Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/840

 

 

 

 

 

 

 

 

  2023        10         30                                       2023/ШЦТ/840

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Г.Баясгалан

шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ****** дугаартай, 2 хавтас хэргийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 9, нөхөр, хүүхдүүд, ач зээ нарын хамт Баянгол дүүргийн **** дүгээр хороо, ****-р байр ** тоотод оршин суудаг,

Ял шийтгэл: 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1035 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3 дахь заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Хорих 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байгаад прокурорын зөвшөөрлийн дагуу 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Хорих 461 дүгээр ангид шилжин цагдан хоригдсон,

******** дугаарын регистртэй, А овогт Ггийн Т

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Г.Т нь 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4 дүгээр байрны гадна өөрийн эзэмшлийн **** УНР улсын дугаартай Тоёота “ЬВ” маркийн тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан мөс гэх нэршилтэй цэвэр жин нь 0,3819 грамм метамфетамины агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Г.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгож байна. 2017 оны 9 дүгээр сард найзындаа анх хэрэглэж үзсэн. Өвчин намдаах, сэтгэл санаагаа тайвшруулах гэж хэрэглэсэн. Анх Тын дүүгээс олж авсан. 2 грамм арай хүрэхгүй, тамхины хайрцагт хийсэн байсан. Би одоо хорих ял эдэлж байгаа бөгөөд одоо 4 жил 11 сар 29 хоногийн хорих ял үлдсэн байгаа гэв.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх хэргийн үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шинжлэн судалбал:

шүүгдэгч Г.Т нь “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь

гэрч Л-ийн Т “...2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн үед Тийн гэр болох Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, арктай шар байрны гадна явж байгаад Т руу залгаж хаана байгаа талаар асуухад гэрийнхээ гадаа машиндаа байна гэж хэлсэн. Ингээд Тийн хар өнгийн **** улсын дугаартай автомашинд ороод Тийн хамтаар мөс хэрэглэж 17 цагийн үед би гэр рүүгээ явсан... /1хх-н 61/ гэсэн мэдүүлэг болон

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн ... Үзлэгээр тээврийн хэрэгслийн урд талын суудлын завсраас хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт гарч ирснийг 1 гэж дугаарлан, гялгар уутанд хийсэн Т мөс мэт зүйл гарч ирснийг 2 гэж дугаарлан албаны цахилгаан жин дээр жинлэж үзэхэд 0.8 грамм, цааш үргэлжлүүлэн үзлэг хийхэд тээврийн хэрэгслийн зүүн талын хаалганы хавтасны бариул хэсгийн доод талын хонхор хэсгээс цагаан гуурстай, урдаа шилэн бортого бүхий хэрэглүүр гарч ирснийг 3 гэж дугаарлан хураан авлаа.

Үзлэгийг цааш үргэлжлүүлэн ар хэсэгт үзлэг хийхэд тээврийн хэрэгслийн арын суудал дээр хуйлсан 20 төгрөгийн дэвсгэрт гарч ирснийг 4 гэж дугаарлан, мөн ногоон өнгийн “эссэ” тамхины хоосон хайрцгаас мөс мэт Т өнгийн 2 хэсэг гялгар уутанд хийсэн зүйл гарч ирснийг 5, 5-1 гэж дугаарлан хураан авч албаны цахилгаан жин дээр 5 гэж дугаарласан мөс мэт зүйлийг жинлэж үзэхэд 0.2 грамм, 5-1 гэж дугаарласан мөс мэт зүйлийг албаны цахилгаан жин дээр жинлэж үзэхэд 0.3 грамм байсныг эд мөрийн баримтаар хураан авлаа... гэх тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-н 29-35/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийнХТТГ 5ш гэж хаягласан зип лок уутанд хийж ирүүлсэн “2” гэж дугаарласан цагаан өнгийн мөс мэт зүйлийн цэвэр жин нь 0.0254 грамм, “5-1” гэж хаягласан цагаан өнгийн мөс мэт зүйлийн цэвэр жин нь 0.0967 грамм “5-2” гэж хаягласан цагаан өнгийн мөс мэт зүйлийн цэвэр жин нь 0.2598 грамм байна. “ХТТГ 5ш” гэж хаягласан зип лок уутанд хийж ирүүлсэн “1” гэж дугаарласан AN8624179 серийн дугаартай цагаан өнгийн нунтаг зүйлээр бохирлогдсон Монгол улсын мөнгөн дэвсгэрт, 2 гэж дугаарласан цагаан өнгийн мөс мэт зүйл, “3” гэж дугаарласан цагаан өнгийн гуурстай шилэн бортого мэт зүйл, “4” гэж дугаарласан АР0007906 серийн дугаартай цагаан өнгийн нунтаг зүйлээр бохирлогдсон Монгол улсын мөнгөн дэвсгэрт, “5-1” гэж хаягласан цагаан өнгийн мөс мэт зүйл, “5-2” гэж хаягласан цагаан өнгийн мөс мэт зүйлсээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно...” гэсэн 1716 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 90-96/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис тест хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “... 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8  дугаар баГнд 2 улаан зураас тодорч сөрөг гэж, 9, 10 дугаар баГнд 1 улаан зураас тодорч эерэг гэж заасан ” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 40-43/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... “3/13 Г Т гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжнээс  метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн II жагсаалтад багтдаггэх 1713 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 80-82/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Ггийн Т “...би он cap өдрийг нь санахгүй байна. Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө Б гэж хүнээс авсан гэж мэдүүлсэн. Би мөс авсан хүнээ танихгүй локишн тавиулаад авсан. Би өмнө нь Б гэж аманд орсон нэрийг л хэлсэн. Би өмнө нь Б бил үү Б гэх хүнтэй 1-2 удаа уулзаж байсан. Тэгээд тэр хүнээс мөс авахаар болоод локишн тавиулж авсан. Энэ хүнтэй түүнээс хойш тааралдаагүй. Хаана юу хийдэг эсэхийг нь мэдэхгүй. Өөрөө надад хэлэхдээ л Б бил үү Б ч гэл үү хэлж байсан. Яг өөрийнх нь нэр эсэхийг мэдэхгүй байна. Би ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Т тэр өдөр надтай уулзах гээд л ирсэн болохоос өөр ямар нэгэн холбоо байхгүй...” /2хх-н 73/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлжээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч А овогт Ггийн Тийг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Г.Тийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-н 7/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-н 113/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1035 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2хх-н 8-45/ зэрэг бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч Г.Тийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг”-ийн бүлэгт хамаарах бөгөөд хүний эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, хүний бие эрхтэнд муу зуршил бий болгодог төдийгүй, нийгмийн хор аюул, хорт үр дагавар ихтэй учир уг төрлийн бодисын хууль бус аливаа эргэлтийг хориглох үүднээс үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцоор зохицуулсан байдаг.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго бөгөөд шүүх ял, хариуцлага оногдуулахдаа тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан, ялангуяа мансууруулах бодистой хамаарал бүхий гэмт хэргийг шийдвэрлэхдээ хуулийн дээрх зохицуулалтыг анхаарах, гэмт хэргээс үүдэн гарах үр дагаврыг тооцох учиртай.

Өөрөөр хэлбэл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн шүүгдэгчийг нэг талаас цээрлүүлж хуулийн хариуцлага хүлээлгэх, түүнтэй хамаарал бүхий бусад хүмүүст анхаарал санамжийг бий болгох, хорт зуршил, буруу үйлдлээс сэрэмжлүүлэх, нөгөө талаас тухайн хүнийг ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой тул түүнд хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Харин шүүхээс шүүгдэгч Г.Тийг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосны дараа улсын яллагч Г.Баясгалан эрүүгийн хариуцлагын талаар “... шүүгдэгчид 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах тухай” санал гаргав.

Шүүгдэгч Г.Тийн хувийн байдал буюу үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа байдал болон тэрээр энэ гэмт хэргийг үйлдэхдээ одоо шийтгэгдэн ял эдэлж буй гэмт хэргээс өмнө үйлдсэн зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулах хорих ялын хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1035 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Тт 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар уг хорих ялаас 4 жил 11 сар 29 хоногийн ялыг эдлээгүй үлдсэн тухай 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн тодорхойлолт /2хх-н 81/ хэрэгт авагджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан тул ялыг нэмж нэгтгэв.

 

Шүүгдэгч Г.Т 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 39 хоног цагдан хоригдсоныг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан  0,3819 грамм цэвэр жинтэй жинтэй мөс гэх хориглосон бодис, гаанс 1 ширхэг”-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг,

AN8624179 серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг,  АР0007906 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт”-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Монгол банк”-нд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх тухайн газарт даалгаж, устгасан болон шилжүүлсэн талаарх мэдээллийг ирүүлэхийг даалгаж шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

  1. А овогт Ггийн Тийг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 1035 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Тт оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 11 сар 29 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 5 /тав/ жил 11 /арван нэг/ сар 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Шүүгдэгч Г.Тт оногдуулсан 5 жил 11 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч Г.Тийн цагдан хоригдсон 39 /гучин ес/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан  0,3819 грамм цэвэр жинтэй жинтэй мөс гэх хориглосон бодис, гаанс 1 ширхэг”-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг,

AN8624179 серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг,  АР0007906 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт”-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Монгол банк”-нд шилжүүлэхийг

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, устгасан болон шилжүүлсэн талаарх мэдээллийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорт хүргүүлэхийг үүрэг болгосугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Тт авагдсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      О.ЖАНЧИВНЯМБУУ