Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2023 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/919

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Б.Ууганбаяр /нийслэлийн прокурор/,

иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Алтангэрэл, Ч.Бямбасүрэн,

гэрч *******, *******,

шинжээч М.Гомбодорж,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Багахүү, Д.Отгонбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102003440120 тоот дугаартай, 10 хавтас хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийтийн хоолны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт *******,*******, “***********” хотхоны ******* тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүргийн “*******”-ын гудамж, “ ” хотхоны -р байрны *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, , /РД: /.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Нийслэлийн Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “ ”-ийн “” ийн газрын даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг,

- Мөн “ ”-ийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 “компанийн эрх бүхий албан тушаалтан нь компанийн тухай хууль, энэхүү дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан дотоод журамд заасан үүргийг биелүүлж, компанийн ашиг сонирхлын төлөө үнэнч шударгаар ажиллана” гэж заасан хэм хэмжээг тус тус зөрчиж,

- Зоогийн газрын үндсэн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгө оруулалт, худалдан авалт, зардлын төлөвлөгөөг сар жилийн давтамжтайгаар боловсруулж батлуулах, биелэлтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, шаардлагатай арга хэмжээ авах, чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн, түүхий эдийг хүлээн авч ажиллагсдын хэрэгцээ шаардлагад нийцсэн амт чанартай, халуун хоол ундаагаар түргэн шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлэх, хяналт тавих, ажилсагсдын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах эрх мэдэл, албан үүрэг, албан тушаалын урвуулан ашиглаж, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд цахилгаан ын ажилчдын хоолонд бэлдсэн /бууз, ногоотой шөлний бөөрөнхий, котлетын амталж хөлдөөсөн, гуляшны бэлдэж амталсан, тефтелний амталж бэлдсэн, шницелийн амталж хөлдөөн бэлдсэн/ махнаас өөрийн эзэмшлийн УБС улсын дугаартай “Тоуоta Highlander” загварын тээврийн хэрэгслээр өөрийн үүсгэн байгуулсан “ ” цэцэрлэг рүү зөөвөрлөж, “ ” цайны газрын ажилчдыг ажлын бус цагаар ажиллуулан хоол үйлдвэрлэж, Онцгой байдлын ерөнхий газартай байгуулсан “үйлчилгээ үзүүлэх” 129 дугаартай гэрээний дагуу “ ” зочид буудалд коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын голомттой улс орноос ирсэн эмнэл зүйн шинж тэмдэггүй тусгаарлалтад байрлаж байгаа иргэдэд хоол нийлүүлж, өөртөө буюу “ ” цэцэрлэгт 12.605.805.37 төгрөгийн давуу байдал бий болгож, “ ”-д 12.605.805.37 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:

“...Тухайн үед ковидын нөхцөл байдлын улмаас төрийн байгууллагууд 30 хувиар ажиллаж байсан. Миний хувьд 7 хоногийн 2 өдөр, заримдаа 3 өдөр ажиллаж бусад үед гэрээсээ цахимаар хуралдаа ордог байсан. Намайг гэрээсээ ажиллаж байхдаа 1.2 тонн мах буюу миний бодлоор 5-6 үхрийн махыг хулгайлсан гэж прокурор үзээд байх шиг байна. Гэтэл би 1-р сард 12 хоног, 2-р сард 10 хоног ажиллаж байсан байна. Би байгууллагын эд хариуцагч биш. Мах хулгайлах боломжгүй. Манай байгууллагын ажилчид бүгд л ийн газарт хоол захиалдаг, хоолны бэлдэц захиалдаг. Захиалсан хоолоо бичүүлээд гарахдаа шалгуулаад л явдаг. Ковидын үед миний ажилласан бүх цагийн мэдээллийг Авлигатай тэмцэх газраас авсан боловч энэ талаар дүгнэлт хийгээгүй. Станцын хаалгаар гарах үед карт уншуулдаг бөгөөд цагийн бүртгэл мэдээлэлд хэдийд ирсэн, хэдийд явсан гэх мэт бүх мэдээлэл хүний нөөц, судалгаа хөгжлийн албанд очдог. Мөн 2021 оны 1, 2 дугаар сард мах дутсан асуудал Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүхээр орж шийдвэрлэгдэж байсан. Миний бие хоолны бэлдэц мөнгөө төлөөд авахдаа ажилчдаасаа хэн нэгнийг миний картаар бичүүлчих гээд өгөөд явуулдаг байсан болохоор санхүүгийн баримт дээр Гэрэлмаа гэдэг нэрээр тушаагдаагүй байж болох юм. Мөн буяны хоол захиалсан зэргийг би машинаараа гаргаж өгөх тохиолдол байсан. Түүнчлэн манай ийн газар 47 ажилтантай байсан бөгөөд фондны мөнгөтэй байсан. Энэ талаарх бүх дансны хуулга байдаг. Гэтэл дандаа миний эсрэг мэдүүлэг боломжтой гэж үзсэн хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан. Тэдгээр хүмүүс нь миний эсрэг мэдүүлэг өгснийхөө хариуд бүгд шагналаа авсан гэдгийг хэлмээр байна. Түүнчлэн дутсан гэх махны төлбөрийг ахлах тогооч Орхон нь төлөөд барагдуулсан байдаг. Иймд намайг гэмт хэрэг хийсэн гэж яллаж байгаад маш их гомдолтой байна. Би 30 гаруй жил тус байгууллагад ажилсан бөгөөд өөрийн ажиллаж байсан байгууллагаасаа 1.2 тонн мах хулгайлах дээрээ тулсан ядарсан эмэгтэй би биш. Надад тийм ухамсар, хүмүүжил байхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* мэдүүлэхдээ:

“...Мах дутсан асуудлаар хяналт шалгалт хийж 1.2 тонн дутсан асуудал илэрсэн. Дутагдал гарсан нь үнэн. Дүгнэлт гарсантай холбоотой эд хариуцаж байсан Орхоныг ажлаас чөлөөлсөн бөгөөд 1 сарын дараа албан тушаал бууруулан тогоочоор ажилд авсан бөгөөд энэ хугацаанд сар болгон 500.000 төгрөг суутгаад авсан байсан. Удирдлагын зүгээс мах дутсан нь шүүх хяналтын байгууллага тогтоотол Орхоноос төлбөр авахгүй байх талаар шийдвэр гаргасан. Гэтэл Орхон нь мах дутаасан нь миний буруу, ажлын хариуцлага алдсан гээд одоогийн байдлаар махны төлбөрийг төлсөн. Манай ажилчид ийн газраас хоолны бэлдэц худалдан авах боломжтой байсан боловч 2021 оны 1 дүгээр улиралд ******* нь кассаар дамжуулан захиалгат хоол авсан зүйл байхгүй байсан. Иймд гэм буруутай этгээдээс байгууллагад учирсан хохирлыг нэхэмжилнэ...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ******* мэдүүлэхдээ:

“...“ ”-аас мах дутсан асуудлаар намайг ажлаас халсан бөгөөд миний бие ажлаас үндэслэлгүй халагдлаа гэж үзээд иргэний хэргийн шүүхэд хандахад шүүхээс дээрх мах дутсан асуудлыг намайг ганцаараа хариуцах ёсгүй байна гэсэн шийдвэр гарсан. Ингээд тус байгууллагад тушаал буурч тогоочоор ажилд орсон. Тухайн үед ковидын нөхцөл байдлын улмаас махны үлдэгдлийн хэмжээ, илүүдэл, хорогдол зэрэгт акт үйлдээгүй улмаас мах дутсан гэж бодож байна. Тухайн үед ажилчдын хоолноос илүү гарсан хоолыг хаядаг байсан. Мөн дотоод аудитын дүгнэлт гарсан учраас би байгууллагыг хохиролгүй болгоё гээд махны төлбөрийг төлж дуусгасан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ******* мэдүүлэхдээ:

“...Миний бие хоолны бэлдэц буюу захиалгат хоолыг зөөх үүрэгтэй байсан бөгөөд одоо хэзээ зөөсөн талаар санахгүй байна. Гэрэлмаа даргын машины ард байсан саванд яг юу байсан талаар мэдээгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч М.Гомбодорж мэдүүлэхдээ:

“...Баримт үндэслэж дүгнэлт гаргасан...” гэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Улсын яллагчаас шинжлэн судалсан яллах талын нотлох баримтууд:

Иргэний нэхэмжлэгч Ч.Алтангэрэлийн:

“...2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 3,356.40 кг /1,660.5+14680.0-12,699.5-284.6/ мах тоолуулахаар байна. Харин тооллогоор 2,063.78 кг мах тоолуулж 1,292.62 кг маны дутагдал гарсан нь аудитын шалгалтаар тогтоогдсон ... 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 06/5194 дугаартай албан бичгийн дагуу *******гийн хоолны карт дээр бичигдсэн мах махан бүтээгдэхүүн, хоолыг шалгаж үзэхэд 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр бөөрөнхий мах 4кг-аар, 4 кг-аар 2 удаа 8 кг буюу 156.000 төгрөгийн бөөрөнхий махыг өөрийнхөө картаар бичүүлсэн байсан. Тэгэхээр ******* даргын картад дээр уншигдсан 8 кг 156.000 төгрөгийн бөөрөнхий мах миний дотоод аудит хийхэд илэрсэн 1.292.62 махны дутагдалд ороогүй гэж ойлгож болно. ...Намайг “ ” цайны газрын 2021 оны 1-р улирлын хоол үйлдвэрлэлд зарцуулагдсан мах, махан бүтээгдэхүүний тооцоог шалгаж байх үед ковидын халдвар авсан, хавьтал болсны улмаас ажилчид ирээгүй гэх шалтгаанаар хоол устгасан гэсэн санхүүгийн баримт байгаагүй. Станцын ажилчдын тухайн өдөр ажиллах хүний тоог урд өдөр нь “ ” цайны газарт мэдэгдэж түүний дагуу хоол үйлдвэрлэгддэг. Гэхдээ үйлдвэрлэгдсэн хоолны ковидын халдвар авсан, ковидын 1, 2-р хавьтал болсон гэх шалтгаанаар ажилдаа ирээгүй ажилчдын хоолыг устгасан гэж акт баримт материал байгаагүй гэж ойлгож болно. Хэрэв байсан бол тухай асуудал нь дотоод аудит хийх явцад гарч ирнэ шүү дээ. ...Намайг “ ” цайны газрын 2021 оны 01 дүгээр улирлын хоол үйлдвэрлэлд зарцуулагдсан мах, махан бүтээгдэхүүний зарцуулалтад дотоод аудит хийж байхад тус цайны газрын ажилчдаас тэр нь тэдэн кг мах, махан бүтээгдэхүүн орсон хоол идсэн, тэрийгээ бичүүлээгүй байна гэсэн ямар ч баримт материал байгаагүй, ...харин намайг дотоод аудит хийж тайлангаа гаргасны дараа “ ” цайны газрын дарга ******* нь ажилчдаараа гарын үсэг зуруулсан мах, махан бүтээгдэхүүний дутагдлыг ажилчид нь хариуцах ёстой гэсэн бичиг барьсан явж байна гэж сонсож байсан.... манай байгууллагын “ ” цайны газарт 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр эд хөрөнгийн тооллого явагдсан. ...Мөрдөгчийн дээрх 13 дугаартай магадалгаатай танилцсан. Уг магадалгаатай холбоотойгоор гаргах санал хүсэлт байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Иймээс манай төрийн өмчит компанийн зүгээс байгууллагад учирсан хохирол болох 1272,6 кг мах буюу 12,605,805 төгрөг 37 мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 165-169, 6 дугаар хавтаст хэргийн 23-25, 28-29 дэх тал/,

“ ”-ын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/200 дугаартай:

“... ” хоолны газрын дарга *******д холбогдуулан мөрдөн шалгаж буй эрүүгийн 210200344 дугаар хэрэгт “ДЦС-4” дотоод аудитор Ч.Алтангэрэлийг иргэний нэхэмжлэгчээр томилж байна...” гэсэн албан бичиг, /5 дугаар хавтас хэргийн 162 дэх тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дугаартай:

“...Хэрэгт холбогдох баримт материалд шинжилгээ хийсний үндсэн дээр тогтоолд тавигдсан асуултад дараах хариултыг өгч байна үүнд:

“Асуулт: 1. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Б.Энхчимэгийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай магадалгаа үндэслэлтэй эсэх?

Хариулт: 2. Шинжилгээнд ирүүлсэн баримтаар Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Б.Энхчимэгийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай магадалгаа үндэслэлтэй байна. “... ”-ийн “ ” цайны газрын даргаар ажиллаж байсан ******* нь 2021 оны 01 дүгээр сард 4,678,636.84 төгрөгийн үнэтэй 494.67 мах, 2021 оны 02 дугаар сард 7,927,168.53 төгрөгийн үнэтэй 777.945 кг мах буюу нийт 12,605,805.37 төгрөгийн үнэтэй 1,272.615 кг мах дутагдуулж, хохирол учруулсан нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдож байна. Энэ нь “ ”-ийн ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.5-д “үүргээ биелүүлэх явцдаа үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, эд аж ахуйн бүрэн бүтэн байдлыг хариуцаж эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг хүлээнэ, 5.6 компанийн эд хөрөнгийг өөрийн хувьдаа ашиглан, шамшигдуулахгүй зэрэгцээ бусдын дутагдал, зөрчлийг ирүүлсэн ажил олгогчид цаг алдалгүй мэдэгдэх үүрэг хүлээнэ” гэснийг тус тус зөрчсөн байна.

Асуулт: 2. “ ”-ийн “ ” цайны газарт 2021 оны 1, 2, 3 дугаар сар /1 улирал/-д хэчнээн хэмжээний, хэдэн төгрөгийн үнэлгээтэй мах дутагдсан байна вэ?

Хариулт:2. “ ”-ийн “ ” цайны газар 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 1,660 кг мах тоолуулсан байна. 2021 оны 1, 2, 3 дугаар сард 14,680 кг махны орлого авсан, 12,952 кг мах зарцуулж 2021 оны 03 дугаар сарын 31-нд 2,126 кг мах тоолуулсан байна. Тооллогын зөрүүгээр 2021 оны 01 дүгээр сард 494.670 кг (2769.520-2274.850) мах, мөнгөн дүнгээр илэрхийлбэл 4,678,636.84 төгрөг, 2021 оны 02 дугаар сард 777.945 (32182.230-2404.280) мах, мөнгөн дүнгээр илэрхийлбэл 7,927,168,53 төгрөг, нийт 1272.615 кг мах буюу 12,605,805,37 төгрөгийг дутагдуулсан байна.

Асуулт:3. Дутагдсан мах, бүтээгдэхүүний хохирлыг хэн хариуцах вэ?

Хариулт:3. 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 03 дугаар сарын хооронд “ ”-ийн “ ” цайны газрын даргаар *******, цайны газрыг хариуцсан нягтлан бодогчоор Г.Ариунжаргал, хүнс хариуцсан нярваар Б.Булган нар ажиллаж байсан байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтаар тогтоогдсон 1272.615 кг мах буюу 12,605,805,37 төгрөгийг дутагдал нь “ ”-ийн “ ” цайны газарт учирсан хохирол бөгөөд дутагдлыг хэн хариуцах талаар ажлын байрны тодорхойлолтод тодорхой тусгагдаагүй тул дутагдлыг хэн хариуцахыг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, хавсралтууд /9 дүгээр хавтаст хэргийн 66-70, 71-83 дахь тал/,

“ ”-ийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 01/839 дугаартай:

1. 2021 оны 01 дүгээр улиралд “ ” цайны газрын дарга асан ******* нь хоол, хоолны бэлдцийг тусгайлан захиалж, төлбөрийг төлж аваагүй болно. 2021       оны 03 дугаар сарын 31-ний өдөр 8 кг 156000 төгрөгийн бөөрөнхий мах авсан. Уг бөөрөнхий махыг өөрийн хоолны картад уншуулан бүртгүүлж авсан бөгөөд компанийн ажилчдын хоолны хөнгөлөлт эдлэх байдлаар төлбөрийг 40%-ийг цалингаас суутгуулж төлсөн байна. Хавсралтаар хоолны картаар уншигдсан мэдээллийг хүргүүлэв...” гэсэн албан бичиг /6 дугаар хавтаст хэргийн 204 дэх тал/,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар, эрх зүйч, нягтлан бодогч мэргэжилтэй, мэргэшсэн нягтлан бодогч, Б.Энхчимэгийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 13 дугаартай мөрдөгчийн магадалгаа:

“... ”-ийн “ ” цайны газрын даргаар ажиллаж байсан ******* нь 2021 оны 01 дүгээр сард 4,678,636.84 төгрөгийн үнэтэй 494.67 кг мах, 2021 оны 02 дугаар сард 7,927,168.53 төгрөгийн үнэтэй 777.945 кг мах буюу нийт 12,605,805.37 төгрөгийн үнэтэй 1,272.615 кг мах дутагдуулж, хохирол учруулсан нь санхүүгийн анхан шатны баримтаар тогтоогдож байна. Энэ нь “ ”-ийн ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.5-д “Үүргээ биелүүлэх явцдаа үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, эд аж ахуйн бүрэн бүтэн байдлыг хариуцаж эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг хүлээнэ”, 5.6-д “Компанийн эд хөрөнгийг өөрөө хувьдаа ашиглан шамшигдуулахгүйн зэрэгцээ бусдын дутагдал, зөрчлийг илрүүлэн ажил олгогчид цаг алдалгүй мэдэгдэх үүрэг хүлээнэ” гэснийг тус тус зөрчсөн байна...” гэсэн магадалгаа /6 дугаар хавтаст хэргийн 112-116 дахь тал/,

Гэрч “ ”-ийн Нийгмийн асуудал хариуцсан захирал Н.Мөнгөний:

“...Ер нь ын “ ” цайны газрын дарга ******* ын ажилчдын хоолны мах, хоол үйлдвэрлэхэд шаардлагатай материалыг хулгайгаар гаргаад байна гэсэн мэдээлэл ...удирдлагуудад ирж /цайны газрын ажилчдаас болон бусад эх сурвалжаас/ байсан. Энэ талаар “ ” цайны газрын дарга *******д “та ын ажилчдын хоолны махнаас авч явдаг гэх наад асуудлаа болиорой” гэдэг асуудал хэлж, ярьж байсан. Тэгэхэд ******* дарга “за би дахиж ийм асуудал гаргахгүй” гэсэн юм байна лээ. Тэгсэн хэдий ч “ ” цайны газраас ын ажилчдын хоолны мах, махан бүтээгдэхүүн хулгайгаар гаргаад байна гэсэн мэдээлэл ын удирдлагуудад ирж байсан тул 2021 онд гэнэтийн шалгалт хийж махны тооллого хийхэд 1,200 кг мах дутсан юм. Улсын онц чухал объектыг Дотоодын цэргийн 05 дугаар анги 24 цагийн турш харж мандаг. Энэ утгаараа манай “ ”, Дотоодын цэргийн 05 дугаар анги жил бүр гэрээ байгуулан ажилладаг. Энэ гэрээнд харуул, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байгаа төрийн тусгай хамгаалалтын алба хаагч нарын хоолыг ын “ ” цайны газраас өдөрт нэг удаа үнэгүй өгнө гэсэн зохицуулалттай байдаг юм. Станцын ажилчдын амнаас ам дамжсан ярианаас сонсоход ******* дарга Дотоодын цэргийн 05 дугаар ангийн харуулын ажилчдад өдрийн 3 хоол өгөхөд ын хашаагаар юм асуудалгүй гаргана шүү дээ гэж хэлж байсан гэсэн ...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 68-70 дахь тал/,

Гэрч, “ ”-ийн “ ” цайны газарт ээлжийн касс ажилтай :

“...******* дарга махны дутагдлаа “ Зоог ” цайны газрын ажилчдын нэр дээр бичүүлнэ гээд бүх ажилчдын нэр дээрх бөөрөнхий мах 10 кг гэдэг ч юм уу, котлетын мах 20 кг гэдэг ч юм уу, шницелийн мах 15 кг гэдэг юм уу бичсэн. Ингэж бичихээр манай цайны газрын ажилчдын нэр дээр автоматаар хоол идсэн гээд мөнгө нэмэгдээд карт дээр нь гараад ирсэн. Тэр үед дотоод аудит хийж байсан хүн тухайн үед яахаараа зөвхөн “ Зоог ” цайны газрын ажилчид 200,000-300,000 төгрөгийн хоол идээд байдаг, бусад цех хэлтсийн ажилчид 70,000-90,000 төгрөгийн хоол иддэг билээ ийм харьцангуй асуудал гардаг юм гэж байсан. Тухайн үед ажилчдын нэр дээр бичсэн их хэмжээний махны асуудлыг дотоод аудитор худлаа байна гэж үзэж байсан. ******* дарга төмөр зам дахь “Грейс” төвийн цайны газарт ковидын тусгаарлалтад “ Инн” зочид буудалд байрлаж байгаа хүмүүсийн хоолыг үйлдвэрлэн нийлүүлдэг байсан. Энэ “Грейс” төвийн цайны газарт “ Зоог” цайны газрын ажилчдаа хөл хорионы үеэр амарч байгааг нь хуваарь гарган ээлжээр ажиллуулан хоол үйлдвэрлүүлдэг байсан. Миний хувьд 2020 оны 12 дугаар сард билүү 2021 оны 01 дүгээр сард билүү хөл хорионы үеэр нэг удаа “Грейс” төвийн цайны газарт очиж ажиллаж байсан. Намайг нэг удаа ажиллахад ******* даргын зүгээс цалин хөлс гэж мөнгө өгч байгаагүй. ******* дарга ер нь өөрийнхөөрөө байдаг хүн, “ Зоог ” цайны газраас махны дутагдал гарсантай холбоотойгоор ажилчдаа элдэв нэгээр хэлж дарамталдаг болсон доо...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 31-33 дахь тал/,

