Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00002

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 Нарийн бичгийн дарга                                 Ч.Ариунсайхан

 Улсын яллагч                                               Д.Уранчимэг

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                              С.Сувдаа

             Шүүгдэгч                                                      Э.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймаг Мандал дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Э.Нямдоржид холбогдох 201618020197 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн 1971 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5 эхнэр 2 1үүхэд болон зээ хүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Шарын голын 21 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 01 дүгээр сары 15-ны өдрийн 12 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзахаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Эрдэнэцогтын Нямдорж РД:МЭ71112972

 

Шүүгдэгч Э.Нямдорж нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Ерөөгийн  Хандгай нуур  гэх газар самарт явж байхдаа  2016 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 05 цагийн орчим 32-91 СЭҮ улсын дугаартай 3ил-131 маркын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 21 дүгээр зүйлийн 21.3 а, в, 2 дугаар хавсралт 1 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтуудыг тус тус зөрчин замын хажуу руу онхолдож  замын тогтоол ус руу унасны улмаас уг тээврийн хэрэгслийн тэвшин дээр зорчиж явсан 58 настай, эрэгтэй Г.Чулуунбаатарын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Нямдорж мэдүүлэхдээ: ....:2016 оны 09 дугаар сарын 26-ний орой би зил 131 маркийн тээврийн хэрэгсэлтэй 16 хүн уулруу самар түүхээр авч явсан. Надтай нийлээд 17 хүн явсан. Эндээс шөнийн 21 цагын үед гарсан. Шөнөжин явж байгаад өглөө үүрээр 04-05 цаг болох гэж байхад хандгайн нуур гэдэг явж байгаад замын уруу газарлуу ороод хурдаа хасах гээд тормос гишгэтэл замын зүүн талруу машин гулгаж унаад тогтоол усруу онхолдсон. Тэр усанд машины зүүн тал орчихсон хүмүүс нь усанд норчихсон гарч ирсэн. Чулуунбаатар гэмтчихсэн ёолоод байсан. Бид нар Чулуунбаатарын бие өвдөөд байгаа учраас Мандал сумын эмнэлэг лүү явсан. Машин хөдлөөд 3-4 км явж байтал Чулуунбаатар нас барчихсан.Хохирогчийн ар гэрт оршуулгын зардал  2500000 төгрөг, 4 ханатай гэр барьж өгсөн.Цаашид  хохирогчийн ар талыг боломжоороо харж хандаж явна гэв.

