| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2023/0007/Э/211/2021/0035 |
| Дугаар | 2023/ШЦТ/15 |
| Огноо | 2023-10-30 |
| Зүйл хэсэг | 11.5.2., 27.10.4.2., 10.6.2., 11.3.1., |
| Улсын яллагч | Б.Чинзориг, А.Ариунаа, |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч Б.Чинзориг, А.,
хохирогч О.*******, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн,
хохирогч Х.*******, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*******, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, Ч.Ганхүү,
иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан, А.Учрал, Ц.Баяртогтох,
шинжээч Г.*******, С.*******, Д.******* /цахимаар/,
шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч Х., Б.Цолмон-Эрдэнэ, К.Бауиржан,
шүүгдэгч Б.*******, Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас овогт гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар, овогт ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 11.3 дугаар зүйлийн 2, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2012003260099 дугаартай арван таван хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, -ны өдөр суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, дээд боловсролтой, , мэргэжилтэй, “” ХХК-д ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт аймаг, сум, тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 cap 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан,
овгийн гийн *******, регистрийн дугаар //.
Монгол Улсын иргэн, -ний өдөр од төрсөн, эмэгтэй, тай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “” ХХК-ийн ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт , тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй,
овгийн ын *******, регистрийн дугаар //.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.******* нь 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 15-16 цагийн орчимд “” ХХК-ийн эзэмшлийн “” / BSX5310GYYD/ маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, “Шунхлай трейдинг” ХХК-ийн 35.970 литр “АИ-92” шатахууныг оос суманд хүргэхээр тээвэрлэж явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл /автоцистерн/ аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг ны ар уруудах хэсэгт онхолдон, тээвэрлэж явсан шатахуун асгарч гал гарсаны улмаас “” маркийн , “Тоёота Аллион” маркийн , “Хьюндай Соната-7” маркийн , “Субару” маркийн , “Тоёота Альфард” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд, “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоцикл бүрэн шатаж, “Тоёота Аллион” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн Л.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Н.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ш.ийн /эрэгтэй, 8 настай/ эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Хьюндай Соната-7” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн Ж., зорчигч Б. /эмэгтэй, 7 настай/, Б., Б. /эрэгтэй, 10 настай/, Б. /эмэгтэй, 5 настай/ нарын амь нас хохирсон, О.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол, Б.ын /эрэгтэй, 4 сартай/ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Субару” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн Х.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч О., Л., Б. /эмэгтэй, 7 настай/ нарын амь нас хохирсон, Б.ын эрүүл мэндэд хүнд хохирол, “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоциклийн зорчигч С.ын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан,
Яллагдагч Д.******* нь Авто тээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг тус тус зөрчсөнөөс 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 15-16 цагийн үед "" ХХК-ийн эзэмшлийн " /" BSX5310GYYD7 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл /авто цистерн/ "Шунхлай трединг" ХХК-ийн 35,970 литр АИ92 шатахууныг оос суманд хүргэхээр тээвэрлэж явахдаа аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг ны ар уруудах хэсэгт онхолдон, тээвэрлэж явсан шатахуун асгарч гал гарсны улмаас "" маркийн , “Тоёота Аллион” маркийн , “Хьюндай Соната-7” маркийн , "Субару" маркийн , "Тоёота Альфард" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд, “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоцикл шатаж, “Тоёота Аллион” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн Л.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ш.ийн /эрэгтэй, 8 настай/ эрүүл мэндэд хөнгөн хохирол, "Хьюндай Соната-7" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн Ж., зорчигч Б. /эмэгтэй, 7 настай/, Б., Б. /эрэгтэй, 10 настай/, Б. /эмэгтэй, 5 настай/ амь нас хохирсон, О.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол, Б.ын /эрэгтэй, 4 сартай/ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, "Субару" маркийн дугаартай тээврийн хэрэгслийн Х.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч О., Л., Б. /эмэгтэй, 7 настай/ нарын амь нас хохирсон, Б.ын эрүүл мэндэд хүнд хохирол, "Мустанг-5" маркийн улсын дугааргүй мотоциклийн зорчигч С.ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтыг шинжлэн судлуулав. Үүнд: Улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад шүүх хуралдаанд шинжлэн судлуулахаар дурдсан нотлох баримтуудыг;
хохирогч Х.*******, Б. нарын өмгөөлөгч П.Одонтунгалаг: 2023 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн шинжээчийн дүгнэлт-сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон /16хх/, шинжээчийн дүгнэлт /4хх-11/, шинжээчийн дүгнэлт /4хх-38/ зэргийг;
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн: О.*******ийн эрүүл мэндийн болон сэтгэцтэй холбоотой нөхцөл байдлыг тодорхойлсон баримт /15хх-207/, тооцооллын хуудас /15хх-213/, баримт /15хх-215-236/, Албан тоот /16хх-29/, Газрын тос тээвэрлэх гэрээ /6хх-53-/, Монгол улсын стандарт /6хх-228-229/ зэргийг;
иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч М.*******: Зааварчилгаа өгсөн баримтууд /2хх-140-144/, ийн аюулгүй ажиллагааны ерөнхий зааварчилгаа /2хх-121-135/, гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөө /2хх-98-120/ зэргийг;
хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баяртогтох: Хавтас хэргээс Ажлын байран дээрх зааварчилгаа /2хх-139-140/, гэрчийн мэдүүлэг /2хх-210/, Б.*******ийн мэдүүлэг /3хх-196-199/, н. шинжээчийн дүгнэлт /3хх-19/, газрын тос тээвэрлэх гэрээ /6хх-53-57/, 92/29 дугаартай шинжээчийн дүгнэлт /12хх-123-126/ зэргийг;
Шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Хавтас хэргээс хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зураг 1хх-23-45/, хохирогч Л.ын мэдүүлэг /1хх-145/, хохирогч Б.гийн мэдүүлэг /1хх-151-153/, хохирогч О.гийн мэдүүлэг /1хх-155-156/, хохирогч Х.*******ийн мэдүүлэг /1хх-159/, хохирогч Б.ын мэдүүлэг /1хх-170/, гэрч Н.гийн мэдүүлэг /2хх-200/, гэрч ын мэдүүлэг /2хх- 215/, гэрч Д.ын мэдүүлэг /3хх-29/, гэрч Э.ын мэдүүлэг /3хх-36/, гэрч М.ын мэдүүлэг /3хх-52/, гэрч Д.ын мэдүүлэг /3хх-137/, 3605 дугаартай шинжээчийн дүгнэлт /4хх-117-137/, аймгийн онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлт /4хх-185/, Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн дүгнэлт /4хх-250, 5хх-1-5/, мэргэжлийн хяналтын дүгнэлт /5хх-113/, мөрдөгчийн магадалгаа /9хх-140-143/, шинжээчийн нэмэлт дүгнэлт /12хх-123-126/, жи-пи-эс /6хх-74-76/, аймгийн сум дундын шүүхийн шүүгчийн захирамж зэргийг;
Шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч Х.: Хавтас хэргээс Схем зураг 1хх-34/, гэрч Н.гийн мэдүүлэг /2хх-200/, хохирогчийн Н.ийн мэдүүлэг /1хх-215-216/, иргэний нэхэмжлэгч Н.ийн өгсөн мэдүүлэг /2хх-33-34/, техникийн комиссын акт /2хх-136/, давтан зааварчилгааны дэвтэр /2хх-140/, сургалтад оролцогчдын бүртгэл /2хх-148/, Н.ийн дахин өгсөн мэдүүлэг /2хх-180-181/, гэрч Н.ын мэдүүлэг /3хх-185/, шинжээч С.н 3605 дугаартай дүгнэлт /4хх-117/, шинжээч С.н 3604 дугаартай дүгнэлт /4хх-139/, аймгийн онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлт /4хх-185/, шинжээч Г.*******гийн 897 дугаартай дүгнэлт /5хх-113/, Гал түймрийн талаарх шинжээчийн дүгнэлт /11хх-224/, техникийн шинжээчийн дүгнэлт /11хх-231/ зэргийг;
Шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч К.Бауиржан: Хавтас хэргээс мөрдөгчийн тогтоол /2хх-40/, иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол /2хх-49/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2хх-68/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /7хх-1-2/, “Шунхлай” ХХК-с гаргаж өгсөн баримт /6хх-45-46/, Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлт /6хх-50/, “” ХХК-ийн хүсэлт /6хх-51/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /6хх-52/, газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэх, тээвэрлүүлэх гэрээ /6хх-53-55/, техникийн комиссын акт /6хх-58/, шатахуун ачсан баримт /6хх-59-60/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /6хх-65/, стандарт хэмжил зүйн газар эзэлхүүн зарцуулалтын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрээ /6хх-66/ зэргийг;
Шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ: Хавтас хэргээс схем зураг /1хх-34/, хохирогч Л.гийн мэдүүлэг /1хх-201/, Н.ийн мэдүүлэг /1хх-215-216/, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тухай тогтоол /2хх-47/, иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /2хх-48/, иргэний нэхэмжлэгч *******ын мэдүүлэг /1хх-80/, Н.ийн дахин өгсөн мэдүүлэг /2хх-180-181/, гэрч Н.ын мэдүүлэг /2хх-184/, гэрч Л.ын мэдүүлэг /2хх-212/, шинжээч С.н 3605 дугаартай дүгнэлт /4хх-117/, шинжээч С.н 3604 дугаартай дүгнэлт /4хх-139/, аймгийн онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлт /4хх-185/, шинжээч Г.*******гийн 897 дугаартай дүгнэлт /5хх-113/, Монгол Улсын стандарт /8хх-100/, мөрдөгчийн магадалгаа /9хх-140/ зэргийг;
Иргэний хариуцагч нарын өмгөөлөгч нар дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Өнөөдрийн шүүх хуралдаанд иргэний хариуцагч болон иргэний нэхэмжлэгч Шунхлай ХХК-н өмгөөлөгчөөр оролцож байна. Иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэдэг дээр мэтгэлцэж оролцоно. Хавтаст хэргээс баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх-83/, Шунхлай ХХК-ийн зарлагын паданы баримтууд /2хх-84-96/, ХХК-ийн тээвэр хийсэн баримт /2хх-97/, ийн аюулгүй ажиллагааны ерөнхий зааварчилгаа /2хх-121-127/, томилолтоор явах, гадуур ажиллах үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа /2хх-128-130/, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /2хх-138/, ажлын байран дахь давтан зааварчилгаа /2хх-139-140/, давтан зааварчилгааны дэвтэр /2хх-141-142/, гэрч Н.гийн мэдүүлэг /2хх-198-201/, Б.*******ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /3хх-196-199/, шинжээчийн дүгнэлт /5хх-19/, ачилт хийсэн бүртгэл /6хх-46-48/, газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тээвэрлүүлэх гэрээ /6хх-53-57/, Б.*******ийн жолооны үнэлэхийн хуулбар /6хх-64/, Стандарт, хэмжил зүйн газрын эзлэхүүн зарцуулалтын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ /6хх-66/, төлбөр зөрчлийн акт /6хх-77-78/, гэрч Н.гийн мэдүүлэг /11хх-168-169/, гэрч Н.ын мэдүүлэг /11хх-171-173/, гэрч Н.Очмандахын мэдүүлэг /11хх-176/, иргэний хариуцагч М.*******ын мэдүүлэг /11хх-180-181/, Б.*******ийн яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг /11хх-183/, шинжээчийн дүгнэлт /12хх-45-55/, шинжээчийн дүгнэлт /12хх-69-73/, шинжээчийн дүгнэлт /12хх-123-126/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийг өгсөн. Үүнд:
Шүүгдэгч Б.*******“...Миний хувьд уруудахдаа 9 км цагийн хурдтай явсан. Нотлох баримт нь хавтаст хэрэгт байгаа. Эцсийн мөчид машинаа тоормосгүй болсныг мэдсэн. Машиныг унагаах арга хэмжээ өөрөө авсан. Тодорхой хугацаанд бензин асгараагүй байсан. Хэд хэдэн машин гарсан гэдгийг би өөрөө тодорхой хугацаанд харсан. Ийм л зүйл болсон. Энэ хүмүүсээс уучлалт гуйх боломж олдоогүй байсан. Та бүгдээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Ийм боломж надад олдоогүй байсан.” гэв.
шүүгдэгч Д.******* “...“” ХХК-ний Д.*******. Манай компани 2019 оны 12 дугаар сард нэг машин авсан. Тэр машин маань саяны осолд орсон машин. “Шунхлай трейд” ХХК-тай 4 дүгээр сарын 28-ны өдөр гэрээ хийсэн. Осол гарах хүртэл нийт 10 тээвэр хийсэн тээврийн компани. Олон ажилтан байхгүй. Жолооч Б.******* тэгээд би өөрөө байдаг. Манай машин Шунхлай трейд ХХК-с шаардсан бүх бичиг баримтыг бүрдүүлээд стандартын дагуу бүх үйл ажиллагаагаа хийсэн. Тэгээд гэрээ, хэлцэл хийгээд тээвэр хийх үйл ажиллагаа эхэлсэн.” гэв.
хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*******: “2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ам бүл 6 байсан. Ханьтайгаа 4 хүүхэдтэйгээ амарч байгаад энэ явдал болсон. Тайхар чулуу орчхоод буцах замд энэ осол болсон. Тухайн осол гарсан үед би 4 сартай хүүгээ тэврээд хойно суугаад явж байсан. Гэв гэнэт их чимээ гарсан. Яав, юу болов гэх хүмүүсийн хэлж байгаа шиг цаг хугацаа байгаагүй. Ханийгаа эргээч гэж хэлэхийн завдалгүй гэв гэнэт их чимээ гараад гал гарсан. Тэгэх байсан, ингэх байсан гэх ямар ч цаг хугацаа байгаагүй. Миний санаж байгаагаар секунд доторх хэмжээнд болсон гэж бодож байгаа. Мэдээж гомдолтой байна. Ээж, хань, 3 хүүхдээ дайны цаг биш зүв зүгээр явж байгаад өдөр өдрийн дараалалтай эмнэлэгт салах ёс хийсэн нь надад маш хэцүү байсан. Юу болж байгааг ойлгох тэнхээ байгаагүй. Хамгийн сүүлд том охиноо аваад явсан боловч харамсалтайгаар алдсан. Эмнэлгийн доороос доошоо харж үзсэн. Амьдрах хэрэг байна уу гэж. Яалт ч үгүй үр минь үлдсэн болохоор эх хүний хувиар. Дээрээс нь миний хань амьдруулах гэж тэр гал руу дахин дахин орж бид нарыг гаргасандаа. Зүгээр байсан ээжийгээ гэрээс нь авч гараад ийм болгосон гээд маш олон зүйлийг бодож байна. Эх хүн учраас тэмцээд явж байна. Ослын дараа эмчилгээ маш хэцүү байсан. 2 удаа хагалгаанд орсон. Өнөөдөр би ганц бие ээжийн амьдралаар хүүгээ өсгөөд явж байгаа жирийн нэг эмэгтэй. Хохирлын хэмжээнд 5 хүн маань босоод ирэхгүй. Үүрд сэтгэлд минь байна. Өдөр нь зүгээр байдаг ч шөнө надад маш хэцүү байдаг. Д.******* гэж Монгол хүн гэж хэлж байх шиг байна. Монгол хүний хувиар 3 жил ядаж нэг удаа холбогдчих бол уу гэж хүлээж байсан. Энд холбоотой хүмүүс нэг ч удаа холбогдоогүй. Монгол хүн байна гэдэг энэ нөхцөлд харах байх. Нэг удаа холбогдоод эмгэнэл илэрхийлье гэсэн бол. Хүн чинь сэтгэлийн амьтан. Хүлээж байсан. Тийм зүйл нэг ч байгаагүй. ос улс руу явсан эмчилгээ бол Монголын ард түмний сэтгэлийн дэмээр 4 мөчөө боолгоод ос улс руу явж байсан. Монголын ард түмэн болон хайртай дотны хүмүүсийнхээ буянд өнөөдөр ажиллаад явж байна. Хохирлын хувьд сэтгэл санааны хохирол хэзээ ч арилахгүй. Мөнгөн дүнгийн хохирлын хувьд нийтдээ 252,000,000 төгрөг байгаа. Бүх хохирлоо баримтжуулж өгөөгүй. Түлэгдсэн хүмүүс боолтны цаанаас маш их идээ гардаг. Ор хөнжлийн даавууг маань өдөрт 2-3 удаа сольдог. Сүүлд баримтаа харахад тэр даавуунуудыг хатаах хатаагч хүртэл авч байсан. Тооцоо нь гарч байсан. Надад тэр болгоныг хараад эргэж санах юу ч байгаагүй. Тэр болгоныг тооцолгүйгээр эмчилгээний, оршуулгын, цайллагын гэх мэт зардлаа оруулаад 252,000,000 төгрөг болсон. Хайртай хүмүүсээ амар амгалан байлгах хамгийн эхний зүйл энэ шүүх хурал шийдэгдэх. Хариуцлага гэдэг үг ямар учиртай вэ гэдгийг зөвхөн энд сууж байгаа хүмүүст биш Монголын ард түмэн даяараа ойлгож авах байх. Ийм байдлаас болж ийм олон хүний амь нас хохирлоо. Миний хүү тэнд өнчин үлдлээ. Би өөрөө бэлэвсэн эмэгтэй болсон. Хохирлын мөнгөн дүн ингэж гарч ирсэн. Тэрнээс би нэг нэгэнгүй бичээгүй. Тухайн үед баримтжуулах ёстой байсан гэдгийг ч мэдээгүй. Би гэхээсээ илүү миний хүүгийн ирээдүй сурч боловсроход зориулна. Миний хүү өнөөдөр 3 настай. Алхах ёстой насан дээрээ алхаагүй. Өнөөдрийг хүртэл сайн ярьж чадахгүй байгаа. Хохирлын мөнгө миний хүүгийн сурч боловсрох, аавын хайр халамж, ах, эгч нарын өгөх ёстой байсан бүх зүйлийн зөвхөн нэгээхэн хэсэг гэж би харж байгаа. Хохирлоо “Шунхлай” ХХК-иас нэхэмжилнэ” гэв.
хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.*******: “Осол болдог өдөр гэр бүлийнхээ хамт Хөвсгөл аймгаас буцаж явсан. Эртхэн Элсэн тасархай орчихъё гэсэн зорилготой явж байсан. Яалт ч үгүй галтай нүүр тулсан. Бензин гэдэг зүйл яах ийхийн зуургүй шатдаг юм байна лээ. Галаас гарч ирснийхээ дараа би өөрийгөө гайхаж байсан. Шоконд орчхоод буцаж гал руу орж эхнэрийгээ авах гэсэн боловч чадаагүй. Буцаж орох ямар ч боломж байгаагүй. Хөдөө нөхцөл байдал маш хүнд юм байна лээ. Утсаар ярья гэсэн ч утас байхгүй. Машинаас өөрсдөө гарч ирсэн нь зол болсон. Ярих гэсэн утасны дугаар ч толгойд орж ирэхгүй байсан. Хамгийн түрүүнд орж ирсэн утасны дугаар бага охины утасны дугаар байсан. Бага охин маань үлдчихсэн байсан. Хэсэг хугацааны дараа найзын минь дугаар орж ирээд би найз руугаа хэлсэн. Ийм осол аваар болчихлоо тиймээс энэ сувилагчийн данс руу мөнгө шилжүүлээч түлэнхийн тос авах шаардлагатай байна гэж хэлсэн. Аймгийн эмнэлэгт ирэхэд тэр түлэнхийн тос байхгүй байсан. Сувилагчийн дансаар мөнгө аваад хоёрхон цагийн дотор тэр аймгийн бүх эмийн сангуудад байсан түлэнхийн тосыг аваад ирсэн. Үхтэл үр харам гэдэг шиг хүүтэйгээ хоёулаа ярьж чадахаа больсон. Хүү маань энэ осолд намайг буруутгаад байдаг. Эхнэр, хүүхдээ алдсан хүн сэтгэл зүй хүнд байгаа. 10 хэд хоногийн өмнө сүүлчийнхээ хагалгаандаа орсон. Хөл нүцгэн машинд сууж байгаад машинаас буусан болохоор хөлийн түлэнхий асар ихтэй. Юм мэдэхгүй явсаар байгаад гүвдрүүнүүд үүссэн. Тэгээд сүүлийн хагалгаандаа орсон. Гүвдрүүнүүд нь хортой юу, хоргүй юу гэдгийг Халдварт руу явуулсан байгаа. Миний хувьд төлбөр тооцоо тархинд бодогдоогүй. Эхний ээлжид амьд гарахын төлөө тэмцсэн. Байцаагч ирээд байцаалт авахад хүртэл төвөгтэй байсан. Магадгүй бид нарын нэхэмжлээд байгаа мөнгөн дүнг бодож үзлээ. Энэ зөвхөн шатсан машин, эмчилгээ, оршуулгын мөнгөн дүн. Машин дотор хичнээн зүйл шатсан. Цагдаа дээр очиход та баримттай ир гэсэн. Би хаанаасаа баримт гаргаж ирэх юм бэ? Тэр хүмүүсийн хэрэглэж байсан хувцаснаас авхуулаад гар утас барьж явсан зүйлийг баримттай гаргаж ир гэсэн. Боль боль наадуулаа бүгдийг нь хая. Бид нар бүгдээрээ машин дотор шалдан суугаад явж байсан. Одоо хүртэл хүүхдийнхээ эмчилгээний төлбөрийг би нэхэмжлэхгүй байгаа. Хуульд шинээр сэтгэл санааны хохиролтой холбоотой зүйл заалт орсон гэсэн. Тэрний дагуу Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүмүүстэй ярилцлага хийгээд үзсэн. Тэр төлбөрийг хэд гарахыг ч би мэдэхгүй. Өнөөдөр яахав Б.******* уучлалт гуйж байна. Баярлалаа. Чамайг би хэзээ ч үзэн ядахгүй. Энэ хүмүүсийнхээ амийг ч чамаас гуйхгүй. Уучлалт гуйсанд чинь баярлалаа. ...Хохирлоо “Шунхлай” ХХК-иас нэхэмжилнэ” гэв.
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*******: “Осол гардаг өдөр би Тэрхийн цагаан нууран дээр гэр бүлээрээ амраад явж байсан. Яагаад ч юм тэр жил манай нөхөр Хөвсгөл аймаг явъя гэхээр нь явмааргүй санагдсан. Манай нөхөр өөрөө аймгийнх болохоор ойрхон агаарт гараад цаашаа Увс, Завхан аймаг руу явдаг юм билүү гэсэн уйлагнаад бороо ороод байхаар нь цаашаагаа явж чадаагүй. Буцъя даа гээд байж байтал үдээс хойш 15-16 цагийн орчим хамаатны ахаас дуудлага ирсэн. Дүү чинь явж байгаад осолд орчихсон байна гэж хэлсэн. Тэрнээс янз бүр болсон талаар хэлээгүй. Түлэгдсэн эсэхийг нь би мэдээгүй. Хурдан учрыг нь олоодох гээд надад нэг дугаар өгсөн. Мессежээр дугаарыг нь явуулсан. Нөгөө дугаар луу нь залгаад байсан ерөөсөө болдоггүй. Хэн, хэн явж байсан талаар мэдэхгүй. Дахин, дахин залгасан. Тэгсэн сумын эмнэлгийн сувилагчийн дугаар байсан юм байна лээ. ******* гэж хүн байна уу гэж асуусан чинь аягүй олон түлэгдсэн хүн ирсэн. Хэн нь хэн бэ гэдгийг бид нар мэдэхгүй. Тэндээсээ хөдөлмөөр байдаг. Хөдлөхөөр сүлжээгүй болчихдог. Сувилагчийг нь гуйж байгаад хэн нь ч байсан яахав эсхүл гэж хүн байна уу яриулаад өгөөч гэж гуйсан. Манай хүргэн надтай яриад эгчээ туслаарай гэсэн. ******* эгчээ гялс туслаарай нисдэг тэрэг юм уу, онгоц ямар ч байсан зохицуул гэсэн. Тамир сум дээрээс аймгийн онцгой байдлын комисс руу залгасан. Тэгсэн эндээс бүрэлдэхүүн, эмнэлгийн баг хөдөлсөн байгаа гэсэн. ын онцгой байдлын комисс руу залгаад энд олон хүн осолд орлоо. Нисдэг тэрэг байна уу? Онгоц байвал яаралтай явуулж өгөөч гэж гуйсан. Тэгээд би Тэрхийн цагаан нуураас хөдөлсөн. Хөдлөх замд сүлжээ орсон газар болгон нөгөө сувилагчтайгаа ярьсан. Сая хамгийн сүүлийн хүнийг нь аваад явсан гэж хэлсэн. Би шууд аймгийн төв рүү явсан. Замдаа юм сонссон хүн чинь хэдүүлээ явсан юм бол, яасан юм бол гээд янз бүрийн юм бодогдсон. Эмнэлгийн хаалгаар ороход улавч өмс гэсэн. Юу нь улавч өмсөх гутлаа тайлаад хөл нүцгэн гүйсэн. Би ороод хэнийг нь ч таниагүй. Миний дүү өндөр болохоор манай нөхөр энэ ******* үү гэж байгаа юм. Бүгдээрээ тарваганы боодог шиг үс нь шатчихсан аймар юм угтсан. Эм, тариа байхгүй. Амьсгалын аппарат нь дутуу. Яаралтай 3 хүнийг амьсгалын аппаратад оруулах ёстой гэсэн. 2 амьсгалын аппараттай. 2 хүнийг нь оруулаад нэг хүнийг нь оруулж чадаагүй. Манай хүргэн эгчээ би зүгээрээ гэж хэлээд дүнгэн данган ухаантай байсан. аймгийн төвийн бүх эмийн сангуудаар орсон. Нэг газар очоод 2 тос. Хаалгыг нь нүднэ. Утсаар нь ярина. Хажуу талынх нь айлаас асууна. Шөнөжингөө гүйсэн. Манайх чинь олуулаа юм болохоор нэг талаас нь тосыг нь түрхэж байхад дуусчихна. Тэгээд олдохгүй. аймаг дээр шөнө онгоц буух боломжгүй байдаг юм байна лээ. түүлэг муутай гээд өглөө үүрээр ирнэ гэсэн. Өглөө ирсэн. Эмч нар нь аль хүнээ яаж авч явах уу? амьсгалын аппаратаа яах уу гээд ярьж байхад эхлээд дүү маань өнгөрсөн. Би айлын том хүүхэд. Дүү дээрээ уйлчихсан очихгүй. Коридорт нөхөртөө тэврүүлж байгаад бүгдийг нь онгоцонд суулгаад явуулсан. Эхний өнгөрсөн дүүгийнхээ ажил явдлыг хийгээд араас нь хот руу ирсэн. Яг л адилхан ар араасаа хүн болгон явсан. Шокноосоо гарч чадахгүй галзуурдаг юм байна лээ. Шөнө нь ээжийгээ сахиж байгаад дүү нараа хооллоно. Өөрөө хоол унд идэж чадахгүй байгаа юм чинь. Урдаа нэг гоймон тавьж байгаад тэрийгээ хараад уйлдаг. Хоол ч хоолойгоор давахгүй. Эм тариа ч их орсон. Тэгж байтал хүргэн маань өнгөрсөн. Үлдсэн дөрвөө дагуулаад ос улс руу явъя. Эмнэлэг авч явах эмч, сувилагч нарыг нь бэлдээд явах гэж байтал ээж минь өнгөрсөн. Ээжийнхээ ажил явдлыг хийх гээд би үлдээд дүү нараа явуулах гэж байтал *******ийн маань хүү өнгөрсөн. Ковидын үе байсан болохоор эмнэлгийн нэг корпусаа хааж гадаад хүмүүсийг авахгүй гэж байсан. Эрүүл мэндийн сайд руу нь яриулж байгаад нэг корпусыг нь авхуулж байсан. Тиймэрхүү л зүйл болсон. Энэ осол нэг гэр бүлийг биш нэг айлын гал голомтыг самарсан асуудал. Энэ ослоос хойш би бамбайтай болсон. Зүрхний өвчтэй болсон. Даралтны маш их хэлбэлзэлтэй болсон. Байнгын эм уудаг болсон. Аль болох өөрийгөө зоригжуулаад уйлахгүй юм шүү. Дүүгийнхээ хажууд би одоо юу юм гэж бодсон ч хүний сэтгэл санаа санаснаар болдоггүй. Хэцүү юм байна лээ. Хүмүүс ярих нь амархан. Сэтгэлээ барьчихвал болно гэдэг. Урд шөнө ч гэсэн унтаж чадсангүй. 04 цаг өнгөрч байхад хар дарж сэрээд 02 цаг болж байхад жоохон унтсан. Нойргүй хонож байгаад л ирлээ. Миний хувьд аль болох даваад гарахыг хичээгээд байгаа. Гэхдээ нээх амар биш юм байна лээ. Би ийм байхад миний дүүд ямар байхав. Хэцүү л байгаа. Заримдаа дүүгээ хатуужуулах гээд ганц, хоёр үг хэлдэг. Миний зүгээс энэ шүүх хуралдааныг аль болох хурдан эцэслэж дуусгамаар байна. Нойргүйдээд түүндээ ороогдоод дахин, дахин эм уугаад яваад баймааргүй байна. Осолд орсны дараа бүгдийг харсан. Хэцүү, хэцүү зүйл харсан учраас нүд анихаар бодогддог. Ямартай ч хурдан шийдэж өгөөч. Яривал маш олон зүйл байгаа. Миний хүү ой гарантайгаасаа миний ээжтэй хамт өссөн. Энэ хүүхэд ч хэцүү байдаг. Миний эрэгтэй дүү ч хэцүү байдаг. Ноднин 2 дугаар сард тархины усжилт хаван болсон. Дүүгээ дагуулаад эмнэлгээр явдаг. Би нээх чадалтайдаа биш. Тухайн үед машинаа зараад бүгдийнх нь эм, тариаг болгох гээд хичээсэн. Би айлын том хүүхэд болгохоос өөр яах юм бэ? Хүний амь нас чухал болохоос өнөөдөр миний унаж яваа машин чухал биш. Харамсаад байх зүйл надад байхгүй. Би анхнаасаа байцаагчид нь хэлсэн. Хохирлын хувьд надад маш их зүйл байна. Гэхдээ би хүмүүс шиг ус ундаа, майхан сав, хувцас хунар, эд хөрөнгө нэхээгүй. Тэрхийн цагаан нууран дээр амраад явж байсан. Аяллын хөнжил,гудас бүх зүйл байсан. Нисдэг тэргэнд суулгахын тулд бүгдийг нь дундуур нь урж, хайчилсан. Хохирлын баримт хавтаст хэрэгт үдэгдсэн гэсэн учраас өмнөх шүүх хуралдаан дээр нэмэлтээр хохирлын баримт гаргаж өгсөн. Дээрээс нь хуулийнх нь орчин бүрдсэн учраас сэтгэл санааныхаа хохирлыг нэхэмжилнэ. Ямар ч байсан үнэн зөв сайн шийдээд өгөөрэй гэж шүүгчээсээ гуйх байна. ...Хохирлоо “Шунхлай” ХХК-иас нэхэмжилнэ.” гэв.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
1. Талуудын байр суурь:
Шүүгдэгч Д.*******г Автотээврийн тухай хуулийн 10 дугаар зүйл. Тээвэрлэгчийн эрх үүрэг. 10.2. Тээвэрлэгч нь дараах үүрэг хүлээнэ. 10.2.6-д заасан “автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, шаардлагыг хангах”, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн “13 дугаар зүйл Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг. 13.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ. 13.2.1-д “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Хорин дөрөв. Ачаа тээвэрлэх. 24.1-т заасан “Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна.”, 24.5-д заасан “... хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална.”, Хорин долоо. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүрэг. 27.2 Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ. в/тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, ... тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэсэн заалтуудад заасан үүргээ биелүүлээгүйн улмаас болгоомжгүйгээр 8 хүний амь нас хохирсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 4 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай,
Шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ “хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй” тухай,
2.Хэргийн үйл баримтыг сэргээн тогтоовол:
Шүүгдэгч Б.******* нь 2020.04.28-ны өдрийн Т/388 дугаартай “Шунхлай трейдинг” ХХК, “Тэргүүн эрдэнэ” ХХК-ийн хооронд байгуулсан “Газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тээвэрлүүлэх” гэрээний дагуу “” ХХК-ийн эзэмшлийн шатахуун тээвэрлэх зориулалтай маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр 35.970 литр “АИ-92” бензин буюу шатахуун тээвэрлэн 2020 оны 07 дугаар сарын 14-ны өдөр оос , Тосонцэнгэл сумдуудад хүргэж өгөх зорилгоор тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явах даа 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 15-16 цагийн орчим аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг буюу “Цагаан” давааны сайжруулсан шороон замаар ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэлтэй даван тахир замаар 9 километр цагийн хурдтай уруудах үедээ замын баруун талын далан буюу шороон налуу /45 градус/ хөвөө хэсэг рүү тээврийн хэрэгслийг өгсгөн, өөрөө үсэрч буусны улмаас тээврийн хэрэгсэл далангаас зүүн талруугаа өнхрөх байдлаар замын гол хэсэгт онхолдсон. Авто машин онхолдсоны улмаас ёмкосны 2 ширхэг тагнууд онгойж шатахуун замын уруу замын зорчих хэсгийг бүхэлд нь хамарч урссан байна.
Шатахуун урссан зам дээр хойноосоо урагшаа чиглэлтэй өгсөж явсан “Тоёота Аллион” маркийн , “Хьюндай Соната-7” маркийн , “Субару” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд, “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоциклын орчимд гал гарч эхлэн “Тоёота Аллион” маркийн , “Хьюндай Соната-7” маркийн , “Субару” маркийн , “Тоёота Альфард” маркийн , улсын дугаартай тээврийн хэрэгслүүд, “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоцикл, эсрэг урсгалд явж онхолдсон “” / BSX5310GYYD/ маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 2 төрлийн хус, шинэс нэртэй нийт 53 мод шатжээ.
Галын улмаас “Тоёота Аллион” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн Л.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Н.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ш.ийн /эрэгтэй, 8 настай/ эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Хьюндай Соната-7” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн Ж., зорчигч Б. /эмэгтэй, 7 настай/, Б., Б. /эрэгтэй, 10 настай/, Б. /эмэгтэй, 5 настай/ нарын амь нас хохирсон, О.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол, Б.ын /эрэгтэй, 4 сартай/ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Субару” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн Х.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч О., Л., Б. /эмэгтэй, 7 настай/ нарын амь нас хохирсон, Б.ын эрүүл мэндэд хүнд хохирол, “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоциклийн зорчигч С.ын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Л.ад “Тоёота Аллион” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохиролд 8,000,000 төгрөг, Х.*******эд “Субару” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохиролд 23,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “” ХХК-д “” маркийн 93-80 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 69,000,000 төгрөг, Л.гийн “Мустанг-5” маркийн мотоциклийн хохирол 1,920,000 төгрөг, “Алтайн хүдэр” ХХК-д “Хьюндай Соната” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохиролд 10,500,000 төгрөг, Н.эд “Тоёота Альфард” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 20,500,000 төгрөг, эд хөрөнгийн хохиролд 34,169,650 төгрөг, нийт 54,669,650 төгрөг, “Шунхлай трейдинг” ХХК-д 26,272,899 төгрөг, аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангид ой модны хохиролд 101,942 төгрөгийн хохирол, аймгийн ь, орчин аялал жуулчлалын газарт 1,773,034 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл “Үзлэгийг 2020.07.15-ны өдөр 17 цаг 06 минутад эхлүүлжээ. Хэрэг учрал болсон газар нь аймгийн Эрдэнэбулган сумын ны ар талын шороон зам байв. Уг зам нь урдаас хойд зүгт уруудсан, далантай уулын зам байв. ны постоос хойд зүгт 3.3 км зайд ны ард хэсэг рүү тойрсон тойрогоос өнгөрч баруун эргэлтээс шулуун уруудсан зам байлаа. Уг замд ачааны авто машин замын гол хэсэгт баруун талаараа онхолдсон байв. Уг авто машинаас шатахуун асгарч гал гарсан байх бөгөөд Онцгой байдлын алба хаагч нар усаар галыг унтраасан байв. Уг авто машинаас асгарсан шатахуун замын уруу хэсэг рүү асгарч 4 автомашин шатсан байдалтай хэрэг учрал болсон байв. ...онхолдсон авто машин улсын дугаартай байх бөгөөд шатсан номерын ар хэсгээс дугаарыг тодорхойлов. Уг автомашины дугуйн мөр замын бага зэрэг тойрог хэсэгт замын зүүн тал руу өндөр далан руу авирсан байх бөгөөд замын далангаас өнхрөх байдлаар онхолдсон байв. Уг автомашины явсан дугуйн мөрийг далан руу чиглэсэн байдлаар 1, 2 гэсэн дугаараа тэмдэглэв. ...Осол анх гарсан цэг буюу автомашины онхолдож эхэлсэн цэгийн А цэг буюу осол анх гарсан цэгээр тэмдэглэв. Осол анх гарсан цэгийг улсын дугаартай автомашины замын зүүн талын далан руу өгсөж мөр дууссан цэгээр тодорхойлов. 1-ээс А цэг хүртэл хэмжихэд 39.30, 2-оос А цэг хүртэл 39.50 метр хэмжээтэй автомашины мөр явсан байв. Замын зүүн эрмэг хэсгээс 3.90 метр зайнд авто машины зүүн дугуйн мөр үлдсэн, баруун дугуйн мөр замын зүүн эрмэгээс 5.10 метр зайнд байв. Тухайн замын далан баруунаас зүүн тийш 45 градус налуу 8.10 метр хэмжээтэй байв. ...Тухайн авто машин бүхэлдээ шатсан, толгой хэсэг зүүн дээд хэсгээрээ цөмөрсөн, хэлбэр дүрс нь цааш дотогш цөмөрсөн, зүүн талдаа жолооны шатсан хүрдтэй байв. Уг авто машины ачаа хэсэгт байх ёмкос 2 ширхэг тагтнууд онгойсон, нүдээр харахад түлш, шатахуун ууршиж, үнэртэж байв...Ёмкосны баруун урд булан, зүүн урд талын булан цөмөрч дотогш орсон байдалтай байв. Ёмкосны тог хэсгийн харалдаа шатахуун асгарч ойролцоо газарт гал гарсан байх бөгөөд замын зүүн талын дээд далангийн дээд хэсгийн мод газрын хөрс шатсан байв. ...Осолдсон машинаас шатахуун асгарч замын уруу /ертөнцийн зүгээр хойд хэсэг рүү/ урссан, замын зорчих хэсгийг бүхэлд нь хамарч урссан байв. ...Шатсан талбайг хэмжихэд 20х25 метр хэмжээтэй 400 метр талбайг хамарсан, газрын энэ хэсгийг шатаасан байв. ...уг автомашины шатахууны ёмкосоос шатахуун урсан гарч байлаа. Машины газарт осолдсон хэсэг бүхэлдээ хар тортог болж харласан байлаа. Хэргийн газарт бүхэлдээ шатахууны үнэр, галын хөө тортог үнэртэж байлаа... ” /1 дүгээр хавтаст хэргийн 23-25 дахь тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл “Үзлэгийг 2020.07.15-ны өдөр 17 цаг 13 минутад эхлүүлжээ. ны ар талд болсон зам тээврийн осолд хэргийн газрын үзлэгийг хэсэгчлэн хийхээр тогтов. Уг зам тээврийн осол болсон гэх газарт 5 автомашин 1 мотоцикл шатсан байдалтай харагдаж байв. ... шатахууны ёмкос бүхий тээврийн хэрэгслээс ертөнцийн зүгээр хойд тал руу хойноос урагш зорчих хэсэгт 3 тээврийн хэрэгсэл ар араасаа мөргөлдсөн цувж шатсан байв. улсын дугаартай тээврийн хэрэгслээс улсын дугаартай тээврийн хэрэгсэл урд тэнхлэг хүртэл 18.40 метр, мотоциклын урд тэнхлэгээс А2 цэг хүртэл 17.70 метр, 0394 улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард талд соната 7 маркийн тээврийн хэрэгсэл мэт суудлын автомашин байв. Уг тээврийн хэрэгслийн зүүн урд тэнхлэгээс А цэг хүртэл 21 метр зайтай, Соната 7 маркийн тээврийн хэрэгслийн ард талд улсын дугаар арлын дугаар нь тодорхойгүй тээврийн хэрэгсэл байх бөгөөд А цэг хүртэл 26 метр зайтай байв. ...3 дахь тээврийн хэрэгслийн зүүн урд, баруун хойд талын сандал дээр шатсан цогцос мэт зүйл байсныг 03-15 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тээвэрлэж аймгийн нэгдсэн эмнэлгийн морогт хийхээр тогтов. ... ” /1 дүгээр хавтаст хэргийн 26-28 дахь тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл Үзлэгийг 2020.07.15-ны өдөр 17 цаг 20 минутад эхлүүлжээ. Хэрэг болсон гэх газар нь аймгийн Эрдэнэбулган сумын нутаг ны ар талын шороон зам байв. Уг зам нь урдаас хойд зүгт уруудсан далантай уулын зам байв. Шороон замтай уруу тэгш гадаргуутай, замын нийт өргөн нь 10 метр замдаа болон хөвөө хэсгээрээ шатаж харласан, ертөнцийн зүгээр замын зүүн талд өнгө нь тодорхойгүй суудлын автомашин шатаж, ассан байдалтай, уг автомашин нь урагшаа харсан байдалтай, нд өгсөж явсан чиглэлтэй байх ба машины эд ангиуд бүрэн шатаж утаа гарсан байдатай байв. Уг машинаас хойшоо 25 метр зайд хөвөө болон шороон зам нь шатаж харласан байдалтай байв. ...Тус машины арын хэсэг газарт 8376 УБД гэсэн бичээстэй машины номер шатаж харласан газарт унасан байдалтай байв. ...Тус машин нь замаас зүүн урд дугуй 3.10 метр, зүүн хойд дугуй 1.10 метр, баруун урд дугуй 6.90 метр, баруун хойд дугуй 6.10 метр зайд байрласан байв. ...” /1 дүгээр хавтаст хэргийн 29-32 дахь тал/,
