Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2020/ДШМ/04

 

 

 

 

 

Ж.С, Э.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Гансувд,

Шүүгдэгч Ж.Сын өмгөөлөгч Ц.Раашзэвэг,

Шүүгдэгч Э.Аын өмгөөлөгч С.Сувдмаа,

Шүүгдэгч Ж.С, Э.А,

Нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/332  дугаар шийтгэх тогтоолтой Ж.С, Э.А нарт холбогдох 1934000000103 дугаартай 2 хавтас, 310 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, аав, ээж, эгч нарын хамт Төв аймгийн Эрдэнэсант сумын 2 дугаар багийн Баргилт гэх газарт оршин суух, Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 5 сарын  хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай Боржгин овгийн Энхжаргалын А /РД:___________/;

Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомашины засварчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 8, аав, ээж, аг, эгч, дүү нарын хамтаар Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар багийн Баян-Уул гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Жаргалын С, /РД:____________/,

Яллагдагч Ж.С, Э.А нар нь бүлэглэж, 2019 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Улаанхудаг 5 дугаар багийн 2 дугаар хороо 4 дүгээр гудамж 470 тоотод арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй буюу 17 настай Лхагвасүрэнгийн Хонгорцэцэгийн хүсэл зоригийн эсрэг гарыг нь толгойных нь дээр барьж, дээр нь дарж хэвтэх зэргээр хүч хэрэглэн яллагдагч Э.Ааар өмд, дотоож зэргийг нь тайлуулж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн,

Шүүгдэгч Э.А нь согтуугаар 2019 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг Улаанхудаг 5 дугаар багийн 2 дугаар хороо 4 дүгээр гудамж 470 тоотод арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй буюу 17 настай Лхагвасүрэнгийн Хонгорцэцэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, “цагдаад хэлбэл хаа байгаа газраас чинь олоод ална шүү” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орж, Л.Хонгорцэцэгийг жирэмсэн болгож хүчиндсэн, Л.Хонгорцэцэгийн аманд бэлэг эрхтнээ хийж хөхүүлсэн, бөгс рүү нь бэлэг эрхтнээ хийж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/332 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон овогтой Жаргалын Сыг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг бүлэглэж хүчиндсэн гэмт хэргийг,

-шүүгдэгч Боржигон овогтой Энхжаргалын Аыг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг бүлэглэж хүчиндсэн, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хохирогчийг жирэмсэн болгож хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Боржигон овогтой Энхжаргалын Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

-шүүгдэгч Боржигон овогтой Жаргалын Сыг Эрүүгийн хуулийн

тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 3  жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Ст оногдуулсан 3 жил 8 сарын хорих ялыг, шүүгдэгч Э.Ат оногдуулсан  4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож,

Иргэний хуулийн Ерөнхий ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Л.Хонгорцэцэгт шүүгдэгч Ж.С нь хохиролд 300.000 төгрөгийг, шүүгдэгч Э.А нь хохиролд 1.000.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, насанд хүрээгүй хохирогч Л.Хонгорцэцэг нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Э.А, Ж.С нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ял эдлэх хугацааг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тус тус тоолж,

            Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийг төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгаж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж,

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.А, Ж.С нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Сын өмгөөлөгч Ц.Раашзэвэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Ж.Сын хэргийг шүүх шийдвэрлэхдээ уг хэргийг үйлдсэн эсэх, хэрэг үйлдсэн бол хэрэг үйлдсэн нөхцөл байдал, уг хэргийн нотолгоо үндэслэлтэй эсэхэд бодьтой дүгнэлт хийж, түүний үйлдэл нь эргэлзээгүй нотлогдсон эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.

 ЭХХШТ хуулийн  16-р зүйлийн 16.2. дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Ж.С 18 насанд хүрээгүй Хонгорцэцэгийг Атай бүлэглэн хүчиндсэн гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт тогтоогдоогүй байхад бүлэглэсэн гэж шүүх ял халдаасныг зөвшөөрөх боломжгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Хонгорцэцэгийн урьдчилсан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгүүд нь хоорондоо эрс зөрүүтэй, мөн энэ талаар Аын өгсөн мэдүүлэг Хонгорцэцэгийн мэдүүлэгээс зөрүүтэй байгаа зэргээс дүгнэлт хийхэд Сыг Атай бүлэглэсэн буюу түүнийг хүчирхийлсэн гэж ял халдаах боломжгүй гэж үзэж байна. Үүнд

1. Хонгорцэцэг 2018-оны 02-р сарын 18-нд өгсөн мэдүүлэгтээ ...С, А нар чирч хөл гарнаас дамжилж Аын гэрт оруулсан, пивоор шахахад нь уугаагүй зөвхөн амсаад л өгсөн, А Сыг гэрлээ унтраа гэж загнан гэрэл унтраалгасан, С надтай бэлгийн харьцаанд ороогүй.

2. Хонгорцэцэг нь 2 дахь мэдүүлэгтээ Стай бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлээгүй байхад нь мөрдөгч өөрөө санаачлан С тантай бэлгийн харьцаанд орсон уу хэрэв орсон бол хэзээ нь орсон бэ гэхэд Атай бэлгийн харьцаанд орсоны дараагаар А Сыг дуудаж ирүүлсэн ...С миний хоёр гарыг арагш нь дарж байгаад бэлгийн харьцаанд орсон А хараад сууж байсан ...өмнөх мэдүүлэгт нэмж ярих зүйл байна уу гэхэд нь С би эхнэр хүүхэдтэй хүн эхнэр удахгүй төрнө гээд уйлах шахуу гуйгаад байхаар нь би энэ талаар хэлээгүй юм aа гэх мэдүүлэг.

Харин шүүх хуралдаан дээр Хонгорцэцэг ...Э.А бид хоёрт хөнжил авч өгөөд 5 минут өгье гээд цонхоор хараад байсан А гарахдаа миний бүх хувцсыг тайлсан бөгөөд хөнжил авч өгөхөд би цамцгүй левчиггүй сууж байсан Ж.С миний гарыг дээшлүүлээд Ааар өмдийг тайлуулаад бэлгийн харьцаанд орсныхоо дараа яваад өгсөн А бид хоёр үлдсэн ...би гарах гээд чадаагүй тэгээд Атай бэлгийн харьцаанд орсон гэх зэргээр өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо эрс зөрүүтэй байхад шүүх С хүчирхийлж бэлгийн харьцаанд орсон гэж дүгнэлт хийж ял халдаасан нь үндэслэлгүй байна. Хонгорцэцэг 2 удаагийнхаа мэдүүлэгт С, А хоёр намайг дамжилж Аын гэрт оруулсан гэж мэдүүлэг өгсөн нь Баатар гэгчийн мэдүүлгээр няцаагддаг ба шүүх хурал дээр миний бие тийм мэдүүлэг өгөөгүй гэж хэлж мэдүүлж байгаа ба С эхнэр хүүхэдтэй эхнэр жирэмсэн удахгүй төрнө гээд уйлах шахам гуйгаад байхаар нь хэлээгүй гэж өгсөн мэдүүлэг нь үнэхээр үнэмшилгүй байна. Тэгвэл С 2019-оны 02-р сард 18 насанд хүрсэн бөгөөд эхнэр хүүхэд байтугай ямар нэг найз охингүй, эхнэр авч тэр нь жирэмсэлсэн байх цаг хугацааны хувьд үнэхээр тийм боломжгүй нь ойлгомжтой шүү дээ.

4. Сын ээж Аын эгч болон бусад 3 хүний хамт Хонгорцэцэгтэй уулзаж энэ талаар асуухад Стай бэлгийн харьцаанд ороогүй ганцхан Атай бэлгийн харьцаанд орсон талаар ярьсан байдаг юм. Үүнийг ч Аын эгч болон бусад хүмүүсээс нь асууж тодруулах шаардлагатай байгаа болно.

5. Аын өгсөн мэдүүлэг Хонгорцэцэгийн мэдүүлгээс эрс зөрүүтэй С Хонгорцэцэгийг пиво уухгүй бол толгой дээр чинь асгана шүү гэж байгаад 250 граммын аягаар 4 удаа уулгасан, намайг гараад орж ирэхэд манай орон дээр тэр хоёр хөнжилд орчихсон С тэр охины дээр нь гарчихсан хөдөлж байсан, гэхдээ тэр хоёр намайг хараагүй мэдээгүй гэж бодож байгаа би үүнийг л харсан гэж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь Хонгорцэцэгийн мэдүүлгээс эрс зөрүүтэй байгааг шүүх анхаарч үзэлгүй С Атай бүлэглэж Хонгорцэцэгтэй бэлгийн харьцаанд орсон гэж хэргийн нөхцөл байдал уг хэрэг үйлдэгдсэн эсэх, хэрэв уг хэргийг үйлдсэн бол эргэлзээгүй нотлогдсон байх хуулийн шаардлагыг анхан шатны шүүх хангаагүй байна. ЭХХШТХ-н 1.7 зүйлийн 2. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно, мөн зүйлийн 3. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно. Мөн хуулийн 1.15.зүйлийн 2. Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн ЭХХШ ажиллагааны явцад ЭХ, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтуудийг анхан шатны шүүх хангаагүй байна. Уг шийтгэх тогтоолд шүүгдэгч Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирлын тодорхой хэсгийг төлсөн хэдий ч тухайн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг хувийн байдлыг харгалзан ЭХТА-н 12.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2.- т зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр дүгнэлт хийсэн нь дээр дурьдсан хуулийн шаардлагуудыг зөрчиж байна. Мөн хуулийн 36.7 -р зүйлийн 2.2-д  шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах хуулийн энэ заалтыг шүүх хангаагүй байна. Тодруулбал С уг хэргийг үйлдсэн нь нотлогдлоо гэж үзсэн тохиолдолд Аын үйлдэлээс эрс ялгаатай хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар нь эрс ялгаатай байхад 4-хөн сарын зөрүүтэй ял халдаасныг үнэхээр зөвшөөрөх боломжгүй байна.

Хавтаст хэрэгт миний дээр дурьдсанаар Сын үйлдэл нотлогдоогүй хохирогч Хонгорцэцэг шүүгдэгч А нарын мэдүүлэг нь хоорондоо эрс зөрүүтэй шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтээр хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй байхад Ст ял халдаах боломжгүй байгаа тул ЭХХШТХ-н 1.15-р зүйлийн 2, мөн хуулийн 34.19-р зүйлийн 1.1.т зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэв давж заалдах шатны шүүх Ж.Сыг гэм буруутай гэж үзвэл ЭХ-н 6-р зүйлийн 7.1.3. зааснаар хохирлоо төлсөн, төлөх төлбөргүй тул мөн хуулийн 12.1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан ялын доод хэмжээ болох 2 жилийн ялыг доош татаж 1 жилийн хорих ялаар шийтгэх боломжтой гэж үзэж байна.

Иймд миний дээр дурьдсан зүйлүүдийг анхаарч, миний үйлчлүүлэгч Ст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох буюу давж заалдах шатны шүүхийн эрхэм шүүгчид гэм буруутай гэж үзвэл ЭХ-н 12.1-р зүйлийн 2-т заасан ялын доод хэмжээг доош татаж 1 жилийн хорих ял болгож өгөхийг хүсэж байна. Шүүх хуралд миний бие заавал оролцох болно.” гэжээ.

Шүүгдэгч Ж.С давж заалдах гомдолдоо: “Шүүх миний биеийг насанд хүрээгүй Хонгорцэцэгийг Атай хамтран хүчиндсэн гэж ял халдаалаа. Миний бие Хонгорцэцэгийг үнэхээр хүчиндээгүй, харин А ширүүн дориун харьцахад нь Хонгорцэцэгийг өмөөрч хамгаалж байсан. А Хонгорцэцэгийг хүчиндэхэд миний бие байгаагүй бөгөөд түүний дараа нь Аыг дуудсанаар ирж Хонгорцэцэгийг гэрт нь хүргэж өгсөн. Гэтэл Хонгорцэцэг мөрдөн байцаалтад Аыг хүчиндсэний дараа гаднаас орж ирээд намайг хүчиндсэн гэж мэдүүлсэн байсан. Хонгорцэцэг анх мэдүүлэг өгөхдөө надтай бэлгийн харьцаанд ороогүй гэж үнэн зөв хэлсэн байсан. Миний ээж Аын эгч Атарцэцэг 2 өшөө хүмүүстэй хамт Хоргорцэцэгтэй уулзаж юу болсон талаар асуухад С намайг хүчиндээгүй бэлгийн харьцаанд үнэхээр ороогүй гэж үнэн зөв хэлсэн байсан. Би Хонгорцэцэгтэй бэлгийн харьцаанд үнэхээр ороогүй энэ талаар миний өмгөөлөгч Раашзэвэг надаас маш олон удаа асууж Хонгорцэцэгтэй бэлгийн харьцаанд орсон бол түүнийг үнэн зөвөөр хэлээрэй хохирол төлбөргүй үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшиж байгаа бол шүүх ялыг чинь хөнгөлдөг юм шүү гэж удаа дараа хэлсэн би үнэхээр тийм хэрэг хийгээгүй болохоор хэрэг хийсэн гэж хүлээх боломжгүй байгаа юм. Тэгэхээс биш уг хэргийг хийсэн бол хэргээ үнэн зөвөөр хүлээж ялаа хөнгөрүүлж өгөхийг гуйх байсан. Эхний хурал завсарлаж шүүгч намайг Хонгорцэцэгтэй бэлгийн харьцаанд орсон гэж дүгнэсэн байсан тул миний бие шүүхийг хүндэлж хохирол төлбөргүй тул надад ноогдох ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж гуйсан боловч шүүх 3 жил 8 сараар хорих ял оноосонд маш их гомдолтой байна. Иймд миний хэргийг үнэн зөв шийдэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Э.Аын өмгөөлөгч С.Сувдмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Шүүгдэгч Э.Аыг орой гэртээ унтах гээд байж байхад С гэрт нь хохирогч Л.Хонгорцэцэгийг дагуулж очсон байдаг.

