| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2021/0159/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/767 |
| Огноо | 2023-11-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Алтай |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/767
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч С.Алтай, шүүгдэгч *******, нарийн бичгийн дарга Д.Баасандорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 23*******02*******551*******67 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* хотод төрсөн, ******* настай, эрэгтэй дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, *******-д захирал ажилтай, ам бүл *******, эхнэр, хоёр хүүхдийн хамт , *******-12 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1*******6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн, бие эрүүл, ухаан бүрэн, /**********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 2*******-ний өдөр , Бумба Гранд хотхоны ******* дугаар байрны 12 тоотод байрлах гэртээ эхнэр г зодож эрүүл мэндэд нь духны баруун хэсэг, баруун хацар, эрүүний баруун хэсэг, зүүн шанаа, хоёр талын эгэм, цээжний баруун дээд хэсэг, зүүн бугалгын ар дунд хэсэг, баруун бугалгын урд доод хэсэг, ар дунд хэсэг, шууны ар дээд хэсэг, баруун далны дунд хэсэг, бүсэлхийн зүүн доод хэсэг, зүүн далны дотор доод хэсэг, баруун өвдөгний дотор хэсэг, зүүн өвдөгний гадна хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч *******: “...Би тухайн өдөр гэр бүлийнхээ хүнтэйгээ гэр бүлээс гадуур харилцааны асуудлаас болж маргалдсан, би архи уудаггүй хүн л дээ, архи хэтрүүлэн ууж эхнэртээ гар хүрч, гэмтэл учруулсандаа харамсаж байна. Гэр бүл, үр хүүхдээ алдаж байгаа юм шиг санагдсан, үнэхээр буруу зүйл хийсэн, одоо гэр бүлийн хүний хувьд хэвийн байгаа, ойлголцоод үр хүүхэд, амьдралынхаа төлөө хамт амьдарч байгаа. Улсын яллагчийн оноож байгаа ял шийтгэлийг хүлээнэ, татгалзах зүйлгүй. Эмэгтэй хүн зоддоггүй, миний буруу...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... нь 2023 оны 06 дугаар сарын 2*******-ний орой 20 цагийн үед намайг бүжгийн сургалтаас тарж байхад хэлэхгүйгээр ирээд хүчээр машиндаа суулгаад авч явсан. Хүүхдүүд тухайн үед хадмууд дээр байсан, Тэгээд хүүхдүүдээ авах гээд явахаар болсон. Тэгээд би найзын төрсөн өдөр болж байсан мэнд хүргээд араас нь явж очно гэдгээ хэлэхэд, ...шоучин, архичин гэж хэлээд байсан. Тэгэхээр нь өөдөөс нь хэрэлдсэн, ...нэлээн ширүүн маргааны дараа миний нүүр хэсэг рүү баруун гараараа нэг удаа хүчтэй цохисон, цохих үед гэрийн ойролцоо байсан. ...23 цагт хоёр хүүхдээ авах гээд гэртээ очих үед хоёр хүүхэд байгаагүй, нөхөр гэртээ ганцаараа архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан. Тэгээд салах талаар ярилцаж хоорондоо маргалдсан. Тэгээд би гэр рүүгээ явах гэхэд нөхөр намайг явуулахгүй гээд барьж аваад цохисон. ...Миний биеийн толгой хэсэг рүү баруун гараараа 7-8 удаа цохисон, ...баруун гараараа миний биеийн гэдэс хэсэг рүү 2-3 удаа элэгдэж цохисон. ...Толгой руу хэд хэдэн удаа цохисон., намайг зугтаах үед утас авч шидээд, барьж аваад нүүр рүү 3-******* удаа алгадсан...” /хавтас хэргийн 35-36 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэртээ хариад ганцаараа хоёр лааз пиво уугаад сууж байхад миний эхнэр шөнө 00 цагийн үед ирсэн. Эхнэрийг ирэхээр нь бид хоёр сууж байгаад хоёр, хоёр ширхэг лааз пиво уусан. Миний эхнэр нь сугалаанд их мөнгө алдсанаас болж маргалдсан, ...би архи уусан байсан болохоор юу болсныг санахгүй байна, ...эхнэр чи намайг зодсон гэж хэлсэн...” /хавтаст хэргийн 51-52, 5*******-55 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 82*******3 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. гийн биед духны баруун хэсэг, баруун хацар, эрүүний баруун хэсэг, зүүн шанаа, хоёр талын эгэм, цээжний баруун дээд хэсэг, зүүн бугалгын ар дунд хэсэг, баруун бугалгын урд доод хэсэг, ар дунд хэсэг, шууны ар дээд хэсэг, баруун далны дунд хэсэг, бүсэлхийн зүүн доод хэсэг, зүүн далны дотор доод хэсэг, баруун өвдөгний дотор хэсэг, зүүн өвдөгний гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. 5. 6 Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл нь байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. .
*******. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” /хавтаст хэргийн *******3-************** дэх тал/ гэсэн дүгнэлт,
- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 11 дэх тал/,
- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтас хэргийн 19-20 дахь тал/,
- Гэрэл зургийн үзүүлэлт, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн *******-31 дэх тал/,
- Шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 79 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 80 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 81 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 77 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хавтас хэргийн 8*******-85 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтас хэргийн 9*******-*******0 дахь тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 2*******-ний өдөр , Бумба Гранд хотхоны ******* дугаар байрны 12 тоотод байрлах гэртээ эхнэр г зодож эрүүл мэндэд нь духны баруун хэсэг, баруун хацар, эрүүний баруун хэсэг, зүүн шанаа, хоёр талын эгэм, цээжний баруун дээд хэсэг, зүүн бугалгын ар дунд хэсэг, баруун бугалгын урд доод хэсэг, ар дунд хэсэг, шууны ар дээд хэсэг, баруун далны дунд хэсэг, бүсэлхийн зүүн доод хэсэг, зүүн далны дотор доод хэсэг, баруун өвдөгний дотор хэсэг, зүүн өвдөгний гадна хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч гийн: “... нь 2023 оны 06 дугаар сарын 2*******-ний орой 20 цагийн үед намайг бүжгийн сургалтаас тарж байхад хэлэхгүйгээр ирээд хүчээр машиндаа суулгаад авч явсан. Тухайн үед хүүхдүүд хадмууд дээр байсан, тэгээд хүүхдүүдээ авах гээд явахаар болсон. Тэгээд би найзын төрсөн өдөр болж байсан мэнд хүргээд араас нь явж очно гэдгээ хэлэхэд, ...шоучин, архичин гэж хэлээд байсан. Тэгэхээр нь өөдөөс нь хэрэлдсэн, ...нэлээн ширүүн маргааны дараа миний нүүр хэсэг рүү баруун гараараа нэг удаа хүчтэй цохисон, цохих үед гэрийн ойролцоо байсан. ...23 цагт хоёр хүүхдээ авах гээд гэртээ очих үед хоёр хүүхэд байгаагүй, нөхөр гэртээ ганцаараа архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан. Тэгээд салах талаар ярилцаж хоорондоо маргалдсан. Тэгээд би гэр рүүгээ явах гээхэд нөхөр намайг явуулахгүй гээд барьж аваад цохисон. ...Миний биеийн толгой хэсэг рүү баруун гараараа 7-8 удаа цохисон. ...баруун гараараа миний биеийн гэдэс хэсэг рүү 2-3 удаа элэгдэж цохисон. ...Толгой руу хэд хэдэн удаа цохисон., намайг зугтаах үед утас авч шидээд, барьж аваад нүүр рүү 3-******* удаа алгадсан...” /хавтас хэргийн 35-36 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч *******ын: “...Би гэртээ хариад ганцаараа хоёр лааз пиво уугаад сууж байхад миний эхнэр шөнө 00 цагийн үед ирсэн. Эхнэрийг ирэхээр нь бид хоёр сууж байгаад хоёр, хоёр ширхэг лааз пиво уусан. Миний эхнэр нь сугалаанд их мөнгө алдсанаас болж маргалдсан. ...би архи уусан байсан болохоор юу болсныг санахгүй байна. ...эхнэр чи намайг зодсон гэж хэлсэн...” /хавтаст хэргийн 51-52, 5*******-55 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 82*******3 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. гийн биед духны баруун хэсэг, баруун хацар, эрүүний баруун хэсэг, зүүн шанаа, хоёр талын эгэм, цээжний баруун дээд хэсэг, зүүн бугалгын ар дунд хэсэг, баруун бугалгын урд доод хэсэг, ар дунд хэсэг, шууны ар дээд хэсэг, баруун далны дунд хэсэг, бүсэлхийн зүүн доод хэсэг, зүүн далны дотор доод хэсэг, баруун өвдөгний дотор хэсэг, зүүн өвдөгний гадна хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. 5. 6 Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл нь байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3.Мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. .
*******. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” /хавтаст хэргийн *******3-************** дэх тал/ гэсэн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтас хэргийн 19-20 дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлт, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн *******-31 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч гийн эрүүл мэндэд учирсан “...духны баруун хэсэг, баруун хацар, эрүүний баруун хэсэг, зүүн шанаа, хоёр талын эгэм, цээжний баруун дээд хэсэг, зүүн бугалгын ар дунд хэсэг, баруун бугалгын урд доод хэсэг, ар дунд хэсэг, шууны ар дээд хэсэг, баруун далны дунд хэсэг, бүсэлхийн зүүн доод хэсэг, зүүн далны дотор доод хэсэг, баруун өвдөгний дотор хэсэг, зүүн өвдөгний гадна хэсэгт цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч *******ын түүнийг цохисон, түлхсэн идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******ын хохирогч гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.
Шүүгдэгч, хохирогч нар нь 5 жил хамт амьдарч байгаа, дундаасаа хоёр хүүхэдтэй эхнэр, нөхөр болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч өөрийн эхнэр гийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
2. Шүүгдэгч *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, гарсан байдал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2,000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
3. Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “духны баруун хэсэг, баруун хацар, эрүүний баруун хэсэг, зүүн шанаа, хоёр талын эгэм, цээжний баруун дээд хэсэг, зүүн бугалгын ар дунд хэсэг, баруун бугалгын урд доод хэсэг, ар дунд хэсэг, шууны ар дээд хэсэг, баруун далны дунд хэсэг, бүсэлхийн зүүн доод хэсэг, зүүн далны дотор доод хэсэг, баруун өвдөгний дотор хэсэг, зүүн өвдөгний гадна хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдолгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх төлбөргүй байна.
Эрүүгийн 23*******02*******551*******67 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, ******* дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.******* дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ганбатын ыг 2,000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *******од шийтгэсэн 2,000 /хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 23*******02*******551*******67 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР