Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/887

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Г.Онон,

иргэдийн төлөөлөгч С.Пүрэвдорж,  

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Сүхээ, Г.Тамир,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.Золжаргал,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Я.Батханд,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч О.Санчирбал,

шүүгдэгч *******, ******* тэдгээрийн өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч К.Манлай, Д.Мөнх-Очир,

шүүгдэгч*******,түүний өмгөөлөгч С.Мөнхтулга,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цэрэнпил, түүний өмгөөлөгч Д.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А, Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

- Шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******,*******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

- Шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

 - Шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000001134 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 14-нд Ховд аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт , тоотод оршин суух, урьд

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 621 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлж байсан, ,/,

 

2. Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 19-нд Төв аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Төв аймгийн тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ,/,

3. Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 24-нд Сэлэнгэ аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, , /РД: /,

4. Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 28-нд Сэлэнгэ аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Баянгол дүүргийн ***-р хороо, **** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, , /РД: /,

5. Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 01-нд Булган аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эцгийн хамт С, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, , /РД: /,

6. Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 02-нд Хэнтий аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт ************* дүүргийн ***-р хороо, *********** тоотод оршин суух, урьд

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 720 дугаар  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, , /РД: /,

7. Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, , /РД: /,

8. Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаан холбооны инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт ********** дүүргийн **-р хороо, Бэлхийн ************ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, , /РД: /.

 

9. Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 22-нд Сэлэнгэ аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 7, эцэг, эх, эхнэр, хүүхэд, эгч, дүү нарын хамт тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, , /РД: /.

Холбогдсон хэргийн талаар:

- Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Икс Эс” гэх нэртэй шөнийн цэнгээний газарт амь хохирогч Д.Хадбаатарын цээжин тус газар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр халдаж түүний биед зүүн 6, 7 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

- Шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нар нь бүлэглэж мөн цаг хугацаанд амь хохирогч зодож түүний биед гялтанд цус хуралт, 2 чихний дэлбэнгийн цус хуралт, нүүрний баруун талын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхины салстад цус хуралт, дух зулайн хуйх, зүүн мөр, цээж баруун суганд цус хуралт, хэвлийд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

- Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж 2022 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Икс Эс” гэх нэртэй шөнийн цэнгээний газарт амь хохирогч Д.Хадбаатарын толгойн зүүн зулай хэсэгт гуталтай хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр зодож алсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн,

- Шүүгдэгч *******, *******, *******,*******, *******, *******, *******, *******, ******* нар нь бүлэглэж мөн цаг хугацаанд үл ялих зүйлээр шалтаглаж нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдын амь нас хохирох нөхцөлд байдалд хүргэж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр миний төрсөн өдөр байсан бөгөөд төрсөн өдрөө тэмдэглэх гээд байж байсан. Тэгээд Гансүх, Ганзориг нар намайг дуудсан. Тэгээд хорооллын эцэст караокед ороод 1 шил архи уугаад түүнээс гараад баар орсон. Бааранд ороод 1 шил архи, ундаа авч ширээндээ бөөнөөрөө сууцгаасан. Баарны гадаа шорлогын хажууд Ариунсан бид 2 тамхилаад зогсож байхад дотор зодоон болж байна гээд баарнаас 2-3 хүн гараад ирсэн. Тэгээд баарнаас гарч ирсэн Амарсанаа гээд залууг заамдаж аваад байж байхад араас нь Гансүх гээд бид нартай хамт явж байсан залууг цохиж унагаасан. Тэгээд дахиад нэгийг нь бас цохиж унагаасан. Баарны гадаа олуулаа байсан бөгөөд би тухайн үед шар малгайтай цамцтай байсан. Миний толгойг доош нь дараад, цохиод байсан. Тэгээд баарны гадаа маргалдаж байгаад салсан. Улмаар дуудлагын жолооч дуудсан ба хүлээж байгаад нэг шил архи уусан. ******* нь манай 4 найз ирж байгаа гэж хэлсэн, удалгүй ирэхээр нь баар луу орсон бөгөөд зодоон болно гэж мэдээгүй. Бааранд ороход Амарсайхан буйдан дээр сууж байхаар нь очиж Амарсайхантай суугаад гар бариад юм яриад суух гэхэд араас Ганболор ирээд пивоны шил Амарсайханыг цохисон. Тэгээд би зодооныг болиулаад ширээнд суулгасан. Тэгээд араар зодоон болоод Амарсайхантай муудалцаад цохисон. Тэгээд баарнаас гарч явахад хаалга руу нэг хүнийг чирэгдэж явж байсан ба түүнийг эргэж хараад нэг удаа цээж рүү нэг удаа өшиглөсөн. Гарах хаалганы хажууд үүдэнд хэвтэж байсан бөгөөд дээгүүр нь тонгойж харчхаад явсан. Тэгээд харьсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр бааранд орой 11 цагийн үед орсон. Бид нар наад захын ширээнд суугаад 1 шил архи, пиво захиалсан. Бүжгийн тайлбар дээр байхад манай ширээн дээр танихгүй залуу ирж суусан бөгөөд суухдаа Гандөлийн цамцан дээр суусан бөгөөд үүнээс болж муудалцсан. Тэгээд баарны хамгаалагч нар баарнаас гар гэж хэлсэн. Тэгээд баарнаас гарахад гадаа *******, н.Гансүх нар хэсэг хүмүүстэй маргалдаад зодолдож байсан. Тэгээд би араас нь очоод салгахад Амарсайхан гээд залуу намайг цохиод авсан. Баарны хамгаалалтын хүмүүс ирээд боль гэж хэлээд хөөсөн. Амарсайхантай хамт явсан хүмүүс бид нар луу дайраад, бид нарыг буудлын хойгуур хөөсөн. Тухайн үед 9272 улсын дугаартай приус 30 автомашинаа замын эсрэг талд тавьсан байсан бөгөөд машин руугаа алхаж байх хугацаанд жолооч дуудсан. Тэгээд дуудлагын жолооч иртэл машинд байсан нэг шил архийг уусан. Бааран дотор байхдаа найз******* руу залгасан байсан бөгөөд машиндаа сууж байхад******* сансарт явж байна гээд ярьсан. Тэгээд баар луу эргээд орсон. Баар руу ороход ******* эхлээд орсон. Тэгээд ******* бид нартай зодолдсон залуучуудтай очоод гар барьж байсан бөгөөд Амарсайхан нь миний нүдийг цохисон байсан болохоор Амарсайханыг би шил аваад цохисон. Тэгээд араас манай хэд орж ирээд зодоон болсон. Нөгөө 2 залуутай манай хамт явсан хүмүүстэй маргалдаж байсан. Миний хажууд ширээний хажууд нэг залуу хэвтэж байхаар нь дал, мөр, суга  хэсэг рүү дэвссэн. Тэгээд баарны зөөгч эмэгтэй түлхэхээр нь дахиж ирээд 2-3 удаа дээрээс нь өшиглөсөн. Нийт 4-5 удаа дээрээс нь өшиглөсөн. Тэгээд баарны үүдэнд текний хажууд нь нэг нь чирсэн явж байхад хамт чирээд үүдэнд үлдээгээд тэгээд баарнаас гарсан. Хэнийг хаана яаж цохисноо мэдэхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Тухайн өдрийн баарны нойл руу түрүүлээд орсон бөгөөд буцаж гарч ирэхэд байхгүй байхаар нь хайж байгаад буцаж баар луу орсон. Намайг баар луу ороход зодоон болоод дууссан, ширээ сандал нь замбараагүй болсон байсан. н.Амарсайхан, ******* нар хүмүүстэй барьцалдсан байсан. Тэгээд баар луу ороод Амарсайхан, Цогцэнд нар дээр очоод баарны гадаа болсон маргаан дээр ах Гансүхийг унатал нь цохиж байсан юм. Тэгэхээр нь Амарсайхан дээр очоод “манай ахыг гадаа зүгээр байхад цохиж, унагаасан гээд” Амарсайханы зүүн шанаа руу баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд утас дугараад баарнаас гарсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр *******гийн билльярдын газар очиж тоглож байхад Ганцолмонгийн утас дугараад ******* хороололд байна гээд дуудсан. Тэгээд бид нар бөөндөө баар луу орсон. Би баар луу ороод хамгийн хойд талын ширээд очиж суусан бөгөөд гэрэл муутай, хөгжим чанга байсан болохоор хаана юу болж байгааг мэдээгүй. Миний хажуу талын ширээнд Амарсайхан гээд залуутай барьцалдсан байсан бөгөөд болиулах зорилготой очсон. Тэгээд намайг цохиод авахаар нь нэг удаа цохисон. Тэгээд баарнаас гарсан. Бааранд юу болсон талаар сайн санахгүй байна...” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цэрэнпил мэдүүлэхдээ: “...Би 2 хүүхэдтэй бөгөөд амь хохирогч нь манай том хүүхэд байсан бөгөөд Улаанбаатарт ирээд багш мэргэжлээр ажиллаж байсан бөгөөд хэрэг гарахын өмнөхөн хотод ажил хийхээр ирсэн байсан. Маш их харамсаж байна. Оршуулгын зардал, бусад хохирол төлбөрт 35 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс 22.800.000 төгрөг төлөгдсөн. Шинээр 546.200 төгрөгийн замын зардал болон сэтгэл санааны хохирол төлбөрийг нэхэмжилж байгаа. Гомдолтой байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 30-36 дахь тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 37-41 дэх тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цэрэнпилийн:

“...2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гар утсаар ярихад 14 цагийн үед Д.Хадбаатар нь Сүхбаатарын талбай дээр жагсаал болоод тэнд оччихоод буцаад гэр рүүгээ явж байна гэж хэлж байсан юм. Тэгээд би орой 20 цагийн үед хүү Д.Хадбаатар руу ярьсан чинь Д.Хадбаатар нь гэртээ унтаж байгаад босож ирээд хоолоо идэж байна, одоо усанд орчхоод буцаад унтлаа, маргааш ажилдаа явна гэж хэлсэн. Өөр зүйл бол яриагүй бөгөөд маргааш нь 2022 оны 3 дугаар сарын 18-ны өглөө над руу Шугарсүрэн надад Хадбаатар ариун цэврийн өрөө рүү орчхоод гарч ирдэггүй гэсэн зүйл ярьж байсан. Тэгээд орой 18 цагийн үед Чанцалдулам над руу хүү тань нас барчхаж гэж хэлсэн. Тэгээд  би 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот руу гарсан юм. Би хүү Д.Хадбаатарын Улаанбаатар хотод нийлдэг, найзалдаг хүмүүсийн талаар бол мэдэхгүй. Харин Завхан аймагт бол сургуулийнхаа хүмүүстэй нийлж явдаг байсан юм. Мөн найз охин, үерхдэг охинтой байсан талаар нь бол би мэдэхгүй, надад хэлж байгаагүй юм. Миний хүү Д.Хадбаатарт ямар нэгэн хууч өвчин гэхээр зүйл байхгүй. Нүдний хараа муудаж байна л гэж хэлж байсан юм. Талийгаач хүү маань даруу төлөв, бусадтай нийтэч, хүмүүстэй маргалдаад байдаггүй, юмны эвийг олоод л явчихдаг зан чанартай, цэвэрч, нямбай байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавина, хүмүүстэй маргалдана гэж байхгүй. Ер нь бол согтготлоо архи уудаггүй юм. Миний хүү уг нь гэнэт нас барна гэж байхгүй. Ямар нэгэн зүйл болсон байх гэж бодож байна, хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Нэмж хэлэх зүйлийн хувьд хүүгээ алдсан цагаас хойш миний сэтгэл санаа маш тавгүй, зүрх хаагдаж магадгүй байнга эмнэлэгт үзүүлж байнга хяналттай байгаа. Мөн манай хүү бусдын гарт амь насаа алдаж бидэнд маш их гарз хохирол, учраад маш их зардал гарч байна. Мөн дээрээс нь буяны ажилд лам нарт алтан хайрцаг нээлгэхэд 300.000 төгрөг, хойдын буяны ном уншуулахад 500.000 төгрөг, оршуулгын газарт ном машин тэргээр очих шатахуун тос 450.000 төгрөг, 2 ламд тус бүрд нь 250.000 төгрөгийн үнэ бүхий хонь /манай тэнд тийм ханштай байдаг/ 100.000 төгрөг өгсөн. Бас 49 хоног хураах хүртэл 7 хоног бүр 200.000 төгрөгөөр хурал дааж нийт 1.000.000 төгрөг өгч яг хоног хураахад шатахууны мөнгө 400.000 төгрөг, 4 лам авч ирэн ном уншуулахад тус бүрд 100.000 төгрөг, нэг нэг хонь өгсөн. Нийт 1.400.000 төгрөг өгсөн. Бас буяны ажилд 2 жолооч хөлсөн авч явсан. Уг хоёр жолоочид тус бүрд нэг нэг хонь /хонь 250.000 төгрөг/ өгсөн. Яг одоогоор бид нарт нийт 34.836.365 төгрөг учирсан байна. Мөн дээрээс нь би хүүгээ алдсан цагаас хойш сэтгэл санаагаар унаад сэтгэл зүйн хувьд маш хэцүү хохирол учирсан. Уг хохиролд 50.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би маш их гомдолтой байна. Уг хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авхуулж өөрт учирсан хохирол мөнгийг бүрэн төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 58 дахь тал/,

 

Хохирогч ын:

“...Амарсайхан нь хорооллын тийшээ бааранд оръё гэж хэлэхээр нь Хадбаатар бид хоёр зөвшөөрөөд таксинд суугаад явж байгаад Баянгол дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Экс Эс” нэртэй шөнийн цэнгээний газарт ороод баруун талын буланд ширээ аваад 150.000 төгрөгийн пивоны сет аваад уугаад сууж байсан чинь Амарсайханы танил Шинэбаяр гэх залуу тухайн бааранд явж таараад бид дөрөв хамт пиво уусан юм. Тэгээд Амарсайхан, Шинэбаяр хоёр бүжгийн талбай руу бүжиглэхээр гарсан Хадбаатар бид хоёр ариун цэврийн өрөө орохоор явж байсан чинь бүжгийн талбай дээр Амарсайхан, Шинэбаяр хоёр байхгүй болохоор нь Хадбаатар бид хоёр тухайн баарнаас гараад харсан чинь гадна талд Амарсайхан, Шинэбаяр хоёр үл таних 7-8 хүнтэй зодолдож байхаар нь бид хоёр салгаад буцаад авч ороод сандал ирээд сууж байсан юм. Улмаар хэсэг хугацаа өнгөрөөд байж байхад дахиад Амарсайханы нэг үл таних эрэгтэй найз гэх хүн бид нарын ширээнд хамт сууж байсан. Тэгсэн чинь Амарсайхан, Шинэбаяр, дахиад тэр найз нь гэх залуу тэр гурав бүжиглэхээр гарсан. Хадбаатар бид хоёр юм яриад пивоо уугаад сууж байсан чинь Хадбаатар надад хандаж Амарсайхан чинь дахиад алга болчихсон байна шүү дээ гэж хэлэхээр нь Хадбаатар бид хоёр дахиад баарны гадна гарахад Амарсайхан, Шинэбаяр хоёр хоёулаа үл таних хүмүүстэй маргалдаад байж байсан. Тэгэхээр нь дахин салгаад баар руу Амарсайхан, Шинэбаяр нарыг авч ороод нөгөө сүүлд ширээн дээр суудаг залуу гэр рүүгээ явлаа гэхээр нь явуулчхаад буцаж орж сандал дээр суулгаад Амарсайхан, Шинэбаяр нарт одоо болно, битгий зодоон хийгээд хэл ам татлаад бай, гай болно гэж хэлээд сууж байсан чинь Хадбаатар дахиад нэг, нэг пиво уучхаад асуудалгүй харьцгаая гэж хэлэхээр нь бид нар зөвшөөрөөд дахиад 3 шил пиво захиалаад сууж байхад Шинэбаяр нь бүжиглэнэ гээд бүжгийн талбай руу явсан, яг Шинэбаяртай зөрөөд удалгүй 10 гаран залуучууд бид гурав дээр ирээд Амарсайханд хандаж нэг залуу нь би эргэж ирнэ гэж хэлээгүй юу муу нус минь одоо үзье гэж хэлээд шууд бид гурвыг гурвууланг нь зодож эхэлсэн юм. Тэгээд би зодуулж эхлээд түр хугацаанд ухаан алдаж, нэг мэдсэн чинь нэг эмэгтэй зүгээр үү, зүгээр үү гэж хэлээд намайг сэрээсэн, тэгэхээр нь би өөрийнхөө гар утсаар шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Улмаар Хадбаатар бид хоёр баарнаас гарч гаднаас нь тус тусдаа такси бариад гэр рүүгээ явцгаасан. Тэгсэн чинь ардаас Цагдаагийн газраас залгаад гомдолтой байна уу гэж асуухаар нь бид нар маш их гомдолтой байна гэж хэлсэн чинь маргааш өглөө хамт зодуулсан найзынхаа хамт ирээд гомдлоо гаргаарай гэж хэлсэн юм. Тэгээд маргааш нь би найз Хадбаатар руу залгасан боловч гар утсаа огт авахгүй дуудаад байсан юм. Тэгсэн чинь 2022 оны 3 дугаар сарын 19-ний орой 22 цагийн үед ангийн групп дээр Хадбаатарыг нас барсан талаар мэдээлэл ангийн хүүхдүүд маань оруулсан байсан. Би тэр залуучуудыг огт танихгүй, тэр залуучууд учир зүггүй шууд л цохиод, зодоод газарт унагаасан, дээрээс дэвсэж байсан болохоор харах боломжгүй байсан юм. Намайг хэдэн хүн цохисон талаар мэдэхгүй байна. Д.Хадбаатарын биед тэр олон залуучууд л халдаж, цохиж зодсон, би харах нь битгий хэл өөрөө ухаан алдсан байсан юм. Д.Хадбаатарын зүүн талын чихнээс нь цус гарсан байсан, өөр ил харагдах гэмтэл мэдэгдээгүй, миний ч гэсэн баруун талын чихнээс цус гарч нүүрээр тархсан байсан юм. Одоо миний толгой өвчтэй, эрүүний баруун талын хэсэг хавдсан, баруун талын чихний хэнгэрцэг цоорсон, баруун талын чигчии хуруу хөхөрч хавдсан, баруун талын хавирга өвчтэй байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 61-62, 64 дэх тал/,

 

Хохирогч :

“...Би 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байсан чинь орой 22 цагийн орчим байх манай танил ах Бүрнээбаатар утсаар ярьж 21-р хороололд найзтайгаа байна хүрээд ир гэж дуудсан юм. Ингээд би Бүрнээбаатар ахын зааж өгсөн газарт очсон. Тухайн үед Бүрнээбаатар ах ганцаараа байсан бөгөөд удаагүй Хадбаатар гэх найз нь ирсэн. Бид гурав нийлж 21-р хороололд пабад сууж байгаад пиво ууж байгаад 00 цагийн орчим гарч 3, 4 дүгээр хороололд байдаг “Икс Эс” нэртэй шөнийн цэнгээний газарт очсон. Тухайн бааранд манай найз Шинэмөнхийн найз охин зөөгч хийдэг байсан юм. Би бааранд очихоос өмнө Шинэмөнхтэй ярьсан чинь бааранд байна гэж хэлсэн. Ингээд Хадбаатар, Бүрнээбаатар ах нарын хамт бааранд орж хамгийн булангийн ширээнд сууж 11 шил пиво авч ууж байсан. Энэ үед манай найз Шинэмөнх бид нар дээр ирж нийлж пиво ууж, бид нар гарч орж бүжиглэж байгаад баарны гадаа тамхи татах гэж гарсан чинь нэг танихгүй шар малгайтай цамцтай бүдүүн залуу намайг заамдаж аваад бид хоёр маргалдсан. Тухайн үед уг залуу 5-6 залуугийн хамт байсан бөгөөд хамт явсан хүмүүс нь намайг цохиж аваад байхаар нь нэг хар хувцастай залууг нэг удаа цохисон чинь араас Бүрнээбаатар, Хадбаатар хоёр ах гэрч ирээд бид нарыг салгаж нэг их зодоон болоогүй салаад баар руу орсон. Бид нар бааранд орж суугаад нэг их удаагүй 1 цаг орчим пиво уугаад сууж байсан чинь гаднаас нөгөө надтай маргалдсан шар цамцтай бүдүүн залуу орж ирж гар бариад араас нь үгийн зөрүүгүй шууд пивоны шил авч зодоод эхэлсэн. Би тэр хүмүүстэй барьцалдаж аваад байж байхад араас нь 10 орчим залуучууд орж ирээд Бүрнээбаатар, Хадбаатар ах нарыг чирээд зодоод байсан. Уг үйл явдал маш богино хугацаанд нөгөө хүмүүс бид гурвыг зодож байгаад гараад яваад өгсөн. Би тэр хүмүүсийг гарч явах үед нойл орж нүүрээ угаагаад буцаж гарч ирсэн чинь Бүрнээбаатар, Хадбаатар ах нар байхгүй байсан. Би Бүрнээбаатар ахын утсаар ярьж хаана байгаа талаар асуусан чинь явсан байна гэж хэлсэн. Ингээд би шууд гэртээ харьсан. Тухайн үед ийм зүйл болсон. Би өмнө өгсөн мэдүүлэгт болсон зүйлийн талаар ярьсан байгаа нэмж ярих зүйл байхгүй. Миний биед ямар нэгэн учирсан гэмтэл байхгүй. Надад нэхэмжлэх зүйл санал гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 70 дахь тал/,

Гэрч :

“...Хадбаатар нь манай ээжийн эгчийн том хүү байгаа юм. БЗД-н 4-р хороо 10-р байрны 47 тоотод манай гэрт 2021 оны 8 дугаар сараас хойш амьдарч байгаа бөгөөд физикийн багш мэргэжилтэй, аль сургуульд ажилдаг гэдгийг нь асуухад 127-р сургуульд ажилдаг гэдэг. Өчигдөр буюу 2022 оны 3 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчимд нэг хүнтэй утсаар яриад одоо гарлаа багшаа гээд гараад явсан. Тэгээд би унтаад өгсөн бөгөөд Хадбаатарыг шөнө хэдэн цагт ирсэн гэдгийг мэдэхгүй. Хадбаатарыг гэрээс гараад явах үед манай нөхөр болон нөхрийн дүү байсан. Тэгээд би өглөө 8 цагт сэрээд нойл орох гэсэн чинь Хадбаатар нойл дотор байсан бөгөөд юм ярихгүй дотроо унтаж байгаа юм шиг дуугараад дотроосоо түгжээтэй байхаар нь нойл дотор дотроосоо түгжээд унтсан байна гэж бодоод өнгөрсөн. Тэгээд би нөхөртэйгөө 9 цагийн орчимд гэрээсээ гараад 1-р хороолол руу хадам аав Жанцангийн гэрт очоод 15 цагт гэртээ ирэхэд манай эгч Шугарсүрэн гэрт ирчихсэн байсан бөгөөд Хадбаатар нойлоос гарахгүй байсан. Шугарсүрэн эгч бичиг үсэг муу мэддэг 4-р анги төгссөн. Тэгээд нойлоос гарахгүй болохоор нь 17 цагийн орчимд цагдаад дуудлага өгөөд цагдаа ирээд нойлын өрөөний хаалгыг онгойлгосон...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 72-73 дахь тал/,

Гэрч :

