Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 230

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум  дахь Сум дундын шүүхийн ерөнхий  шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

            Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 2-р баг 20-28 тоотод оршин суух **овогт ** ** /РД:***/-ийн хүсэлттэй   Г.Ариунболдыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Хүсэлт гаргагч  ** шүүхэд гаргасан хүсэлтдээ:

** овогтой **миний бие нь иргэн ** овогтой ** 2008 оны 10 сард анх танилцаж 2009.10.20-нд охин ** төрсөн. ** үл ойлголцсоны улмаас хоёр тийш болсон тул одоог хүртэл би охинтойгоо амьдарч байгаа. **овогтой ** охин ** тэтгэлэг тогтоолгож шүүхэд хүсэлт гаргах гэсэн боловч одоо оршин суугаа тодорхой хаягийг нь мэдэхгүй байна. Сүүлд 2019 оны 7 сард холбогдож учир байдлын хэлж амьдарч байгаа хаягийг нь асуухад уурлаж миний утас болон фб-хаягийг блоклож холбоо барих боломжгүй болсон. Мөн ээж ** ** асуухад уурлаж хэлж өгөөгүй. ** овогтой ** одоогоор Улаанбаатар хотод төмөр зам өртөөнд ажилладаг. Утас:** ФБ-хаяг** түүний ээж **** *** *** **ажилладаг Утас:** ФБүүк хаяг нь ** **. Иймд хариуцагч ** овогтой **эрэн сурвалжилж түүний оршин суугаа газрыг тогтоож өгнө үү гэжээ.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариуцагчаар татагдвал зохих этгээдийн фото зураг зэрэг бичмэл  нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ  нь :

            Шүүх **  хүсэлтийг хангах үндэслэлтэй  гэж үзлээ.

Хүсэлт гаргагч ** нь  иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ** овогтой ** оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжлуулж оршин суугаа хаяг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна. 

** хаяг тодорхойгүйгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг ** шүүхэд гаргах боломжгүй байдал нь тогтоогдсон гэж үзлээ.

Иймд***овогтой ***эрэн сурвалжлах нь үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар  иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох **овогтой **эрэн сурвалжлахыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст үүрэг болгох нь зүйтэй.

Иргэн***утас *** Улаанбаатар *** ажилладаг, ээж ** ** ***Утас: *** дугаартай болно. *** Регистрийн дугаарын мэдээлэл шүүхэд ирээгүй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч ** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д зааснаар  ** овогтой ***эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлахыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ***улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ  шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй дурдсугай.                            

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА