Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/869

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Р.Мягмардорж /Сонгинохайрхан дүүргийн прокурор/,

шүүгдэгч Ж.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Жамъянгаравын Буяндэлгэрт холбогдох эрүүгийн 2308014821488 тоот дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2003 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “********”-д мах бэлтгэгч ажилтай гэх, ам бүл 7, эцэг, эх, 3 дүү, охины хамт Ховд аймгийн Жаргалант сумын 7-р баг, “Магсаржав” 1-р гудамжны 5 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн 10-р хороо, Нисэхийн 9-1566 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Жамъянгаравын Буяндэлгэр /РД: ВЮ03311441/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Буяндэлгэр нь фейсбүүк цахим орчинд бараа захиалахаар холбогдсон нэр бүхий 14 иргэнээс зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 14 удаагийн үргэлжилсэн үйлдлээр:

- 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр фейсбүүк цахим хуудсаар дамжуулан “үнэртэй ус зарна” хэмээн зар оруулан цахим хэрэгсэл ашиглаж, зарын дагуу холбогдсон иргэн Э.Мөнхгэрэлийг *************** тоотод байх үед нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан “Хаан” банкны 5167564697 тоот өөрийн данс руу 45.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

- 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр фейсбүүк цахим хуудсаар дамжуулан “маникюрын сет зарна” хэмээн зар оруулан цахим хэрэгсэл ашиглаж, зарын дагуу холбогдсон иргэн О.Номинг *************** тоотод байх үед нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан “Хаан” банкны 5167564697 тоот өөрийн данс руу 60.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

- 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр фейсбүүк цахим хуудсаар дамжуулан “Тэдди цамц зарна” хэмээн зар оруулан цахим хэрэгсэл ашиглаж, зарын дагуу холбогдсон иргэн **********-ийг **************тоотод байх үед нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан “Хаан” банкны 5167564697 тоот өөрийн данс руу 69.900 төгрөг шилжүүлэн авч залилсан,

- 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр фейсбүүк цахим хуудсаар дамжуулан “гэрэл асдаг цэцэг, бамбарууш бэлгийн багц зарна” хэмээн зар оруулан цахим хэрэгсэл ашиглаж, зарын дагуу холбогдсон иргэн А.Төмөрчөдөрийг **************** тоотод байх үед нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан “Хаан” банкны 5167564697 тоот өөрийн данс руу 35.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

- 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр фейсбүүк цахим хуудсаар дамжуулан “хувцасны шургуулга зарна” хэмээн зар оруулан цахим хэрэгсэл ашиглаж, зарын дагуу холбогдсон иргэн Ө.Болорчулууныг **********************тоотод байх үед нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан “Хаан” банкны 5167564697 тоот өөрийн данс руу 80.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

- 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр фейсбүүк цахим хуудсаар дамжуулан “гэрэл асдаг цэцэг, бамбарууш бэлгийн багц зарна” хэмээн зар оруулан цахим хэрэгсэл ашиглаж, зарын дагуу холбогдсон иргэн ***********-г Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо “******************* тоотод байх үед нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан “Хаан” банкны 5167564697 тоот өөрийн данс руу 35.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

- 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр фейсбүүк цахим хуудсаар дамжуулан “гэрэл асдаг цэцэг, бамбарууш бэлгийн багц зарна” хэмээн зар оруулан цахим хэрэгсэл ашиглаж, зарын дагуу холбогдсон иргэн Ш.Нямдоржийг Сонгинохайрхан дүүргийн **-р хороо *** гарам **************** тоотод байх үед нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан “Хаан” банкны 5167564697 тоот өөрийн данс руу 35.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

- 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр фейсбүүк цахим хуудсаар дамжуулан “гэрэл асдаг цэцэг, бамбарууш бэлгийн багц зарна” хэмээн зар оруулан цахим хэрэгсэл ашиглаж, зарын дагуу холбогдсон иргэн Н.Сарантуяаг Баянгол дүүргийн **-р хороо “*****” хотхон **** тоотод байх үед нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан “Хаан” банкны 5167564697 тоот өөрийн данс руу 30,000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

- 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр фейсбүүк цахим хуудсаар дамжуулан “гэрэл асдаг цэцэг, бамбарууш бэлгийн багц зарна” хэмээн зар оруулан цахим хэрэгсэл ашиглаж, зарын дагуу холбогдсон иргэн С.Мөнгөншагайг *********** дүүргийн ***-р хороо “*********” ******* тоотод байх үед нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан “Хаан” банкны 5167564697 тоот өөрийн данс руу 30.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

            - 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр фейсбүүк цахим хуудсаар дамжуулан “бэлгийн багц зарна” хэмээн зар оруулан цахим хэрэгсэл ашиглаж, зарын дагуу холбогдсон иргэн Э.Энхдөлгөөнийг Баянгол дүүргийн 2-р хороо Төмөр замын дээд сургууль дээр байх үед нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан “Хаан” банкны 5167564697 тоот өөрийн данс руу 35.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

