Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
Хэргийн индекс | 184/2020/03133/и |
Дугаар | 3054 |
Огноо | 2020-10-07 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 3054
2020 10 07 184/ШШ2020/03054
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн .................. дугаар хороо, ............... хороолол, .................. тоотод оршин суух, регистрийн дугаар .................... нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ............... дугаар хороо, ......................... холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 31,320.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дана нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ................ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ............... харилцан тохиролцож 2014 оны 09 сарын 10-нд нэг жилийн хугацаатай, 1 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж 16,000.000 төгрөгийг бэлнээр иргэн ..................... хүлээлгэн өгсөн. Зээлдэгч нь 2016 оны 5 сарын 10-нд 200,000 төгрөг, 2017. 05.25.-нд 2,0 /хоёр сая/ төгрөг, 2017. 7. 21-нд 2,0 /хоёр сая/ төгрөг, 2017.08.25-нд 1,0 /нэг сая/ төгрөг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг одоог хүртэл төлөхгүй байна. Талууд гэрээ байгуулаад одоогийн байдлаар 5 жил 3 cap буюу 63 сарын хугацаа өнгөрөөд байна. Тэдний харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд зааснаар нэг сарын хүү 160,000 /нэг зуун жаран мянган/ төгрөг болно. Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш нийтдээ 10,080,000 /арван сая наян мянган/ төгрөгийн хүү төлөхөөр тооцогдсон байна. үүнээс зээлдэгч ................... нь 2016-2017 оны хооронд 5,200,000 /таван сая хоёр зуун мянган/ төгрөгийг төлсөн болно. Одоогоор төлөгдөөгүй байгаа хүү нь 4,880,000 /дөрвөн сая найман зуун наян мянган/ төгрөг байна. /10,080,000-5,200,000=4,880,000/
Өөрөөр хэлбэл зээлдэгч ................ нь зээл, зээлийн хүүнд 20,880,000 /хорин сая найман зуун наян мянган/ төгрөг төлөхөөр байна. /16,000,000+4,880,000=20,880,000/ Талуудын хооронд харилцан тохиролцож байгуулсан Зээлийн гэрээний 3 дугаар зүйлд "... хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй” гэсэн тул өнгөрсөн 63 сарын алданги 10,440,000 /арван сая дөрвөн зуун дөчин мянган/ төгрөг болно. Иймд иргэн ................. 31,320,000 /гучин нэгэн сая гурван зуун хорин мянган/ төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч .................. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд түүний төлөөлөгч тайлбарлахдаа: Би 2013 онд Г.Баярхүүгээс 8,000,000 /найман сая/ төгрөгийг бэлнээр авсан. Бэлнээр авахдаа найз нөхөд учраас удаахгүй төлнө гэсэн аман тохироо хийсэн. Гэтэл ................ “би гадаад явах гэж байна зээлсэн 8,0 сая төгрөгөө өг” гэсэн. Би мөнгөгүй байсан учраас “яг одоогоор төлөх боломжгүй байна” гэж хэлтэл ................... “тэгвэл хоёулаа нотариат ороод зээлийн гэрээ байгуулъя хүү, алданги тооцмоор байна гээд 16,0 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулна “ гэхээр нь би аргагүй байдалд ороод зөвшөөрсөн. Ингээд 2014 оны 09-р сарын 10-нд 10 дугаар хороололд байдаг нотариатчаар зээлийн гэрээ хийлгэж гэрчлүүлсэн. Үүнээс хойш би ................ 8,000,000 төгрөгөөс 5,200,000 төгрөгийг цувуулан төлсөн нь үнэн болно. 16,0 сая төгрөг зээлсэн гэрээ нь бодитойгоор мөнгө хүлээн авч хийгдсэн гэрээ биш учраас хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхгүй байна. ................. 16.000.000 төгрөг огт зээлж аваагүй гэдэг. Иймээс ................... 31,320,000 /гучин нэгэн сая гурван зуун хорин мянга/ төгрөг төлөх үндэслэлгүй, харин 2013 оны зээлийн үлдэгдэл 2,800 000 төгрөг төлнө гэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ................... нь хариуцагч ....................... холбогдуулан үндсэн зээл 16,000.000 төгрөг,зээлийн хүү 4.880.000 төгрөг, алданги 10,440.000 төгрөг нийт гэрээний үүрэгт 31,320.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь 8,0 сая төгрөгийг амаар тохирч 2013 онд зээлсэн, зээлээс 5 200 000 төгрөгийг төлсөн, одоо 2,800 000 төгрөг төлөхийг зөвшөөрнө, 16,000.000 төгрөг зээлээгүй, зээлийн гэрээг аргагүй байдалд орж 2014.9.10-нд байгуулсан. Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаж байна. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж мэтгэлцсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд дараах байдал тогтоогдож байна.Зохигчид нь 2014 оны 9 сарын 10 нд 16,000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 1 хувийн хүүтэй зээлэх нөхцөлтэй бичгээр гэрээ байгуулсан байна. Гэрээний 5 дахь хэсэгт: нэмэлт нөхцлийн талаар гараар бичиж ... / 2014.09.01 нд .................. бэлнээр 16,000.000 төгрөг тоолж хүлээлгэн өгсөн “ гэж тохиролцон талууд харилцан гарын үсэг зурсан байна. /хх 4/.
Голомт банк дахь нэхэмжлэгч ............................ тоот дансны 2014.07.10-аас 2020.05.10 хүртэлх хугацааны хуулга ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь: “ Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш нийтдээ 10,080,000 төгрөгийн хүү тооцогдсон байна. ................... нь 2016.05.10 аас 2017.08.25- ны хооронд 5,200,000 төгрөгийн хүү төлсөн болно “ гэж тайлбарлажээ. Талууд энэ талаар маргаагүй тул дээрх үйл баримт тогтоогдсон гэж үзлээ. / хх 6-10-13-21 дүгээр тал/
Мөн хэрэгт хариуцагчийг эрэн сурвалжилж байсан тухай 2020.03.30-ны өдрийн 01044 дугаар шүүхийн шийдвэр зэргийг нэхэмжлэгч тал нотлох баримтаар ирүүлсэн байна. Хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар хариу тайлбар болон хурал хойшлуулах хүсэлт зэргийг ирүүлжээ. /хх38-39 /
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “... талуудын хооронд 2013 онд 8,0 сая төгрөг зээлж зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Гэтэл 2014 оны 9 сард гэрээ хийхэд нь аргагүй байдалд ороод зөвшөөрсөн. Энэ гэрээний дагуу дансаар 16,0 төгрөг хүлээж аваагүй, иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч : “ зээлсэн мөнгийг бэлнээр авсан, энэ талаар гэрээний нэмэлт нөхцөлд тусгасан байгаа, гэрээний үүргээ 63 сарын хугацаанд зөрчсөн тул мөн хугацааны алданги 10,440.000 төгрөгөөр тооцсон гэж тус тус маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчдын хооронд 2014.09.10- нд нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан ба гэрээний хугацааг сунгаагүй байна. Тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатчаар гэрчлүүлсэн, гэрээний гол нөхцөл, гэрээний агуулгыг тодорхойлсон байх ба уг гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасан дагуу мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно гэж зааснаар гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлтэй ба хүчин төгөлдөр гэрээ гэж үзлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 2013 онд зээлсэн 8,0 сая төгрөгийн зээлээс 5,2 сая төгрөг төлсөн, одоо 2,8 сая төгрөгийг төлнө , 2014 онд дансаар 16,0 сая төгрөг шилжүүлж авсан баримт байхгүй, дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж маргаж байгаа боловч дүр үзүүлэн байгуулснаа нотолж чадахгүй байна.
Хариуцагч нь 5,200 000 төгрөгийг 2016.5 сараас 2017 оны 8 сар хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн дансанд 4 удаа шилжүүлжээ. Үүнээс үзвэл 2014.09.10 ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт хамаарч байна. /хх 10-13 дугаар тал /
Харин хариуцагчаас дээрх шилжүүлсэн мөнгийг ямар үндэслэлээр 8,0 сая төгрөг зээлсэн гэх гэрээний үүрэгт хамааруулж байгаа талаар, мөн 2014.09.10 нд байгуулсан хэлцэлд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг эрмэлзлэлгүй байсан эсэх талаарх нөхцөл байдлаа баримтаар нотолж чадаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-д заасан мэтгэлцэх , татгалзаж байгаа үндэслэлээ нотлох,
Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан “ ... шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй “ гэж заасан дагуу нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд: Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-д “ төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн ... “ гэж зааснаар зээлийн гэрээний үүргийг зээлдэгч хүлээн зөвшөөрч 2014 оны 9 сарын 10-нд байгуулсан гэрээний үүргийг 2016 оны 5 сараас эхлэн биелүүлж эхэлсэн байна гэж дүгнэв.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: ................. гадаадад байсан учир нэхэмжилж чадаагүй гэж их хэмжээний хүү, алданги нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй бөгөөд үндэслэл нь баримтаар нотлогдохгүй байна .
Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-д “ ... иргэний зөрчигдсөн эрхийг шүүхээр хамгаалах” зарчмын үүднээс зээлдэгч их хэмжээний хүү төлсөн бөгөөд одоо 63 сарын алданги нэхэмжилж байгааг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар багасгах нь зүйтэй гэж үзлээ.
Талуудын хоорондох зээлийн гэрээний харилцаа 2014 онд болсон ба Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1- заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хугацаа 3 жил бөгөөд 2020.08.04 нд шүүхэд хандсан өдрөөс хойш тооцож үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй боловч нэхэмжлэгч гэрээ байгуулсан үеэс хойш 63сарын хугацааны алданги 10.440,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Хариуцагч талаас: Их хэмжээний хүү, алданги нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, гэж маргасан нь үндэслэлтэй ба зээлийн хүүгийн хэмжээ зээлдэгчиййн эрх ашгийг илтэд хохироосон гэж үзлээ.
Гэхдээ зээлдүүлэгчийн хувьд зээлиййн гэрээний хүү ашиггүй байх үндэслэлгүй тул хариуцагчаас цувуулж төлсөн 5,200 000 төгрөгийг 3 жилийн хугацааны хүүнд тооцно гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч баримтаар няцаагаагүй болно.
Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “ Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж зааснаар иргэд хуулийн өмнө тэгш эрх эдлэх шударга ёсны зарчимд нийцэх ёстой гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь 2014 оны 9 сарын 04 ны өдрөөс хойш 5 жил 3 сар буюу 63 сарын хугацааны зээлийн тооцоо хийсэн нь зээлдэгчийн эрхийг дордуулсан, гэрээний талуудын тэгш эрхийн зарчимд нийцэхгүй гэж үзлээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 63 сарын алданги, хүү нийт 13.400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэв.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д ... “ үүргийг хугацаанд нь шударгаар биелүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 282 дүгээр зүйлийн 282.2-д “... талууд хэлэлцэн тохирч хүү тогтоож болно” гэж тус тус зааснаар зээлдэгч нь гэрээний үүргийн үлдэх хэсгийг биелүүлэхийг шаардах эрхтэй, зээлдэгч нь гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй байна.
Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үндсэн төлбөр 16,000,000 төгрөг , хүү 1,920.000 төгрөг нийт 17,920.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас 13,400,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281,1, 282 дугаар зүйлийн 282,2-д зааснаар хариуцагч ................... 17,920,000 төгрөгийг гаргуулж ........................... олгож, нэхэмжлэлээс 13,400.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 314.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 247.550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