Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 00016

 

Монгол улсын нэрийн өмнөөс :

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж, тус шүүхийн танхимд

            Нарийн бичгийн дарга С.Баянжаргал

            Улсын яллагч Б.Эрхэмбаатар

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ч.Мөнхтөр, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Г.Даваадалай нарт холбогдох 201618020111 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 9 дүгээр баг, Арцатын ¹ 29 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаагийн шийтгэлтэй

 -2008 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн ¹ 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт зааснаар 05 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар 03 жил хорих ялыг өршөөн хасч, 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан

- 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн ¹ 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Чимэдийн Мөнхтөр. /РД:МЗ 80070117/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Мянгад суманд 1982 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн ¹ 13 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 1 удаагийн шийтгэлтэй

-2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн ¹ 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар 03 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Товсон овогт Гомбосүрэнгийн Даваадалай. /РД:ПЗ 82101117/

 Шүүгдэгч Г.Даваадалай нь 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр багт байрлах Давхар тэсрэлт ХХК-ний тэсэлгээний агуулахын бүсэд нэвтрэн орж бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журам зөрчин Ч.Мөнхтөртэй бүлэглэж танхайрсан, шүүгдэгч Ч.Мөнхтөр нь 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 59-59 УНТ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 80 маркийн авто машиныг жолоодон  Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Ноёд гэх газар үйл ажиллагаа явуулдаг Давхар тэсрэлт ХХК-ний тэсэлгээний агуулахын гадна торон хашааг санаатайгаар дайрч дахин ашиглагдахгүйгээр устгаж дотогш нэвтэрч тэсрэх бодисын агуулахын төмөр хаалгыг гарын хорны төмөр саваар цохин цоолж гэмтээн 747000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч Ч.Мөнхтөр нь 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр багт байрлах Давхар тэсрэлт ХХК-ний тэсэлгээний агуулахын бүсэд нэвтрэн орж бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журам зөрчин догшин авирлаж, Г.Даваадалайтай бүлэглэж танхайран Бүрэнцэнгэл харуул хамгаалалтын албаны хамгаалагч Б.Хадхүүг цохиж зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Мөнхтөрийн өгсөн…... 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Ноёд гэх газар луу алтанд явж байхад шинээр торон хашаа барьсан байхаар нь юу байдаг юм бол гэж бодоод хашаа руу орчихоод гарах гэж тойрч байхдаа торон хашааг нь мөргөж гэмтээсэн. Хамгаалагч Хадхүү, Тэрбиш гэх хоёр хүн юу болов яагаад байна гэсээр хүрч ирсэн. Хадхүү хамгаалагч нь намайг хойноос татах үед нь би эргэж харахдаа дээрээс нь дарж унасан юм. Тэгээд галын хорын сав аваад хужаа байдаг гэсэн байна уу ална шүү гээд агуулахынх нь бүргэд хаалгыг цохиж гэмтээсэн нь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Даваадалайгийн өгсөн…. 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Мөнхтөр, Эрдэнэ, Өлзийнаран, Машбат нарын хамт хойшоо алтанд явсан юм. Замдаа архи уусан. Тэгээд нэг торон хашаа руу ороод эргэж гарах гэж байгаад торон хашааг нь дайрч ухсан шуудуунд нь машин суусан. Хамгаалагч Хадхүү ирээд яаж байгаа юм юу болов гэсэн. Мөнхтөр, Хадхүү хоёр зууралдаж аваад ноцолдохоор нь би очоод салгаж авсан. Тэрбиш гэдэг хүн нь Мөнхтөрийг таниад юу болж байна болохгүй шүү гэж байсан. Тэгээд Тэрбиш та нарын машиныг татаж өгөх машин олж ирнэ гээд яваад ирэхдээ цагдаа нарыг дагуулж ирсэн. Тэр хооронд Мөнхтөр галын хор аваад агуулахын хаалгыг цохисон байсан. Хэдэн удаа яаж цохисныг нь би мэдэхгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Д.Туяагийн мөрдөн байцаалтад өгсөн….. Би 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод албан ажлаар явж байтал манай нөхөр Бадрал над руу залгаад танай Ноёд ууланд байрлах тэсэлгээний агуулах руу чинь хүмүүс дайраад байна гэхээр нь би хэсгийн байцаагч Хосбаяр луу залгаж болоод байгаа үйл явдлын талаар мэдэгдсэн юм. Тэгээд би тухайн өдөртөө Улаанбаатар хотоос ирээд 2016 оны 04 дүгээр сарын 29-ний шөнө 01 цагийн үед Ноёд ууланд байрлах тэсэлгээний агуулах руу очиж үзсэн юм. Болсон хэргийн талаар мэдэх зүйл энэ байна…. 2 ширхэг бүргэд хаалга эвдэрсэн. Хашааны тор эвдэрч нурсан байдалтай байсан. Нийт 747000 төгрөгийн хохирол учирсан гэх мэдүүлэг /Хх-н 23 дугаар хуудас/

Хохирогч Б.Хадхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн…. 2016 оны 04 дүгээр сарын 28-ны орой 20 цаг өнгөрч байхад миний хамгаалдаг уурхайн хашаа руу Ланд 80 маркийн ногоон өнгийн машин орж ирээд эхлээд манаачийн байрны хаалгыг мөргөснөө хойшоо явж тэсрэх бодис хадгалдаг байшингийн хашааны төмөр хаалгыг шууд дайрч орсноо тэр хашаан дотор буцаж эргээд сараалжин хашааг буцаж мөргөөд ухсан байсан жалга руу урд дугуйгаараа ороод зогссон. Тэгснээ машин дотроос 3 залуу гарч ирээд Мөөжиг/Мөнхтөр/ гэх залуу нь хужаа нарыг ална гэхэд бид нар гэрт байсан учраас доошоо тэр залуу дээр очоод Тэрбиш ах юун хүмүүс вэ гэхэд та нар хятад хүмүүсийг нууж байна гэхэд Тэрбиш ах тийм зүйл байхгүй одоо боль гэхэд Мөөжиг гэх залуу намайг заамдаж авахаар нь би түлхтэл Мөөжиг гэх залуу миний уруул руу цохитол доод үүдэн шүд хажуу талынх нь шүд хөдөлсөн юм. Ингээд Тэрбиш ах боль гэж тухайн залуусыг болиулсан. Тэрбиш ах машиныг чинь татаж гаргах том машин аваад ирье гэж доошоо уул уруудаж яваад 2 цагдаа авчирсан юм.. Доод үүдэн шүд унаад хажуу талынх нь шүд хөдөлсөн юмНадад одоо санал гомдол гэх зүйл алга. Хохирлын мөнгө гэж 150000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 26 дугаар хуудас/……

Тэрбиш ах бид хоёр тэсэлгээний хашааны гадна талд хараад зогсож байтал Мөнхтөр гэдэг залуу нэг залуутай хамт хүрч ирээд хужаа нар хаана байна бүгдийг нь ална гээд ирэхээр нь Тэрбиш ах бид хоёр хужаа нар байхгүй гэж хэлсэн. Тэгтэл Мөнхтөр нь намайг үгийн зөрүүгүй шууд цохих гэхээр нь би бултаад гарсан. Тэгтэл Мөнхтөр нэг залуутай хамт над руу дайрч намайг газарт унагаагаад дээрээс дараад нүүр рүү гараараа цохитол миний үүдэн нэг шүд унасан юм. Намайг дороо хийчихээд дахиад зодох гээд байхаар нь би хамгаалалтын хувцсаа өөрөө урж байж доороос нь гарч ирсэн юм. Тэгээд би шууд зугатаагаад явчихсан юм. Тэгээд цагдаа нар ирэхээр нь би уулнаас буугаад ирсэн. Бууж ирээд харахад тэсэлгээний агуулахын хаалгыг галын хороор цохиод дотогш хоёр газар цөм цохиод хаясан байсан. Мөнхтөр болон хамт явсан нэг залуу хоёр намайг ямар ч шалтгаангүйгээр цохиж зодож хөнгөн гэмтэл учруулсан юм. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 156 дугаар хуудас/

Гэрч Б.Хосбаярын мөрдөн байцаалтад өгсөн……. 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр би Зүүнхараа орчихоод 20 цаг 10 минутын үед өөрийн ажил болох Ноёд гэх газар байрлах Давхар тэсрэлт ХХК-ний хашааны гадна буутал хүмүүс компанийн хашаан дотор зодолдоод байхаар нь би очоод салгах гэтэл нэг өндөр Даваадалай гэх нөхөр чи хужаа юу тийм бол ална гэх зэргээр дайраад байхаар нь би Тэрбиш ахтай цуг Хадхүү ахыг ноцолдож байсан хүмүүстэй нь зодолдуулахгүй гэж дээшээ гаргаад явуултал Тэрбиш ах машинтайгаа доошоо буутал Мөнхтөр гэдэг залуу тэсрэх бодис хадгалдаг агуулах руу очоод галын хороор цохиод байсан. Тэгээд удалгүй цохихоо болиод машин луугаа очоод байж байхад нь цагдаа нар ирсэн гэх мэдүүлэг /Хх-н 31-32 дугаар хуудас/

Гэрч Н.Тэрбишийн мөрдөн байцаалтад өгсөн…… Тэгтэл 2016.04.28-ны өдөр би Б.Хадхүү хамгаалагчийн хамт хоёулаа хамгаалалтын үүрэг гүйцэтгээд Ноёд гэх газартаа байрлаж байхад орой 20 цагийн орчимд Ланд-80 маркийн машинтай хүмүүс манай хамгаалалтын бүс рүү дөхөж ирэхээр нь манай хамгаалалтын Ланд машин юм байх гэж бодож байтал хамгаалалтын постны хажуугаар дайрч ороод тэсэлгээний агуулахын хашааны гүйдэг хаалгыг дайраад хашаан дотор нь орчихоор нь энэ байдал биш боллоо гэж бодоод би Б.Хадхүүтэй хамт яваад очиход миний таньдгаас Зүүнхараагийн Мөнхтөр гэдэг залуу хоёр давхар торон хашааг жолоодож явсан машинаараа дайраад 1 метр гүнзгий нүх рүү урд дугуйгаараа ороод зогссон юм. Б.Хадхүү бид хоёр очоод та нар чинь юу болж байна гэж хэлсэн чинь Мөнхтөр би хужаа нарыг ална гэж хэлэхээр нь би энд хужаа байхгүй юу болж байгаа юм бэ гэж хэлсэн чинь хужаа байгаа гэж хэлээд тэр гэрт чинь хужаа байгаа очиж үзнэ гээд байхаар нь би хужаа байхгүй тэгээд ч очиж үзэж үздэг хэн бэ  гэж хэлсэн чинь Мөнхтөр, Даваадалай гэх хоёр залуу өдөөж турхираад эхэлж над руу хоёулаа нийлж дайраад Даваадалай нь надад би штангийн аварга, би Увсын хүн би барилддаг гэж хэлээд надад булчингаа үзүүлж дайраад миний хоолойг боож авах гээд байхаар нь би боолгоогүй. Тэгтэл Мөнхтөр нь гүйж очоод Хадхүүг дарж аваад байхаар нь би очоод Мөнхтөрийг хойш нь татаж унагаасан чинь Хадхүү доошоо суучхаад нүүрээ дараад байхаар нь яасан бэ юу болсон бэ гэж гэж асуусан чинь Хадхүү миний шүд рүү цохичихлоо шүд хугарчихвуу яачихав гэж хэлэхээр нь би за шүд зэрэг ч гайгүй байна би чамайг хутгалуулчихсан юм байх гэж бодлоо гэж яриад зогсож байтал Зүүнхараагаас цагдаа нар ирээд тэр хүмүүсийг бариад аваад явсан юм гэх мэдүүлэг /Хх-н 155 дугаар хуудас/

