| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2023/0140/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/154 |
| Огноо | 2023-10-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., 11.7.1., 17.3.2.2., 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Соёлмаа |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
Улсын яллагч Б.Соёлмаа,
Хохирогч Ч.******* /цахимаар/,
Хохирогч Ч.*******ийн өмгөөлөгч Б.Түвшинжаргал,
Шүүгдэгч Ч.*******ы өмгөөлөгч Ө.Учрал, Э.Уянга, Б.Оюунбилэг,
Шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч П.Сарантуяа, С.Машбат,
Шүүгдэгч Ч.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлмаагийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 244 дугаартай ******* овогт *******ийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,
******* овогт *******ийн *******д, ******* овогт *******ын ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2209031170392 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
урьд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 704 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжээр буюу 600,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан
******* овогт *******ийн ******* /РД:/
*******-******* овогт *******ын ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
1. 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Ч.*******ид “ тоот 507 м.кв талбайтай газрыг 350 саяар зарах гэж байгаа, одоогоор 130,000,000 төгрөгийн банкны зээлийн барьцаанд байгаа хэрвээ дээрх мөнгийг хаагаад өгвөл бүх бичиг баримт бэлэн, ямар нэгэн асуудалгүй, шууд шилжүүлээд өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бага байхаасаа найзалж, нэгнийгээ мэддэг буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот данс руу:
2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 130,000,000 төгрөгийг,
2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 193,000,000 төгрөгийг,
2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус тус шилжүүлүүлж залилан авч, Ч.*******ид их хэмжээний буюу нийт 342,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
2.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.*******г:
2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 07 цагаас 12 цагийн хооронд Налайх дүүргийн нэртэй амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа бусадтай хардан маргалдаж, улмаар хөл рүү нь өшиглөж, толгой, нүүр лүү нь гараараа цохиж зодсон,
2022 оны 3 дугаар сарын эхээр 20 цагийн орчим Баянгол дүүргийн “Си Жи Эс” эмнэлгийн орчим өмнө болсон асуудлыг дахин ярьж маргалдан, улмаар нүүр лүү нь гараараа цохиж зодсон,
2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн орчим Налайх дүүргийн тоотод орших гэртээ бусадтай хардсан шалтгаанаар үснээс нь зулгааж, гар луу нь цохиж зодсон,
2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн орчим Налайх дүүргийн тоотод орших гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа гарч зугтаалаа гэх шалтгаанаар үснээс нь зулгаан, өшиглөж багалзуурдан цохиж зодсон,
2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн орчим Налайх дүүргийн тоотод орших гэртээ бусадтай хардсан хувийн шалтгаанаар багалзуурдан, үснээс нь зулгааж, толгой руу нь цохиж зодсон,
2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн орчим Налайх дүүргийн тоотод орших гэртээ бусадтай хардсан хувийн шалтгаанаар маргалдан, улмаар түүний толгой болон бие рүү нь гараараа цохиж зодон хөнгөн хохирол учруулсан,
2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагийн орчим Налайх дүүргийн тоотод орших гэртээ “чиний хайр чинь намайг цагдаад өгөх биз дээ” гэж бусадтай хардаж хамар луу нь мөргөж зодсон зэргээр байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн орчим Налайх дүүргийн тоотод орших гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.*******той хувийн шалтгаанаар маргалдан, улмаар түүний толгой болон бие рүү нь гараараа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр, цээж, нуруу, баруун зүүн бугалга, баруун зүүн шуу, баруун сарвуу, баруун зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагийн орчим Налайх дүүргийн тоотод орших гэртээ “цагдаа дуудах гэлээ” гэх шалтгаанаар Б.*******гийн өмчлөх эрхэд хууль бусаар халдан түүний ай поне 13 про макс (I Phone 13 pro max) маркийн rap утсыг шидэж, дэвсэж, хутганы арын ишээр цохиж гэмтээсний улмаас 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан,
3.Хамтран амьдрагч Б.*******той үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран 2022 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Налайх дүүргийн тоотод орших гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Метамфетамин /methamphetamine/ гэх нийт 0,2451 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
Яллагдагч Б.******* нь хамтран амьдрагч Ч.*******тай үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран 2022 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Налайх дүүргийн тоотод орших гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Метамфетамин /methamphetamine/ гэх нийт 0,2451 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судлах болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол /1хх-197/, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-204/, Б.*******гийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /1хх-206-210/, Б.*******гийн мэдүүлэг /1хх-211-212/, хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг /1хх-214/, хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг /1хх-218/, гэрч Ц.ийн мэдүүлэг /1хх-225/, гэрч Г.ы мэдүүлэг /1х-227/, 440 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-237/, 15909 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-224/, яллагдагчаар татсан тогтоол /2хх-16-19/, яллагдагч Ч.*******ы мэдүүлэг /2хх-21/, яллагдагчаас дахин авсан мэдүүлэг /2хх-23-24/, үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-28-29/, хохирогчоос гаргаж өгсөн баримтуудыг хураан авсан тэмдэглэл /2хх-30/, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-35-37/, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-68-69/, Б.*******гийн томографийн зураг /2хх-42-44/, мөрдөгчийн тогтоол /2хх-47/, Лазер мед эмнэлгийн шинжилгээ /2хх-48/, Б.*******гийн толгойн рентгэн зураг /2хх-46-51/, эмнэлгийн магадлагаа /2хх-52-54/, эмчийн жор /2хх-56/, томографийн зураг /2хх-58-60/, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-39-41/, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-63-65/ гэрэл зургийн үзүүлэлт /2хх-71-74/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /2хх-75/, аюулын зэргийн үнэлгээ хийсэн тэмдэглэл /2хх-77/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ хийсэн тэмдэглэл /2хх-78-85/, Ц.*******ын мэдүүлэг /2хх-114/, гэрч Ж.ийн мэдүүлэг /1хх-222-223/, яллагдагч Ч.*******ы мэдүүлэг /2хх-16-19/, хохирогчоор тогтоох тухай тогтоол /1хх-206/, Б.*******гийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /1хх-209-210/, гар утас эвдсэн тухай гэрэл зургийн үзүүлэлт /2хх-7/, хөрөнгийн үнэлгээ /2хх-9/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /2хх-116/,
Шүүгдэгч Ч.*******ы өмгөөлөгч Б.Оюунбилэгийн зүгээс: Хөнгөрүүлэх байр суурьтай. Хохирогч Ч.*******ийн өгсөн мэдүүлэг /1хх-30/, Ч.*******ы сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1хх-126/,
Шүүгдэгч Ч.*******ы өмгөөлөгч Э.Уянгаагийн зүгээс: Хөнгөрүүлэх байр суурьтай. Сиди бичлэг /2хх-202/, баримтууд /2хх-233-234/, хувийн байдлын талаарх баримтууд /3хх-23-31/, баримт /хх-50-51/, шинжээчийн дүгнэлт /хх-56/, сэтгэцийн шинжээч томилсон тогтоол /хх-62/, 59 дугаартай дүгнэлт /хх-64/, шинжээч томилсон тогтоол /хх-72/, 896 дугаартай дүгнэлт /хх-74/, шинжээчийн дүгнэлт /хх-77/, сэтгэцийн шинжээч томилсон тогтоол /хх-82/, 131 дугаартай дүгнэлт /хх-84-86/, яллагдагчийн мэдүүлэг /хх-99/, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-130-132/, хувийн байдалтай холбоотой баримтууд /4хх-8-14/, баримт /хх-32/,
Шүүгдэгч Ч.*******ы өмгөөлөгч Ө.Учралын зүгээс: Хөнгөрүүлэх байр суурьтай. Хохирогч Б.*******гийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /1хх-208-210/, хохирогчоор дахин өгсөн мэдүүлэг /1хх-215/, Ц.ийн мэдүүлэг /1хх-25/, гэрч Г.ы мэдүүлэг /1хх-227-229/, Ч.*******ы холбогдогчоор өгсөн мэдүүлэг /1хх-232/, холбогдогчийн мэдүүлэг /1хх-234/, 16026 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-250/, Буянт ачтан эмнэлгийн рентген оношилгоо /2хх-2/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /2хх-75/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /3хх-64/, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /3хх-84-86/, яллагдагчийн мэдүүлэг /3хх-99-100/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-130-133/, дуудлагын лавлагааны хуудас /3хх-232-237/,
Шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч С.Машбатын зүгээс: Цагаатгах байр суурьтай. Б.*******гийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /1хх-208-210/, шинжээчийн дүгнэлт /хх-238/, зөрчлийн тэмдэглэл /хх-204/, Б.*******гийн мэдүүлэг /хх-206/, гэрч Ж.ийн мэдүүлэг /хх-220-223/, шинжээчийн дүгнэлт /хх-244-245/, эд зүйлд үнэлгээ хийсэн дүгнэлт /2х-8-9/, мессежний гэрэл зургийн үзүүлэлт /хх-39-44/, Ч.******* хүчирхийлэл үйлдсэн тухай баримтууд /хх-63-75/, шинжээчийн дүгнэлт /хх-119-125/, прокурорын тогтоол /хх-123/, Ч.*******ы зөрчлийн тэмдэглэл /хх-208-215/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-225-227/, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт бодис хураан авсан тэмдэглэл /хх-234-235/, Б.*******гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /3хх-8-10/,
Шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч П.Сарантуяагийн зүгээс: Цагаатгах байр суурьтай. Шинжээчийн дүгнэлт /1хх-237/, шинжээчийн дүгнэлт /хх-244/, шинжээчийн дүгнэлт /хх-250/, эд зүйлд үнэлгээ хийсэн дүгнэлт /2х-8-9/,
Хохирогч Ч.*******ийн өмгөөлөгч Б.Түвшинжаргалын зүгээс: Хохирогч Ч.*******ийн мэдүүлэг /хх-8/, хаан банкны шилжүүлгийн баримт болон өмгөөлөгч авсан талаарх баримтууд, хохирогч Ч.*******ийн өгсөн мэдүүлэг /хх-30-31/, Ч.*******ы дансны хуулга /хх-38-40/, гэрч н.ийн мэдүүлэг /хх-107/, Улсын бүртгэлийн хэлтээс ирүүлсэн албан бичиг /хх-108/, эд хөрөнгийн лавлагаа /хх-109/, худалдах, худалдан авах гэрээ /хх-114,116/, Ч.*******ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-1-3/, гэрч н.ын өгсөн мэдүүлэг /хх-136-137/, Голомт банкнаас ирсэн албан бичиг /хх-173/, зээлтэй холбоотой баримтууд /хх-175-181/, Ч.*******ы дансны хуулга /2хх-99/,Ч.*******ы дансны хуулга /3хх-2023,209,214,215/, эд хөрөнгө битүүмжлэх тухай хүсэлт гаргасан баримт,
Шүүгдэгч Б.*******гийн зүгээс: Хавтаст хэргээс гэрэл зургийн үзүүлэлт /4хх-166-172/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.*******, хохирогч Ч.******* нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүгдэгч Ч.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өөрийнхөө эсрэг болон гэр бүлийнхээ хүний эсрэг мэдүүлэг өгөхгүй... Тухайн өдөр гадаа юм хийж байгаад орж ирсэн. Б.******* нойлын өрөөнд мансуурсан сууж байсан. Яагаад ингэж байгаа талаар нь асуухад сүүлийн удаа гэж хэлээд уйлж бариад юм яриад байсан. Намайг нэг сорчих гэсэн. Би сорсон. Тэгэд унтаад өгсөн. Үүрээр цагдаа нар орж ирээд аваад явсан. Цагдаагийн хэлтэс дээр эхнэрээ хаана байгаа талаар асуусан. Б.******* ерөөсөө харагдаагүй. Шээс, цусны шинжилгээ өгсөн...” гэв.
Хохирогч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 07 цагаас 12 цагийн хооронд Грийн Скай нэртэй Тэрэлжид байдаг амралтад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ намайг зодсон. 2022 оны 03 дугаар сарын эхээр Си Жи Эс эмнэлгийн гадаа бас маргалдсан. 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг орчимд Налайхын Тэрэлжид бас хэд хэдэн удаа цохиулж, зодуулсан. 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 20 цаг орчимд Тэрэлжид согтууруулах ундаа хэрэглэчихсэн үедээ намайг зодсон. 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 05 цаг орчим Налайх дүүрэгт мөн зодуулсан. 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Тэрэлжид толгой руугаа цохиулсан. 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагт Тэрэлжид хамар луугаа цохиулж, утсаа эвдлүүлсэн. 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 02 цагт цохиулсан. Миний нүүр тэр чигтээ хавдаж толгой эргэсэн тул би хот руу Гэмтлийн эмнэлэг рүү очиж үзүүлээд эмнэлэгт хэвтсэн. Тус тус 9 удаагийн цохиж, зодсон асуудал байгаа...” гэв.
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...11 дүгээр сарын 13-ны өдөр намайг ирээд авсан. Гүйсан. Хүүхдүүдээ аваад явъя гэж бодсон ч унтсан байсан болохоор нь орхиод гарсан. Хотоос Гермес төв дээр барилгын материалын юм аваадахъя гээд очсон. Намайг 40 минут орхиод явчихсан. Тэр хоорондоо юм хум авсан юм шиг байгаа юм. Тэгээд орой бид 2 гэртээ харьсан. Хариад байж байтал нойлын өрөөнд юм хумаа сороод эхэлсэн. Хамт юм сорох, архи уух боломжгүй ааштай араншинтай хүн. Би үгүй гэж хэлсэн боловч хүч хэрэглэж соруулсан. Намайг үгээр идэж байж соруулсан. Орой нь шөнөжингөө юмаа хэрэглэчхээд миний ээж, ах, эгч, намайг доромжлоод байсан. Ийм янхан дүүтэй юм чинь аргагүй биз. Тэгээд чи намайг хэзээ хайрлах юм бэ? гэр бүлээ хэзээ хайрлах юм бэ? үр хүүхдээ хэзээ хайрлах юм бэ? гэсэн чинь та нар хайрлуулах зүйл юу хийсэн юм бэ гэсэн. Тэгээд л доромжилсоор байгаад унтсан. Би шөнө цагдаа дуудах уу? Байх уу гэж бодсон. Тэгээд дуудсан. Ээж рүүгээ залгасан болсон зүйлээ ярьсан. Хаягаа мессежээр явуулсан. Тухайн үед миний утсыг эвдчихсэн байсан болохоор би нокиа барьж байсан. Ээж рүүгээ мессеж бичсэн, хаягаа зааж өгсөн. Ээж цагдаа дуудсан байгаа...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Шүүгдэгч Ч.*******, Б.******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
1. 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Ч.*******ид “ тоот 507 м.кв талбайтай газрыг 350 саяар зарах гэж байгаа, одоогоор 130,000,000 төгрөгийн банкны зээлийн барьцаанд байгаа хэрвээ дээрх мөнгийг хаагаад өгвөл бүх бичиг баримт бэлэн, ямар нэгэн асуудалгүй, шууд шилжүүлээд өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бага байхаасаа найзалж, нэгнийгээ мэддэг буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, улмаар өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот данс руу:
2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 130,000,000 төгрөг, 27-ны өдөр 193,000,000 төгрөг, 30-ны өдөр 20,000,000 төгрөг буюу 3 удаагийн шилжүүлэн авч нийт 342,000,000 төгрөгийг залилан хохирогч Ч.*******ид их хэмжээний хохирол учруулсан,
2.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.*******г:
2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 07 цагаас 12 цагийн хооронд Налайх дүүргийн “” нэртэй амралтын газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа бусадтай хардан маргалдаж, улмаар хөл рүү нь өшиглөж, толгой, нүүр лүү нь гараараа цохиж зодсон,
2022 оны 3 дугаар сарын эхээр 20 цагийн орчим Баянгол дүүргийн “Си Жи Эс” эмнэлгийн орчим өмнө болсон асуудлыг дахин ярьж маргалдан, улмаар нүүр лүү нь гараараа цохиж зодсон,
2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн орчим Налайх дүүргийн 6 дугаар тоотод орших гэртээ бусадтай хардсан шалтгаанаар үснээс нь зулгааж, гар луу нь цохиж зодсон,
2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн орчим Налайх дүүргийн тоотод орших гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа гарч зугтаалаа гэх шалтгаанаар үснээс нь зулгаан, өшиглөж багалзуурдан цохиж зодсон,
2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн орчим Налайх дүүргийн тоотод орших гэртээ бусадтай хардсан хувийн шалтгаанаар багалзуурдан, үснээс нь зулгааж, толгой руу нь цохиж зодсон,
2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн орчим Налайх дүүргийн тоотод орших гэртээ бусадтай хардсан хувийн шалтгаанаар маргалдан, улмаар түүний толгой болон бие рүү нь гараараа цохиж зодон хөнгөн хохирол учруулсан,
2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагийн орчим Налайх дүүргийн тоотод орших гэртээ “чиний хайр чинь намайг цагдаад өгөх биз дээ” гэж бусадтай хардаж хамар луу нь мөргөж зодсон зэргээр байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
3. 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн орчим Налайх дүүргийн тоотод орших гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.*******той хувийн шалтгаанаар маргалдан, улмаар түүний толгой болон бие рүү нь гараараа цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр, цээж, нуруу, баруун зүүн бугалга, баруун зүүн шуу, баруун сарвуу, баруун зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
4. Хамтран амьдрагч Б.*******, Ч.******* нар үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран 2022 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Налайх дүүргийн тоотод байрлах гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Метамфетамин /methamphetamine/ гэх нийт 0,2451 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
/1хх-30-31 дүгээр тал/,
/1хх-207-220 дугаар тал/,
/1хх-136-137, 2хх-22-24 дүгээр тал/
/3хх-101-105, 108-109 дүгээр тал/
/1хх-173 дугаар тал/
/1хх-225 дугаар тал/
/1хх-227-229 дүгээр тал/
/1хх-237-238 дугаар тал/
/1хх-8-10 дугаар тал/
/3хх-47-49 дүгээр тал/
/3хх-50-52 дугаар тал/
/3хх-56-58 дугаар тал/
/3хх-84-86 дугаар тал/
/2хх-190, 197-200 дугаар тал/
/2хх-225-228 дугаар тал/
/1хх-38-97, 2хх-96-101, 3хх-149-226 дугаар тал/,
/1хх-109-122, 175 дугаар тал/
/2хх-35-44, 48-60, 63-74 дүгээр тал/
/2хх-77- 85 дугаар тал/
/2хх-184-186 дугаар тал
/2хх-235-248 дугаар тал/
/2хх-249-3хх-5 дугаар тал/
/3хх-236, 3хх-243 дугаар тал/
/1хх-138-148, 1хх-195-196, 3хх-24-32, 4хх-8-14 дүгээр тал/
/3хх-33-40 дүгээр тал/
/1хх-152- 157 дугаар тал/,
/2хх-91, 3хх-23 дугаар тал/
/3хх-33-40 дүгээр тал/
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн зүгээс: “...шүүгдэгч Ч.*******ыг Ч.*******ийг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж ердийн харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж мөнгийг нь өөрийнх нь данс руу шилжүүлүүлж залилан авч их хэмжээний буюу 342,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.*******г байнга буюу 7 удаа зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцох,
2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хамтран амьдрагч Б.*******той хувийн шалтгаанаар маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хамтран амьдрагч Б.*******гийн өмчлөх эрхэд хууль бусаар халдаж түүний гар утсыг гэмтээж 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Мөн Б.*******, Ч.******* нарыг үйлдлээрээ санаатай нэгдэж хамтраад 2022 оны 11 дүгээр сарын17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө хориглосон сэтгэцэд нөлөөт байдлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг хамтран үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна.
Харин Ч.*******, Б.******* нарын хувьд бол хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалах гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр байхгүй. Ч.*******ы хувьд хохирогч Ч.*******ид нийт 342,000,000 төгрөгийн хохирол учруулсан. Өнөөдөр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч 9,000,000 төгрөгийг хасаж тооцоод үлдэгдэл 333,000,000 төгрөгөө нэхэмжилж байгаа талаар байр сууриа илэрхийлсэн. Иймд Ч.*******аас 333,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.*******ид олгох. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Б.*******гийн хувьд хохирогчоор мэдүүлэг өгсөн. Гэр бүлийн хүчирхийлэл болон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гар утсыг нь эвдэж гэмтээн 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан боловч Б.*******гийн хувьд аль ч үйлдэлтэй нь холбогдуулан хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн. Дээрх үйлдлүүдтэй холбогдуулан Ч.*******ыг төлөх хохирол, төлбөргүй болохыг дурдах гэсэн саналыг гаргаж байна...” гэх,
Шүүгдэгч Ч.*******ы өмгөөлөгч Ө.Учралын зүгээс: “...2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Скай ресорт амралтын газар зодсон, 2022 оны 03 дугаар сарын эхээр зодсон, 20232 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зодсон мөн 7 дугаар сарын 10, 10 дугаар сарын 19, 10 дугаар сарын 29, 11 дүгээр сарын 13-ны өдөр зодсон үйлдлүүдэд холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйл, 11.6 дугаар зүйл, 17.8 дугаар зүйлд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгтэй маргахгүй байгаа.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь өөрөө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэж байгаа.
2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн зодсон гэх асуудал зөвхөн Б.*******гийн мэдүүлэг л байдаг. Мөн адил 03 дугаар сарын эхээр болсон асуудал. 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр байсан. Над дээр цэцэг, чихэр бариад ирсэн гэж мэдүүлсэн хэрнээ тухайн өдрийн өмнөх өдөр томографт харуулсан. Зодуулаад томографт харуулсан юм аа гэж яриад байдаг. Мөн л адил Б.*******гийн өөрийнх нь өгсөн мэдүүлэг байдаг. 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зодсон гэж ярьдаг. Гэвч гэрчээр н. гэж хүн мэдүүлэг өгсөн. Нүүрэнд нь ил харагдах шарх байгаагүй. Хувцастай явж байсан болохоор надад харагдаагүй. Юу болсон талаар асуухад надад хэлээгүй. Дуудлагаар очсон цагдаа хүртэл энэ талаар тэмдэглэл үйлдсэн байдаг. Уурандаа би цагдаа дуудчихсан юм аа. Иймд гомдлоо буцааж авч байна. Тэгэхээр энэ үйлдлүүд нь тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна...” гэх,
Шүүгдэгч Ч.*******ы өмгөөлөгч Э.Уянгын зүгээс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт түүнийг олж аваад хадгалах сэдэл хэзээ үүссэн юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т заасан шинжийг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хөдөлбөргүй тогтоогоогүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар мөн 16.14 дүгээр зүйлд зааснаар эдгээр баримтуудыг хуульд нийцүүлэн нотлох баримтаар үнэлж эрх зүйн байдлыг нь дээрдүүлж шийдэж өгнө үү гэсэн саналтай байна...” гэх,
Шүүгдэгч Ч.*******ы өмгөөлөгч Б.Оюунбилэгийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан гэмт хэргийг хөнгөрүүлж өмгөөлөгчөөр оролцож байна. Ч.******* болон өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т заасан гэмт хэрэг дээр гэм буруугийн маргаан байхгүй. Ч.******* 342,000,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрдөг.
Харин мөрдөн байцаалын шатнаас Ч.*******, Ч.******* хоёр урьдын өр авлагын асуудлыг ярьдаг. Тооцоогоо хасах, нэмэх асуудал дээр тооцоо нийлбэл хохирол төлбөрөө төлье гэсэн асуудлаа мөрдөн байцаалтын шатнаас эхлээд ярьсан. Ч.******* 9,000,000 төгрөгийг хасаад 333,000,000 төгрөг авъя гэдгээ өнөөдөр шүүхийн шатанд хэлж байна. Шүүх хуралдааны явцад Ч.******* нь 9,000,000 төгрөгийг хасъя гэж байгаа. Хоёр тал тооцоогоо нийлсэн тул энэ төлбөрийг төлөх бүрэн боломжтой гэдгийг шүүх хуралдааны явцад хэлж мэдүүлж байгаа...” гэх,
Хохирогч Ч.*******ийн өмгөөлөгчийн зүгээс: “...342,000,000 төгрөгийн хохирлоо төлүүлье гомдолтой байна. Хохирогч, шүүгдэгч хоёрын өмнөх асуудал хавтаст хэрэгт авагдаагүй. Машины асуудал тусдаа яригдах зүйл. 342,000,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай шилжүүлсэн. Шүүгдэгч мөн өөрөө хэлж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 342,000,000 төгрөгийг Ч.*******оос Ч.******* руу шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байгаа тул хохирлыг гаргуулж өгнө үү. Б.*******ийн хувьд 180,000,000 төгрөгийн зээл банкнаас аваад сард 10,000,000 гаруй төгрөг төлж байгаа нотлох баримт хэрэгт авагдсан. Ч.*******ы хувьд хохирол төлөх асуудал дээр санаачилга гаргахгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн жагсаалтаар 8 үл хөдлөх эд хөрөнгөтэй байсан. Нэг үл хөдлөх эд хөрөнгөө н. гэж хүнд зарсан. Өөрөөр хэлбэл Ч.*******ид зарна гээд хөрөнгөө өөр хүнд зарсан. Иймд хохирлыг гаргуулж өгнө үү гэсэн саналтай байна...” гэх,
Шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч С.Машбатын зүгээс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйл, 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Ч.*******ы өмгөөлөгч 4 үйлдэл дээр нь зодуулсан, 4 үйлдэл дээр нь зодуулаагүй гэж байна. 4 дээр зодсон уу? 5 дээр зодсон уу гэдэг зүйл яригдахгүй. Тэртээ тэргүй гэр хүчирхийлэл байнга үйлдсэн. Урьд нь авсан таслан шийдвэрлэх тогтоол, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт байгаа. Тэр дүгнэлт дээр тоолоод байхад 27-30 орчим тооны шарх, сорви, зулгаралт, гэмтэл гардаг. Ганцхан удаагийн шинжээчийн дүгнэлтээр гарсан зүйл биш. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт прокурор яллаж байгаа. 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө үйлдлээрээ Ч.*******тай, Б.******* нэгдээд хадгалсан гэж байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн шатанд шинжлэн судалсан шинэ нотлох баримтуудаас харахад хадгалсан гэдэг үйл баримт тогтоогдохгүй байна. Худалдаж авсан нь ч тогтоогдохгүй байна. Миний үйлчлүүлэгч тогтвортой мэдүүлэг өгдөг. Хаана яаж хадгалсан гэмт хэрэг хэзээ хаана үйлдэгдсэн гэдэг нь тодорхойгүй. Хэзээ хүртэл хадгалсан гэж үзээд байгаа юм бэ? Эрүүгийн хуульд хэрэглэсэн гэдэг дээр зүйлчлэл байхгүй. Гэмт хэрэгт тооцохгүй. Энэ утгаараа Б.*******д холбогдуулсан яллах дүгнэлт үндэслэлгүй байна.
Хадгалсан гэж Ч.*******, Б.******* нар мэдүүлдэггүй. Бодит үйл баримтыг бүхий л талаас шалгасан боловч тогтоох боломжгүй нөхцөл байдал байгаа тул хэрэглэсэн гэдэг дээр үүсэх боломжгүй.
Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн тайлбарт энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг сайн дураараа шилжүүлэн өгсөн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход идэвхтэй туслалцаа үзүүлсэн, түүнийг үйлдсэн хүнийг илчилсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг илрүүлсэн хүнийг ялаас чөлөөлнө. Б.*******гийн хувьд энэ шинжийг агуулж байгаа. 2 дахь удаа Б.*******гоос тестээр шинжилгээ авахад гэж байна. Хавтаст хэргээс харах юм бол мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.*******гоос шинжилгээ аваагүй. Б.******* өөрөө сайн дураараа очиж өгсөн байдаг. Яасан бэ гэтэл Ч.*******ы ятгалганд орсон. Чи эмэгтэй хүн учраас ял эдлэхгүй гэж ятгасан. Ятгалганд ороод өөрөө энэ нөхцөл байдлыг бий болгосон. Тэрнээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэнэт дуудаад гэнэт тестээр шалгасан зүйл байхгүй. Энэ бүх зүйл шүүх шударгаар дүгнэлт гаргаасай гэж хүсэж байна. Иймд эхний саналаа дэмжээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт холбогдуулж шалгасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх,
Шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч П.Сарантуяагийн зүгээс: “....Б.******* гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйл заалтын нэр нь угаасаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэдэг үгэн дээр явж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж байхад Ч.******* өөрөөсөө 20 дүү эхнэрээ хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэх нь хэрээс хэтэрсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт буруутгаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Энэ зүйл заалт өөрөө хадгалсан, бэлтгэсэн, бусдад өгсөн, олж авсан гэж байгаа. Тэрнээс хэрэглэсэн гэж байхгүй. Зөрчлийн тухайн хуулийн 5.3 дугаар зүйлд мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна гээд заагаад өгчихсөн. Тухайн үед хоёулаа мансуурсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Мансуурсан гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах байсан. Хадгалсан гэх үйл баримт хавтаст хэрэгт нэг ч байхгүй. тоот байр бол Ч.*******ы байр. Энд хэзээ ч Б.******* амьдардаггүй. Сүүлийн 3 жил өөрийнхөө 3 хүүхэдтэй хамт аав, ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Б.*******г тоотод амьдардаг гэх хорооны засаг даргын тодорхойлолт байхгүй.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн нөхцөл байхгүй. Шүүхээс хэрэв Б.*******г хадгалсан гэж үзэх юм бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.4 дүгээр зүйл заалтыг харгалзан үзнэ үү...” гэх, дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Тухайлбал: Шүүгдэгч Ч.*******д холбогдох хэргийн тухайд:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан энэ хэргийн тухайд шүүгдэгч Ч.******* нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг шунахайн сэдэлт, зорилгоор хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож шилжүүлэн авсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******ы өгсөн “...залилах гэмт хэрэгт маргах зүйл байхгүй...Мөнгө авсан нь үнэн. Хэдэн төгрөг төлөх ёстойг Ч.******* хэлэхийг хүлээгээд байгаа. Урьд нь бид хоёрт машины авлага, өглөг байсан. Тэрний яг хэдийг суутгаад хэдийг өг гэдгээ өөрөө хэлэхгүй байгаад байгаа. Тэрийг нь л би хүлээгээд байгаад байгаа...” гэх мэдүүлэг болон дансны хуулга, зэргээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Харин шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн “...Өнөөдөр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч 9,000,000 төгрөгийг хасаж тооцоод үлдэгдэл 333,000,000 төгрөгөө нэхэмжилж байгаа талаар байр сууриа илэрхийлсэн тул Ч.*******аас 333,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.*******ид олгох...” гэх, шүүгдэгч Ч.*******ы өмгөөлөгч “...Ч.******* нь 9,000,000 төгрөгийг хасъя гэж байгаа. Хоёр тал тооцоогоо нийлсэн тул энэ төлбөрийг төлөх бүрэн боломжтой...” гэх дүгнэлт, тайлбаруудыг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь хавтаст хэрэгт шүүгдэгч Ч.*******, хохирогч Ч.******* нарын хооронд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авсан талаарх болон төлбөр төлөхтэй холбоотой баримт авагдаагүй, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.******* нь “...машиныг Ч.*******ид 300,000,000 төгрөгөөр зарсан...” гэх, хохирогч Ч.******* нь “....Машиныг тухайн үед 4500 доллараар авч байсан. Би мөнгийг нь тэр үедээ өгсөн. Цагдаад мэдүүлэг өгч байхдаа 2500 долларын хасчих гэж хэлж байсан...4000 доллартай холбоотой баримт байхгүй... Ямар ч байсан 333,000,000 төгрөг өгч авалцъя гэж тохирсон” гэх зэрэг тайлбар зэргээс үзэхэд шүүгдэгч болон хохирогч нар үнийн дүн дээр тооцоо нийлсэн, хохирол төлбөрөөс хасахыг зөвшөөрсөн тохиролцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, түүнтэй холбоотой баримт судлаагүй тул шүүгдэгч Ч.*******аас дээрхи хэргийн улмаас учирсан хохирол төлбөр 342,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.*******ид олгох нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Ч.*******ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох бусдыг төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан энэ хэргийн тухайд шүүгдэгч Ч.*******:
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хуулийн үйлчлэлд хамаарахаар хуульчилж, гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсхүл хамтын амьдралтай байсан ойрын төрөл, садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинж болох “Байнга” гэх шинжийг 3 ба түүнээс дээш удаагийн давтамжтай гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь хоорондоо 6 сараас хэтрээгүй байх агуулгаар ойлгоно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл гэсэн 4 хэлбэртэй бөгөөд эдгээрийн аль нэг хэлбэр эсхүл хэд хэдэн хэлбэрт байнгын шинжтэйгээр халдсан бол гэмт хэргийн шинжийг агуулна.
“Гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хэргийн тохиолдолд хамт амьдарч байгаа хамтран амьдрагч нь болох шүүгдэгч Ч.******* нь хамтран амьдрагч Б.*******гийн бие махбодод халдсан буюу цохиж зодсон гар хүрсэн үйлдэл эс үйлдэхүйг ойлгоно.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Ч.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.******* нь хохирогч Б.*******г 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хөл рүү нь өшиглөж, толгой, нүүр рүү нь гараараа цохиж зодсон,
2022 оны 3 дугаар сард нүүр рүү нь гараараа цохиж зодсон,
2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр үснээс нь зулгааж, гар руу нь цохиж зодсон,
2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр үснээс нь зулгаан, өшиглөж багалзуурдаж цохиж зодсон,
2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр багалзуурдан, үснээс нь зулгааж, толгой руу нь цохиж зодсон,
2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр түүний толгой болон бие рүү нь гараараа цохиж зодсон,
2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хамар руу нь мөргөж зодсон,
2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гараараа цохиж зодсон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгчид цохиулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 440 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон учир шүүгдэгч Ч.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх үйлдлийн улмаас эд хөрөнгийн өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс дээш хохирол учирснаар уг гэмт хэрэг төгссөнд тооцогдох материаллаг бүрэлдэхүүний шинжийг агуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан ба Хууль зүйн ойлголтоор гэмт үйлдлийн улмаас бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн биет байдалд үйлчилсэн гаднын хүчин зүйлийн үр дүнд эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал нь алдагдаж, биет байдлын хувьд бүрэн устгагдах, эсхүл дахин ашиглаж, хэрэглэх бололцоогүй анхны шинж чанар, байдлаа бүрэн алдахыг “устгах” гэж ойлгоно.
Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 -т заасан гэмт хэрэг үйлдэх үед ээ 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагийн орчим Налайх дүүргийн тоотод орших гэртээ “цагдаа дуудах гэлээ” гэх шалтгаанаар хамтран амьдрагч Б.*******гийн эд хөрөнгийн эрхэд халдсан түүний ай поне 13 про макс (I Phone 13 pro max) маркийн rap утсыг шидэж, дэвсэж, хутганы арын ишээр цохиж гэмтээсний улмаас 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий хүний хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд байнга халдсан” гэх шинжтэй ба түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “шүүгдэгчид ашигтайгаар“ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Хамтран амьдрагч Ч.*******, Б.******* нар үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран 2022 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Налайх дүүргийн тоотод байрлах гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Метамфетамин /methamphetamine/ гэх нийт 0,2451 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Ч.*******ы өгсөн: “...Тухайн үед ******* маргалдаад тус зүйлийг хайртай л юм бол эндээс нэг сорчих гоё гэж хэлж ятгасаар байгаад соруулсан. Би тус зүйлийг юу гэдгийг мэдэхгүй сорсон. Ингээд орой унтаж байхад цагдаа нар гэрт ороод ирсэн байсан ба намайг сэрээгээд аваад явсан. Би тус зүйлийг хэрэглэдэггүй тэр өдөр намайг ятгаад хэрүүл хийгээд байхаар сорчихсон юм...” гэх мэдүүлэг /1хх-136-137, 2хх-22-24 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, яллагдагчаар Б.*******гийн өгсөн: “....би айгаад хар тамхинаас нь татсан. Ч.******* тамхиа татахаараа аймар ааштай болчихдог болохоор би тайвшруулж байгаад унтуулаад шөнө 03 цагт ээж рүү залгаж цагдаа дуудуулсан...Ч.******* надтай суухдаа л хар тамхи хэрэглэдэг байсан байна лээ. Намайг жирэмсэн байхад хамт амьдардаг байхад гэрт аягүй их соруул байдаг байсан. Хүүхдүүдийн нус, угжны соруул алга болчихдог байсан. Нэг өдөр ******* уучихсан би үхлээ гээд дуудаад байхаар нь гэрт нь очиход шартаж үхлээ жаахан юм татчих уу гээд надаас асуугаад хар тамхи татахад нь би түүнийг мэдсэн... би аймар хар тамхичин хүн шүү дээ, энэ ялын тогтоол арай багадчихсан юм шиг санагдаад байна. Яагаад гэхээр би нөхрийнхөө хоолонд хар тамхи хийгээд унтахаар нь цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /1хх-207-220, 3хх-101-105, 108-109 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Лхагвасүрэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 5825 дугаар “...Б.******* гэж хаягласан цус, шээсний дээжинд метамфетамин /methamphetamine/ илрэв. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвецын жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт /3хх-47-49 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч М.Арвижихийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 99 дугаар “...хажуу талдаа шилэн тарианы шилтэй хуванцар сав, эрээн төмөр саван доторхи жижиг хуванцар соруул, мөс мэт зүйл тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвецын жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт /3хх-50-52 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч О.Лхагвасүрэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 5827 дугаар “...Ч.******* гэж хаягласан цусны дээжинд метамфетамин /methamphetamine/ илрэв. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвецын жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт /3хх-56-58 дугаар тал/
Шүүх сэтгэц эмгэг судлалын сэтгэцийн эмч О., Л., Я. нарын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 131 дугаартай “...Б.******* нь Амфетамины хамаарал /даслын хам шинж/ Бие хүний ба төрх үйлийн эмгэгтэй байна. Б.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.******* нь Амфетамины буюу мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ байна...” гэх дүгнэлт /3хх-84-86 дугаар тал/,
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-182-186 дугаар тал/
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 599 дугаар Эд мөрийн баримтаар тооцох “...Налайх дүүргийн ны, Горхи тэрэлжийн 6 тоотод нэгжлэг хийж хурааж авсан ногоон өнгийн хайч, хуванцар соруул мэт зүйл, хажуу талдаа шилэн тарианы шилтэй хуванцар сав, амьтны дүрстэй лааны суурь, эссэ гэсэн бичиглэлтэй бохир тамхины иш, эрээн төмөр сав, жижиг хуванцар соруул, хөвөн бамбар, зиплок түгжээтэй гялгар уутанд хийсэн 0,2451 грамм цэвэр жинтэй мөн мэт зүйлийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэх тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-225-228 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Дээрхээс үзэхэд шүүгдэгч Ч.*******, Б.******* нар нь “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй тухайн нотлох баримтын эх сурвалжууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжигдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан байх бөгөөд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, эргэлзээгүй байх шалгуурыг хангасан байх тул тухайн гэмт хэргийн субьектив, объектив шинж хангагдсан гэж үзнэ.
Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, бусдад өгөх, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан болно.
Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.
Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн өгсөн “...Ч.*******ых. Түүний гэрт байгаа. Хашаа нь их том мөн гурван нохойтой. Хашаа нь төмөр тортой. Хотоос 45 км зайтай. Тэр том хашаанд цагдаа нарыг оруулахын тулд би нохойнуудаа барьж байж цагдаа нарыг оруулсан. Хүн орохын аргагүй хамгаалалттай газар. Тийм газар над шиг эмэгтэй хүн тэр бодисыг олоод хэрэглүүрүүдийг ашиглана гэж байна. Надаас бол тийм ухаан гарахгүй. тоот байшин үүднээсээ авхуулаад бүх зүйл нь Ч.*******ых. Миний үлдээсэн зүйл гэвэл хүүхдүүдийн жаазтай зураг, миний ганц, нэг хувцас. Бид нарт ор ч байхгүй. Ирэхдээ гудас, хөнжил, даавуугаа чирч ирдэг. Явахдаа бас аваад л явдаг. Энэ байшин дотор байгаа ширхэг үс нь хүртэл Ч.*******ых байгаад байгаа. Би очоод гэрийг нь цэвэрлэсэн үү? Цэвэрлэсэн. Тэрнээс өөр миний гээд байх зүйл тэнд юу ч байхгүй...” гэх тайлбар,
шүүгдэгч Ч.*******ы өгсөн “...Налайх дүүргийн , тоот гэр миний гэр би амьдардаг. Миний нэр дээр байдаг...Энэ гэрт Б.******* ирэн очин 3 жил амьдарсан...Хүүхдүүдээ бид хоёр цуг хардаг...” гэх тайлбар,
эцэг *******, эх ******* гэх Б., Б., Б. нарын төрсний гэрчилгээний хуулбар /2хх-32-34 дүгээр тал/ зэргээс үзэхэд шүүгдэгч Ч.*******, Б.******* нар нь хууль ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч хамтран амьдарч байсан, тэдний дундаас 3 хүүхэд төрсөн, Налайх дүүргийн , Тэрэлж, 6 тоотод хамтран амьдарч байсан ба 2022 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Налайх дүүргийн тоотод орших гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан Метамфетамин /methamphetamine/ гэх нийт 0,2451 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх үйл баримтыг тэднийг хамт байхад хамт амьдардаг орон байрнаас хураан авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ч.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах улсын яллагчийн дүгнэлт зөв байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч С.Машбатын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт холбогдуулж шалгасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх, Өмгөөлөгч П.Сарантуяагийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.4 дүгээр зүйл заалтыг харгалзан үзнэ үү” шүүгдэгч Б.*******гийн “... тоот байр бол Ч.*******ы байр. Энд хэзээ ч Б.******* амьдардаггүй. Сүүлийн 3 жил өөрийнхөө 3 хүүхэдтэй хамт аав, ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Б.*******г тоотод амьдардаг гэх хорооны засаг даргын тодорхойлолт байхгүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн нөхцөл байхгүй...” гэх,
шүүгдэгч Ч.*******ы өмгөөлөгч Э.Уянгын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт түүнийг олж аваад хадгалах сэдэл хэзээ үүссэн юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т заасан шинжийг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хөдөлбөргүй тогтоогоогүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар мөн 16.14 дүгээр зүйлд зааснаар эдгээр баримтуудыг хуульд нийцүүлэн нотлох баримтаар үнэлж эрх зүйн байдлыг нь дээрдүүлж шийдэж өгнө үү гэсэн саналтай байна...” гэх тайлбар, дүгнэлтүүдийг шүүх хүлээн авах боломжгүй тул шүүгдэгч Ч.*******, Б.******* нар нь хамтран Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг ... хадгалсан ...” заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ч.*******ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ч.*******ид 342,000,000 төгрөг, Б.*******д 2,800,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч Б.******* хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Ч.*******ыг хохирогч Б.*******д төлөх төлбөргүй.
Харин шүүгдэгч Ч.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт тус тус зааснаар хохирогч Ч.*******ид учирсан 342,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлөхөөр 5 хоногийн завсарлага авч уг төлбөрөөс 10,000,000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгч Ч.*******ыг хохирогч Ч.*******ид төлөх 332,000,000 төгрөгийн төлбөртэй гэж үзэв.
Шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлт, тайлбар:
Улсын яллагчийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1дахь хэсгийн 2-т зааснаар нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал болгож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт 6 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх. Ч.*******ы хувьд энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй. Мөрдөн байцаалтын шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах мөн шүүхийн шатанд авсан Б.*******той уулзахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих.
Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй. Үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж болон хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх. Б.*******гийн хувьд энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй. Мөрдөн байцаалтын шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгох. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хориглосон, сэтгэцэд нөлөөт бодис түүний хэрэглүүр, эвдэрсэн гар утас зэргийг устгахыг мөрдөх байгууллагад даалгах. Мөрдөн шалгах ажиллагааг бэхжүүлэх болон мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан камерийн бичлэг бүхий сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцогдож ирээгүй. Мөрдөн байцаалтын шатанд Ч.*******ы хаан банк, голомт банк, хас банк, худалдаа хөгжлийн банкны дансны шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавьсан прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгох. Ч.*******ы хувьд залилах гэмт хэргийн улмаас хохирогч Ч.*******ид учруулсан нийт 342,000,000 төгрөгийн хохирлоос 10,000,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөж үлдэгдэл 332,000,000 төгрөг төлөгдөөгүй. Энэ мөнгөн дүнг Ч.*******аас гаргуулж Ч.*******ид олгох. Ч.*******ы хувьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт төлөх төлбөргүй болохыг дурдах. Ч.*******, Б.******* нарын хувьд мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна...” гэх,
Хохирогч Ч.*******ийн өмгөөлөгчийн зүгээс: “...Хохирол төлөөгүй 5 хоногийн завсарлага авч орж ирсэн. 10,000,000 төгрөгийг өнөөдөр 10 минутын өмнө хийсэн. Тэгэхээр 5 хоногийн хугацааг ямар ч хэрэггүй авсан. Хохирол төлөх санаачлага гаргаагүй. Хохирол төлбөрөө төлүүлэх саналтай байна. Хохирогчийн зүгээс гомдолтой байгаа...” гэх,
Шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч П.Сарантуяагийн зүгээс: “...Шүүх гэм буруутайд тооцсон. Миний хувьд Б.******* энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.4 дүгээр зүйлд албадлага, эрхшээлд автах гэсэн заалт байгаа. Өөрт нь, гэр бүлийн гишүүн, бусад хүнд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол, хор уршиг учруулахаар заналхийлсний улмаас бусдын эрхшээлд гарцаагүй автаж хийсэн энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэсэн заалтыг Б.*******д хэрэглэж өгөөч. Иймд Б.*******д оногдуулах ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Прокурорын яллах дүгнэлт тэр чигтээ хүчирхийллийг харуулдаг. Ч.******* өмнө нь ч Б.*******гийн биед халдаж 600 нэгжээр торгуулж байсан. Иймд гэмт хэрэгт тооцохгүй байж өгнө үү...” гэх,
Шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч С.Машбатын зүгээс: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-т өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан гэсэн заалт байгаа. 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т бие махбодын, сэтгэл санааны албадлагын, эд хөрөнгийн, албан тушаалын, бусад байдлаар эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх харгалзан үзнэ үү. Бага насны 3 хүүхэдтэй. 3-5 насны хүүхдүүдийг өөрөө өсгөж хүмүүжүүлдэг. Энэ 3 хүүхдийн цаашдын ирээдүйг шүүхээс шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү...” гэх,
Шүүгдэгч Ч.*******ы өмгөөлөгч Ө.Учралын зүгээс: “...Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд торгуулийн ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд оногдуулсан хорих ялыг тус тусад нь эдлүүлж болохоор хуульчилж өгсөн тул тус тусад нь эдлүүлж өгнө үү...” гэх,
Шүүгдэгч Ч.*******ы өмгөөлөгч Э.Уянгын зүгээс: “....Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг дээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлж өгнө үү...” гэх,
Шүүгдэгч Ч.*******ы өмгөөлөгч Б.Оюунбилэгийн зүгээс: “...Ч.******* үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа. Удахгүй хохирол төлбөрийг төлж барагдуулж хохирогчийг хохиролгүй болгоно гэдгээ ярьсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг заасан. Гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх. Хохирлыг нөхөн гаргуулах. Хариуцлагын гол зорилго нь энэ байгаа юм. Энэ хүн олон жилийн хугацаагаар ял аваад явчих юм бол ард нь үлдсэн хүмүүсийн хохирол төлбөрийн асуудал хойшлогдоно. Хохирол төлбөр төлөгдөх боломжгүй нөхцөл байдал үүснэ. Цаашид хохирогч хохирч үлдэх нөхцөл байдал үүсэхийг шүүх ял шийтгэл оногдуулахдаа анхааран үзээсэй гэж хүсэж байна. Ч.*******ы эрүүл мэндийн байдал зэрэг нь хариуцлага оногдуулах, ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал болно...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй, гэм буруугийн талаар маргаж байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөрөөс тодорхой хэмжээнд төлсөн байдал,
Хувийн байдалд: ******* Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа, харин Ч.******* гэмшихгүй байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.
Шүүгдэгч Ч.*******, Б.******* нар нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн ял оногдуулах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хорих ялаар,
шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж зааснаар шүүгдэгч Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 11.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус оногдуулсан ялыг нэмж нэгтгэхээр шийдвэрлэсэн тул шүүгдэгч Ч.*******ы өмгөөлөгч Ө.Учралын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд оногдуулсан хорих ялыг тус тусад нь эдлүүлж болохоор хуульчилж өгсөн тул тус тусад нь эдлүүлж өгнө үү гэсэн саналтай байна...” гэх, шүүгдэгч Ч.*******ы өмгөөлөгч Э.Уянгын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлж өгнө үү...” гэх тайлбар, дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэн шүүгдэгч Ч.*******д оногдуулсан ялыг нэмж нэгтгэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Ч.*******, Б.******* нар нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар 4 ширхэг сиди, 1 ширхэг гэмтсэн гар утас, Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж буй ногоон өнгийн иштэй хайч 1 ширхэг, хуванцар соруул мэт зүйл 1 ширхэг, хажуу талдаа шилэн тарианы шилтэй хуванцар сав 1 ширхэг, амьтны дүрстэй лааны суурь 1 ширхэг, эссэ гэсэн бичигтэй бохир тамхины иш 1 ширхэг, хар улаан судалтай шаргал өнгийн дөрвөлжин төмөр сав 1 ширхэг, жижиг хуванцар соруул 1 ширхэг, хөвөн бамбар 1 ширхэг, зиплок түгжээтэй уутанд хийсэн 0,2451 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт “мөс” гэх бодис зэрэг хураагдсан шүүгдэгч Ч.*******ы нэр дээрх Хаан банк ХХК, Голомт банк ХХК, Хас банк ХХК, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн дансны шилжилт хөдөлгөөнийг битүүмжилсэн, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ч.******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй, шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэлийн прокурорын газраас ******* овогт *******ийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,
******* овогт *******ийн *******д, ******* овогт *******ын ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Ч.*******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “Гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх”,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох бусдыг төөрөгдөлд оруулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулж залилах”,
Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Б.*******д 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ч.*******д Эрүүгийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хугацаагаар тус тус оногдуулсан уг хорих ялыг нэмж нэгтгэн нийт 7 /долоо/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******д 7 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г Хан-Уул дүүргийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр тоотод оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.*******аас нийт 332,000,000 /гурван зуун гучин хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.*******ид олгож, шүүгдэгч Ч.******* нь хохирогч Б.*******д, шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг дискийг хэрэг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, мөн хуулийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ногоон өнгийн иштэй хайч 1 ширхэг, хуванцар соруул мэт зүйл 1 ширхэг, хажуу талдаа шилэн тарианы шилтэй хуванцар сав 1 ширхэг, амьтны дүрстэй лааны суурь 1 ширхэг, эссэ гэсэн бичигтэй бохир тамхины иш 1 ширхэг, хар улаан судалтай шаргал өнгийн дөрвөлжин төмөр сав 1 ширхэг, жижиг хуванцар соруул 1 ширхэг, хөвөн бамбар 1 ширхэг, зиплок түгжээтэй уутанд хийсэн 0,2451 грамм цэвэр жинтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт “мөс” гэх бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, мөн 1 ширхэг гэмтэлтэй I Phone 13 pro max гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст тус тус даалгасугай.
9. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах” тухай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Ч.*******ы нэр дээрх арилжааны банкууд дахь дансны шилжилт хөдөлгөөний хязгаарлалтыг зогсоож холбогдох баримтыг шүүхэд ирүүлэхийг Налайх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.*******д урьд авсан Б.*******той уулзахыг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