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, ослын газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 33-39 дэх тал/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр нөхөн тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт “...хэргийн газрын үзлэгт тусгагдсанаар П үсгээр Донгпэнг маркийн улсын дугаартай шатахуун тээвэрлэх машин нь замын хэсгээс анх гарсан гэх цэгээр А үгээр, Донгпэнг маркийн улсын дугаартай шатахуун тээвэрлэх машин нь замын шороон хэсгээс замын даланд хүрээд зогссон гэх цэгээр А2 үсгээр, Донгпэнг маркийн улсын дугаартай шатахуун тээвэрлэж явсан машин нь онхолдоод хажуулдаж унасан гэх цэгээр, 3 тоогоор тээврийн хэрэгслүүдийн урд талд нь зогссон байсан гэх цэгээр 4-н тоогоор Тоёотоа альфард маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зогсож байсан гэх цэгээр, 5-н тоогоор Trimble R4маркийн 535245097, 5352450664 хувийн дугаартай, 2 долгионы GNSS-ийн хүлээн авагч долгион дамжуулах тоног төхөөрөмжийг байрлуулан тавьсан гэх цэгээр, В үсгээр үл хөдлөх цэг буюу давааны оройгоор тус тус тэмдэглэн авч байрлуулан тавив. А1 цэгээс А цэг хүртэл 30.7 метр, А цэгээс А2 цэг хүртэл 12 метр, А2 цэгээс 3-н тоо хүртэл 18.4 метр, А2 цэгээс 4-н тоо хүртэл 169 метр, А2 цэгээс замын шороон хэсгийн зүүн ирмэг хүртэл 2.1 метр, А цэгээс шороон замын зүүн ирмэг хүртэл 6.8 метр, А1 цэгээс шороон замын баруун ирмэг хүртэл 10.4 метр, шороон замын өргөн 10.4 метр, А цэгээс В цэг хүртэл 650 метр, шороон замын баруун талд 1.9, зүүн талд 1.10 тэмдэгтэй, 1.9 тэмдэгээс А2 цэг хүртэл 5.2 метр, 1.9 тэмдгээс 1.10 тэмдгийн хоорондын зай 15.5 метр, 1.10 тэмдгээс зүгт байх А цэг хүртэл 85.8 метр, 1.10 тэмдгээс зүгт байх А цэг хүртэл 116.5 метр, шороон замын зүүн зүгт байх h-6 метр, 5-н тооноос 4-н тоо хүртэл 83 градус, 5-н тооноос 3-н тоо хүртэл 83 градус, 5-н тооноос А1 цэг хүртэл 83 градус, 5-н тооноос А2 цэг хүртэл 83 градус, нийт замын налуу, уруу багажинд тэмдэглэгдсэнээр 7 градус байлаа. А1 цэг хүртэлх замын дугуйрсан хэсэг нь 146 градус байв. Яг осол болсон замын далангийн /ертөнцийн зүгээр зүүн талын/ өндөр 6 метр ба далангийн налуу 45 градус байлаа. Зам орчны байдал нь сайжруулсан шороо, тахир уруу, суурингийн гаднах, үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун цаг агаартай тусгаарлах зурвасгүй, явган хүний замгүй, хашлагагүй, хайсгүй, эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээ зам байв. Ойн ангийн инженер Л.гөөрөө нь хэргийн газрын ойр орчимд буюу зүүн зүгт байх шатсан моднуудыг тодорхойлуулахад насны 2 ангийн мод байв. Шинс төрлийн шатсан 33 мод, үүнээс 4.5 метр өндөртэй 8 нас 12 см диаметртэй 27 ширхэг, 2 дугаар ангид багтдаг, үлдэгдэл 6 ширхэг мод нь насны 3-р ангид багтдаг 7-8 метр өндөртэй, 16-25 диаметр моднууд байлаа. Замын зүүн зүгт байх ба хойд тал руу шатсан 20 ширхэг 1.5-3 метр өндөртэй 2-5 диаметртэй зулзган хус моднууд байв. Үзлэгээр 2 төрлийн хус, шинэс нэртэй нийт 53 мод шатсан болохыг тодорхойлуулав. Мустанг маркийн, улсын дугааргүй мотоцикл, 4-н тээврийн хэрэгсэл нь ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй, Донгпэнг маркийн улсын дугаартай машин нь урдаасаа хойшоо чиглэлтэй тус тус явсан байлаа...” /1 дүгээр хавтаст хэргийн 41-54, 57-70 дахь тал/
аймгийн ны авто замын трассын өндөржилт, хэвтээ тэнхлэгийг тодорхойлсон зураг, /1 дүгээр хавтаст хэргийн 55 дахь тал/,
14.Хохирогч О.гийн мэдүүлэг: "Даваа өгсөж явахад доор зогсож байсан нэг хүн "даваа дээр машин онхолдсон байна, хажуугаар нь аяархан яваарай" гэж хэлсэн. Дээшээ өгсөөд удаагүй машинууд зогсож байсан гэнэт замын хажуугаар бензин урсаад орж ирсэн. Тэгээд манай машин шатаж хадам аав "машинаас гараарай" гэсэн. Манай машинд хадам аав, ээж, нөхөр, охин бид 5 явсан юмаа. Хадам аав бид 2 түрүүлж гарсан, нөхөр "би охиноо аваад араас чинь гарна, түрүүлээд гар" гэсэн. Гараад галд бие түлэгдээд шороон дээр унаж хөрвөөж галаа унтраасан, "хүмүүсээ авраач" гэхэд ойр байсан хүмүүс ирж туслаагүй. Нөхөр араас гарч ирэхэд нь "охиноо яасан" гэхэд, "суудлын бүс нь хамгаалалт нь тайлагдахгүй байна" гэхээр нь, "авраач" гэсэн гэсэн боловч чадаагүй, өөр зүйл хэлж чадаагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 155-156 дахь тал/
15.Хохирогч Х.*******ийн мэдүүлэг: "...өглөө 9 цагийн орчимд би эхнэр ийн эзэмшлийн ногоон өнгийн "Субару" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон кабиндаа эхнэр , хүү , бэр , ач охин нарын хамт уруу очих гээд сумаас гарсан. Би машинаа зогсоотол урд буюу нилээн зайтай бензин тээвэрлэдэг том оврын машин зүүн талаараа унасан байгаа харагдсан, энэ үед би тэр том оврын машин дээр хамаг анхаарлаа төвлөрүүлсэн байсан. ..энэ үеэр "гал гараад байна" гэж хэлсэн. ...чанх урд талаас яах ийхийн зуургүй гал гараад эхэлсэн. Энэ үеэр эхнэр надаас "яах уу" гэж асуухаар нь би "бүгд зугтаа" гэж хэлээд, би эхэлж хаалгаа онгойлготол аягүй төөнөөд байхаар нь эргэж хаалгаа хаагаад бүсээ тайлаад эргэж хаалгаа онгойлгоод жалга уруу гүйсэн. Тэгтэл манай бэр машинаас гарчихсан "аав та охиныг машинаас аваач ээ" гээд орилоод байсан. Тэгэхээр нь би эргээд буцаад очтол хүү гүйж гарч ирсэн ба хүү маань "охиныгоо авч чадсангүй" гээд уйлаад байсан. Тэгтэл нэг машин дэлбэрэх шиг болоод ойр орчимд ямар нэгэн хүн байгаагүй. Тээр доор л хүмүүс гүйж байгаа харагдсан. Тэгээд бид 3 араас нь очих гэсэн боловч хүү бэр 2, 2-лаа явах боломжгүй бөгсөөрөө бага багаар яваад байсан...уг хүн нь манай хүүг үүрээд нилээн явсан, араас бэр нь бага багаар алхаад явсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 162-165 дахь тал/,
21. Иргэний нэхэмжлэгч Н.ийн мэдүүлэг: Би 2020 оны 7 сарын 11-ний өдөр оос өөрийн өмчийн улсын дугаартай "Тоёота Альфард" маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод эхнэр , хүү 23 настай, охин 7 настай, хадам ээж нарын хамт аймгийн Тэрхийн цагаан нуурт амарсан. өгсөөд явж байтал ачааны том тэрэг зам дээр хажуугаараа онхолдчихсон бензиний үнэр ханхалж, шингэн зүйл урсаж байсан. Уг унасан тээврийн хэрэгслийн хажуугаар тээврийн хэрэгсэл гараад яваад байсан. Түүний араас нэг бор дээлтэй той ар талд нь эмэгтэй хүн суусан улаан өнгийн мотоцикл өгсөөд явсан. ...би хойшоогоо 10 орчим метр зайд ухарсан. Тэгтэл миний машин руу уг гал гэнэт орж ирсэн. Тэгэхээр нь би машинаа зогсоогоод хаалгануудаа нээгээд машинд сууж байсан зорчигч нарыг гаргасан. Би гэр бүлээ аваад доош гүйж байтал Н2 маркийн машин намайг "суу" гэхээр нь би суугаад уруу цааш уруудаад модноос, замаас, түймэр гарсан газраас холдсон.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 33-37 дэх тал/,
22. Гэрч Н.ын мэдүүлэг “2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр би 15 цагийн үед аймгийн Эрдэнэбулган сумын гаар Цагаан өнгийн улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээр давтал даваа уруудаад эхний тойргийн орчимд шатахуун ачсан ачааны машин замын баруун тал руу ертөнцийн зүгээр бол зүүн тал руугаа онхолдсон байдалтай, 20 орчим метрийн ард талд миний харснаар ачааны машины гэмээр хүн хэвтэж байсан. Тийм учир би өөрийн машиныг зайтай тавьчихаад руу гүйгээд очтол уг ухаангүй гэмээр нүд нь хагас аниастай амьсгалж байсан. Би ид тусламж үзүүлэхээр гараараа замын машинууд руу даллатал 20 орчим насны 2 залуу ирсэн. Тэр 2 залууд би наад гойжиж байгаа бензин чинь асвал ойрхон байна. Энэ ийг холдуулах хэрэгтэй байна гэж хэлээд ийг би тэр 2 залуу өргөөд зам дагуу дээшээгээ өгсөөгөөд авч яв, гэж аймгийн түргэн тусламжийг дуудаарай гэж хэлээд хашгираад яваад байсан. Түргэн дууд гэж хэлээд би салхины чиглэлийг харж байгаад баруун хойноосоо зөөлөн салхилаад байхаар нь би замын ертөнцийн зүгээр баруун талын ирмэгийг барьж доод талаас ирж байгаа хүмүүсийг гал гарах аюулаас холдуулахаар алхсан. Би алхаж яваад г хойноос урагш чиглэлтэй давж яваа машинуудыг цаашаа буц гэж чангаар орилоод гараараа цааш дохитол доороос ирж байсан машинууд тулж ирээд цааш эргээд хурдан бууцгаагаад байсан. Харин зарим машинууд онхолдсон бензин асгарсан машины хажуугаар руугаа өгсөөд гараад байсан. 3-4 машин тэр байдлыг хараад зогсож байсан. Миний бодож байгаагаар би бензин ачсан машинаас ертөнцийн зүгээр баруун урд талд 20 метр орчим зайтай хойноос урагш зорчих хэсэгт зогсож байсан юм. Тэгтэл гэнэт гал бензин ачсан машин руугаа гараад ирсэн. Би тэрийг бол өөрийнхөө нүдээр харсан. Гэхдээ тэр гал бензин урсаж байсан газрын бүүр доод талаас ирээд цуваад зогсож байсан 3 машинаас юм уу, унасан тээврийн хэрэгслийн толгой хэсгээс юм уу гэлтэй ирсэн. Гал астал тэнд зогсож байсан машинууд зэрэг ассан. Машинд байсан хүмүүс галд шатчихсан байдалтай орилолдоод машинаасаа гараад бүгд ертөнцийн зүгээр замын баруун тал руу гарсан. Би хүнд тусалъя гэж бодоод тэр гал руу шатахуун ачсан машины ард тал руу ойрттол гал төөнөөд ойртох аргагүй болохоор нь хойш машинаа холдуулахаар гүйтэл ард талд пүк гээд хар утаа саагаад гадаа харанхуй болж байгаа мэт үзэгдэл болсон юм. ... дэлбэрсний дараа би доош гүйгээд замын ертөнцийн зүгээр бол баруун тал руу очтол хүмүүсийн бие, үс толгой хувцас нь шатсан хүмүүс гүйлдээд байсан. Би шатахуун ачсан тээврийн хойд талын зам дээр дараалан зогсож байсан 3 машины харалдаа эрэг дор ортол шатаж байгаа хүн харагдахгүй байсан. Харин нэг эрэгтэй хүн өвдөглөөд эрэг рүү мөлхөөд байсан. Тиймээс би тэр нүдний шилтэй эрэгтэй хүнийг цааш уруудаж байсан тал руу нь гаргаж орхисон. Дахин эрэг дор очтол эмэгтэй хүн хөлийн ул нь түлэгдсэн атлаа алхаад байсан би тэр эмэгтэйг дээш тэвэрч зам дээр гаргаад явтал би ахаа даараад байна. ...Тэр эмэгтэй би даараад байна гэхээр нь битгий ахын дүү унтаарай гэж хэлж байсан...” /2 дугаар хавтаст хэргийн 184-185 дахь тал/,
23. Гэрч Г.гийн мэдүүлэг “2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр би өөрийн нөхөр э, хүү , охин , ээж нарын хамт аймгийн Эрдэнэбулган сумын ны хойд талын зам руу нөхөр маань улсын дугаартай “Альфард” маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод явж байтал шатахуун ачсан машин онхолдчихсон зам дагуу шатахуун урсаад орж ирсэн харагдсан. Бид уг машиныг хараад урд талдаа байсан машинуудыг ямар шийдвэр гаргахыг хараад зогсож байтал хажуугаар бидний 4 машин гүйцэж түрүүлээд явахаар нь араас нь давааг давахаар хөдөлтөл бидний машины хажуугаар эрэгтэй хүн мотоцикл жолоодчихсон эмэгтэй хүн ард талд нь суучихсан гүйцэж түрүүлээд хурдтай давхисан. ...”жаахан байж байгаад хараад явъя” гээд хурдаа сааруулаад хараад байж байтал гэнэт “пүк” гэж дугараад гал гартал манай нөхөр хойшоогоо ухраад галаас холдсон. Хэдий хойшоо ухарч байсан боловч уг гал манай машинд ирээд машин маань урд хэсгээрээ болон зүүн талаасаа гал гарч байсан. Бид нар “одоо бууя” гээд машинаасаа буугаад доошоогоо уг газраас болон модноос холдох зорилгоор хойш зугтаасан. Шороон зам дээр шатахуун урссан газраар гал гарч байсан. Бид доош гүйж байтал Жийп машин зогсоод “хурдан суу” гээд тэр машин болон түүний ард явсан машин доош наас буусан. Бид нарыг доош буутал машин дэлбэрэх дуу чимээ хүчтэй гарсан...” /2 дугаар хавтаст хэргийн 215-217 дахь тал/
24. Гэрч М.ын мэдүүлэг “...би аав э, ээж , эмээ , дүү нарын хамт аймгийн Тариат сум орж амарчихаад Улаанбаат хот руу чиглэлтэй аймгийн Эрдэнэбулган сумын ны хойд талын зам руу аав маань улсын дугаартай “Альфард” маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод явж байтал шатахуун ачсан машин онхолдчихсон зам дагуу шатахуун урсаад орж ирсэн харагдсан. Бид уг машиныг хараад урд талдаа байсан машинуудыг ямар шийдвэр гаргахыг хараад зогсож байтал хажуугаар эрэгтэй хүн мотоцикл жолоодчихсон эмэгтэй хүн ард талд нь суучихсан гүйцэж түрүүлээд хурдтай давхисан. ...”жаахан байж байгаад хараад явъя” гээд хурдаа сааруулаад хараад байж байтал гэнэт “пүк” гэж дугараад гал гартал аав хойшоогоо ухраад галаад холдсон. Хэдий хойшоо ухарч байсан боловч уг гал манай машинд ирээд машин маань урд хэсгээрээ болон зүүн талаасаа гал гарч байсан. Бид нар “одоо бууя” гээд машинаасаа буугаад доошоогоо уг газраас болон модноос холдох зорилгоор хойш зугтаасан. Шороон зам дээр шатахуун урссан газраар гал гарч байсан. Бид доош гүйж байтал Жийп машин зогсоод “хурдан суу” гээд тэр машин болон түүний ард явсан машин доош наас буусан. Миний мэдэж байгаагаар бидний урд онхолдсон байсан шатахуун ачсан машины ойр орчмоор замын өргөнтэй тэнцэх хэмжээний шатахуун урсаж асгарсан байсан. Урсаж байсан шатахуун биднээс хойш 30 метр өргөнтэй хойш 20 метр урссан байсан байх, аав маань хойш ухраад давхиж байхад гал гарсан...” /2 дугаар хавтаст хэргийн 219-221 дахь тал/
25. Гэрч Л.гийн мэдүүлэг: “...би хүргэн э, охин , зээ охин , М. нарын хүргэнийхээ суудлын машинтай хамт аймгийн Тариат сум орж амарчхаад руу чиглэлтэй аймгийн Эрдэнэбулган сумын ны хойд талын зам руу өгсөж явж байтал шатахуун ачсан машин онхолдчихсон харагдаж байсан. Уг машины тээшнээс буюу шатахууны савнаас шатахуун урссан мэт харагдаж байсан. Тэгтэл гэнэт гал гараад хүргэн маань машинаараа ухраад машинаа зогсоож бид нар шатаж байсан машинаасаа гараад гүйсэн. Биднийг гүйтэл урссан байсан шатахуун асаад гэнэт гүйж байсан зам дээр нарын замаар гал гарсан. Би сандраад л гүйгээд байсан. Уг тээврийн хэрэгслийг э жолоодоод хажуугийн урд талын суудал дээр миний охин сууж, би хойд талын суудал дээр, , нартай хамт сууж байсан. ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 222-224 дэх тал/,
Сэргээн тогтоосон үйл баримтын талаар талууд маргаагүй, үйл баримтыг тогтоосон нотлох баримтууд хоорондоо зөрүүгүй байна.
3. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй”, мөн хуулийн 16.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж тус тус заасан.
Дээр дурдсан сэргээн тогтоосон үйл баримт, түүнийг нотолсон нотлох баримтууд нь шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээр давхар тогтоогдож байна уу, зам тээврийн ослын шалтгаан юу вэ гэдгийг хянан үзэх нь тус хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой гэж үзлээ. Учир нь зам тээврийн осолтой холбоотой гэмт хэрэг нь ослын газарт ул мөр их үлдээдэг буюу ослын шалтгаан нөхцөлийг мэргэжлийн шинжээчид тогтооход хэргийн газрын үзлэг, хэмжилт, ослын байдалд мэргэжлийн болон тусгай мэдлэг бүхий хүмүүсийн үнэлж дүгнэсэн байдал ач холбогдолтой байна.
3.1. Хэрэгт ослын газарт үлдсэн ул мөр, зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон дараах шинжээчийн дүгнэлтүүд, магадлагааг гаргуулж, шинжээч нар дараах байдлаар мэдүүлэг өгчээ. Үүнд:
1. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Авто техникийн лабораторийн шинжээч С.н 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 3605 дугаартай "" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн дүнэлт: "1. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл нь шатсан эд анги бүрэн бус тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. 2. Шатсан машины гал хаанаас гарсан эсэх нь тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй байна. 3. Өмгөөлөгчдийн тавьсан асуултуудад хариулахад шинжилгээнд ирүүлсэн автомашины эд анги шатсан, тоормосны механизмын эд анги бүрэн бус тул тоормосны механизмын ажиллагаа нь нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй байна. Уг тээврийн хэрэгслийн эд анги механизмын хийцээс хийн тоормосны системтэй байх боломжтой. Тоормосны системд учирсан гэмтлийн улмаас ачаатай тээврийн хэрэгслийг зогсоох боломжгүй эсэхийг тогтооход тээврийн хэрэгслийн эд анги шатсан бүрэн бус тул хариулах боломжгүй байна" /4 дүгээр хавтаст хэргийн 117-137 дахь тал/,
2. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Авто техникийн лабораторийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3604 дугаартай дүгнэлт: "Тоёота Аллион" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл - 1. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл нь шатсан эд анги бүрэн бус тул техникийн бүрэн байдлыг хангахгүй байна. 2. Шатсан автомашины гал хаанаас гарсан эсэх нь тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй байна" /4 дүгээр хавтаст хэргийн 139-145 дахь тал/,
3. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Авто техникийн лабораторийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3603 дугаартай дүгнэлт: "Мустанг маркийн мотоцикл -1. Шинжилгээнд ирүүлсэн мотоцикл нь шатсан эд анги бүрэн бус тул техникийн бүрэн байдлыг хангахгүй байна. 2. Шатсан мотоцикл гал хаанаас гарсан эсэх нь тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй байна" /4 дүгээр хавтаст хэргийн 147-152 дахь тал/,
4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Авто техникийн лабораторийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3602 дугаартай дүгнэлт: "Тоёота Альфард" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл - 1. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл нь шатсан эд анги бүрэн бус тул техникийн бүрэн байдлыг хангахгүй байна. 2. Шатсан автомашины гал хаанаас гарсан эсэх нь тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй байна" /4 дүгээр хавтаст хэргийн 154-161 дэх тал/,
5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Авто техникийн лабораторийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3606 дугаартай дүгнэлт: "Субару" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл - 1. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл нь шатсан эд анги бүрэн бус тул техникийн бүрэн байдлыг хангахгүй байна. 2. Шатсан автомашины гал хаанаас гарсан эсэх нь тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй байна" /4 дүгээр хавтаст хэргийн 163-168 дахь тал/,
6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Авто техникийн лабораторийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3601 дугаартай дүгнэлт: "Хьюндай Соната-7" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл - 1. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл нь шатсан эд анги бүрэн бус тул техникийн бүрэн байдлыг хангахгүй байна. 2. Шатсан автомашины гал хаанаас гарсан эсэх нь тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул хариулах боломжгүй байна" /4 дүгээр хавтаст хэргийн 170-176 дахь тал/,
7. Шинжээч /автотээврийн салбарын мэргэшсэн инженер Ц./-ийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаартай дүгнэлт: “...2.АИ-92 шатахуун нь “Аюултай ачаа. Ангилал. Тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага” MNS 4978:2017 улсын стандартын 5.2-т зааснаар “3 дугаар ангилалд хамаарах буюу амархан гал авалцах шингэн” юм. 3. “ ХХК нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрэм”-ийн 5.9 дэх заалт /шалгах механик нь автомашины техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг хийж, хяналт тавин замын хуудас баталгаажуулан олгох/-д заасан тээвэрлэгч аж ахуйн нэгжийн эрх, үүргийг биелүүлж ажиллах ёстой. /”Автотээврийн салбарын ажил мэргэжлийн стандарт. Ерөнхий шаардлага” MNS 6595:2016 улсын стандартын 7.2.1.4-д зааснаар “Автомашин шалгах механикч нь автотээврийн механикч мэргэжилтэй, тухайн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байна. Шалгах механикч нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагадаа тулгуурлан шалгаж, шаардлагатай баримт бичгийн бүрдэл, ажилд гарахад нөлөөлөх сөрөг хүчин зүйлгүй болохыг магадлаж үйлчилгээнд гаргах үүргийг хүлээнэ”/, 4. “Шунхлай трейдинг” ХХК, “” ХХК-иудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Т/388 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тээвэрлүүлэх гэрээ”-ний 4.15 /Тээвэрлэгч тал тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг өндөр түвшинд хангаж /зайлшгүй хэрэглэгдэх сэлбэгийн нөөцтэй холын тээвэрт гарч байх, МУ-ын замын хөдөлгөөний дүрэм, Аюултай ачаа тээвэрлэхтэй холбоотой аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг нарийн чанд мөрдөж ажиллана./ болон 4.26 /Тээвэрлэгч тал гал, хөдөлмөр хамгаалал, тээвэр, аюулгүй ажиллагаатай холбогдох бүхий л дүрэм, журам, стандартыг судлах, дагаж мөрдөх үүрэгтэй./-д тус тус зааснаар аюултай ачаа тээвэрлэлтийн үед тухайн ачааны тээвэрлэлтийн нөхцөлд аюулгүй байдлыг тээвэрлэгч тал буюу “” ХХК хариуцахаар зохицуулсан байна. /5 дугаар хавтаст хэргийн 18-23 дахь тал/,
8. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Авто техникийн лабораторийн шинжээч/МУ-ын зөвлөх инженер, цагдаагийн ахмад Г.*******/-ийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 897 дугаартай дүгнэлт: “1. BSX5310GYYD7 улсын дугаартай автомашин онхолдох болсон шалтгаан нь 45° градус замын хажуу далан руу гарснаар хүндийн төв шилжиж, автомашины хөндлөн тогтворжилт алдагдаж онхолдсон байна. 2.Зам тээврийн осол гарахад зам, орчны нөхцөл, замын тэмдэг, тэмдэглэл нөлөөлөөгүй байна. 3.Эгц уруу тэмдгийг замын аюултай хэсгийн шууд өмнө тавьж болох тул зам тээврийн осолд нөлөөлөөгүй. 4. BSX5310GYYD7 улсын дугаартай автомашин 26366 кг жинтэй ачаатай явж байсан нь үйлдвэрлэгчийн тогтоосон техникийн тодорхойлолт, стандарт хэмжээнээс хэтэрсэн байна. 5. Зөвшөөрөгдөх ачааны жинг хэтрүүлсэн нь тооцоогоор онолын хувьд тоормосны системд нөлөөлж болох ч хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн зам тээврийн осолд нөлөөлсөн эсэхийг шинжилгээ хийж тогтоох боломжгүй байна.6. Нэмэлт зүйл илрээгүй. Өмгөөлөгч З.Бат-Эрдэний тавьсан асуултад: 3. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд, ийн дадлага, туршлагаас шалтгаалж уруудаж явахдаа замын налууд тохируулан тохирох хурдны хайрцгийн 1,2 дугаар араанд залгаж хөдөлгөөнийг сааруулж буух хөдөлгүүрийн тоормосыг давхар ашиглах, хэрэв араа салгах, араа залгагдахгүй байх, зогсоох боломжгүй аюултай, эгзэгтэй үед нь замын хашлага саадыг дугуйгаар шүргүүлж хавирах, том саадыг дайрах зэргээр хурдыг сааруулах бүх боломжийг ашиглах, өгсүүр хэсэг рүү алгуур чиглүүлж хурдыг сааруулж, хурд буурах хэмжээгээр хурдны хайрцгийн арааг хүндрүүлэх, зогсоолын тоормосыг хослуулж ашиглах, эцсийн зогсох мөчид ухрах араанд залгах зэрэг аргуудыг хэрэглэж болох боловч тухайн зам тээврийн осол болсон орчинд замын саадгүй, хашлагагүй, замын хажуу далан 450 хэвгий зэргээс дээрх аргыг хэрэглэх нь тохиромжгүй байжээ. 4. Суудлын автомашин, мотоцикл нь хөдөө аж ахуйн зориулалтгүй тул үйлдвэрээс оч баригчтай тоноглодоггүй, MNS4598-2020 стардартаар тогноглохыг заагаагүй тул оч баригчгүй хөдөлгөөнд оролцох боломжтой. Өмгөөлөгч Ганхүүгийн шинжээчид тавьсан асуултад: 2. Шатахуун гадагш асгарсан гэмтэл нь механик хүчин зүйлийн нөлөөгөөр буюу автомашин онхолдож, өнхөрөх явцад үүссэн тул дүрэм, журам, стандарттай холбоогүй. 4. Механик хүчин зүйлийн нөлөөгөөр торх цоорч, шатахуун гадагш алдсан байх үндэслэлтэй байна. Жолооч Б.******* нь MNS4978-2017 Аюултай ачаа тээвэрлэх стандартын 6.15-д заасан шаардлага биелүүлсэн эсэх нотлох баримт шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд байхгүй байна...”/5 дугаар хавтаст хэргийн 113-129 дэх тал/,
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1590 дугаартай шинжээч/С.*******, С.Эрдэнэзаяа/-ийн дүгнэлт дэх "... маркийн улсын дугаартай автомашин зорчих хэсгээс гарч 45 градусын налуу хэсэгт өгсөж, хүндийн төв шилжиж, автомашин хөндлөн тогтворжилт алдагдсанаар онхолдсон байна. Автомашин онхолдох үед ачааны битүүмж алдагдаж, шатахуун замын зорчих хэсэгт асгарч газрын налуу доош урссан нь бусад тээврийн хэрэгслүүд ойр орчимд шатах нөхцөл үүсгэсэн байна. Осол гарсан дарааллыг хавтаст хэргийн материалд үндэслэн тогтоох боломжгүй байна. маркийн улсын дугаартай автомашин зорчих хэсгээс гарсны улмаас онхолдож, зорчих хэсгийн гол хэсэгт баруун хажуу талаараа унасан нь бусад тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнд саад, удаашрал үүсгэсэн байна..." гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /12 дугаар хавтаст хэргийн 20-27 дахь тал/,
10. аймгийн онцгой байдлын газар, Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 18 дугаартай дүгнэлт: "...гал түймэр нь халуун гадаргуу, оч, цахилгааны масс гэх мэт зүйлээс гал түймэр гарна. ...хэргийн газрын үзлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэргээс үзэхэд "Донгпэнг" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн эсрэг урсгалд явсан автомашинууд замын шатахуун асгарсан аюул бүхий хэсэгт ороогүй бол галд өртөхгүй байх бүрэн боломжтой" /4 дүгээр хавтаст хэргийн 185-188 дахь тал/,
11. Гамшиг судлалын хүрээлэн, Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 12/22 тоот албан бичигтэй Шинжээч /П., Д., Б./-ийн дүгнэлт “шинжээчээр шийдвэрлүүлэхээр тавьсан асуултын хариулт: 1 ба 2-р асуултын хариулт: ...“” ХХК-ий эзэмшлийн “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Аюултай ачаа буюу шатахууныг ачиж явсан тээврийн хэрэгсэл нь унах үед шингэн биет асгарсан ба ачааны битүүмжлэл алдагдсан байна. 3-р асуултын хариулт: Гал гарсан шалтгаан тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн халсан гадаргуу, оч, өөрөө асдаг хялбар шатамхай шингэн /бензин/-д нөлөөлснөөр үүсвэрлэн гарсан байх үндэслэлтэй байна. Эх үүсвэр нь асгарсан шатахуун. Эсхүл гадны хүчин зүйл буюу ил гал гарсантай холбоотой байсныг тодорхойлох боломжгүй. 4-р асуултын хариулт: Галын аюултай шингэн бодис асгарч, ууршилт их явагдсан үед бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй зорчих үед гал гарах магадлал өндөр ба шатахуун /бензин92/ нь өөрөө авалцан асах чадвар сайтай бүтээгдэхүүн юм. Уг бүтээгдэхүүний сөрөг тал нь оч үүсэхэд их хэмжээний гал үүсэж орчноо богино хугацаанд сүйтгэх аюулыг үүсгэнэ... Оролцогч нараас гаргасан асуултын хариулт: 1-р асуултын хариулт: ...Гэрч хохирогчийн мэдүүлгээс үзэхэд гал эхэлсэн цаг буюу галын голомт нь Мотоцикл Мустанг 5 ба суудлын автомашин Соната-7 , Субару , Альфард зэрэг тээврийн хэрэгслүүд байрлаж байсан хэсэгт байна. Гал гарсан шалтгаан тээврийн хэрэгслүүдийн хөдөлгүүрийн халсан гадаргуу буюу орчноос өөрөө асдаг хялбар шатамхай шингэн /бензин/-д нөлөөлснөөр үүсвэрлэн гарсан байх үндэслэлтэй байна. 2-р асуултын хариулт: ...Альфард маркийн Улсын дугаартай автомашин нь шатахуун тээвэрлэж явсан уг осол гаргасан ачааны автомашинаас 169 метрийн зай, хэмжээнд тархан шатсан байна. 6 ба 7-р асуултын хариулт: ...тухайн гал гарах үед мотоцикл нь дугуйн дээрээ явж байсан байрлалтай байна. 9-р асуултын хариулт: Тээврийн хэрэгслийн утааны яндангаас гарах оч нь унтрахгүйгээр бензин ууршилттай орчинд гал гарах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой. 11-р асуултын хариулт: Тухайн гал нь хүний санаатай болон санамсар болгоомжгүй үйлдлээс гарсан эсэхийг тогтоох боломжгүй. 12-р асуултын хариулт: ...гэрч, хохирогчийн мэдүүлгээс үзэхэд улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслээс эхлэн гал гараагүй байна. 13-р асуултын хариулт: Гал унтраагуур нь хязгаарлагдмал орон зайд гарсан галын эх үүсвэрийг унтраах зориулалттай ба задгай орчинд хурдацтай тархсан галыг богино хугацаанд унтраах боломжгүй. Ажиллах хугацаа нь секундээр хэмжигддэг. 15-р асуултын хариулт: ...Гал нь нарны хэт халалтын нөлөөгөөр үүдэн гараагүй байна. Өмгөөлөгчийн асуулт: 9-р асуултын хариулт: Аюултай ачаа болох шатахуун гадагш асгараагүй бол гал гарахгүй байх боломжтой байсан. /4 дүгээр хавтаст хэргийн 250 дахь тал, 5 дугаар хавтаст хэргийн 1-5 дахь тал/,
12. Онцгой байдлын ерөнхий газрын 5 гишүүний бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээ хийсэн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай шинжээч /Д.*******, Б., Ч., М., Б./-ийн дүгнэлт “Шинжээчээр шийдвэрлүүлэхээр тавьсан асуултын хариулт: 2.3, 2.4 ...гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээс үзэхэд шороон зам дээр асгарсан шатахууны дээгүүр Allion загварын улсын дугаартай автомашин, Mustang-5 загварын улсын дугааргүй мотоцикл, Sonata-7 загварын улсын дугаартай автомашин, Subaru загварын улсын дугаартай автомашин, Alphard загварын улсын дугаартай автомашин зэрэг тээврийн хэрэгслүүд зорчиж явсан байна. 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02/02 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлтээр Toyota Allion, Subaru.VX, Toyota Alphard, Hyundai Sonata-7, Mustang-5 загварын тээврийн хэрэгслүүдтэй адилтгах шинжилгээ хийсэн дүгнэлтэд хөдөлгүүрийн цилиндрээс гарах хэсэгт гаргах хоолой орчимд цельсийн 76,7-433(0C) дулаан ялгарч байна. MNS0217:2006-ын 6.4-т зааснаар АИ-92 шатахуун нь 255-370(0C) өөрөө асдаг хялбар шатамхай шингэн тул шороон зам дээр асгарсан шатахуун дээгүүр дээр дурдсан тээврийн хэрэгслүүд зорчих үед хөдөлгүүрийн цилиндрээс гарах хэсэгт гаргах хоолой орчмын дулааны нөлөөгөөр шатах шингэн авалцан асч гал түймэр гарсан байна гэж шинжээчийн бүрэлдэхүүн дүгнэж байна. ...” /11 дүгээр хавтаст хэргийн 224-227 дахь тал/,
13. Техникийн шинжээчийн дүгнэлт “Toyota Allion анхны хэмжилтээр 283(0C), Хөдөлгүүр сул ажиллагааны горимоор 5 минут ажиллуулсны дараа 312(0C) Хөдөлгүүрийн эргэлтийг 2000 эрг/мин хүргэн 5 минут ажиллуулсны дараа 433(0C), Subaru.VX анхны хэмжилтээр 110(0C), Хөдөлгүүр сул ажиллагааны горимоор 5 минут ажиллуулсны дараа 150(0C) Хөдөлгүүрийн эргэлтийг 2000 эрг/мин хүргэн 5 минут ажиллуулсны дараа 292(0C), Toyota Alphard анхны хэмжилтээр 307(0C), Хөдөлгүүр сул ажиллагааны горимоор 5 минут ажиллуулсны дараа 311(0C) Хөдөлгүүрийн эргэлтийг 2000 эрг/мин хүргэн 5 минут ажиллуулсны дараа 441(0C), Hyundai Sonata-7 анхны хэмжилтээр 291(0C), Хөдөлгүүр сул ажиллагааны горимоор 5 минут ажиллуулсны дараа 287(0C) Хөдөлгүүрийн эргэлтийг 2000 эрг/мин хүргэн 5 минут ажиллуулсны дараа 307(0C), Mustang-5 анхны хэмжилтээр 59(0C), Хөдөлгүүр сул ажиллагааны горимоор 5 минут ажиллуулсны дараа 76(0C) Хөдөлгүүрийн эргэлтийг 2000 эрг/мин хүргэн 5 минут ажиллуулсны дараа 159(0C), гэрэл зураг..." /11 дүгээр хавтаст хэргийн 231-242 дахь тал/,
14. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ХАБ-06/22 дугаар шинжээч/Г.Гантөмөр/-ийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газраас гаргасан 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 897 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн 4-д / маркийн улсын дугаартай автомашин 26366 кг жинтэй ачаатай явж байсан нь үйлдвэрлэгчийн тогтоосон техникийн тодорхойлолт, стандарт хэмжээнээс хэтэрсэн байна/ гэж дүгнэсэн байна. Энэ нь осол гарахад нөлөөлсөн хүчин зүйлийн нэг мөн. Жолооч Б.*******д 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөөг танилцуулж гарын үсэг зуруулаагүй нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/24 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрэм”-ийн Ачаа илгээгчийн үүрэг 4.1.3 /Тээвэрлэж буй ачааны онцлогоос хамаарч тээвэрлэгчид санамж, зөвлөгөө өгөх/, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2009 оны 188 дугаар тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам”-ын 3.6 /... тээвэрлүүлэгч нь аюултай ачааг тээвэрлэх автотээврийн хэрэгслийн болон түүнийг дагалдан явах ажилтанд аюулгүй ажиллагааны зааварчилга, аюултай ачаа тус бүрийн хор аюулын лавлах мэдээлэл, болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө, тээвэрлэх маршрут зэргийг танилцуулж гарын үсэг зуруулсан байна/ -д заасныг зөрчсөн байна. Хариулт 2. “Тэргүүн эрдэнэ” ХХК-ийн ажил олгогч нь ид аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамруулаагүй, зааварчилга бичгээр өгөөгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь :Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8. дахь заалт /Ажил олгогч нь аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх үүрэгтэй/ мөн MNS 4969:2000 “Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм стандартын 3.16 дах заалт /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дах өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/ гэсэн заалтуудыг зөрчсөн, мөн т/388 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээвэрлүүлэх гэрээ”-ний Тээвэрлэгч талын үүргийн 4.26-д /Гал, хөдөлмөр хамгаалал, тээвэр, аюулгүй ажиллагаатай холбогдох бүхий дүрэм, журам стандартыг судлах, дагаж мөрдөх/ үүргээ биелүүлээгүй байна. “Шунхлай трейдинг” ХХК, “” ХХК-уудын хооронд байгуулсан т/388 дугаартай “Газрын тосны бүтэгдэхүүнийг тээвэрлэх тээвэрлүүлэх гэрээ”-ний Тээвэрлэгч талын үүргийн 7.13-д /Тээвэрлэгч нь гэрээт ажлыг гүйцэтгэж буй гэрээний хавсралтад тусгасан дын өмнөөс бүх хариуцлагыг хүлээнэ./ гэж заасан байна. Хариулт 4. “Шунхлай трейдинг” ХХК, “Тэргүүн эрдэнэ” ХХК-иудын хооронд байгуулсан 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн т/388 дугаартай “Газрын тосны бүтэгдэхүүнийг тээвэрлэх тээвэрлүүлэх гэрээ”-ний 6.2-д дахь агуулахаас Өмнөговь аймгийн Ханбогд нутаг дахь Оюутолгой ХХК-ийн уурхайд Газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна. “Шунхлай трейдинг” ХХК-ийн Хяналт зохицуулалт шуурхай удирдлагын менежерийн “Ажлын байрны тодорхойлолт”-д /Жолооч нарт өдөр бүр заавар, зааварчилга өгөх, гарын үсгээр баталгаажуулах/ заасан чиг үүргийн дагуу 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр “” ХХК-ийн Б.*******ийг гэрээнд заасан маршрутаас өөр чиглэлд буюу Завхан аймгийн Их Уул, Тосонцэнгэл сумын чиглэлд тээвэрлэлт хийлгэхээр томилон ажиллуулахдаа Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2009 оны 188 дугаар тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул хохирол учруулж болзошгүй тээвэрлэх журам”-ын 3.6 /... тээвэрлүүлэгч нь аюултай ачааг ... тээвэрлэх автотээврийн хэрэгслийн болон түүнийг дагалдан явах ажилтанд аюулгүй ажиллагааны зааварчилга, аюултай ачаа тус бүрийн хор аюулын лавлах мэдээлэл, болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө, тээвэрлэх маршрут зэргийг танилцуулж гарын үсэг зуруулсан байна./ мөн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” MNS 4969:2000 Монгол Улсын стандартын 4.16 дахь /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/-д тус тус заасны дагуу тухайн орон нутгийн замын нөхцөл байдал болон уул, даваа өгсөх, уруудах үед гарч болзошгүй осол аваарын үед авах арга хэмжээний талаар аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөөгүй эсвэл хариуцсан албан тушаалтнаар өгүүлээгүй, болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөөг танилцуулж гарын үсэг зуруулаагүй байна. “Шунхлай трейдинг” ХХК-ийн Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын дарга Н.гийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Хариуцлагатай эргүүл ажиллуулах, эргүүлийн хуваарийг Т-УБ/32 тоот тушаалаар гаргажээ. Уг тушаалын 2-д /Баярын өдрүүдэд ажиллах хариуцлагатай эргүүлийг томилж гал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, гэнэтийн халдлага осол гэмтлээс урьдчилан сэргийлэх нэгжийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллахыг үүрэг болгосугай/ гэжээ. Хавсралтаар баталсан хуваарийн дагуу 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн хариуцлагатай эргүүлийн үүргээр ХАБЭА-н инженер Н. томилогдон, хариуцлагатай эргүүлийн чиг үүргийг гүйцэтгэж байжээ. /Хавтаст хэргийн 2 боть 0208-0209 дүгээр хуудас/ ХАБЭ-н ажилтан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах аргах хэмжээ авах/-д заасан чиг үүргийнхээ дагуу 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр тээвэрлэлт хийхээр гарч буй нарын хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллаагүй байна. /12 дугаар хавтаст хэргийн 45-54 дэх тал/,
15. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 05-092/16 дугаартай хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч /М., Б., Ц./ нарын гаргасан шинжээчийн дүгнэлт дэх хариулт 1. "Шунхлай трейдинг" ХХК нь...3ам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/24 тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Авто тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрэм"-ийн Ачаа илгээгчийн үүрэг 4.1.3-т "тээвэрлэж буй ачааны онцлогоос амаарч тээвэрлэгчид санамж, зөвлөгөө өгөх, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2009 оны 188 дугаар тушаалаар батлагдсан "Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам"-ын 3.6-д "... тээвэрлүүлэгч нь аюултай ачааг .../...тээвэрлэх автотээврийн хэрэгслийн болон түүнийг дагалдан явах ажилтанд аюулгүй ажиллагааны зааварчилгаа, аюултай ачаа тус бүрийн хор аюулын лавлах мэдээлэл, болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө, тээвэрлэх маршрут зэргийг танилцуулж гарын үсэг зуруулсан байна...." /-д заасныг зөрчсөн байна. Хариулт 2. "" ХХК-ийн ажил олгогч нь ид аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамруулаагүй, зааварчилга бичгээр өгөөгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалт "аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх үүрэгтэй/ мөн MNS 4969:2000 "Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм" стандартын 3.16 дахь заалт "Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байрны өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө." гэсэн заалтуудыг зөрчсөн мөн т/388 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээвэрлүүлэх гэрээ”-ний Тээвэрлэгч талын үүргийн 4.26-д гал /Гал, хөдөлмөр хамгаалал, тээвэр, аюулгүй ажиллагаатай холбогдох бүхий дүрэм, журам стандартыг судлах, дагаж мөрдөх/ үүргээ биелүүлээгүй байна.
Хариулт 3. а/ "" ХХК-ийн ажил олгогч Хөдөлмөрийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах тухай А/114 тушаалын б/ Ажлын байрны эрсдэлийн түвшин ихтэй уул уурхай, эрчим хүч, зам, барилгын салбар болон үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйл бүхий аж ахуйн нэгж, байгууллагад ажилтны тооноос хамаарахгүйгээр нэг түүнээс дээш орон тооны хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан ажиллуулна." гэж заасны дагуу ажилтан томилон ажиллуулаагүй тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар .../...байгууллагын /эзэн/ Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хууль, дүрэм, журмыг сахин хангуулж, мөрдүүлж ажиллах үүрэг бүхий этгээд мөн..." гэх дүгнэлт,
Хариулт 4. “Шунхлай трейдинг” ХХК, “Тэргүүн эрдэнэ” ХХК-иудын хооронд байгуулсан 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн т/388 дугаартай “Газрын тосны бүтэгдэхүүнийг тээвэрлэх тээвэрлүүлэх гэрээ”-ний 6.2-д дахь агуулахаас Өмнөговь аймгийн Ханбогд нутаг дахь Оюутолгой ХХК-ийн уурхайд Газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна. “Шунхлай трейдинг” ХХК-ийн Хяналт зохицуулалт шуурхай удирдлагын менежерийн “Ажлын байрны тодорхойлолт”-д /Жолооч нарт өдөр бүр заавар, зааварчилга өгөх, гарын үсгээр баталгаажуулах/ заасан чиг үүргийн дагуу 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр “” ХХК-ийн Б.*******ийг гэрээнд заасан маршрутаас өөр чиглэлд буюу Завхан аймгийн Их Уул, Тосонцэнгэл сумын чиглэлд тээвэрлэлт хийлгэхээр томилон ажиллуулахдаа Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2009 оны 188 дугаар тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул хохирол учруулж болзошгүй тээвэрлэх журам”-ын 3.6 /... тээвэрлүүлэгч нь аюултай ачааг ... тээвэрлэх автотээврийн хэрэгслийн болон түүнийг дагалдан явах ажилтанд аюулгүй ажиллагааны зааварчилга, аюултай ачаа тус бүрийн хор аюулын лавлах мэдээлэл, болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө, тээвэрлэх маршрут зэргийг танилцуулж гарын үсэг зуруулсан байна./ мөн Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” MNS 4969:2000 Монгол Улсын стандартын 4.16 дахь /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/-д тус тус заасны дагуу тухайн орон нутгийн замын нөхцөл байдал болон уул, даваа өгсөх, уруудах үед гарч болзошгүй осол аваарын үед авах арга хэмжээний талаар аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөөгүй эсвэл хариуцсан албан тушаалтнаар өгүүлээгүй, болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөөг танилцуулж гарын үсэг зуруулаагүй байна.
“Шунхлай трейдинг” ХХК-ийн Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын дарга Н.гийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Хариуцлагатай эргүүл ажиллуулах, эргүүлийн хуваарийг Т-УБ/32 тоот тушаалаар гаргажээ. Уг тушаалын 2-д /Баярын өдрүүдэд ажиллах хариуцлагатай эргүүлийг томилж гал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, гэнэтийн халдлага осол гэмтлээс урьдчилан сэргийлэх нэгжийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж ажиллахыг үүрэг болгосугай/ гэжээ. Хавсралтаар баталсан хуваарийн дагуу 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн хариуцлагатай эргүүлийн үүргээр ХАБЭА-н инженер Н. томилогдон, хариуцлагатай эргүүлийн чиг үүргийг гүйцэтгэж байжээ. /Хавтаст хэргийн 2 боть 0208-0209 дүгээр хуудас/
ХАБЭА-н ажилтан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах аргах хэмжээ авах/-д заасан чиг үүргийнхээ дагуу 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр тээвэрлэлт хийхээр гарч буй нарын хөдөлмөрийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллаагүй байна. /12 дугаар хавтаст хэргийн 69-74 дэх тал/,
16. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч /М.Ууганбаатар, Б., Ц./ нарын гаргасан нэмэлт 05-092/29 дугаартай шинжээчийн дүгнэлт дэх Хариулт-1. ...Н. нь ажиллаж байх хугацаандаа ХАБЭА-н мэргэшсэн ажилтны сургалтанд хамрагдаж байсан байна. Хариулт-2. Жолооч Б.******* ХХК-ийн ажилтан мөн. Хариулт-3. "..."Шунхлай трейдинг" ХХК нь "Тэргүүн -Эрдэнэ" ХХК-ийн Б.*******д аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажиллаагүй байна", Хариулт-6. Шунхлай ХХК, ХХК-иуд нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа, аюултай ачаа тус бүрийн хор аюулыг лавлах мэдээлэл, болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө, тээвэрлэх маршрут зэрэг ачааны дагалдах бичгийг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2009 оны 188 дугаар тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд хүрээлэн буй орчинд аюул хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам”-ын 3.6 /Тээвэрлэгч, тээвэрлүүлэгч нь аюултай ачааг ачиж, буулгах ажилтан, тээвэрлэх тээврийн хэрэгслийн болон түүний дагалдан явах ажилтанд аюулгүй ажиллагааны зааварчилга, аюултай ачаа тус бүрийн хор аюулын лавлах мэдээлэл, болзошгүй аюулын үед ажиллах төлөвлөгөө, тээвэрлэх маршрут зэргийг танилцуулж гарын үсэг зуруулаагүй байна. ...гэх дүгнэлт, /12 дугаар хавтаст хэргийн 123-126 дахь тал/,
17. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 65 дугаартай магадлагаа /Ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч А./ 1. "" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн овогтой ******* нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалт "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.", 12.3 дахь заалт "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.", 24.1 дэх заалт "Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна.", 24.5 дахь заалт "... аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална." гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. "" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага болох "" ХХК нь Автотээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг "Тээвэрлэгч нь дараахь үүрэг хүлээнэ: 10.2.6. автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, шаардлагыг хангах;", Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт "Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: 13.2.1-т Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх;", Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 24.1 дэх заалт "Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна.", 24.5 дахь заалт "... аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална.", 27.2 дахь заалт "Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараахь үүргийг хүлээнэ: в/ тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй .../... тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;" гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна." гэх магадлагаа /9 дүгээр хавтаст хэргийн 140-143 дахь тал/,
Шинжээч нарын мэдүүлэг.
1. Шинжээч Ц. хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн мэдүүлэг: "...Тэргүүн эрдэнэ ХХК нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дугаартай тушаалын Нэгдүгээр хавсралтаар баталсан "Авто тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрэм"-ийн 5.9 дэх заалт "Шалгах механик нь автомашины техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг хийж, хяналт тавих замын хуудас баталгаажуулан олгох" гэж заасан тээвэрлэгч аж ахуйн нэгжийн эрх, үүргийг биелүүлж ажиллах ёстой. "Тээвэрлэгч нь "Авто тээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ засварын тогтолцоо, тодорхойлолт" MNS 4601:2011 улсын стандартын 8.1.1-д заасан автомашины ерөнхий үзлэг, шалгалтыг хийж хяналт тавин замын хуудсыг баталгаажуулан олгосноор уг тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах үүрэгтэй” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 229-230 дахь тал/,
2. Шинжээч Г.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн мэдүүлэг “ Шинжилгээ хийхдээ тухай осол хэрэгтэй шууд холбоотой биш тухай осолтой адил уулын уруу буух нөхцөлд дадлага туршлагатай хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж буухдаа авч хэрэгжүүлж болох арга хэмжээнүүдийг дурдсан. Зам тээврийн осол хэргийн материалд тухайн давааны уруу уруудах үед дугуйгаа хавируулах саад байхгүй, мөн хашлагагүй, замын хажуугийн далан 45 градус байсан учир дээрх заагдсан арга хэмжээнүүдийг дугуйгаар хавируулах буюу саадыг мөргөх, эгц өөдөө өгсөх гэсэн нөхцөлүүд нь байхгүй байсан байна. Гэвч бусад арга хэмжээнүүдийг болох уруудах үедээ 1, 2 дугаар араануудад залгаж уруудах, хөдөлгүүрээр тоормослох ийм аргуудыг хэрэглэх боломжтой байсан боловч нь тээврийн хэрэгсэл онхолдохын өмнө тээврийн хэрэгсэл дотор жолооны ард байгаагүй, машинаас үсэрч буусан байсан учир дээрх аргууд хэрэглэгдээгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Тээврийн хэрэгслийн бүх жин нь 41 тонн жинтэй, тоормос бүрэн ажиллагаатай гэж үзвэл хөдөлгөөнд оролцох үед тоормос хэвийн ажиллах эсвэл ажиллахгүй нь үйлдвэрлэгчээс тухайн тээврийн хэрэгслийн жин даацыг тогтоож өгдөг. Энэ нь уг авто машин нь замын хөдөлгөөнд оролцож явах үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эд ангиудыг найдвартай ажиллагааг хангах үүднээс хязгаар тогтоож өгдөг. Энэ хязгаарыг хэтрүүлбэл хөдөлгөөний аюулгүй байдал алдагдана, эд ангиудын найдвартай ажиллагаа алдагдана, эд ангиудын элэгдэл ихэснэ, хэвийн ажиллагаа алдагдаж осолд нөлөөлөх үндэслэл болдог. Өөрөөр хэлбэл даац хэтрүүлсэн нь аюултай байдал руу түлхэж байгаатай адил юм. Энэ аюултай байдлыг үүсгэхгүйн тулд онолоор тооцоо хийж техникийн байдалд үзүүлэлтээр хязгаарлаж өгдөг байна. Донгфинг маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн даац хэтэрсэн нь тоормосны системийн хэвийн ажиллагааны ачаалал хэтэрснээс тоормосны систем хэвийн ажиллаж чадахгүй. Энэ хэрэгт даац хэтэрсэн нь осолд нөлөөлснийг тогтоох боломжгүй. /3 дугаар хавтаст хэргийн 233 дахь тал/,
3. Шинжээч С.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хэрвээ мөрдөгч, прокурорын тогтоолд хариулна уу гэж дурдаагүй байгаа тул хариулаагүй байгаа байх. Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс бусад этгээдийн хүсэлт шийдвэрээр шинжилгээ хийхийг хориглоно гээд манай хуульд заасан байгаа. Та асуух асуултаа эхлээд прокурортоо өгч танилцуулаад прокурор тогтоолдоо дурдах юм уу хавсралтаар ирүүлэх ёстой. Тэрнээс бид нар өмгөөлөгчийн асуусан тусдаа асуултад хариулах үндэслэл байхгүй. 45 градусын налуу руу чиглэсэн байсан гэж хэргийн материалд ирүүлсэн байсан. 45 градусын налуу руу шилжсэнээс болж ачаатай машины хүндийн төв шилжих зарчмаар хөндлөн тогтворжилт алдагдаж онхолдсон талаар тайлбар өгсөн байгаа. Тэрнээс оос шалтгаалсан өөр бусад асуудлыг бичээгүй. Тээврийн хэрэгсэл онхолдсон болон шатахуун асгарсан хооронд шалтгаант холбоо байгаа үгүй нь шатах материал ачиж явсан тээврийн хэрэгсэл онхолдсоноос болоод түүнээс шатахуун асгарсан гэдэг нь тодорхой байгаа тул тэрийг нь дурдсан. Уруудаж явсан тээврийн хэрэгсэл тоормосгүй болсон тохиолдолд унагаахгүйгээр өөрийг нь зогсоох боломжтой эсэх нь тухайн нөхцөл байдалд хүн бүр өөр өөрийн гэсэн арга хэмжээ авна. Шууд туршлагаас хамааралтай байдаг. Автомашиныг тоормослох, хурд сааруулах 2 нөхцөл байгаа. Тоормосоор болон моторын эргэлтээр удаашруулна гэсэн хоёр боломж байгаа. Миний дүгнэлт юу нь дээр үндэслэж гарсан бэ гэхээр тухайн ослын газар дээр үүсчихсэн байгаа налуу руу үүсгэсэн автомашины мөр түүний унасан байдал зэргийг үндэслэн дүгнэлтээ гаргасан. Машин өөрөө олон тооны шингэн ачсан. Мөн өөрөө 8-10 тонн жинтэй. Хажуу тийшээ унах үеийн доргилт, ачигдаж байсан шингэн зүйлийн цалгих, цохих ямар хүч үйлчлэх вэ? тэр болгонд таганд үүсэх доргилтыг тэсвэрлэсэн, тэсвэрлээгүй гэдэг цаад хийцийнх нь зүйл байх. Таг, лүүкний түгжээс анхнаасаа ямар хүчийг даах уу гэдэг ондоо өөр төрлийн асуулт байна. Машин онхолдоход зориулагдаж хийсэн таг биш. Битүүмжийг хадгалж цалгилснаас гоожихгүй байхыг дарах зориулалттай таг юм. Шатах материал зам дээр асгараагүй байсан бол түүн дээр гал гарах үндэслэл байхгүй. 45 градусын налуу үед ачаа дүүрэн байхаас үл хамааран унах магадлал өндөр. Суудлын автомашин гулсаад үлдэж болох байх. Том машины хувьд газраас дээш өндрийн хэмжээ, ачааны хэмжээнээс хамаарч нам дор байгаа дугуйнд өгөх даралт, тэрний өнцгөөс хамаарч ачааны машин энэ градуст тогтох үндэслэлгүй. Ачаа их байх тусам унахад их нөлөөлнө. Ачаатай л бол 45 градусын налууд тогтоох хэцүү. Ачаа их байх тусам унах магадлал өндөр болно. 16 тонн ачаа ачих зориулалттай тээврийн хэрэгсэл дээр 26 тонн ачаа ачвал энэ нь тоормосны системд нөлөөлнө. Хүнд ачаа ачсан байгаа нөхцөлд тоормосны шланк гадны нөлөөтэй гэмтээгүй бол задарна гэсэн ойлголт байхгүй гэв.
4. Шинжээч Г.*******: А92 шатахууны хувьд хувийн жин нь 733 гэдгийг хаанаас томьёолсон томьёогоор бодоод 26 тонн 360 кг гэдгийг хаанаас яаж тооцоолсон юм бэ гэхэд бодисын өөрийн хувийн жингийн коэффициент гэж байдаг. Хамгийн элемент буюу усыг 1000 литр нь 1000 миллаграммд тооцдог. Нефт бүтээгдэхүүн маань устай харьцуулахад дэгдэмхий учраас хөнгөн жинтэй. Тийм учраас хувийн жингийн устай харьцуулахад 0.750-0.912 сантиметр куб гэж тогтоосон байдаг. Манайд ашигладаг стандарт байна. MNS02072006 стандартаар 15 градуст байх А92 бензиний хувийн жин нь 0.720-0.780 метр куб гэсэн байгаа. Энэ заалтыг дундажлаж авсан. Тухайн осолд холбогдсон тээврийн хэрэгсэл маань техникийн бүртгэлийн хяналтаар 14,970 кг, даац нь 16,030 кг нийт 31,000 кг гэж тооцоолсон. Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээрээ яг энэ жингээрээ бүртгэгдсэн байдаг. Үйлдвэрлэгчээс тухайн яг энэ онд үйлдвэрлэгдсэн ийм маркийн тээврийн хэрэгслийн тодорхойлолтоор болвол тухайн тээврийн хэрэгслийн өөрийн жин 13,455 кг, даац нь 16,030 кг нийт жин нь 31,000 кг гэсэн байгаа. Энд яагаад өөрийн жингийн зөрүү гарч байгаа вэ гэхээр багаж хэрэгсэл, , шатахуунтайгаа нийлсэн жин нь үндсэндээ 14,970 кг гэсэн тооцоо байгаа. Торхны үзүүлэлтийг стандарт хэмжил зүйн төвөөс багтаамжийг нь баталгаажуулж тодорхойлсон юм байна. Ачиж болох дээд хэмжээ 16,030 кг байна. Үүнээс хэтрүүлэхгүй байх ёстой. Ялангуяа шатах шингэн маань өөрөө агаарын температураас шалтгаалан тэлдэг учраас тэр тухайн савны нийт эзлэхүүний 60-85 хүртэлх хэмжээгээр дүүрдэг. Тэрнээс 100 хувь дүүргэдэггүй. Дүрэм, журам гэдэг чинь хоёр тусдаа асуудал байна. Тухайн осолд холбогдсон тээврийн хэрэгсэл 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Шунхлай трейд ХХК-с ачсан падан дээр 35,970 литр буюу 26.36 метр куб ачаа ачсан байгаа. Саваа хэтрүүлээд ачсан гэж ойлгогдож болохоор. Тэгэхээр тухайн тээврийн хэрэгслийн бодит жин 41.33 тонн болсон байна. Энэ тооцоогоор гарч байсан. Тухайн үед 45982011 гэсэн стандарт үйлчилж явж байсан. 4 тэнхлэгтэй тээврийн хэрэгслийн бүх жингийн дээд хязгаар 38 тонн байх ёстой гэж заасан байдаг. Хүчинтэй стандартын хувьд хэтрүүлсэн байсан. 45982020 гэдэг стандарт 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдаад мөрдөгдөж эхэлсэн буюу ослоос хойш 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Тухайн үед нь энэ нь 32 тонн болж буурсан байна. Аль ч тохиолдолд стандарт заасан хэмжээнээс хэтрүүлэн ачсан нь хэргийн материалд байгаа баримтуудаар тогтоогдож байна. А92 шатахуун ямар температурт очихоороо өөрөө шатдаг юм бэ гэхээр энэ бол өөрөө цэвэр онолын асуудал. Нефт бүтээгдэхүүн дотоод шатлалын хөдөлгүүр шатах явцад дотоод шатлалын хөдөлгүүр дотор 2000 градус цейлс халалт явагддаг. Энэ халалт гадагшлах явцад автомашины яндангаас дамжиж явахад 1000 градус хүртэл гадагшлаад буураад явна. Эцсийн дүнд яндангийн үзүүр буюу хоолойны төгсгөлөөс 400-600 градус цейлс хүртэл хаягдаж болдог. MNS02172006 стандартын 6.2 дугаар зүйлд 255-355 градус цейлсд өөрөө асдаг шатамхай шингэн. Тухайн орчин нөхцөлд агаарын хэм +26 байсан юм байна лээ. Газрын хөрсөн дээр 50 градус халсан байсан. Тухайн үед хөдөлгөөнд оролцож байгаа мотоциклийн яндангаас гарч байгаа дулааны хэмжээ 450-650 градус хаягдаж байгаа гэсэн үг. Онолын хувьд шатахуун асах тохиромжтой үе бүрдсэн байна гэж үзэж байна. Гэхдээ би гал гарсан гэж хэлэхгүй. Ачааг хэтрүүлэн ачиж байгаа юм чинь ашиглалтын явцад эндэгдэл хорогдол үүснэ гэв.
3.2. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэнд, амь насанд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6-д ““Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг” ойлгохоор хуульчилжээ.
Иймд зам тээврийн осол, ослын шалтгаан бүхий нөхцөл байдлыг тогтоосон техникийн, кримналистикийн, галын шинжээчийн дүгнэлтүүд, мэдүүлэг зэргийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйл. Мөрдөгчийн магадлагаа. 1-д “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадлагаа гаргаж болно.” гэж заасны дагуу тус хэргийг мөрдөн шалгах мөрдөгчдийн ахлахаар ажиллаж байсан ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч А.Оюун-Эрдэний гаргасан Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 65 дугаартай магадлагааг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
3.3. Харин хэрэгт Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөн эсэхийг тогтоохоор гаргасан дараах 3 дүгнэлтийг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж болох Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн гарсан осол, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэнд, амь насанд хуульд заасан хохирол учирсан нөхцөл байдлыг тогтооход хамааралгүй байх тул тус дүгнэлтүүдийг шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. Үүнд:
1. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ХАБ-06/22 дугаар шинжээчийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газраас гаргасан 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 897 дугаартай /12 дугаар хавтаст хэргийн 45-54 дэх тал/
2. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 05-092/16 дугаартай хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын гаргасан /Хавтаст хэргийн 2 боть 0208-0209 дүгээр хуудас/
3. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарын гаргасан нэмэлт 05-092/29 дугаартай /12 дугаар хавтаст хэргийн 123-126 дахь тал/ шинжээчийн дүгнэлт.
3.4. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 65 дугаартай магадлагаа 1. "" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн овогтой ******* нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалт "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.", 12.3 дахь заалт "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж дүгнэжээ.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчид: “Б.******* нь 9 км цагийн хурдтай явж байсан болох нь тогтоогдсон, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн арван хоёр дугаар зүйлд тээврийн хэрэгслийн хурдны дээд хэмжээг тогтоож өгсөн, үүнээс хэтрүүлээгүй, 9 км цагаас өөр ямар тохиромжтой хурдтай явах байсан болох нь тодорхойгүй тул хурд хэтрүүлээгүй, мөн Б.******* тээврийн хэрэгсэл тоормозгүй болсон тул нь замын хажуу өгсүүр хэсэг рүү өгсөж зогсоох арга хэмжээг авсан. Зогсоох арга хэмжээг авахаар идэвхитэй үйлдэл хийсэн гэж маргажээ.
Шүүх шүүгдэгч Б.*******ийг Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3 дахь заалтыг зөрчсөн гэсэн улсын яллагчийн дүгнэлтийг дараах үндэслэлээр үндэслэлтэй гэж үзсэн. Үүнд:
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Авто техникийн лабораторийн шинжээч С.н 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 3605 дугаартай дүгнэлтэд “...шинжилгээнд ирүүлсэн автомашины эд анги шатсан, тоормосны механизмын эд анги бүрэн бус тул тоормосны механизмын ажиллагаа нь нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй байна. ...Тоормосны системд учирсан гэмтлийн улмаас ачаатай тээврийн хэрэгслийг зогсоох боломжгүй эсэхийг тогтооход тээврийн хэрэгслийн эд анги шатсан бүрэн бус тул хариулах боломжгүй байна.”
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Авто техникийн лабораторийн шинжээч/МУ-ын зөвлөх инженер, цагдаагийн ахмад Г.*******/-ийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 897 дугаартай “1. BSX5310GYYD7 улсын дугаартай автомашин онхолдох болсон шалтгаан нь 45° градус замын хажуу далан руу гарснаар хүндийн төв шилжиж, автомашины хөндлөн тогтворжилт алдагдаж онхолдсон байна. ...Өмгөөлөгч З.Бат-Эрдэний тавьсан асуултад: 3. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд, ийн дадлага, туршлагаас шалтгаалж уруудаж явахдаа замын налууд тохируулан тохирох хурдны хайрцгийн 1, 2 дугаар араанд залгаж хөдөлгөөнийг сааруулж буух хөдөлгүүрийн тоормосыг давхар ашиглах, хэрэв араа салгах, араа залгагдахгүй байх, зогсоох боломжгүй аюултай, эгзэгтэй үед нь замын хашлага саадыг дугуйгаар шүргүүлж хавирах, том саадыг дайрах зэргээр хурдыг сааруулах бүх боломжийг ашиглах, өгсүүр хэсэг рүү алгуур чиглүүлж хурдыг сааруулж, хурд буурах хэмжээгээр хурдны хайрцгийн арааг хүндрүүлэх, зогсоолын тоормосыг хослуулж ашиглах, эцсийн зогсох мөчид ухрах араанд залгах зэрэг аргуудыг хэрэглэж болох боловч тухайн зам тээврийн осол болсон орчинд замын саадгүй, хашлагагүй, замын хажуу далан 45 градус хэвгий зэргээс дээрх аргыг хэрэглэх нь тохиромжгүй байжээ.” гэх дүгнэлт,
Шинжээч Г.*******гийн “Шинжилгээ хийхдээ тухай осол хэрэгтэй шууд холбоотой биш тухай осолтой адил уулын уруу буух нөхцөлд дадлага туршлагатай хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж буухдаа авч хэрэгжүүлж болох арга хэмжээнүүдийг дурдсан. Зам тээврийн осол хэргийн материалд тухайн давааны уруу уруудах үед дугуйгаа хавируулах саад байхгүй, мөн хашлагагүй, замын хажуугийн далан 45 градус байсан учир дээрх заагдсан арга хэмжээнүүдийг дугуйгаар хавируулах буюу саадыг мөргөх, эгц өөдөө өгсөх гэсэн нөхцөлүүд нь байхгүй байсан байна. Гэвч бусад арга хэмжээнүүдийг уруудах үедээ 1, 2 дугаар араануудад залгаж уруудах, хөдөлгүүрээр тоормослох ийм аргуудыг хэрэглэх боломжтой байсан боловч нь тээврийн хэрэгсэл онхолдохын өмнө тээврийн хэрэгсэл дотор жолооны ард байгаагүй, машинаас үсэрч буусан байсан учир дээрх аргууд хэрэглэгдээгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.” гэх мэдүүлэг. /3 дугаар хавтаст хэргийн 233 дахь тал/,
Шинжээч С.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “45 градусын налуу руу чиглэсэн байсан гэж хэргийн материалд ирүүлсэн байсан. 45 градусын налуу руу шилжсэнээс болж ачаатай машины хүндийн төв шилжих зарчмаар хөндлөн тогтворжилт алдагдаж онхолдсон талаар тайлбар өгсөн байгаа. ...Уруудаж явсан тээврийн хэрэгсэл тоормосгүй болсон тохиолдолд унагаахгүйгээр өөрийг нь зогсоох боломжтой эсэх нь тухайн нөхцөл байдалд хүн бүр өөр өөрийн гэсэн арга хэмжээ авна. Шууд туршлагаас хамааралтай байдаг. Автомашиныг тоормослох, хурд сааруулах 2 нөхцөл байгаа. Тоормосоор болон моторын эргэлтээр удаашруулна гэсэн хоёр боломж байгаа. Миний дүгнэлт юу нь дээр үндэслэж гарсан бэ гэхээр тухайн ослын газар дээр үүсчихсэн байгаа налуу руу үүсгэсэн автомашины мөр түүний унасан байдал зэргийг үндэслэн дүгнэлтээ гаргасан. ... 45 градусын налуу үед ачаа дүүрэн байхаас үл хамааран унах магадлал өндөр. Суудлын автомашин гулсаад үлдэж болох байх. Том машины хувьд газраас дээш өндрийн хэмжээ, ачааны хэмжээнээс хамаарч нам дор байгаа дугуйнд өгөх даралт, тэрний өнцгөөс хамаарч ачааны машин энэ градуст тогтох үндэслэлгүй. Ачаа их байх тусам унахад их нөлөөлнө. Ачаатай л бол 45 градусын налууд тогтоох хэцүү. Ачаа их байх тусам унах магадлал өндөр болно.” гэх мэдүүлэг.
Дээрх шинжээчийн дүгнэлт, мэдүүлгээс үзэхэд Б.******* нь тээврийн хэрэгслийг зогсоох боломжгүй аюултай, эгзэгтэй үед замын хажуугийн далан 45 градус эгц өөдөө өгсөж тээврийн хэрэгслийг зогсоох нөхцөл байхгүй байхад эгц өөдөө өгсөх нөхцөлийг сонгож замын хажуу далан руу гарсан. Жолооч уруудах үедээ 1, 2 дугаар араануудад залгаж уруудах, хөдөлгүүрээр тоормослох ийм аргуудыг хэрэглэх боломжтой байсан боловч нь тээврийн хэрэгсэл онхолдохын өмнө тээврийн хэрэгсэл дотор жолооны ард байгаагүй, машинаас үсэрч буусан байсан учир дээрх аргууд хэрэглэгдээгүй зогсоох арга хэмжээг аваагүй байна.
Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан хурдыг шүүгдэгч Б.******* нь хэтрүүлээгүй, 9 км цагийн хурдтай явсан гэж мэтгэлцсэн өмгөөлөгчийн тайлбарыг шүүх тус заалтын хурд хэтрүүлсэн талаар мөрлөгчийн магадлагаанд дүгнээгүй харин “ тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан” гэх нөхцлийг харгалзаж үзээгүй нь байна гэж дүгнэсэн байх тул өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
Иймд зогсоох арга хэмжээ аваагүй нь “Жолооч тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй байна” гэж шүүх дүгнэв.
3.5. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Хорин долоо. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүрэг. 27.2-т заасан "Замын хөдөлгөөнд оролцогчоос иргэн, хуулийн этгээд дараахь үүргийг хүлээнэ: в/тээврийн хэрэгслиин техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, ..., мөн энэ дүрмийн 3-р хавсралтад заасан шаардлагын дагуу зохих таних тэмдгийг орлуулаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх" дүрмийг “” ХХК зөрчсөн гэх үндэслэлийн хувьд:
Шинжээч /автотээврийн салбарын мэргэшсэн инженер Ц./-ийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаартай дүгнэлт “” ХХК нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/24 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрэм”-ийн Тав. Тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг, 5.9 дэх заалт “шалгах механик нь автомашины техникийн бүрэн бүтэн байдалд үзлэг хийж, хяналт тавин замын хуудас баталгаажуулан олгох”-д заасан тээвэрлэгч аж ахуйн нэгжийн эрх, үүргийг биелүүлж ажиллах ёстой. “Автотээврийн салбарын ажил мэргэжлийн стандарт. Ерөнхий шаардлага” MNS 6595:2016 улсын стандартын 7.2.1.4-д зааснаар “Автомашин шалгах механикч нь автотээврийн механикч мэргэжилтэй, тухайн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байна. Шалгах механикч нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагадаа тулгуурлан шалгаж, шаардлагатай баримт бичгийн бүрдэл, ажилд гарахад нөлөөлөх сөрөг хүчин зүйлгүй болохыг магадлаж үйлчилгээнд гаргах үүргийг хүлээнэ”. /5 дугаар хавтаст хэргийн 18-23 дахь тал/.
Шүүгдэгч Б.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Энэ компанийн энэ тэргийг зөвхөн би жолооддог. Энэ компани ганцхан том тэрэгтэй. Энэний нь би өөрөө. ... Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, засвар оношилгоог би өөрөө бүрэн хариуцаж явдаг гэв...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.*******гийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Олон ажилтан байхгүй. Жолооч Б.******* тэгээд би өөрөө байдаг...” гэх мэдүүлэг.
Дээрх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээс дүгнэхэд "Донгфен" маркийн авто цистерн нь техникийн хяналтын үзлэг оношилгоонд орж тэнцсэн, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл оношлогоо хүчинтэй байсан боловч “” ХХК нь дүрэм стандартад заасны дагуу автомашин шалгах механикч авч ажиллуулаагүй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, ажилд гарахад нөлөөлөх сөрөг хүчин зүйлгүй болохыг магадлаж үйлчилгээнд гаргаагүй тул тээврийн хэрэгслиин техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
3.6. “1. " маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн овогтой ******* нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн ...Хорин дөрөв. 24.1 дэх заалт "Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна.", 24.5 дахь заалт "... аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална." гэсэн заалтуудыг зөрчсөн,
2. "" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага болох "" ХХК нь Автотээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг "Тээвэрлэгч нь дараахь үүрэг хүлээнэ: 10.2.6. автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, шаардлагыг хангах;", Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт "Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: 13.2.1-т Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх;", Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 24.1 дэх заалт "Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна.", 24.5 дахь заалт "... аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална.” гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 65 дугаартай магадлагаа, улсын яллагчийн дүгнэлтийг шүүх дараах үндэслэлээр хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзэв.
Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 стандартын 5.8.1.1-д хүснэгтийн №3-д автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 4 тэнхлэгтэй чиргүүлгүй ачааны автомашинд-38 тн байхаар стандартчилжээ. /тухайн үед үйлчилж байсан стандарт/
маркийн улсын дугаартай автомашины 02638583 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээнд жин-14970 кг, даац-16030 кг, бүх жин-31000 кг гэж тэмдэглэсэн /6 дугаар хавтаст хэргийн 65 дахь тал/
"Шунхлай трейдинг" ХХК-ийн Шатахуун тослох материалын зардлын падаан №4660, 4661 дугаартай падан-“” ХХК-ий дугаартай тээврийн хэрэгсэл Завхан, Тосонцэнгэлийн чиглэлд 18000 литр, Их-Уулын чиглэлд 17970 литр, нийт 35970 литр А92 бензинийг Стандарт хэмжил зүйн газраас олгосон гэрчилгээний дагуу ачсан байжээ. Дээрх 35970 литр А92 бензинийг килограммд шилжүүлбэл А92 бензин 733 хувийн жинтэй бөгөөд нийт 26366 кг жинтэй бензин ачсан байжээ. /4 дүгээр хавтаст хэргийн 59-60 дахь тал/,
Тэгвэл тээврийн хэрэгслийн өөрийн жин 14970 кг, ачсан А92 бензин 26366 кг нийт тээврийн хэрэгслийн бүх жин 41336 кг байжээ.
Энэ нөхцөл байдлыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Авто техникийн лабораторийн шинжээч /МУ-ын зөвлөх инженер, цагдаагийн ахмад Г.*******/-ийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 897 дугаартай дүгнэлт: “4. BSX5310GYYD7 улсын дугаартай автомашин 26366 кг жинтэй ачаатай явж байсан нь үйлдвэрлэгчийн тогтоосон техникийн тодорхойлолт, стандарт хэмжээнээс хэтэрсэн байна.” гэж дүгнэсэн бөгөөд осол болох тухайн үед маркийн улсын дугаартай автомашины Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь үйлдвэрлэгчийн тогтоосон техникийн тодорхойлолт, стандарт хэмжээнээс хэтэрсэн байжээ.
