Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/955

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мичидмаа, улсын яллагч Н.Цэнгэлбаяр, шүүгдэгч Б., түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305036*******2192 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны ******* дүгээр сарын 06-нд Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, “******* *******” ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эх, хүүхдийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, *******гийн ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ын (Регистрийн дугаар: 861*******6*******).

Шүүгдэгч Б. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б. нь 2023 оны 09 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө ******* дүүргийн 22 дугаар хороо, *******гийн 13 дугаар гудамжны *******8 тоотод хохирогч Б.тэй согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар хоорондоо маргалдан, хохирогч Б.гийн нүүрэн тус газар гараараа цохих, толгойн ар дагз хэсгээр нь газар мөргүүлэх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд дагз ясны шугаман хугарал, дагзны дэлбэнгийн харалдаа хатуу хальсан дээрх цусан хураа, тархины дух, зулайн дэлбэнд тархины эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун мөрөнд зулгаралт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...бид хоёр юм яриад сууж байгаад би согтоод ухаан санаа орж гараад байсан. Нэг ухаан ороход би гэрийн гадаа үүдэнд газар хэвтэж байсан. миний дээр гарсан цээж рүү өвдгөөрөө тулаад хоолой боогоод толгойгоор ар дагз хэсгээр газар савж байсан санагдаж байна. Тэгээд би маргааш өглөө нь 9 цагийн үед сэрээд толинд харсан чинь зүүн нүд хөхөрсөн, уруул хавдсан, хамар, толгой их өвдөж байсан. ...сүүлд бодоод байхад хадам ээжийн надад бэлэглэсэн улбар шар өнгийн цайны аягыг газар унагааж амсар хэсгийг нь эмтэлсэн санагдаж байна. Тэгээд би уурлаад гадаа тамхи татаад зогсож байсан ыг хөлөөрөө өшиглөсөн юм шиг байна лээ. Тэгээд маргалдаж намайг зодсон байх” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас),

гэрч Т.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...хүүгийнхээ гэр лүү хашааны хаалгаар ороход цементэн талбай дээр гийн хүзүүндээ зүүдэг эрх нь тасарсан байсан. Гэрт нь ороход гал тогооны өрөөнд нь давсаар хийсэн бүтээл нь хагараад бяцраад газарт хэвтэж байсан. Мөн Сөжү нэртэй архины бөглөө акц ширээн дээр байсан. гийн байшин доторх нойлын өрөөний суултуур, гар нүүр угаадаг тосгуур дээр цус болсон байсан. ...намайг эмнэлэг дээр очиход таксины жолооч цуг архи уугаад намайг гэрт байхад зодсон, би ухаан алдсан байсан болохоор зарим нэг зүйлээ сайн санахгүй байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 12559 дугаартай “...Б.гийн биед дагз ясны шугаман хугарал, дагзны дэлбэнгийн харалдаа хатуу хальсан дээрх цусан хураа, тархины дух, зулайн дэлбэнд тархины эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун мөрөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Бие даан хөдөлгөөн хийх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас),

шинжээч эмч Б.Цолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б.гийн биед учирсан гэмтлүүд нь гадны хүчин зүйлийн нөлөөллөөр үүссэн, өнчин тархины хавдартай ямар нэгэн холбоо хамаарал үгүй шинэ гэмтлүүд тогтоогдсон” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас),

шүүгдэгч Б.ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж харамсаж байна. Хохирогчийн гаргасан хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Б. нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал буюу шүүгдэгч Б.ы гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд тэрээр “...Б.аас эмчилгээний зардалд нийт 3,500,000 төгрөг бэлнээр хүлээж авсан. Иймд миний зүгээс цаашид сэтгэцийн хор уршиг нэхэмжлэх зүйл үгүй болно, ямар нэг гомдол саналгүй. Б.д хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү, шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 92 дугаар хуудас) бичгээр гаргасан байх тул шүүгдэгч Б.ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 18 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 18 (арван найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б. баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.******* дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ыг *******,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 18 (арван найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б. торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б. нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.НЯМДАВАА