Гэрч Ж.Цолмонгийн мөрдөн байцаалтад өгсөн ……. Тоёота ланд круйзер 80 маркийн 59-59 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би одоогоос 4 жилийн өмнө 2012 оны 02 дугаар сарын эхээр Улаанбаатар хотоос Дүгэрээ гэдэг хүнээс 27.5 сая төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд худалдаж авах үедээ 59-59 УНТ гэсэн гоё дугаартай машин байсан болохоор энэ дугаарыг хурааж аваад Сэлэнгэ аймаг Мандал сумын хаягтай болохоор Сэлэнгийн дугаар өгчих байх гэж бодоод худалдах, худалдан авах гэрээ хийгээд тэр хүний нэрийг өөрийнхөө нэрээр солиулахгүй хэсэг унъя гэж бодоод худалдаж авч байсан юм. Тэрнээс хойш би гэрчилгээн дээрх нэрээ сольж чадахгүй өөрөө худалдаж авсан болохоороо унаж хэрэглэж байгаа. Би 2016.04.28-ны өдөр өөрийн 59-59 УНТ улсын дугаартай ланд 80 маркийн машинаа гражид орхиод хөдөө төмөр замын 241 дүгээр точик руу мал руугаа явчихсан юм. Тэгтэл Мөнхтөр миний машиныг надад хэлэлгүй манай эхнэр Ариунтуяагаас аваад унаад явчихсан тийм хэрэг болсон байсан. Миний машины түлхүүр гэртр байсан юм гэх мэдүүлэг /Хх-н 216 дугаар хуудас/

Гэрч Д.Оюунтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн….. Би талийгаач Дүгэрээгийн эхнэр нь байна. Манай нөхөр Төмөрчөдөрийн Дүгэрээ 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр өвчний учир нас барсан. Манай нөхөр Дүгэрээгийн нэр дээр 59-59 УНТ улсын дугаартай ланд 80 маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг байсан юм. Тэр машинаа 2012 онд зарчихсан, зарсан хүнийхээ нэр дээр худалдах, худалдан авах гэрээ хийгээд өгсөн байх ёстой доо. Одоо тэр машиныг зарчихсан учраас манайд ямар ч хамаа байхгүй шүү дээ гэх мэдүүлэг /Хх-н 218-219 дүгээр хуудас/

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹ 111…….. Дүгнэлт:

1.Хадхүүгийн биед баруун доод 1-р шүд булгарч унасан, уруулын баруун дотор талд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх /Хх-н 35 дугаар хуудас/

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н 04-10 дугаар хуудас/

Хоёр ширхэг бүргэд хаалггыг 520000 төгрөгөөр, төмөр шон, төмрөн тор зэргийг 227000 төгрөгөөр, нийт 747000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн хохирлын үнэлгээ /Хх-н 43 дугаар хуудас/

59-59 УНТ улсын дугаартай Ланд круйзер 80 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /Хх-н 79-80 дугаар хуудас/

Хохирол төлсөн баримт /Хх-н 118-122 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Г.Даваадалай нь 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр багт байрлах Давхар тэсрэлт ХХК-ний тэсэлгээний агуулахын бүсэд нэвтрэн орж бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журам зөрчин Ч.Мөнхтөртэй бүлэглэж танхайрсан, шүүгдэгч Ч.Мөнхтөр нь 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 59-59 УНТ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 80 маркийн авто машиныг жолоодон  Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Ноёд гэх газар үйл ажиллагаа явуулдаг Давхар тэсрэлт ХХК-ний тэсэлгээний агуулахын гадна торон хашааг санаатайгаар дайрч дахин ашиглагдахгүйгээр устгаж дотогш нэвтэрч тэсрэх бодисын агуулахын төмөр хаалгыг гарын хорны төмөр саваар цохин цоолж гэмтээн 747000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч Ч.Мөнхтөр нь 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр багт байрлах Давхар тэсрэлт ХХК-ний тэсэлгээний агуулахын бүсэд нэвтрэн орж бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журам зөрчин ямар ч шалтгаангүйгээр Бүрэнцэнгэл харуул хамгаалалтын албаны хамгаалагч Б.Хадхүүг цохиж зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, бүлэглэж танхайрсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул үйлдсэн хэрэгт нь гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэдэнд эрх үүргийг тайлбарлан өгсөн, хууль зөрчөөгүй байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Мөнхтөр, Г.Даваадалай нар нь үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлэг өгөхдөө энэ хэргийн хохирогч Б.Хадхүү, гэрч Н.Тэрбиш, Б.Хосбаяр нарын мэдүүлгүүдээс зөрүүтэй мэдүүлж байгаа нь сэжигтэн, яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхээ эдэлж байна гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Мөнхтөр, Г.Даваадалай нар нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн танхайрах гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч уг гэмт хэргийг үйлдэхдээ санаатай хамтран оролцсон болох нь нотлогдон тогтоогдож байх тул бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзсэн болно.      

