Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 00007

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 Нарийн бичгийн дарга                        С.Баянжаргал

 Улсын яллагч                                      Э.Энхбат

 Хохирогч                                              Х.Энхзаяа

 Өмгөөлөгч                                           Ш.Цэдэн

             Шүүгдэгч                                                М.Ууганбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн М.Ууганбаярт холбогдох 201618020243 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                            

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1992 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Депогийн 28 тоотод оршин суух, Монгол шуудан ХХК-ны Зүүнхараа салбарт шууданч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, 1 удаагийн ял шийтгэлтэй, 2013 онд Эрүүгийн хуулийн тусай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-р 02 жил 01 хоногийн хорих ялаар шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай Ачлалт овогт Майнцогтын Ууганбаяр /РД:МЗ92042237/

 

Тодорхойлох нь:

Шүүгдэгч М.Ууганбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний шөнө Мандал сумын 6-р баг Депогийн-28 тоотод хамтран амьдрагч Х.Энхзаяатай хувийн таарамжгуй харилцааны улмаас маргаж улмаар Х.Энхзаяагийн биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ууганбаяр мэдүүлэхдээ: ... Хүүхдээсээ болоод бид 2 жаахан маргасан. Тэгээд эхнэр лүүгээ дайрсан. Миний буруу. Буруугаа л хүлээж байна. Эхнэртээ гар хүрсэн. Гэхдээ хаана хүрсэнээ сайн санахгүй байна. Архи уусан байсан. Одоо бид 2 эвлэрсэн. Хамт амьдарч байгаа гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Энхзаяа мэдүүлэхдээ.......2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр манай хүүхэд түлэгдээд бид 2 эмчилгээ хийлгээд урд гэрт тусдаа байсан. Тэгээд тусдаа байж байгаад гэртээ ирсэн өдөр найз Ганзориг нь самарнаас ирчихлээ гээд авгайтайгаа орж ирсэн. Баахан юм барьсан орж ирсэн. Тэгэхээр нь Ууганаа руу залгаад найз чинь ирчихлээ, хүрээд ир гэхэд Ууганаа урьд биллиарданд байна гээд ах нартайгаа архи уусан юм шиг байсан. Өдөр нь урд гэрт байхад нь  манай хүүхдээс ганцаараа байж чадах уу гэхэд нь чадахгүй, мал минь гээд хэлсэн юм билээ. Тэгээд л тэрийг орой нь уурлаж хэлсэн. Уг нь зүгээр унтах гэж байсан юм гэв.

            Мөрдөн байцаалтанд хохирогч Х.Энхзаяа мэдүүлэхдээ: ...2016 оны 12 дугаар сарын 21-ний шөнө манай хамтран амьдрагч Ууганбаярын 2 найз шөнө 00 цагийн үед ирэхэд Ууганабаяр гэтээ байхгүй байсан юм. Тэгээд тэр хоёр Ууганбаярлуу утасдаад танайд ирчихсэн байна гэртээ хүрээд ир гэж дуудсан юм. Тэгээд шөнө 03 цагийн үед нөхөр Ууганбаяр нэг танил ах Жавхландоржтойгоо хамт согтуу ирээд тэд нар 1 шил архи хувааж уусан юм.Тэгээд Ууганбаярын найз нар манайд унтаад би ч бас унтах гэж байтал Ууганбаяр манай хуухдийг өдөр өөрийг нь мал минь гэж хэлсэн гээд би танай хуухдэд насаараа малаараа дуудуулахгүй шүү, чамшиг янхнаас болж би өөрийнхөө охинтой уулзаж чаддаггүй шүү гээд манай 5 настай хүү Бишрэлтрүү орилоод дайраад байхаар нь би урдуур нь орсон чинь намайг толгойруу 2-3 удаа өшиглөөд, нүүрлүү гараараа 4-5 удаа шанаадаад, гар утас авч миний гарлуу шидсэн юм. Тэгээд би ах Тулгаруу утасдаж хэлээд Тулга ах ирээд цагдаад дуудлага өгсөн юм. Тэгээд Тулга ах намайг манай хүүтэй хамт авч урагшаа ээжийнхрүү хүргэж өгсөн юм. Тэгээд цагдаа нар манайхруу очиж байна гэхээр нь буцаад гэртээ очиход Ууганбаяр гараад явсан байсан. Тэгээд би эмнэлэг дээр очиж үзүүлсэн юм /хх-ийн 07-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Г.Ганзориг мэдүүлэхдээ. ... 2016.12.20-ний орой 20 цагийн уед би эхнэр Сувд-Эрдэнэ, найз Жавхландорж нартай хамт найз М.Ууганбаярынд очсон чинь М.Ууганбаяр байхгуй байсан юм. Тэгээд Ууганбаярлуу утасдаж би танайд ирчихсэн байна хүрээд ир гэж утасдсан юм. Тэгээд би М.Ууганбаяр, Жавхландорж, эхнэр Сувд-Эрдэнэ нартай хамт 2 лиртийн 3 ш пиво Ууганбаярынд хувааж уусан юм.Тэр уед Ууганбаярын эхнэр Энхзаяа гэртээ байсан юм.Тэгээд М.Ууганбаяр бид нарыг цаг орой болчихож эндээ хоноод яв гэхээр нь бид 3 М.Ууганбаярынд унтсан юм.Тэгээд шене беен хэруул шуугиан болоод байхаар нь Жавхландорж, манай эхнэр Сувд-Эрдэнэ бид 3 сэрсэн чинь Энхзаяагийн ах Тулгаа ирчихсэн М.Ууганбаяр эхнэртэйгээ хэрэлдчихсэн байсан. Тэгээд Тулгаа ах бид нарыг та нар одоо яв яв гэхээр нь бид 3 явцгаасан юм /хх-ийн 8-р хуудас/            Мөрдөн байцаалтанд гэрч Х.Тулга мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 03 цагийн үед би гэртээ унтаж байтал манай дүү X.Энхзаяа надруу залгаад М.Ууганбаяр намайг зодоод байна гэхээр нь би тэднийд яваад очтол манай дүү X.Энхзаяа уйлчихсан байж байсан М.Ууганбаяр сууж байсан юм. Тэгээд би М.Ууганбаярыг чи тэгэж болохгүй шүү гэж хэлээд би дүүгийн хүүхдийг нь хувцаслуулаад тэврээд дүү Х.Энхзаяаг дагуулаад гэрлүүгээ явсан юм. Тэгээд би гарахдаа цагдаад дуудлага өгсөн юм. Тэгээд цагдаа манай дүүгийнхрүү очиж байна гэхээр нь би хамт буцаад очсон чинь М.Ууганбаяр гараад явсан байсан. Х.Энхзаяагийн зүүн шанаа нь хавдсан байсан. Өөр ил гэмтэл харагдахгүй байсан юм /хх-ийн 9-р хуудас

            Мөрдөн байцаалтанд яллагдагч М.Ууганбаяр мэдүүлэхдээ: 2016 оны 12 лщдугаар сарын 20-ны шөнө 23 цагийн үед Шарын голын гудамжинд танил ах Ганаа, Цогоо нартай 1 шил архи хувааж уусан юм.Тэгээд манай найз Ганзориг надруу утасдаад танайд ирчихсэн байна, хүрээд ир гэхээр нь шене 03 цагийн уед гэртээ очтол Ганзориг, түүний эхнэр Учрал, Жавхландорж нартай гэртээ 1 шил архи хувааж уусан юм.Тэгээд тэд нар унтаад манай эхнэр Энхзаяа бид хоёр унтах гэж байгаад едер би гадагшаа гарахдаа манай эхнэрийн хүү Бишрэлтийг гэртээ ганцаараа байж чадах уу гэсэн чинь хуц мал минь гэж хэлсэнийг эхнэртээ ярьж эхнэр Энхзаяатай маргалдсан юм.Тэгээд X.Энхзаяа уурлаад ахруугаа утасаар залгахаар нь би уурлаад Энхзаяаг толгойруу нь хелеерее хэдэн удаа ешиглеж гараараа шанаадсан юм.Тэгээд би явъя гээд босоод хувцасаа емсеед зогсож байтал Х.Энхзаяагийн ах Тулга хүрч ирээд Энхзаяаг аваад явсан юм /хх-ийн 19, 20-р хуудас/

            Шинжээч Г.Ган-Эрдэнийн Энхзаяагийн биед тархи доргилт, баруун гарын тохой, зүүн гарын алганы ар хэсэгт цус хуралт, зеелен эдийн гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй /хх-ийн 12-р хуудас/

            Шүүгдэгч М.Ууганбаярын  хувийн байдлыг тогтоосон баримт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 34-р хуудас/, ял шалгах  хуудас, /ХХ-ийн 25-32 дугаар хуудас/, суурь боловсролын үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 33-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар: 

           

            Шүүгдэгч М.Ууганбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний шөнө Мандал сумын 6-р баг Депогийн-28 тоотод хамтран амьдрагч Х.Энхзаяатай хувийн таарамжгуй харилцааны улмаас маргаж улмаар Х.Энхзаяагийн биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. Э.Энхзаяагийн биед тархи доргилт, баруун гарын тохой, зүүн гарын алганы ар хэсэгт цус хуралт, зеелен эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. М.Ууганбаяр 2013 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ЭХТА-ийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар ял шийтгэл эдэлж байсан ба 2014 оны өршөөл үзүүлэх тухай хуулиар, ялтайд тооцогдох хугацаа нь өршөөгдсөн тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул М.Ууганбаярт холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг  хохирогч, шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүйг, М.Ууганбаярт өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  Тогтоох нь:

        

1.Шүүгдэгч Ачлалт овогт Майнцогтын Ууганбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар М.Ууганбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар М.Ууганбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

        3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, М.Ууганбаяр нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

        4. М.Ууганбаярт авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

        5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.    

        6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий  этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй.

    

 

 

 

  ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