Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/734

 

 

   2023          9             14                                    2023/ШЦТ/734         

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Х хөтлөн

улсын яллагч Д.Батзаяа

шүүгдэгч М.Б

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***** дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-нд Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Наран баг ** дугаар гудамж, ** тоотод хаягийн бүртгэлтэй, ам бүл 4; эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо,  **дугаар гудамж, *** тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй,

*******дугаарын регистртэй, Вовогт Мгийн Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч М.Б нь үргэлжилсэн үйлдлээр, цахим орчинд “зээл олгоно” гэсэн хуурамч зар байршуулан

1. 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Хөх тэнгэр” нэртэй зочид буудалд байхдаа иргэн Б.Бгаас “зээлийн шимтгэл өгөх шаардлагатай” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2 удаагийн үйлдлээр тус буудлын хүлээн авах ажилтан Н.А-гийн *****, Ө.Б-ын ******* дугаарын дансаар нийт 60.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2. “... бага хүүтэй зээл гаргана” гэсэн хуурамч пост оруулан 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 4 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, *** дугаар байрны ** тоот гэртээ байсан хохирогч О.Б-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож үргэлжилсэн үйлдлээр нийт 130.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

3. “... 12 сарын хугацаатай, 1-ээс 4 сая төгрөг хүртэл зээл гаргана” гэсэн хуурамч пост оруулан 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, “Баянгол” их дэлгүүрийн гадна явж байсан хохирогч Б.Нг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож ХААН банкны **** тоот дансаар 10.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

4. “... 12 сарын хугацаатай 1-ээс 4 сая төгрөг хүртэл зээл гаргана” гэсэн хуурамч пост оруулан 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Төмөр замын Нэгдсэн эмнэлгийн гадна явж байсан хохирогч Н.Тг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож ХААН банкны ***** тоот дансаар 50.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

5. “... хүүхдийн мөнгө барьцаалж зээл олгоно” гэсэн хуурамч зарыг байршуулсны дагуу 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Баянцээл” худалдааны төвийн ойролцоо хохирогч Ц.Хг “зээлийн шимтгэл өгөх шаардлагатай” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 40.000 төгрөгийг ХААН банкны **** тоот данс руу шилжүүлэн авч залилсан,

6. 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр фейсбүүк орчинд “хүүхдийн мөнгө барьцаалж зээл олгоно” гэсэн хуурамч зарыг байршуулан 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, “Хархорин” зах дотор байхдаа хохирогч Ц.Оыг “зээлийн шимтгэл өгөх шаардлагатай” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 40.000 төгрөгийг ХААН банкны ***** тоот данс руу шилжүүлэн авч залилсан,

7. 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр фейсбүүк орчинд “зээл олгоно” гэсэн хуурамч зарыг байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуун 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 50 Б байрны ** тоотод оршин суух хохирогч Г.Нээс “зээлийн шимтгэл өгөх шаардлагатай” гэж хуурч, 30.000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авч залилсан,

8. 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч А.Бээс “зээлийн шимтгэл өгөх шаардлагатай” гэж хуурч, 40.000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авч залилсан,

9. “Ажилд авна” гэх зарын группт “... 12 сарын хугацаатай 1.000.000-4.000.000 төгрөгийн зээл гаргана” гэсэн зар байршуулан хохирогч Л.Маас “зээлийн шимтгэлийн хураамж” гэх нэрийдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бусдын дансаар дамжуулан 50.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

10. “Ажилд авна” гэх зарын группт “... 12 сарын хугацаатай 1.000.000-4.000.000 төгрөгийн зээл гаргана” гэх зар байршуулан хохирогч С.Нгээс “зээлийн шимтгэлийн хураамж” гэх нэрийдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан бусдын дансаар дамжуулан 2 удаагийн гүйлгээгээр, нийт 70.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

11. 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр фейсбүүк зарын группт “... 12 сарын хугацаатай 1.000.000-ээс 4.000.000 төгрөгийн зээл гаргана” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч Б.М тай харилцан итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж  ХААН банкны дансанд 25.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

12. “Ажилд авна” гэх зарын групп-д “зээл олгоно” гэх хуурамч зарыг байршуулан хохирогч Ц.Лгээс зээлийн нэхэмжлэлийн төлбөр гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан 30.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

13. “Ажилд авна” гэх зарын групп-д “зээл олгоно” гэх хуурамч зарыг байршуулан улмаар уг зарын дагуу холбогдсон хохирогч Д.Бгаас зээлийн нэхэмжлэлийн төлбөр гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан 60.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

14. 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр фейсбүүк зарын групп-д “зээл гаргана” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч С.Бтэй харилцан итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж  ХААН банк дахь **** дугаарын дансанд 40.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

15. “... 12 сарын хугацаатай 1.000.000-ээс 4.000.000 төгрөгийн зээл гаргана” гэсэн хуурамч зар оруулан 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хохирогч А.Хг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож ХААН банкны ***** тоот дансаар 120.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

16. “зээл гаргана” гэсэн хуурамч зар оруулан 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороололд явж байсан хохирогч Б.Эийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож ХААН банкны **** тоот дансаар 56.500 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

17. “зээл гаргана” гэсэн хуурамч зар оруулан 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хархорин” худалдааны төвд байсан хохирогч О.Ганзоригийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож ХААН банкны **** тоот дансаар 75.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

18. “зээл олгоно” гэсэн хуурамч зар байршуулан хохирогч Д.Угаас “зээлийн шимтгэл өгөх шаардлагатай” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хархорин” худалдааны төвд байхад ХААН банкны 5090321125 дугаарын дансаар 40.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

19. 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр фейсбүүк орчинд “зээл олгоно” гэсэн хуурамч зарыг байршуулан хохирогч Л.Баас “зээлийн шимтгэл өгөх шаардлагатай” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хархорин” худалдааны төвд байхад ХААН банкны ****** дугаарын дансаар 40.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

20. “2023 оны 5 дугаар сарын 03-наас 04-ний өдрүүдэд фейсбүүк орчинд “зээл олгоно” гэсэн хуурамч зарыг байршуулан Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Хөх тэнгэр” нэртэй зочид буудалд байхдаа хохирогч Н.Мгээс “зээлийн шимтгэл өгөх шаардлагатай” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан буудлын ажилтан н.Бгийн ХААН банкны ***** дугаарын дансаар нийт 55.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

21. “2023 оны 04 дүгээр сард фейсбүүк орчинд “зээл олгоно” гэсэн хуурамч зарыг байршуулан 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах “Хөх тэнгэр” нэртэй зочид буудалд байхдаа хохирогч Г.Огоос “зээлийн шимтгэл өгөх шаардлагатай” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан н.Бгийн ХААН банкны ***** дугаарын дансаар нийт 45.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

22. “зээл гаргаж өгнө” гэх хуурамч зар байршуулж зарын дагуу холбогдсон хохирогч О.Өыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хархорин” худалдааны төвөөр үйлчлүүлж байх үед нь ХААН банкны ***** тоот дансаар 30.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

23. “зээл гаргаж өгнө” гэх хуурамч зар байршуулж зарын дагуу холбогдсон хохирогч Ч.Аыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Хархорин” худалдааны төвөөр үйлчлүүлж байх үед нь ХААН банкны ***** тоот дансаар 40.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

24. “зээл гаргаж өгнө” гэх хуурамч зар байршуулж зарын дагуу холбогдсон хохирогч Б.Мийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Төмөр замын эмнэлгийн ойролцоо байх үед нь ХААН банкны ***** тоот дансаар 50.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

25. “зээл гаргаж өгнө” гэх хуурамч зар байршуулж зарын дагуу холбогдсон хохирогч Б.Бг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо, 11 Б-8 тоотод буюу гэртээ байхад нь ХААН банкны ****** тоот дансаар 2 удаагийн гүйлгээгээр 35.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

26. “зээл олгоно” гэсэн хуурамч зарыг байршуулан хохирогч Б.Сыг “зээлийн шимтгэл өгөх шаардлагатай” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн орчимд байхдаа өөрийн ХААН банкны ***** дугаарын данснаас 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 55.000 төгрөг шилжүүлснийг ХААН банкны Ө.Батжаргал эзэмшигчтэй 5676045979 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

27. “зээл олгоно” гэсэн хуурамч зарыг байршуулан хохирогч Г.Сийг “зээлийн шимтгэл өгөх шаардлагатай” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа өөрийн ХААН банкны ****** дугаарын данснаас 2023 оны 5 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд 3 удаагийн гүйлгээгээр нийт 85.000 төгрөг шилжүүлснийг ХААН банкны Ө.Батжаргал эзэмшигчтэй **** дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

28. “зээл олгоно” гэсэн хуурамч зарыг байршуулан хохирогч Ж.Тийг 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байхад нь “зээлийн шимтгэл өгөх шаардлагатай” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2 удаагийн үйлдлээр ХААН банкны Ц.Б эзэмшигчтэй ***** дугаарын дансаар нийт 75.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

29. 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр фейсбүүк орчинд “Хүүхдийн мөнгө барьцаалсан зээл олгоно” гэх хуурамч зарыг байршуулан, улмаар уг зарын дагуу холбогдсон хохирогч С.Бгаас зээлийн шимтгэлийн төлбөр гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан 43.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

30. “2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр “зээл олгоно” гэсэн хуурамч зарыг байршуулан 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон 1 дүгээр багт буюу гэртээ байхад нь хохирогч Б.Жгаас “зээлийн шимтгэл өгөх шаардлагатай” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар ***** тоот дансаар 30.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

31. “2022 оны 5 дугаар сарын 09-ны өдөр “зээл олгоно” гэсэн хуурамч зарыг байршуулан 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны 29/620 тоот гэртээ байх хохирогч Л.Эээс “зээлийн шимтгэл өгөх шаардлагатай” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2 удаагийн үйлдлээр ******* дугаарын дансаар нийт 50.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

32. “2023 оны 1 дүгээр сард “зээл олгоно” гэсэн хуурамч зарыг байршуулан 2023 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороонд хохирогч Н.Оээс “зээлийн шимтгэл өгөх шаардлагатай” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан ХААН банкны ***** дугаарын дансаар нийт 50.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

33. “2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “зээл олгоно” гэсэн хуурамч зарыг байршуулан хохирогч Г.Төөс “зээлийн шимтгэл өгөх шаардлагатай” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь ХААН банкны ***** дугаарын дансаар 35.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч М.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж ярих зүйл байхгүй. Хохирлоос зарим хэсгийг нь төлсөн. Хохирлыг бүрэн төлж барагдуулах болно гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Б-ийн Б “... 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр фейсбүүк-ээр “ажилд авна, цагийн ажил, өдөр өдөртөө цалингаа өгдөг ажил” гэх зарын группээр 12 сарын хугацаатай 1 саяаас 4 сая хүртэлх зээлийг орлого нотлохгүйгээр олгоно гэсэн зарын дагуу тухайн зар тавьсан Б гэх хүнтэй **** дугаарын утсаар холбогдож, чатаар бас харьцсан. Зээл авахын тулд шимтгэл төлдөг гэхээр нь эхлээд би Н.А гэх хүний **** гэсэн данс руу 30.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл тухайн өдөртөө зээл гарна гээд гараагүй. Би зээл яагаад гарахгүй байгаа юм бэ гэж чатаар асуухад нэмж шимтгэл хийгээд зээлээ гаргаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь худлаа юм байна л даа гэхэд над руу “үнэндээ би цаанаа давхар хүнээс санхүүжилт авдаг юм, тэр хүн маань цаг уяад намайг эвгүй байдалд оруулчихлаа, худлаа биш ээ, худлаа байсан бол би юу гэж өөртэй чинь ингэж зууралдаад байхав дээ” гэсэн чат бичсэн. Тэгэхээр нь би итгээд дахин 30.000 төгрөгийг Ө.Б гэж хүний **** дугаарын данс руу шилжүүлсэн” /1-р хх-н 11/ гэж,

хохирогч О-ын Б “... 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр фейсбүүк цахим хаяг гэртээ үзэж байтал Гэрэлтэж амьдар гэсэн фейсбүүк хаягтай харилцагч “бага хүүтэй зээл олгоно” гэсэн зар тавьсан байхаар нь тухайн хүн рүү өөрийн хаягаас чат бичээд 3 сая төгрөгийн зээл авах юм гэхэд хүүтэйгээ нийлээд 3.5 сая төгрөг болно, эхлээд зээлийн шимтгэл 30.000 төгрөг тушаах ёстой зээл зөвхөн өөрийн данс руу хийнэ миний зүгээс зээлтэй холбоотой гарах асуудал бүгдийн даана гэж чат бичсэн. Ингээд **** гэсэн Л.О гэх хүний данс өгөхөөр нь би тухайн данс руу 40.000 төгрөг шилжүүлээд утга дээр нь өөрийн нэрээ бичээд шилжүүлсэн. Тэгсэн одоо хоёулаа гэрээгээ хийе над руу овог нэрээ явуулаарай гэхээр нь би овог нэрээ явуулчихаад байж байтал таны зээл 4 сая төгрөг гарахаар боллоо, та дахиж нэмээд 40.000 төгрөг хийх хэрэгтэй байна гэхээр нь би тухайн өдрийн орой нөгөө данс руу 40.000 төгрөг хийсэн. Маргааш нь зээлээ авах талаар чат бичихэд 10.000 төгрөг дутчихлаа та өөр данс руу шилжүүлээрэй гэхээр нь би Б гэх данс руу 25.000 төгрөг хийсэн. 4 дүгээр сарын 11-ний өдөр мөн 25.000 төгрөг хийсэн. Би мөнгөнүүдээ интернэт банк ашиглан шилжүүлсэн. Залилуулсан мөнгөө буцааж олж авмаар байна” /1-р хх-н 98-99/ гэж,

хохирогч Б-ын Н  “... 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр фейсбүүк цахим хаягаар ажилд авна гэх зарын группэд 12 сарын хугацаатай 1, 4 сая төгрөгийн зээл гаргана гэх зарын дагуу тухайн цахим хаягтай холбогдож нэхэмжлэлийн төлбөр гэх 10.000 төгрөг өгөх хэрэгтэй гэхээр нь би тухайн өдөр өөрийн ХААН банкны данснаас ****** дугаарын данс руу 10.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн хүнтэй фейсбүүкээр дахин холбогдох гэхэд болохгүй, намайг залилсан байсан. Би тухайн зарыг хуурамч байсныг мэдээгүй. Би мөнгөө “Баянгол” их дэлгүүрийн гадна явж байхдаа интернэт банк ашиглан, утга дээр нь Нараа гэж шилжүүлсэн. Би алдсан мөнгөө буцааж авмаар байна” /1-р хх-н 111-113/ гэж,

хохирогч Н-ын Т  “... 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр фейсбүүк цахим хаягаар ажилд авна гэх зарын группэд 12 сарын хугацаатай 1, 4 сая төгрөгийн зээл гаргана гэх зарын дагуу тухайн цахим хаягтай холбогдож нэхэмжлэлийн төлбөр гэх 50.000 төгрөг өгөх хэрэгтэй гэхээр нь би тухайн өдөр өөрийн ХААН банкны ***** дугаарын данснаас ХААН банкны ***** гэсэн данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн хүнтэй фейсбүүкээр дахин холбогдох гэхэд болохгүй, намайг залилсан байсан. Би тухайн зарыг хуурамч байсныг мэдээгүй. Би мөнгөө Төмөр замын эмнэлгийн хажууд явж байхдаа интернэт банк ашиглан шилжүүлсэн. Утга дээр нь “Т” гэж шилжүүлсэн. Алдсан мөнгөө буцааж авмаар байна” /1-р хх-н 125-126/ гэж,

хохирогч Ц-ын Х  “... 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянцээл” худалдааны төвийн ойролцоо байх ажлын байран дээрээ фейсбүүк үзээд байж байтал “Гэрэлтэж амьдар” гэсэн фейсбүүк хаягтай харилцагч зээл олгоно гэсэн зар тавьсан байхаар нь тухайн хүн рүү өөрийн хаягаас чат бичээд 2.000.000 төгрөгийн зээл авах талаар чат бичсэн чинь зээл олгож болно цагийн дотор зээл гарган таны хүссэн хэмжээнд зээл гаргана зээлийн урьдчилгаа 40.000 төгрөг болох юм байна, та зээл авахаар бол ХААН банкны Б гэх хүний ***** гэсэн данс руу шилжүүлээрэй гэхээр нь би мөнгөө шилжүүлээд гүйлгээний утга дээр нь Ц Х шимтгэл гэж бичээд хийсэн. 30 орчим минутын дараа дахиж чат бичээд зээл гаргахад шимтгэл дутаж байна, дахиж 40.000 төгрөг хийх хэрэгтэй байна гэхээр нь би мөнгө хийгээгүй/1-р хх-н 143-144/ гэж,

хохирогч Ц-ийн О  “... 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр фейсбүүк цахим хаягаар ажилд авна гэсэн зарын групп-д 12 сарын хугацаатай 1,000,000-4,000,000 төгрөгийн зээл гаргана гэх зарын дагуу тухайн  цахим хаягтай холбогдож нэхэмжлэлийн төлбөр өгөх хэрэгтэй гэхээр нь 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өөрийн ХААН банкны ***** дугаарын данснаас ХААН банкны **** гэх данс руу 40.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн хүнтэй фейсбүүк хаягаар дахин холбогдох гэхэд болохгүй намайг залилсан/1-р хх-н 158-159/ гэж,

хохирогч Г-ийн Н  “... 2023 оны 5 дугаар сарын 10-ний өдөр фейсбүүк цахим хаягаар “ажилд авна” гэх зарын групп-д 12 сарын хугацаатай 1.000.000-4.000.000 төгрөгийн зээл гаргана гэх зарын дагуу тухай цахим хаягтай хүнтэй холбогдож надаас нэхэмжлэлийн төлбөр гэж 30.000 төгрөг гэхээр нь 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр өөрийн ХААН банкны ****** дугаартай данснаас ****** дугаарын дансанд 30.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн хүнтэй фейсбүүк хаягаар нь дахин холбогдсон боловч зээл гаргаж өгөлгүй залилуулсан. Түргэн шуурхай зээл гаргана гэж итгэсний улмаас шилжүүлсэн. Би шилжүүлсэн мөнгөө авмаар байна” /1-р хх-н 176-177/ гэж,

хохирогч А-ын Б  “... би 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр фейсбүүк цахим хаягаар ажилд авна гэх зарын групп-д 12 сарын хугацаатай 1.000.000-4.000.000 төгрөгийн зээл гаргана гэх зарын дагуу тухай цахим хаягтай хүнтэй холбогдож надаас нэхэмжлэлийн төлбөр гэж 40.000 төгрөг гэхээр нь 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр өөрийн ХААН банкны ****** дугаартай данснаас  ****** дугаарын дансанд 40.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн хүнтэй фейсбүүк хаягаар нь дахин холбогдсон боловч зээл гаргаж өгөлгүй залилуулсан. Түргэн шуурхай зээл гаргана гэж итгэсний улмаас шилжүүлсэн. Би шилжүүлсэн мөнгөө авмаар байна” /1-р хх-н 192-193/ гэж,

хохирогч Л-гийн М “... 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр фейсбүүк цахим хаягаар ажилд авна гэсэн зарын группэд “12 сарын хугацаатай 1.000.000-4.000.000 төгрөгийн зээл гаргана” гэсэн зарын дагуу тухайн хаягтай холбогдоход нэхэмжлэлийн төлбөр 50.000 төгрөг гэхээр нь өөрийн ХААН банкны ****** дугаарын данснаас ХААН банкны ***** дугаар данс руу 35.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн хүнтэй фейсбүүк хаягаар дахин холбогдох гэхэд болохгүй, намайг залилсан байсан. Мөнгийг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 25 дугаар эмийн сангийн хажууд замын урд явж байхдаа өөрийн гар утасны интернэт банкаар шилжүүлсэн” /1-р хх-н 207-208/ гэж,

хохирогч С-ийн Н “... би 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр фейсбүүк цахим хаягаар ажилд авна гэсэн зарын группэд “12 сарын хугацаатай 1.000.000-4.000.000 төгрөгийн зээл гаргана” гэсэн зарын дагуу тухайн хаягтай холбогдоход надаас нэхэмжлэлийн төлбөр 35.000 төгрөг гэхээр нь өөрийн ХААН банкны ***** дугаарын данснаас ХААН банкны ***** дугаар данс руу 35.000 төгрөгийг шилжүүлсэн. Зээл нь орохгүй удаад байхаар нь би яагаад зээл орохгүй байгаа юм бэ гэхэд төлбөр дутсан гэж хэлэхээр нь оройн 19 цагийн үед дахин 35.000 төгрөгийг шилжүүлж залилуулсан. Гүйлгээний утга дээр нь өөрийн овог нэрийг бичсэн” /1-р хх-н 222-223/ гэж,

хохирогч Б-гийн М  “... 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр фейсбүүк цахим хаягаар “ажилд авна” гэх зарын групп-д 12 сарын хугацаатай 1.000.000, 4.000.000 төгрөгийн зээл гаргана гэх зарын дагуу тухайн цахим хаягтай холбогдож нэхэмжлэлийн төлбөр гэх 25.000 төгрөг өгөх хэрэгтэй гэхээр нь өөрийн ХААН банкны ****** дугаарын данснаас ХААН банкны ****** гэсэн данс руу 25.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн хүнтэй фейсбүүк хаягаар дахин холбогдох гэхэд болохгүй намайг залилсан байсан. “Хархорин” худалдааны төвд байхдаа шилжүүлсэн” /1-р хх-н 237-238/ гэж,

хохирогч Ц-ийн Л... 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр фейсбүүк цахим хаягаар ажилд авнагэх зарын группт 12 сарын хугацаатай 1.000.000-4.000.000 төгрөгийн зээл гаргана гэх зарын дагуу тухай цахим хаягтай хүнтэй холбогдож нэхэмжлэлийн төлбөр гэж 30.000 төгрөг гэхээр нь 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр өөрийн ХААН банкны ***** дугаарын данснаас ХААН банкны ***** гэх данс руу 30.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн хүнтэй дахин холбогдох гэсэн боловч зээл гаргаж өгөлгүй залилуулсан. Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байхдаа өөрийн данснаас шилжүүлсэн /2-р хх-н 3-4/ гэж,

хохирогч Д-гийн Б “... би 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр фейсбүүк цахим хаягаар “ажилд авна” гэх зарын группт 12 сарын хугацаатай 1.000.000, 4.000.000 төгрөгийн зээл гаргана гэх зарын дагуу тухайн цахим хаягтай холбогдож нэхэмжлэлийн төлбөр гэх 60.000 төгрөг өгөх хэрэгтэй гэхээр нь өөрийн ХААН банкны ****** дугаарын данснаас ХААН банкны ***** дугаарын данс руу 20.000 төгрөг шилжүүлсэн. Хорооллын эцэст хүн хүлээж байхдаа шилжүүлсэн. Алдсан мөнгөө буцааж авмаар байна. Шүүх хуралд оролцохгүй” /2-р хх-н 19-20/ гэж,

хохирогч С-ын Б  “... би 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр гэртээ фейсбүүк ухаад сууж байсан чинь зээл гаргаж өгнө гэсэн зар байхаар нь холбогдож тодорхой мэдээлэл авахад та манайхаас зээл авахаар бол гэрээний шимтгэл гэж 40.000 төгрөг шилжүүлнэ гэж хэлсний дагуу Д-ний ХААН банкны ****** дугаартай данснаас ****** гэсэн дугаарын данс руу 40.000 төгрөг шилжүүлж залилуулсан” /2-р хх-н 35-36/ гэж,

хохирогч А-ын Х  “... 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр фейсбүүк цахим орчинд “ажилд авна” гэх зарын группт “12 сарын хугацаатай 1.000.000, 4.000.000 төгрөгийн зээл гаргана” гэх зарын дагуу би тухайн цахим хаягтай холбогдоход 10-40 минутын дотор нэхэмжлэлийн төлбөр болох 120.000 төгрөгийг шилжүүл гэхээр нь би өөрийн ХААН банкны ***** дугаарын данснаас ХААН банкны **** гэсэн данс руу 120.000 төгрөгийг шилжүүлсэн. Би тухайн зарыг хуурамч байсан талаар мэдээгүй. Алдсан мөнгөө буцааж авмаар байна, шүүх хуралд оролцохгүй” /2-р хх-н 50-51/ гэж,

хохирогч Б-н Э... 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр фейсбүүк цахим хаягаар “ажилд авна гэх зарын дагуу холбогдоход нэхэмжлэлийн төлбөр гэх 56.500 төгрөг өгөх хэрэгтэй гэхээр нь өөрийн ХААН банкны ***** дугаарын данснаас ХААН банкны ***** дугаарын дансанд 56.500 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлээд тухайн хүнтэй фейсбүүк хаягаар нь холбогдох гэхэд болохгүй болсон байсан /2-р хх-н 65-66/ гэж,

хохирогч О-ын Г “... 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ фейсбүүк ухаад сууж байсан чинь “зээл гаргаж өгнө” гэсэн зар байхаар нь холбогдож тодорхой мэдээлэл авахад “та манайхаас зээл авахаар бол гэрээний шимтгэл гэж 40.000 төгрөг шилжүүлнэ” гэсний дагуу би ХААН банкны ****** дугаартай данс руу өөрийн ***** гэсэн дугаарын данснаасаа 40.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл нөгөө хүн удалгүй дахин холбогдоод баримтын мөнгө гэж 35.000 төгрөгийг дахин надаас авсан. Би 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр “Хархорин” худалдааны төвд байхдаа нийт 75.000 төгрөгийг шилжүүлсэн. Түргэн шуурхай зээл гаргана гэж итгэсэн болохоор мөнгөө шилжүүлсэн. Алдсан мөнгөө буцааж авмаар байна, шүүх хуралд оролцохгүй” /2-р хх-н 82-83/ гэж,

хохирогч Д-гийн У “... би 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр фейсбүүк цахим хаягаар “ажилд авна” гэсэн зарын группд 12 сарын хугацаатай 1.000.000-4.000.000 төгрөгийн зээл гаргана гэх зарын дагуу цахим хаягтай холбогдож нэхэмжлэлийн төлбөр гэх 40.000 төгрөг өгөх хэрэгтэй гэхээр нь өөрийн ХААН банкны ****** дугаарын данснаас ХААН банкны ****** гэх данс руу 40.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн хүнтэй дахин холбогдох гэтэл холбогдохгүй намайг залилсан байсан. Би тухайн үед “Хархорин худалдааны төв дотор явж байсан/2-р хх-н 106-107/ гэж,

хохирогч Л-ийн Б “... 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ фейсбүүк ухаад сууж байсан чинь зээл гаргаж өгнө гэсэн зар байхаар нь холбогдож тодорхой мэдээлэл авахад та манайхаас зээл авахаар бол гэрээний шимтгэлд 40.000 төгрөг шилжүүлнэ гэж хэлсний дагуу би өөрийн ХААН банкны ***** дугаартай данснаас ХААН банкны ***** гэсэн данс руу 40.000 төгрөг шилжүүлсэн” /2-р хх-н 122-123/ гэж,

хохирогч Н-ийн М  “... 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “Гэрэлтэй амьдар” гэсэн фейсбүүк цахим хаягаар “хүүхдийн мөнгө барьцаалсан зээл олгоно” гэх зарын дагуу тухайн хүн рүү өөрийн чатаар чат бичээд 3.000.000 төгрөгийн зээл авахаар болсон. Шимтгэл 35.000 төгрөг төлнө гэхээр нь орхисон. 2.000.000 төгрөгийн зээл авахаар бол хэдэн төгрөг шимтгэл төлөх вэ гэтэл 25.000 төгрөг төлнө гээд ХААН банкны  Б гэх ****** дугаарын данс руу 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 25.000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 30.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн өдөр 5 дахь өдөр таарсан тул нэг дэх өдөр үдээс өмнө зээл чинь гарна гэсэн. Маргааш нь дахиад 10.000 төгрөг хийчих гэхээр нь чадахгүй гээд блоклосон” /2-р хх-н 140-141/ гэж,

хохирогч Г-ийн О  “... 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Гэрэлтэй амьдар” гэсэн Фейсбүүк цахим хаягаар “ Хүүхдийн мөнгө барьцаалсан зээл олгоно” гэх зарын дагуу тухайн хүн рүү өөрийн чатаар чат бичсэн. 2.000.000 төгрөг зээлж болох уу гэж чат бичсэн чинь тань дээр зээл гарах юм байна, зээлийн урьдчилгаа 45.000 төгрөгийг ХААН банкны  Б гэсэн **** дугаарын данс руу хийгээрэй гэхээр нь хийсэн. 10 минутын дараа чат бичтэл намайг блок хийгээд алга болсон” /2-р хх-н 159-160/ гэж,

хохирогч О-ын Ө  “... 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ фейсбүүк ухаад сууж байсан чинь зээл гаргаж өгнө гэсэн зар байхаар нь холбогдож тодорхой мэдээлэл авахад та манайхаас зээл авахаар бол гэрээний шимтгэл 40.000 төгрөг шилжүүлнэ гэж хэлсний дагуу өөрийн төрсөн ээж Д-ийн ХААН банкны ****** дугаартай данс руу ****** гэсэн дугаарын данснаас 30.000 төгрөг шилжүүлсэн” /2-р хх-н 175-176/ гэж,

хохирогч Ч-ийн А  “... би 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ фейсбүүк ухаад сууж байсан чинь зээл гаргаж өгнө гэсэн зар байхаар нь холбогдож тодорхой мэдээлэл авахад та манайхаас зээл авахаар бол гэрээний шимтгэл гэж 40.000 төгрөг шилжүүлнэ гэж хэлсний дагуу ХААН банкны ****** дугаартай данс руу ****** гэсэн дугаарын данснаас 40.000 төгрөг шилжүүлсэн” /2-р хх-н 191-192/ гэж,

хохирогч Б-н М “... 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр фейсбүүк цахим хаягаар “ажилд авна” гэх зарын групп-д 12 сарын хугацаатай 1.000.000, 4.000.000 төгрөгийн зээл гаргана гэх зарын дагуу тухайн цахим хаягтай холбогдож нэхэмжлэлийн төлбөр гэх 50.000 төгрөг өгөх хэрэгтэй гэхээр нь би өөрийн ХААН банкны ****** дугаарын данснаас ХААН банкны ***** гэсэн данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн” /2-р хх-н 206-207/ гэж,

хохирогч Б-ын Б  “... 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүкээр юм үзээд сууж байтал зээл авна, өгнө гэсэн зар явж байсан. Тэгэхээр нь тухайн зар руу ороод харахад 12 сарын хугацаатай 1-4 сая төгрөгийг хүүгүй барьцаагүй зээл олгоно гэсэн зар явж байсан. Тухайн зар тавьсан хүний фейсбүүк хаяг руу чат бичиж холбогдоод мөнгөө шилжүүлэх дансаа аваад урьдчилгаа мөнгөө шилжүүлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш холбогдож чадаагүй. Би өөрийн ХААН банкны ****** тоот данснаас ****** дугаарын данс руу 35.000 төгрөг шилжүүлсэн” /2-р хх-н 223-224/ гэж,

хохирогч Б-ын С “... 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр фейсбүүк цахим хаягаар “ажилд авна” гэх зарын группт 12 сарын хугацаатай, 1.000.000, 4.000.000 төгрөгийн зээл гаргана гэх зарын дагуу тухайн цахим хаягтай холбогдож нэхэмжлэлийн төлбөр гэх 55.000 төгрөг өгөх хэрэгтэй гэхээр нь би өөрийн ХААН банкны ****** дугаарын данснаас ХААН банкны ***** гэх данс руу 55.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн хүнтэй фейсбүүк хаягаар дахин холбогдох гэхэд болохгүй намайг залилсан. Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хажууд замын урд явж байхдаа өөрийн гар утасны интернэт банкаар 55.000 төгрөг шилжүүлсэн” /2-р хх-н 239-240/ гэж,

