Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/934

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мичидмаа,

улсын яллагч П.Итгэл,

хохирогч Ч.,

шүүгдэгч Д.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******т холбогдох эрүүгийн 230300*******7*******498 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын *******-ны өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 29-нд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээнд явдаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* *******гийн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******гийн ******* (Регистрийн дугаар: ).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Д.******* нь ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтай хотхоны зүүн талын замд 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 21 цаг 30 минутын үед Toyota Prius 20 маркийн 37 *******1 УБВ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1*******.1.”Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ч.ийг мөргөж, эрүүл мэндэд нь зүүн чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун 3, 4, 5 дугаар хавирганы хугарал, духанд шарх, дух, хамрын нуруу, зүүн хацар, зүүн сарвуунд зулгаралт, дух, зүүн өвдөг, зүүн бугалгад цус хуралт гэмтлүүд бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.******* мэдүүлэхдээ: “...Би хохирогчийг гарцаар зам хөндлөн гарч байхыг хараагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйл байхгүй” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Ч. мэдүүлэхдээ: “...Миний ач хүү нар ханиад хүрээд эмнэлэгт хэвтэж байсан учир 2023 оны 09 дүгээр сарын 27-нд очиж эргээд харихаар зам хөндлөн гарч явахдаа машинд мөргүүлсэн байсан. Яг юу болсон талаар зарим зүйлийг санахгүй байгаа. 2023 оны 11 дүгээр сарын 13-нд хагалгаанд орохдоо ийм зүйл болсон талаар мэдэж авсан. Үүнээс хойш ухаан санаа гайгүй болж байна. Одоо маш их сэтгэл санааны дарамттай, айдастай байх болсон. Ганцаараа гэртээ байж чадахгүй, гэрээс гарч автомашины замаар гарахаас айдаг болсон. Эмчилгээндээ явахдаа хажуудаа байнга хүнтэй байхгүй бол явж чадахгүй байгаа. Байнга толгой эргэдэг бөгөөд толгой орчимд оёдол тавьсан. Тухайн оёдол нь үргэлж өвддөг бөгөөд мэдрэлийн эмчид үзүүлэх гэхээр өмнөх эмчилгээ дуусаагүй учраас очиж чадахгүй байгаа. Байнга эм уудаг болсон, мөн шөнө унтаж чадахгүй цочиж сэрэх мөн аарцаг өвдөж байна. Дараа жил гарынхаа хадаасыг эдгэрэлтээс шалтгаалж авхуулна гэсэн. Хэрэг гарах үед Гэмтлийн эмнэлэгт аарцгийн зураг авхуулахад өөрчлөлтгүй байна гэж хэлж байсан боловч одоо бол байнга өвддөг болсон. Гарын гэмтлээс болоод бүх зүйл хязгаарлагдаж, хоолоо хийж чадахгүй, ганцаараа бие засах гэх мэт өдөр тутамд хийдэг зүйлээ хийж чадахгүй байдалд хүрсэн. Сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна. Цаашид эмчилгээ хийлгэх зардлаа нэхэмжилнэ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-*******, *******-1******* дугаар хуудас),

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...37 *******1 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Д.*******ийг драйгер багаж ашиглан шалгахад 0,00% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...21 цаг 19 минут 21 секундэд улаан өнгийн хувцастай явган зорчигч зорчих хэсгийн баруун талаас зүүн тийш чиглэлтэй явган хүний гарцаар зам хөндлөн гарч байна. 21 цаг 19 минут 34 секундэд явган зорчигч зорчих хэсгийн гол хэсэгт ирж зогсож байгаа харагдаж байна. 21 цаг 19 минут 47 секундэд явган зорчигч зорчих хэсгийн гуравдугаар эгнээг явган хүний гарцаар өнгөрөөд хоёрдугаар эгнээ рүү орж байна. Зорчих хэсэг дээр автомашин байхгүй байна. 21 цаг 19 минут 50 секундэд явган зорчигчийг явган хүний гарцан дээр улаан өнгийн автомашин мөргөж байгаа харагдаж байна. 21 цаг 19 минут 53 секундэд автомашин явган зорчигчийг мөргөөд зогсож байна. Хүн зүүн тал руу нь шидэгдэж унаж байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 23-2******* дугаар хуудас),

Хохирогч Ч.ийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд,

Хохирогч Ч.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Хос Өргөө” хорооллоос гараад Алтай хотхоны автобусны буудлаас автобусанд суух гээд Алтай хотхоны зүүн талын замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явтал машин ирээд мөргөсөн, түүнээс цааш юу болсныг санахгүй байна. ...ослын улмаас толгойд оёдол тавиулсан, баруун гарын бугалга, хавирга хугарсан, хөл гишгэхээр аарцаг өвдөж байна. Би осол болох үед явган хүний гарцаар гарч байсан, гомдолтой байна, өөрийнхөө эрүүл мэндэд учирсан зардлыг эрүүл болох хүртэл нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас),

Иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ч. нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 48,000 төгрөгийн зардал гарсныг яллагдагч Д.*******аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь *******0900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн *******38******* дугаартай: “...Ч.ийн биед зүүн чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун 3, 4, 5 дугаар хавирганы хугарал, духанд шарх, дух, хамрын нуруу, зүүн хацар, зүүн сарвуунд зулгаралт, дух, зүүн өвдөг, зүүн бугалгад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн буюу зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 70-72 дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 4********************* дугаартай: “...шинжилгээнд ирүүлсэн “ эм *******5 нас” гэж хаягласан 000301*******23 гэсэн дугаартай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “ эм *******5 нас” гэж хаягласан цусанд 1,2 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1,2 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас),