Шүүгдэгч Ч.Мөнхтөр, Г.Даваадалай нар нь нийгмийн амгалан тайван байдал, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчин ямар ч шалтгаангүйгээр хүч хэрэглэн танхайрах явцдаа  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан нь догшин авирласан гэж үзэх үндэслэл болох ба энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг, мөн шүүгдэгч Ч.Мөнхтөр нь танхайрах явцдаа бусдын эд хөрөнгө болох бүргэд хаалга, торон хашаа зэргийг санаатайгаар устгаж, гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиудаар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй ба тэдэнд ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд хуульд заасан хорих ялыг оногдуулах, шүүгдэгч Ч.Мөнхтөрд оногдуулсан хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь багтаан шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

 Шүүгдэгч нар нь согтуурсан буюу мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дах хэсэгт заасныг баримтлан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Мөн шүүгдэгч Ч.Мөнхтөр нь гэмт хэрэг үйлдэж шүүхээр 2 удаа, шүүгдэгч Г.Даваадалай нь гэмт хэрэг үйлдэж шүүхээр 1 удаа тус тус шийтгүүлсэн ба Ч.Мөнхтөрийн ялтай байдал, Г.Даваадалайгийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа нь Анхны адчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуульд хамрагдаж байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд  хамаарч байх ба анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн уг хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг  тогтоох боломжтой байна гэж үзлээ

 

Хохирогч Д.Туяа, Б.Хадхүү нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Мөнхтөрийн бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан Тоёота ланд круйзер 80 маркийн 59-59 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн Ж.Цолмонгийн эзэмшлийнх болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба тээврийн хэрэгслийн эзэмшигч Ж.Цолмон нь тээврийн хэрэгслээ гэмт хэрэг үйлдэхэд ашиглуулсан болохоо мэдээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг баримтлан хураан авах боломжгүй тул уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн төмөр савтай 2 ширхэг галын хорыг эзэмшигч байгууллагад нь буцаан олгох, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад шүүх хуралдаанаас

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон            

 

Тогтоох нь:

 

1.Шүүгдэгч Тайж овогт овогт Чимэдийн Мөнхтөрийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журам зөрчин ямар чшалтгаангүйгээр бусдыг цохиж зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, бүлэглэж танхайрсан, мөн бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Товсон овогт Гомбосүрэнгийн Даваадалайг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журам зөрчин ямар ч шалтгаангүйгээр  бүлэглэж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Ч.Мөнхтөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг баримтлан 01 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт заасныг баримтлан 03 жил 05 хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дах хэсэгт заасныг баримтлан Г.Даваадалайг 03 жил 05 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Мөнхтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 03 жил 05 хоногийн хорих ялд  мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ялыг багтааж, бүгд 03 жил 05 хоногийн хорих ялыг биечлэн эдлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Ч.Мөнхтөрд оногдуулсан 03 жил 05 хоногийн хорих ял, Г.Даваадалайд оногдуулсан 03 жил 05 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг улаан өнгийн төмөр савтай галын хорыг эзэмшигч байгууллагад нь буюу Давхар тэсрэлт ХХК-д буцаан олгох, Ч.Мөнхтөр, Г.Даваадалай нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Мөнхтөрд оногдуулсан 03 жил 05 хоногийн хорих ял, Г.Даваадалайд оногдуулсан 03 жил 05 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, Ч.Мөнхтөрийг 01 жил 03 сарын хугацаагаар, Г.Даваадалайг 01 жилийн хугацаагаар хянан харгалзах, тэнсэгдсэн ялтан нарт хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс болон Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дах хэсэгт заасныг баримтлан Тоёота ланд круйзер 80 маркийн 59-59 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.    

            8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Мөнхтөр, Г.Даваадалай нарт  өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

           

 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.