Э.А хохирогчийг дагуулаад аваад ир гэж хэлээгүй. Очиход гэрт нь Баатар гэх хүн байсан. Тэр хүнд намайг эндээс аваад гараач гээд гуйж цуг гарч болох байсан. Мөн С хохирогчид пиво хүчээр уулгаж загнасан асуудал байдаг. С авч ирсэн хүнээ орхиод явсан. Энэ хооронд хамгаалах арга хэмжээ авч ямар нэгэн үйлдэл хийж түүнийг хамгаалж болох байсан.

Э.Аын хувьд үйлдсэн хэргээ үнэн шударгаар хүлээдэг, хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг эхний эзлжинд шүүх хурлаас өмнө өгсөн. Түүнийг ял авч хоригдсон хойно нь хохирогч хөдөө байдаг ааваас нь эмчилгээнд хэрэглэнэ гэж 430,000 төгрөг авсан байдаг. Аын аав нь хүүхдийнхээ ял шийтгэлийг хөнгөрүүлэхийн тулд түүнд мөнгө өгсөн мөн идэшний юм ч өгнө гэж хэлсэн байдаг.

Э.Аын эхнэр ой дөнгөж хүрч байгаа хүүхэдтэй.Хохирогч шүүхийн шатанд А нь үйлдсэн хэргээ үнэн шударгаар хүлээсэн хохирол төлсөн тул түүний ялыг хөнгөрүүлж оногдуулж өгнө үү? гэсэн.

Мөн давж заалдах шатны шүүхэд хохирогч А нь хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээж уучлал гуйж байгаа тул ял шийтгэлийг нь харж үзэж хөнгөлүүлэхийг хүссэн байна.

Иймд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү!” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Гансувд гаргасан дүгнэлтдээ: А гэм буруугаа анхнаасаа зөвшөөрч маргадаггүй. Сын үйлдэл хохирогч Л.Хонгорцэцэг болон Э.Аын мэдүүлгээр тогтоогдсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж.Сын өмгөөлөгч Ц.Раашзэвэг гаргасан саналдаа: Хохирогч, гэрчийн мэдүүлэг зөрүүтэй, Ж..Сын үйлдэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялыг 1 жил болгон хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.Аын өмгөөлөгч С.Сувдмаа гаргасан саналдаа: Хохирогчийн мэдүүлэг тогтворгүй байдаг. Ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.А гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ял хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж.С гаргасан тайлбартаа: Би хүчиндээгүй гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Ж.С, Э.А нарт холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад  мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

2019 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сум. Улаан худаг 5 баг 2-р хороо 4 гудамж 470 тоотод шүүгдэгч Ж.С, Э.А нар бүлэглэж, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй буюу 17 настай Л.Хонгорцэцэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж хүчиндсэн,

шүүгдэгч Э.А нь согтуугаар арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй буюу 17 настай Л.Хонгорцэцэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцаанд орж хүчиндэж жирэмсэн болгосон, Л.Хонгорцэцэгийн аманд бэлэг эрхтнээ хийж хөхүүлэх, бөгс рүү нь бэлэг эрхтнээ хийх зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