          Мөрдөн байцаалтанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонбаяр мэдүүлэхдээ: ... Манай нөхөр 2016.09.26-ны өглөө 10 цаг 45 минутын галт тэргээр Мандал сум руу явсан. Мандал суманд очоод манай нөхөр Чулуунбаатар надтай утсаар^ ярьсан. Ярихдаа “Би Зүүнхараад ирчихлээ Доржийн гэрт байна өнөө орой самарт явна гэж байна” гэж ярьсан. Тэрнээс хойш орой 20 цагийн орчим утсаар ярихдаа “жолоочийнхоо гэрт ирчихсэн байна одоо юмаа ачаад гарна” гэж байсан. Тэрнээс хойш ахиж яриагүй. Тэгээд 2016.09.27-ны өдөр би ажил дээрээ байж байтал 16 цагийн орчим манай дүү охин Ундрах утасдаад “за Отгоо эгчээ сэтгэлээ бариарай Чука ахын бие нь тааруу байх шиг байна осолдсон юм шиг байна” гэхээр нь би уйлаад утсаа авч чадахгүй байж байтал ахлах тогооч маань авч яриад Чулуунбаатарыг нас барчихсан байна гэж хэлээд би мэдсэн юм... Талийгаачийн оршуулгын ажил явдлыг Буян ХХК-р даалгаж хийлгэсэн 700.000 төгрөг болсон, жолооч Нямдорж бэлнээр 1800,000 төгрөг бас жижиг дөрвөн ханатай гэр барьж манайд хүлээлгэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 15, 16-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Н.Гантулга мэдүүлэхдээ: ...Гэнэт хүмүүс орилолдох үед би сэрсэн ба машин алгуурхан хажуулдаад онхолдож байхад нь би юмнаас зуурч авахад машин онхолдсон. Хүмүүс усан дотор унаад орилолдоод байсан. Тэгээд би машинаас буугаад усанд унасан юмнуудаа аваад гарч ирэхэд Чука ах суучихсан нэг хүн түүнийг түшчихсэн байж байсан...гэтэл бие нь муудаад байна буцах шаардлагатай гээд бүгд юм хумаа баглаад машинд сууцгаасан. Тэгээд буцаад явж байтал Чука ах нас барчихсан юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Д.Дорж мэдүүлэхдээ: ...шөнө 04-05 цагийн үед Хандгайн нуурын орчим машин замын зүүн гар тал руу хажуулдаж онхолдсон, тэвшин дээр байсан хүмүүс бүгд замын хажуугийн тэр жижиг тогтоол ус руу хөнжил пүүгээтэйгээ унасан...Чулуунбаатарын бие нь муу байсан учраас манай машин буцахаар болсон, тэгээд буцаад явж байх замд Чулуунбаатар нас барчихсан юм..” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Б.Баасанхүү мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө 03-04 цагийн орчимд би тээврийн хэрэгслийн ачааны тэвшин дээр унтаад явсан тэвшин дээр 10 гаруй хүн явсан. Тэгтэл гэнэт машин онхолдсон, би усанд унаад сэрсэн...Бид нар нойтон хувцсаа хатаахын тулд гал тулээд хувцсаа хатаасан. Чулуунбаатар гэх залууг галын хажууд гудас дэвсээд хэвтүүлчихсэн байсан. Чулуунбаатар миний цээж гээд ёо ёо гээд байсан. Бид нарын машин унасан газраар 2 машин явсан тэр хүмүүс бид нарт туслаж машиныг босгож өгсөн. Тэгээд бид нар машиндаа суугаад хүнээ аваад Зүүнхараа луу явсан. Хөдлөөд удаагүй явж байтал М.Чулуунбаатар гэх хүн нас барсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Л.Амарбулган мэдүүлэхдээ: ...Сэлэнгэ аймаг Мандал сумын Хандгайн нуур гэх I газар явж байхад гэнэт машин хөмрөөд усруу орчихсон тэр үед би сэрсэн. Машины тэвшин дээр сууж явсан бүх хүн усанд унасан тэгээд би уснаас гараад үлдсэн усанд байгаа хүмүүсээ уснаас татаж гаргачихаад бид нар гал түлж дулаацаад хувцасаа хатаасан. М.Чулуунбаатар уснаас гараад цаад эрэг дээр суугаад байсан...машин дээр хөнжил гудас ачаа тээшээ дах|1ж ачаад М.Чулуунбаатар ахын бие нь муудаад байхаар нь эргээд Зүүнхараа руу хөдөлсөн. Хөдлөөд 30 гаруй минутын дараа М.Чулуунбаатар нас барсан...гэх мэдүүлэг /хх- ийн 23-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Г.Уламбаяр мэдүүлэхдээ: ... сумын төвөөс гараад тэвшин дээр сууж явсан хүмүүс даараад хөнжпөө нөмрөөд унтаад явж байтал гэнэт машин зөв талаараа унаад дээр сууж явсан хүмүүс ус руу унасан. Усанд унасан хүмүүс нэг нэгнийгээ уснаас татаж гаргаад гал түлээд хувцас хунараа хатааж байх үед талийгаач залуу цээжээр өвдөөд байна гээд галын хажууд ёолоод хэвтээд байхаар нь бид нар дээрээс нь хөнжил нөмөргөөд өвчин намдаах эм өгөөд бартай лент наагаад хэвтүүлсэн өвчин нь намдахгүй ёолоод байхаар нь Зүүнхараа луу буцаж явахаар болоод талийгаач залууг машин дээр хавтүүлээд бид Зүүнхараа луу явсан. Талийгаач замдаа нас барсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Л.Мөнхбулган мэдүүлэхдээ: “...шөнөжин явсаар Хандгай нуурын ойролцоо ханан хусалттай газрын хажууд байдаг жижиг нуурын хажуугаар гарах гэж байгаад машин онхолдсон байсан...Манай машин хажуулдаад тогтсон байсан ба тэвшин дээр нь сууж явсан бүх хүмүүс усанд уначихсан авч явсан хөнжил пүүгээ усанд бас уначихсан байсан. Хүмүүс уснаас өөрсдөө болон хөнжил пүүгээгээ гарга^ан ба гал түлж нэг хүнийг хөнжилд ороогоод галын хажууд хэвтүүлчихсэн байсан. Тэр хөнжилд ороогдсон хүн ёолоод “хавирганы энэ хэсгээр өвдөөд байна” гэж байсан. Хүмүүс түүнд өвчин намдаах эм өгөөд биед нь өвчин намдаах лент наасан гэсэн. Тэгээд араас ирсэн машинуудаар машинаа татуулж гаргаад нөгөө хүний бие муу байна буцъя гээд машиндаа сууцгаагаад буцаж явахад нөгөө хүн машины тэвшин дээр нас барсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Э.Жанчив мэдүүлэхдээ: “...Тэр хүмүүс дотроос Чулуунбаатар гэдэг залуу ёолоод цээжээ дараад байсан тэнд байсан хүмүүс Чулуунбаатарыг галын хажууд гудас дэвсэж хэвтүүлээд хөнжил нөмөргөчихсөн байсан. Тэгтэл замаар явж байсан самрын машинууд зогсоод манай онхолдсон машиныг босгож гаргаж өгсөн. Чулуунбаатар гэдэг залуугийн бие нь өвдөөд байсан учраас машинд юмнуудаа буцааж ачаад шууд буцсан юм. Машины тэвшин дээр Чулуунбаатар гэдэг залууг хэвтүүлээд хөнжлөөр ороогоод явж байх замд амьсгал хураагаад нас барчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас

            Мөрдөн байцаалтанд гэрч Э.Билгүүн мэдүүлэхдээ: “...талийгаач ах бие өвдөөд байна гээд хүмүүс хаана чинь өвдөөд байна яаж байна гээд асуугаад байсан. Тэгээд байж байхад 3ил-131 загварын машинтай хүмүүс ирээд манай машиныг уснаас татаж гаргасан. Ингээд бид нар талийгаачийг машин дээр хэвтүүлээд Зүүнхараа луу явсан. Замдаа талийгаач нас барсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Г.Банзрагч мэдүүлэхдээ: “...Голын уснаас бид нар нэг нэгнийгээ татаж гаргаад гал түлцгээгээд байж байх үед галын хажууд байсан нэг хүн дрлоод байсан ба яасныг нь асуухад баруун суганыхаа доод хэсэгт дараад энэ хавьд өвдөөд байна гээд байхаар нь бид нар биенд нь бартай лент наагаад өвчин намдаах эм өгсөн...Тэгээд нөгөө хүний бие тааруухан байх шиг болохоор нь сумын төв рүү хүргэхээр унаад босгосон машины тэвшин дээр гаргаж би толгойг нь түшээд цааш хөдөлсөн. Тэндээс хөдлөөд 1 км явж байхад өвөр дээр байсан хүний бие гэнэт бүр муудаад царай хөхрөөд явчихаар нь бусаддаа хэлсэн ба тэр үед нөгөө хүн амьсгал хураачих шиг болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Б.Оюун-Эрдэнэ мэдүүлэхдээ: “...Би машины кабин дотор унтаад явж байхад нэг мэдсэн чинь машин онхолдчихсон хамаг хувцас норчихсон кабинаас гарах гэсэн чинь хөл тээгэлчихээд гарч болохгүй нэг гутлаа орхиол кабинаас гараад уснаас гарсан. Уснаас гараад хамаг хувцас нойтон даараад галын дэргэд зогсож байсан. Ингээд Зүүнхараа луу буцахаар болоод явж байха^д талийгаач нас барсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Мядагмаа мэдүүлэхдээ: “...гал түлж байсан газарт очиход Чука гэдэг ах ганцаараа гэмтчихсэн бололтой цээжээр өвдөөд байна гээд хөнжил нөмөрчихсөн хэвтэж байсан. Онхолдсон машинаа босгочихоод Чулуунбаатар гэдэг ахын бие нь өвдөөд байна гэхээр нь буцаад төвөө бараадъя гэж ярилцаад буцаад явсан юм. Буцахад би машины тэвшин дээр сууж явсан, Чулуунбаатар ахын толгойг Банзрагч түшчихсэн хүмүүс дундаа Чулуунбаатар ахыг хөнжил нөмрүүлээд хэвтээгээр нь авч явсан юм. Тэгээд уулын замаар Барчулуутын пост ороогүй явж байтал Чулуунбаатар ахыг бүгдээрээ хараад хамаг бие нь хөхрөөд сонин болоод таталт өгөөд байх шиг байна ш дээ гэж хэлтэл амьсгал хурааж нас барчихсан юм...гэх мэдүүлэг/хх-ийн 31-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Д.Сайнхуяг мэдүүлэхдээ: талийгаач залуу цээж өвдөөд байна гээд цээжээ дараад ёолоод байхаар нь дааруулаад яахав гээд хөнжлөөр нь хучаад галын дэргэд хэвтүүлээд бартай лент наагаад, өвчин намдаах эм өгөөд нэмэр болоогүй өвдөөд байна гэхээр нь буцаад Зүүнхараа луу явсан. Замдаа талийгаач нас барсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Чулуунчимэг мэдүүлэхдээ: ...шөнө 04 цагаас 05 цагийн хооронд Нямдорж ахын машины тэвшин дээр унтаад явж байтал нэг мэдсэн чинь усан дотор бүхлээрээ унаад сэрсэн юм...бүгд галаа тойроод сууж байтал талийгаач Чулуунбаатар галын хажууд ёолж орилоод байхаар нь хүмүүс яаж байна гэж асуухад цээжээ дараад “энд өвдөөд байна” гэж байсан...Самарт явж байсан машинууд зогсоод манай машиныг татаж гаргаад Чулуунбаатар гэдэг хүний бие нь муу байсан болохоор буцаад явъя гээд буцаж явсан. Бүгдээрээ тэвшин дээр даараад сууж явсан талийгаач Чулуунбаатар гэдэг хүнийг хөнжилд ороогоод хэвтүүлээд явж байсан чинь замд амьсгал хураагаад нас барчихсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Б.Азжаргал мэдүүлэхдээ: ...Тэгээд бүгд уснаас гараад нойтон хувцас, хөнжил пуугээгээ хатаахаар гал түлцгээгээд байж байхад урьд өдөр нь Нямдоржийнд байсан хүн галын хажууд ёолоод “ёо ёо цээжний энд өвдөөд байна” гээд байсан. Энэ хооронд араас ирсэн машинуудаар онхолдсон машинаа татуулж босгоод нөгөө хүний бие муу байхаар нь буцахаар болж машиндаа сууцгааж нөгөө хүнийг тэвшин дээр гаргаад нэг нь өвөр дээрээ аваад явцгаасан. Машин онхолдсон газраас буцаад 1 км орчим явж байхад нөгөө хүн нас барчихсан...гэх мэдүүлэг /хх- ийн 35-р хуудас/