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 3981495******* дугаартай: “...Уг автомашиныг техникийн хяналтын үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр үзлэгийн инженерийн мэдлэг ур чадварт тулгуурлан хэмжилт хийж шалгаж үзэхэд: Урд хойд тэнхлэгийн хоёр дугуйнуудын тоормосны хүчний хэмжээ, баруун, зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгалын чадал, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, автомашины хурдны хайрцгийн ажиллагаа зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Харин зүүн урд их гэрлийн бүрхүүл хагарсан, урд салхины шил зүүн гар талдаа хагарч бяцарсан, зүүн хойд крыло замаск ховхорсон байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Уг автотээврийн хэрэгслийн зүүн урд их гэрлийн бүрхүүл хагарсан, урд салхины шил зүүн гар талдаа хагарч бяцарсан, зүүн хойд крыло замаск ховхорсон байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Уг автотээврийн хэрэгслийн дээрх эвдрэл гэмтлүүд хэзээ, яаж үүссэн эсэхийг техникийн хяналтын үзлэгээр тогтоох боломжгүй. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй ба техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд хойд тэнхлэгийн дугуйн тоормосны ажиллагаа стандартын шаардлага хангаж байсан. Зогсоолын тоормос зогсож байсан. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй ба автотээврийн хэрэгслийн хурд, зам орчны нөхцөл байдал, цаг агаарын байдал зэргээс хамаараад тоормосны мөр зам дээр үүснэ. Уг автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгийн MVIS программ дээр шалгаж үзэхэд 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр орж тэнцсэн, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна. Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 89-94 дүгээр хуудас),

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Балжиннямын гаргасан 1*******5 дугаартай: “...Жолооч Д.******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 1*******.1.Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ч. нь ЗХД-н заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэсэн мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 97 дугаар хуудас),

Хохирогч Ч.ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл: “...гэмт хэргийн улмаас хохирсон Чинчулуун овогтой (Регистрийн дугаар: )-ын сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлийг тогтоов” гэснийг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар (хавтаст хэргийн *******1 дүгээр хуудас),

Шүүгдэгч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би тухайн үед ганцаараа явж байсан. Би явган хүний гарц ойртон ирж байгааг харсан, гарц хараад хурдаа сааруулсан. Би 2015 онд жолооч болсон. Осол болох үед хөдөлгөөн сийрэг, гэгээ тасарсан, замын гэрэлтүүлэг ажиллахгүй харанхуй байсан. Би цаашид хохирлын мөнгийг төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 111 дүгээр хуудас),

Тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 113 дугаар хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 114 дүгээр хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 115 дугаар хуудас), хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 11******* дугаар хуудас), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 117 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 118 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 119 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн *******0 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн *******1 дүгээр хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн *******2 дугаар хуудас) зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Д.******* нь ******* дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны зүүн талын замд 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 21 цаг 30 минутын үед Toyota Prius 20 загварын 37 *******1 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1*******.1.“Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ч.ийг мөргөж, эрүүл мэндэд нь зүүн чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун 3, 4, 5 дугаар хавирганы хугарал, духанд шарх, дух, хамрын нуруу, зүүн хацар, зүүн сарвуунд зулгаралт, дух, зүүн өвдөг, зүүн бугалгад цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ч.ийн мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн *******38******* дугаартай дүгнэлт, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 3981495******* дугаартай дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Балжиннямын гаргасан 1*******5 дугаартай магадлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, шүүгдэгч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйлдэл байдаг бөгөөд үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Ч.ийн эрүүл мэндэд учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Д.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслээр мөргөсний улмаас үүссэн шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.******* нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсаар атал Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, зам тээврийн осол гарган хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Д.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Ч.ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр шүүх хуралдаанд “эмчилгээний зардал, гэм хор учруулсны төлбөр болон сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөр” нэхэмжилж буй талаараа мэдүүлсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт түүний гарган өгсөн гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбоотой баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлахад 2,**************,854 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангасан бөгөөд шүүгдэгч Д.******* хохирогчид нийт 2,*******20,000 төгрөг нөхөн төлсөн байна.

Хохирогч Ч. цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх талаар мэдүүлсэн тул гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.*******аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Ч.ийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсны төлбөрт 48,000 төгрөгийн зардал Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсныг иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнэ (Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн) нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Д.******* уг зардлыг нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж заажээ.

Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3 дахь хэсгийн 3.******* дахь заалтад “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс ...Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.******* дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэж, 4 дэх хэсэгт “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, хүснэгт”-ийг тодорхойлсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр “хохирогч Ч.ийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэснээс үзэхэд дээрх аргачлалын 3 дахь хэсгийн 3.******* дахь заалтад заасантай хэргийн зүйлчлэл тохирсон, нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтийн “Гуравдугаар” зэрэглэлд хамаарч байх тул шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээр дурдсан зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, сөрөг үр дагавар, нас болон гэм хор учруулагчийн гэм буруу, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ[1]-г 1******* (арван зургаа) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,800,000 төгрөгийн нөхөн төлбөрийг шүүгдэгч Д.*******аас гаргуулж, хохирогч Ч.т олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул уг зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Д.*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Д.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн болон эхнэр нь хөдөлмөрийн чадвараа *******0 хувиар алдсан, хувиараа хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдал, дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.*******ийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг харгалзан оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Д.******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 3*******.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.*******, 3*******.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******аас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 8,800,000 (найман сая найман зуун мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Чинчулууны (Регистрийн дугаар: )-т олгосугай.

*******.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч. нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.*******аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Д.******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.НЯМДАВАА

 

[1] Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 550,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон.