Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/829

 

 

 

 

 

 

 

 

 

   2023          10         20                                      2023/ШЦТ/829    

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил, С.Есөн-Эрдэнэ нар хөтлөн

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар

шүүгдэгч Д.А

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-нд Хэнтий аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ................... дээд сургуулийн .................. дугаар дамжааны оюутан гэх, ам бүл 6; эх, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 4 дүгээр гудамж, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн **** дугаар хороо, **** байр, ** тоотод түрээслэн амьдарч байгаа, ял эдэлж байгаагүй,

********** дугаарын регистртэй, Б овогт Д-ийн А

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Д.А нь үргэлжилсэн үйлдлээр, цахим орчинд “санхүү авна” гэсэн хуурамч зар байршуулан

1. 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр зарын дагуу холбогдсон хохирогч Ц.Аыг “бэлгийн харьцаанд орно” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон ХААН банкны *******, 5033458014 тоот данснуудаар нийт 5 удаагийн гүйлгээгээр 550.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2. Зарын дагуу холбогдсон хохирогч З.Э-ыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 80.000 төгрөгийг ХААН банкны *******тоот дансаар шилжүүлэн авсан,

3. Хохирогч Б.Оыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 30.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

4. Хохирогч Ө.Еыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 10.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

5. Хохирогч З.Оыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 40.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

6. Хохирогч М.Бг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 25.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

7. Хохирогч Э.Сийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 110.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

8. Хохирогч Б.Зыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 30.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

9. Хохирогч Г.Эыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 31.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

10. Хохирогч Б.Эыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 30.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

11. Хохирогч М.Мг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 40.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

12. Хохирогч Н.С ыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

13. Хохирогч Э.Цыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 169.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

14. Хохирогч Б.Чыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 30.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

15. Хохирогч Б.Бийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 30.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

16. Хохирогч  Б.Эыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 30.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

17. Хохирогч Б.Чийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 60.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

18. Хохирогч Э.Цыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 30.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

19. Хохирогч Т.Цийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 30.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

20. Хохирогч Г.Тыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 140.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

21. Хохирогч Ц.Бг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 235.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

22. Хохирогч О.Эыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 335.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

23. Хохирогч Ц.Бийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 130.000  төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

24. Хохирогч Ч.Аг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 10.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

25. Хохирогч А.Тг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 230.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

26. Хохирогч Ю.Бийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 230.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

27. Хохирогч М.Тэг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 30.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

28. Хохирогч Б.Оийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 30.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

29. Хохирогч М.Эыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

30. Хохирогч Г.Сыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 270.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

31. Хохирогч Д.Гийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 175.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

32. Хохирогч З.Дг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 130.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

33. Хохирогч Д.Аг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 14.900 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

34. Хохирогч З.Эыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 15.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

35. Хохирогч Б.Оыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

36. Хохирогч Э.Нийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 160.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

37. Хохирогч Г.Гийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 60.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

38. Хохирогч Г.Мыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 70.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

39. Хохирогч Д.Сыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 60.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

40. Хохирогч М.Пыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр 30.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

41. Хохирогч Б.Тг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 395.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

42. Хохирогч Ш.Н-ыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 60.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

43. Хохирогч А.Бийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 30.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

44. Хохирогч Р.Б цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 130.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

45. Хохирогч Х.Бийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 230.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

46. Хохирогч Б.Эыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 30.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

47. Хохирогч Б.Тийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 190.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

48. Хохирогч Д.Цыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 60.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

49. Хохирогч Б.Жыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр 70.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

50. Хохирогч Г.Аг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 150.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

51. Хохирогч Н.Оыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

52. Хохирогч П.Б-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 30.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

53. Хохирогч С.Э-г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 110.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

54. Хохирогч Э.Зийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр 30.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

55. Хохирогч М.Гыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 14.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

56. Хохирогч А.Гыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 20.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

57. Хохирогч Д.Лг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 30.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

58. Хохирогч Д.Тыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 30.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

59. Хохирогч О.Хийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

60. Хохирогч Б.Эийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 40.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

61. Хохирогч Ц.Быг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 20.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

62. Хохирогч Д.Б-ийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 10.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

63. Хохирогч Ү.Бг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 175.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

64. Хохирогч У.Ог цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 30.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

65. Хохирогч Б.Быг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 60.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

66. Хохирогч Т.Гийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 60.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

67. Хохирогч Б.А-ыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 30.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

68. Хохирогч Б.Бийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 320.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

69. Хохирогч Ш.Ог цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 60.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

70. Хохирогч М.Лыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 20.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

71. Хохирогч З.Нг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 10.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

72. Хохирогч Ө.Тг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 20.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

73. Хохирогч Б.Бг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 210.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

74. Хохирогч О.Бийг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 60.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

  75. Хохирогч Т.Тыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 130.000 төгрөгийг Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үед нь 3 удаагийн гүйлгээгээр ХААН банкны 503396**** тоот дансаар шилжүүлэн авч залилсан

буюу нийт 75 удаагийн үйлдлээр бусдад 7.344.900 төгрөгийн хохирол учруулсан “залилах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Д.Ариунболд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Цагдаа дээр байхдаа би бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 18 нас хүрээд банкны данс эзэмшдэг болсон. Гэхдээ хохирогч нараас мөнгө авсан данс бол манай ээжийн ХААН банк дахь данс юм. Би нэг хэсэг цахим тоглоом тоглож өрөнд орсон.

Хохирогч нарын хохирлоос хохирогч Аын хохирлын 550.000 төгрөгийг төлсөн байгаа. Бусад хохирогч нарын хохирлыг төлөхөд бэлэн байна. Би хохирогч нараас авсан мөнгийг ээжийнхээ төрсөн эгч Ш.Г гэж хүний дансанд хадгалуулчихсан байсан. Цагдаа, прокурор дээр байхад намайг хохирлоо төл гэж хэн ч хэлээгүй. Тэгээд би шүүх дээр очсон хойноо төлөх юм байна гэж ойлгосон.

Өнөөдөр бусад хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулж чадна гэв.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Ц.А “... 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Барс зах дээр ажил дээрээ байхдаа санхүү авна гэсэн групп руу ороод зар харахад Уянга гэсэн фейсбүүк хаягнаас санхүү авна **** гэсэн байхаар нь би тэр хүнтэй чатаар холбогдож бэлгийн харьцаанд орохоор тохиролцож тэр хүн намайг 25-н урд талын автобусны буудал дээр хүрээд ир гэсний дагуу би 19 цагийн үед очиж замын урд талд байдаг Мөнххустай гэдэг буудал руу орсон. Буудал руу ороход чатаар намайг 6 давхар руу ороод ир гэсэн. Тэгтэл 6 давхарт гарахад намайг эхлээд 200.000 төгрөг урьдчилгаа гэж мөнгөө шилжүүл гээд би өөрийн ****** дугаартай данснаас ***** дугаартай данс руу 50.000 төгрөг дараа нь ***** гэсэн данс руу 200.000 урьдчилгаа гэж хийсэн. Тэгээд хаана байгаа талаар нь асууж тодруулаад орох гэхэд биед халдахгүй хөхөрч няцруулж зодохгүй гэж 200.000 төгрөг хий гэхээр нь би өөрийн ХААН банкны **** дугаартай данснаас 100.000 төгрөг эхлээд 5033960079, дараа нь 5033458014 гэсэн данс руу хийсэн. Хаана байгаа талаараа хэл гэхэд тухайн эмэгтэй нь би хоол унд захиална 100.000 төгрөг хийчих, утга дээр нь сет гээд бич гэхээр нь ****** гэсэн данс руу нь 100.000 төгрөг хийсэн. Тэгээд удалгүй намайг бүх юмаараа блок хийсэн” /1-р хх-ийн 72-73/ гэж,

хохирогч З.Э  “... 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 19 цагийн үед фейсбүүк орчинд санхүү өгнө, авна гэх зар байршуулсан Uyang uyanga гэх фейсбүүк хаяг руу холбогдтол Тайж зочид буудалд хүрээд ир гэсэн. Тайж зочид буудал дээр очих үед урьдчилгаа 30.000 төгрөг шилжүүл гэхээр нь би өөрийн ХААН банкны данснаас ***** дугаарын данс руу 30.000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл дахиад 50.000 төгрөг шилжүүл гэхээр нь 50.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд мөнгө хийчихлээ гэхэд тухайн хаяг нь намайг блок хийж холбогдох боломжгүй болгосон байсан учраас би тэр газраас явсан. Би хохирол мөнгөө авах хүсэлттэй байна” /1-р хх-ийн 111-112/ гэж,

хохирогч Б.О  “... 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 12 цагийн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ фейсбүүк орчинд санхүү өгнө, авна гэх зар байршуулсан Дөлгөөн.А гэх фейсбүүк хаяг руу холбогдтол Тайж зочид буудалд хүрээд ир гэсэн. Тайж зочид буудал дээр очих үед урьдчилгаа 30.000 төгрөг шилжүүл гэхээр нь би өөрийн ХААН банкны данснаас ******* дугаарын данс руу 30.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн хаяг руу мөнгө шилжүүлсэн гэж хэлтэл намайг блок хийж холбогдох боломжгүй болгосон байсан учраас би тэр газраас явсан. Хохирол мөнгөө авах хүсэлттэй байна” /1-р хх-ийн 126-127 хуудас/ гэж,

хохирогч Б.Ч  “... 2023 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Урт цагааны алт мөнгөний дарханы газарт ажил дээрээ байж байтал миний фейсбүүк хаягаар Уянга гэх хаягтай эмэгтэй хүний зурагтай хүн чат бичээд “ах аа мөнгө байвал өгөөч дүү нь тан руу өөрийн нүцгэн зургаа өгнө шүү, таныг хүсвэл таньтай хоногоор явж болно” гэж чат бичээд байхаар нь 30.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлэх үед А гэх хүний данс өгсөн. Дахин над руу чат бичээд мөнгө нэхээд байхаар нь би дахин мөнгө хийгээгүй. Залилан хийж олон хүнийг хохироосон хүнд зохих хуулийн дагуу арга хэмжээг тооцуулмаар байна” /2-р хх-ийн 47-48 хуудас/ гэж,

хохирогч Б.Б  “... 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр найз нартайгаа хамт архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад салаад гэртээ харихаар явж байтал миний фейсбүүк хаяг руу Мишээл гэсэн хаягаас танилцъя гэж бичээд нэг хувцсаа тайлж байгаа эмэгтэй хүний бичлэг явуулсан. Тэр үед согтуу байсан болохоор уулзъя гэж бодоод хариу бичсэн чинь Өргөө кино театрын ард талд байрлах Дөлгөөхөн зочид буудалд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд заасан газрыг нь олж очоод ирчихлээ гэж чат бичсэн чинь урьдчилгаа болгон 30.000 төгрөг шилжүүлбэл өрөөнөөсөө гараад чам дээр очлоо гэхээр нь зөвшөөрөөд ***** дугаарын данс руу шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлчихсэн гэхэд гарч ирэхгүй байхаар нь дахин чат бичсэн чинь дахиад 100.000 төгрөг шилжүүл гэж хэлэхээр нь уулзаж байгаад өгнө гэхэд миний фейсбүүк хаягийг блоклоод дахиж холбоо бариагүй. Мөнгөө Өргөө кино театрын арын бааранд байхдаа шилжүүлсэн” /2-р хх-ийн 62-63 хуудас/ гэж,

хохирогч Б.Э “... 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 10 дугаар хороолол орчимд явж байхдаа фейсбүүк хуудсан дээр санхүү авна гэсэн зар байхаар нь чат бичсэн чинь цагийн 100.000 төгрөг, хоногийн 250.000 төгрөгийн үнэтэй санхүү өгнө гэвэл 25-р эмийн сангийн урд талд байрлах Мөнххус зочид буудал дээр ирээд хэлээрэй гэсэн. Тэгээд би заасан газрыг нь олж очоод ирчихлээ гэж чат бичсэн чинь урьдчилгаа болгон 30.000 төгрөг шилжүүлбэл өөрийн байгаа өрөөний дугаарыг хэлнэ өрөөнд орж ирээд үлдсэн тооцоогоо хийдэг гэхээр нь зөвшөөрөөд ****** дугаарын данс руу шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлчихлээ гэж бичээд удаагүй байтал намайг блок хийчихсэн” /2-р хх-ийн 76-77 хуудас/ гэж,

хохирогч Б.Ч  “... 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ байж байтал фейсбүүк зар дээр санхүү авна гэсэн зар байхаар нь уулзах юм уу, үнэ хөлс хэд бэ гэж чат бичсэн чинь нэг цагийн 100.000 төгрөгийн үнэтэй байдаг, санхүү өгнө гэвэл 25 дугаар эмийн сангийн урд талд байдаг Мөнххустай зочид буудал дээр хүрээд ир гэж хэлэхээр нь тухайн заасан газар нь очоод ирчихлээ гэж чат бичсэн чинь мөнгөө шилжүүл гэж хэлсэн. Тэгээд хэдэн төгрөг өгөх бэ, 100.000 төгрөг шилжүүлэх үү гэж асуусан чинь намайг хариуцдаг дарга уурлаад доод тал нь 250.000 төгрөг гэж байна аа гэхээр нь би итгэхгүй байна чи өөрөө гараад ирвэл асуудалгүй шилжүүлнэ гэж хэлсэн. Тэгсэн чинь урьдчилгаа 30.000 төгрөгийг шилжүүлчих тэгвэл манай дарга чам дээр очоод миний байрлаж байгаа өрөөг зааж өгнө гэж хэлээд ***** дугаарыг чатаар явуулсан. Тэгээд  ***** дугаарын данс руу мөнгө шилжүүлээд өгсөн дугаар руу нь залгасан чинь манай охидууд тийм хямдхан явахгүй ээ, 250.000 төгрөг шилжүүлбэл болж байна гэж хэлэхээр нь эхлээд уулзаж байгаад шилжүүлнэ гэж хариулсан чинь утсаа тасалчихсан. Тэгээд дахин чат бичсэн чинь манай дарга уурлаад байна, чи дахиад 30.000 төгрөг шилжүүлчих тэгвэл би өөрөө буугаад очлоо гэхээр нь дахин 30.000 төгрөг шилжүүлчихсэн чинь намайг блок хийгээд дахиж холбогдоогүй. Би 25-р эмийн сангийн урд талд байх Мөнххустай зочид буудлын 1-р давхарт байх үедээ өөрийн ХААН банкнаас 2 удаагийн гүйлгээгээр 60.000 төгрөгийг шилжүүлсэн. Хохирлоо авах хүсэлттэй байна” /2-р хх-ийн 89-90 хуудас/ гэж,

хохирогч Э.Ц  “... 2023 оны 2 дугаар сарын 23-ны өдөр найз нартайгаа архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад фейсбүүк зар дээр санхүү авна гэсэн зар байхаар нь чат бичсэн чинь Баянгол дүүргийн 3-4 дүгээр хорооллын эцэс дээр хүрээд ир гэж хэлсэн. 3-4 дүгээр хорооллын эцэс дээр очоод чат бичсэн чинь урьдчилгаа 30.000 төгрөгийг ****** дугаарын данс руу шилжүүл гэхээр нь тухайн данс руу шилжүүлтэл намайг блок хийгээд дахин холбогдоогүй. Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, СОТ-ын ногоон байрны орчимд очоод шилжүүлсэн. Утга дээр нь өөрийнхөө гар утасны дугаарыг бичсэн” /2-р хх-ийн 102-103 хуудас/ гэж,

хохирогч Т.Ц “... 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 30-30 ХОЕ улсын дугаартай, Тоёото приус 30 маркийн тээврийн хэрэгслээр хувиараа такси үйлчилгээнд явж байгаад фейсбүүк зар дээр санхүү авна гэсэн зар байхаар нь чат бичсэн чинь Баянгол дүүргийн 3-4 дүгээр хорооллын эцэс дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд 3-4 дүгээр хорооллын эцэс дээр очоод чат бичсэн чинь урьдчилгаа 30.000 төгрөгийг ***** дугаарын данс руу шилжүүл гэж хэлэхээр нь тухайн данс руу мөнгө шилжүүлтэл намайг блок хийгээд дахиж холбогдоогүй” /2-р хх-ийн 115-116 хуудас/ гэж,

хохирогч Г.Т “... би тухайн өдөр хорооллын эцэст нэг буудалд ганцаараа байж байгаад фейсбүүкийн санхүү авна, өгнө гэсэн зарын групп руу орж зарын дагуу нэг хүнтэй ярьсан. Нэг эрэгтэй хүн утсыг аваад хорооллын эцсийн буудал дээр уулзъя тэгээд массаж хийж өгье, хоногийн 150.000 төгрөг шүү. Эхлээд урьдчилгаа шилжүүлчих гээд хоёр данс өгөхөөр нь би тухайн дансууд руу нь 4 удаагийн гүйлгээгээр 140.000 төгрөгийг шилжүүлсэн. Массаж хийх хүн нь ирээгүй байна манай охидууд байгаа юм гээд нэг эрэгтэй яриад таксины мөнгө хийчих тэгвэл ирлээ гэнэ гэх мэтээр ярьж мөнгө шилжүүлж аваад байсан. Тэгээд нэг буудлын урьдчилгаа 50.000 төгрөг хийчих гэхээр нь бас шилжүүлсэн. Сүүлдээ нөгөө хүн утсаа авахаа больчихсон. Тухайн хүнээс мөнгөө барагдуулж авмаар байна” /2-р хх-ийн 128-129 хуудас/ гэж,

хохирогч Ц.Б  “... 2023 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр би согтуу байж байгаад фейсбүүк цахим орчинд ороход санхүү авна гэсэн зар байхаар нь зарын дагуу тухайн дугаар руу нь залгаад уулзахаар болсон. Тэр хүн намайг 25 дугаар эмийн сангийн урд байдаг буудалд дуудсан. Би тухайн газрынх нь ойролцоо очоод утсаар ярихад нэг эрэгтэй хүн дуудлага аваад “эхлээд урьдчилгаа мөнгө шилжүүлж байж бэлгийн харилцаанд орно” гэсэн. Тэгээд яг хаана байгаагаа хэлэхгүй, дахин дахин мөнгө нэхсээр нийт 235.000 төгрөгийг шилжүүлэн авсан байсан. Би нийт 7 удаагийн гүйлгээгээр ******, ****** гэсэн хоёр данс руу гүйлгээ хийсэн. Би мөнгөө буцааж авмаар байна, шүүх хуралдаанд оролцохгүй” /2-р хх-ийн 145-146 хуудас/ гэж,

хохирогч О.Э  “... 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр би ажлынхаа 2 залуутай хамт буудалд байж байгаад, нөгөө 2 залууг явахаар нь хамт архи уух хүн олдохгүй, фейсбүүк цахим орчинд мэдээлэл хараад байж байхад “санхүү авна” гэсэн зар байхаар нь лайк дартал нэг охин над руу чат бичээд ороод ирсэн. Би архи уусан байсан тул байн санахгүй байна. Ямар ч байсан 25 дугаар эмийн сангийн урд талын Тайж гээд зочид буудалд уулзана гээд байсан. Тэгээд тухайн эмэгтэй надад данснууд өгөөд урьдчилгаа хий гээд байхаар нь би эхлээд 30.000 төгрөг, дараа нь 30.000, 20.000, 70.000, 100.000, 25.000, 30.000, 30.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд сүүлдээ мөнгө хийлгэж байгаад намайг блок хийсэн байсан. Би мөнгөө буцааж авмаар байна” /2-р хх-ийн 161-162 хуудас/ гэж,

хохирогч Ц.Б  “... 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр би фейсбүүк цахим орчинд мэдээлэл хараад байж байтал “санхүү авна” гэсэн зар байхаар нь сонирхоод тухайн дугаар руу нь залгаж мэдээлэл авсан. Тэгтэл “та урьдчилгаа болгож 30.000 төгрөг шилжүүл” гэхээр нь би ****** гэх данс руу 30.000 төгрөгийг шилжүүлэхэд дахиад 50.000 төгрөг хийгээрэй гэхэд нь би мөн л тус данс руу шилжүүлсэн. Тэгтэл “та дахиад мөнгө хийвэл би охиноо өрөө рүү нь орууллаа” гэхэд нь дахин 50.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тухайн дугаар руу залгахад холбогдох боломжгүй, намайг залилсан байсан” /2-р хх-ийн 177-178 хуудас/ гэж,

хохирогч Ч.А  “... 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдөр би 10 дугаар хорооллын нэг дэн буудалд байх үедээ фейсбүүк цахим орчинд мэдээлэл хараад байж байхад “санхүү авна” гэсэн зар байхаар нь сонирхоод тухайн дугаар руу залгаж мэдээлэл авсан. Тэгтэл “та ирэх баталгаа болгож 10.000 төгрөг шилжүүл” гэхээр нь би ***** гэх данс руу 10.000 төгрөгийг өөрийн ХААН банкны ****** тоот данснаас шилжүүлсэн. Тэгээд өгсөн дугаар руу нь залгахад холбогдох боломжгүй, намайг залилсан байсан” /2-р хх-ийн 192-193 хуудас/ гэж,

хохирогч А.Т “... 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр би амарч байсан болохоор хорооллын эцсийн нэг буудалд ганцаараа архи уугаад байж байтал фейсбүүк цахим орчинд “санхүү авна” гэсэн зар байхаар нь чат бичиж мэдээлэл авахад “нэг цагийн 100.000 төгрөг байдаг юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүрээд ир гэхэд “хамгийн багадаа 250.000 төгрөг өг гэж байна” гэхээр нь би ****** гэх дансруу 230.000 төгрөгийг өөрийн ХААН банкны ******* тоот данснаас шилжүүлсэн. Тэгээд өгсөн дугаар руу нь залгахад холбогдох боломжгүй, намайг залилсан байсан” /2-р хх-ийн 206-207 хуудас/ гэж,

хохирогч Ю.Б “... 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр би фейсбүүк цахим орчинд байж байхад “санхүү авна” гэсэн зар байхаар нь тухайн дугаар руу нь залгаж мэдээлэл авахад нэг залуу дуудлага аваад “10 дугаар хороололд байх нэг буудлын нэр хэлээд хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр буудал дээр нь очоод хэлэхэд “та над руу эхлээд миний данс руу мөнгө хийхээр би танд өрөөний дугаар явуулна” гэхээр нь ****** гэх данс руу 230.000 төгрөгийг өөрийн ХААН банкны ******* тоот данснаас “Мөнх-Хустай” зочид буудлын үүдэнд байхдаа шилжүүлсэн. Тэгээд тухайн дугаар руу залгахад холбогдох боломжгүй, намайг залилсан байсан” /2-р хх-ийн 221-222 хуудас/ гэж,

хохирогч М.Т  “... 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр би фейсбүүк цахим орчинд байж байхад “санхүү авна” гэсэн зар байхаар нь сонирхож үзье гэж бодоод тухайн дугаар руу нь залгаж мэдээлэл авахад нэг залуу дуудлага аваад “та урьдчилгаа 30.000 төгрөг хийвэл би танд орох өрөөний дугаарыг хэлнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ****** гэх данс руу 30.000 төгрөгийг өөрийн ХААН банкны ***** тоот данснаас 10 дугаар хорооллын автобусны буудлын ард байхдаа шилжүүлсэн. Тэгээд тухайн дугаар руу залгахад холбогдох боломжгүй, намайг залилсан байсан” /2-р хх-ийн 236-237 хуудас/ гэж,

хохирогч Б.О “... 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр би гэртээ фейсбүүк цахим орчинд байж байхад “санхүү авна” гэсэн зар байхаар нь холбогдоход цагийн 100.000 төгрөгийн үнэтэй байдаг юм. Санхүү өгнө гэвэл 25 дугаар эмийн сангийн урд байдаг Мөнх-Хустай зочид буудал дээр хүрээд ир гэхээр нь яваад очсон. Очоод чат бичихэд “урьдчилгаа 30.000 төгрөг шилжүүлчих, манай дарга чам дээр очоод миний байрлаж байгаа газрыг зааж өгнө” гэж хэлэхээр нь би ******** тоот данс руу 30.000 төгрөг шилжүүлээд залгахад намайг блоклоод дахиж холбогдоогүй. Би Мөнх-Хустай зочид буудлын 1 давхарт байхдаа өөрийн ******* дугаарын данснаас ****** гэх данс руу 2 удаагийн гүйлгээгээр нийт 30.000 төгрөгийг шилжүүлсэн” /2-р хх-ийн 250, 3-р хх-ийн 01 хуудас/ гэж,

хохирогч М.Э“... 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдөр би хотод ажлаар ирээд нутаг буцах гээд фейсбүүк цахим орчинд байж байхад “санхүү өгнө, авна” гэсэн нийтлэл байхаар нь асууж үзье гэж бодоод тухайн юнителийн дугаар руу залгахад нэг залуу хариу өгсөн. Тэгээд надаас “ямархуу охин авах вэ” гэж асуугаад, надаас бага багаар мөнгө нэхсээр ****** гэх данс руу 300.000 төгрөгийг шилжүүлүүлсэн. Би 10 дугаар хороололд буудалд байхдаа өөрийн ХААН банкны ***** тоот данснаас 4 удаагийн гүйлгээгээр нийт 300.000 төгрөгийг шилжүүлсэн” /3-р хх-ийн 14-15 хуудас/ гэж,

хохирогч Г.С “... 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр найзуудтайгаа бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэж байгаад, салаад ганцаараа байх үедээ цахим орчинд мэдээлэл үзээд байж байхад “санхүү өгнө, авна” гэсэн нийтлэл байсан. Би сонирхож үзье гэж бодоод тухайн юнителийн дугаар руу залгаж мэдээлэл авахад “та энэ 5033960079, 5033458014 гэсэн данснууд руу мөнгө шилжүүл” гэхээр нь би нэг мэдэхэд олон удаагийн гүйлгээгээр нийт 270.000 төгрөгийг шилжүүлж залилуулсан байсан. Мөнгө шилжүүлэхдээ би хорооллын эцэст байхдаа өөрийн ХААН банкны ***** тоот данснаас “s” гэсэн утгаар шилжүүлэг хийсэн” /3-р хх-ийн 29-30 хуудас/ гэж,

хохирогч Л.Г “... би 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын *** тоотод фейсбүүк хаягаараа орж байтал нэг эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягнаас “санхүү авна” гэх зар тавьсан байсныг харсан. Зарын дагуу чат бичиж уулзаж санхүү авахаар тохиролцоод, намайг Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мөнх-Хустай гэх зочид буудал дээр хүрээд ирээрэй гэсэн. Үүний дагуу би уг газарт очоод чат бичихэд “эхлээд урьдчилгаа 30.000 төгрөг хийчих, одоо манай захирал буугаад очно” гээд надад ***** дугаартай дансыг өгсөн. Тэгэхээр нь би эхлээд 30.000 төгрөгийг “1” гэсэн утгатай шилжүүлсэн. Мөнгө хийсэн талаараа хэлэхэд дахин 70.000 төгрөг хийчих гэхээр нь мөн л шилжүүлсэн. Дахин чат бичихэд 30.000 төгрөг нэхэхээр нь би шилжүүлсэн бөгөөд удалгүй “энэ охиныг чинь дараа нь таксинд суулгана” гээд дахин 45.000 төгрөгийг шилжүүлж авсан. Би нийт 175.000 төгрөгийг шилжүүлсний дараа Мөнх-Хустай зочид буудлын 8 давхрын 802 тоот өрөөнд хүн байгаа эсэх талаар ресейпшнээс нь асуухад “хүн байхгүй” гэж хэлэхээр нь би залилуулснаа мэдсэн” /3-р хх-ийн 43-44 хуудас/ гэж,

хохирогч З.Д“... 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр ажлаасаа буугаад өөрийн гэр болох Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 11-61 тоотод байхдаа фейсбүүк ашиглаж байтал нэг групп дээр “санхүү өгнө авна” гэсэн нийтлэл явж байхаар нь тухайн хаяг руу нь чат бичсэн. Намайг чат бичихэд камер секс хийнэ гэхээр нь би зөвшөөрсөн ба “эхлээд 130.000 төгрөгийн урьдчилгаа хийчих” гэхээр нь би өөрийн ХААН банкны ***** тоот данснаас ХААН банкны ****** гэсэн данс руу 130.000 төгрөгийг “dulguun” гэсэн утгатай шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн талаараа хэлэхэд намайг блок хийчихсэн байхаар нь би залилуулснаа мэдсэн” /3-р хх-ийн 58-59 хуудас/ гэж,

хохирогч Д.А “... 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр ажлаасаа буугаад өөрийн гэр болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцат-2 1432-14 тоотод байхдаа фейсбүүк ашиглаж байтал нэг групп дээр “санхүү өгнө авна” гэсэн нийтлэл явж байхаар нь тухайн хаяг руу нь чат бичсэн. Намайг чат бичихэд камер секс хийнэ гэхээр нь би зөвшөөрсөн ба “эхлээд 10.000 төгрөгийн урьдчилгаа хийчих” гэхээр нь би өөрийн ХААН банкны ****** тоот данснаас ХААН банкны ****** гэсэн данс руу 14.900 төгрөгийг “1” гэсэн утгатай шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн талаараа хэлэхэд за гээд намайг блок хийчихсэн байхаар нь би залилуулснаа мэдсэн” /3-р хх-ийн 71-72 хуудас/ гэж,

хохирогч З.Э “... 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр ажлаасаа буугаад өөрийн гэр болох Орхон аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн 10-16 тоотод байхдаа фейсбүүк ашиглаж байтал нэг групп дээр “санхүү өгнө авна” гэсэн нийтлэл явж байхаар нь тухайн хаяг руу нь чат бичсэн. Намайг чат бичихэд камер секс хийнэ гэхээр нь би зөвшөөрсөн ба “эхлээд 15.000 төгрөгийн урьдчилгаа хийчих” гэхээр нь би өөрийн ХААН банкны ****** тоот данснаас ХААН банкны ****** гэсэн данс руу 15.000 төгрөгийг “.” гэсэн утгатай шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн талаараа хэлэхэд за гээд намайг блок хийчихсэн байхаар нь би залилуулснаа мэдсэн” /3-р хх-ийн 86-87 хуудас/ гэж,

хохирогч Б.О “... 2023 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр ажлаасаа буугаад өөрийн гэр болох Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 28-1338 тоотод байхдаа фейсбүүк ашиглаж байтал нэг групп дээр “санхүү өгнө авна” гэсэн нийтлэл явж байхаар нь тухайн хаяг руу нь чат бичсэн. Намайг чат бичихэд камер секс хийнэ гэхээр нь би зөвшөөрсөн ба “эхлээд 20.000 төгрөгийн урьдчилгаа хийчих” гэхээр нь би өөрийн ХААН банкны ****** тоот данснаас ХААН банкны ******* гэсэн данс руу 20.000 төгрөгийг “1” гэсэн утгатай шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсэн талаараа хэлэхэд за гээд намайг блок хийчихсэн байхаар нь би залилуулснаа мэдсэн” /3-р хх-ийн 99-100 хуудас/ гэж,

хохирогч Э.Н “... би 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өөрийн фейсбүүк хаягаараа гэртээ орж байтал нэг групп дээр “санхүү өгнө, авна” гэсэн нийтлэл байхаар нь нэг яриад үзье гэж бодоод юнителийн дугаар руу нь залгахад нэг залуу дуудлага авсан. Тэгэхэд надаас “ямархуу охин авах вэ” гэж асуугаад “Мөнх-Хустай зочид буудал дээр ирээд хэлээрэй, мөнгөө бага багаар ******* гэх данс руу хийчих” гэхээр нь би 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрөө 70.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 60.000, 30.000 төгрөг, нийт 160.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь тухайн дугаар руу залгахад холбогдох боломжгүй болж, намайг залилсан байсан. Би тус мөнгөнүүдээ шилжүүлэхдээ Баянгол дүүргийн 30 дугаар хорооны хажууд байрлах АТМ-ээр, мөн өөрийн Голомт банкны ****** тоот данснаас шилжүүлсэн” /3-р хх-ийн 115-116 хуудас/ гэж,

хохирогч Г.Г “... би 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр найзындаа фейсбүүк цахим хаягаараа орж байхад нэг эмэгтэй хүний зурагтай фейсбүүк хаягаас “санхүү авна” гэсэн пост байршуулсан байсан. Зарын дагуу би чат бичээд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнх-Хустай” зочид буудлын гадаа уулзахаар болсон. Намайг очоод чат бичихэд “эхлээд урьдчилгаа 30.000 төгрөг хийчих, манай захирал одоо буугаад очно” гэхээр нь надад өгсөн ***** тоот данс руу би 30.000 төгрөгийг “99999999” гэсэн утгатай шилжүүлсэн. Шилжүүлчхээд дахиад чат бичтэл “дахин 30.000 төгрөг шилжүүл, энэ охиныг чинь дараа нь таксинд суулгана” гэхээр нь би тус данс руу дахин 30.000 төгрөгийг шилжүүлсэн. Би нийт 60.000 төгрөгийг шилжүүлсний дараа тус зочид буудлын ресейпшнээс 8 давхрын 802 тоот өрөөнд хүн байгаа юу гэж асуухад байхгүй гэж хэлэхээр нь залилуулснаа мэдсэн” /3-р хх-ийн 129-130 хуудас/ гэж,

хохирогч Г.М “... 2023 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ажлаасаа бууж ирээд өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 17-797 тоотод байхдаа фейсбүүкийн нэг групп дээр “санхүү өгнө, авна” гэсэн пост явж байхаар нь тухайн зар оруулсан фейсбүүк хаяг руу чат бичсэн. Чат бичихэд “камераар секс хийнэ” гэхээр нь би зөвшөөрч тохиролцоход эхлээд 70.000 төгрөгийг урьдчилгаанд нь хийчих гэсэн. Тэгэхээр нь би өөрийн ХААН банкны ***** тоот данснаас ***** гэх данс руу 70.000 төгрөгийг “12345” гэсэн утгатай шилжүүлсэн. Шилжүүлсэн талаараа хэлэхэд “за” гээд намайг тухайн чаталж байсан хүн блок хийгээд алга болсон” /3-р хх-ийн 142-143 хуудас/ гэж,

хохирогч Д.С “... 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр би 25 дугаар эмийн сангийн ойролцоо явж байгаад фейсбүүкээс “санхүү авна” гэсэн зар байхаар нь тухайн зарыг бичсэн хүнтэй чаталсан. Тэгээд цагийн 150.000 төгрөгөөр бэлгийн харилцаанд орно гэхээр нь уулзахаар болсон. Би ХААН банкны ***** тоот данснаас тухайн хүний өгсөн ******, ***** гэсэн данснууд руу эхлээд 10.000 төгрөг, дараа нь 20.000 төгрөгийг шилжүүлж, Голомт банкны 2015160741 тоот данснаасаа 15.000 төгрөгөөр 2 удаа гүйлгээ хийсэн. Дахин мөнгө нэхээд байхаар нь би худлаа юм байна гээд больсон” /3-р хх-ийн 157-158 хуудас/ гэж,

хохирогч М.П... 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр гадуур явж байгаад фейсбүүкээр юм хараад байж байхад санхүү авна, өгнө гэсэн зарын групп дээр санхүү авна гэсэн зар явж байсан. Тэгэхээр нь тухайн зар тавьсан хүний фейсбүүк хаяг руу чат бичээд  хаана очиж уулзах вэ гэж асуусан. Бас юу хийж өгөх талаарх нь асуухад дүрс бичлэгээ харж байгаад уулзаад унтана гэсэн юм ярьсан. Хаана очиж уулзах уу гэхэд төмөр замын тэнд МЖ нэртэй буудал байгаа тэнд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд хэлсэн газарт нь явж очоод хэзээ ирэх талаар нь асуусан чинь урьдчилгаа мөнгө өгч байж болно гээд байсан. Тэгэхээр нь би тухайн буудалд байж байгаад 30.000 төгрөгийг шилжүүлсэн” /3-р хх-ийн 145-176 хуудас/ гэж,

хохирогч Б.Т “... 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдөр фейсбүүк зарын групп дээрх санхүү авна гэх зарын дагуу ****** дугаарын данс руу ****** тоот данснаасаа 445.000 төгрөг шилжүүлж залилуулсан. Би 10 дугаар хорооллын Хос Бирс зочид буудалд байхдаа ХААН банкны ***** дугаарын данснаас ХААН банкны ***** гэсэн данс руу найман удаагийн гүйлгээгээр 445.000 төгрөг шилжүүлсэн. 503 тоот **** гэж бичээд 2 удаа шилжүүлсэн дараа нь 1 гэсэн дугаартайгаар 3 удаа шилжүүлсэн, ороод ирээ залуу яах ч үгүй гэсэн утгатай шилжүүлсэн” /3-р хх-ийн 180-181 хуудас/ гэж,

хохирогч М.Н “... 2023 оны 2 дугаар сарын 21-ний өдөр фейсбүүк зарын групп дээрх санхүү авна гэх зарын дагуу ****** дугаарын данс руу ****** тоот данснаас 60.000 төгрөгийг шилжүүлсэн” /3-р хх-ийн 203-204 хуудас/ гэж,

            хохирогч А.Б “... 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдөр фейсбүүк зарын групп дээрээс санхүү авахаар ****** дугаарын данс руу ****** тоот данснаасаа 30.000 төгрөгийг шилжүүлж залилуулсан” /3-р хх-ийн 217-218 хуудас/ гэж,

хохирогч Р.Б “... 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр фейсбүүк зарын групп дээрээс санхүү авахаар ****** дугаарын данс руу ****** тоот данснаас 130.000 төгрөгийг шилжүүлсэн” /3-р хх-ийн 230-231 хуудас/ гэж,

хохирогч Х.Б “... 2023 оны 2 дугаар сарын 27-ны орой фейсбүүк дээр санхүү авна гэх зарын дагуу ***** дугаарын данс руу ****** тоот данснаасаа 230.000 төгрөгийг шилжүүлсэн” /3-р хх-ийн 246-247 хуудас/ гэж,

хохирогч Б.Э “... 2023 оны 2 дугаар сарын 22-ны орой фейсбүүк ухаж байгаад санхүү авна гэсэн групп дээр Уянга гэсэн хаягаас видео калл хийнэ гэхээр нь чатаар холбогдсон чинь ***** дугаарын данс руу 10.000 төгрөг хийчих гэхээр нь өөрийн ****** гэсэн данснаас 10.000 төгрөг шилжүүлсэн чинь нэмээд 20.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь шилжүүлсэн. Тэгээд удалгүй намайг блок хийгээд алга болсон” /4-р хх-ийн 12-13 хуудас/ гэж,

хохирогч Б.Т “... 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр би хөдөө ажлаасаа ирчихсэн байсан. Тэгээд фейсбүүк ухаж байгаад санхүү өгнө авна гэсэн зарын групп дээрээс зар харж байгаад нэг охинтой чаталсан. Тухайн охинтой уулзаж бэлгийн харьцаанд орохоор болж хаана уулзах талаараа асуухад хорооллын эцсийн И-Март дэлгүүрийн хойно нэг буудалд хүрээд ир гэсэн. Би яг ямар нэртэй буудалд байсныг нь сайн санахгүй байна. Очоод нөгөө охинтой чатлахад нэг дугаар өгсөн. Тухайн дугаар руу нь залгаж ярихад нэг эрэгтэй хүн аваад би охин зардаг юмаа гэсэн утгатай юм яриад. Зөндөө охидууд байгаа уулзахын тулд эхлээд урьдчилгаа хийнэ гээд нэг данс өгөөд урьдчилгаа 30.000 төгрөг хий гэсэн. Тэгэхээр нь би тухайн буудалд байхдаа өөрийн ****** дугаартай данснаас тэр хүний өгсөн данс руу нь 30.000 төгрөг хийсэн. Дараа нь хаана байна гэхэд давхраа зааж өгье дахиад мөнгө хий гэсэн тэгээд давхраа зааж өгөөд би 2 бил үү 3 давхарт орсон. Тэгээд аль өрөө рүү орох вэ гэхэд бас нэг үнэн худлаа нь мэдэгдэхгүй юм яриад мөнгө аваад байсан. Тэгээд би сүүлдээ чи энд байхгүй юм биш үү гэхэд утсаа салгаад алга болсон. Би нэгэнт ирчихсэн юм чинь гээд мөнгө хийгээд байсан. Би тухайн хүн рүү нийт 5 удаагийн гүйлгээгээр 190.000 төгрөг хийсэн байсан. Дансны хуулга нь байгаа” /4-р хх-ийн 25-26 хуудас/ гэж,

хохирогч Д.Ц “... тийм би тухайн өдөр фейсбүүк зар хараад байж байтал нэг санхүү өгнө, авна гэсэн групп дээр туслах ах байна уу мөнгөөр тусалбал эргээд гомдоохгүй шүү гэсэн утгатай зар байхаар нь уг зарын дагуу үл таних эмэгтэй хүнтэй чатаар харьцсан. Тэгтэл нэг эмэгтэй мөнгөөр туслаач тэгвэл уулзаж хамт хоноё гэсэн. Тэгэхээр нь би уулзаж байж мөнгө төгрөгөө өгье гэхэд 25 дугаар эмийн сангийн урд Мөнххустай гэдэг буудалд хүрээд ир гэсэн. Би гадуур явж байгаад тухайн буудалд нь очоод хэдэн тоотод нь байгаа талаар нь асуухад эхлээд урьдчилгаа шилжүүл тэгээд хэлнэ гэсэн. Тэгээд нэг данс өгөхөөр нь би тухайн буудлын гадаа байхдаа өгсөн данс руу нь 30.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд өрөөнийхөө дугаарыг өг гэхэд би арай очоогүй байна нэг буудлаас гараад очно энэ буудлын мөнгө 30.000 төгрөг дутаад байна шилжүүлээд өг тэгээд 5 минутын дараа очъё гэхээр нь би зөвшөөрөөд өгсөн данс руу нь дахин 30.000 төгрөг хийсэн. Тэгээд сүүлдээ нөгөө эмэгтэй утсаа авахгүй, ирэхгүй байхаар нь би явчихсан юм. Би өөрийн валютын дансаар явуулсан” /4-р хх-ийн 41-42 хуудас/ гэж,

хохирогч Б.Ж “... 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдөр би өөрийн 5100314916 дугаарын данснаасаа тухайн 2 данс руу мөнгө хийсэн. Уг өдөр би архи уучихсан байж байгаад фейсбүүкээр зар харж байсан чинь санхүү өгнө, авна гэсэн зар байсан. Тэгэхээр нь би тухайн зарын дагуу нэг охинтой уулзаж бэлгийн харьцаанд орохоор чатаар тохирсон. Тэгээд хаана уулзах вэ гэхэд 25 дугаар эмийн сангийн урд талд байдаг нэг буудалд хүрээд ир гэсэн. Би 25 дугаар эмийн сангийн урд талд очоод нөгөө хүнтэй чатлахад эхлээд урьдчилгаагаа хий тэгвэл уулзана гэхээр нь 25 дугаар эмийн сангийн автобусны буудалд дээр байхдаа өгсөн данс руу нь мөнгө хийсэн. Тэгээд дахин холбогдоход дахин нэг данс руу мөнгө хий баталгаа болгож авна гээд надаас дахиад мөнгө авсан юм. Би яг хэдэн төгрөг нийт хэдэн удаа хийснээ санахгүй байна. Дансны хуулгаа харвал мэдэх байх” /4-р хх-ийн 57-58 хуудас/ гэж,

хохирогч Г.А “... 2023 оны 2 дугаар сарын 04-ний өдөр би таксинд явж байгаад фейсбүүк пээр санхүү өгнө, авна гэсэн зар дээрээс зар харж байсан чинь санхүү, өгнө авна гэсэн зар байсан. Уг зарын дагуу Дөлгөөн гэсэн нэртэй хүнтэй чаталсан. Тухайн хүнтэй уулзахаар болж 25 дугаар эмийн сангийн тэнд нэг буудалд дуудсан. Буудлын нэрийг нь сайн мэдэхгүй байна. Очоод уулзъя гэхэд урьдчилгаа шилжүүл гэсэн. Тэгэхээр нь түүний дагуу өгсөн данс руу нь 4-5 удаа мөнгө хийсэн. Дансны хуулган дээр байгаа яг ямар данс байсныг нь цээжээр мэдэхгүй байна. Тэгээд сүүлдээ нөгөө хүн нь буюу Дөлгөөн нь утсаа салгаад, бүх юмаа блок хийгээд алга болсон уулзаж чадаагүй” /4-р хх-ийн 72-73 хуудас/ гэж,

хохирогч Н.О “... би 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр фейсбүүк ухаад байж байтал санхүү өгнө авна гэсэн зар дээр нэг охин санхүү авна гэсэн зар тавьсан байхаар нь тухайн зар дээр нь би лайк дарсан чинь тэр охин уулзаж бэлгийн харьцаанд орох бол хоногийн 150.000 төгрөг. 25 дугаар эмийн сангийн урд буудалд хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би тухайн хүнтэй чаталж тохиролцоод 25 дугаар эмийн сангийн урд нэг буудалд очсон. Одоо нэрийг нь яг сайн санахгүй байна. Тухайн охины нэрийг мөн сайн санахгүй байна, Уянгаа гэсэн байх. Очоод би өөрийнхөө ***** дугаарын данснаас эхлээд урьдчилгаа гэж ***** дугаартай данс руу 30.000 төгрөгөөр нэг удаа, 40.000 төгрөгөөр нэг удаа, дараа нь дахиад нэг данс өгөхөөр нь тухайн данс руу нь ***** дугаарын данс руу нь 30.000 төгрөг хийсэн. Утсаар яриад уулзахаар болоод хаана байгаа талаар нь асуух гэхэд утсаа авахгүй, миний дугаарыг блок хийсэн, тэгээд би буцаад явсан” /4-р хх-ийн 88-89 хуудас/ гэж,

хохирогч П.Б “... би 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр ажлынхаа 2 залуутай хамт буудалд байж байгаад нөгөө 2 яваад хамт архи уух хүн олдохгүй фейсбүүк ухаад хэвтэж байтал санхүү өгнө авна гэсэн группийн чатан дээр зар байхаар нь лайк дартал над руу нэг охин чат бичээд ороод ирсэн. Би архи уусан байсан тул сайн санахгүй байна 25 дугаар эмийн сангийн урд МЖ гээд караоке байгаа тэнд хүрч ирж уулзана гээд байсан. Тэгээд нэг утасны дугаар өгөөд холбогдоход нэг эрэгтэй хүн утас аваад та эмэгтэй хүнтэй ууж идэж байгаад зодохгүй биз дээ гэх мэтээр ярьсан. Дөлгөөн гэдэг нэртэй эмэгтэй гэж байсан. Фейсбүүкийн нэр нь тийм байсан. Тухайн эмэгтэй данс өгч нэг данс руу урьдчилгаа хий гэсэн тэгэхээр нь би тухайн хүний данс руу эхлээд 30.000 төгрөг хийгээд буцаагаад холбогдоход гэтэл шууд бух юмаараа намайг блок хийсэн” /4-р хх-ийн 104-105 хуудас/ гэж,

хохирогч С.Э “... би 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажлаар Улаанбаатар хот руу орсон. Тухайн өдөр Улаанбаатар хотод ороод ажлаа амжуулаад явж байгаад төмөр замын тэр хавьд хоолонд орохоор болоод цайны газар руу ороод фейсбүүкээр юм хараад байж байсан чинь нэг зарын групп дээр санхүү авна гэсэн зар байсан тэгэхээр нь сонирхоод орж хүмүүсийн сэтгэгдлүүдийг нь уншсан чинь жинхэнэ юм шиг санагдахаар нь зар тавьсан хүний фейсбүүк хаяг руу нь юм бичээд хаана уулзаж болох уу гэх үед эхлээд урьдчилгаа мөнгөө хийх хэрэгтэй гэж хэлсэн тэгэхээр нь тэр хүний явуулсан ХААН банкны данс руу нь эхлээд 20.000 төгрөг, дараа нь 10.000 төгрөг, 70.000 төгрөг, 10.000 төгрөг шилжүүлж хийсэн. Тэгээд эргээд утас руу нь залгаад үзсэн чинь холбогдох боломжгүй, намайг бүх юмаараа блок хийсэн байсан” /4-р хх-ийн 119-120 хуудас/ гэж,

хохирогч Э.З “... 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр ажил дээрээ ажлаа хийж байгаад, цайны цагаар гарч хоол идээд сууж байх үедээ фейсбүүкээр юм харж байсан чинь нэг зарын групп дээр Мобайл лежэндс гэх нэртэй тоглоомын хаяг зарна, тулна гэсэн зар байсан. Тэгэхээр нь тухайн зар тавьсан хүн рүү холбогдоод хэдэн төгрөгөөр зарж байгаа вэ, хаана очиж уулзах талаар асуухад 10-р хороололд хүрээд ир тэгээд уулзъя гэж хэлсэн, тухайн үед би угаасаа 10-р хороололд хоол идэж байсан болохоор энд байна гэж хэлсэн чинь, над руу эргүүлээд нэг хүн надаас авахаар болчихлоо намайг урьдчилгаа мөнгө 30.000 төгрөг шилжүүлэх юм бол тэр хүнд зарахаа болиод шууд чам дээр яваад очъё гэж хэлсэн тэгэхээр нь тэрэнд нь итгээд тэр хүний ***** дугаарын данс руу нь 30.000 төгрөгийг 10 дугаар хороололд байхдаа шилжүүлсэн” /4-р хх-ийн 134-135 хуудас/ гэж,

хохирогч М.Г “... 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн фейсбүүк хаягаар гэртээ байхдаа орж байтал одоо яг ямар группэд байсныг сайн санахгүй байна, санхүү өгнө авна гэсэн нийтлэл явж байхаар нь нэг яриад асууж үзье гэж бодоод нэг юнителийн дугаар руу нь залгахад нэг залуу авч байсан. Тэгээд намайг ямархуу охин авах вэ? гэж асуугаад Мөнх-Хустай зочид буудал дээр Төмөр замын Вариатай дээр байдаг ирээд хэл гээд надаас мөнгө нэхээд удахгүй охин явуулна гэж бага багаар мөнгө ****** гэсэн данс руугаа хийчих гэхээр нь би санхүү өгч үзье гэж бодоод урьдчилгаа 14.000 төгрөг хийсэн мөнгөө данс руу нь хийгээд нөгөө дугаар руугаа буцаагаад залгахад холбогдох боломжгүй, намайг залилсан байсан” /4-р хх-ийн 148-149 хуудас/ гэж,

хохирогч А.Г “... 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод ажлаар орж ирж байгаад би өөрийн фейсбүүк хаягаар гэртээ байхдаа орж байтал одоо яг ямар группэд байсныг сайн санахгүй байна, санхүү өгнө авна гэсэн нийтлэл явж байхаар нь нэг яриад асууж үзье гэж бодоод нэг юнителийн дугаар руу нь залгахад нэг залуу авч байсан. Тэгээд намайг ямархуу охин авах вэ? гэж асуугаад Мөнх- Хустай зочид буудал дээр Төмөр замын Вариатай дээр байдаг ирээд хэл надаас мөнгө нэхээд удахгүй охин явуулна гэж бага багаар мөнгө ****** гэсэн данс руугаа хийчих гэхээр нь би санхүү өгч үзье гэж бодоод урьдчилгаа 20.000 төгрөг хийсэн. Мөнгөө данс руу хийгээд тухайн дугаар руу буцаагаад залгахад холбогдох боломжгүй болсон” /4-р хх-ийн 162-163 хуудас/ гэж,

хохирогч Д.Л “... би 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүрэгт гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглээд фейсбүүк үзээд байж байтал **** Фейсбүүк хаягтай хэрэглэгч санхүү авна өгнө гэсэн зар тавьсан байхаар нь тухайн хүнтэй чат бичтэл урьдчилгаа мөнгө хийвэл хамт сууж болон гэхээр нь ямар данс руу мөнгө хийх юм гэсэн чинь над руу ХААН банкны данс өгөөд гүйлгээний утга дээр нь songolt гээд хийчих гэхээр нь би мөнгө шилжүүлсэн хэсэг байж байгаад дахиж чат бичтэл мөнгө нэмж хийвэл байрлаж байгаа буудлаа хэлж өгнө гэж хэлээд мөнгө асууж байгаад намайг мөнгө хийхгүй гэсэн чинь блок хийгээд алга болсон тэгээд залилуулсан гэдгээ мэдсэн” /4-р хх-ийн 176-177 хуудас/ гэж,

хохирогч Д.Т “... 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр би бага зэргийн согтууруулах ундаа хэрэглэж байгаад цахим орчноор би мэдээлэлтэй танилцаад ухаад байж байхад санхүү өгнө авна гэсэн нийтлэл явж байхад сонирхож үзье гэж бодоод тухайн юнителийн дугаар руу нь залгаж асууж мэдээлэл авахад та энэ ***** дугаарын данс руу урьдчилгаа хийчих тэгвэл би танд буудлын өрөөгөө хэлнэ гэж байсан тэгэхээр нь би тухайн данс руу 30.000 төгрөг шилжүүлээд ахин залгахад гар утас нь холбогдохгүй байсан” /4-р хх-ийн 194-195 хуудас/ гэж,

хохирогч О.Х“... 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймагт машинаа зарах ажилтай очоод ажлаа амжуулаад орой нь 2 найзын хамт архи уусан юм. Тэгээд фейсбүүк үзэж байхад Дарханы зарын групп дээр санхүү өгнө, авна гэсэн зар байсан. Уг зарын дагуу Дөлгөөн гэсэн нэртэй хүнтэй чатлаад уулзахаар тохиролцож нэг зочид буудалд дуудсан. Тэр буудлынхаа нэрийг санахгүй байна. Очоод уулзъя гэхэд урьдчилгаа шилжүүл гэсэн буудлын ойролцоо АТМ-с эхлээд 30.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь өгсөн данс руу нь 2 удаа мөнгө шилжүүлсэн. Миний дансны хуулган дээр дэлгэрэнгүй байгаа яг ямар данс байсныг нь цээжээр мэдэхгүй байна. Сүүлдээ нөгөө хүн буюу **** нь утсаа салгаад, чатаар блок хийгээд алга болсон тэр хүнтэйгээ уулзаж чадаагүй” /4-р хх-ийн 208-209 хуудас/ гэж,

хохирогч Б.Э “... 2023 оны 2 дугаар сарын эхээр байх би фейсбүүкээр санхүү өгнө, авна гэсэн групп дээр Дөлгөөн гэсэн хаягаас нэг эмэгтэй санхүү авна гэсэн байхаар нь мессеж бичсэн. Тэр эмэгтэй надтай мессеж бичихдээ өөрийнхөө нүцгэн зураг бичлэгийг мөнгөө төлөөд авч болно гэсэн. Тэгэхэд нь би тухайн хүний хэлсэн дансанд нь 30.000 төгрөг шилжүүлсэн. Бичлэг нь ирэхгүй байхаар нь би яагаад зураг бичлэгээ явуулахгүй байгаа юм бэ гэхэд ахин 10.000 төгрөг хийвэл шууд видео калл хийе гэсэн. Тэгэхэд нь би мөн 10.000 төгрөг түрүүнийхээ дансанд хийсэн. Тэгээд тэр хүн холбогдохоо больсон. Намайг блок хийсэн байсан” /4-р хх-ийн 224-225 хуудас/ гэж,

хохирогч Ц.Б “... би 2023 оны 2 дугаар сарын 23-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ фейсбүүк цахим орчинд видео калл, зураг бичлэг хийнэ гэх зар байршуулсан Дөлгөөн.А гэх фейсбүүк хаяг руу холбогдтол урьдчилгаа болох 20.000 төгрөг шилжүүл гэхээр нь би өөрийн ХААН банкны ***** дугаарын данснаас ***** дугаарын данс руу 20.000 төгрөг шилжүүлсэн” /4-р хх-ийн 238-239 хуудас/ гэж,

хохирогч Д.Б“... би 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 22 цагийн орчимд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ фейсбүүк цахим орчинд найдвартай бичлэг, зураг явуулна гэх зар байршуулсан Дөлгөөн.А гэх фейсбүүк хаяг руу холбогдтол баталгаа гэх зураг харуулаад урьдчилгаа гэх 5000 төгрөг шилжүүл гэхээр нь би Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үедээ ХААН банкны ***** дугаарын данс руу ***** тоот данснаасаа 10.000 төгрөгийг шилжүүлээд за бичлэгээ явуулаарай гэтэл намайг блок хийсэн байсан” /5-р хх-ийн 03-04 хуудас/ гэж,

хохирогч Ү.Б “... би 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 23 цагийн орчимд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ фейсбүүк цахим орчимд санхүү өгнө, авна гэх зар байршуулсан Дөлгөөн.А гэх фейсбүүк хаяг руу холбогдтол таксины мөнгө шилжүүлээч яваад очъё гэхээр нь би өөрийн ХААН банкны ***** дугаарын данснаас ХААН банкны **** дугаарын данс руу 30.000 төгрөг шилжүүлсэн. Надаас дахин дахин урьдчилгаа, такси гэх мэт нэлээдгүй их мөнгө нэхээд байхаар нь би нийтдээ 145.000 төгрөг шилжүүлээд мөнгө шилжүүлсэн гэж хэлтэл тухайн хаяг нь намайг блок хийж холбогдох боломжгүй болгосон байсан учраас тэр газраас явсан” /5-р хх-ийн 19-20 хуудас/ гэж,

хохирогч У.О“... 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны дэвсгэрт найзтайгаа уулзаад ганц хоёр пиво уучхаад салаад явж байгаад фейсбүүкээрээ орсон чинь санхүү авна гэсэн зар тавьсан байхаар нь тухайн хаягтай хүнтэй чат бичтэл эхлээд урьдчилгаа мөнгө хийчих тэгвэл уулзаж болно гэсэн тэгэхээр нь би ямар данс руу мөнгө хийх вэ яг найдвартай уулзах уу гэж асуутал ХААН банкны А гэх хүний ***** дугаарын тоот данс өгөөд 30.000 төгрөг хийчих тэгээд байгаа газраа хэлье гэсэн. Би өгсөн данс руу нь өөрийн ХААН банкны ***** дугаарын тоот данснаас мөнгө шилжүүлтэл намайг 25-р эмийн сангийн автобусны буудлын Мөнх-Тэнгэр гэх буудлын гадна ирээд хэлээрэй гэсэн. Би 10 гаруй минутын дараа хэлсэн буудлынх нь гадна очоод чат бичтэл дахиж 100.000 төгрөг шилжүүлэх юм бол өрөөнийхөө дугаар хэлнэ гэсэн тухайн үед надад мөнгө байхгүй байсан учир би өрөөндөө ороод уулзаж байгаад өгье гэсэн чинь тийм бол уулзахгүй гэж хэлээд намайг блок хийсэн” /5-р хх-ийн 37-38 хуудас/ гэж,

хохирогч Б.Б “... би 2023 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ ганцаараа байж байгаад санхүү өгнө авна гэсэн зарын групп рүү ороод нэг санхүү авна гэсэн зар байхаар нь тухайн зарын дагуу нэг охинтой чаталсан юм. Тэгээд уулзаж бэлгийн харьцаанд ороход хэд вэ гэхэд хоногийн 150.000 төгрөг урьдчилгаа шилжүүлээд буудлаа зааж өгнө гэхээр нь өгсөн данс руу нь урьдчилгаа гээд 30.000 төгрөг хийсэн тэгээд нэг дугаар өгөхөд тухайн хүнтэй ярихад нэг эрэгтэй хүн утсыг аваад 2 охин байгаа 25 дугаар эмийн сангийн урд хүрээд ир гэсэн. Тэгээд очоод залгахад дахин урьдчилгаа шилжүүлж байж болно гэхээр нь би дахин 30.000 төгрөг хийсэн. Тэгээд залгахад утсаа авахаа больсон” /5-р хх-ийн 52-53 хуудас/ гэж,

хохирогч Т.Г “... фейсбүүкээс зар харж байгаад санхүү өгнө авна гэх зар байхаар нь тухайн хүнтэй чаталсан. Тухайн хүнтэй би уулзаагүй ямар хүн байсныг мэдээгүй чатаар л харьцсан. Одоо чат нь байхгүй би устгасан байгаа. Нэг эмэгтэй л байх шиг байсан. Урьдчилгаа авч байж уулзана гээд би тухайн хүний өгсөн данс руу урьдчилгааны мөнгө шилжүүлсэн. Тэгээд уулзах гэхэд уулзалгүй намайг утсаа авалгүй блок хийсэн. Би өөрийнхөө ***** дугаарын данснаас 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр ******, ****** дугаарын дансууд руу 30.000 төгрөгөөр нэг нэг удаа шилжүүлсэн” /5-р хх-ийн 70-71 хуудас/ гэж,

хохирогч Б.А “... 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр би фейсбүүкээр үл таних хүнтэй чаталсан. Санхүү өгнө, авна гэсэн групп дээр нэг Дөлгөөн гэсэн хаягаас билүү сайн санахгүй байна нэг эмэгтэй санхүү авна гэсэн байхаар нь чаталсан. Хаана хэрхэн уулзах вэ гэхэд 25 дугаар эмийн сангийн урд Мөнххустай гэдэг буудалд хүрээд ир гэсэн. Очоод хаана яаж хэдэн тоот өрөөнд уулзах вэ гэхэд эхлээд урьдчилгаа шилжүүл тэгж байж уулзана гэхээр нь өгсөн данс руу нь өөрийн данснаасаа буудалд байхдаа 30.000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл нөгөө хүн миний утсыг авахаа больсон. Чатаа блок хийсэн” /5-р хх-ийн 67-68 хуудас/ гэж,

хохирогч Б.Б “... 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хороололд явж байсан. Тэгээд би фейсбүүк чатаар санхүү өгнө, авна гэсэн зарын дагуу нэг эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орохоор тохиролцон 25 дугаар эмийн сангийн урд талд нэг буудалд уулзахаар болж би тэндээ очсон. Тэгээд нөгөө хүүхэнд ирсэн талаараа хэлэхэд эхлээд барьцаа мөнгө шилжүүлж байж уулзана гэсэн. Тэгэхээр нь би түүний өгсөн данс руу нь эхлээд 30.000 төгрөгөөр хоёр удаа, 50.000 төгрөгөөр нэг удаа, 100.000 төгрөгөөр нэг удаа, 90.000 төгрөгөөр нэг удаа, 20.000 төгрөгөөр нэг удаа мөнгө шилжүүлсэн. Тухайн эмэгтэй нь зодохгүй биед халдахгүй гэж баталгаа болгож мөнгө хий, мөн буудлын мөнгө хий гэх мэтээр мөнгө хий гээд байсан. Сүүлдээ намайг блок хийгээд алга болсон” /5-р хх-ийн 101-102 хуудас/ гэж,

хохирогч Ш.О “... 2023 оны 2 дугаар сарын 22-ны өдөр буудалд найзуудын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би согтсон байсан тул санхүү өгнө авна гэсэн зарын дагуу нэг хүүхэнтэй чатаар харьцсан. Тэгээд уулзахаар болж төмөр замын урд нэг буудалд очсон. Тухайн эмэгтэй надаас урьдчилгаа гэж мөнгө авч байгаад утсаа унтраагаад алга болсон. Би тухайн эмэгтэйтэй зөвхөн чатаар харьцсан. Төмөр замд нэг буудлын гадаа байхдаа өөрийнхөө данснаас мөнгө шилжүүлсэн. Согтуу байсан тул зарим зүйлийг сайн санахгүй байна. 60.000 төгрөг хийсэн байх. Дансны хуулгаа харахад 10.000 төгрөг нэг удаа, 20.000 төгрөг нэг удаа, 30.000 төгрөг нэг удаа тухайн хүний надад өгсөн данснууд руу нь хийсэн” /5-р хх-ийн 118-119 хуудас/ гэж,

хохирогч М.Л “... би 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 12 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ фейсбүүк цахим орчинд видео калл, зураг бичлэг хийнэ гэх зар байршуулсан Дөлгөөн.А гэх фейсбүүк хаяг руу холбогдтол урьдчилгаа болох 20,000 төгрөг шилжүүл гэхээр нь би өөрийн ХААН банкны ***** дугаарын данснаас ХААН банкны ***** дугаарын дугаар руу 20.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн хаяг руу мөнгө шилжүүлсэн гэж хэлтэл тухайн хаяг нь намайг блок хийгээд холбогдох боломжгүй болгосон байсан учраас тэр газраас явсан” /5-р хх-ийн 135-136 хуудас/ гэж,

хохирогч З.Н “... би Өмнөговь аймгийн Ханбогд суманд Терем гэх замын компанид ажилладаг юм. Ажил дээрээ байж байхад фейсбүүкээр өөрийн секси бичлэгээ зарна гэсэн зар байсан. Би авъя гэхэд тэр хаягаас ******* гэсэн данс руу эхний ээлжид 10.000 төгрөг шилжүүл гэсэн. Би тэр мөнгийг нь шилжүүлсэн. Тэр ахин бичлэг өгье ахин 5000 хий гэсэн. Тэгэхэд нь 5000 төгрөг нэмж хийсэн. Түүний дараа ахин 5000 төгрөг нэмж хийвэл видео колл хийнэ гэсэн тэгэхээр нь мөн 5000 төгрөг хийсэн. Гэтэл намайг блок хийсэн” /5-р хх-ийн 152-153 хуудас/ гэж,

хохирогч Ө.Т “... би тухайн өдөр фейсбүүкээр юм үзэж байхад өөрийн нүцгэн зураг, бичлэгээ зарна v call  хийнэ гэсэн зар байхаар нь тухайн зарын дагуу холбогдож чат бичсэн. Тэгээд тэр хаягаас урьдчилгаа 20.000 төгрөгийг ****** дугаарын данс руу шилжүүл гэсэн. Тэгэхээр нь би тухайн данс руу хэлсэн 20.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Хэсэг хугацааны дараа намайг блок хийсэн байсан” /5-р хх-ийн 167-168 хуудас/ гэж,

хохирогч Б.Б “... 2023 оны 2 дугаар сарын 12-ны өдөр фейсбүүк зарын групп дээрээс санхүү авна гэж ***** дугаарын данс руу ***** тоот данснаасаа 210.000 төгрөгийг шилжүүлсэн” /5-р хх-ийн 182-183 хуудас/ гэж,

хохирогч О.Б “... би 2023 оны 2 дугаар сарын эхээр фейсбүүкээр үл таних хүнтэй чаталсан санхүү өгнө, авна гэсэн групп дээр нэг нэрийг нь сайн санахгүй байна нэгэн эмэгтэй санхүү авна гэсэн байхаар нь чатласан. Хаана хэрхэн уулзах вэ гэхэд хорооллын И март төвийн гадаа ирээд залга гэсэн. Тэгээд очоод залгахад урьдчилгаа шилжүүл тэгж байж уулзана гэхээр нь өгсөн данс руу нь өөрийн данснаасаа 30.000 төгрөг шилжүүлсэн. И-март төв дээр ирээд дугаар руу нь залгахад холбогдохгүй, чатаа блоклосон байсан” /5-р хх-ийн 199-200 хуудас/ гэж,

хохирогч Ө.Е “... би 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр фейсбүүк зарын групп дээрээс +18 бичлэг авна гэж ***** дугаарын данс руу ***** тоот данснаасаа 10.000 төгрөг шилжүүлсэн” /5-р хх-ийн 212-213 хуудас/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн иргэн Ц.Ааас Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст гаргасан “... 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Мөнххустай зочид буудалд байхдаа ХААН банкны ******, ****** тоот данснуудад 550.000 төгрөг шилжүүлж залилуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 04 хуудас/, хохирогч Ц.Аын эзэмшлийн ХААН банкны ******, Төрийн банкны ******** тоот данснуудын дэлгэрэнгүй хуулгууд /1-р хх-ийн 05-08 хуудас/, яллагдагч Дийн Аын ХААН банкны ****** тоот дансны дэлгэрэнгүй хуулга, /1-р хх-ийн 45 хуудас/, гэрч Ш.Цэцэгмаагийн эзэмшлийн ХААН банкны ****** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 46-67 хуудас/, хохирогч Э.Цын эзэмшлийн ХААН банкны *******, Голомт банкны ******* тоот данснуудын дэлгэрэнгүй хуулгууд /2-р хх-ийн 34-35 хуудас/, Ү.Бгийн эзэмшлийн ХААН банкны ******* тоот дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хх-ийн 22-25 хуудас/, Б.Бийн эзэмшлийн ХААН банкны ****** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /5-р хх-ийн 104-105 хуудас/ зэрэг бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б овогт Дийн Аыг цахим хэрэгсэл ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Д.А нэр бүхий 75 хүнийг залилсан дээрх үйлдлийг хяналтын прокуророос “үргэлжилсэн үйлдлээр үйлдэгдсэн” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамласан нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Аыг “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар эрүүгийн хариуцлагын талаар “... 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” санал гаргасныг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзэв.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт эрүүгийн хариуцлага тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд эдгээрт харьцуулалт хийж, Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрлөөс ямар ял сонгож, ялын хэмжээг тогтоох нь шүүхийн эрх хэмжээ юм.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.А анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг үндсэндээ төлж барагдуулсан, хэдийгээр хохирогч нарын тоо олон боловч нэг хүнд учруулсан хохирлын хэмжээний үнийн дүн харилцан адилгүй байгаа, “залилах” гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч нарын зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нь түүнд “хорих” ял оногдуулахад зохимжгүй, “зорчих эрхийг хязгаарлах” болон “нийтэд тустай ажил хийлгэх” ялын хувьд түүнийг цаашид суралцах, ажил хөдөлмөр эрхлэхэд нь хязгаарлагдмал байдлыг бий болгоно гэж шүүх үзэв.

 

Иймд шүүгдэгч Д.Аын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзахын зэрэгцээ “... гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ял оногдуулж, насны байдал, оюутан гэх байдал зэргийг нь мөн харгалзан торгох ялын хэмжээг хамгийн бага буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Харин шүүгдэгч Д.А цаашид өөрийн хувийн байдалдаа анхаарвал зохино.

 

Шүүгдэгч Д.Аын хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 94/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-н 92/, Техник технологийн дээд сургуулийн тодорхойлолт /1хх-ийн 93/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5-р хх-н 218/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Прокурорын яллах дүгнэлтэд яллагдагч Д.А нь бусдад нийт 7.344.900 төгрөгийн хохирол учруулсан гэжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтуудтай хохирлын тооцоог тулгаж үзэхэд нийт 7.393.900 төгрөг болж байна. Үүнд:

 

Шүүгдэгч Д.А нь нэр бүхий 75 хүнд буюу

хохирогч Ц.Ад 550.000 төгрөг, З.Эт 80.000 төгрөг, Б.От 30.000 төгрөг, Т.Тт 130.000 төгрөг, Э.Оад 40.000 төгрөг, М.Бд 25.000 төгрөг, Э.Сэд 110.000 төгрөг, Б.Зд 30.000 төгрөг, Г.Эт 31.000 төгрөг, Б.Эод 30.000 төгрөг, М.Мд 40.000 төгрөг, Н.Сд 300.000 төгрөг, Э.Цад 169.000 төгрөг, Б.Чд 30.000 төгрөг, Б.Бт 30.000 төгрөг, Б.Эт 30.000 төгрөг, Б.Чд 60.000 төгрөг, Э.Цт 30.000 төгрөг, Т.Цд 30.000 төгрөг, Г.Тод 140.000 төгрөг, Ц.Бд 235.000 төгрөг, О.Эт 335.000 төгрөг, Ц.Бт 130.000 төгрөг, Ч.Ад 10.000 төгрөг, А.Тд 230.000 төгрөг, Ю.Бид 230.000 төгрөг, М.Т-д 30.000 төгрөг, Б.Оэд 30.000 төгрөг, М.Эод 300.000 төгрөг, Г.Ст 270.000 төгрөг, Л.Гт 175.000 төгрөг, З.Дд 130.000 төгрөг, Д.Ад 14.900 төгрөг, З.Эд 15.000 төгрөг, Б.От 20.000 төгрөг, Э.Нэд 160.000 төгрөг, Г.Гэд 60.000 төгрөг, Г.Мт 70.000 төгрөг, Д.Сад 60.000 төгрөг, М.Пт 30.000 төгрөг, Б.Т-д 395.000 төгрөг, М.Н-д 60.000 төгрөг, А.Бт 30.000 төгрөг, Р.Бд 130.000 төгрөг, Х.Бт 230.000 төгрөг, Б.Эд 30.000 төгрөг, Б.Төд 190.000 төгрөг, Д.Цд 60.000 төгрөг, Б.Жт 70.000 төгрөг, Г.Ад 150.000 төгрөг, Н.Од 100.000 төгрөг, П.Б-д 30.000 төгрөг, С.Э-д 110.000 төгрөг, Э.Зийд 30.000 төгрөг, М.Гад 14.000 төгрөг, А.Гт 20.000 төгрөг, Д.Лд 30.000 төгрөг, Д.Тт 30.000 төгрөг, О.Хд 100.000 төгрөг, Б.Эт 40.000 төгрөг, Ц.Бд 20.000 төгрөг, Д.Б-д 10.000 төгрөг, Ү.Бд 175.000 төгрөг, У.Од 30.000 төгрөг, Б.Бод 60.000 төгрөг, Т.Гт 60.000 төгрөг, Б.Ад 30.000 төгрөг, Б.Бэд 320.000 төгрөг, Ш.Од 60.000 төгрөг, М.Лд 20.000 төгрөг, З.Нд 10.000 төгрөг, Ө.Тд 20.000 төгрөг, Б.Бд 210.000 төгрөг, О.Бд 60.000 төгрөг, Ө.Э-д 10.000 төгрөг буюу нийт 7.393.900 төгрөгийн хохирол учруулжээ.

 

Дээрх 7.393.900 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Д.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Ад 550.000 төгрөг төлсөн ба шүүхээс шүүгдэгч Д.Аыг “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсний дараа хохирол төлөх 2 хоногийн завсарлага авч энэ хугацаанд

хохирогч З.Эт 80.000 төгрөг, Б.От 30.000 төгрөг, Т.Тт 130.000 төгрөг, Э.Оад 40.000 төгрөг, М.Бд 25.000 төгрөг, Э.Сэд 110.000 төгрөг, Б.Зд 30.000 төгрөг, Г.Эт 31.000 төгрөг, Б.Эод 30.000 төгрөг, М.Мд 40.000 төгрөг, Н.Сд 300.000 төгрөг, Э.Цад 169.000 төгрөг, Б.Чд 30.000 төгрөг, Б.Бт 30.000 төгрөг, Б.Эт 30.000 төгрөг, Б.Чд 60.000 төгрөг, Э.Цт 30.000 төгрөг, Т.Цд 30.000 төгрөг, Г.Тод 140.000 төгрөг, Ц.Бд 235.000 төгрөг, О.Эт 335.000 төгрөг, Ц.Бт 130.000 төгрөг, Ч.Ад 10.000 төгрөг, А.Тд 230.000 төгрөг, Ю.Бид 230.000 төгрөг, М.Т-д 30.000 төгрөг, Б.Оэд 30.000 төгрөг, М.Эод 300.000 төгрөг, Г.Ст 270.000 төгрөг, Л.Гт 175.000 төгрөг, З.Дд 130.000 төгрөг, Д.Ад 14.900 төгрөг, З.Эд 15.000 төгрөг, Б.От 20.000 төгрөг, Э.Нэд 160.000 төгрөг, Г.Гэд 60.000 төгрөг, Г.Мт 70.000 төгрөг, Д.Сад 60.000 төгрөг, М.Пт 30.000 төгрөг, Б.Т-д 395.000 төгрөг, М.Н-д 60.000 төгрөг, А.Бт 30.000 төгрөг, Р.Бд 130.000 төгрөг, Х.Бт 230.000 төгрөг, Б.Эд 30.000 төгрөг, Б.Төд 190.000 төгрөг, Д.Цд 60.000 төгрөг, Б.Жт 70.000 төгрөг, Г.Ад 150.000 төгрөг, Н.Од 100.000 төгрөг, П.Б-д 30.000 төгрөг, С.Э-д 110.000 төгрөг, Э.Зийд 30.000 төгрөг, М.Гад 14.000 төгрөг, А.Гт 20.000 төгрөг, Д.Лд 30.000 төгрөг, Д.Тт 30.000 төгрөг, О.Хд 100.000 төгрөг, Б.Эт 40.000 төгрөг, Ц.Бд 20.000 төгрөг, Д.Б-д 10.000 төгрөг, Ү.Бд 175.000 төгрөг, У.Од 30.000 төгрөг, Б.Бод 60.000 төгрөг, Т.Гт 60.000 төгрөг, Б.Бэд 320.000 төгрөг, Ш.Од 60.000 төгрөг, М.Лд 20.000 төгрөг, З.Нд 10.000 төгрөг, Ө.Тд 20.000 төгрөг, Б.Бд 210.000 төгрөг, О.Бд 60.000 төгрөг, Ө.Э-д 10.000 төгрөг буюу нийт 6.813.900 төгрөг төлсөн тухай баримтыг шүүхэд гаргаж өгөв.

 

Харин шүүгдэгч Д.А нь “хохирогч Б.Ат 30.000 төгрөгийн хохирол төлөх гэсэн боловч тэрээр “9922***” гэх утасны дугаарыг ашигладаггүй, ХААН банкны “586227***” гэх дугаарын данс нь ашиглагдах боломжгүй данс тул хохирол барагдуулаагүй, уг хохирлыг төлөх боломжтой” гэв.

Иймд шүүгдэгч Д.Аоос 30.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ад олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.А цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Шүүгдэгч Д.А шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                  

                            ТОГТООХ нь:

 

1. Б овогт Дийн Аыг цахим хэрэгсэл ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.А торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.А нэр бүхий 75 хохирогчид учруулсан 7.393.900 төгрөгийн хохирлоос 7.363.900 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аоос 30.000 төгрөг гаргуулж хохирогч Ж овогт Б-ийн Ад /РД:*********/ олгосугай.

 

5. Шүүгдэгч Д.А цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Аод авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ,

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             О.ЖАНЧИВНЯМБУУ