хохирогч Г-ын С “... 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “хүүхдийн халамжийн мөнгө барьцаалсан зээл олгоно” гэх зарын дагуу тухайн цахим хаягтай холбогдоход надаас анкетаа бичээд өг гээд хэлсэн. Тэгээд болчихлоо, одоо барьцааны мөнгө гээд 40.000 төгрөг гэхээр нь шилжүүлсэн. 1 цагийн дараа таны барьцааны мөнгө бага зэрэг дутаад байна, 30.000 төгрөг явуулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн хүний ****** дугаарын данс руу шилжүүлсэн. 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дахиад тэр хүн рүү чат бичээд юу болсон бэ гэж хэлсэн чинь таны материал бүрдүүлэлт бага зэрэг асуудал үүсээд байна, та дахиад 15.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Би ХААН банкны ****** дугаарын данснаас ХААН банкны ***** гэх данс руу мөнгөө шилжүүлсэн. Тухайн хүнтэй фейсбүүк хаягаар дахин холбогдсон боловч зээл гаргаж өгөлгүй залилуулсан. Нийт 85.000 төгрөг шилжүүлсэн” /3-р хх-н 5-6/ гэж,

хохирогч Ж-гийн Т  “... 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажил дээрээ байж байхдаа фейсбүүк үзээд байж байтал “Гэрэлтэж амьдар” гэсэн фейсбүүк хаягтай харилцагч бага хүүтэй зээл олгоно гэсэн зар тавьсан байхаар нь тухайн хүн рүү өөрийн хаягаас чат бичээд 3 сая төгрөгийн зээл авах юм, надад гарах болов уу гэсэн чинь манайх 3 саяас 5 сая төгрөг хүртэл зээл олгож байгаа, та зээлийн шимтгэлээ төлөөд зээлээ авах боломжтой гэсэн. Тэгээд над руу Б гэх хүний ХААН банкны ****** дугаарын данс явуулаад зээлийн шимтгэлээ хийх хэрэгтэй гэхээр нь би 45.000 төгрөг шилжүүлээд гүйлгээний утган дээр нь **** гээд нэрээ бичээд явуулсан. Байж байгаад над руу дахиж чат бичээд урьдчилгаа хүрэхгүй байна, та зээлийн шимтгэлээ нэмж 30.000 төгрөг хийх юм бол таны зээлийн хэмжээнд хүрч гарах гээд байна гэж чат бичихээр нь дахиж 30.000 төгрөг шилжүүлсэн” /3-р хх-н 23-24/ гэж,

хохирогч С-ын Б  “... 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “Гэрэлтэж амьдар” гэсэн фейсбүүк хаягтай харилцагч “Хүүхдийн мөнгө барьцаалж зээл олгоно” гэсэн зар тавьсан байхаар нь тухайн хүн рүү өөрийн хаягаас чат бичээд хүүхдийн мөнгө халамжийн мөнгө барьцаалаад би хэдэн төгрөгийн заал авах боломжтой вэ гэж асуухад 5,000,000 төгрөгийн зээл авах боломжтой 30 минутын дотор таны хүссэн зээл гарна эхлээд та шимтгэлийн мөнгө болох 43.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй бид таны гэрээг бэлдээд нягтлан руугаа ороод батлуулахад таны зээл гарна гэхээр нь би өөрийн дүү болох Д-г гуйж байгаад данснаас нь 43.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь 11 цагийн үед “Гэрэлтэж амьдар” гэсэн фейсбүүк хаягтай харилцагч руу чат бичтэл таны зээл одоохон гарах болно гэж бичээд дахиж чат руугаа орж ирэхгүй алга болсон. 13:00 цагийн үед над руу чат бичээд дахиж 43.000 төгрөг шилжүүлэх юм бол таны зээл гарах гээд байна гэхээр нь би мөнгө алга миний зээл гаруул авчих гэсэн чинь таны зээл гарахгүй юм байна гэж чат бичээд алга болсон. Надад одоо тухайн харилцагчтай харьцсан чат зурвас байхгүй. Тухайн үед залилуулсан гэдгээ мэдээд чатаа устгасан. Baigalmaa гэж шилжүүлсэн” /3-р хх-н 42-43/ гэж,

хохирогч Б-ийн Ж  “... 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр фейсбүүк цахим хаягаар “ажилд авна” гэх зарын групп дээр “12 сарын хугацаатай 1,000,000-4,000,000 төгрөгийн зээл гаргана” гэх зарын дагуу тухайн цахим хаягтай холбогдож нэхэмжлэлийн төлбөр гэх 30,000 төгрөг өгөх хэрэгтэй гэхээр нь би өөрийн ХААН банкны **** дугаарын данснаас ХААН банкны ***** гэсэн данс руу 30,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн хүнтэй фейсбүүк хаягаар дахин холбогдох гэхэд болохгүй байсан” /3-р хх-н 57-58/ гэж,

хохирогч Л-ын Э  “... 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо, *** тоот гэртээ фейсбүүк үзээд байж байтал “Гэрэлтэж амьдар” гэсэн фейсбүүк хаягтай харилцагч “зээл олгоно” гэсэн зар тавьсан байхаар нь тухайн хүн рүү өөрийн хаягаас чат бичээд 1,500,000 төгрөгийн зээл авах талаар чат бичсэн. Зээлийн урьдчилгаа мөнгө хийх хэрэгтэй гээд манай санхүүгийн данс гээд ХААН банкны Б гэх хүний **** гэсэн данс өгсөн. Тэгэхээр нь би тухайн данс руу 40,000 төгрөг шилжүүлж, гүйлгээний утга дээр нь Э гэж хийсэн. Гэтэл дахиж 30,000 төгрөг шилжүүлэх шаардлагатай байна гэхээр нь надад байгаа нь 10,000 төгрөг байна гэж чат бичээд 10,000 төгрөгөө шилжүүлсэн. Дахиж холбогдоод зээлээ авах талаар чат бичих үед дахиж 30,000 төгрөг хийх хэрэгтэй байна гэхээр нь би залилуулж байна гэдгээ мэдээд мөнгөө  авъя гэж чат бичих үед намайг блок хийгээд алга болсон” /3-р хх-н 74-75/ гэж,

хохирогч Б-ын О “... 2023 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр фейсбүүк цахим хаягаар “ажилд авна” гэх зарын группт 12 сарын хугацаатай 1.000.000-4.000.000 төгрөгийн зээл гаргана гэх зарын дагуу холбогдож, уг өдөр ХААН банкны  **** дугаарын данс руу 50.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн хүнтэй дахиж холбогдох гэхэд болохгүй байсан” /3-р хх-н 89-90/ гэж,

хохирогч Г-ын Т “... 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр фейсбүүк цахим хаягаар ажилд авна гэх зарын групп-д 12 сарын хугацаатай 1.000.000-4.000.000 төгрөгийн зээл гаргана гэх зарын дагуу тухайн цахим хаягтай холбогдож надаас нэхэмжлэлийн төлбөр гэх 35.000 төгрөг гэхээр нь би өөрийн ХААН банкны ***** дугаарын данснаас ХААН банкны **** гэсэн данс руу 35.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн хүнтэй фейсбүүк хаягаар дахин холбогдсон боловч зээл өгөлгүй залилуулсан” /3-р хх-н 104-105/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

            шүүгдэгч М-гийн Б “... би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо бүрэн төлж барагдуулна” /3-р хх-н 96/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн байна.

 

            Түүнчлэн: иргэн Ц.Хгаас цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-н 136/ иргэн Ц.Оаас цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-н 153/, банкны дансны хуулга, хувь чат мэдээлэл, /1-р хх-н 162-164/, иргэн Г.Нээс цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-н 171/, ХААН банкны ***** дугаартай данснаас гүйлгээ хийсэн баримт /1-р хх-н 180/, иргэн А.Бээс цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-н187/, ХААН банкны ***** дугаартай данснаас гүйлгээ хийсэн баримт /1-р хх-н 195/, иргэн Л.Маас цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-н 203/, иргэн С.Нгээс цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-н 217/, иргэн Б.Маас цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-н 232/, данснаас гүйлгээний баримт /1-р хх-н 240/, иргэн Ц.Лгээс цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-н 248/, ХААН банкны ****** дугаартай харилцах дансны хуулга /2-р хх-н 7/, иргэн Д.Бгаас цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-н 14/, ХААН банкны ***** дугаартай харилцах дансны гүйлгээ хийсэн баримт /2-р хх-н 23/, иргэн С.Бээс цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-н 30/, ХААН банкны **** дугаартай харилцах дансны гүйлгээ хийсэн баримт /2-р хх-н 38/, иргэн А.Хгаас цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-н 45/, иргэн О.Бын ХААН банкны **** дугаартай дансны хуулга /1-р хх-н 90-91/, иргэн Б.Нгаас цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-н 107/, иргэн Г.Төөс цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-н 99/, иргэн Н.Тгээс цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-н 121/, дансны хуулга, мөнгө шилжүүлсэн баримт /2-р хх-н 27/, иргэн С.Бгаас цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-н 35/, иргэн Ж.Төөс цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-н 16/, иргэн Г.Саас цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-н 250/, ХААН банкны ***** дугаарын данснаас мөнгө шилжүүлсэн баримт /2-р хх-н 227-228/, иргэн Б.Саас цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-н 235/, ХААН банкны ***** дугаарын данснаас мөнгө шилжүүлсэн баримт /2-р хх-н 195/, иргэн Б.Мээс цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-н 202/, иргэн Б.Жгаас цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-н 53/, ХААН банкны ***** дугаарын данснаас мөнгө шилжүүлсэн баримт /2-р хх-н 211/, иргэн Б.Бгоос цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-н 218/, иргэн Ч.Ааас цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-н 186/, иргэн Г.Огийн ХААН банкны ***** дугаарын данснаас гүйлгээ хийсэн баримт /2-р хх-н 163/, иргэн О.Өаас цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-н 170/, ХААН банкны **** дугаарын данснаас гүйлгээ хийсэн баримт /2-р хх-н 178/, иргэн Н.Мгийн цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-н 133/, ХААН банкны ***** дугаарын дансны хуулга /2-р хх-н 143/, иргэн Г.Огоос цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-н 152/, ХААН банкны ***** дугаартай харилцах дансны гүйлгээ хийсэн баримт, хувь чатын мэдээлэл /2-р хх-н 109-110/иргэн Л.Баас цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-н 117/, ХААН банкны ***** дугаартай харилцах дансны гүйлгээ хийсэн баримт /2-р хх-н 68/, иргэн О.Ганзоригоос цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-н 77/, ХААН банкны ****** дугаартай харилцах дансны гүйлгээ хийсэн баримт, хувь чатын мэдээлэл /2-р хх-н 126/, иргэн Д.Угаас цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-н 101/, иргэн А.Хгийн ХААН банкны ***** дугаартай харилцах дансны хуулга /2-р хх-н 53/, иргэн Б.Эийн цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн тэмдэглэл /2-р хх-н 61/ иргэн Б.Оээс цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-н 85/, иргэн Л.Эээс цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-н 67/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

            Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч В овогт Мгийн Быг цахим хэрэгсэл ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч М.Бы нэр бүхий 33 хүнийг залилсан дээрх үйлдлийг хяналтын прокуророос “үргэлжилсэн үйлдлээр үйлдэгдсэн” гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамласан нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.Быг “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосны дараа улсын яллагч Д.Батзаяа эрүүгийн хариуцлагын талаар “... шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах тухай” санал гаргасныг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзэв.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт эрүүгийн хариуцлага тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд эдгээрт харьцуулалт хийж, Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрлөөс ямар ял сонгож, ялын хэмжээг тогтоох нь шүүхийн эрх хэмжээ юм.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Б анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоос тодорхой хэмжээгээр төлж, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, хэдийгээр хохирогч нарын тоо олон боловч нэг хүнд учруулсан хохирлын хэмжээний үнийн дүн бага байгаа зэрэг нь түүнд “хорих” ял оногдуулахад зохимжгүй, “зорчих эрхийг хязгаарлах” ялын хувьд түүний цаашид ажил төрөл хийхэд хязгаарлагдмал байдлыг бий болгоно гэж шүүх үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч М.Бы хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзахын зэрэгцээ “... гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М.Б цаашид өөрийн хувийн байдалдаа анхаарвал зохино.

 

Шүүхийн шийдвэр бодитойгоор хэрэгжих, ял хариуцлага гарцаагүй байх үүднээс шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял биелэгдэх, хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулах болон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч М.Бд урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулж Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

 

Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүрэн хэрэгжиж биелсний дараагаас шүүгдэгч М.Бд авагдсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг шүүх өөрчлөх боломжтой.

 

Шүүхийн энэ шийтгэх тогтоолын хувийг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгав.

 

Шүүгдэгч М.Бы хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 64/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-н 65/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 63/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч М.Б нь нэр бүхий 33 хүнд буюу хохирогч:

Б-гийн Бд 60.000 төгрөг, О-ын Бд 130.000 төгрөг, Б-ын Нд 10.000 төгрөг, Н-ын Тд 50.000 төгрөг, Ц-ын Хд 40.000 төгрөг, Ц-ийн От 40.000 төгрөг, Г-гийн Нт 30.000 төгрөг, А-ын Бт 40.000 төгрөг, Л-гийн Мд 35.000 төгрөг, С-ийн Нд 70.000 төгрөг, Б-ийн Мад 25.000 төгрөг, Ц-ийн Лд 30.000 төгрөг, Д-ийн Бд 20.000 төгрөг, С-ын Бт 40.000 төгрөг, Ариунжаргалын Хд 120.000 төгрөг, Баярмагнайн Эт 56.500 төгрөг, О-ын Г-т 75.000 төгрөг, Д-гийн Уд 40.000 төгрөг, Лгийн Бд 40.000 төгрөг, Н-ийн Мд 55.000 төгрөг, Г-ийн О 45.000 төгрөг, Оын Өт 30.000 төгрөг, Ч-ийн Аад 40.000 төгрөг, Б-ын М-д 50.000 төгрөг, Бын Бд 35.000 төгрөг, Б-ын Ст 55.000 төгрөг, Г-ын Ст 85.000 төгрөг, Ж-ийн Тд 75.000 төгрөг, С-ын Бд 43.000 төгрөг, Бийн Жд 30.000 төгрөг, Л-ын Эт 50.000 төгрөг, Б-ын Оэд 50.000 төгрөг, Г-ын Төд 35.000 төгрөг буюу нийт 1.629.500 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

Дээрх 1.629.500 төгрөгийн хохирлоос шүүгдэгч М.Б нь:

хохирогч Б-ийн Бд 60.000 төгрөг, Н-ын Тд 50.000 төгрөг, Ц-ын Хд 40.000 төгрөг, Ц-ийн От 40.000 төгрөг, А-ын Бт 40.000 төгрөг, Л-гийн Мд 40.000 төгрөг, Б-ийн Мад 25.000 төгрөг, Ц-ийн Лд 30.000 төгрөг, С-ийн Нд 35.000 төгрөг, А-ын Хд 20.000 төгрөг, Б-н Эт 20.000 төгрөг, О-ын Г- 20.000 төгрөг, Д-ийн Уд 15.000 төгрөг, Лгийн Бд 40.000 төгрөг, Н-ийн Мд 20.000 төгрөг, Оын Өт 20.000 төгрөг, Ч-ийн Аад 20.000 төгрөг, Б-ын Мэд 20.000 төгрөг, Б-ын Ст 20.000 төгрөг, Г-ын Ст 20.000 төгрөг, Бийн Жд 20.000 төгрөг буюу бүгд 615.000 төгрөгийг нөхөн төлсөн тухай баримтыг шүүх хуралдааны явцад гаргаж өгөв.

 

Иймд шүүгдэгч М.Баас нийт 1.019.500 төгрөг гаргуулж хохирогч:

О-ын Бд 130.000 төгрөг, Б-ын Нд 10.000 төгрөг, Г-ийн Нт 30.000 төгрөг, С-ийн Нд 35.000 төгрөг, Д-ийн Бд 20.000 төгрөг, Содномын Бт 40.000 төгрөг, А-ын Хд 100.000 төгрөг, Б-н Эт 36.500 төгрөг, О-ын Г-т 55.000 төгрөг, Д-ийн Уд 25.000 төгрөг, Н-ийн Мд 35.000 төгрөг, Г-гийн О-д 45.000 төгрөг, Оын Өт 10.000 төгрөг, Ч-ийн А-ад 20.000 төгрөг, Б-ын М-эд 30.000 төгрөг, Б-ын Б-д 35.000 төгрөг, Б-ын Ст 35.000 төгрөг, Г-ын Ст 65.000 төгрөг, Ж-ийн Тд 75.000 төгрөг, С-ын Бд 43.000 төгрөг, Бийн Жд 10.000 төгрөг, Л-ын Эт 50.000 төгрөг, Б-ын Оэд 50.000 төгрөг, Г-ын Т 35.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

Харин шүүгдэгч М.Б хохирогч Л-ийн Мд 35.000 төгрөгийн хохирол учруулсан байх боловч тэрээр хохирлыг нөхөн төлөхдөө 40.000 төгрөг төлсөн буюу 5000 төгрөгийн илүү төлөлт хийсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж, эд мөрийн баримтаар шүүхэд хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээв.

Шүүгдэгч М.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                  

                            ТОГТООХ нь:

 

1. Вовогт М-гийн Б-ыг цахим хэрэгсэл ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М.Б шүүхээс оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч М.Б-д 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүхийн шийтгэх тогтоолын хувийг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч М.Б цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж,

эд мөрийн баримтаар шүүхэд хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч М.Б нь хохирогч Б-ийн Б-д 60.000 төгрөг, Н-ын Тд 50.000 төгрөг, Ц-ын Хд 40.000 төгрөг, Ц-ийн От 40.000 төгрөг, А-ын Бт 40.000 төгрөг, Л-ийн Мд 40.000 төгрөг, Б-ийн Мад 25.000 төгрөг, Ц-ийн Лд 30.000 төгрөг, С-ийн Нд 35.000 төгрөг, А-ын Хд 20.000 төгрөг, Б-н Эт 20.000 төгрөг, О-ын Г-т 20.000 төгрөг, Д-ийн Уд 15.000 төгрөг, Лгийн Б-д 40.000 төгрөг, Н-ийн Мд 20.000 төгрөг, Оын Өт 20.000 төгрөг, Ч-ийн Аад 20.000 төгрөг, Б-ын Мэд 20.000 төгрөг, Б-ын Ст 20.000 төгрөг, Г-ын Ст 20.000 төгрөг, Бийн Жд 20.000 төгрөг буюу бүгд 615.000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баас нийт 1.019.500 /нэг сая арван есөн мянга таван зуу/ төгрөг гаргуулж,

хохирогч О-ын Бд 130.000 төгрөг, Б-ын Нд 10.000 төгрөг, Г-йн Нт 30.000 төгрөг, С-ийн Нд 35.000 төгрөг, Д-ийн Б-д 20.000 төгрөг, С-ын Бт 40.000 төгрөг, А-ын Хд 100.000 төгрөг, Б-н Эт 36.500 төгрөг, Одын Г-т 55.000 төгрөг, Д-ийн Уд 25.000 төгрөг, Н-ийн Мд 35.000 төгрөг, Г-ийн О-д 45.000 төгрөг, Оын Өт 10.000 төгрөг, Ч-ийн Аад 20.000 төгрөг, Б-ын Мэд 30.000 төгрөг, Бын Бд 35.000 төгрөг, Б-ын Ст 35.000 төгрөг, Г-ын Ст 65.000 төгрөг, Ж-ийн Тд 75.000 төгрөг, С-ын Бд 43.000 төгрөг, Бийн Жд 10.000 төгрөг, Л-ын Эт 50.000 төгрөг, Б-ын Оэд 50.000 төгрөг, Г-ын Т 35.000 төгрөг тус тус олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Б-д авсан “хувийн баталгаа гаргах” болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             О.ЖАНЧИВНЯМБУУ