“...Хадбаатар нь өдөр 16 цагийн үед гэртээ ирээд хэсэг унтаж байгаад орой хоол болоход босож ирээд хоолоо идээд сууж байсан чинь гар утас нь дуугарсан, бид нарын хажууд утсаа аваад удахгүй гарлаа гэж хэлээд хоолоо идчихээд өрөө рүүгээ ороод хувцсаа солиод гарч ирээд бид нарт хүнтэй уулзчихаад удахгүй ороод ирнэ гэж хэлээд гараад явсан юм. Бид нар үлдээд эхнэр унтлагын өрөөнд хүүхдийн хамт, би төрсөн дүү Батмагнай /85600624/-тай том өрөөнд унтахаар хэвтсэн бөгөөд би төрсөн дүү Ж.Батмагнайн хамт “Pubg” тоглоом тоглож байгаад шөнө 01 цаг 30 минутын үед унтсан. Дүү Ж.Батмагнай нь тоглоод үлдсэн, хэдэн цагт унтсан талаар нь мэдэхгүй байна. Тэгээд бид нар өглөө 08 цагийн үед би сэрсэн чинь эхнэр Чанцалдулам нь ариун цэврийн өрөөний хаалга нүдээд, Хадаа хаалгаа онгойлго гэж хэлээд гар утас руу нь залгаад зогсож байсан. Тэгэхээр нь би буцаад унтаад 09 цагаас 10 цагийн хооронд босоод хувцсаа өмсөөд ариун цэврийн өрөө орохоор хаалгыг нь тогшсон чинь Хадбаатар хаалгаа онгойлгохгүй байсан. Хаалганы гаднаас сонссон чинь хурхирах чимээ гарч байсан. Тэгэхээр нь унтаж байгаа юм байна гэж бодоод эхнэр, хүүхдээ аваад аав Жанцангийн гэр рүү баярын мэнд хүргэхээр явсан юм. Тэгсэн чинь аав Жанцангийн гэрт оччихсон байхад эгч Шугарсүрэн гэртээ ирчихсэн байна, ариун цэврийн өрөө рүү орох гэсэн боловч Хадбаатар орчихсон онгойлгохгүй байна гэж хэлж байсан юм. Тэгээд өдөр 14 цагийн үед гэртээ буцаад эхнэр, хүүхдийн хамт ирээд би шууд буцаад ажилдаа гараад явсан юм. Улмаар би ажлаа дуусгачхаад 18 цагийн үед гэр рүүгээ явж байсан чинь эхнэр Чанцалдулам над руу залгаад хаалгаа цагдаагаар эвдлүүлээд онгойлгуулчих уу гэж ярихаар нь би зөвшөөрсөн, удалгүй над руу Чанцалдулам нь залгаад Хадбаатарыг нас барсан талаар хэлсэн, би шууд гэртээ ирсэн юм. Тухайн өдөр бид нарын дунд ямар нэгэн маргаан, зодоон болоогүй. Хадбаатарыг хэзээ ирснийг ч мэдэхгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 75-76 дахь тал/,

 Гэрч :

“...Би ариун цэврийн өрөө орох гэсэн чинь дотор талаасаа цоожтой байсан, тэгээд би Хадбаатарын ээж рүү залгаад ариун цэврийн өрөөнд Хадбаатар ороод гарч ирэхгүй байна, ариун цэврийн өрөө нь агааргүй битүү шүү дээ гэж хэлсэн чинь ээж Цэрэнпил нь гараад ирэх байлгүй дээ гэж хэлэхээр нь би хэсэг хугацаанд хүлээгээд дахиад Цэрэнпил рүү залгаад гарч ирэхгүй байна, би бие засах гээд байна, яахав эрүүлжүүлэхэд нэг хоноод л гараад ирэх байлгүй гэж хэлсэн чинь Цэрэнпил нь яахав дээ удахгүй гараад ирэх байлгүй гэж хэлсэн юм. Тэгээд би бие засах гээд болохгүй болоод Номин худалдааны төв рүү орж бие засаад эргээд гэртээ ороод байж байсан чинь 15 цагийн үед Болор-Эрдэнэ, эхнэр, хүүхдийн хамт орж ирсэн. Улмаар би зөрж гараад Драгон ороод Говь-Алтай руу явах автобусны билет бичүүлчхээд буцаад гэр рүү явж байсан чинь Чанцалдулам залгаад нөгөөдөх чинь гарч ирэхгүй, таг чимээгүй болчихлоо Цагдаа дуудлаа гэж хэлэхээр нь тэг тэг гэсэн чинь Чанцалдулам нь та дуудчих гэхээр нь би Цагдаагийн байгууллагын 102 дугаар руу залгасан чинь миний гар утас болохгүй байхаар нь Чанцалдуламыг өөрөө дуудчих гэж хэлсэн чинь Чанцалдулам нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм байна лээ. Тэгээд 25 дугаар эмийн сангийн тэнд автобусанд явж байтал Чанцалдулам залгаад Хадбаатарыг нас барсан байна гэж хэлсэн юм. Би өглөө яармагт байхдаа дүү Болор-Эрдэнэ рүү залгаад цэргийн баярын мэнд хүргэе гэж хэлчхээд Хадбаатарын гар утас руу залгаад баяр хүргэх гэсэн чинь болохгүй байна, яасан юм бэ гэж асуусан чинь Болор-Эрдэнэ Хадбаатар өчигдөр баяраа тэмдэглэсэн юм шиг байна, ариун цэврийн өрөөнд орчхоод гарч ирэхгүй байна гэж хэлсэн юм. Тэгээд би Хадбаатарыг ариун цэврийн өрөөнд орсон талаар нь мэдсэн юм. Би 2022 оны 03 дугаар сарын 15-ны орой 22 цагийн үед гэртээ Хадбаатар нь ганцаараа архи уугаагүй орж ирэхээр нь би Хадбаатарт хаагуур яваад байгаа юм бэ гэж хэлсэн чинь Хадбаатар нь найзындаа очоод юм идчихээд ирлээ гэж хэлсэн. Тэгээд би шөнө нь эмнэлэг рүү дуудагдаад явж хоносон юм. Түүнээс хойш бол уулзаагүй, гар утсаар ч яриагүй юм. Би хамгийн сүүлд уулзах үед Д.Хадбаатар нь надад бие маань өвдөж байна гэж огт хэлээгүй, харахад бол зүгээр л байгаад байсан юм. Мөн Д.Хадбаатарт хууч өвчин байхгүй байх, бие өвдлөө гэж огт хэлдэггүй юм...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 78-79 дэх тал/,

Гэрч :

“...Би 2022 оны 3 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед өөрийн эзэмшлийн 73-11 УАН улсын дугаартай “Toyota Prius 30” маркийн цагаан өнгөтэй тээврийн хэрэгсэлтэй таксинд явахаар оюутны байрнаасаа гарсан юм. Тэгээд би таксинд явж байгаад офицер билүү Баянзүрх дүүргийн автобусны буудлын орчмоос нэг үл таних хар өнгийн хувцастай эрэгтэй хүн гар өргөөд зогсож байхаар нь би зогсож авсан юм. Тэр хүн машинд суугаад 13 дугаар хорооллын Номин оръё гэж хэлэхээр нь би явж байгаад Номин руу дөхөөд та гэрээ заагаарай гэж хэлсэн чинь тэр ах гэрээ зааж чадахгүй зүүн 4 замаас хойшоо эргээд буцаад бөхийн өргөөний гэрлэн дохио ороод явж байтал тэр ах Номинтой, хажуудаа хими цэвэрлэгээ гээд биччихсэн байгаа гэж хэлэхээр нь би Баянзүрх дүүргийн 4-р хороо Жуковын Номинтой байр руу яваад орсон чинь ахын дүү энэ мөн байна гэж хэлээд тооцоогоо хийхээр би машины доторх заалны гэрлийн асаагаад эргээд харсан чинь тэр ах нь 25-30 орчим настай, бор царайтай, гар нь цус болчихсон байсан юм. Тэгээд тэр ах надад чихээ /аль талыг нь мэдэхгүй/ бариад чих өвдөөд байна, ах нь юм сонсохгүй байна, намайг хүн андуураад цохчихсон гэсэн утгатай зүйл яриад гар нь салгалаад гар утасныхаа кодыг хийж чадахгүй байсан. Тэр ах нэлээн согтолттой байсан юм. Тэгсэн чинь тухайн ах чи миний гар утасны кодыг хийчих гэхээр нь би оролдоод огт чадахгүй буцаагаад өгсөн чинь тухайн ах өөрөө гар утасныхаа кодыг тайлаад интернэт банк руугаа ороод над руу мөнгөө шилжүүлэх гэж байгаад блоклочихлоо гэж хэлэхээр нь би тухайн ахыг та над руу гар утсаараа залгаад үлдээчих, мөн гар утасных нь ард байсан шар өнгийн цаасан дээр би дансны дугаараа, гар утасны дугаараа үлдээгээд маргааш над руу шилжүүлчхээрэй гэж хэлээд тухайн ах машинаас буугаад би шууд хөдлөөд дахиад гадуур таксинд явж эхэлсэн юм. Тэр ах надад яг тийм зүйлүүдийг яриагүй, чих өвдөөд байна, хүнд цохиулчих шиг боллоо гэсэн утгатай зүйл хэлсэн юм. Мөн тухайн ах нь нэлээн согтсон байдалтай байсан юм. Тэр ах офицер эсхүл Баянзүрх дүүргийн хойд автобусны буудлын орчмоос ганцаараа суусан юм. Би шөнөжин явсан учраас яг хаанаас гэдгийг нь санахгүй байгаад байна. Миний машинд суухдаа ганцаараа л байсан ба ойр орчимд нь хүмүүс байхгүй байсан юм...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 81 дэх тал/,

Гэрч :

“...2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагт би “Икс-Эс” нэртэй бааранд ажил дээрээ ирсэн. Намайг бааранд ирэхэд дотор зааланд 2 ширээнд хүнтэй байсан. Нэг ширээнд нь 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүн сууж байсан. Харин нөгөө ширээнд 5 эрэгтэй хүн сууж байсан. Тухайн шөнө манай бааранд зодоон болсон, би тухайн зодооны талаар болон өөрийн харсан зүйлсийг бааранд орж ирсэн цагаас нь эхлээд ярья. Зодуулсан 4 залуу миний санаж байгаагаар оройны 23 цагийн үед орж ирээд баарны бүжгийн талбайн хойд талд ширээнд суугаад пиво авч ууж байгаа харагдсан. 23 цаг өнгөрч байх үед гаднаас 9, 8, 7, 6 дугаарын зурган дээр байсан 4 залуу орж ирээд бүжгийн талбайн зүүн талын ширээд суугаад пиво ууж байсан. 9, 8, 7, 6 дугаарын зурган дээр байсан залуучууд бааран дотор согтчихоод хүмүүстэй маргалдаад байхаар нь би очоод тэр залуучуудыг бааранд маргаан хийхгүй шүү гэж хэлээд баарнаас гаргасан. Энэ 4 залуу дундаас нэг нь 175-аас 180 см орчим өндөртэй махлаг бөөрөнхий шардуу царайтай залуу байсан би энэ залууг нь сайн харж авсан харин хамт явсан 3 залууг нь төдийлөн сайн анзаарч хараагүй гэхдээ одоо зургийг харахад шууд таньж байна. 9, 8, 7, 6 дугаарын зурган дээр байсан 4 залууг баарнаас гаргачхаад би араас нь баарны гадаа гараад иртэл бааран дотор зодуулдаг 4 залуу дээр миний баарнаас гаргадаг 9, 8, 7, 6 дугаарын зурган дээр байсан 4 залуучууд очсон маргалдаад байж байхад нь би очоод тэр хэдийг салгаад би өөрөө баарнаас гаргадаг согтуу залуучуудыг яв гээд явуулсан харин зодуулдаг 4 залуу баар руу буцаад орсон. Энэ үйл явдлаас 1 цаг орчмын дараа миний баарнаас гаргадаг 4 залуу дээр дахиад 3 хүн эрэгтэй хүн нэмэгдээд нийт долуулаа болоод шууд баар руу дайрч орж ирээд 9, 8 дугаарын зурган дээрх хоёр эрэгтэй хүн “хаана байна писданууд” гэж хэлээд нөгөө зодуулдаг 4 залуугийн ширээ рүү гүйгээд очсон. Тухайн үед зодуулдаг залуучуудын 3 нь байсан 1 залуу нь байгаагүй. 9, 8 дугаарын зурган дээрх хоёр эрэгтэй хүнтэй хамт явсан. Залуучууд мөн араас нь явахаар нь би зодоон болох нь гэж бодоод араас нь дагаад бүжгийн талбайн хойд талын ширээн дээр очиход. 9 дугаарын зурган дээрх залуу нөгөө 4 залуу дээр очоод та нар амжихгүй шүү гээд зодуулдаг 4 залуу дундаас арай махлаг биетэй 175 см орчим өндөртэй хар хантаазтай залуутай гар бариад зогсож байхад нь 8 дугаарын зурган дээрх залуу гүйж ирээд арай махлагдуу залууг нь цохиж авсан чинь би энэ үед тэр залуугаас 8 дугаарын зурган дээрх залууг салгах гэж байтал хамт явсан залуучууд нь бүгд гүйгээд хүрээд ирсэн. Би түр салгаж болиод голд нь зогсож байтал 8 дугаарын зурган дээрх залуу гартаа пивоны шил бариад хүн цохих гээд байхаар нь би тэр залууг нь бариад ширээнээс холдуулаад хоёр гарыг нь бариад хажуу ширээн дээр суулгаад эргээд хартал нөгөө залуучууд нөгөө 3 залууг 3 хэсэгт хуваагдаад зодож байсан 2 залууг нь газар шалан дээр унагаасан байсан. Махлаг залууг нь 9 дугаарын зурган дээрх залуу буйдангийн буланд шахаад толгой руу нь гараараа цохиж байсан харин нэг залууг нь сууж байсан ширээний хажууд нь газар унагаагаад 3, 7 дугаарын зурган дээрх залуучууд хоёр талаас нь өшиглөж зодож байхаар нь би голоор нь орж салгаад буйдангийн буланд махлаг залууг зодож байсан 9 дугаарын зурган дээрх залууг татаж холдуулсан. Тэгтэл нөгөө залуучууд бүгд нийлээд зодуулдаг 3 залуугийн арай махлаг залуу руу дайраад байсан энэ үед зодоон хийгээд байсан залуучууд дунд байсан 6 дугаарын зурган дээрх залуу найзуудыгаа салгаж холдуулсан. Би зодоон болсон ширээний хажууд зогсож байхад хар бараан өнгийн цамцтай залуу газар эвхэрсэн хэвтэж байхад нь 3 дугаарын зурган дээрх залуу хувцаснаас нь татаад чирээд баарны үүд рүү аваад явсан би зодоон анх болсон газар үлдсэн. Зодуулдаг 3 залуугийн арай биеэ авч явах чадвартай байсан махлаг залуутай 6 дугаарын зураг дээрх залуу юм яриад байхаар нь дахиад зодолдож магадгүй гэж бодоод хажууд нь байгаад байсан. Тэгээд тэр хоёр хэсэг юм ярьж байгаад 6 дугаарын зураг дээрх залуу руу баарнаас гарах гээд явахад найзууд нь урд хойно нь гараад дагаад явцгаасан би энэ хүмүүсийн араас нь очиход баарны гадна зодуулдаг 3 залуугийн хүмүүст чирүүлээд явсан 2 залуу нь зогсож байсан үүнээс хойш дахиад ямар үйл явдал болсныг мэдэхгүй. Тэр залууг энэ залуучууд бүгдээрээ л өшиглөж зодсон байх би тал талд зодоон салгах гээд яг сайн анзаараагүй. Тухайн зодоон болсон хэсгийг харсан хяналтын камер байдаг камерт бүгд нарийн сайн бичигдсэн байх. Зодоон хийсэн залуучуудын 9, 8, 7, 6 дугаарын зурган дээр байсан 4 залуу анх орж ирэхдээ талбай дээр бүжиглэж байсан 2, 3 залуутай маргалдсан зодуулсан залуучуудтай бааран дотор бол маргалдаагүй. Бааранд орж ирж зодоон хийсэн 7 залуу бүгд баарнаас гарахдаа баарны үүд хэсэгт чирч авчирсан хар өнгийн цамцтай залуугийн толгой дээр дэвсэх бие рүү өшиглөх үйлдэл бүгд хийж байсан. Эдгээр залуучуудаас хэн нэг нь газар хэвтэж байсан хүнийг цохиж зодох үйлдэл хийлгүй гарсан зүйл байхгүй бүгдээрээ өшиглөж цохичхоод гарсан. Тэр залуучууд нэлээн согтолттой байсан манай бааранд анх орж ирээд хэр их хэмжээний пиво уусныг мэдэхгүй байна зөөгч сайн мэдэж байгаа байх...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 88-91 дэх тал,

Гэрч :

“...2022 оны 3 дугаар сарын 17-ны 22 цагийн орчим Баянгол дүүргийн 8-р хороо хорооллын “Өргөө” кино театрын урд Хаан банкны В1 давхарт байрлах “Хs” бааранд зохион байгуулагчаар ажиллаж байсан. 22 цагийн орчим “Икс-Эс” баарны дотор бүжгийн талбайд шар куртиктэй 28-30 орчим насны, сахалтай шардуу царайтай жинсен өмтэй залуу руу ширээн дээр сууж байсан 7 залуу бүгд дайраад байна гэж зөөгч охин болох Заяа надад хэлсэн тэгэхдээ бүлтгэр нүдтэй цагаан фудволктой 178 см орчим өндөртэй туранхай залуу нь хэрүүл маргаан үүсгээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамгаалагч болох Лхамаагийн хамт тэр залуучууд руу явсан тэгээд очтол хэрүүл анх өдөөд байсан бүлтгэр нүдтэй цагаан фудволктой 178 орчим см өндөр туранхай залуу тухайн үл таних залуу болох шар куртиктэй 28-30 орчим насны сахалтай шардуу царайтай жинсен өмтэй залууг доороо оруулаад хаа хамаагүй цохиж байсан хажууд нь найз нар болох бүдүүн, шар хавтгай малгайтай, 170 см орчим өндөртэй бордуу царайтай залуу, бусад хамт байсан 5 залууг би анхаараагүй ямархуу хувцастай, ямар царайтай байсныг бол мэдэхгүй байна. Бүгд дайраад шар куртиктэй 28-30 орчим насны сахалтай шардуу царайтай жинсен өмтэй залууг гараараа цохиж байсан. Тэгэхдээ бүлтгэр нүдтэй цагаан фудволктой 178 орчим см өндөр туранхай залуу, бүдүүн, шар хавтгай малгайтай, 170 см орчим өндөртэй бордуу царайтай залуу хоёр салгахаар салахгүй тухайн үл таних залуу болох шар куртиктэй 28-30 орчим насны сахалтай шардуу царайтай жинсен өмтэй залуу хэвтчихсэн байхад толгой руу болон цээж рүү нь гараараа цохиж байсан. Тэгээд би хамгаалагч болох Лхамаагийн хамт арай гэж тэр 7 залууг баарнаас гаргах гээд явж байсан чинь түрүүлж гарсан бүлтгэр нүдтэй цагаан фудволктой 178 орчим см өндөр туранхай залуу гадаа өндөр туранхай халзан залуутай зодоон хийж байсан тухайн үед найзууд болох шар хавтгай малгайтай, 170 см орчим өндөртэй бордуу царайтай залуу, найзуудын хамт байсан би бусад 5 залуучуудыг нь бол сайн мэдэхгүй байна хэрүүл маргаан үүсгээд байсан шар хавтгай малгайтай, 170 см орчим өндөртэй бордуу царайтай залуу, шар куртиктэй 28-30 орчим насны сахалтай шардуу царайтай жинсэн өмтэй залуу хоёр нүдэнд тусаад байсан. Тэгээд тэр 7 залуу гадаа байсан гурван залуучуудтай зодолдоод байхаар нь би хамгаалагч болох Лхамаатай очоод зодооныг салгаад учрыг тайлбарлаж хэлтэл цаашаа алхаад яваад өгсөн. Тэгээд буцаад ороод иртэл шар куртиктэй 28-30 орчим насны, сахалтай шардуу царайтай жинсэн өмтэй залуу гараад явчихсан байсан ахиж бааранд орж ирээгүй. Хэсэг хугацааны гадаа 7 залуутай маргалдаж байсан 3 залуу буцаж манай бааранд ирсэн тэр 3 залуугийн гадна төрх 180 см өндөр туранхай халзан, нэг нь болохоор хар дуу царайтай 180 орчим см өндөртэй залуу , нэг нь болохоор 160 см орчим өндөр намхан залуучууд байсан. Тэгээд ахаа бид хэд эвлэрчихлээ гэж хэлээд сууж байсан хамгийн баруун булангийн ширээн дээрээ очиж суугаад үлдээсэн пиво оо ууцгаасан. Тэгээд 1-2 цагийн дараа нөгөө үл таних 7 залуу буцаад ороод ирсэн тэгээд хойд ширээ рүү алхахаар нь би оруулахгүй гэж хэлсэн чинь бид хэд эвлэрсэн зодоон нүдээн хийхгүй очоод тэр хэдэн залуучуудтай уулзчихаад гарна гэж хэлсэн тэгэхээр би зөвшөөрөөд араас дагаад явсан. Тэгтэл ширээн дээр очоод цагаан фудволкой гадуураа хар хүрэмтэй 178 орчим см өндөр туранхай залуу өндөр халзан улаан цамцтай залууг очоод пивоны шилээр цохиод авсан тэгээд тэнд байсан найз нь бүгд дайрсан бид хоёр болиулах гэсэн боловч хүч хүрээгүй. Тэгээд тэр залуучууд зодоон хийж байгаад гараад явах гэсэн би араас нь дагаад явж байсан миний хажуугаар жинсен өмд дээгүүрээ сэвитэр цамцтай 160 орчим см өндөртэй туранхай цайвардуу царайтай залууг чирээд үүдэнд авчирсан. Тухайн үед би хамгаалалтынхаа шуурхайг дуудах гээд залгаж байсан шуурхайгаа дуудаж дуусчхаад эргээд хартал тэр залуу дээр нөгөө 7 залуучууд гишгээд гарч байсан зарим нь толгой дээгүүр нь гишгээд байхаар нь би болиулж цааш нь түлхэж гаргасан. Согтолтын зэрэг бага байсан бараг эрүүл шах уу байсан. Ер нь бол бүгдээрээ зодсон тэгэхдээ цагаан фудволкой гадуураа хар хүрэмтэй 178 орчим см өндөр туранхай залуу анх эхэлж пивоны шилээр зохиж эхэлсэн олон хүмүүс бужигнаад байсан болохоор хэнийг нь яаж цохисныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 93-94 дэх тал/,

 

Гэрч :

“...Би 2022 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө “Икс эс” бааранд барменаар ажиллаж байсан. Намайг ажиллаж байх хугацаанд миний танил найз Амараа нь өөрийнхөө таньдаг хоёр ахтайгаа явж байна гээд манай бааранд үйлчлүүлж байсан. Тэгээд байж байтал бөөн зодоон болох шиг болсноо тэкний урдуур хар цамцтай Амараатай хамт явж байсан /нас барсан/ ахыг хар хүрэмтэй, саарал фудволктой намайг сандлаар цохидог ах чирээд ирсэн. Тэгсэн араас нь шар малгайтай цамцтай, хар саравчтай малгайтай ах дагаж ирээд гэдэс хэвлий орчим руу өшиглөөд саарал хантаазтай ах цээж орчим нь гараараа цохиод байсан. Тэгээд байж байтал пальтотой залуу нь ирээд бөгс болон цээж хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгсэн хар хантаазтай, болон шар малгайтай цамцтай, намайг сандлаар цохисон хар хүрэмтэй ах нар толгой дээр нь дэвсээд, элэгдээд, дээрээс нь шүлсээ хаяад дээр нь гишгээд эргээд гараад явцгаасан. Тэгээд ахиж орж ирээгүй. Нөгөө /нас барсан/ ахыг тэкний урд сууж байсан үйлчлүүлэгч босгосон чинь нөгөө ах яваад өгсөн. Хадбаатарын баруун шанаа хэсгээр хавдаж, цус гоожсон байсан. Аймар том хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 96 дахь тал/,

 

Гэрч :