Гэрч, “ ”-ийн “ ” цайны газрын тогооч :

“...******* нь ажлаас мах байнга зөөвөрлөөд байсан учраас би дараа нь асуудал үүсэхэд хэрэг болно гээд түүний бэлдүүлээд гаргадаг байсан махны тоо, хэмжээг нь тухайн үед 12 хуудастай, тооны дэвтэр дээр тэмдэглээд гэрийнхээ стенк дээр хадгалж байсан. ******* өдөр нь ажлаас авч гарлаа гэхэд би орой нь гэртээ очиж тухайн дэвтэр дээрээ өдөр гаргасан махыг нь тэмдэглэдэг байсан. Тэр дэвтэр дээр хэчнээн хэмжээний мах, бусад эд зүйлийн талаар бичсэн байсныг одоо цээжээр хэлж мэдэхгүй. ******* даргын асуудал хуулийн байгууллагад шалгагдаж эхлэхээр нь нөгөө тэмдэглэж байсан дэвтрээ гэртээ хайсан боловч олдоогүй. Манай ажлын газраас надаас өөр ингэж тэмдэглэл бичиж байсан хүн байхгүй байх, ер бол цайны газарт орж ирээд 10 дахь жилдээ ажиллаж байна. Гэрэлмаа дарга намайг ажилд авсан нь үнэн, намайг авсанд ч баярладаг. Гэтэл сүүлийн жилүүдэд буюу ковид өвчний тусгаарлалтын үед тогооч бид нарыг өөрийн хувийн цэцэрлэг болон “Грейс” төв дээр хоол үйлдвэрлүүлж түүнийгээ цааш нийлүүлж байгаа нь хэт хувийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлж байгаад нь би дургүй хүрдэг байсан. Заримдаа хоолны материалаа хүртэл ажлаас аваад байгаад нь дургүй байсан. Ийм ажил хийлгэснээ бид нарт фондын мөнгө цуглуулж байна гэж ярьдаг байсан...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 05-06 дахь тал/,

Гэрч :

“...******* даргын “Грейс” төвд очиж хоол үйлдвэрлэж ажиллаж байсан. Мөн “ бүүвэй” цэцэрлэг дээр ч гэсэн ганц нэг удаа очиж хоол хийж, миний хийсэн хоол “ Инн” зочид буудал руу хүргэдэг байсан. Яг хэзээ очиж хоол хийсэн гэдгийг санахгүй байна, таны асууж байгаа 2021 оны 01 дүгээр улиралд ажилласан шиг санагдаж байна. Ингэж очихдоо бүх л төрлийн хоол хийж байсан, миний санаж байгаагаар цуйван, гуляш, будаатай хуурга, бифштекс, котлет, жигнэсэн бөөрөнхий мах, тефтел зэрэг хоолыг хийж байсан. Эхлээд 300 орчим хүний хоолыг хийж байсан сүүлдээ багассан, доод тал нь 50-60 хүний хоолыг хийж байсан. Зарим тохиолдолд манай ын 10, 20 литрийн хоолны савтай болгосон хоол, зарим үед цагаан өнгөтэй 50, 100 төгрөгийн гялгар торонд хийсэн хоолны бэлтгэсэн мах зэргийг “Грейс” төв дээр авчирч хоол хийлгүүлж байсан. Гэрэлмаа нь өөрийн дугаартай автомашинаар авчирч байсан. Тухайн “Грейс” төв болон цэцэрлэг дээр манай цайны газрын тогооч туслах нар ээлжлээд л ирж ажилладаг байсан. Яг тэр энэ ажиллаж байсан гээд нэр хэлэх боломжгүй байна. Хийсэн хоолыг цэргийн хувцастай ч билүү хүмүүс зочид буудал руу зөөвөрлөдөг байсан...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 248-250 дахь тал/,

Гэрч :

“...“ ” цайны газраас цэргийн ногоон, никель цагаан төмөр савтай зүйлүүд, мөн цаасан хайрцагтай заримдаа цагаан тортой зүйлийг ачаад “ бүүвэй” цэцэрлэг, “Грейс” төвүүдэд хүргэж өгч байсан. Тухайн сав дотор яг юу байгааг мэдэхгүй, би ойлгохдоо буяны хоол юм уу гэж бодож байсан. Би “Станцын хашаанаас гарах зөвшөөрлийн бичиг нь яасан бэ ” гэхэд ******* дарга “10 дугаар постын харуулуудад өгсөн байгаа гэдэг, заримдаа тэд нарт хэлчихсэн байгаа ” гэж хэлдэг байсан. Ингээд 10 дугаар постын харуул дээр ирэхэд машин тэвш дээрх ачааг хараад заримдаа гаргачихдаг, зарим үед зөвшөөрлийн бичгийг харуул шаарддаг байсан. Би гэгэхээр нь ******* дарга руу энэ тухай хэлэхэд тэрээ “за байж бай би хэлчихье” гэж хэлээд 20-30 минутын дараа намайг постоор гадагш гаргачихдаг байсан. Би аас “ бүүвэй” цэцэрлэг, “Грейс” төвүүдэд нийт хэчнээн удаа дээр хэлсэн зүйлүүдийг зөөж байсан гэдгээ нарийн хэлж чадахгүй байна, миний багцаагаар 10 орчим удаа л хүргэж өгсөн байх. Мөн дөрвөлжин цагаан хуванцар савыг хүртэл аас тэр газруудад хүргэж өгч байсан ...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 2-3 дахь тал/,

Гэрч :

“...2021 оны 01 дүгээр улирал л байсан, би нэг удаа ******* даргын ажиллуулдаг Төмөр замын “Грейс” төвийн 1 давхарт байрлах кафе шиг газарт очиж тусгаарлалтад байгаа иргэдэд өгөх, өдөр, оройн хоолыг нь хийж өгч байсан. Ингэхдээ өдрийн хоолонд юу хийж өгснөө санахгүй байна, харин оройн хоолонд сүмсэнд чигнэсэн бөөрөнхий мах гэсэн хоолыг хийж өгсөн. Тэгэхдээ болгож хөлдөөсөн жигнэсэн махыг жигнүүр дээр тавьж халаалгаж, мөн хоолны хачир болох агшаасан будаа, байцаан салат зэргийг надаар хийлгүүлж байсан. Ингээд болсон хоолыг цэргийн ногоон зэрэг нэлээн олон хоолны саванд хийлгүүлээд хүмүүсээр зөөлгүүлж байсан...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 05-06 дахь тал/,

Гэрч *******ы:

“... Манай “эрчим ”-ийн ажилчдаас ээлжийн амралттай, ковид-19 өвчний хөл хорионы үед ээлжид гарч байсан. Энэ үеэр манай ажилчдаас “ бүүвэй” цэцэрлэгт ажиллаж байсныг үгүйсгэхгүй. Би ажлаасаа халагдсан 1 сар ажилгүй байх хугацаандаа буюу 2021 оны 06 дугаар сарын дундуур амралтын 2 өдөр Гэрэлмаа даргын түрээсэлж байсан төмөр зам дахь “Грейс” цайны газарт ажиллаж байсан. “ ”-ын дотоод аудитор манай ийн газарт хяналт шалгалт 2021 оны эхээр хийсэн санагдаж байна. Шалгалтаар 13 сая төгрөгийн махны дутагдал гарсан байна. Энэ дутагдлыг ахлах тогоочид хариуцуулах нь зөв гээд намайг гэнэт ажлаас халсан юм. Ажлаас халж байгаа асуудлыг буюу дотоод аудиторын шалгалтын материалыг уншиж танилцахад Орхон гэж хүнтэй холбоотой асуудал огт байхгүй байсан тул би ажлаас үндэслэлгүй халагдсан асуудалд захиргааны хэргийн шүүхээр явж байгаа...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 186-187 дахь тал/,

Гэрч “ ”-ийн Санхүү бүртгэлийн хэлтсийн Хүнс хариуцсан нярав :

“...2020 оны зунаас 2021 оны хавар хүртэл Ковид-19 халдварт өвчний хөл хорионы үеэр гадаа улсаас ирсэн хүмүүс “ Инн” зочид буудалд тусгаарлалтад байгаа хүмүүсийн хоолыг “ ” ийн газарт нийлүүлдэг байсан. Ингэхдээ “ ”-ийн газраас “ ”-ын ажилчдын хоолны махнаас өөрийн машинаараа авч яван, тэр махаараа хоол хийж “ ” зочид буудалд тусгаарлалтад байгаа хүмүүсийн хоолыг хийдэг байсан гэж ойлгож болно. ...Би 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “ ” цайны газрын нийт алба хаагч нарын хурал дээр ******* даргын хууль бус үйлдлийн талаар хэлсний төлөө өнөөдрийг хүртэл ******* гэдэг хүнд элдэв нэгээр хэлүүлэн явж байгаа. ******* гэдэг хүний хууль бус асуудлын талаар би танай байгууллагад гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэтэл ******* гэдэг хүн манай нөхөр Б.Төвшин рүү утсаар ярьж намайг гэр бүлээс гадуур харьцаатай байсан, ын бараг бүх дарга нартай унтаж хэвтэж байсан гэх мэтээр миний нэр хүндэд халдсан хууль бус үг үйлдэл хийх нь хэрээс хэтэрч байна. Би 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс одоог хүртэл “ ” цайны газрын хүнсний нярвын ажлыг хийж байгаа намайг энэ ажлыг хийснээс өмнө “ ” цайны газрын мах өмнө нь байнга дутагддаг байсан тайлан мэдээ байдаг. Гэтэл намайг энэ ажлыг хийснээс хойш манай “ ” цайны газарт махны дутагдал гарах нь битгий хэл мах илүүддэг болоод байгаа юм...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 72-75 /, /5 дугаар хавтаст хэргийн 190-192 дахь тал/,

Гэрч, ачигчаар ажиллаж байсан *******ын:

“... “ ”-ийн газраас татсан үхэр, хонины мах, котлет хийхээр бэлдсэн мах, бөөрөнхий шөлтэй хоол хийхээр бэлдсэн бөөрөнхий мах, буузны мах зэргийг хоол хийх зориулалтын хоолны саванд бид нараар хийлгээд өөрийнхөө УБС улсын цугаартай машинд ачуулдаг байсан. Ингэж машиндаа ачуулж байсан цаг хугацааг нь сар өдрөөр нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Хэрэгт авагдсан фото зурган нотлох баримт дээрх хүн та мөн үү /үзүүлэв/ ...энэ зураг дээр байгаа хүн би мөн, тухайн үед 2021 оны 3-р сарын сүүл, 04 -р сарын эхэн байсан санагдаж байна. Тухайн үед котлетын махыг хайрцаг дотор хийгээд, хоол хийх зориулалттай бор өнгийн, цэнхэр энгийн савнуудад соустай бөөрөнхий /болсон халуунаараа/ мах байсан санагдаж байна. Энэ зургийг хараад тийм ийм мах байсан гэдгийг санаж байгаагаас гадна ердийн үед зөөлгөсөн мах зөндөө байдаг байсан. “ ” зочид буудалд тусгаарлалтад байгаа хүмүүсийн хоол нийлүүлэх ажил хийж байгаа гээд “ ”-ийн газраас мах, махан бүтээгдэхүүн зөөлгөж байсан нь үнэн. Миний хувьд дээшээ хоолны газар луу ордоггүй, хааяа ачаа бараа зөөж оруулахад ордог байсан, гол дуу доор ирсэн ачаа барааг буулгах, зөөх ажилтай байдаг байсан. Дарга ******* дуудаад энийг машинд ачаадах гэхээр нь дээшээ гараад савлаж байгаа савтай махыг хараад тийм мах ачсан, ийм махан бүтээгдэхүүн ачигдсан гэдгийг мэдэхээс тэр бор саванд тэдэн кг мах байсан гэдгийг нь хэлж мэдэхгүй. Дарга *******гийн “ ”-ийн газраас мах, махан бүтээгдэхүүнийг савлан авч явдаг талаар алба хаагч нар бүгд мэднэ. Харин хэлж чадах нь хэн хэн бол гэхээс бүгд л мэднэ. Тэр тусмаа хэдэн эрчүүд мэдэж байгаа...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 197-200 дахь тал/,

Гэрч *******ын:

“...******* нь “ ”-ийн газраас торонд хийж авч гардаг мах, махан бүтээгдэхүүн, хоолны материалаа төмөр зам дахь өөрийн “ бүүвэй” цэцэрлэг, “Грейс” цайны газар луу авч явдаг гэдгийг нь мэдэх юм. Ковидын хөл хорионы үеэр алба хаагч нар хуваарийн дагуу ажиллаж байхад би ганц хоёр удаа төмөр зам дахь “Грейс” цайны газар нь буузны мах хүргэж өгч л байсан. Ковид-19 халдварт өвчин гарч хөл хорио тогтоож байсантай холбоотойгоор дарга ******* эгч төмөр замын “Ганзам” зочид буудлын баруун талд “Грейс” төвийн нэг давхарт цайны газар түрээсэлж байгаа тэндээ хоол хийж, хийсэн хоолоо “ ” зочид буудалд ковидын тусгаарлалтад байгаа хүмүүсийн хоол нийлүүлж байгаатай холбоотойгоор “ ”-ийн газраас татсан үхэр, хонины мах, котлет хийхээр бэлдсэн мах, бөөрөнхий шөлтэй хоол хийхээр бэлдсэн бөөрөнхий мах, буузны мах зэргийг хоол хийх зориулалтын хоолны саванд бид нараар хийлгээд өөрийнхөө УБС улсын дугаартай машинд ачуулдаг байсан...” гэсэн мэдүүлэг.

Гэрч, “ Зоог” цайны газарт ахлах тогооч ажилтай :

“... “ ” цайны газарт “ ”-ийн дотоод аудитор шалгалт явуулсан, энэ шалгалтаар ахлах тогоочоор ажиллаж байсан ******* гэж хүнд 1.2 тонн мах дутаасан асуудал гарч-ийн удирдлагаас *******ыг ажлаас нь халсан юм. *******ыг ажлаас халж, намайг ахлах тогоочоор томилсон энэ өдрөөс эхлэн миний амьдралын хар өдөр эхэлсэн. Яагаад гэхээр цайны газрын дарга ******* нь *******той найз нөхдийн холбоо, харилцаатай байдаг. Найзынх нь ажлыг намайг авлаа гэж уурлаад, нөгөөтээгүүр ******* даргын Ковид-19 халдварт өвчний хөл хорионы үеэр өдөр болгон “ ”-ын ажилчдын хоолны махнаас зөөж явдаг асуудал нь илчлэгдэх гээд надад одоог хүртэл уурлаж, ажлын байрны дарамт байнга учруулдаг. Ер нь манай дарга ******* гэж хүний ааш, шунал 2 нь хэтрээд “ ” цайны газарт ажиллаж байгаа хэдэн тогооч, туслах тогооч, бэлтгэгч, ачигч нарыг байнга загнаж, байнга дарамталдаг болоод байгаа юм. Ноднин 2021 оны эхээр Ковид-19 халдварт өвчний хөл хорионы үеэр ******* дарга цахилгаан ын ажилчдад хоол үйлдвэрлэн хийж өгөх махнаас өдөр бүр өөрийнхөө машинд бэлдсэн махнууд ачиж авч явдаг нь үнэн шүү дээ. Энэ талаар манай хамт олон бүгд мэдэж байгаа. Ковид-19 халдварт өвчний хөл хорионы үеэр эхэндээ ын ажилчдад хийх хоолны материалаар хоол хийгээд тэрийгээ зөөдөг байсан, сүүлдээ мах хулгайлан авч гараад тэрийгээ өөрийн “Богд ар” хороолол дахь “ ” цэцэрлэг дээр эсхүл төмөр замын “Грийс” төвийн цайны газар дээр аваачин хоол хийдэг болсон. Ингэж хоол хийхдээ ээлжийн амралттай байгаа тогооч нарыг ямар ч цалин хөлсгүйгээр ажиллуулдаг байсан. “ ”-ыг харж байгаа Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч нар манай “ ” цайны газраас хоол иддэг. Энэ утгаараа ******* даргын машиныг Дотоодын цэргийн 05-р ангийн алба хаагч нар шалгана гэж юу байхав дээ...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 208-211 дэх тал/,

Гэрч, “ Зоог” цайны газарт тогооч ажилтай, :

“...Станцын ажилчдын хоолны меню харж хоолны махыг бэлдэж байх хооронд дарга *******гаа 150 хүний шөлтэй хоолны бөөрөнхий мах бэлдээрэй, 200 хүний хавтгай /шиницель/ мах бэлдээрэй, 250 хүний гуляшны мах бэлдээрэй, 180 хүний жигнэсэн махны мах бэлдээрэй, 300 хүний нарийн махан хуурганы мах бэлдээрэй гэдэг, даргын хэлсэн үүргийн дагуу тухайн мах махан бүтээгдэхүүний махыг бэлдээд орой нь хөлдөөгчид хийж хонуулаад маргааш өглөө нь хайрцаг саванд хийгээд, хоолны төмөр саванд хийгээд ******* даргын машины ард нь тавьж өгөөд явуулдаг байсан. Өөрөөр хэлбэл ******* дарга “ ”-ийн ажилчдын хоолны меню дээрх хоолны мах махан бүтээгдэхүүнээс өөр хоолны махыг надаар бэлдүүлж, хөлдөөгчид хонуулж, хайрцаг саванд хийж бэлдүүлээд аваад явдаг байсан гэж ойлгож болно. 1500 хүний хоолны мах бэлдэх гэж өдрийн 100 гаран кг махыг бэлддэг, энэ махыг заримдаа ганцаараа, заримдаа 1-2 тогоочийн хамт татаж бэлддэг. Би тогооч Лхаасүрэнгийн хамт голдуу татдаг байсан. Мах шулаачийн шулсан мах над дээр орж ирээд тэрийг нь татаж бэлддэг байсан гэж ойлгож болно...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 92-95 дахь тал/,

Гэрч, “ ”-ийн нягтлан бодогч :

“...2021 онд хяналт шалгалт хийхэд 01 дүгээр сард 506 кг мах, 02 дугаар сард 786 кг мах дутсан тооцоолол гарсан. 11,8 сая төгрөгийн үнэ бүхий 1292 кг дутсан. Байгууллагын дотоод аудитор дахин нягтлан үзээд тухайн тооцоолол зөв болохыг баталгаажуулсан. Хүнсний агуулахад үлдэх ёстой мах байхгүй байсан юм. Орхон тогоочийн хувьд цар тахал болсон, ажилтан нарын ажлын цагт өөрчлөлт орсон, ажилтан нар хоолоо идчихээд бүртгүүлээгүй илүү гарсан хоолыг үнээр зарсан гэсэн тайлбар хийсэн. Ямар ч үндэслэлгүй тайлбар. Манай ажилтан нар цайны газарт орлоо үнэмлэхээ цахимаар посс машинд уншуулаад бүртгэгдэж байгаа. Ямар ч бүртгэл хийхгүй орхигдох боломжгүй. 2023 оны 09 дүгээр сар хүртэл цалингаасаа сар бүр 500.000 төгрөг суутгуулан махны үнэ төлөх хүсэлтийг Орхон тогооч гаргасан. Тухайн хүнийг ажлаас нь чөлөөлж шинэ тогооч ажилд авсан. Тэгтэл орц норм баримтлаад явахад ямар ч дутагдал гарахгүй, харин ч хэмнэлт гараад байна. Мах дутагдах бус хэмнэгдэх боломжтой орц норм баримтлаад дутагдал гарсан асуудлыг ойлгохгүй байна...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 175 дахь тал/,

Гэрч “ ”-ийн гүйцэтгэх захирал :

“...Намайг ажил авсны дараагаас “ ” цайны газрын захирал ******* гэж хүн ажилчдын хоолны махнаас хулгайлж авдаг, цайны газрын ажилчидтай ёс зүйгүй харьцдаг гэсэн ам дамжсан яриа байнга гардаг байсан. Би ажил авсны дараа ******* гэж хүнтэй уулзахдаа ажилчдын дунд янз бүрийн явган яриа гараад байна, хэрэв тийм асуудал байдаг бол болиорой гэж сануулж байсан. цайны газрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хоолны орц норм дээр хяналт тавиулахаар Ч.Алтангэрэл гэдэг хүнийг гаднаас авчран тус цайны газрын хоолны орц норм, хоол үйлдвэрлэх асуудалд хяналт тавиулсан. Тэгэхэд ******* нь хэл ам хийж халуун хоол хийхэд дутагдал гардаг энэ тэр гэж яриад байхаар нь 2020 оны 07 дугаар сарын эхээр ШУТИС-ийн багш нарыг авчран хоол үйлдвэрлэлтийн технологийн картыг шинэчлэн батлуулж “ ” цайны газрын хоол үйлдвэрлэлтэд ашиглаж байгаа технологийн картыг 2020 оны 7-р сарын сүүлээс шинэчлэн хоол үйлдвэрлэлтийн технологийн картыг шинэчлэн батлуулж одоог хүртэл үйл ажиллагаандаа мөрдөн ажиллуулж байгаа. Тэгээд 2021 оны эхээр Ковид-19 халдварт өвчний хөл хорионы үеэр хүчний зохицуулах хороон дээр “ кафе” дээр өдөр шөнөгүй хоол хийгээд байна гэсэн мэдээлэл ажилчдаас ирээд байсан тул Г.Ариунжаргалыг дуудан “ ” цайны газрын махны тооллого хийлгэсэн юм, тэгсэн 1400 кг хонь үхрийн мах дутсан асуудал гарсан тул дотоод аудитор Ч.Алтангэрэлийг шалгах үүрэг өгч, тушаал гарган ажиллуулсан байгаа. Дотоод аудиторын шалгалтаар 2021 оны нэгдүгээр улиралд ...тооллогоор 2,063.78 кг мах тоолуулж 1,292.62 кг махны дутагдал гарсан нь аудитын шалгалтаар тогтоогдсон гэж надад танилцуулсан. Дотоод аудиторын шалгалтын материалыг үндэслэн цайны газрын дарга *******д хариуцлага тооцох гэхэд ажлын байрны тодорхойлолт дээр хоол үйлдвэрлэгдэхэд ашиглах бараа материалыг ахлах тогооч хариуцахаар тусгасан байсан. Тэгээд ахлах тогоочоор ажиллаж байсан Орхон гэж хүнд хариуцлага тооцсон. Би 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “ ”-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон, энэ 2018 оны 12 дугаар сард гэвэл би ажлаа аваад ын үйл ажиллагаатай танилцаж эхэлсэн, ын тэргүүн эд захирал, цех, алба, хэлтсийн дарга нарыг дөнгө таньж байсан үе байна. Намайг ажил авсны дараагаас ******* дарга 11-12 цагийн үед манай өрөөний үүдэн ирээд зогсчихдог байсан. ...Би 2018 оны 12 дугаар сараас 2021 оны 06 дугаар сар хүртэл ******* даргатай ажлын өрөөнд ширээний ард сууж байгаад уулзаж байгаагүй. Харин дотоод аудитор Ч.Алтангэрэл “ ” цайны газрын 2021 оны эхний улирлын мах, махан бүтээгдэхүүний дутагдалд тооллого хийж 1.2 тонн махны дутагдал гарч, эд хариуцагч *******ы ажлаас халсан. Үүний дараа ******* дарга манай өрөөнд архи уусан, уйлсан байдалтай орж ирээд надтай уулзаж байсан. Ингэхдээ хоёулаа алалцвал алалцъя, *******ы ажилд нь буцааж ав гэсэн шаардлага тавихаар нь архи уусан эмэгтэй хүнтэй маргаад яахав гэж бодоод аль болох тайвшруулах аястай зүйл хэлээд өрөөнөөс гаргасан, ингэхдээ *******ыг ажилд нь авъя гэж хэлээд маргааш нь Д.Орохыг ажилд авсан. Гэтэл *******ыг ажилд авсны маргааш нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна лээ ...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 202-204/, /6 дугаар хавтаст хэргийн 53-56 дахь тал/,

Гэрч “ ”-ийн хуулийн зөвлөх :

“... “ ”-ийн “ ” цайны газрын дарга Н.Гэрэлмаа нь компанийн эрх бүхий албан тушаалтанд ордог. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх захирал, тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер, дэд захирал, ерөнхий нягтлан бодогч, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, албадын дарга нарыг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” гэж заасан байгаа. “ ”-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаар тушаалын ...1.8 “Алба, хэлтэс, цех, нэгжийн дарга нар” гэж заасан ба энд “ ” цайны газрын дарга Ч.Гэрэлмаа хамаарна. Тушаалын хавсралтад хувийн ашиг сонирхлын хөрөнгө орлогын мэдүүлэг аргах эрх бүхий албан тушаалтнуудын нэрсийн 22 дугаарт ******* дарга орсон зайгаа. ******* нь “ ”-ийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог компанийн эрх бүхий албан тушаалтан мөн. Яагаад гэхээр “ ” нь 1493 ажилтай, энэ ажилчид нь өдөр шөнийн ээлжээр тасралтгүй ажилладаг хоолыг “ Зоог” цайны газар хийдэг, ажилчдын хоолны материалыг тендерт оролцсон аж ахуй нэгж байгууллагуудтай гэрээ байгуулан худалдах, худалдан авах ажиллагаа хийхэд “ ” цайны газрын дарга ******* төлөөлөн гэрээ хэлцэл байгуулдаг...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 11-13 дахь тал/,

Гэрч :

“...Би энэ зургийг өөрийн “Самсунг маркийн А51” загварын ар утсаар 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр авсан зураг байгаа. Ер нь манай “эрчим ” цайны газрын дарга ******* 7 хоногийн 5 дахь өдөр нь өөрийнхөө энэ улаан хүрэн өнгийн УБС улсын дугаартай машинаар “ ”-ийн 1500 ажилчдад хийж өгөх хоолны махнаас зориулалтын хоолны саванд сийгээд бид нараар зөөлгөж авч явдаг байсан. Миний гар утсаараа авсан УБС улсын дугаартай автомашины арын багаажинд ачиж байгаа зураг нь нэг л удаагийн ачаад арах гэж байх үеийн зураг шүү дээ. Мөн танд өмнө гаргаж өгсөн котлетын бэлдэж хөлдөөсөн мах, гуляшны бэлдэж амталсан мах, тефтелний амталж бөөрөнхий мах, шиницелийн амталж хөлдөөсөн бэлдсэн мах, ногоотой шөлний бөөрөнхий бэлдэж амталсан мах, гараар татсан буузны мах зэргийг би нэг өдөр бүгдийг нь гар утсан дээрээ аваагүй, тухай хоолны мах бэлдэж байх өдөр нь гар утсан дээрээ хулгайгаар дардаг байсан, дараагийн өдөр нь өөр хоолны мах бэлдэж байхад нь бас хулгайгаар гар утсан дээрээ зураг авдаг байсан. Манай дарга *******г танай байгууллагаас шалгах болсноос хойш өдөр бүр бид нарыг элдэв /гахай, нохойгоор/ нэрээр дуудаж доромжилж, дарамталдаг болсон. Манай “эрчим ” цайны газрын ажилчид дотроо telegram-н чат ашиглан хоорондоо чат бичдэг юм. Тухайн өдөр нь 20221 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн орой “ ” цайны газрын ажилчид хоорондоо чаталж байгаад маргалдсан бөгөөд би тухайн үед Гэрэлмаа даргын үнэнийг нь чат дээр “бүгдээс нь асуу зориг хүрвэл өдөрт 50-6 кг мах гэж бичсэн юм тэгсэн нь уур нь хүрээд “Битгий хуц” гэж уурлаад байсан бөгөөд бичсэн чатуудыг эхнээс нь устгаад байхаар нь би өөрийнхөө гар утсан дээр скрийн шот хийгээд авчихсан юм. 2021 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сард буюу Ковид-19 халдварт өвчний хөл хорионы үеэр “ ”-ийн ажилчдын хоолны махнаас зөөгөөд төмөр замын “Грейс” төвийн цайны азарт аваачин ажилчдаараа /бид нараар/ хоол хийлгэдэг байсан. Telegram-н чат дээр Гэрэлмаа дарга “Нийт ажиллагсдын анхааралд ийн газрын фонд одоогоор тэг заасан байгаа. Иймээс Ковид-19-өөс шалтгаалан 21 хоногийн тусгаарлалтад байгаа өглөө, өдөр, орой тогтсон цагт хооллох катеринг үйлчилгээ авсан байгаа тул ээлжийн амралттай болон амралтын өдрүүдэд ажилтнуудыг нэмэлтээр ажиллуулах тул заасан хугацаанд хувийн ажлаа зохицуулан ажиллана уу” гэж бичээд Ковид-19 халдварт өвчний хөл хорионы үеэр бид нар ******* дарга “Грейс” төв дээр авчраад бид нарт нэг ч төгрөг өгөлгүйгээр хоол хийлгэдэг байсан гэж ойлгож болно...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 178-182 дахь тал/,

