Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 00003

 

Монгол  Улсын  нэрийн  өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд           

           Нарийн бичгийн дарга                      С.Баянжаргал

            Улсын яллагч                                      Э.Энхбат

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                    А.Хандмаа, Ч.Мөнгөнцэцэг

            Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Цэвэлжав, Э.Мягмарсүрэн, Ц.Оюунбилэг

Шүүгдэгч                                              У.Саранболд, Ц.Отгонсэлэнгэ, О.Азжаргал, Б.Батсаруул, О.Алтан-Очир, Э.Лхагва-Очир нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Харцага овогт Уртнасангийн Саранболд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Халимаг овогт Цэндийн Отгонсэлэнгэ, Гал овогт Оюунбилэгийн Азжаргал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Баттөрийн Батсаруул, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Отгонтөмөрийн Алтан-Очир, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэсувдын Лхагва-Очир нарт холбогдох 201618020191 тоот эрүүгийн хэргийг хэлэлцэв.

 

            1.Монгол Улсын иргэн 1999 оны 07 дугаар сарын 12-ны едер Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 17 настай, /гэмт хэрэг уйлдэх үедээ 16 нас 11 cap 24 хоногтой байсан/, Эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Мандал сумын “Зүүнхараа” политехникийн коллежийн Авто 2 “а” ангийн сурагч, ам бул 3, эх, эмээгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дугээр баг, Баруун-Өлөнтийн 84 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Харцага овгийн Уртнасангийн Саранболд РД: М399071239

            2.Монгол Улсын иргэн 2000 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 16 настай /гэмт хэрэг үйлдэх үедээ 15 нас 09 cap 10 хоногтой байсан/ эрэгтэй, бурэн бус дунд боловсролтой, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн АМЗ 2 “а” ангийн сурагч, ам бул 7, эгч, ах, хүргэх ах, дуу нарын Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1 дугээр баг, Булагийн 1-15 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Халимаг овгийн Цэндийн Отгонсэлэнгэ РД: ТА00292674

            3.Монгол Улсын иргэн 2001 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 15 настай, /гэмт хэрэг үйлдэх уедээ 15 нас 04 cap 17

 

хоногтой байсан/ эрэгтэй, бурэн бус дунд боловсролтой, Дархан-Уул аймгийн Дархан сумын  “Дархан Өргее” политехникийн коллежийн цахилгаанчны 2 “а” ангийн сурагч, ам бул 4, эцэг, эх, дуу нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 7 дугаар баг, Зурагтын 2-23 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Гал овгийн Оюунбилэгийн Азжаргал РД: ГГА01230311

            4.Монгол Улсын иргэн 1998 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 18 настай, /гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 08 cap 19 хоногтой байсан/ эрэгтэй, бага боловсролтой /5-р ангиасаа сургуулиас гарсан гэх/, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймаг 6-р брак 02 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Баттөрийн Батсаруул РД: М098123014

            5.Монгол Улсын иргэн 1995 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хадам эцэг, эх, энхэр дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн 26 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө нь 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн №66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 05 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 02 жилийн хугацаагаар ял хойшилж байсан хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Отгонтөмөрийн Алтан-Очир РД: /МУ95122213/

            6.Монгол Улсын иргэн 1995 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 аав ээж, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудал, Баянбулаг гудамж, 16 а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Эрдэнэсувдын Лхагва-Очир РД: /ИГ95042615/

           

Насанд хүрээгүй шүүгдэгч У.Саранболд нь  Ц.Отгонсэлэнгэтэй бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р багийн нутаг дэвсгэр, Түнхэлийн 1-04 тоот хашаанаас О.Очирсүхийн эзэмшлийн 03-17 СЭЗ улсын дугаартай Jiajing нэртэй мотоциклийг хулгайлж, 600000 төгрөгний хохирол учруулсан, О.Азжаргалтай бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн нутаг дэвсгэрээс Ц.Уянгын эзэмшлийн хар өнгийн 07-28 СЭЗ улсын дугаартай Hensim нэртэй мотоциклийг хулгайлж, 400000 төгрөгний хохирол учруулсан, О.Азжаргалтай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн нутаг дэвсгэр Хорихын 6 давхар байрны 3-р орцны үүдэнд байрлуулсан С.Даваасүрэнгийн эзэмшлийн улсын дугааргүй, шар өнгийн Хайрхан загварын мотоциклийг хулгайлж, 400000 төгрөгний хохирол учруулсан, Б.Батсаруултай бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р багийн нутаг дэвсгэр, Түнхэлийн Булагийн 2-50 тоот хашаанаас О.Оюунбатын эзэмшлийн 07-13 СЭЗ улсын дугаартай Супер Венни нэртэй мотоциклийг ашиглан шамшигдуулах зорилогогүй авч зугтаасан гэмт хэргүүдэд,

Насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Отгонсэлэнгэ нь У.Саранболдтой бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р багийн нутаг дэвсгэр, Түнхэлийн 1-04 тоот хашаанаас О.Очирсүхийн эзэмшлийн 03-17 СЭЗ улсын дугаартай Jiajing нэртэй мотоциклыг хулгайлж, 600000 төгрөгний хохирол учруулсан,

Насанд хүрээгүй шүүгдэгч О.Азжаргал нь У.Саранболдтой бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн нутаг дэвсгэрээс Ц.Уянгын эзэмшлийн хар өнгийн 07-28 СЭЗ улсын дугаартай Hensim нэртэй мотоцйклийг хулгайлж, 400000 төгрөгний хохирол учруулсан,  У.Саранболдтой бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн нутаг дэвсгэр Хорихын 6 давхар байрны 3-р орцны үүдэнд байрлуулсан С.Даваасүрэнгийн эзэмшлийн улсын дугааргүй, шар өнгийи Хайрхан загварын мотоциклийг хулгайлж, 400000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргүүдэд,

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Батсаруул нь Саранболдтой бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдрөөс 20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р багийн нутаг дэвсгэр, Түнхэлийн Булагийн 2-50 тоот хашаанаас О.Оюунбатын эзэмшлийн 07-13 СЭЗ улсын дугаартай Супер Венни нэртэй мотоциклыг ашиглан шамшигдуулах зорилогогүй авч зугтаасан гэмт хэрэгт,

Шүүгдэгч О.Алтан-Очир нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны едер Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р баг, Баруун-Өлөнтийн 26 тоотоос  У.Саранболд, Ц.Отгонсэлэнгэ нарын хулгайлсан 03-17 СЭЗ улсын дугаартай Jiajing нэртэй мотоциклыг гэмт хэрэг үйлдэж олсон эд херенге гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр 60000 төгрөгөөр худалдан авсан, мөн 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр О.Азжаргал, У.Саранболд нарын хулгайлсан 07- 28 СЭЗ улсын дугаартай Hensim нэртэй, улсын дугааргүй Хайрхан нэртэй 2 мотоциклыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр Шарга нэртэй мотоциклоор сольж авсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Э.Лхагва-Очир нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р баг, Баруун-Өлөнтийн 26 тоотоос У.Саранболд, Ц.Отгонсэлэнгэ нарын хулгайлсан 03-17 СЭЗ улсын дугаартай Jiajing нэртэй мотоциклыг хулгайлсан үйлдлийг лавтай сайн мэдсэн атлаа цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, гэмт хэрэг үл мэдээллэх гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч У.Саранболд мэдүүлэхдээ: ...Хамгийн эхний хэрэг нь 2016 оны 07 дугаар сарын 06-нд болсон. Би Ц.Отгонсэлэнгэтэй цуг 2-лаа Түнхэлийн урд талын 3 давхар байрны урдаас Очирсүхийн хятад Ирвэс мотоциклыг авсан. Манай аав ээж 2 түнхэлд ажилладаг байсан юм. Аав байхгүй модонд явсан байсан. Орой 3 цаг болж байхад бид 2 тэр байрны урд талын хашаанаас мотоциклыг авсан. Тэгээд наашаа ээлжлээд бариад явсан. Гэгээ орсон байсан учир зам харагдаад гайгүй байсан. Тэгээд авч яваад О.Алтан-Очир ахынд ороод тэднийд жаахан байж байгаад зах гараад 60.000 төгрөгөөр зарсан. Дараа нь О.Азжаргалтай хамт 7 сарын сүүлээр байсан. Ээж Түнхэлд ажиллаад эмээ энд үлдсэн. Тэгээд О.Азжаргал бид хоёр 3 дугаар багийн эмнэлэгийн блокон хашааны тэнд Хэнсим маркийн хар өнгийн мотоцикл байсан. Эзэн нь Уянга.  Энэ мотоцикл данхраадтай, жолооч нь согтуу байсан. Эзэн нь хажуудаа байхгүй болохоор нь бид 2 түрээд хорихын байрны цаана очиж асаасан. Гэтэл асаагүй. Тэгэхээр нь түрээд манайд аваачсан. Баруун өлөнтийн 84-тоотод. Тэгээд унаагүй байж байгаад 2,3 хоногийн дараа ээж ирсэн. Ээж намайг цагдаа сураад байна гэсэн. Тэр үед мотоцикл том амбаарт цоожтой байсан. Ээж Түнхэлээс ирээд орой нь явахаар байсан юм. Тэр үед О.Азжаргал манайд хоносон. Ээжийг гаргаж өгчихөөд хорихын байрны 3 дугаар орцны үүдэн дээрээс шар өнгийн Хайрхан мотоцикл авсан. Эзэн нь Даваасүрэн. Энэ мотоцикл авч яваад манай урд эзгүй айл байдаг. Түүний амбаарт нь хийсэн. Тэгээд маргааш нь бид 2 түнхэл явсан. Орой 8 цагийн үед шар Хайрхан мотоциклтой явсан. Тэгээд ээж дээрээ очоод хоол ундны зүйл аваад буцаж ирсэн. Өглөө нь буцаж Зүүнхараадаа ирсэн. О.Азжаргал маргааш нь Дархан явсан. 09 дүгээр сарын 19-нд Ц.Отгонсэлэнгэ, Б.Батсаруул, Борхүү, Ууганболд 4 Баруун өлөнтөд Сэлэнгээс ирсэн. Самранд явна гээд өглөө унтаж байхад Б.Батсаруул манайд орж ирсэн. Орой нь Ц.Отгонсэлэнгэ, Ууганболд, Борхүү нар Баруунхараа яваад Б.Батсаруул бид 2 түнхэл рүү явсан. Шөнийн галт тэргээр яваад 03 цаг 05 минутанд очсон. Тэгээд уулын энгэрээр мотоцикл хайж яваад 5 цаг болж байхад Түнхэлийн замын хойноос цагаан өнгийн Супер бен мотоцикл олсон. Үүнийгээ Б.Батсаруул бид хоёр ээлжлээд унаад Зүүнхараад ирсэн. Эзэн нь Оюунбат. Тэгээд цагдаад баригдсан. Нийт 4 мотоцикл хулгайлахад оролцсон гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Ц.Отгонсэлэнгэ мэдүүлэхдээ: ...Би Сэлэнгээс ирэхэд Зүүнхараагийн наадам болох гэж байсан. Тэгээд У.Саранболдтой яриад ажил байна уу гэхэд Түнхэлд жорлонгийн нүх ухах ажил байгаа гэсэн. Түнхэлд У.Саранболдтой хамт очиход аав ээж нь байхгүй байсан. Нөгөө ажил хийлгэх хүмүүс нь ч мөнгө төгрөгөө өгөхгүй болсон. Буцах гэсэн зардлын мөнгөгүй байсан. Анхнаасаа хулгай хийе гэж тохироогүй. Тэгээд Ирвэс гэх мотоциклыг хулгайлаад Зүүнхараад ирээд Очироо ахынд ирээд уг нь зарахгүй байя гэсэн чинь наадам болох гээд өлсөөд байсан юм. Тэгээд бид 2 60.000 төгрөгөөр зараад дараа нь Алтанбулагаас Борхүү, Ууганболд, Б.Батхүү бид 4 ирээд самранд явах машин олдохгүй болохоор нь бид 4 ярилцаад мотоцикл авъя гээд Б.Батсаруул, У.Саранболд 2 Түнхэл яваад бид хэд Баруунхараа явсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч О.Азжаргал мэдүүлэхдээ: ...2 удаа явсан. Эхнийх нь хэнсим мотоцикл 2016 оны 07 дугаар сарын хорин хэднээр блокон хашаа түшүүлсэн байсан. Түүнийг У.Саранболд бид 2 түрж яваад цагдаатай таараад тэр цагдаа бид хоёрын зургийг авсан. Хар хэнсим мотоцикл байсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй. Хохирлыг нь төлсөн.Тэрийг О.Алтан-Очир ахаас 2 мотоциклоор сольсон. Дараа нь цэргийн ангийн урд талаас шар өнгийн Хайрхан мотоциклыг авсан.Үүний хохиролд 400.000 төгрөгийг Даваасүрэнд өгсөн. Шар мотоциклын эзэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Б.Батсаруул мэдүүлэхдээ: ...07 дугаар сарын 07-нд У.Саранболдоос цэнхэр өнгийн ирвэсийн зурагтай мотоцикл авсан. Эхлээд өглөө энэ 2 ирээд 100.000 төгрөгөөр өгнө гэсэн. Тэгэхдээ айлд юм хийгээд өрөндөө авсан гэж байсан. Сүүлдээ буруу гарын юм гээд 60.000 төгрөгт авчих гээд авсан.Тэгээд би Архангай яваад сар болсон. Архайнгайгаас ирсэний орой нь У.Саранболд над руу залгаад 2 мотоцикл байна гэсэн. Тэгээд маргааш нь шар хайрханыг унаад ирсэн. Сүүлийн 2 мотоциклыг хулгайнх гэж хэлээгүй. Тэгээд би очиж авсан. Өмнөх мотоциклыг би Э.Лхагва-Очиртой шарга гээд мотоциклоор сольсон байсан. Бүр урьд нь У.Саранболд мотоциклтой гэж ярьдаг байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч О.Алтан-Очир мэдүүлэхдээ: ...07 дугаар сарын 07-нд У.Саранболдоос цэнхэр өнгийн ирвэсийн зурагтай мотоцикл авсан. Эхлээд өглөө энэ 2 ирээд 100.000 төгрөгөөр өгнө гэсэн. Тэгэхдээ айлд юм хийгээд өрөндөө авсан гэж байсан. Сүүлдээ буруу гарын юм гээд 60.000 төгрөгт авчих гээд авсан. Тэгээд би Архангай яваад сар болсон. Архайнгайгаас ирсэний орой нь У.Саранболд над руу залгаад 2 мотоцикл байна гэсэн. Тэгээд маргааш нь шар хайрханыг унаад ирсэн. Сүүлийн 2 мотоциклыг хулгайнх гэж хэлээгүй. Тэгээд би очиж авсан. Өмнөх мотоциклыг би Э.Лхагва-Очиртой шарга гээд мотоциклоор сольсон байсан. Бүр урьд нь У.Саранболд мотоциклтой гэж ярьдаг байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй шүүгдэгч Э.Лхагва-Очир мэдүүлэхдээ:  ...Э.Лхагва-Очир: Би шарга гээд өөрийн нэг мотоциклтой байсан. Тэгээд хүнээс цэнхэр өнгийн мотоциклыг нийлүүлээд О.Алтан-Очирт өгнө гэсэн байсан. Энэ хүүхдүүдийг би сайн танихгүй. Очироогийнд орж гардаг л хүүхдүүд. Тэр 60.000 төгрөгөөр мотоцикл авахад нь би байсан. Тухайн үед цагдаад мэдэгдээгүйдээ  харамсаж байна гэв.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас:

Мөрдөн байцаалтанд хохирогч О.Очирсүх мэдүүлэхдээ: ...03-17 СЭЗ улсын дугаартай Jiajing мотоциклийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Түнхэлийн 1-4 тоот хашаандаа гаргаж тавичихаад 05-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу галт тэргээр явсаны дараа 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө мотоцикпоо алдсан. Миний мотоциклын банкны таг нь эвдэрчихсэн канистрийн тагаар орлуулаад хийсэн, рүлл дээрээ 17 боолт гагнаастай, банкин дээрээ ирвэсийн зурагтай байсан, 600000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг. /хх-ийн 58-р хуудас/

Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Оюунзул мэдүүлэхдээ: ... Манай нөхөр О.Очирсүх 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дорноговь аймаг явсан ба өмнөх өдөр Түнхэлийн 1-4 toot хашаандаа 03-17 СЭЗ дугаартай мотоциклоо орхиод явсан. 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө хашаанаас мотоциклоо алдсан ба 07-ны өдөр нөхөрлүүгээ утсаар мэдэгдсэн ...Би маргааш өглөө нь мотоцикл байсан газраа байхгүй байхаар нь харсан чинь манай мотоциклыг хойш нь чирээд хашаанаас гаргасан мер байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 65-р хуудас/

            Эд зүйлийн үнэлгээ. /хх-ийн 60-61-р хуудас/, Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл. /хх-ийн 66-67-р хуудас/

Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй яллагдагч У.Саранболд мэдүүлэхдээ: ...2016 оны 07 дугаар сарын 06-ны едер гэртээ байхад Отгонсэлэнгэ ирээд Түнхэлд очиж айлын жорлон ухаж өгөхөд менгее өгөөгүй ба 06-ны ереес 07-нд шилжих шене ногоон гурван давхар байрны урд талд байдаг модон хашаатай айлын хашаанд байсан Ирвэсийн зурагтай цэнхэр енгетай мотоциклыг түрж эзэнгүй айлын хашаад орж асаагаад Зүүнхараад ирсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 108-109, 111-р хуудас/

Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй яллагдагч Ц.Отгонсэлэнгэ мэдүүлэхдээ: ...У.Саранболд бид хоёр 2016 оны 07 дугаар сарын 06 едер Түнхэлд очоод тэр шенедее 03 цагт вокзалын урд талд байдаг ногоон енгетэй гурван давхар байшингийн урд талын айлын хашааны хаалгаар нь орж У.Саранболд руллнээс нь түрж би араас нь түрж гаргаад асаагаад Зүүнхараад У.Саранболдын танидаг Очироо /О.Алтан-Очир/ гэдэг айлд очсон” гэх мэдүүлэг хх-ийн 160-161-р хуудас/

Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Уянга мэдүүлэхдээ: “...2016 оны 07 дугаар сард Баасанжав гэх хүнээс 07-28 СЭЗ улсын дугаартай Hensim мотоциклийг 400.000 тегрегеер худалдаж аваад хүү Ганбилэг 2016 оны 07 дугаар сарын 20-ны едер унаж яваад шатхуун нь дуусаад Мандал сумын 3-р багийн тевийн блокон хашааны хажууд тавьчихаад бензин аваад ирэх хооронд алга болчихсон юм байна лээ. Хар енгетэй мотоцикл байсан 400.000 тегрегеер үнэлнэ. Мотоциклыг худалдаж аваад нэрээ шилжүүлж авч амжаагүй байж байгаад хулгайд алдчихсан юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 69-70-р хуудас/

Мөрдөн байцаанлтанд насанд хүрээгүй гэрч Н.Ганбилэг мэдүүлэхдээ: Манай гэр бүл 2016 оны 07 дугаар сард 07-28 СЭЗ улсын дугаартай Hensim мотоциклыг худалдаж аваад 2016 оны 07 дугаар сарын 20-ны едрийн орчим унаж явж байгаад бензин дуусахаар нь Мандал сумын 3, 7 дугаар багийн байрны хажуугийн блокон хашааны урд тавьчихаад шатхуун түгээх станцаас бензин авчихаад ирэхэд хулгайд алдагдсан байсан. Манай мотоцикл хянах самбар нь хагарчихсан, хар өнгийн лентээр ороочихсон, бөөрөнхий хянах самбартай, Hensim гэсэн бичигтэй банктай, урд амортизатор нь Kenbo Super гэсэн бичигтэй, рүлл нь хар енгийн төмөртэй байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 77-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ. /хх-ийн 72-73-р хуудас/

            Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл. /хх-ийн 78-80-р хуудас/

Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй яллагдагч У.Саранболд мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 20-ны едер найз О.Азжаргалын хамт Мандал сумын 3-р багийн ерхийн эмнэлэгийн зүүн талын блокон хашааны гадаа Hensim гэсэн бичигтэй мотоцикль байхаар нь шенийн 01:10 цагийн орчим асааж унаад манай гэрт очсон юм” гэх мэдүүлэг. /хх- ийн 108-109-р хуудас/

Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй яллагдагч О.Азжаргал мэдүүлэхдээ: Би У.Саранболдтой 2016 оны 07 дугаар сарын 20-ны орчим Мандал сумын 3-р багийн байрны хажуугийн блокон хашаанд түшүүлээд тавьсан байсан Hensim гэсэн бичигтэй хар енгийн мотоциклийг хулгай хийж У.Саранболдын амбаарт нуусан” гэх мэдүүлэг. /хх-122- 123-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд хохирогч С.Даваасүрэн мэдүүлэхдээ:  ...2013 оны 08 дугаар сард шар енгетэй Хайрхан загварын Хятад мотоциклыг 800.000 тегрегеер худалдан авч улсын дугаар авч чадаагүй байсан ба 2016 оны 08 дугаар сарын 27-ны едреес 28-нд шилжих шене Мандал сумын 3 дугаар баг Хорихын 6 давхар байрны 3-р орцны үүдэнд тавьж хоноод хулгайд алдчихсан юм. Урд дугуй нь хэгээсэн обудтай, урд дискэн тоормостой, шаврын хаалтнууд нь шар енгентэй, банк нь цоорчихсон, абра цавуугаар наасан хар енгетэй цавуутай явж байсан, 400.000 төгрөгөөр үнэлнэ” гэх мэдүүлэг. /хх-ийн 82-р хуудас/

            Эд зүйлийн үнэлгээ. /хх-ийн 84-85-р хуудас/

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл. /хх-ийн 89-91-р хуудас/

             Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй яллагдагч О.Азжаргал мэдүүлэхдээ: “...2016 оны 08 дугаар сарын сүүлээр У.Саранболд бид хоёр Мандал сумын 3-р багийн тевеес баруун тийш Хорихын 6 давхар байрны гаднаас шар енгийн Хайрхан маркийн мотоциклийг хулгайлаад У.Саранболдын хашаанд байсан гурван амбаарын нэгэнд тавьсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 122-123-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд хохирогч О.Оюунбат мэдүүлэхдээ: ...Би одоогоос  2 жилийн өмнө Мягмарсүрэн гэх хүнээс 400.000 төгрөгөөр Супер Венни загварын 07-13 СЭЗ улсын дугаартай мотоциклыг худалдаж аваад унаж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдрөөс 20-нд шилжих шөнө Түнхэлийн Булагийн 2-50 тоот хашаандаа оруулаад гэрийнхээ хаалганы үүдэнд тавиад гэртээ орж хоноод шөнө 02 цаг 30 минутанд босоод дүү Шинийннэгэн ирэхэд хаалга тайлж өгөхөд миний мотоцикп байсан ба 20-ны өдрийн өглөө мотоцикл байхгүй хулгайд алдагдсан байсан...Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг./хх-ийн 48-49-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Ш.Одончимэг мэдүүлэхдээ: “...Манай нөхөр О.Оюунбат 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 21 цагийн орчим Түнхэл тосгоны 2-50 тоот хашаандаа мотоциклоо оруулж тавиад 20-ны өдөр өглөө босоод харахад хулгайд алдагдсан байсан. Цагаан өнгөтэй Супер Венни загварын 07-13 СЭЗ улсын дугаартай мотоцикль байсан юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 56-р хуудас/