            Шинжээч эмч Г.Ган-Эрдэний мэдүүлэг: ...Амьсгал бүтэлтэнд орсон хүн тодорхой хугацаанд амьд байх боломжтой бөгөөд уушиг бүрэн сэргэхгүй хямарч улмаар үхэлд хүрсэн байна. Дээрх байдал нь эд эсийн шинжилгээгээр уушигны цулцангууд тэлэгдсэн, хэсэг газраараа авчсан, зарим цулцанд хавантай байна гэсэн нь уушиг бүрэн сэргээгүй байгааг илтгэнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/

Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн №41 дугаартай акт Талийгаач Г.Чулуунбаатарын цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр баруун, зүүн хөлийн өвдөгний үе, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой амь насанд аюулгүй гэмтэл юм. Талийгаач Г.Чулуунбаатар нь элэгний архаг үрэвсэл өвчинтэй байсан бөгөөд энэ нь үхэлд хүргээгүй болно. Талийгаач Г.Чулуунбаатар нь механик амьсгал бүтэлт буюу живэлтийн улмаас нас баржээ. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсан байна. /хх-ийн 45-46-р хуудас/

            Шинжээчийн дүгнэлт №71 ...ЗИЛ-131 маркын 32-91 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Э.Нямдорж нь Монгол улсын замын хөдөлгөөний дурмийн заалт зөрчсөн.

            Жолооч Э.Нямдорж нь Монгол улсын замын хөдөлгөөний дурмийн 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна...