- 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдөр фейсбүүк цахим хуудсаар дамжуулан “сурагчийн цүнх зарна” хэмээн зар оруулан цахим хэрэгсэл ашиглаж, зарын дагуу холбогдсон иргэн Н.Болормааг Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо 67В-21 тоотод байх үед нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан “Хаан” банкны 5167564697 тоот өөрийн данс руу 30.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

- 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр фейсбүүк цахим хуудсаар дамжуулан “ор хөнжлийн даавуу хүргэлтээр авах уу, 100 хувь төлөх юм бол хүргэлт үнэгүй” зарна гэж иргэн Г.Мөнхцэцэгийг Баянзүрх дүүргийн 7-р хороо 37А-41 тоотод байхад нь түүний *********дугаарын утас руу холбогдож зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан “Хаан” банкны 5167564697 тоот өөрийн данс руу 85.000 төгрөг шилжүүлэн авч залилсан залилсан,

- 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр фейсбүүк цахим хуудсаар дамжуулан “ор хөнжлийн даавуу хүргэлтээр авах уу, 100 хувь төлөх юм бол хүргэлт үнэгүй” зарна гэж иргэн ***********-ыг Налайх дүүргийн 3-р хороо “Замчин” 35-238 тоотод байхад нь түүний 89261012 дугаарын утас руу холбогдож зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан “Хаан” банкны 5167564697 тоот өөрийн данс руу 85.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

- 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр фейсбүүк цахим хуудсаар дамжуулан бараа авахаар захиалга өгсөн иргэн Н.Найданбатыг Сонгинохайрхан дүүргийн 37-р хороо “Содон” хорооллын 104-103 тоотод байхад нь түүний 86017131 дугаарын утас руу холбогдож “гудас захиалсан байна, 100 хувь төлөх юм бол хүргэлт үнэгүй” гэх зэргээр зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Хаан” банкны 5167564697 тоот өөрийн данс руу 75.000 төгрөг шилжүүлэн авч бусдад нийт 729.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Буяндэлгэр мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Ж.Буяндэлгэр нь хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар үргэлжилсэн үйлдлээр эзэмшигч, өмчлөгч нарын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс нийт 729.900 төгрөгийг гаргуулж, нэр бүхий хохирогч нарт тус тус олгох” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Ж.Буяндэлгэр нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Буяндэлгэрийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Буяндэлгэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Мөнхгэрэлд 45.000 төгрөг, хохирогч О.Номинд 60.000 төгрөг, хохирогч Н.Алтанцэцэгт 69.900 төгрөг, хохирогч А.Төмөрчөдөрт 35.000 төгрөг, хохирогч Ө.Болорчулуунд 80.000 төгрөг, хохирогч А.Мөнхжаргалд 35.000 төгрөг, хохирогч Ш.Нямдоржид 35.000 төгрөг, хохирогч Н.Сарантуяад 30.000 төгрөг, хохирогч С.Мөнгөншагайд 30.000 төгрөг, хохирогч Э.Энхдөлгөөнд 35.000 төгрөг, хохирогч Н.Болормаад 30.000 төгрөг, хохирогч Г.Мөнхцэцэгт 85.000 төгрөг, хохирогч Ж.Жавзандуламд 85.000 төгрөг, хохирогч Н.Найданбатад 75.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч Ж.Буяндэлгэр нь хохирогч нарт учирсан дээрх хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Ж.Буяндэлгэрээс нийт 729.900 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгох нь зүйтэй гэж үзэв. 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Ж.Буяндэлгэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Ж.Буяндэлгэр нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Буяндэлгэрийг үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн түр оршин суугаа газар болох Нийслэлийн Хан-Уул дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2308014821488 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Буяндэлгэр нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Жамъянгаравын Буяндэлгэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Буяндэлгэрийг 6 /зургаан/ сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн түр оршин суугаа газар болох Хан-Уул дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Буяндэлгэр нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Буяндэлгэрээс нийт 729.900 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Мөнхгэрэлд 45.000 төгрөг, хохирогч О.Номинд 60.000 төгрөг, хохирогч Н.Алтанцэцэгт 69.900 төгрөг, хохирогч А.Төмөрчөдөрт 35.000 төгрөг, хохирогч Ө.Болорчулуунд 80.000 төгрөг, хохирогч А.Мөнхжаргалд 35.000 төгрөг, хохирогч Ш.Нямдоржид 35.000 төгрөг, хохирогч Н.Сарантуяад 30.000 төгрөг, хохирогч С.Мөнгөншагайд 30.000 төгрөг, хохирогч Э.Энхдөлгөөнд 35.000 төгрөг, хохирогч Н.Болормаад 30.000 төгрөг, хохирогч Г.Мөнхцэцэгт 85.000 төгрөг, хохирогч Ж.Жавзандуламд 85.000 төгрөг, хохирогч Н.Найданбатад 75.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Буяндэлгэр нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.Буяндэлгэрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч нар, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Буяндэлгэрт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