Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 3017

 

 

 

 

 

 

 

 

 

 

2020           10            05                                                184/ШШ2020/03017

 

 

                                  

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Сонгинохайрхан дүүрэг ............. дугаар хороо, Орбит ................. нэхэмжлэлтэй,

................. хамтын амьдралтай байсныг болон хүү .................. төрсөн эцэг  мөн болохыг  тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч .................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч .............. шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2007 оны 9 сард ................... танилцаад  Дорнод аймгийн Хал гол суманд  амьдарсан. ...............р Хилийн цэргийн 128 дугаар ангид ажилладаг байсан. Хамтран амьдрах хугацаанд 2008 оны 9 сарын 11-ний өдөр хүү ................ Дорнод аймгийн Халх гол суманд төрсөн. 2011 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумруу шилжсэн. Тэнд ажиллаж амьдарч байгаад  би 2017 оны 7 сараас таарамжгүй харьцааны улмаас амьдрах боломжгүй болоод Улаанбаатар хотруу  шилжиж явсан. Хүү ...............  нь аавтайгаа  хамт үлдсэн. .................. нь 2020 оны 6 сарын 20-ны өдөр  Нас барсан.    Иймд Намайг  .............. хамтын амьдралтай байсныг   болон  .................  эцэг болохыг   тогтоож  өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ................... хамтын амьдралтай байсныг болон хүү .................... төрсөн эцэг мөн болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хүсэлт гаргагч Б..................  2007 оны 9 сард  танилцаж, 2007 оны 11 сараас 2017 оны 07 сарыг хүртэл хамтын амьдралтай байсан, ............... нь 2020 оны 06 сарын 20-ны өдөр нас барсан, ..................... нарын хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2008 оны 09 сарын 11-ний өдөр хүү ................ төрсөн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, ......................  0000254081  дугаартай нас барсны гэрчилгээ, хүүхдүүдийн  төрсний гэрчилгээний хуулбар,

 

Гэрч Б.Цэцэгээ ................... манай  эгч 2007 оноос 2017-оныг хүртэл хамт амьдарч байсан нь  үнэн болно. Тэдний дундаас  хүү  Отгонбилэг нь 2008 онд төрсөн нь үнэн болно .... гэх

 

гэрч Б.Цэцэгмаа ..Миний төрсөн  дүү ................... нь 2007 оны 7 сараас  2017 оны 7 сарыг хүртэл ............... хамтран амьдарсан. Тэдний  дундаас   Хүү .................. 2008.09.11-ний өдөр төрсөн  нь  үнэн болно... гэх  

тодорхойлолт, тэдний иргэний үнэмлэхний хуулбарууд дахь овог нэр тохирч   байгаа  байдал,  мөн  

 

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын дулаан багийн  засаг даргын  тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн ............. дугаар хорооны тодорхойлолт, гэр бүлээрээ хамт авахуулсан гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтаар хамтын амьдралтай байсан нь тогтоогдож байна.

 

Иймд ................... нарыг 2007 оны 11 сараас 2017 оны 8 7 сарыг хүртэл хамтын амьдралтай байсныг, хүү .................. мөн болохыг тус тус тогтоох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар, .............................. -тай 2007 оны 11 сараас 2017 оны 7 сарыг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2008 оны 09 сарын 11-нд төрсөн  хүү ....................... биологийн эцэг нь Харайд овогт .....................   мөн болохыг тогтоосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч ..................... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ОЮУНЦЭЦЭГ