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн зургийн үзүүлэлт /хх- ийн 12-13-р хуудас/

            Эд зүйлд үзлэг хийж, түр хураан авсан тухай тэмдэглэл. /хх-ийн 35-36-р хуудас/

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл. /хх-ийн 50-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй яллагдагч У.Саранболд мэдүүлэхдээ: ...Ц.Отгонсэлэнгэ надад “бид дөрөв самарт явах гэж ирсэн, чи хамт явах уу, хэдүүлээ мотоцикпь хулгайлж унаад явчихъяа гэж хэлээд тавуулаа салж Баруунхараа руу Ц.Отгонсэлэнгэ, Ууганболд, Болдхүү нар, Түнхэл рүү би Батсаруултай хамт яваад 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 03 цагт очиж айлуудын гудамжаар мотоцикль хайж яваад төмөр замын хойшоо уулын энгэрт байх модон хашаатай айлд мотоцикпь байхаар нь аваад Зүүнхараа явсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 108-109, 111 -р хуудас/

            Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй яллагдагч Б.Батсаруул мэдүүлэхдээ: Насанд хүрээгүй яллагдагч Б.Батсаруулын “...Бид нар 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр самарт яаж явах талаараа ярьж байгаад Отгонсэлэнгэ “мотоцикл хулгайлж унаад явчихъя” гэхэд У.Саранболд “тэгье, тэгье, Түнхэлээс урд нь мотоцикл хулгайлж байсан” гэж хэлсэн. Тэгээд У.Саранболд, Ц.Отгонсэлэнгэ хоёр зохион байгуулаад Ц.Отгонсэлэнгэ, Ууганболд, Борхүү гурав Баруунхараа руу, У.Саранболд бид хоёр Түнхэл явахаар болсон. У.Саранболд бид хоёр 03 цагт вагоноос буугаад айлуудаар мотоцикл хайж яваад модон хашаатай айлд цагаан өнгөтэй мотоцикл байхаар хашааг нь давж ороод рүллнээс нь түрж хашаанаас гарсан юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 136-137, 139-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч Х.Ууганблолд мэдүүлэхдээ: ..У.Саранболдтой уулзаж Ц.Отгонсэлэнгэ самарт явах тухайгаа хэлэхэд У.Саранболд цуг явахаар болоод яаж самарт явах тухайгаа ярьж байтал Ц.Отгонсэлэнгэ самарт “мотоцикл хулгайлж унаад самарт явъя, урьд нь айлын цонхны доороос эзэн нь унтаж байхад мотоицикль хулгайлж байсан, үүрээр очиж авбал болдог юм” гэж хэлсэн. Ингээд Борхүү бид хоёр үгүй гэж хэлж чадахгүй дагаад л яваад байсан ба уг нь хулгай хийх гэж ирээгүй, самарт явах гэж ирсэн, гэрлүүгээ харъяа гэсэн ч замын зардал мөнгө байхгүй Ц.Отгонсэлэнгийг дагаад явахаас өөр арга байгаагүй...У.Саранболд Б.Батсаруулыг дагуулаад Түнхэл явсан, Ц.Отгонсэлэнгэ, Борхүү бид хоёрыг дагуулаад Баруунхараа руу явж мотоцикль хулгай хийхээр байсан мотоциклыг хулгай хийхээр орцонд байж байгаад цагдаад баригдсан...Мотоцикл аваагүй, би угаасаа хулгай хийх дургүй байсан, цагдаад шууд унэнгээ хэлсэн” гэх мэдуулэг. /хх-ийн 93-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч Д.Борхүү мэдүүлэхдээ: “...Б.Батсаруул ах, Ц.Отгонсэлэнгэ хоёр Х.Ууганболд бид хоёрыг Зүүнхараа руу самарт явъя гэхээр нь дургүйцсан юм.Тэгэхэд “явъя, явъя” гээд байхаар нь зөвшөөрөөд 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Зүүнхараад ирээд өдөр .нь Ц.Отгонсэлэнгэ, У.Саранболд хоёр самарт явах талаараа ярьж байгаад “мотоцикл хулгай хийгээд явчихъя” гэж яриад хоёр хуваагдаж явсан. Ц.Отгонсэлэнгэ, Х.Ууганболд бид гурав Баруунхараа руу явахаар болж У.Саранболд, Б.Батсаруул хоёр Түнхэлрүү явахаар болоод “амжилт хүсье” гээд гар бариад байсан ба би гар барихгүй байсан чинь Б.Батсаруул ах намайг өшиглөөд “чи одоо айгаад сандраад чихэнд юм дуулгаад үзээрэй, наад Ц.Отгонсэлэнгээсээ битгий холдоорой” гэж хэлсэн. Бид гурав Баруун хараад 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цагийн галт тэргээр яваад 12 цагийн орчим орцонд унтаж байгаад цагдаад баригдаад Ууганболд бид хоёр үнэн учраа хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 94-р хуудас/

            Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл. /хх-ийн 42-44-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй яллагдагч У.Саранболд мэдүүлэхдээ ...2016 оны 07 дугаар сарын 5-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Ирвэсийн зурагтай цэнхэр өнгөтай мотоциклыг хулгайлаад Зүүнхараад ирээд Баруун-Өлөнтөд байх Очироо /О.Алтан-Очир/ ирээд Ц.Отгонсэлэнгэ бид хоёр Очироо ахад буруу гарын мотоцикл байгаа юм гэтэл Очироо ах “тэгвэл ахдаа 60.000 төгрөгөөр зарчих” гэхээр нь зараад гуч, гучин мянгаар нь хувааж авсан...2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр найз О.Азжаргалын хамт Hensim гэсэн бичигтэй мотоцикл байхаар нь шенийн 01:10 цагийн орчим асааж унаад манай гэрт очсон...О.Азжаргал бид хоёр 2016 оны 08 дугаар сарын сүүлээр шар енгетэй Хайрхан маркийн мотоциклыг хулгайлаад Баруун-Өлөнтөд эзэнгүй айлын хашаанд нууж орхиод маргааж еглее нь Hensim болон Хайрхан нэртэй хоёр мотоциклыг цагдаад баригдчихна гэж бодоод Очироо ахад егч Цэнхэр енгетэй Шарга гэдэг мотоциклоор сольж авсан” гэх мэдүүлэг. /хх- ийн 108-109-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй яллагдагч О.Азжаргалын ...У.Саранболд бид хоёр 2016 оны 08 дугаар сарын 29-ний едер Очироо ахад хулгайлсан Hensim гэсэн бичигтэй хар енгийн мотоцикл, шар енгийн Хайрхан нэртэй мотоцикл егеед оронд нь Шарга гэсэн бичигтэй цэнхэр мотоцикл авсан юм. Авахдаа Hensim мотоциклын банкыг сольж тавьсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 122-123-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй яллагдагч Ц.Отгонсэлэнгийн ...У.Саранболд бид хоёр 2016 оны 07 дугаар сарын 06 едер Түнхэлээс Зүүнхараад У.Саранболдын таньдаг Очироо /О.Аптан-Очир/ гэдэг айлд очоод У.Саранболд бид хоёр Очироо ахад энэ мотоциклыг Түнхэлээс хулгай хийгээд явж байна гэж хэлсэн чинь Очироо ах “агаадаа 60.000 тегрегеер зарчих” гэхээр хулгайлсан Ирвэс маркийн мотоциклоо төгрөгөөр зараад гуч, гучин мянган тегрегеер нь хувааж авсан...Очироо ах энэ Ирвэс маркийн мотоциклыг нүхэн гүүрний урд байдаг Лхагва-Очир ахтай Шарга гэдэг нэртэй цэнхэр өнгийн мотоциклоор солиод авсан байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 160-161-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд яллагдагч О.Алтан-Очир мэдүүлэхдээ: ...2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр У.Саранболд Отгоолоо /Отгонсэлэнгэ/ нар Ирвэс маркийн цэнхэр өнгөтэй мотоцикл уначихсан ирээд эхлээд манай найз Энх-Амарыг дуудаж уулзаад мотоциклоо зарах гээд байсан. Тэгээд У.Саранболд над дээр ирээд “миний мотоцикл байгаа юм” гэж хэлэхээр нь би ахдаа зарчих гээд 60.000 төгрөг өгөөд авсан юм. Тэр хоёр “та өөрөө унах гэж байгаа бол банкийг нь сольж унаарай” гэж захисан ба би Тайгер мотоциклын банкийг тавьж зүсийг нь өөрчилж хэрэглэсэн юм. Ингээд би унаж хэрэглэж байтал Лхагва-Очир “тэр хоёроос авсан мотоциклоо өгчих, оронд нь Тайгер болон Шарга мотоцикл егье” гэхээр нь солиод егсен...2016 оны 08 дугаар сарын 28-ны едер О.Азжаргал, У.Саранболд нар шар өнгийн Хайрхан      мотоцикл унаж ирээд           У.Саранболд “надад хоёр мотоцикл байна, танд энэ хоёр мотоциклыг өгөөд таны унаж байгаа Шарга мотоциклыг авъя” гэхээр нь У.Саранболдын амбаарт Hensim маркийн хар өнгөнтэй мотоцикл байсныг мөн Хайрхан нэртэй шар өнгөтэй хоёр мотоциклыг авсан...Би хулгайн гэмт хэрэг үйлдээд олсон мотоцикл гэдгийг мэдэж байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 171 -172-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд яллагдагч Э.Лхагва-Очир мэдүүлэхдээ: ...Хуулийн зүйл ангийг хүлээн зевшеерч байна...2016 оны 07 дугаар сард найз Аптан-ОчирыН гэрт байхад У.Саранболд Отгонсэлэнгэ нар Ирвэсийн зурагтай- цэнхэр өнгийн мотоцикл унаж ирээд “түнхэлээс хулгайлсан юм, зарчихмаар байна” гэж хэлсэн чинь О.Алтан-Очир 60000 төгрөгөөр худалдаж авахад нь би байсан юм. Ингээд О.Алтан-Очир надаас Тайгер маркийн мотоциклын банкийг тавиад унаж байсан юм...Миний буруу” гэх мэдүүлэг. /хх-ийн 179-р хуудас/, Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 181-184-р хуудас/, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 186-187-р хуудас/, Э.Лхагва-Очирын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 188-р хуудас/, ял шалгах хуудаснууд /хх-ийн 191-221-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум Зүүнхараа хүүхдийн ордоны У.Саранболдын сэтгэл зүй гэр бүлийн нөхцөл байдлын талаархи дүгнэлт /хх-ийн 223-228-р хуудас/, О.Азжаргалын хувийн хэргийн хуулбар /хх-ийн 231-233-р хуудас/, У.Саранболдын суурь боловсролын гэрчилгээний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 234-238-р хуудас/, Ц.Отгонсэлэнгийн Сэлэнгэ аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн тодорхойлолт /хх-ийн 240-р хуудас/, багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 241-р хуудас/, суурь боловсролын гэрчилгээ, хувийн хэргийн хуулбар /хх-ийн 242-247-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар:

 

Насанд хүрээгүй шүүгдэгч У.Саранболд нь  Ц.Отгонсэлэнгэтэй бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р багийн нутаг дэвсгэр, Түнхэлийн 1-04 тоот хашаанаас О.Очирсүхийн эзэмшлийн 03-17 СЭЗ улсын дугаартай Jiajing нэртэй мотоциклийг хулгайлж, 600000 төгрөгний хохирол учруулсан,мөн  О.Азжаргалтай бүлэглэн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн нутаг дэвсгэрээс Ц.Уянгын эзэмшлийн хар өнгийн 07-28 СЭЗ улсын дугаартай Hensim нэртэй мотоциклыг хулгайлж,400.000 төгрөгний хохирол учруулсан,  О.Азжаргалтай бүлэглэн 2016 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р багийн нутаг дэвсгэр Хорихын 6 давхар байрны 3-р орцны үүдэнд байрлуулсан С.Даваасүрэнгийн эзэмшлийн улсын дугааргүй, шар өнгийн Хайрхан загварын мотоциклыг хулгайлж, 400.000 төгрөгний хохирол учруулсан,Б.Батсаруултай бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдрөөс 20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р багийн нутаг дэвсгэр, Түнхэлийн Булагийн 2-50 тоот хашаанаас О.Оюунбатын эзэмшлийн 07-13 СЭЗ улсын дугаартай Супер Венни нэртэй мотоциклийг ашиглан шамшигдуулах зорилогогүй авч зугтаасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн,

Насанд хүрээгүй шүүгдэгч  Ц.Отгонсэлэнгэ нь У.Саранболдтой бүлэглэн, Түнхэлийн 1-04 тоот хашаанаас О.Очирсүхийн эзэмшлийн  мотоциклыг хулгайлж, 600.000 төгрөгний хохирол учруулсан,

Насанд хүрээгүй шүүгдэгч  О.Азжаргал нь  У.Саранболдтой бүлэглэн Ц.Уянгын эзэмшлийн хар өнгийн 07-28 СЭЗ улсын дугаартай Hensim нэртэй мотоцйклийг хулгайлж, 400.000 төгрөгний хохирол учруулсан,У.Саранболдтой бүлэглэн Мандал сумын 3-р багийн нутаг дэвсгэр Хорихын 6 давхар байрны 3-р орцны үүдэнд байрлуулсан С.Даваасүрэнгийн эзэмшлийн улсын дугааргүй, шар өнгийи Хайрхан загварын мотоциклыг хулгайлж, 400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргүүдийг,

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Батсаруул ньУ.Саранболдтой бүлэглэн Түнхэлийн Булагийн 2-50 тоот хашаанаас О.Оюунбатын эзэмшлийн 07-13 СЭЗ улсын дугаартай Супер Венни нэртэй мотоциклыг ашиглан шамшигдуулах зорилогогүй авч зугтаасан гэмт хэргийг,

Шүүгдэгч О.Алтан-Очир  нь 2016 оны 07 дугаар сарын 07-нд У.Саранболд, Ц.Отгонсэлэнгэ нарын хулгайлсан 03-17 СЭЗ улсын дугаартай Jiajing нэртэй мотоциклыг гэмт хэрэг үйлдэж олсон эд херенге гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр 60.000 төгрөгөөр худалдан авсан, мен 2016 оны 08 дугаар сарын 28-ны едер О.Азжаргал, У.Саранболд нарын хулгайлсан 07- 28 СЭЗ улсын дугаартай Hensim нэртэй, улсын дугааргүй Хайрхан нэртэй 2 мотоциклыг гэмт хэрэг үйлдэж олсон эд херенге гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр Шарга нэртэй мотоциклоор сольж авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн

Шүүгдэгч Э.Лхагва-Очир нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны едер Сэлэнгэ У.Саранболд, Ц.Отгонсэлэнгэ нарын хулгайлсан 03-17 СЭЗ улсын дугаартай Jiajing нэртэй мотоциклыг хулгайлсан үйлдлийг лавтай сайн мэдсэн атлаа зохих  байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй, гэмт хэрэг үл мэдээллэх гэмт хэргийг үйлдсэн нь тус тус  нотлогдон тогтоогдсон.

Прокуророос шүүгдэгч У.Саранболдод Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 223 дугаар зүйлийн 223.2-д зааснаар, Ц.Отгонсэлэнгэ, О.Азжаргал нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар, Б.Батсаруулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2-д зааснаар, О.Алтан-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар, Э.Лхагва-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон, ял шийтгэлийг оногдуулах зүйтэй байна. Шүүгдэгч У.Саранболд 3 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн  3 иргэний мотоциклыг хулгайлж 1400000 төгрөгний хохирол учруулсан, мөн Иргэн Ц.Оюунбатын мотоциклыг авч зугтаасан гэмт хэргийг, шүүдэгч Ц.Отгонсэлэнгэ нь Ц.Саранболдтой бүлэглэн иргэн О.Очирсүхийн мотоциклыг хулгайлж, 600.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч О.Азжаргал нь 2 удаагийн үйлдлээр  У.Саранболдтой бүлэглэн Ц.Уянга, С.Даваасүрэн нарын мотоциклыг хулгайлж, 800000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч Б.Батсаруул нь У.Саранболдтой бүлэглэн иргэн О.Оюунбатын мотоциклыг ашиглан шамшигдуулах, зорилгогүйгээр авч зугтааж 800000 төгрөгний хохирол учруулсан, Шүүгдэгч О.Алтан-Очир нь У.Саранболд, Ц.Отгонсэлэнгэ, О.Азжаргал нарын хулгайлсан мотоциклыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр 60000 төгрөгөөр худалдан авсан, мөн Hensim нэртэй, улсын дугааргүй Хайрхан нэртэй 2 мотоциклыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр Шарга нэртэй мотоциклоор сольж авсан гэмт хэргийг, Шүүгдэгч Э.Лхагва-Очир нь У.Саранболд, Ц.Отгонсэлэнгэ нарын хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй, гэмт хэрэг үл мэдээллэх гэмт хэргийг үйлдсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг шүүгдэгч нар төлж барагдуулсан, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэжээ.

            Шүүгдэгч О.Алтан-Очир нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 66 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2-р ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-г журамлан 05 жил 05 хоногийн  хорих ялаар оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д заасан  хугацаа нь 2013 оны 05 дугаар сард дууссан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Шүүгдэгч Э.Лхагва-Очирын үйлдсэн хэрэг нь хөнгөн гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдснээс хойш 06 сарын хугацаа өнгөрсөн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх нь зүйтэй байна. Шүүгдэгч О.Алтан-Очирын өмгөөлөгчөөс гаргасан Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан үндэслэлээр хэргийн хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах боломжгүй байна. О.Алтан-Очир нь 2016 оны 07 дугаар сарын 07, мөн 2016 оны 08 дугаар сарын 28-нд  гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр  худалдан авсан гэмт хэргийг үйлдсэн ба эрүүгийн хариуцлагад татах хугацаанд хамаарч байх тул хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

                 Шүүгдэгч У.Саранболд, Ц.Отгонсэлэнгэ, О.Азжаргал, Б.Батсаруул нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, гэмшиж байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй, зэргийг ял хөнгөрүүлэх үндэслэлд тооцон, насанд хүрээгүй шүүгдэгч нарыг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзэн хуульд  заасан хорих ял оногдуулж шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж, эцэг, эхийн хараа хяналтандаа байлгаж, дааж авч хүмүүжүүлнэ гэсэн хүсэлт гаргаж байгаа тул шүүгдэгч нарыг хууль ёсны төлөөлөгч нарт хариуцуулах, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүйг, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүйг тогтоолд дурьдах, Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй, цэнхэр өнгөтэй, цацагтай дэвсгэртэй мотоцикль 1 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй, хар саарал өнгийн Hensim гэсэн бичигтэй мотоцикль 1 ширхэг, мотоциклын рамм, мотор, кроп, Ирвэсийн зурагтай мотоциклын банк, Tiger Т-200 гэсэн бичигтэй таг, Супер Венни гэсэн бичигтэй мотоциклын суудал, Мотоциклын төмөр рулл, хянах самбар, амортизатор, хойд гэрэл, урд дугуй хойд амортизаторын хамт, Хайрхан гэсэн бичигтэй мотоциклын банк, хар өнгийн төмөр данхрад зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц насанд хүрээгүй шүүгдэгч У.Саранболд, Ц.Отгонсэлэнгэ  нарын хууль ёсны төлөөлөгч нарт  буцаан олгох, 07-64 СЭЗ, 03-17 СЭЗ гэсэн улсын дугаар 2 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нарт өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг тус тус тогтоолд тусган шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Харцаг овогт Уртнасангийн Саранболдыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлсан, хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн, тээврийн хэрэгслийн авч зугтаах гэмт хэргийг  үйлдсэнд тус, тус гэм буруутайд, шүүгдэгч Халимаг овгийн Цэндийн Отгонсэлэнгэ, Галт овгийн Оюунбилэгийн Азжаргал нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овгийн Баттөрийн Батсаруулыг авто тээврийн хэрэгслийг авч зугтаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овгийн Отгонтөмөрийн Алтан-Очирыг гэмт хэрэг үйлдэн олсон эд хөрөнгийг мэдсээр байж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овгийн Эрдэнэсувдын Лхагва-Очирыг хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг үл мэдээлэх гэмт хэрэг үйлдсэнд  тус, тус гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Эрдэнэсувдын Лхагва-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн  үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.У.Саранболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар 04 сарын хугацаагаар баривчлах ялаар, Ц.Отгонсэлэнгэ, О.Азжаргал нарыг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02 жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Батсаруулыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй

4.Боржигон овогт Отгонтөмөрийн Алтан-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар У.Саранболдод оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нь /Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-оор оногдуулсан ялд/ багтаан бүгд 02 жил 06 сарын хорих ялыг оногдуулсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Саранболдод оногдуулсан 02 жил 06 сарын хорих ял, Ц.Отгонсэлэнгэд оногдуулсан 02 жилийн хорих ял, О.Азжаргалд оногдуулсан 02 жилийн хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батсаруулд оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй  эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Алтан-Очир нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл 03 жил хүртэл  хугацаагаар  хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч У.Саранболд, Ц.Отгонсэлэнгэ, О.Азжаргалд нарт хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэр биелүүлэхийг 06 сарын  хугацаагаар  тус, тус хойшлуулж, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч Ё.Цэвэлжав, Э.Мягмарсүрэн, Ц.Оюунбилэг нарт даалгасугай.

  9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Б.Батсаруулд оногдуулсан 01 жилийн хорих ялыг  тэнсэж, 01 жилийн хугацаагаар  хянан харгалзаж хяналт тавих үүргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 10.Гэмт хэргийн улмаас  учруулсан  хохирлоо нөхөн арилгасан тул эд мөрийн баримтаар хураагдан ирсэн   БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй, цэнхэр өнгөтэй, цацагтай дэвсгэртэй мотоцикль 1 ширхэг, БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй, хар саарал өнгийн Hensim гэсэн бичигтэй мотоцикль 1 ширхэг, Хайрхан маркийн мотоциклын рамм, мотор, кроп тус бүр 1 ширхэг, Ирвэсийн зурагтай мотоциклын банк 1 ширхэг, Tiger Т-200 гэсэн бичигтэй таг 1 ширхэг, Супер Венни гэсэн бичигтэй мотоциклын суудал 1 ширхэг, Мотоциклын төмөр рулл 1 ширхэг, хянах самбар 2 ширхэг, амортизатор 2 ширхэг, хойд гэрэл 1 ширхэг, урд дугуй хойд амортизаторын хамт 1 ширхэг, Хайрхан гэсэн бичигтэй мотоциклын банк 1 ширхэг, Хар өнгийн төмөр данхрад 1 ширхэг зэргийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц насанд хүрээгүй  шүүгдэгч У.Саранболд, Ц.Отгонсэлэнгэ  нарын хууль ёсны төлөөлөгч нарт буцаан олгосугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 07-64 СЭЗ, 03-17 СЭЗ гэсэн  мотоциклын улсын дугаар 2 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг ерөнхий шүүгчийн туслах Д.Төр-Амгаланд даалгаугай.

12.Шүүгдэгч нар нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүйг дурьдсугай.

13.Шүүгдэгч нарт өмнө нь авсан батлан даалт таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.       

15.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлийг гаргах эрхтэй.

  

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