Стандарт хэмжил зүйн газраас “” ХХК-ий маркийн улсын дугаартай автомашины торхны эзэлхүүнд “Стандарт, хэмжил зүйн газрын эзэлхүүн зарцуулалтын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ”-г 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр олгохдоо MNS5310-2011 стандартын хүрээд V1-18000 литр, V2-17970 литр, V=18000+17970=35970 литр, люкны дээд амсраас түвшин заагч хүртлэх зай h1-21,3 см, h2-21,5 см гэжээ. /6 дугаар хавтаст хэргийн 66 дахь тал/
Гэрч Б.ийн мэдүүлэг: “Стандарт хэмжил зүйн газраас MNS5310-2011 стандартыг баримтлан Газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэх авто цистерний торхны багтаамжийг хэмжиж тодорхойлон 2 жилийн хугацаатай гэрчилгээ олгодог. Энэ гэрчилгээ нь торхны бүрэн бүтэн байдал, эзлэхүүний хэмжээг тогтоож өгсөн баримт юм. Стандарт хэмжил зүйн газраас савных нь эзлэхүүний багтаамж хэмжээг тодорхойлж өгч байгаа болохоос биш тодорхойлсон хэмжээгээр түлш ачиж болно гэсэн тодорхойлолт биш юм. Тухайн байгууллага нь тухайн тээврийн хэрэгслийнхээ даацад тохируулж түлшээ ачих ёстой” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 200 дахь тал/,
Газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх автоцистернийг шалгах арга, хэрэгсэл 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр MNS5310-2011 стандартад “1. Хамрах хүрээ-Энэ стандартаар ...зунгааралттай газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх зориулалттай автоцистерн, чиргүүлийн торхны багтаамжийг шалгах арга, хэрэгслийг тогтооно. 3. Шалгалтын үйл ажиллагаа-Үйл ажиллагааны дараалал-Автоцистерний гадаад, дотоод байдалд үзлэг хийх, Автоцистерний дүүргэлтийн түвшин заагч (цагаан хил, шуп)-аас дээш орших хоолойны багтаамжийг тодорхойлох, Автоцистерний торхны битүү байдлыг шалгах, Автоцистерний хий ангижруулагчийн ажиллагааг шалгах, Автоцистерний торхны багтаамжийг тодорхойлох /-эзэлхүүний аргаар, -жинлэх аргаар, -тоолуурын аргаар/, 4. Шалгалтын багаж хэрэгсэл, 4.3. Автоцистерний торхыг жинлэх аргаар шалгахад дараах шалгалтын багаж хэрэгслийг ашиглана. Үүнд: 1 Автомашины жин...” гэж стандартчилжээ.
Газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх автоцистернийг шалгах арга, хэрэгсэл MNS5310:2011 стандартад зааснаар газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх зориулалттай автоцистерн, чиргүүлийн торхны багтаамжийг шалгахдаа Автоцистерний торхны багтаамжийг тодорхойлох эзэлхүүний аргаар, жинлэх аргаар, тоолуурын бүх аргаар Стандчилал хэмжил зүйн газар нь шалгаж гэрчилгээг олгох ёстой байсан байна.
Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг: " BSX5310GYYD маркийн автомашин шатахуун тээвэрлэгч автомашины торхны багтаамж 23,49м3 гэж тэмдэглэжээ. " /7 дугаар хавтаст хэргийн 73 дахь тал/,
Автомашины торхны багтаамж 23,49м3 нь литрт шилжүүлбэл 1000=1м3, 23,49м3=23490 литр болно. /Шүүхий шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 897 дугаар дүгнэлт, 5 дугаар хавтаст хэргийн 118 дахь тал/
Стандарт, хэмжил зүйн газраас 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Эзэлхүүн зарцуулалтын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээг маркийн улсын дугаартай автоцистерний торхны багтаамжийг 35970 литр байхаар тогтоосон нь үйлдвэрлэгчийн тогтоосон, гаалийн мэдүүлэгт дурдсан 23,49м3 буюу 23490 литрээс 12480 литр илүү тогтоожээ.
Гэвч шинжээч С.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...6 тонн ачаа ачих зориулалттай тээврийн хэрэгсэл дээр 26 тонн ачаа ачвал энэ нь тоормосны системд нөлөөлнө. Гэхдээ хүнд ачаа ачсан байгаа нөхцөлд тоормосны шланк гадны нөлөөтэй гэмтээгүй бол задарна гэсэн ойлголт байхгүй” гэв.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Авто техникийн лабораторийн шинжээч/МУ-ын зөвлөх инженер, цагдаагийн ахмад Г.*******/-ийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 897 дугаартай дүгнэлт “5. Зөвшөөрөгдөх ачааны жинг хэтрүүлсэн нь тооцоогоор онолын хувьд тоормосны системд нөлөөлж болох ч хавтаст хэрэгт авагдсан материалд үндэслэн зам тээврийн осолд нөлөөлсөн эсэхийг шинжилгээ хийж тогтоох боломжгүй байна.” гэжээ.
Иймд тээврийн хэрэгслийн бүх жинг хэтрүүлсэн нь тухайн зам тээврийн осолд нөлөөлсөн шалтгаан болон техникийн нөхцөлийн үзлэгээр ачаа хэтрүүлсэнтэй холбоотой эвдрэл бий болсон гэх нотлох баримтаар тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.*******ийг Замын хөдөлгөөний дүрмийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.5, “” ХХК-ийг Автотээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийн 10.2.6, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн 13.2.1, Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн гэх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
3.7. Шүүгдэгч Б.******* нь Жолооч тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах, хөдөлгөөнд аюултай байдал бий болгохгүй байх ийн нийтлэг үүргийг биелүүлээгүй, улмаар тээврийн хэрэгсэл онхолдон зам тээврийн осол гаргасан байна.
“” ХХК нь автомашин шалгах механикч авч ажиллуулаагүй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, ажилд гарахад нөлөөлөх сөрөг хүчин зүйлгүй болохыг магадлаж үйлчилгээнд гаргах үүргээ биелүүлээгүй тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангаагүй замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Д.*******г хэрэгт “” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тус компани нэг гишүүнтэй, захирлаар 2006 оны 03 дугаар сарын 16-ны өдөр овогтой ******* бүртгэгдсэн байх тул тус этгээд хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй ба Д.******* нь гэмт хэргийн субъект болж байна.
3.8. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоосон “Үзлэгийг 2020.07.15-ны өдөр 17 цаг 06 минутад эхлүүлжээ. Хэрэг учрал болсон газар нь аймгийн Эрдэнэбулган сумын ны ар талын шороон зам байв. ...уг замд ачааны авто машин замын гол хэсэгт баруун талаараа онхолдсон байв. Уг авто машинаас шатахуун асгарч гал гарсан байх бөгөөд Онцгой байдлын алба хаагч нар усаар галыг унтраасан байв. Уг авто машинаас асгарсан шатахуун замын уруу хэсэг рүү асгарч 4 автомашин шатсан байдалтай хэрэг учрал болсон байв. ...онхолдсон авто машин улсын дугаартай байх бөгөөд шатсан номерын ар хэсгээс дугаарыг тодорхойлов. ...тухайн авто машин бүхэлдээ шатсан, толгой хэсэг зүүн дээд хэсгээрээ цөмөрсөн, хэлбэр дүрс нь цааш дотогш цөмөрсөн, зүүн талдаа жолооны шатсан хүрдтэй байв. Уг авто машины ачаа хэсэгт байх ёмкость 2 ширхэг тагнууд онгойсон, нүдээр харахад түлш, шатахуун ууршиж, үнэртэж байв...” /1 дүгээр хавтаст хэргийн 23-25 дахь тал/ гэх нөхцөл байдал нь дараах шинжээчийн дүгнэлтүүдээр гал гарсан шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоосон байна. Үүнд:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1590 дугаартай шинжээч/С.*******, С.Эрдэнэзаяа/-ийн дүгнэлт дэх "... маркийн улсын дугаартай автомашин зорчих хэсгээс гарч 45 градусын налуу хэсэгт өгсөж, хүндийн төв шилжиж, автомашин хөндлөн тогтворжилт алдагдсанаар онхолдсон байна. Автомашин онхолдох үед ачааны битүүмж алдагдаж, шатахуун замын зорчих хэсэгт асгарч газрын налуу доош урссан нь бусад тээврийн хэрэгслүүд ойр орчимд шатах нөхцөл үүсгэсэн байна. ... маркийн улсын дугаартай автомашин зорчих хэсгээс гарсны улмаас онхолдож, зорчих хэсгийн гол хэсэгт баруун хажуу талаараа унасан нь бусад тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнд саад, удаашрал үүсгэсэн байна..." гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /12 дугаар хавтаст хэргийн 20-27 дахь тал/,
Шинжээч С.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тээврийн хэрэгсэл онхолдсон болон шатахуун асгарсан хооронд шалтгаант холбоо байгаа үгүй нь шатах материал ачиж явсан тээврийн хэрэгсэл онхолдсоноос болоод түүнээс шатахуун асгарсан гэдэг нь тодорхой байгаа тул тэрийг нь дурдсан. ...Машин өөрөө олон тооны шингэн ачсан. Мөн өөрөө 8-10 тонн жинтэй. Хажуу тийшээ унах үеийн доргилт, ачигдаж байсан шингэн зүйлийн цалгих, цохих ямар хүч үйлчлэх вэ? тэр болгонд таганд үүсэх доргилтыг тэсвэрлэсэн, тэсвэрлээгүй гэдэг цаад хийцийнх нь зүйл байх. Таг, лүүкний түгжээс анхнаасаа ямар хүчийг даах уу гэдэг ондоо өөр төрлийн асуулт байна. Машин онхолдоход зориулагдаж хийсэн таг биш. Битүүмжийг хадгалж цалгилснаас гоожихгүй байхыг дарах зориулалттай таг юм. Шатах материал зам дээр асгараагүй байсан бол түүн дээр гал гарах үндэслэл байхгүй....” гэх мэдүүлэг,
аймгийн онцгой байдлын газар, Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 18 дугаартай дүгнэлт: "...гал түймэр нь халуун гадаргуу, оч, цахилгааны масс гэх мэт зүйлээс гал түймэр гарна. ...хэргийн газрын үзлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэргээс үзэхэд "Донгпэнг" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн эсрэг урсгалд явсан автомашинууд замын шатахуун асгарсан аюул бүхий хэсэгт ороогүй бол галд өртөхгүй байх бүрэн боломжтой" /4 дүгээр хавтаст хэргийн 185-188 дахь тал/,
Гамшиг судлалын хүрээлэн, Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 12/22 тоот албан бичигтэй Шинжээч /П., Д., Б./-ийн дүгнэлт “шинжээчээр шийдвэрлүүлэхээр тавьсан асуултын хариулт: 1 ба 2-р асуултын хариулт: ...“” ХХК-ий эзэмшлийн “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Аюултай ачаа буюу шатахууныг ачиж явсан тээврийн хэрэгсэл нь унах үед шингэн биет асгарсан ба ачааны битүүмжлэл алдагдсан байна. 3-р асуултын хариулт: Гал гарсан шалтгаан тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн халсан гадаргуу, оч, өөрөө асдаг хялбар шатамхай шингэн /бензин/-д нөлөөлснөөр үүсвэрлэн гарсан байх үндэслэлтэй байна. Эх үүсвэр нь асгарсан шатахуун. Эсхүл гадны хүчин зүйл буюу ил гал гарсантай холбоотой байсныг тодорхойлох боломжгүй. 4-р асуултын хариулт: Галын аюултай шингэн бодис асгарч, ууршилт их явагдсан үед бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй зорчих үед гал гарах магадлал өндөр ба шатахуун /бензин92/ нь өөрөө авалцан асах чадвар сайтай бүтээгдэхүүн юм. Уг бүтээгдэхүүний сөрөг тал нь оч үүсэхэд их хэмжээний гал үүсэж орчноо богино хугацаанд сүйтгэх аюулыг үүсгэнэ... Оролцогч нараас гаргасан асуултын хариулт: 1-р асуултын хариулт: ...Гэрч хохирогчийн мэдүүлгээс үзэхэд гал эхэлсэн цаг буюу галын голомт нь Мотоцикл Мустанг 5 ба суудлын автомашин Соната-7 , Субару , Альфард зэрэг тээврийн хэрэгслүүд байрлаж байсан хэсэгт байна. Гал гарсан шалтгаан тээврийн хэрэгслүүдийн хөдөлгүүрийн халсан гадаргуу буюу орчноос өөрөө асдаг хялбар шатамхай шингэн /бензин/-д нөлөөлснөөр үүсвэрлэн гарсан байх үндэслэлтэй байна. 2-р асуултын хариулт: ...Альфард маркийн Улсын дугаартай автомашин нь шатахуун тээвэрлэж явсан уг осол гаргасан ачааны автомашинаас 169 метрийн зай, хэмжээнд тархан шатсан байна. 9-р асуултын хариулт: Тээврийн хэрэгслийн утааны яндангаас гарах оч нь унтрахгүйгээр бензин ууршилттай орчинд гал гарах нөхцлийг бүрдүүлэх боломжтой. 15-р асуултын хариулт: ...Гал нь нарны хэт халалтын нөлөөгөөр үүдэн гараагүй байна. Өмгөөлөгчийн асуултын хариулт: Аюултай ачаа болох шатахуун гадагш асгараагүй бол гал гарахгүй байх боломжтой байсан. /4 дүгээр хавтаст хэргийн 250 дахь тал, 5 дугаар хавтаст хэргийн 1-5 дахь тал/
Онцгой байдлын ерөнхий газрын 5 гишүүний бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээ хийсэн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай шинжээч /Д.*******, Б., Ч., М., Б./-ийн дүгнэлт “Шинжээчээр шийдвэрлүүлэхээр тавьсан асуултын хариулт: 2.3, 2.4 ...гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээс үзэхэд шороон зам дээр асгарсан шатахууны дээгүүр Allion загварын улсын дугаартай автомашин, Mustang-5 загварын улсын дугааргүй мотоцикл, Sonata-7 загварын улсын дугаартай автомашин, Subaru загварын улсын дугаартай автомашин, Alphard загварын улсын дугаартай автомашин зэрэг тээврийн хэрэгслүүд зорчиж явсан байна. 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02/02 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлтээр Toyota Allion, Subaru.VX, Toyota Alphard, Hyundai Sonata-7, Mustang-5 загварын тээврийн хэрэгслүүдтэй адилтгах шинжилгээ хийсэн дүгнэлтэд хөдөлгүүрийн цилиндрээс гарах хэсэгт гаргах хоолой орчимд цельсийн 76,7-433(0C) дулаан ялгарч байна. MNS0217:2006-ын 6.4-т зааснаар АИ-92 шатахуун нь 255-370(0C) өөрөө асдаг хялбар шатамхай шингэн тул шороон зам дээр асгарсан шатахуун дээгүүр дээр дурдсан тээврийн хэрэгслүүд зорчих үед хөдөлгүүрийн цилиндрээс гарах хэсэгт гаргах хоолой орчмын дулааны нөлөөгөөр шатах шингэн авалцан асаж гал түймэр гарсан байна гэж шинжээчийн бүрэлдэхүүн дүгнэж байна. ...” /11 дүгээр хавтаст хэргийн 224-227 дахь тал/,
2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02/02 дугаартай Техникийн шинжээчийн дүгнэлт “Toyota Allion анхны хэмжилтээр 283(0C), Хөдөлгүүр сул ажиллагааны горимоор 5 минут ажиллуулсны дараа 312(0C) Хөдөлгүүрийн эргэлтийг 2000 эрг/мин хүргэн 5 минут ажиллуулсны дараа 433(0C), Subaru.VX анхны хэмжилтээр 110(0C), Хөдөлгүүр сул ажиллагааны горимоор 5 минут ажиллуулсны дараа 150(0C) Хөдөлгүүрийн эргэлтийг 2000 эрг/мин хүргэн 5 минут ажиллуулсны дараа 292(0C), Toyota Alphard анхны хэмжилтээр 307(0C), Хөдөлгүүр сул ажиллагааны горимоор 5 минут ажиллуулсны дараа 311(0C) Хөдөлгүүрийн эргэлтийг 2000 эрг/мин хүргэн 5 минут ажиллуулсны дараа 441(0C), Hyundai Sonata-7 анхны хэмжилтээр 291(0C), Хөдөлгүүр сул ажиллагааны горимоор 5 минут ажиллуулсны дараа 287(0C) Хөдөлгүүрийн эргэлтийг 2000 эрг/мин хүргэн 5 минут ажиллуулсны дараа 307(0C), Mustang-5 анхны хэмжилтээр 59(0C), Хөдөлгүүр сул ажиллагааны горимоор 5 минут ажиллуулсны дараа 76(0C) Хөдөлгүүрийн эргэлтийг 2000 эрг/мин хүргэн 5 минут ажиллуулсны дараа 159(0C), гэрэл зураг..." /11 дүгээр хавтаст хэргийн 231-242 дахь тал/ зэрэг шинжээчийн дүгнэлтүүд нь гал гарах болсон шалтгаан нөхцлийг үндэслэл бүхий нарийвчлан тайлбарласан, хоорондоо уялдаа холбоотой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Дүгнэлтүүдээс үзэхэд “” ХХК-ий эзэмшлийн “” маркийн улсын дугаартай Аюултай ачаа буюу шатахууныг ачиж явсан тээврийн хэрэгсэл нь унах үед шингэн биет асгарсан ба ачааны битүүмжлэл алдагдаж шатахуун замын зорчих хэсэгт асгарч газрын налуу доош урссан нь бусад тээврийн хэрэгслүүд ойр орчимд шатах нөхцөл үүсгэсэн байна. Галын аюултай шингэн бодис асгарч, ууршилт их явагдсан үед бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй зорчих үед гал гарах магадлал өндөр ба шороон зам дээр асгарсан шатахууны дээгүүр Allion загварын улсын дугаартай автомашин, Mustang-5 загварын улсын дугааргүй мотоцикл, Sonata-7 загварын улсын дугаартай автомашин, Subaru загварын улсын дугаартай автомашин, Alphard загварын улсын дугаартай автомашин зэрэг тээврийн хэрэгслүүд зорчиж явж байсан. Toyota Allion, Subaru.VX, Toyota Alphard, Hyundai Sonata-7, Mustang-5 загварын тээврийн хэрэгслүүдтэй адилтгах шинжилгээ хийсэн дүгнэлтэд хөдөлгүүрийн цилиндрээс гарах хэсэгт гаргах хоолой орчимд цельсийн 76,7-433(0C) дулаан ялгарч байна. MNS0217:2006-ын 6.4-т зааснаар АИ-92 шатахуун нь 255-370(0C) өөрөө асдаг хялбар шатамхай шингэн тул шороон зам дээр асгарсан шатахуун дээгүүр дээр дурдсан тээврийн хэрэгслүүд зорчих үед хөдөлгүүрийн цилиндрээс гарах хэсэгт гаргах хоолой орчмын дулааны нөлөөгөөр шатах шингэн авалцан асаж гал түймэр гарсан байна. Шатахуун /бензин92/ нь өөрөө авалцан асах чадвар сайтай бүтээгдэхүүн ба сөрөг тал нь оч үүсэхэд их хэмжээний гал үүсэж орчноо богино хугацаанд сүйтгэх аюулыг үүсгэнэ. Аюултай ачаа болох шатахуун гадагш асгараагүй бол гал гарахгүй байх боломжтой байсан гэж дүгнэжээ.
Иймд шүүгдэгч Б.*******, Д.******* нарын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол, ослоос үүдэн гал гарсан байна.
3.12. Шүүгдэгч Б.*******, Д.******* нарын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол, ослоос үүдэн гал гарсан, гал гарснаар хэргийн үйл баримтаар тогтоогдсон “Тоёота Аллион” маркийн , “Хьюндай Соната-7” маркийн , “Субару” маркийн , “Тоёота Альфард” маркийн , “” / BSX5310GYYD/ маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд, “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоцикл, 2 төрлийн хус, шинэс нэртэй нийт 53 мод бүрэн шатаж, “Тоёота Аллион” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн Л.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Н.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ш.ийн /эрэгтэй, 8 настай/ эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Хьюндай Соната-7” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн Ж., зорчигч Б. /эмэгтэй, 7 настай/, Б., Б. /эрэгтэй, 10 настай/, Б. /эмэгтэй, 5 настай/ нарын амь нас хохирсон, О.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол, Б.ын /эрэгтэй, 4 сартай/ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Субару” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн Х.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч О., Л., Б. /эмэгтэй, 7 настай/ нарын амь нас хохирсон, Б.ын эрүүл мэндэд хүнд хохирол, “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоциклийн зорчигч С.ын эрүүл мэндэд хүнд хохирол учирч, хохирогч Л.ад “Тоёота Аллион” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохиролд 8,000,000 төгрөг, Х.*******эд “Субару” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохиролд 23,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “” ХХК-д “” маркийн 93-80 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 69,000,000 төгрөг, Л.гийн “Мустанг-5” маркийн мотоциклийн хохирол 1,920,000 төгрөг, “Алтайн хүдэр” ХХК-д “Хьюндай Соната” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохиролд 10,500,000 төгрөг, Н.эд “Тоёота Альфард” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 20,500,000 төгрөг, эд хөрөнгийн хохиролд 34,169,650 төгрөг, нийт 54,669,650 төгрөг, “Шунхлай трейдинг” ХХК-д 26,272,899 төгрөг, аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангид ой модны хохиролд 101,942 төгрөгний хохирол, аймгийн ь, орчин аялал жуулчлалын газарт 1,773,034 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
3.13. Жолооч Б.******* замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зам тээврийн осол гарснаар гал гарах нөхцөл бүрдэн гал гарч улмаар 8 хүний амь хохирч, хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан байна.
Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас найман хүний амь насыг хохироосон, дөрвөн хүний эрүүл мэндэд хүнд хохирол, гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.*******г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй өөрийн эс үйлдэхүйн улмаас учирч болох хор уршгийг бий болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан хэдий ч хайхрамжгүй хандсанаар 8 хүний амь насыг хохирсон, 4 хохирогчийн эрүүл мэндэд хүнд, 3 хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 11.3 дугаар зүйлийн 2, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, ... Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ, ...Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, ... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй, ... Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах, бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй, ... эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус хуульчилж зохицуулсан.
4.1. Хэрэгт иргэний нэхэмжлэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар дараах нэхэмжлэлийг гаргасан.
1. Хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч О.******* амь хохирогч нөхөр Ж.ийн оршуулгын зардалд 13,456,600 төгрөг, амь хохирогч хүү Б.ын оршуулгын зардалд 5,432,440 төгрөг, амь хохирогч охин Б.ийн эмчилгээ, оршуулгын зардалд 192,616,440 төгрөг, насанд хүрээгүй хохирогч хүү Б.ын эмчилгээний зардалд 230,165 төгрөг, эмчилгээний болон бусад зардал нийт 252,686,861 төгрөг, мөн амь хохирогч Ж., Б., Б., Б. болон өөрийн сэтгэцэд учирсан хор уршигт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын дагуу нөхөн төлбөр гаргуулах,
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.******* амь хохирогч эх Б.гийн оршуулгын зардалд шүүхийн шатанд 64,084,651 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хор уршигт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын дагуу нөхөн төлбөр гаргуулах,
3. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.******* амь хохирогч эхнэр Л.ийн болон өөрийн сэтгэцэд учирсан хор уршигт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын дагуу нөхөн төлбөр гаргуулах,
4. Хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б. өөрийн болон амь хохирогч эхнэр О., амь хохирогч охин Б.гийн сэтгэцэд учирсан хор уршигт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын дагуу нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн.
5. ь орчинд учруулсан хохирол 597.204 төгрөг, үүнийг цэвэрлэх 1.175.830 төгрөг, нийт 1.773.034 төгрөг,
6. Ой модонд учирсан хохиролд 101.942 төгрөгийг,
7. Иргэний нэхэмжлэгч “Шунхлай трейдинг” ХХК 35 тонн 970 литр АИ-92 шатахууны үнэ 26.272.899 төгрөг,
8. Иргэний нэхэмжлэгч “” ХХК “” /Донгфен/ маркийн 93-80 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 69.000.000 төгрөг,
9. Иргэний нэхэмжлэгч Л. “Мустанг-5” маркийн мотоциклийн хохиролд 1,920,000 төгрөг,
10. Иргэний нэхэмжлэгч “Алтайн хүдэр” ХХК-аас “Хьюндай Соната-7” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирол 10.500.000 төгрөг тус тус нэхэмжилсэн
4.2. Хэрэгт мөрдөгч иргэний хариуцагчаар “Шунхлай трейдинг” ХХК-ийг татсан. “Шунхлай трейдинг” ХХК нь иргэний хариуцагч биш гэж маргасан.
Гэвч шүүхийн шатанд “Шунхлай” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*******т амь хохирогч ээж Б.гийн эмчилгээ болон оршуулгын зардалд 25.497.250 төгрөгийг, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.*******эд эмчилгээний зардал 13.687.962 төгрөг, амь хохирогч эхнэр Л.ийн оршуулгын зардалд 11.958.002 төгрөг, “Субару” маркийн тээврийн хэрэгслийн хохирол 23.000.000 төгрөг, нийт 48.645.964 төгрөгийг, хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б.ад өөрийн эмчилгээний зардалд 13.000.000 төгрөг, амь хохирогч эхнэр О.гийн оршуулгын зардалд 18.629.410 төгрөг, амь хохирогч охин Б.гийн оршуулгын зардалд 10.000.000 төгрөг, нийт 41.629.410 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Н.эд “Тоёота Альфард” маркийн улсын дугаатай тээврийн хэрэгслийн хохирол болон эд хөрөнгийн хохирол 34.169.650 төгрөгийг, хохирогч Л.ад өөрийн эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг, өөрийн эзэмшлийн “Тоёота Аллион” маркийн улсын дугаартай тээврийн хохирол 8.000.000 төгрөг, нийт 11.000.000 төгрөгийг, хохирогч Н.т эмчилгээний зардалд 3.000.000 төгрөгийг тус тус төлсөн гэж мэдүүлсэн, тус хохирлыг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан шилжүүлгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. /15 дугаар хавтаст хэргийн 195-206 дахь тал/
4.3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж зааснаар гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүргийг хүлээнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж зааснаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татахаар хуульчилжээ.
Улсын яллагч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс “Шунхлай трейдинг” ХХК-ийг хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчсөн, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 24.1 дэх заалтад заасан “Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна” гэснийг зөрчсөн тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж заасны дагуу хохирогч, хохирогч нарын төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын хохирол, хор уршгийг төлөх ёстой гэж мэтгэлцэв.
“Шунхлай трейдинг” ХХК болон “Тэргүүн эрдэнэ” ХХК-ийн хооронд 2020.04.28-ны өдрийн Т/388 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тээвэрлүүлэх гэрээ /6 дугаар хавтаст хэргийн 53-57 дахь тал/ байгуулагдсан байна. Энэ гэрээгээр газрын тосны бүтээгдэхүүн болон шатах тослох материалыг тээвэрлэлтийн саатал гаргахгүй байх, хангалтыг тасралтгүй явуулах харилцааг зохицуулахаар тохиролцон байгуулсан байна.
Дээрх гэрээгээр хүлээсэн “” ХХК-ий газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэх үүргийг “” ХХК, тус компаний Б.******* нар хүлээж, тус үүргээ гүйцэтгэх явцдаа гэмт хэрэг үйлдсэн байна.
Түүнээс “Шунхлай трейдинг” ХХК болон “Тэргүүн эрдэнэ” ХХК, “Шунхлай трейдинг” ХХК болон “Тэргүүн эрдэнэ” ХХК-ий Б.******* нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байхгүй, “Тэргүүн эрдэнэ” ХХК болон Б.******* нар нь “Шунхлай трейдинг” ХХК-ний ажилтан, албан тушаалтан биш байна.
Иймд шүүх “Шунхлай трейдинг” ХХК нь тус хэрэгт иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээд биш харин “” ХХК-ийн Д.*******, Б.******* нар нь гэрээгээр хүлээсэн “” ХХК-ийн үүргийг гүйцэтгэж байсан албан тушаалтнууд гэж үзэж, мөн ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгсэл /”” маркийн 93-80 УБН улсын дугаартай/-ийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд хөрөнгө, устаж, гэмтсэн тул тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч, иргэний хариуцагч “” ХХК /2 дугаар хавтаст хэргийн 164 дэх тал/-иас хохирол, хор уршгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
4.4. Хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч О.*******, Х.*******, Б., хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.******* нар хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг зөвхөн “Шунхлай трейдинг” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн.
Шүүх “Шунхлай трейдинг” ХХК-нийг иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээд биш гэж дүгнэсэн тул хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч О.*******, Х.*******, Б., хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.******* нар хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг “Шунхлай трейдинг” ХХК-иас нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйл. Иргэний нэхэмжлэгч. 2-т “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.” гэж,
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйл.Нэхэмжлэгч, хариуцагчийг солих. 28.3-т “Нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй.” гэж тус тус заажээ.
Иймд хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч О.*******, Х.*******, Б., хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.******* нар нь хохирол, хор уршгийг арилгуулах тухай нэхэмжлэлийг шүүгдэгч нар, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай болон хууль ёсоор хариуцвал зохих этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
4.6. Шүүх “” ХХК-иас
1. Хохирогч С.ын хохиролд нотлох баримтын шаардлага хангасан баримтаар ирүүлсэн 1,657,675 төгрөгийг /1 дүгээр хатаст хэргийн 206-213 дахь тал/
2. “Эко Ти Эс Би” ХХК-ий аймаг, Эрдэнэбулган сумын 1-р багийн нутаг ны уруудах хэсэгт гарсан ослоос үүдэлтэй нефтийн бүтээгдэхүүн асгарч байгаль орчныг бохирдуулсан талбайн экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээгээр байгаль орчинд 597,204 төгрөг, үүнийг цэвэрлэх 1,175,830 төгрөг саармагжуулах ажил болон түрээсийн зардал нийт учруулсан хохирол 1.773.034 төгрөгийг /5 дугаар хавтаст хэргийн 41-62 дахь тал/, ой модонд учирсан хохиролд 101.942 төгрөгийг тус тус ь орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар ь орчин уур амьсгалын санд,
3. Иргэний нэхэмжлэгч “Шунхлай трейдинг” ХХК-д “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээ/4 дүгээр хавтаст хэргийн 225-228 дахь тал/-гээр тогтоосон 31,960 литр бензин 38,352,000 төгрөгөөр үнэлсэн боловч “Шунхлай трейдинг” ХХК-ий нэхэмжилсэн 35 тонн 970 литр АИ-92 шатахууны үнэ 26.272.899 төгрөгийг,
4. Иргэний нэхэмжлэгч Л.д “Мустанг-5” маркийн мотоциклийн хохиролд “Вендо” хөрөнгийн үнэлгээний компаний үнэлгээний тайлан/4 дүгээр хавтаст хэргийн 191 дэх тал/-гаар үнэлсэн 1,920,000 төгрөгийг,
5. Иргэний нэхэмжлэгч “Алтайн хүдэр” ХХК-д “Хьюндай Соната-7” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохиролд “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээ /4 дүгээр хавтаст хэргийн 229 дэх тал/-гээр тогтоосон 10.500.000 төгрөг, нийт 42,225,550 төгрөгийг олгож шийдвэрлэв.
4.7. 1. Хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч О.******* амь хохирогч нөхөр Ж.ийн оршуулгын зардалд 13,456,600 төгрөг, амь хохирогч хүү Б.ын оршуулгын зардалд 5,432,440 төгрөг, амь хохирогч охин Б.ийн эмчилгээ, оршуулгын зардалд 192,616,440 төгрөг, амь хохирогч Б.ын эмчилгээ, оршуулгын зардал, насанд хүрээгүй хохирогч хүү Б.ын эмчилгээний зардалд 230,165 төгрөг, эмчилгээний болон бусад зардал нийт 252,686,861 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хор уршигт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын дагуу нөхөн төлбөр гаргуулах, хохирогч О.*******, Б. нарын цаашид гарах эмчилгээний зардлыг,
2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.******* амь хохирогч эх Б.гийн оршуулгын зардалд шүүхийн шатанд 64,084,651 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хор уршигт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын дагуу нөхөн төлбөрийг,
3. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.******* сэтгэцэд учирсан хор уршигт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын дагуу нөхөн төлбөр гаргуулах, хохирогч Х.*******ийн цаашид гарах эмчилгээний зардлыг,
4. Хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б. сэтгэцэд учирсан хор уршигт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын дагуу нөхөн төлбөр гаргуулах, хохирогч Б.ын цаашид гарах эмчилгээний зардлыг хохирол учирсан, хор уршиг бүрэн арилаагүй байх тул баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
4.8. Иргэний хариуцагч “” ХХК нь шүүхээс шийдвэрлэсэн 42,225,550 төгрөгийн хохирлыг эрүүгийн хариуцлагын хуралдаанаас өмнө төлсөн нь баримтаар тогтоогдож байна. Тиймээс шүүгдэгч нар нь энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хохирол төлсөн гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
5. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 8 жилийн хугацаагаар хасаж, 8 жилийн хугацаагаар хорих ял оноох. Мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.
Шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 жил, 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан нийт эдлэх ялыг 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг одоо хүртэл өндөр байгаа. Иймд тохирсон ялыг оногдуулна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн дараах саналыг гаргаж байна” гэсэн,
Хохирогч өмгөөлөгч П.Одонтунгалаг, Л.Намнансүрэн “Энэ олон хүний амь насны хохирол, сэтгэцийн хохирлыг төлж барагдуулах асуудал дээр бодитой илэрхийлэл гарч ирэх боломжгүй байна. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлд зааснаар хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх нөхцөлийг хангасан гэж үзэх боломжгүй” гэсэн,
Шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ “Б.*******д 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргалаа. Энэ хэрэг нь өөрөө болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдал энэ хэрэгт тогтоогдсонгүй гэж үзэж байна. Гэтэл улсын яллагчийн зүгээс хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллаж байгаа нь үндэслэл муутай байна. Иймд шүүхээс боломжит хэмжээгээр бага хэмжээний хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэсэн,
Шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч Х. “Шүүгдэгч Д.*******д прокуророос тухайн эрүүгийн хуульд заасан 3 зүйл ангиар нийтдээ 14 жилийн хугацаагаар хорих ялыг санал болгож байна. ...Хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн. Хохирлын хувьд хохирол төлөхөө илэрхийлсэн. 14 жилийн хорих ял оноож байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн хэрэг үйлдэгдсэнээс хойш 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөлийн хууль гарсан. Прокуророос яллаж байгаа зүйл ангиуд өршөөлийн хуульд хамрагдсан” гэсэн,
Шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч К.Бауиржан “Д.*******г буруутгаад байгаа зүйлчлэлүүд маань өөрөө 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байгаа. Шүүх бүрэлдэхүүн анхааралдаа авч хэрэглэх байх. Хохирол төлбөрийн тухайд Д.*******гаас ямар нэгэн хохирол төлбөр гаргуулаагүй. Иргэний хариуцагчаар “” ХХК-г татаж 42,225,550 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байгаа. “ ХХК-н хувьд хохирол төлбөрийн тодорхой хувийг бэлнээр авч ирсэн гэв.
Шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ: “” ХХК-с гаргуулахаар шийдвэрлэсэн. Тээврийн цагдаагийн албанд гаргаж байгаа мөнгө маань хохирол биш зардал. Энэ хэрэг өөрөө 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр гарсан. Түүнээс хойш 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Монгол улсын өршөөл үзүүлэх тухай хууль батлагдсан байдаг. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд тухайн өршөөлд хамрагдахгүй зүйл заалтыг тусгаж өгсөн байдаг. Д.*******д холбогдуулан зүйлчилсэн зүйл анги 9 дүгээр бүлэгт тусгагдаагүй байдаг. Өөрөөр хэлбэл өршөөлийн тухай хуульд бүрэн хамрагдаж байна гэж үзэж байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ гаргаад ирсэн тохиолдолд төлөхөд татгалзах саналгүй гэв.
6. Шүүгдэгч Б.*******ийн хувьд
6.1. Шүүгдэгч Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргасан, гэмт хэргийн улмаас хохирогч нарт энэ тогтоолоор төлөх хохиролгүй, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
6.2. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон гэмт хэргийн ял шийтгэлийн хувьд жолоодох эрхийг 5 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хасаж 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалтай зэргийг нь харгалзан үзэж хуульд заасан эрүүгийн хариуцлагын хүрээнд тохирох ялыг оногдуулдаг.
Хэргийн улмаас 8 хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтэл, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан зэргээр нийгмийн аюулын шинж их, хор уршиг ихээр учруулсан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 7 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
6.3. Шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэрэг цаг хугацааны хувьд 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэн нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаанд хамрагдаж байна.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн ...4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж заасан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж заажээ.
Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөлд хамруулан хасаж, түүнийг эдэлсэн ялд тооцов.
6.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3,4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.
7. Шүүгдэгч Д.*******гийн хувьд
7.1. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4, 5, 6, 7, 8 дугаар зүйлд өршөөл үзүүлэх хэлбэрүүдийн талаар “эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх”, “эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох”, “ялаас өршөөн хасах”, “хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих”, “зөрчлийн болон бусад шийтгэлээс чөлөөлөх, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох” гэж ялгамжтай байдлаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.*******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 11.3 дугаар зүйлийн 2, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргийн талаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан өршөөн хэрэгсэхгүй болгох нөхцөлд багтаж байна.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн хуулийн 4.2.Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж заажээ.
Шүүгдэгч Д.******* нь тус шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар хохирол төлбөр нэхэмжилсэн тохиолдолд хохирлыг төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг цаг хугацааны хувьд 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэн нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаанд хамрагдаж байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар Д.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
8. Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
8.1.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн аймаг дахь Цагдаагийн газрын хяналтын төвийн камерын бичлэг бүхий 3 ширхэг сиди, гар утаснаас авсан бичлэг бүхий 1 ширхэг сиди, олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэг бүхий 1 ширхэг сиди, нийт 5 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хавтаст хэрэгт хадгалах нь зүйтэй.
8.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч урамшуулал авах эрхтэй” гэж, 27.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн зардлыг энэ хуульд заасан журмаар шийдвэрлэнэ” гэж, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална.”, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж тус тус заасан.
Тус хэрэгт “ECO TSB” компани ь орчны үнэлгээ хийх ажлын хөлс 3,400,000 төгрөг /6 дугаар хавтаст хэргийн 118-120/, “Тоёота Альфард” маркийн тээврийн хэрэгслийн үнэгээ хийх хөлс 400,000 төгрөг /6 дугаар хавтаст хэргийн 121-122/, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ц.ын шинжээчийн ажлын хөлс 476,100 төгрөг /5 дугаар хавтаст хэргийн 24-25/ нийт 4,276,100 төгрөгийг Тээврийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалд тооцон нэхэмжилсэн.
Шүүгдэгч Б.*******, Д.******* нарыг гэм буруутайд тооцсон тул тэднээс 4,276,100 төгрөгийг тэнцүү хувиар буюу тус бүр 2,138,050 төгрөгийг гаргуулж Тээврийн цагдаагийн албанд төлүүлэхээр шийдвэрлэв.
8.3. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.*******ийн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорьж, иргэний бичиг баримт болон шүүгдэгч Б.*******ийн жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг “автомашинтай хамт шатсан” гэх шалтгаанаар ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
8.4. Прокурорын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Д.*******гийн эзэмшлийн Нийслэлийн Багануур дүүргийн 2 дугаар хороо Булагтай 3 дугаар хэсэг, 33 гудамжны 1758 тоот хаягт байршилтай 500м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2208007783 /000379029/ газрыг энэ хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлыг гаргуулахаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлүүлэх хүртэл хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овгийн гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 8 хүний амь нас хохирсон, 4 хүний эрүүл мэндэд хүнд, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч овгийн ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 8 хүний амь нас хохирсон, 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 5 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 7 /долоо/ жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасаж, түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 11.3 дугаар зүйлийн 2, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
7. Хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч О.*******, Х.*******, Б., хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.******* нарын хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг “Шунхлай трейдинг” ХХК-иас нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч О.******* амь хохирогч нөхөр Ж., хүү Б., охин Б., Б. нарын эмчилгээ, оршуулгын зардал, өөрийн болон хүү Б.ын сэтгэцэд учирсан хор уршиг, эмчилгээний болон цаашид гарах эмчилгээний зардлыг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.******* амь хохирогч эх Б.гийн оршуулгын зардал, сэтгэцэд учирсан хор уршгийг,
хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.******* сэтгэцэд учирсан хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардлыг,
хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б. сэтгэцэд учирсан хор уршигт, цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 ширхэг Сидиг хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалах, Прокурорын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Д.*******гийн эзэмшлийн Нийслэлийн Багануур дүүргийн 2 дугаар хороо Булагтай 3 дугаар хэсэг, 33 гудамжны 1758 тоот хаягт байршилтай 500м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2208007783 /000379029/ газрыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч Б.*******, Д.******* нараас тус бүр 2,138,050 /хоёр сая нэг зуун гучин найман мянга тавь/ төгрөг, нийт 4,276,100 /дөрвөн сая хоёр зуун далан зургаан мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан Тээврийн цагдаагийн албанд төлүүлсүгэй.
11. Шүүгдэгч Б.*******, Д.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор төлөх хохиролгүй, иргэний бичиг баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
13. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
14. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН