| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 184/2020/03519/и |
| Дугаар | 2974 |
| Огноо | 2020-09-30 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2974
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Сонгинохайрхан дүүрэг ............... дугаар хороо...........................н нэхэмжлэлтэй,
................. хамтын амьдралтай байсныг болон охин .................... нарын төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ..................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бизьяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч .................. шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ................... 2010 оны 6 сард танилцаж , 2010 оны 8 сараас хамтран амьдарсан. Хамтран амьдрах хугацаанд 2011 оны 11 сарын 03-ны өдөр охин ................., 2014 оны 6 сарын 18-ны өдөр охин ................, 2020 оны 8 сарын 09-нд хүү .................. нар төрсөн. Манай нөхөр 2020 оны 8 сарын 25-ны өдөр өвчний улмаас нас барсан. Бид гэрлэлтийн баталгаагүй байсан. Хамт амьдарч байсан болохыг хадам талын болон өөрийн ах дүүс нотолно. Иймд хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох болсон тул ...................... 2010 оны 8 сараас 2020 оны 8 сарын 25-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг мөн хүүхдүүдийн төрсөн эцэг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ................... нь талийгаач .................. хамтын амьдралтай байсныг болон охин .......................... нарын
төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хүсэлт гаргагч ................... нь ................. 2010 оны 6 сард танилцаж, 2010 оны 8 сараас 2020 оны 08 сарын 25-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан, ....................... нь 2020 оны 08 сарын 25-ны өдөр нас барсан, ............, ............. нарын хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2011 оны 11 сарын 03-ны өдөр охин .................... нар төрсөн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, ................. ............ дугаартай нас барсны гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар,
Гэрч Б.Энхцэцэг .................... миний дүү ............ нь 2010 оноос эхлэн хамтран амьдарч тэд 3 хүүхэд төрүүлсэн нь үнэн болно. ................ нь 2020 оны сарын 25-ны өдөх өвчний улмаас нас барсан....гэх
гэрч Б.Байгалмаа ..Миний төрсөн дүү ................ нь 2020 оны 8 сарын 25-ны өдөр нас барсан. Г.Отгонжаргалтай 2010 оноос хойш хамтран амьдарсан. Тэдний дундаас охин ................ нар төрсөн нь үнэн болно... гэх тодорхойлолт, тэдний иргэний үнэмлэхний хуулбарууд дахь овог нэр тохирч байгаа байдал, мөн
Сонгинохайрхан дүүргийн .............дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны тодорхойлолт, гэр бүлээрээ хамт авахуулсан гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтаар хамтын амьдралтай байсан нь тогтоогдож байна.
Иймд ................ нарыг 2010 оны 8 сараас 2020 оны 8 сарын 25-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг, ...................... нарын биологийн эцэг .................... мөн болохыг тус тус тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар, .........................../-тай 2010 оны 08 сараас 2020 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2011 оны 11 сарын 03-нд төрсөн охин ...................... нарын биологийн эцэг нь Гончиг овогт .................... мөн болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн
7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч .................... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