-Насанд хүрээгүй хохирогч Л.Хонгорцэцэгийн: “...гарах гэтэл А  орж ирээд “эндээс хэн ч гарахгүй, гарсаныг нь ална, би шоронд сууж байгаад гарч ирсэн юу ч хийж магадгүй” гээд ...намайг алгадаж ор луу унагаад ...миний хүзүүн дээр хутга тулгаад “хөдөлвөл хоолойг чинь хэрчинэ шүү” гээд ...дээд талынхаа хувцсыг бүгдийг тайл гээд тайлсан. С, А хоёр нийлж байгаад миний өмдийг тайлсан. А бэлгийн харьцаанд орохоосоо өмнө 5-10 минутын зайтай бэлэг эрхтнээ хөхүүлсэн, бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэнд хийж 5-10 орчим минут хөдөлж байгаад намайг босгож орноос буулгаж байгаад цаашаа хар гэж хэлээд араас бөгс рүү бэлэг эрхтнээ хийгээд хөдөлж байхдаа чамайг 2 удаа цангаагаа гартал шаана гээд миний араас хөдлөөд хэр хугацаа өнгөрсөнийг нь би мэдэхгүй ухаан балартсан байсан. Тэгтэл С А луу залгаад та хоёр болсон уу? гэхэд А  “болоогүй байна” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд дахиж миний дээр гарч байгаад бэлгийн ажил хийсэн, би тухайн үед эсэргүүцэж чадаагүй уйлаад л хэвтээд байсан. С миний 2 гарыг толгойд  холбож бариад өмд тайлж байхад нь А миний өмд, дотоож зэргийг давхар тайлж өгөөд С надтай бэлгийн ажил хийсэн, тухайн үед А хажууд хараад суугаад байсан” гэх мэдүүлэг /хх-15,92,150/,

 -Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Уянгагоогийн: “Энэ асуудлаас болж манай төрсөн дүү жирэмсэн болсон, үр зулбуулсан” гэх мэдүүлэг /хх- 124-125/,

-Насанд хүрээгүй гэрч Ц.Золзаяагийн: “...С, А пиво уу гэж шахаад уухгүй гэхээр хутга тулгаад хувцас тайлаад хоёулаа надтай унтсан гэж хэлсэн, би цагдаад мэдэгдье гэхэд цагдаад хэлвэл ална гээд уйлаад байсан.” гэх мэдүүлэг /хх-32-34/,

-Гэрч Д.Алтанцэцэгийн: “...2019 оны 02 дугаар сарын дундуур намайг гэртээ  байхад Золзаяа, Хонгорцэцэг хоёр орж ирээд Хонгорцэцэгийг өчигдөр А, С нар хүчиндсэн гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-28-29/,

-Шүүгдэгч Э.Аын: “...С уухгүй бол толгой дээрээс чинь асгана гэж байгаад Хонгорцэцэгт пиво уулгасан ...би гэртээ ороход С Хонгорцэцэг хоёр миний хөнжилд орчихсон хэвтэж байсан, та хэдэн минут гарчих гэхээр нь гараад  байшингийнхаа цонхоор харж байхад тэр 2 бэлгийн харьцаанд орсон, дуусаад намайг дуудсан. Би Хонгорцэцэгтэй нэг удаа бэлгийн харьцаанд орсон, хутга тулгаагүй, хүч хэрэглээгүй.” гэх мэдүүлэг /хх-22,60-61,160/,

-Шүүгдэгч Ж.Сын: “...А бид хоёр руу хөнжил шидээд та хоёр одоо энд унт гэж хэлээд гарч яваад байшингийнхаа цонхны гаднаас шагайж харж байгаад буцаж орж ирээд та хоёрыг эндээс гарах юм бол ална гэсэн...А намайг яв гэсэн, ойролцоогоор 1 цагын дараа над руу залгаад манайд ороод ирээч гэсэн. Би  Хонгорцэцэгтэй бэлгийн харьцаанд ороогүй, А тэр 2-ыг бэлгийн харьцаанд орохыг нь хараагүй, орсон эсэхийг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-20, 63-64,162/,

-“...Л.Хонгорцэцэгийн биед охин хальсанд шинэ урагдалт гэмтэл тогтоогдсон, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх Шүүхийн шинжилгээний албаны №132 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-47-48,

- “Л.Хонгорцэцэг нь шинжилгээнд ирүүлсэн ургийн биологийн эх байна.  А нь Л.Хонгорцэцэгийн ургийн биологийн эцэг байх боломжтой, ургийн биологийн эцэг байх магадлал 99.9% байна.” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №3342 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-154-155/, Шүүх сэтгэц эмгэг судлалын №488 дугаартай дүгнэлт /хх-39-40/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03/, хохирогч Л.Хонгорцэцэгийн төрсний гэрчилгээний лавлагаа /хх-127/, шинжээч Ш.Пүрэвдулам, П.Энхчимэг нарын өгсөн мэдүүлгүүд, шүүгдэгч Э.А, Ж.С болон насанд хүрээгүй хохирогч Л.Хонгорцэцэгийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн  нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.А, Ж.С, насанд хүрээгүй хохирогч Л.Хонгорцэцэг,шинжээч Ш.Пүрэвдулам, П.Энхчимэг болон бусад  гэрч нарын  мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг яллах талын нотлох баримтын хэмжээнд үнэлж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Ж.С болон түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын гаргасан “Ж.Сын үйлдэл тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл ял хөнгөрүүлэх”, шүүгдэгч Э.Аын өмгөөлөгч С.Сувдмаагийн гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь: шүүгдэгч Э.А Ж.С нар бүлэглэж, 17 настай Л.Хонгорцэцэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж хүчиндсэн,

шүүгдэгч Э.А бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, улмаар  Л.Хонгорцэцэгийг хүчиндсэний улмаас насанд хүрээгүй хохирогч жирэмсэн болж ураг хөндүүлсэн талаарх хэргийн үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдон тогтоогдсон байна.

Түүнчлэн насанд хүрээгүй хохирогч Л.Хонгорцэцэгийн “С надтай бэлгийн харьцаанд орсон” гэх мэдүүлэг нь шүүгдэгч Э.Аын “...байшингийн цонхоор харж байхад тэр 2 бэлгийн харьцаанд орсон” гэх мэдүүлэг,  “С,  А хоёр нийлж байгаад миний өмдийг тайлсан, бэлгийн ажил хийсэн, би эсэргүүцэж чадаагүй” гэж хэргийн талаар насанд хүрээгүй хохирогч Л.Хонгорцэцэг  тухайн үед ярьсан талаар мэдүүлсэн гэрч Ц.Золзаяа, гэрч Д.Алтанцэцэг нарын  мэдүүлгээр  давхар  нотлогдсоноос гадна насанд хүрээгүй хохирогчийн удаа дараагийн мэдүүлэг ноцтой зөрүүгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Ж.С “хохирогчтой бэлгийн харьцаанд ороогүй” гэж, шүүгдэгч Э.А “бэлгийн харилцаанд орохдоо хүч хэрэглээгүй, зөвшөөрөөд орсон” гэж мэдүүлдэг боловч яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээдэггүй бөгөөд харин анхан шатны шүүх эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Шүүгдэгч Ж.Сын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан, шүүгдэгч Э.Аын  үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүгдэгч нарыг тухайн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тэдний  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид учирсан хохирол хор уршиг, шүүгдэгч нарын гэм бурууг харгалзан ял шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн байх тул шүүгдэгч Ж.Ст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус  хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Харин анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо гэмт хэргийн шинжийг бүрэн бичээгүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтанд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/332 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 1  дэх заалтын: “Шүүгдэгч Боржигон овогтой Жаргалын Сыг арван дөрөвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг бүлэглэж хүчиндсэн гэмт хэргийг,

-шүүгдэгч Боржигон овогтой Энхжаргалын Аыг арван дөрөвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг бүлэглэж хүчиндсэн, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, хохирогчийг жирэмсэн болгож хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэснийг

“шүүгдэгч Боржигон овогтой Жаргалын Сыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг бүлэглэж хүчиндсэн гэмт хэргийг,

-шүүгдэгч Боржигон овогтой Энхжаргалын Аыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг бүлэглэж хүчиндсэн, хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл  ял хөнгөрүүлэх”, шүүгдэгч Э.Аын өмгөөлөгч С.Сувдмаагийн гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш Э.А, Ж.С нарын тус бүрийн цагдан хоригдсон 68 /жаран найм/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧИД                                                    Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                     Г.БОЛОРМАА