Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 234

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 , 118,  132 дугаар зүйлийн 132.2.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар **овогт Ч-н Э-а, ** овогт Б-н М-л нарын гэрлэлтийг цуцалсугай.

           2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү М.Б-, 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин М.Н-г нарыг эх Ч.Э-н асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар   2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн хүү М.Б-, 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин М.Н-г нарт тус бүрд 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 настай болтол амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Б.М-с сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Э-а нь хариуцагч Б.М-г хүүхдүүдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдүүдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулж хэн нэг нь хүүхдээ хүмүүжүүлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүйг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хүүхдийн асрамжийг өөрчлөх, тодорхой нөхцөл үүссэн тохиолдолд хариуцагч хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх тухай нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгчид үүрэг болгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцлуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор шүүхийн шийдвэрийн хувийг гэр бүл бүртгэсэн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Цэнд-Аюушид даалгасугай.

8. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 0 дүгээр баг, Рашаант 0-р байр, 00 тоот 00 талбай бүхий орон сууцны ногдох хэсэгт  12 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч 4 166 667 төгрөгөөр багасгаж, 8 333 333 төгрөг нэхэмжилснийг нэхэмжлэгч Ч.Э-а хариуцагч Б.-д төлөхөөр харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж 72.060 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн  хураамжид урьдчилан төлсөн 215.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр 7 хоногийн дотор бүрэн эхээр бичигдэж, шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь  шийдвэр бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор зохигч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Г.АЛГИРМАА