“...Тухайн өдөр “Икс эс” бааранд ажиллаж байсан. Тухайн орой зөөгчөөр би, Уламбаяр, Болорцэцэг, хамгаалагчаар Лхамаа, барменаар Оюун-Эрдэнэ, зохион байгуулагчаар Намсрай нар ажиллаж байсан бөгөөд 23 цагийн үед манайх хаалгаа нээсэн. Тэгээд нээгээд удаагүй байхад гаднаас 7-8 эрэгтэй орж ирээд бүжгийн талбайн хажуугийн ширээнд суугаад 2 ширхэг 0,75 литрийн “Аураг” нэртэй архи авцгаасан бөгөөд тэд нарын хойноос цаг орчмын дараа 3 эрэгтэй орж ирээд бүжгийн талбайн зүүн хойд хэсгийн ширээнд суугаад 15 ширхэгтэй “Нийслэл” пивоны сэт авсан. Тэгээд тэр 3 эрэгтэй хойноос дахиад 3-4 эрэгтэй орж ирээд зүүн хойд хэсгийн ширээнд сууж байсан эрэгтэйчүүдийн урд талын ширээнд сууж байгаад хойд талын ширээний 3 эрэгтэйтэй нийлээд суучихсан таньдаг хүмүүс бололтой юм ярилцаад уугаад сууцгааж байсан. Тэгээд хамгийн анх орж ирсэн эрэгтэйчүүд 2 цаг орчим сууж байгаад бүжгийн талбайд байсан хүмүүстэй маргалдаад байхаар нь хамгаалагч, зохион байгуулагч нар очоод гаргасан. Тэгээд удалгүй хойно сууж байсан эрэгтэйчүүд гарч байсан бөгөөд 5-10 орчим минутын дараа буцаад орж ирэхдээ хүмүүстэй маргалдсан бололтой нэлээн ууртай орж ирээд 4 шил пиво аваад анх сууж байсан ширээндээ сууцгаасан. Тэгээд удалгүй 10 орчим минутын дараа гаднаас анх орж ирсэн 7-8 эрэгтэй буцаж орж ирээд хойд талын ширээн дээр сууж байсан 3 эрэгтэй дээр очоод гэнэт л маргалдаж зодолдоод эхэлсэн бөгөөд пивоны шил хагарах чимээ гараад явчихсан. Тэгээд хойд ширээний хэсэг рүү хамгаалагч, зохион байгуулагч бид 3 очоод харахад бараг 10 гаруй эрэгтэйчүүд хоорондоо зодолдоод нэгнийгээ газарт унагаачихсан дээрээс нь дэвсээд цохиод байсан. Тэгээд би хамгийн түрүүнд газар унагаачихсан чирэгдэж байсан хар цоохор цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй эрэгтэйг тэр эрэгтэйчүүдээс салгах гэж очоод татсан боловч урт, бор өнгийн пальтотой эрэгтэй хар цоохор өнгийн цамцтай эрэгтэйн цамцнаас нь татаад үүд рүү чирээд байсан бөгөөд тэр эрэгтэйн дээрээс цэнхэр сорочиктой, хар куртиктэй залуу хавирга хэсэг рүү нь хажуугаас нь 2, 3 удаа өшиглөөд байхаар нь би болиоч гэтэл миний өөдөөс чамд ямар хамаатай юм гичий минь хол байгаарай гэчхээд цаашаа явсан бөгөөд эргээд хартал нөгөө пальтотой эрэгтэй цамцнаас нь татаад толгой дээрээс нь 3, 4 удаа өшиглөж дэвсэж байхаар нь би очиж тэр эрэгтэйг татаад болиоч гэтэл тэр залууг шалан дээр орхичхоод буцаж наашаа эргээд сандал ширээний хажууд зодолдож байсан залуучууд руу очоод бас нэгнийг нь өшиглөж цохиод байсан. Тэгээд хар цоохор цамцтай залууг газарт хэвтэж байхад нь түрүүчийн цэнхэр сорочиктой, 170 см орчим өндөртэй эрэгтэй цамцнаас нь чирээд үүд рүү аваад явсан. Тэгээд би ширээний наад талд зодолдож байсан залуучуудыг салгах гэсэн боловч тэнд байсан 7-8 эрэгтэй бүгдээрээ нэг нэгэн рүүгээ орилж дайраад шалан дээр уначихсан эрэгтэйг нэг нэгээрээ очиж өшиглөж цохиод байсан. Би тэр эрэгтэйчүүдийг огт танихгүй болохоор яг хэн нь хаана нь яаж цохиод байгааг ялгаж хараагүй. Тэгээд тэр эрэгтэйг цэнхэр сорочик, хар куртиктэй эрэгтэй чирсээр байгаад үүдний хэсэгт авч ирээд хаалганы хажууд орхиод дахиад бөөнөөрөө дайраад бор өнгийн пальтотой эрэгтэй дээрээс нь цээж хэсэг рүү нь 2, 3 удаа дэвсээд хойноос нь шар өнгийн малгайтай цамцтай, саарал өнгийн саравчтай малгайтай, саарал өмдтэй эрэгтэй бас хөл бөгс цээж хэсэг рүү нь өшиглөж дэвсэж дэвсэлж байсан. Тэгж өшиглөж цохиж байгаад бүжгийн талбай болон тэкэн дээр байсан хүмүүстэй маргалдаж байгаад бөөнөөрөө гарцгаая гээд үүдэнд хэвтэж байсан эрэгтэйн дээгүүр үсрээд толгой, цээж нуруу хэсэг рүү нь нэг нэгээрээ өшиглөөд дээгүүр нь бүгдээрээ гишгээд гарцгаасан. Тэгээд зодоон хийсэн эрэгтэйчүүд гараад явчихаар нь бид нар ширээ сандал, эд зүйлсээ цэвэрлээд тэнд зодуулсан эрэгтэйчүүдийн гутал хувцсыг ойртуулж өгсөн бөгөөд үүдэнд хэвтэж байсан хар цоохор цамцтай эрэгтэйг манай үйлчлүүлэгч нараас нэг нь очоод өргөж босгоод ширээнд нь суулгасан. Тэгээд тэр хар цоохор цамцтай эрэгтэй 10 орчим минут хувцас хунараа янзалж сууж байгаад хамт орж ирсэн залуутайгаа хамт гараад явсан...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 98-100 дахь тал/,

Гэрч Д.Отгонтамирын:

“...нэг харсан чинь нөгөө хүмүүс нэг залууг баарны шалаар чирээд үүд рүү явж байгаа харагдсан. Удаагүй нөгөө зодоон хийж байсан хүмүүс гараад явсан. Би дараа нь зодоон болсон ширээ орчим цэвэрлэхэд шил хагарсан...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 102 дахь тал/,

Гэрч Б.Мөнх-Эрдэнийн:

“...Би 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр цэрэгт хамт алба хаасан Хишигбаярын Болдбаатартай 23 цагийн орчим уулзсан. Бид хоёр хорооллын “Икс Эс” шөнийн цэнгээний газарт орж суух гэсэн боловч хүнгүй байхаар нь буцаж гараар гадуур явж байгаад 02 цагийн орчим буцаж бааранд орсон чинь баар битүү хүнтэй болсон суудал байхгүй байсан. Бид хоёр баарны текны хажуу талын сандал дээр сууж манай найз Х.Болдбаатар пиво ууж, би гар утас оролдоод сууж байсан. Гэтэл нэг хэсэг бүлэг залуучууд нэг залууг баарны шалаар чирээд гардаг хаалганы шатны орчим аваачиж цохиж зодоод байсан. Би тухайн үед утсаар оролдоод сууж байсан болохоор ямар ямар зүс царайтай ямар, хувцастай хүмүүс байсан талаар анзаарч хараагүй. Тухайн залууг баарны үүдэнд хэвтэж байх үед нөгөө хүмүүс дээрээс нь дэвсээд гарч байсан. Энэ үед манай найз Болдбаатар очиж босгож өгч байсан. Би тухайн залууд харахад гуйваад босоод явсан. Тэгээд Болдбаатар бид хоёр нөгөө залуучуудын араас гарсан чинь явсан байна. Тэр өдөр Болдбаатар бид хоёр л бааранд орсон. Өөр хүн хамт байгаагүй. Гэнэт үүдэнд нэг залууг чирээд ирээд зодоод байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 104 дэх тал/,

 

Гэрч Х.Болдбаатарын:

“...Мөнх-Эрдэнэ бид хоёр зөөгчийн хажууд байх текны хажуу талын сандал дээр сууж пиво ууж байсан. Тухайн үед хэсэг залуучууд бааранд зодоон хийж бужигнаад байсан. Би яг ямар учиртай хүмүүс болох талаар мэдээгүй. Миний мэдэж байгаагаар зодуулж байгаа нь 3 залуу, зодоод байгаа нь 7-8 хүмүүс байх шиг байсан. Уг зодоон баарны цаад булангийн ширээ хавьцаа болсон болохоор сайн хараагүй. Харин 2 залууг шалаар чирээд үүдний хэсэгт авч ирээд дэвслээд зодоод байсан. Эхний залуу цагаан цайвар хувцастай байсан шиг санаж байна, үүдэнд хэвтэж зодуулж байгаад буцаад босоод явсан. Харин сүүлийн нэг хар хувцастай залууг шалаар чирч ирээд хэвтүүлж байгаад нөгөө зодож байсан хүмүүс дээрээс нь дэвслээд гараад явсан.  Би уг хүмүүсийг гарсны дараа нөгөө хэвтэж байсан залуу дээр очиж татаж босгоод гайгүй юу гэж асуусан чинь нөгөө залуу манараад байгаа бололтой гуйваад надад хариу хэлээгүй цаашаа яваад өгсөн. Тэр 3 залуугийн цайвар хувцастай залуу, хар хувцастай залуу хоёрыг шалаар чирч ирээд баарны хаалганы орчим дэвсээд зодоод байсан. Хар хувцастай залууг нь үүдэнд хэвтэж байх үед нөгөө залуучууд дээрээс нь дэвсээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 106 дахь тал/,

 

Гэрч Б.Шинэмөнхийн:

“...Манай найз охин Болорцэцэг нь 2021 оны 10 дугаар сараас хойш Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Икс Эс” гэх нэртэй шөнийн цэнгээний газарт зөөгч хийж байгаа юм. Би орой бүр очиж найз охиноо авдаг юм. Тэгээд 2022 оны 3 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед найз охин Болорцэцэгийн ажил дээр нь очиж тарах цагийг нь хүлээгээд байж байсан чинь 23 цагийн орчим байх манай найз охин Амарсайхан утсаар ярьж хаана байгаа талаар асуусан. Би найз охины ажил дээр байна гэж хэлсэн чинь одоо ингээд яваад очъё хоёр ахын хамт явж байна гэж хэлсэн. Удаагүй Амарсайхан 00 цагийн орчим байх урьд нь миний зүс харж байсан Бүрнээбаатар гэх ах болон бас нэг танихгүй ахын хамт ирж баарны булангийн ширээнд сууж байгаад Амарсайхан надтай ирж уулзаж хамт суух уу гэж хэлсэн. Би Амарсайханы хамт ширээн дээр нь очиж зүс таних Бүрнээбаатар ахтай гар барьж нөгөө ахтай нь танилцсан. /одоо нэрийг нь санахгүй байна/ Ингээд би нээх их удаан суугаагүй 1-2 шил пиво уугаад Амарсайханы хамт тамхи татах гэж гарсан. Амарсайхан баарнаас түрүүлж гараад араас нь би гарсан чинь Амарсайханыг нэг танихгүй бүдүүн том биетэй залуу барьж аваад зодоон хийх гээд байсан. Би тэр хоёрыг салгаж хоёр тийш болгосон чинь нөгөө залуу намайг барьж аваад бид хоёр бие биесээ 1-2 удаа цохисон чинь баарны хамгаалагч гарч ирээд бид нарыг салгаж авсан. Тэр үед уг хүмүүстэй хамт байсан 2-3 залуу Амарсайханыг зодох гээд хөөгөөд Амарсайхан зугтаж байгаад 1-2 залууг нь зохиж байгаа харагдсан. Тэр үед нээх их зодоон болоогүй нөгөө залуучууд салаад явсан. Харин Амарсайхан бид хоёр бааранд орж ширээнд очиж сууж юм ярьж байгаад Амарсайханыг хоёр ахынх нь хамт үлдээж, би найз охинтойгоо уулзаж юм ярьж байгаад нойл орсон. Ингээд нойл орж бие засаад гар нүүрээ угаагаад буцаж гарах гэсэн чинь манай найз охин нойлын хаалга дараад цаашаа бай гээд байсан. Би нойлд 5-8 минут орчим болоод гарч ирсэн чинь манай найз Амарсайхан урдаас нойл руу ороод ирсэн. Гэтэл Амарсайханы баруун чихнээс нь цус гарсан байсан. Би яасан юм бэ гэж асуусан чинь Амарсайхан нөгөө гарууд чинь орж ирээд пойлдож зодоод яваад өгсөн гэсэн. Тухайн үед Амарсайхан гар нүүрээ угааж бид хоёр нөгөө залуучуудын араас гарсан чинь нөгөө залуучууд яваад өгсөн байсан. Тэгээд буцаад бааранд орж ирсэн чинь баарны зөөгч эмэгтэй танай хамт явсан хоёр ахыг хүмүүс аймаар зодсон. Тэгээд хоёр ах чинь яваад өгсөн гэж хэлсэн. Ингээд Амарсайхан нөгөө хоёр ахтайгаа яриад байх шиг байснаа явлаа гэж хэлж явсан. Би найз охиноо хүлээж байгаад ажил тарах үед нь авч явсан. Тухайн өдөр ийм зүйл болсон...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 108 дахь тал/,

 

Гэрч Г.Гансүхийн:

“...Би тухайн үед бүдэг ногоон сорочикон хар жинсен өмд, хар ботинк, хар урт куртиктэй байсан. Ганзориг хар өмд хар патинк, чирнээлийн ягаан юүдэнтэй цамцтай, Цогцэнд нь шар малгайтай цамц саарал тамирын өмд, Гандөл нь савхин куртик, жинсэн өмд пүүзтэй байсан байхаа сайн мэдэхгүй байна, Бүтэдбаатар бараан ноосон цамц, бараан жинсэн өмдтэй байсан, Ариунсан нь эрээн шивээстэй фодволк, өмд гутлыг нь санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 110 дахь тал/,

 

Гэрч Г.Ганзоригийн:

“...Тэгээд машин дотор Гансүх ах бид хоёр үлдээд нөгөө хэдийгээ хүлээгээд сууж байсан чинь 30 орчим минутын дараа нөгөө баар руу явсан хэд маань буцаад ирэхдээ хүмүүстэй зодолдсон гэж хэлээд ирсэн. Тэгээд л тэндээсээ бүгд гэр гэр рүүгээ салаад явсан...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 115 дахь тал/,

 

Гэрч А.Болорцэцэгийн:

“...2022 оны 03 дугаар сарын 17-ны орой 20-21 орчим байх манай найз залуу Шинэмөнх манай ажил дээр ирсэн байсан. Гэтэл манай найз залуугийн найз Амарсайхан /урьд нь мэддэг байсан/ ах нар нь гэх 3-4 залуутай манай бааранд орж ирж сууж үйлчлүүлж байсан. Манай найз залуу тэд нартай нийлж ширээнд нь сууж байсан. Би ажлаа хийгээд явж байсан. Гэтэл гэнэт манай найз залуу Шинэмөнх, Амарсайхан нар баарны гадаа хүмүүстэй маргалдсан талаар надад ярьсан. Би найз залуудаа битгий хүнтэй маргалдаж зодоон хийгээрэй гэж хэлээд ажлаа хийгээд явж байсан чинь гаднаас 4-5 залуучууд орж ирээд Амарсайханы ах нартайгаа сууж байсан ширээн дээр очиж тэд нарыг шууд зодож эхэлсэн. Тухайн үед манай найз залуу бид хоёрын нойлын үүдэнд хамт байсан бөгөөд уг хүмүүс ширээнд очиж Амарсайхан болон нөгөө 2 ахыг нь шууд зодож пивоны шил авч цохиж, нөгөө хоёр ахыг нь газарт чирээд пивоны шилээр цохиод байсан. Би найз залуугаа аваад нойлын өрөөнд оруулсан. Харин манай баарны зохион байгуулагч, хамгаалагч нар тэр хүмүүсийг салгах гэсэн боловч дийлдэхгүй Амарсайхан болон хамт явсан хоёр ахыг нь зодоод хаалга руу шалаар чирээд байсан. Тэгээд тэр хүмүүс зодож байгаад шууд гараад явсан. Тухайн өдөр ийм зүйл болсон. Би тэр хүмүүсийн дундаас Оргилболд гэх залууг зүс танина. Манай Дарь эхэд байдаг найзын таньдаг хүн нь байгаа юм. Харин бусад хүмүүсийг танихгүй. Урьд өмнө нь харж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 120 дахь тал/,

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хавтаст хэргийн 21-28 дахь тал/, Дүрс бичлэгээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хавтаст хэргийн 28-30 дахь тал/, Дүрс бичлэгээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хавтаст хэргийн 28-30 дахь тал/, Дүрс бичлэгээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хавтаст хэргийн 31-36 дахь тал/, Дүрс бичлэгээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хавтаст хэргийн 37-43 дахь тал/, Хувцас эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хавтаст хэргийн 44-66 дахь тал/,

 

Камерын бичлэгүүдэд үзлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан талаарх баримтууд, хяналтын камерын бичлэгт дахин үзлэг хийсэн тэмдэглэл:

“...******* хүрч ирээд эхлээд голд сууж байсан А.Амарсайхантай гар барьж, дараа нь амь хохирогч Д.Хадбаатар, дараа нь нарын гарыг цохиж мэндэлж байгаа байдлыг харуулав. Яллагдагч *******ийн араас 02 цаг 05 минутад баарны хамгаалагч залуу орж ирэх бөгөөд түүний араас хар өнгийн цээж, шоотой цамц, цагаан саарал өмдтэй яллагдагч ******* орж ирэх бөгөөд ширээн дээр байшин пивоны шилийг авч хохирогч толгойн орой хэсэгт 2 удаа цохиж байв. Энэ үед хохирогч А.Амарсайхан босоод яллагдагч *******той барьцалдаж авах үед баарны хамгаалагч, яллагдагч ******* хоёр барьж авч салгах гэж оролдож, хохирогч А.Амарсайхан, яллагдагч Т. Ганболорыг буйдан дээр дарсан харин хохирогч гар, хөлөөр өөрийгөө хамгаалсан байдалтай хойш суусан, амь хохирогч Д.Хадбаатар ширээгээр байх пивоны шилийг авч байгаа байдлыг харуулав. Дээрх дүрс бичлэгээс 3 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. . Бичлэгийн 02 цаг 05 минутад бор өнгийн пальто өмссөн /бичлэгт цайвар харагдаж байна/ яллагдагч *******, шоотой цээж, малгайтай хар цамц өмссөн /бичлэгт шоо харагдахгүй цайвар харагдаж байв/ яллагдагч*******, ханцуйгаар хар судалтай цагаан цамц өмссөн яллагдагч ******* нар гаднаас орж ирж яллагдагч *******, яллагдагч******* нар ширээн дээрээс пиво авч уугаад яллагдагч******* гараа өргөж бүжиглэж байгаа байдлыг харуулав. Дээрх дүрс бичлэгээс 3 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. Бичлэгийн 2 цаг 05 минут 34-44 секундэд яллагдагч *******, яллагдагч *******, хохирогч г салгаж хоёр мөрний орчмоос хойш татаж буйдан руу суулгаж баруун гараар хоёр удаа далайж нэг удаа нуруу орчим давуулж цохиж байгаа хэсгийг тэмдэглэл тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 3 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. Бичлэгийн 2 цаг 05 минут 40-54 секундэд яллагдагч *******, хохирогч г буйдан дээр дарсан байдалтай, яллагдагч ******* дахин пивоны шил авч хохирогч г цохих гэж дайраад Баарны хамгаалагч, зохион байгуулагч нар дундуур нь орж салгаж байв. Энэ үед гаднаас хар савхин куртиктэй яллагдагч ******* орж ирсэн ширээний баруун урд буланд өмдний халаасанд гараа хийсэн зогсож, мөн яллагдагч ******* саарал майк, малгайтай цамцтай гар утас барьж орж ирсэн ширээний хажууд зогсож, цаад талын буйдан дээр яллагдагч ******* мөрнөөс гар руу дагасан гэрэл ойлгогчтой орж ирээд зодоон болж байгаа газар руу хараад сууж байгаа болон яллагдагч *******,*******, ******* нар бүжиглэж байгаа байдлыг тэмдэглэл тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 2 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. Бичлэгийн 2 цаг 06 минут 06-10 секундэд яллагдагч *******, хохирогч зүүн мөрний орчмоос зүүн гараар барьсан байдалтай, яллагдагч ******* амь хохирогч Д.Хадбаатарын цамцнаас захнаас чирээд ширээний наад талаар татах үед яллагдагч ******* амь хохирогч Д.Хадбаатарын баруун талын хавирга хэсэгт баруун гараараа нэг удаа, баруун хацар, нүүр хэсэгт нэг удаа цохиж, баруун хөлөөрөө ууц хэсэгт нэг удаа өшиглөж байгаа байдлыг тэмдэглэл тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 3 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. Бичлэгийн 2 цаг 06 минут 06-15 секундэд яллагдагч *******, яллагдагч *******, яллагдагч ******* нар хохирогч А.Амарсайхан, хохирогч нарыг буйдангийн буланд шахсан. Мөн яллагдагч ******* амь хохирогч чирээд ширээний булан орчим очиход яллагдагч******* амь хохирогч Д.Хадбаатарын нуруу хэсэгт нэг удаа баруун хөлөөрөө өвдөглөж, яллагдагч ******* баруун хөлөөрөө зүүн хэвлий хэсэгт дэвсэж байгаа болон яллагдагч ******* хохирогч ын зүүн хөлөөс чирч байгаа байдлыг тэмдэглэл тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 2 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. Бичлэгийн 2 цаг 06 минут 13-15 секундэд яллагдагч *******, хохирогч г буйдан дээр барьж суулгаж байхад яллагдагч ******* хажуу талаар орж ирээд баруун гараараа толгой хэсэгт 2 удаа цохиж, ******* зүүн шанаа хэсэгт нэг удаа цохиж байх үед Гандөл Цогцэндийн баруун гар талаар орж ирж зүүн шанаа хэсэгт 1 удаа цохиж дахин нэг хий цохиж, дараа нь 3 удаа гараараа савж байх бөгөөд сүүлийн 3 савалт хэнийг цохиж байгаа нь харагдахгүй байгаа байдлыг тэмдэглэл тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 3 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. Бичлэгийн 2 цаг 06 минут 20 секундэд яллагдагч ******* хохирогч зүүн шанаа хэсэгт баруун гараар цохиж байгаа болон яллагдагч *******ын хохирогч ыг чирч байхад яллагдагч******* пиво дээрээс нь асгаж, яллагдагч ******* хохирогч ын хоёр гутлыг тайлж дээрээс нь шидэж байгаа байдлыг тэмдэглэл тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 2 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. Бичлэгийн 2 цаг 06 минут 32 секундэд яллагдагч ******* хохирогч ын толгойн орой хэсэгт 12 удаа хоёр хөлөөрөө ээлжлэн өшиглөж, хохирогч хоёр гараараа толгойгоо дарсан байгаа байдлыг тэмдэглэлд тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 2 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. Мөн 2 цаг 06 минут 27-29 секундэд дэлгэцийн цаад талд яллагдагч ******* амь хохирогч чирээд явж байх үед яллагдагч ******* наад талаас очиж хөлөөрөө бөгс орчимд 1 удаа өшиглөж, гараараа толгой орчим нэг удаа цохиж байгаа байдлыг тэмдэглэл тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 2 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. Мөн 2 цаг 06 минут 29-36 секундэд дэлгэцийн дээд талд яллагдагч ******* амь хохирогч чирээд явж байх үед яллагдагч ******* цаад талаас ирж амь хохирогч Д.Хадбаатарын толгой хэсэгт хөлөөрөө 5 удаа дэвсэж байгаа байдлыг тэмдэглэл тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 2 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. Мөн 2 цаг 06 минут 39-43 секундэд яллагдагч ******* буйдан давж орж ирээд хохирогч А.Амарсайхан, яллагдагч ******* нар Амарсайханыг хөлөөрөө 2 удаа, гараараа 3 удаа цохиж байгаа боловч камерт сайн харагдахгүй байгаа байдлыг тэмдэглэл тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 3 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. Мөн 2 цаг 06 минут 50-07:00 секундэд яллагдагч ******* эргэж хараад хохирогч ыг хөлөөрөө 2 удаа, өшиглөж түүний хэвлий орчим гишгэж байгаад амь хохирогч Д.Хадбаатарын дээрээс 2 удаа дэвсэж байгаа байдлыг тэмдэглэл тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 2 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. 2 цаг 06 минут 49 секундэд яллагдагч ******* дэлгэцийн гол дээд хэсэгт амь хохирогч шалан дээр хэвтэж байх үед баруун хөлөөрөө нүүр орчим дэвсэж байгаа байдлыг харуулж тэмдэглэлд тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 2 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. Мөн 2 цаг 07 минут 10-13 секундэд яллагдагч *******ийг хохирогч А.Амарсайхантай барьцалдаж авсан ноцолдож байх үед баарны хоёр хамгаалагч ирж салгах бөгөөд гарч явахдаа шалан дээр хэвтэж байсан амь хохирогч Д.Хадбаатарын дээрээс толгой орчим 1 удаа хөлөөрөө дэвсэж байгаа байдлыг тэмдэглэл тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 2 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. Мөн 2 цаг 07 минут 24- секундэд яллагдагч ******* буцаж ирээд хохирогч урд ирж ширээний тавцан авч өргөх үед Амарсайхан түлхэж буулган яллагдагч *******, *******, ******* нар ирж байгаа байдлыг тэмдэглэл тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 2 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. Мөн 2 цаг 07 минут 37 секундэд яллагдагч ******* бор өнгийн цамцтай гаднаас орж ирээд хохирогч , ******* нарын хооронд зогсож байгаа байдлыг тэмдэглэл тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 1 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. 2 цаг 07 минут 43 секундэд яллагдагч *******, *******, ******* нар хохирогч г барьж авч ******* толгой орчим гараараа алгадаж, ******* гутлаар цохиж буйдан дээр суулгах бөгөөд орж ирсэн үеэс буйдан дээр хараад сууж байсан яллагдагч ******* босож ирээд Амарсайханыг гараараа толгой орчим нэг удаа цохих бөгөөд ******* г татаж буйдан дээр суулгаж байдлыг тэмдэглэл тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 1 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. 2 цаг 08 минут 02-10 секундэд яллагдагч ******* газарт хэвтэж байсан хохирогч ын зүүн хөлөөс чирэх бөгөөд ******* мөн очиж цохих гэж гар далайгаад *******, Э.Оргилболд нар нийлж хоёр хөлнөөс нь 02 цаг 08 минут 10 секунтад баарны үүд хэсэг рүү чирч авч явж байгаа байдлыг тэмдэглэл тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 2 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. 2 цаг 08 минут 38 секундэд яллагдагч ******* хохирогч г буйдан дээр суулгаж хоёр гараараа будан дээр тулсан түүний ард Цогцэнд зогсож байна. Түүний цаад талд амь хохирогч Д.Хадбаатар газарт хэвтэх бөгөөд яллагдагч ******* очиж тонгойж суух үйлдэл хийх бөгөөд хийж байгаа үйлдэл нь сайн харагдахгүй байсныг тэмдэглэл тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 1 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. 2 цаг 08 минут 51 секундэд яллагдагч Цогцэнд, *******, Т.Бүтэдбаатар нар хохирогч А.Амарсайхантай юм ярьж байгаа болон цаад талд яллагдагч ******* ирж амь хохирогч газарт хэвтэж байхад ирж цааш нь чирэх бөгөөд цаанаас Гандөл ирж нийлж үүд рүү чирч байгааг тэмдэглэл тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 2 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. 2 цаг 09 минут 53 секундэд зодоон болсон буйдангийн цаад талын буйдан дээр яллагдагч ******* хохирогч А.Амарсайхантай юм ярьж байх бөгөөд түүн дээр яллагдагч*******, *******, ******* нар очиж толгой хэсэгт******* гараараа 1 удаа, ******* зүүн шанаа хэсэгт нэг удаа цохиж, ******* хөлөөрөө нэг удаа өшиглөөд салж байгааг тэмдэглэл тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 2 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. 2 цаг 10 минут 40 секундэд яллагдагч ******* хохирогч хоолойноос барьж аваад толгой хэсэг рүү 4-5 удаа цохиж, цээж хэсэгт нэг удаа өвдөглөж байх бөгөөд *******, ******* нар салгаж байгааг тэмдэглэл тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 2 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. 2 цаг 10 минут 50 секундэд яллагдагч ******* хохирогч А.Амарсайхантай ярилцаж зогсож байх бөгөөд амь хохирогч Д.Хадбаатар орж ирээд өөрийн сууж байсан ширээнд сууж байгаад хэвтэж байгааг болон хохирогч Д. Бүрнээбаатар орж ирээд амь хохирогч Д.Амарсайханыг дуудаж хамт сууж байгаад босож явж байгааг тэмдэглэл тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 2 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. Уг үйл явдлын дараагийн бичлэгт хэрэг ач холбогдолтой зүйл тогтоогдоогүй учир дараагийн ач холбогдолтой бичлэгт үзлэг хийхээр тогтов. Үйл явдлын дараагийн үргэлжлэл болох өмнөх хяналтын камерын харагдах хэсгээс хяналтын камерын 14 бичлэгийн 6 дахь буюу саme5_2022-03-18__02-08-00_02-15-59__САМ5 гэсэн өргөтгөлтэй 2022 оны 3 дугаар сарын 18-ны 02 цаг 07 минут 40 секунд гэсэн 00 гэж эхлээд 08:20 минутад дууссан бичлэгээс үзлэгийг явуулахаар боллоо. Уг бичлэг баарны үүдний тек хэсгийг харуулсан байх бөгөөд дуутай бичлэг байв. Уг бичлэг бүрийг нэг бүрчлэн үзэж шалгаад хэрэгт ач холбогдолтой хэсгийг гэрэл зургаар хэсэгчилж тэмдэглэл оруулж, зургийн дор тайлбар оруулахаар тогтлоо. 2 цаг 07 минут40 секундэд яллагдагч ******* текны орчим зөөгч эмэгтэйтэй ярилцаж зогсож байгаа байдал болон камерт харагдаж байгаа байдлыг харуулж тэмдэглэл тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 1 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. 2 цаг 08 минут 29 секундэд яллагдагч *******, ******* нар хохирогч ын хөлөөс чирсэн явж түүний араас Ганцолмон, Гандөл нарын явж байгаа байдлыг харуулж тэмдэглэл тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 1 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. 2 цаг 08 минут 32 секунтэд яллагдагч ******* нар хохирогч ын хөлийг тавьж баруун гараараа толгой дээр нэг удаа алагдаж 5- 6 удаа цохиж байгаа байдлыг харуулж тэмдэглэл тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 2 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. 2 цаг 08 минут 46 секундэд яллагдагч *******ыг******* авч гарах бөгөөд гарах үед хохирогч Д. Бүрнээбаатар босоод гүйх үед ******* “Гараад ир пиздаа” гэж хэлээд араас нь явж байгаа байдлыг харуулж тэмдэглэл тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 1 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. 2 цаг 09 минут 54 секундэд яллагдагч ******* амь хохирогч чирээд явж байх бөгөөд түүний араас ******* ирж Д.Хадбаатарын зүүн хэвлий хэсэгт зүүн хөлөөрөө 1 удаа өшиглөж байгаа байдлыг харуулж тэмдэглэл тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 1 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. 2 цаг 10 минут 03 секундэд яллагдагч ******* амь хохирогч чирч ирээд үүдэнд үлдээхэд араас *******, ******* нар очиж амь хохирогч Д.Хадбаатарын бөгс хэсэгт ******* дахин нэг удаа өшиглөж, ******* хэвлий, цээж орчим 3-4 удаа цохиж байгаа байдлыг харуулж тэмдэглэл тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 1 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. 2 цаг 10 минут 45 секундэд амь хохирогч Д.Хадбаатар үүдний хэсэгт хэвтэж байх бөгөөд яллагдагч ******* очиж бөгс хэсэгт 2 удаа өшиглөж байгаа байдлыг харуулж тэмдэглэл тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 1 зургийг  хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. 2 цаг 10 минут 53 секундэд амь хохирогч Д.Хадбаатар үүдний хэсэгт хэвтэж байх бөгөөд яллагдагч *******гийн араас *******,******* нар ирж хохирогчийн дээгүүр гарч байх бөгөөд *******,******* нар даваад гарах бөгөөд ******* дээр нь үсэрч гишгээд гарч байгааг тэмдэглэл тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 2 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. 02 цаг 10 минут 57 секундэд мөн амь хохирогч Д.Хадбаатар үүдний хэсэгт хэвтэж яллагдагч ******* түүний дээр гишгээд гарч байх бөгөөд ******* хохирогчийн цээж, толгой орчим 1 удаа цохиж, 1 удаа өшиглөөд гарч байгааг тэмдэглэл тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 3 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав. 2 цаг 11 минут 20 секундэд мөн амь хохирогч Д.Хадбаатар үүдний хэсэгт хэвтэж байхад хүмүүс очиж босгож байгааг тэмдэглэл тусгалаа. Дээрх дүрс бичлэгээс 1 зургийг хэсэгчилж тайлбарын хамт тэмдэглэлд тусгав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хавтаст хэргийн 67-74 дэх тал/, /7-р хавтаст хэргийн 150-180 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 936 дугаартай:

“Талийгаачид гавлын оройн шар хальс, хуйх булчинд цус хуралт, зүүн чамархай зулай ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн зулайн чамархайн хатуу хальсан доорх цочмог 140.0 мл цусан хураа, баруун тал бөмбөлгийн зулай чамархай дагзны аалзан хальсан доорх цус харвалт, зүүн 6, 7-р хавирганы хугарал, гялтанд цус хуралт, 2 чихний дэлбэнгийн цус хуралт, нүүрний баруун талын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхины салстад цус хуралт, дух зулайн хуйх, зүүн мөр, цээж баруун суганд цус хуралт, хэвлийд зулгаралт, баруун ташаа, баруун бугуй, баруун гуянд хуучин цус хуралт, гэмтлүүд тогтоогдлоо. Гавал тархины битүү гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, зүүн 6, 7-р хавирганы хугарлууд гэмтлийн хүндэвтэр зэрэг, бусад цус хуралт зулгаралт гэмтлүүд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачид учирсан гавлын оройн шар хальс, хуйх, булчинд цус хуралт, зүүн чамархай зулай ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн зулайн чамархайн хатуу хальсан доорх цочмог 140.0 мл цусан хураа, баруун тал бөмбөлгийн зулай чамархай дагзны аалзан хальсан доорх цус харвалт, зүүн 6, 7-р хавирганы хугарал, гялтанд цус хуралт, 2 чихний дэлбэнгийн цус хуралт, нүүрний баруун талын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхины салстад цус хуралт, дух зулайн хуйх, зүүн мөр, цээж баруун суганд цус хуралт, хэвлийд зулгаралт гэмтлүүд шинэ, баруун ташаа баруун бугуй, баруун гуянд хуучин цус хуралтууд хуучин гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох үед үүссэн гэмтлүүд байна. Гавал тархины гавлын оройн шар хальс, хуйх, булчинд цус хуралт, зүүн чамархай зулай ясны шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн зулайн чамархайн хатуу хальсан доорх цочмог 140.0 мл цусан хураа, баруун тал бөмбөлгийн зулай чамархай дагзны аалзан хальсан доорх цус харвалт гэмтлийн улмаас тархи эрс хавагнаж хөөж дарагдаж нас баржээ. Үхэлд шууд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачаас авсан дээжүүдэд спиртийн зүйл, хорт бодис, эмийн бодис, хүчтэй хүчил шүлт, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй байна...” гэсэн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 122-128 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Ө.Сарангэрэлийн өгсөн:

“...Гавал тархины хугарал, хугарлын харалдаа хатуу хальсан дээрх цусан хураа, хальс болон хуйхны цус хуралтууд тархийг хөөж хавагнуулсан нь үхэлд хүргэсэн байсан. Гавал тархины гэмтэл нь нэг, хоёр удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. Гавал тархины гэмтэл нь хүний гараар цохих үед үүсэх боломжгүй, харин гуталтай хөлөөр өшиглөх, дэвслэх үед үүснэ. Хатуу мохоо зүйл гэдэгт хүний гар, гуталтай хөл аль аль нь орно. Гавал тархины хатуу хальсан доорх дээрх цусан хураа хугарлын улмаас 140-150 мл хүртэл хэмжээ нэмэгдэж тархийг дарж хавагнуулсан байсан. Тархи дарагдаж хавагнах хүртэл амьд явах боломжтой гэж үздэг. Уг гэмтэл авсан даруйд эмнэлгийн тусламж авсан бол амь нас аврагдах боломжтой байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 137-138 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 4626 дугаартай:

“...ын баруун чигчий хурууны хумсанд цус хуралт, баруун чамархайн хуйханд зулгаралт, зүүн хацар, шанаа, эрүүнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 4-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 150-151 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 7947 дугаартай:

“... биед баруун нүдний зовхинд шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 163-164 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн багийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 811 дугаартай:

“...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 936 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Талийгаач нь гавал, тархины битүү гэмтэл, гавлын зүүн чамархай, зулай, суурь ясны зүүн талын чулуулаг хэсгийн араар үргэлжилсэн шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн хатуу хальсан дээрх цочмог цусан хураа, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ. Дээрх үхэлд хүргэсэн гавал, тархины гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гавал тархины гэмтэл нь хүний гараар цохих, гуталтай хөлөөр өшиглөх, дэвсэх аль ч үед үүсэх боломжтой ба хүчний хэмжээг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гавал тархины гэмтэл нь нас барахаас өмнө тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба яг хэдэн цагийн өмнө үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Тухайн гэмтлийг авсан хүн тархины хатуу хальсан дээрх цусан хураа нэмэгдэж тархи дарагдах хүртэл идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийж явах боломжтой ба дээрх хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаачийн биед учирсан гэмтэл нь цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлж, эмчилгээ хийлгэсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой. Хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан камерын бичлэгээр амь хохирогчийн толгойн тус газар гараараа цохих, хөлөөрөө дэвсэх зэргээр халдаж байгаа хүмүүсийн аль хүнийх нь цохилт болон өшиглөлтөөр тухайн гавал тархины гэмтэл үүсгэгдэж байгааг ялган салгаж тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлт /8-р хавтаст хэргийн 76-85 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн багийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1019 дугаартай:

“...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 936 дугаартай дүгнэлт, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчдийн багийн 811 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь гавлын зүүн зулай, чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр нэг механизмаар үүсгэгдсэн байна. Цохилтын хүч үйлчилсэн цэг зүүн зулай хэсэг, цохилтын чиглэл дээрээс доош чиглэлтэй байна. Гавал тархины гэмтэл нь гараар цохих, эсхүл гуталтай хөлөөр өшиглөх, дэвсэх үед үүсэх боломжтой байдаг ба талийгаачид үүсэн гавлын зүүн зулай, чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа нь зүүн зулай хэсэгт өшиглөхөд үүсэх боломжтой. Гавал тархины гэмтэл нь үүсгэж байгаа цохилтын хүчийг тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлт /8-р хавтаст хэргийн189-191 дэх тал/,

 

Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн дахин өгсөн:

“...Талийгаачийн биед учирсан гавал тархины оройн шар хальс, хуйх, булчин цус хуралт, зүүн чамархайн зулайн ясы шугаман хугарал, зүүн тал бөмбөлгийн зулайн чамархайн хатуу хальсан дээрх, доорх цусан хураа, баруун тал бөмбөлгийн зулай, дагз, чамархай, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн буюу хөлөөр дэвсэх, өшиглөх үйлдлээр үүсгэгдсэн байна. Харин зүүн 6, 7-р хавирганы хугарал, гялтангийн цус хуралт нь мохоо зүйлийн дэвсэх, өшиглөх, цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Хоёр чихний дэлбэнгийн цус хуралт, нүүрний зөөлөн эдийн няцралууд, баруун нүдний зовхины салстад цус хуралт, дух, зулай, хуйх, зүн мөр, цээж, баруун суганд цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, өшиглөх, дэвсэх, үйлдлийн аль алинд нь  үүсэх боломжтой, хэвлийн зулгаралтууд нь мохоо зүйлийн үрэх, чирэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. ...Тухайн өдрийн камерын бичлэгийг үзэхэд тухайн нөхцөл байдлаас амь хохирогчид учирсан гэмтлүүд нь тухайн зодооны улмаас үүссэн байх боломжтой байх бөгөөд өшиглөх, дэвсэх, цохих, чирэх зэрэг үйлдлүүдээс үүссэн байх боломжтой байна...” гэсэн мэдүүлэг /9-р хавтаст хэргийн 82-83 дахь тал/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн бусад нотлох баримтууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөр төлсөн талаарх баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч ******* *******, *******, *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч *******, ******* *******, *******, *******, *******,*******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдын амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөр болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн оршуулгын зардлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох гэсэн дүгнэлтийг,

 

Иргэдийн төлөөлөгч С.Пүрэвдорж гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******, *******,******* нарыг хөнгөн гэмтэл учруулсан тул гэм буруугүй. Харин шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, ******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг, 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “...Улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг байна. Хохирол төлбөрт нийт 35 сая төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд үүнээс 22.800.000 төгрөгийг нэр бүхий шүүгдэгч нар төлж барагдуулсан. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хүүгийнхээ амь насыг алдсан, сэтгэл санааны хувьд хохирсон байх тул хуульд зааснаар хохирлыг гаргуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал “...Өмгөөлөгчийн хувьд нотлох баримтаар шинжлэн судалсан хэргийн үйл баримтыг тогтоосон нөхцөл байдалд маргаан байхгүй. Харин миний үйлчлүүлэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* тухайн үед бааранд орж ирээд зодоонд оролцоогүй. Амь хохирогчийн үхэлд нөлөөлсөн зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батханд: “...Миний үйлчлүүлэгч гэм буруу хувьд маргаангүй хэдий ч өмгөөлөгчийн хувьд миний бие хууль хэрэглээний тухайд дараах дүгнэлтийг гаргаж байна. Яллах дүгнэлтэд дурдсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд зааснаар тухайн үед байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байсан. Мөн энэ яллах дүгнэлтэд 2 шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилсэн байхад бусад шүүгдэгч нарт мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд зааснаар давхар зүйлчилж байгаа нь үндэслэлгүй байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Намжилцогт: “...Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох камерын бичлэгт *******ийн үйлдлийн улмаас амь хохирогчийн тархинд гэмтэл авсан үйл баримт тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. Харин шүүгдэгч *******ын хувьд тухайн үед амь хохирогчийн эрүүл мэндэд халдаагүй, түүнтэй харьцаагүй байдаг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн гэмт хэргийн шинж байхгүй тул түүнийг цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнх-Очир: “...Миний үйлчлүүлэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн байх бөгөөд энэ гэмтлийг ******* учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдохгүй байх тул хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд: “...Миний үйлчлүүлэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн бөгөөд амь хохирогчийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлийг ******* учруулсан гэдийг хангалттай нотлогдож чадаагүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг нь *******ын үйлдлийн улмаас талийгаачийн амь нас хохирсон гэдэг нь тогтоогдохгүй байх хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Золжаргал: “...Миний үйлчлүүлэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугийн тухайд маргаагүй. Харин миний үйлчлүүлэгчид 2 зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Хохирол төлбөрт 7 сая төгрөгийг нөхөн төлсөн...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамир: “...Миний үйлчлүүлэгч *******ыг 3 зүйл ангиар зүйлчилсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч, гэрч нарын мэдүүлгээр амь хохирогчийг зодсон гэх боловч хэн хаана нь цохисон талаар мэдүүлээгүй. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд бүгд амь хохирогчийн биед халдсан байдаг. Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэл нь зүүн зулай, шугаман хугарал, зулай, чамархай зэрэг нэг удаагийн механизмаар үүссэн, цохилтын чиглэл нь дээрээс доошоо чиглэлтэй үүссэн байна гэж үздэг. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр баруун тал руу нь цохисон байдаг бөгөөд зүүн талын гэмтэл аваагүй байдаг. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь буруу юм. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэх нь үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүхээ: “...Шинжээчийн дүгнэлтээр цаг алдалгүй эмнэлгийн байгууллагын тусламж авсан бол амь хохирогч амь аврагдах боломжтой байсан. Хохирогчийн биед 7 хүн халдсанаас 5 хүн толгойд нь хүрсэн байдаг. Гэтэл яагаад *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь ойлгомжгүй байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэх нь үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Манлай: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч *******гийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч ******* нь амь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвар, гэмтлээс үүссэн хор уршиг байгаа эсэхийг тогтоох ёстой талаарх ажиллагааг хийгээгүй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан өмгөөлөгч нарын дүгнэлтийг дэмжиж байна. Амь хохирогчийн үхэлтэй шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоох шаардлагатай. Иймд хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч*******гийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Гэмт хэргийн шинж, гэмт санаа зорилго, шүүгдэгч нарын амь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол учруулсан үйлдлийг ялган салгаж, шалтгаант холбоог нарийвчлан тогтоох шаардлагатай байна. Миний үйлчлүүлэгч амь хохирогчийн биед халдсан үйл баримт тогтоогдоогүй. Мөн хэрэгт олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулаагүй, түүнчлэн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулаагүй бөгөөд тухайн баар хэвийн үйл ажиллагаа явуулж байсан. Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.   

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205000001134 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******, *******, *******,*******, *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч , нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

- Шүүгдэгч , , Багагтугтан овогт Гантулгын Гандөл, , , , Их мянган овогт Батбаатарын Ганцолмон, , нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бусдын амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 

- Шүүгдэгч Багагтугтан овогт Гантулгын Гандөл, , , нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

3. Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар тус бүр 13 жилийн хугацаагаар хорих ял,

 

- Шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******,*******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус бүр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

 

- Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар *******,  ******* нарт Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар оногдуулсан 13 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн тэдний биечлэн эдлэх ялыг 15 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар  оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 90 хоног буюу 3 сарын хугацааг нэмж нэгтгэн тэдний биечлэн эдлэх ялыг 2 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 15 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт оногдуулсан 2 жил 9 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч*******, *******, ******* нарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялуудыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын цагдан хоригдсон *******ын 198 хоног, *******ийн 172 хоног, *******гийн 193 хоног, *******ийн 200 хоног, *******гийн 116 хоног, *******ын 107 хоног,*******гийн 61 хоног, *******ын 61 хоног, *******ын 61 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д  зааснаар шүүгдэгч *******ээс 12.937.642 төгрөг, шүүгдэгч *******оос 9.693.198 төгрөг, шүүгдэгч *******оос 2.437.642 төгрөг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цэрэнпилд олгосугай.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******, *******, *******,*******, *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *******, *******, *******, *******, *******, *******,*******, *******, ******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.ДАЛАЙХҮҮ

 

                   

                           ШҮҮГЧИД                                         А.АЛТАНХУЯГ    

  

                         

                                                                                     Ч.ОТГОНБАЯР