9.2. Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн уед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгуй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

21. Хүн тээвэрлэх 21.3. Хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх тохиолдолд жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил жолоодож дадлагажсан байвал зохих бөгөөд тээврийн хэрэгслийг доорхи шаардлагын дагуу тоноглосон байна:

а/ Тэвшин дотор суудал засаж бат бөх бэхэлсэн байх бөгөөд суудлын тавцан нь шалнаас 0.3-0.5 метр, хашлаганы дээд ирмэгээс 0.3 метрээс багагуй байх:

в/ Тэвшний хойд болон хажуу хашлагын дагуу заассан суудал нь тушлэгтэй байх: ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ЭВДРЭЛ, ГЭМТЭЛ, ТЕХНИКИЙН ЗӨРЧИЛ /2 дугаар хавсралт/ Энэ хавсралтанд заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргуул, мотоцикль, мопед, трактор болон өөрөө явагч машин механизмыг ашиглахыг хориглоно:

1.4. Хийн буюу хий-шингэн дамжуулгатай тоормосны системийн битуумж алдагдсанаас /хөдөлгүүрийг унтраасны дараа/ хийн бүрэн даралтын хэмжээ 15 минутын хугацаанд 0.05МПа /0.5 кг/см2/-аар буюу туунээс илуу хэмжээгээр буурсан. /узлэгээр цуваа зургаан дугуйны 2 дугуй л тоормос барьж байсан, хий алдаж байсан/ Дээрх заалтуудыг зөрчсөн байна. Жолооч Э.Нямдорж нь Монгол улсын замын хөдөлгөөний дурмийн заалт зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргав./хх41/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-7-р хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-11-р хуудас/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 47-р хуудас/, ШШҮХ-ийн химийн шинжээчийн №8550 дугаартай дүгнэлт /хх-ийн 53-р хуудас/, Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Сүхбаатарын №71 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-р хуудас/, Э.Нямдоржийн сэжигтэн, яллагдагчаар тооцон байцаасан тэмдэглэлүүд, хувийн байдлыг тогтоосон баримт ял шалгах хуудас /хх-ийн 62-р хуудас/, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 64-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 65-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 67-р хуупас/ зэрэг хэрэгт цугларсан баримтаар:

 

Шүүгдэгч Э.Нямдорж нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг  Ерөөгийн  Хандгай нуур гэх газарт самарт явж байхдаа  2016 оны 09 дүгээр сарын 27-ны өглөө 05 цагийн орчим 32-91 СЭҮ улсын дугаартай 3ил-131 загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1,  Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна... 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн уед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгуй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 21 дүгээр зүйлийн 21.3 а, в, 2 дугаар хавсралт 1 дүгээр зүйлийн 1.4 , хүн тээвэрлэх 21.3. Хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх тохиолдолд жолооч нь тухайн ангиллын тээврийн хэрэгслийг гурваас дээш жил жолоодож дадлагажсан байвал зохих бөгөөд тээврийн хэрэгслийг доорхи шаардлагын дагуу тоноглосон байна гэсэн  заалтуудыг тус тус зөрчин замын хажуугийн тогтоол ус руу машин хажуулдан унасны улмаас уг  тээврийн хэрэгслийн тэвшин дээр зорчиж явсан 58 настай, эрэгтэй Г.Чулуунбаатарын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.Хэргийн зүйлчлэл тохирсон. Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтийн дагуу ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв. Шүүгдэгч Э.Нямдорж  нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 01 дүгээр сары 15-ны өдрийн 12 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан ялтайд тооцох хугацаа нь дууссан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан  хохирол оршуулгын зардлыг төлсөн, хийсэн  хэрэгтээ гэмшиж, хэргээ шударгаар хүлээн мэдүүлж байгаа, хохирогч тал ял шийтгэлийн талаар гомдол саналгүй зэрэг байдлыг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулж,уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонбаярт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, хохиролоо авсан, гомдол саналгүй, хэргийг миний оролцоогүй хэргийг шийдвэрлэж өгнө гэсэн хүсэлт ирүүлсэн /хх-17/ байна. Шүүгдэгч Э.Нямдорж нь цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,Э.Нямдоржийн ¹511372 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх, Э.Нямдоржийн эзэмшлийн 32-91 СЭҮ дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох зэргийг  тогтоолд тусгах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283,284,286,290 дугаар зүйлийн 290.3,294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэцогтын Нямдоржийг тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар Э.Нямдоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын  хугацаагаар хасч, 03жил 05 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Э.Нямдоржид оногдуулсан 03 жил, 05 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Э.Нямдоржид оногдуулсан 03 жил, 05 хоногийн  хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж,  ялтанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, төлөх төлбөргүйг, шүүгдэгч Э.Нямдоржийн №511372 дугаарын жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг ерөнхий шүүгчийн туслах Д.Төр-Амгаланд даалгасугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар  

32-91 СЭҮ дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Нямдоржид урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.    

9.Эрүүгийн байцан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий  этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол,эсэргүүцлийг Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