Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 00005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

 Нарийн бичгийн дарга                                  Ч.Ариунсайхан

 Улсын яллагч                                                Д.Уранчимэг

 Хохирогч                                                        Э.Дэлгэрцэцэг, Э.Мөнхзул

 Хохирогчийн өмгөөлөгч                                Н.Дашдулам, Ц.Цогзолмаа

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Х.Сэргэлэнбат

             Шүүгдэгч                                                      С.Мөнхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

            Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  С.Мөнхтүвшинд холбогдох 201618020200 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, халх, 1983 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян 2-р баг, 2-р хэсгийн 06-06 тоотод оршин суух, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №38 тоот шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жил хорих ялаар шийтгүүлж уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, хэрэг хариуцах хариуцах чадвартай, Боржигон овогт Сүхбаатарын Мөнхтүвшин /РД:МБ:83010215/.

 

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Монгол зоог” цайны газрын баруун талд Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот чиглэл дэх төв хатуу хучилттай зам дээр 2016 оны 09 дүгээр сарын 11-ээс 2016 оны 09 дүгээр сарын 12-нд шилжих шөнийн 00-01 цагийн үед С.Мөнхтүвшин нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “20-33” СЭҮ улсын дугаартай  Toyota Landcriuser 80 загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. ”Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. А/ Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 8.Тээврийн хэрэгсэл байрлан явах. 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг зөрчин эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан Э.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн “18-93” УНХ улсын дугаартай “Toyota Prius-11” загварын тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Мөнхзулын бие махбодид хүнд гэмтэл, Э.Дэлгэрцэцэгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Мөнхтүвшин мэдүүлэхдээ: … 2016 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө хөдөөнөөс гэртээ орж ирээд хоол идээд сууж байтал найз маань Булган аймгаас ирлээ ирж айраг уу гэхээр нь очиж тогооны архи, айраг уусан. Тэндээс 00 цаг өнгөрч байхад би “20-33” СЭҮ улсын дугаартай  Toyota Landcriuser 80 загварын тээврийн хэрэгсэл жолоодон “Тэс Петролиум” ШТС орж түлш авах гээд эргэтэл том оврын ачааны авто машины гэрэлд цохиулаад тэгээд замынхаа баруун талаараа гарах гэтэл Prius-11 маркын машинтай мөргөлдөж осол гаргасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Миний буруу  гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Мөнхзул мэдүүлэхдээ: ... 2016 ны 09 дүгээр сарын 11-ний орой шөнийн 00 цагаас 01 цагийн үед Улаанбаатар хотоос Улан-Үд рүү явж байхад Баруун-Хараагийн хурд хязаарлагч дээр өөдөөс гэнэт хурц гэрэл орж ирэхэд  нь машин мөргөлдлөө л гэж бодсон. Би тухайн үед юу ч санахгүй байна. Энэ ослын улмаас миний биед түнхний хайлалт явагдсан, яаралтай түнх солиулах хагалгаанд ор гэж эмч зөвлөсөн. Түнх хайлах юм бол шууд хэвтэрт орно гэж хэлсэн.  С.Мөнхтүвшин надад 2150000 төгрөг өгсөн. Түүнээс миний баримттай зардал 3000000 гаран төгрөг болсон. Үүнд урсгал зардлийг бодоогүй. Урсгал зардлаа нэмэх юм бол 5000000 төгрөг  болно. Миний эмчилгээний зардлыг өгчихвөл гомдол гээд яахав гэж бодсон. Аль болох өөртэйгөө харьцуулаад, амьдрах гэж ядаж яваа хүн гэж бодоод явсан. Одоо миний эмчилгээний зардлыг л гаргаад өгчих. Би эмчилгээний зардлаа аваагүй болохоор гомдолтой байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Дэлгэрцэцэг мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Дархан хот руу явах замд  осолд орсон. Би Улаанбаатар хотоос өөрийн “18-93” УНХ улсын дугаартай “Toyota Prius-11” машинтай найз Мөнхзултай хамт явж байсан. Би тухайн осол болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд хүмүүс бид хоёрыг машинаас татаж гаргаж байсан. Тэгээд нэг ухаан ороход эмнэлэгийн машин дотор байсан. Тэгээд хот руу хүргэгдээд, хотоос манай гэрийнхэн тосч аваад, бид хоёрын рентген зургийг авахуулаад Мөнхтүвшин өөрөө тэндээ үлдсэн. Гэмтэл дээр үзүүлээд 1-2 хоногын дараа эмчилгээний зардалдаа хэрэглээрэй гээд 500000 төгрөг өгсөн. Тэр 500000 төгрөгөөр бид хоёр гэмтлийн эмнэлэг дээр хоёр, хоёр зураг авахуулсан. Рентген зураг нь гэхэд 300000 гаран төгрөг болоод хоёр хоногын дотор л өгсөн 500.000 төгрөг нь дууссан. Одоо миний биеийн байдал муу байна. Хэдэн сар хөдөлгөөнгүй хэвтсэнээс аарцаг цоорох шахсан. Манайх одоо хашаа байшингаа зарж байгаа. Ямарч орлогогүй болчихоод хашаа байшингаа зараад эмчилгээ хийлгье гээд энэ хүн рүү би залгасан. Мөнхтүвшинд би хэвтэрийн хүн, дээрээс нь эмэгтэй хүн болохоор  бие засаж чадахгүй байнга том хүний памперс хэрэглэж байна гэж ч хэлж байсан. Иймээс чи надад хөтөвч олоод ирээч гэж хэлсэн, бас эмнээс минь аваад өгөөч гэж хэлэхээр ямар ч сураг байдаггүй. Хэд хоногийн дараа би самарт явах гэж байгаа гээд ирэхээр нь за тэгээ гээд явуулсан. Ирээд юу ч байхгүй. Чи яасан бэ гэсэн чинь би явчихаад ирсэн гэсэн. Өөр юм хэлээгүй. Гэтэл намайг хэвтэрийн байгаа энэ үед банкинаас зээлээ төл гээд хүмүүс манайд ирээд бичиг өгөөд явсан. Яагаад гэхээр 10 сараас хойш төлбөрөө удаашруулаад 11, 12 сард төлбөрөө төлж чадаагүй учраас банкнаас намайг шүүхэд өгч байна гэсэн. Миний бүх юмыг хааж байна, байрыг маань хураах гэж байна. Би Мөнхтүвшинтэй яриад чи миний эмчилгээний төлбөрийг төлөөд зүгээр л намайг хөл дээрээ босоход минь тусалчих гэсэн. Өөр би чамаас юм нэхэхгүй гэхэд туслаагүй. Одоохондоо би ямар ч мөнгөгүй идэж уух юмны ч мөнгө байхгүй байна. Ганцаараа мөнгө олж орон гэр, үр хүүхдээ тэжээдэг байсан болохоор амьдрал маань хүнд болсон. Одоо би суугаа байдалтай байна, тэрэг авмаар байна. Дөнгөж сууж эхэлж байгаа юм чинь ядаж л өөрөө босоод хоол цайгаа авдаг болмоор байна. Түрдэг тэрэг аваад өгөөч гэсэн. Би өөрөө захаар явж байж хүнээс хуучин тэрэг аваад одоо тэргэнцэр дээр удаан сууж чадахгүй тул хэвтэрийн байдалтай хүний гар хараад байж байгаа. Надаас гадна манай гэр бүлийнхэн бараг орох оронгүй болох гэж байна. Мөнхтүвшин надтай холбоотой байдаг гээд л яриад байна. Яг үнэндээ ямар ч холбоо барихгүй байгаа гэв.

                 Мөрдөн байцаалтанд Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Дэлгэрцэцэг мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цагийн орчимд өөрийн найз Э.Мөнхзулын хамт ОХУ-н Хиагт руу бараа татахаар Улаанбаатар хотоос миний “18-93” УНХ улсын дугаартай Prius-11 маркийн тээврийн хэрэгсэлтэй гарсан. Тэгээд Сэлэнгэ аймгийн Баянгол сум руу орж байхдаа замд зогсож машиндаа цай унд уучихаад хөдлөхдөө Дархан хот хүртэл Э.Мөнхзул машин жолоодохоор болоод би хажууд нь суугаад хөдөлсөн. Тэгээд Баянгол сумын цагдаагийн пост өнгөрөөд явж байтал “Монгол зоог” рестораны урд асфальт зам дээр явж байтал өөдөөс машины гэрэл тусаад ирсэн. Тэгсэн Э.Мөнхзул “Өө гэлүү юу гэлээ” нэг юм хэлээд жолоогоо дарах шиг болсон байх өөдөөс машин ирээд мөргөөд осол болсон... гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-р хуудас/

                 Мөрдөн байцаалтанд Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Мөнхзул мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн орой 22 цагийн үед Улаанбаатар хотоос Э.Дэлгэрцэцэг бид хоёр ОХУ-н Улаан- Үдээс бараа татахаар Э.Дэлгэрцэцэгийн “18-93” УНХ улсын дугаартай Prius-11 маркийн тээврийн хэрэгслийг Э.Дэлгэрцэцэг жолоодоод гарсан. Сэлэнгэ аймаг Баянгол сум орохоос өмнө Хараа голын гүүрний ойролцоо цайны газрын тэнд зогсож би тамхи татаад хэсэг байж байгаад хөдөлсөн. Би жолоо бариад миний хажууд Э.Дэлгэрцэцэг суугаад явсан. “Монгол зоог” рестораны урд талын асфальт зам дээр явж байтал өөдөөс маш хурц гэрэлтэй машин гэнэт гарч ирээд миний жолоодож явсан машиныг мөргөсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 29 дүгээр хуудас/

                 Мөрдөн байцаалтанд Иргэний нэхэмжлэгч Л.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ: ... Тоyota Landcriuser 80 загварын “20-33” СЭҮ улсын дугаартай хар ногоон өнгийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм... 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө намайг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд явж байхад С.Мөнхтүвшин утасдаад хөдөө явах гэсэн юм машинаа өгчих гэхээр нь гэрээс очоод авчих гээд зөвшөөрөөд өгсөн юм. 2016 оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 02 цагийн үед С.Мөнхтүвшингийн эхнэр миний утас руу залгаад С.Мөнхтүвшин зам тээврийн осол гаргасан талаар хэлсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 34 дүгээр хуудас/

                 Мөрдөн байцаалтанд гэрч Г.Гүндэгмаа мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 01 цагийн үед Сэлэнгэ аймаг Баянгол сумын эмнэлгээс миний утас руу залгаад танай нөхөр С.Мөнхтүвшин осол гаргасан байна. Нөгөө 2 хүний биеийнх нь байдал муу байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлэг дээр яваад очтол С.Мөнхтүвшин байж байсан. Нөгөө хоёр хүнийг нь Дархан руу эмнэлэг рүү аваад явсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 38 дугаар хуудас/

                 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний акт №12776

                 1.Дэлгэрцэцэгийн биед умдаг ясны зүүн талын дээд, доод салааны зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

                 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                 3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

                 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 41 дүгээр хуудас/

                 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний акт №12777

                 1.Э.Мөнхзулын биед баруун 3,4,5,7-р хавирганы зөрөөтэй хугарал, цээжний баруун талын хөндийд бага хэмжээний хий, шингэн хуралдалт, зүүн уушгины эдийн олон тооны няцрал, тархи доргилт, зүүн түнхний мултрал, зүүн өвдөгт няцарсан шарх, зүүн шуу, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

                 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

                 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 54 дүгээр хуудас/

                 Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Сүхбаатарын гаргасан №63 тоот дүгнэлт:

                 1. Тоёота ланд крузер 80 маркийн “20-33” СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Боржигон овогт Сүхбаатарын Мөнхтүвшин Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.”Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. А/ Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 8.Тээврийн хэрэгсэл байрлан явах. 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн. “Toyota Prius-11”  маркийн “18-93” УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Мөнхзул нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй гэх дугнэлт /ХХ-ийн 61 дүгээр хуудас/

                  Мөрдөн байцаалтанд  С.Мөнхтүвшин мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө 10 цагийн орчим өөрийн найз Л.Бат-Эрдэнэтэй утсаар яриад түүний эзэмшлийн “20-33” СЭҮ улсын дугаартай Тоёота ланд крузер 80 маркийн тээврийн хэрэгслийг нь гуйж аваад хөдөө явчихаад тус өдрийн 21 цагийн үед Баруунхараад гэртээ ирсэн. Тэгээд тус өдрийн 23 цагийн үед манай найз Бандиа Булганаас ирж байна гэхээр гарч Хүрэл-Өлзий төвийн гадаа уулзсан. Намайг очиход уг төвийн гадна машинтай сууж байсан тэгээд Булганы айраг авчирсан гээд хийж өгөхөөр нь 0,5 литрийг уусан мөн Монгол архи хийж өгөхөөр нь уучихаад юм ярьж сууж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад бензин хийхээр “Тэс петролиум” шатахуун түгээх станц руу Монгол зоог ресторан өнгөрөөд асфальт замаар явж байтал өөдөөс ачааны машин гэрлээ шилжүүлэхгүй ирсэн. Тэгсэн гэрэл нь гялбаад зам харагдахгүй баримжаа алдахаар нь жолоогоо баруун гар тийш дартал замаас гарах гэж байсан. Тэгэхээр нь эргүүлээд сандрахдаа зүүн гар тийш жолоогоо дарсан чинь эсрэг урсгал руу ороод өөдөөс ирж байсан “Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн... /ХХ-ийн 85 дугаар хуудас/

                  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 4-8-р хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 11-14-р хуудас/, Жолоочийн согтуурлын хэмжээ 0,48 гарсан тэмдэглэл /ХХ-ийн 15-р хуудас/, Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /ХХ-ийн 63-68-р хуудас/.

     Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: С.Мөнхтүвшин нь ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-н 94 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 86 дугаар хуудас/ зэрэг болно.

                Шүүгдэгч С.Мөнхтүвшин нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Монгол зоог” цайны газрын баруун талд Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот чиглэл дэх төв хатуу хучилттай зам дээр 2016 оны 09 дүгээр сарын 11-ээс 2016 оны 09 дүгээр сарын 12-нд шилжих шөнийн 00-01 цагийн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “20-33” СЭҮ улсын дугаартай Тоyota Landcriuser 80 загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.”Жолоочид дор дурьдсан зүйлийг хориглоно. А/ Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 8.Тээврийн хэрэгсэл байрлан явах. 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэт түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг зөрчин эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан Э.Дэлгэрцэцэгийн эзэмшлийн “18-93” УНХ улсын дугаартай “Toyota Prius-11” загварын тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Мөнхзулын бие махбодид хүнд гэмтэл, Э.Дэлгэрцэцэгийн бие махбодид хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах  үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, техникийн болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 Шүүгдэгч С.Мөнхтүвшин нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин осол гаргаснаас Э.Мөнхзулын бие махбодид баруун 3,4,5,7-р хавирганы зөрөөтэй хугарал, цээжний баруун талын хөндийд бага хэмжээний хий, шингэн хуралдалт, зүүн уушгины эдийн олон тооны няцрал, тархи доргилт, зүүн түнхний мултрал, зүүн өвдөгт няцарсан шарх, зүүн шуу, өвдөгт зулгаралт бүхий хүнд гэмтэл, Э.Дэлгэрцэцэгийн бие мах бодид умдаг ясны зүүн талын дээд, доод салааны зөрүүтэй далд хугарал, тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл тус тус учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд прокурор энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна.

Шүүгдэгч С.Мөнхтүвшингийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №38 тоот шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 жил хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан байх ба энэ хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй нь Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялтайд тооцох хугацаа дууссан байх тул анх удаа гэмт хэрэг їйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Дэлгэрцэцэгийн шүүгдэгчээс нэхэмжилсэн нийт хохирол төлбөрөөс эмчилгээний төлбөр 463,600 төгрөг /ХХ-ийн 109 дүгээр хуудас/, эмчилгээний төлбөр 160,000 төгрөг /ХХ-ийн 110 дугаар хуудас/, “Аагфармаас” авсан эмийн баримтаар 45,251 төгрөг /ХХ-ийн 113 дугаар хуудас/, Түрээсийн төлбөр 108,000 төгрөг, Машины даатгалын зардалд 207,850 төгрөг, байрны зээлийн төлбөрт 670,000 төгрөг /ХХ-ийн 121 дүгээр хуудас/, “iPhone” загварын гар утасны үнэ 500,000 төгрөг нийт 2,154,701 төгрөгний болон “Toyota Prius-11” загварын суудлын авто машины үнэ 5490000 төгрөг /ХХ-н 63 дугаар хуудас/ зэргийг нотолсон нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангасан байх тул шүүгдэгчээс дээрхи хохирол төлбөрийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч  Э.Дэлгэрцэцэгт олгох нь үндэслэлтэй ба шүүгдэгч С.Мөнхтүвшин нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Дэлгэрцэцэгт 500,000 төгрөг бэлнээр, 2 тооны хонь /харилцан тохиролцож үнэлсэн үнэлгээ нь 300,000 төгрөг/ нийт 800,000 төгрөгийг төлж, “Toyota Prius-11” загварын суудлын авто машиныг худалдаж авч өгсөн нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Харин Э.Дэлгэрцэцэгийн нэхэмжилсэн хохирол төлбөрөөс шүүгдэгч нийт 1,354,701 төгрөгний хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй үлдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Дэлгэрцэцэгт олгох нь зүйтэй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Мөнхзулын шүүгдэгчээс нэхэмжилсэн нийт хохирол төлбөрөөс гэмтэл согог судлалын Үндэсний төвд үзүүлсэн үнийн баримтаар 160,000 төгрөг, “Нахиа Импекс” ХХК-иас авсан эд зүйлийн баримтаар  65,100 төгрөг, “Баруун Зүүн эх” сувилалд сувилуулсан баримтаар 300,000 төгрөг /ХХ-105 дугаар хуудас/, “Баруун Зүүн эх” сувилалд ор хоногийн баримтаар 450,000 төгрөг, шинжилгээ өгсөн шинжилгээний үнийн баримтаар 57,000 төгрөг, шатахууны зардалд 70,000 төгрөг /ХХ-н 106 дугаар хуудас/, нийт 1102100 төгрөгний баримт хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байх ба шүүгдэгч С.Мөнхтүвшин 2016 оны 10 сарын 06-нд 1,500,000 төгрөг хохирогч Э.Мөнхзулд бэлнээр төлсөн /ХХ-н 107 дугаар хуудас/ бөгөөд 397900 төгрөг илүү төлсөн байна. Шүүхэд хэрэг хянагдах явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Мөнхзулаас нийт 1550510 төгрөг гаргуулахаар нотлох баримт дахин бүрдүүлж нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч С.Мөнхтүвшин 2017 оны 01 сарын 13-нд хохирогч Э.Мөнхзулд 500,000 төгрөг төлсөн, өмнө нь илүү төлсөн 397900 төгрөг зэргийг хасаад үлдэх 652610 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Э.Мөнхзулд олгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Дэлгэрцэцэгийн хохирол төлбөр нэхэмжилж хавтаст хэрэгт хавсаргасан зардалын баримт болох 310300 төгрөгний /ХХ-ийн 111-112 дугаар хуудас/, ахуйн зардалд 233500 төгрөгний /ХХ-ийн 221 дүгээр хуудас/, сард олох ашиг 2,000,000 төгрөгний /125-132 дугаар хуудас/ нийт 2,543,800 төгрөгний, Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Мөнхзулын хохирол нэхэмжилсэн  зардалын баримт /ХХ-н 135 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул тэдгээрийг үнэлж шүүгдэгчээс хохирол төлбөр гаргуулах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.Мөнхтүвшинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзаж шүүгдэгчид хуульд заасан хэмжээгээр торгох ялаар шийтгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Мөн энэ хэрэгт Боржигон овогт Лхагвын Бат-Эрдэнийг иргэний хариуцагчаар татсан байх ба ЭБШХуулийн 44 дүгээр зүйлд “Иргэний хариуцагчаар насанд хүрээгүй яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээдийг татан оролцуулж болно” гэж хуульчилсан бөгөөд Мөрдөн байцаалтанд өгсөн Л.Бат-Эрдэний мэдүүлэгт: ... 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө намайг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд явж байхад С.Мөнхтүвшин утасдаад хөдөө явах гэсэн юм машинаа өгчих гэхээр нь гэрээс очоод авчих гээд зөвшөөрөөд өгсөн юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 34 дүгээр хуудас/, Мөрдөн байцаалтанд  өгсөн С.Мөнхтүвшиний мэдүүлэгт: ... 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн өглөө 10 цагийн орчим өөрийн найз Л.Бат-Эрдэнэтэй утсаар яриад түүний эзэмшлийн “20-33” СЭҮ улсын дугаартай Тоyota Landcriuser 80 маркийн тээврийн хэрэгслийг нь гуйж авсан гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд С.Мөнхтүвшин нь уг тээврийн хэрэгсэлийг өөрийн хувийн хэрэгцээнд ашиглах зорилгоор Л.Бат-Эрдэнээс авч замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргасан нь Л.Бат-Эрдэний хариуцлагагүй үйлдлээс болоогүй байх тул түүнийг иргэний хариуцагчаар татсан мөрдөн байцаагчийн тогтоол /ХХ-ийн 136 дугаар хуудас/-ыг хүчингүй болгож, Л.Бат-Эрдэнийг иргэний хариуцагчаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Боржигон овогт Лхагвын Бат-Эрдэнийг иргэний хариуцагчаар татсан 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол, Л.Бат-Эрдэний  эзэмшлийн “Toyota Landcriuser 80” загварын 20-33 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2016 оны 09 дүгээр сарын 29 өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол зэргийг тус тус хүчингүй болгох, Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь энэ зам тээврийн ослоос учирсан  гэмтэлийг цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардалаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, С.Мөнхтүвшингийн ¹ 433637 дугаартай B,С,D,Е ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрїїгийн Байцаан Шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дїгээр зїйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зїйлийн 296.1, 297 дугаар зїйлийн 297.1, 298 дугаар зїйлїїдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Сүхбаатарын Мөнхтүвшинг согтуугаар  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнөөс бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар С.Мөнхтүвшинг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 /тавин нэг/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 12240000 /арван хоёр сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар С.Мөнхтүвшин нь торгох ялаас ноцтойгоор зайлхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг  анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүдэгч С.Мөнхтүвшин нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн  505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар С.Мөнхтүвшинээс бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 652610 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 26-р хороо, 3-682 тоотод оршин суух Гучит овогт Энэбишийн Мөнхзулд, 1354701 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 15-р хороо, Жаргалант 69-1001 тоотод оршин суух, Хатигин овогт Энхтуяагийн Дэлгэрцэцэгт тус тус олгосугай.

6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь энэ зам тээврийн ослоос учирсан  гэмтэлийг цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардалаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 330 дугаар зүйл 330.1.3-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц С.Мөнхтүвшиний №433637 дугаартай “B.C.D.E” ангилалын жолоодох эрхийн үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих шийдвэр гүйцэтгэлийн  албанд хүргүүлж, энэ тухай прокурорт мэдэгдэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

8. Энэ хэрэгт Боржигон овогт Лхагва овогтой Бат-Эрдэнийг иргэний хариуцагчаар татсан 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол, Л.Бат-Эрдэний  эзэмшлийн “Toyota Landcriuser 80” загварын 20-33 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2016 оны 09 сарын 29 өдрийн мөрдөн байцаагчийн тогтоол зэргийг тус тус хүчингүй болгосугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Мөнхтүвшинд урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д  зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.    

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг  гардуулснаас  хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  Давж заалдах шатны  шүүхэд гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Ж.ЭРДЭНЭБАТ.