарч, нилэнхүйдээ урагдаж цус алдаж байсан тул оёж цус алдалтыг тогтоон мөн террецын холбоосноос метрийн зайд нарийн гэдэсний чацархай хоёр газарт задарч метр хэмжээтэй гэдэсний хана үхжиж тэжээлгүй болсон байсан тул эрүүл эмгэг эдийн заагаар автомат тайрагчаар тайрч гялтанжуулж оён нарийн гэдсийг хажуу хажуугийн ханаар залгаж гялтанжуулж оёсон. Мөн нарийн гэдэсний дээд төгсгөл хэсгийг хэвлийн зүүн хажуу хананд хиймэл хошного гаргах мэс засал хийсэн. Нарийн гэдэс нилэнхүйдээ хөөж хавагнасан байсан тул хэвлийн хөндийд үечилсэн мэс засал хийхээр нээлттэй орхисон. ...нарийн гэдэсний чацархай нь нарийн гэдсийг цусан хангамжаар тэжээх үүрэгтэй, гэтэл нарийн гэдэс олон газарт задарсан тул нарийн гэдэс үйл ажиллагаа явуулах чадамжгүй болж хөөж хавагнана, мөн хэвлийн хөндийд их хэмжээний цус байгаа нь өөрөө нарийн гэдсийг хөөж хавагнах шалтгаан болж байгаа юм. Нарийн гэдэс нь хөөж хавагнасан байдал нь гэмтлээс шууд шалтгаална. Архаг хууч өвчин байх ямар ч боломжгүй. Өтгөнөөр бие засах үед цус гарах нь бүдүүн гэдэсний эмгэгийн үед илэрнэ (шамбарам). Энэ нь даарч ядрах, архи уусны дараа ихэнхдээ илэрдэг. Уг гэмтэлтэй ямар ч холбоогүй” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас),

Шүүх сэтгэц эмгэг судлалын 383 дугаартай: “...Г.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх баримт үгүй байна. Г.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх баримт, шинж үгүй байна. Г.******* нь мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Г.******* нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай байсан байна” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа ( дүгээр хавтаст хэргийн 82 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( дүгээр хавтаст хэргийн 80 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа ( дүгээр хавтаст хэргийн 83 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт ( дүгээр хавтаст хэргийн 84 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа ( дүгээр хавтаст хэргийн 8******* дугаар хуудас), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа ( дүгээр хавтаст хэргийн 86 дугаар хуудас), үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа ( дүгээр хавтаст хэргийн 87 дугаар хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах”, иргэдийн төлөөлөгч “хүний амь нас хохирсон тул гэм буруутай гэж үзэж байна” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.6 дугаар зүйлийн дэх хэсгээр зүйлчилж өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно.

Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 03 дугаар сарын 8-ны өдөр дүүргийн 29 дүгээр хороо, дүгээр байрны 78 тоот өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.тэй маргалдан үүрч шидэн, биед нь халдаж, түүний биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний чацархай, их сэмжний урагдал, задрал, хэвлийн хөндий дэх цусан хураа (2,******* литр), нарийн гэдэсний үхжил гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулж, Д. нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нас барсан үйл баримт хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.*******, гэрч Д., О., Т., Ш., Т.Оюунцэцэг, Т.Цацрал, Ж.Мөнхдөл, Л.Одонцэцэг, шинжээч эмч Ц. нарын мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 6, 9*******, **************, *******93, **************2, 986 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Тодруулбал, гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг шууд учирсан, хохирол, хор уршиг учрах бодит шалтгаан нөхцөл нь болсон бол шалтгаант холбоотой гэж үздэг.

Шүүгдэгч Г.*******, амь хохирогч Д. нар 2023 оны 03 дугаар сарын 8-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хоорондоо маргалдан шүүгдэгч Г.******* нь амь хохирогч Д.г үүрч шидэж, биед нь халдсан болох нь гэрч Д.ийн “...орцноос нэг ах гарч ирээд утсаараа нэг яриулаач гэхээр нь яасан бэ ахаа гэхэд манайх 78 тоотод байдаг юм, нэг хүнтэй архи уугаад нөгөө хүн маань агсам тавихаар нь уурандаа тэр залууг тонгорч шидчихсэн чинь хөдөлдөггүй ээ цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн” ( дүгээр хавтаст хэргийн *******7 дугаар хуудас) гэсэн, гэрч Т.ын “...юу болсон талаар тодруулж асуухад найзтайгаа хамт цэргийн баяр тэмдэглэж цугтаа ууцгаасан, найз надад агсам тавьж цонхыг маань хагалахаар нь олон удаа гуйсан боловч зүгээр болохгүй болохоор нь үүрээд шидсэн чинь босож ирэхгүй байна гэж хэлсэн” ( дүгээр хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас) гэсэн, гэрч Т.Цацралын “...юу болсон талаар тодруулж ******* гэх хүнээс асуухад би хуурай дүүтэйгээ архи уугаад надад агсам тавиад цонх хагалсан гэж хэлсэн. Тэгээд би үүрээд аваад шидчихсэн гэж хэлж байсан” (3 дугаар хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас) гэсэн, гэрч Л.Одонцэцэгийн “...уг гэмтсэн хүнтэй хамт найз нь гэл үү хамт ажилладаг гэл үү насаар арай ах гэмээр гэрийн эзэн нь гэх хүн байсан. Энэ хүний яриагаар би үүрч аваад шидсэн, өөр юм байхгүй гээд байсан” (3 дугаар хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас) гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тухайн хэрэг учрал болсон газар буюу дүүргийн 29 дүгээр хороо, дүгээр байрны 78 тоот орон сууцны жижиг өрөөний цонх хагарсан нөхцөл байдал тогтоогдсон байх ба амь хохирогч Д.гийн биед шинжээчийн дүгнэлтэд дурдсан амь насанд аюултай хүнд гэмтлээс гадна зүүн хөмсөгт няцарсан шарх, хоёр өвдөг, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл шинжээчийн 9*******, 986 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогджээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас амь хохирогч Д.гийн биед амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан шалтгаант холбоо тогтоогдож байх ба амь насыг аврах боломжгүй талаар шинжээч эмч Ц. ( дүгээр хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас) мэдүүлсэн байна.

Хэдийгээр шүүгдэгч Г.******* нь “амь хохирогчийг агсам тавьж, заазуур барин дайрсан” гэж мэдүүлж байх боловч уг заазуур дээрээс гарын мөр илрээгүй, түүний дээрх мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдохгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.*******ийн хамтран амьдрагч Ш.д гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг сануулан мэдүүлэг авахад “...би 2023 оны 03 дугаар сарын 8-ны өглөө залгаж *******тэй утсаар ярихад талийгаач надтай утсаар нь ярьсан бөгөөд санаа зоволтгүй ээ, бид хоёр хоол унд хийж идэх гэж байгаа гэж хэлсэн” ( дүгээр хавтаст хэргийн 84-8******* дугаар хуудас) гэж мэдүүлсэн бөгөөд амь хохирогч Д. нь тухайн үйл баримт болохоос өмнө бусадтай маргалдсан, цохиулж зодуулсан, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биедээ дээрх гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Х.Отгончимэг нар “талийгаач хууч өвчтэй, өмнө нь гэмтэл авч байсан, хохирогчид мэс засал хийсэн эмч хагалгааны дараа нарийн гэдэс нь хөөж хавагнасан байдалтай байсан гэж хэлсэн тул уг асуудал нь үхэлд хүргэсэн байж болзошгүй” гэж мэтгэлцсэн бөгөөд энэ нь Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээч эмч Б.Долгормаа, Б.Сэргэлэн, О.Нансалмаа нарын гаргасан 986 дугаартай “...нарийн гэдэс урагдан агууламж нь хэвлийн хөндийд гарснаас хэвлийн гялтангийн ялгадаст үрэвсэл үүсч нарийн гэдэс үрэвсэн хавагнаж саажсан байна. Энэ нь богино хугацаанд үүснэ. Ходоодны архаг үрэвсэл нь үхэлд шууд ба шууд бусаар нөлөөлөөгүй болно. Ходоодны архаг үрэвсэлт өвчний улмаас цус алдаагүй. Чацархай, их сэмжний урагдал задрал гэмтлийн улмаас хэвлийн хөндийд цусан хураа үүссэн байна” (3 дугаар хавтаст хэргийн 44-*******2 дугаар хуудас) гэсэн дүгнэлт, хохирогчид анх мэс засал хийсэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн их эмч, гэрч Ж.Мөнхдөлийн “...нарийн гэдэсний чацархай нь нарийн гэдсийг цусан хангамжаар тэжээх үүрэгтэй, гэтэл нарийн гэдэс олон газарт задарсан тул нарийн гэдэс үйл ажиллагаа явуулах чадамжгүй болж хөөж хавагнана, мөн хэвлийн хөндийд их хэмжээний цус байгаа нь өөрөө нарийн гэдсийг хөөж хавагнах шалтгаан болж байгаа юм. Нарийн гэдэс нь хөөж хавагнасан байдал нь гэмтлээс шууд шалтгаална. Архаг хууч өвчин байх ямар ч боломжгүй. Өтгөнөөр бие засах үед цус гарах нь бүдүүн гэдэсний эмгэгийн үед илэрнэ. Энэ нь даарч ядрах, архи уусны дараа ихэнхдээ илэрдэг. Уг гэмтэлтэй ямар ч холбоогүй” (3 дугаар хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас) гэсэн мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0.6 дугаар зүйлийн дэх хэсгээр зүйлчилж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь гэмт хэрэг санаатай үйлдэх нь шууд болон шууд бус санаатай гэсэн хэлбэртэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн бол гэмт хэрэг шууд бус санаатай үйлдсэн гэж үздэг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн хэлбэрийг тодорхойлжээ.

Шүүгдэгч Г.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учрах боломжтой, хууль бус шинжтэй болохыг урьдчилан мэдсэн атлаа түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршгийг хүсээгүй боловч үйлдлээрээ тухайн хохирол, хор уршигт хүргэсэн тул гэм буруугийн шууд бус санаатай хэлбэртэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “шүүгдэгчийг гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасныг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд шүүгдэгч Г.*******ийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч Д.тэй маргалдан үүрч шидэн, биед нь халдаж, амь насыг хохироосон гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас Д.гийн амь нас хохирсон бөгөөд шүүгдэгч Г.******* нь амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардалд нийт 3,2*******,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.*******д нөхөн төлсөн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.******* шүүгдэгчээс өмгөөлөгчийн хөлс 8,000,000 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, цалингийн зөрүү болох 29,049 төгрөгийг сар бүр гаргуулах, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тус тус нэхэмжилсэн болно.

Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс гэж нэхэмжилсэн 8,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон төлбөрийг гэмт хэргийн улмаас учирсан зайлшгүй зардалд тооцох үндэслэлгүй байна.

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.*******гийн нэхэмжилсэн тэжээгчээ алдсаны тэтгэвэр, цалингийн зөрүү болох 29,049 төгрөгийг сар бүр гаргуулах, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн талаар хэрэгт хангалттай нотлох баримт авагдаагүй байх тул шүүх уг нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.*******өөс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Г.******* хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Г.*******өд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 0 жил 6 сар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан ялын доод хэмжээгээр буюу 8 жил хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн, хохирогчийн өмгөөлөгч “хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Г.*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан, амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлсөн болон дээр дурдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг 0 (арав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн нийт 23,******* см урттай, ажлын хэсэг нь 7,******* см урт, хар өнгийн бариултай ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.*******ийн баривчлагдсан 2 (хоёр) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн , 36.2 дугаар зүйлийн , 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.0, 36.3 дугаар зүйлийн , 4, 37. дүгээр зүйлийн , 2, 38. дүгээр зүйлийн , 38.2 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

.Шүүгдэгч овогт гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 0. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг 0 (арав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******өд оногдуулсан 0 (арав) жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.0 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийн баривчлагдсан 2 (хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

*******.Шүүгдэгч Г.*******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.******* нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр, цалингийн зөрүү болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.*******өөс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.******* дугаар зүйлийн дэх хэсгийн .4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн нийт 23,******* см урттай, ажлын хэсэг нь 7,******* см урт, хар өнгийн бариултай ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслах Д.Алтанбаганад даалгасугай.

8.Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Г.******* нь амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардалд нийт 3,2*******,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.*******д нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

0.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.НЯМДАВАА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      О.ЖАНЧИВНЯМБУУ

 

ШҮҮГЧ                                                           Л.ОДОНЧИМЭГ