Гэрч, Хүнс, Хөдөө Аж ахуй, Хөнгөн үйлдвэрлэлийн яамны Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга :

“...Ингээд өмнө нь ажлын шугамаар таних “ ”-ийн “ ” цайны газрын дарга ******* руу залгаж танайх энэ “ Инн” зочид буудалд чартарын нислэгээр ирж тусгаарлалтад байгаа хүмүүсийн хоол нийлүүлэх боломжтой юу гэсэн санал тавьсан, тэгэхэд ******* дарга хэсэг хугацааны дараа хариу өгөхдөө ын гал тогоонд хоол хийгээд нийлүүлэх гэхэд арай хол байна, манай “ бүүвэй” цэцэрлэг ажиллахгүй байгаа юм чинь, уг цэцэрлэг дээр хоол үйлдвэрлэн нийлүүлбэл арай ойрхон юм байна гэсэн санал хэлж байсан. Ингээд улсын онцгой комиссын шуурхай штабаас ******* даргын “ ” цэцэрлэг рүү албан бичиг явуулж, уг албан бичгийн дагуу нэг эмэгтэй хүн ирж холбогдох хүмүүстэй уулзаж байсан, дараа нь гэрээ байгуул байсан байх...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 48-51 дэх тал/,

Гэрч “Самсунг” маркийн “Galaxy А-51” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хавтаст хэргийн 114-115 дахь тал/,

Гэрч хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн бичмэл нотлох баримт, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хавтаст хэргийн 116-148 дахь тал/,

Гэрч :

“... “ Инн” зочид буудалд тусгаарлалтад байгаа иргэдэд хорио цээрийн дэглэмийн үед нийт 3 аж ахуйн нэгжээс хоол нийлүүлж байсан, тэдгээрийн нэг нь “ бүүвэй” цэцэрлэг байсан. Би “ Инн” зочид буудлын тусгаарлалтад байгаа иргэдэд хоол нийлүүлж байсан “ бүүвэй” цэцэрлэгийн хоолоо үйлдвэрлэж байсан БГД-ийн 4-р хорооны нутаг дэвсгэр төмөр замын цагдаагийн хэлтсийн тэр орчимд /яг хаана гэдгийг санахгүй байна/ байрлах түрээсэлсэн нэг ресторанд нь 2020 оны сүүлээр 8-9 дүгээр сарын орчимд нэг удаа, түүний дараа 2021 оны эхээр буюу 01 дүгээр сарын орчимд нэг удаа тус тус газар дээр нь очиж үйл ажиллагаатай нь танилцаж, хяналт шалгалтыг хийж байсан...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

Гэрч Цагдаагийн ерөнхий газрын харьяа Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хамгаалалтын 4-р салбарын харуулчин ажилтай :

“... “ ” цайны газрын дарга Гэрэлмаа нь өөрийн Хайландр маркийн, улаан хүрэн өнгөтэй машинтайгаа шалган нэвтрүүлэх постоор орж гардаг байсан. ...постын үүдэнд дээшээ өргөгддөг машины хаалт байдаг, тэр хаалтыг алсаас удирддаг чип Гэрэлмаа даргад байдаг. Тэгэхээр Гэрэлмаа нь намайг ээлжтэй өдөр 00 орсон үед эсхүл өөр ажилтай байхад постоор шалгуулахгүй, хаалтыг нь онгойлгоод орж гарсан байж болно. Ер нь ажлын ачааллаас шалтгаалаад ын удирдах албан тушаалтнуудын машиныг тэр болгон, орж гарах бүрд нь шалгаж чадахгүй, тэд нар шалгуулахгүй гарчихдаг. Харин гадны бусад ачаа бараа оруулж байгаа машинуудыг бол заавал шалгаад оруулж гаргадаг байсан...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

Гэрч Цагдаагийн ерөнхий газрын харьяа Дотоодын цэргийн 05 дугаар ангид харуулын дарга ажилтай ажилтай :

“... “ ”-ийн шалган нэвтрүүлэх хэсгийг харуулын 10 дугаар цэг гэж нэрлэдэг. ******* өөрийн хувийн Хайландр маркийн улсын дугаартай /арын серийг санахгүй байна гэх/ авто машинаар шалган нэвтрүүлэх байраар нэвтэрдэг байсан. Мөн миний санаж байгаагаар цагаан өнгийн приус-30 маркийн машинтай шалган нэвтрүүлэх байраар нэвтэрдэг байсан. ...манай салбарын захирагчаас нэг удаа ын дотор талын авто зогсоол дээр зогсоод буцаж гарч байгаа машинуудыг заавал шалгаад яах вэ тэгсхийгээд гаргаж байхгүй юу гэсэн чиглэл өгч байсан учраас авто зогсоол дээр тавиад гарч байгаа машиныг шалгаад байдаггүй байсан. Тиймээс *******г ын хашаанаас буцаж гарахад тэр болгон шалгаад байдаггүй байсан. Мөн Гэрэлмаа нь шалган нэвтрүүлэх постын машины хаалгыг зайнаас удирдаж онгойлгодог чиптэй байсан учир өөрөө чидээр онгойлгоод гадаг гарчихдаг байсан...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

 

Гэрч Цагдаагийн ерөнхий газрын харьяа Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хамгаалалтын 4-р салбарт харуулчин ажилтай Ж.Мягмаржавын:

“...******* нь манай постын тээврийн хэрэгслийн хаалтыг алсаас удирддаг карт буюу чиптэй, зарим тохиолдолд бид нарыг ажилтай үед, эсхүл өөр машин техник шалгаж байх үед өөрийн чипээр хаалтыг онгойлгоод ороод гарчих боломжтой. Тэгэхээр Гэрэлмааг постоор орж гарах бүрд нь байнга шалгаж чадаагүй гэсэн үг...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 22-24 дэх тал/,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /5 дугаар хавтаст хэргийн 220 дахь тал/,

“ ”-ийн дүрэм: 9.1 Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх захирал, Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер, дэд захирал, Ерөнхий нягтлан бодогч, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, албадын дарга нарыг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно /5 дугаар хавтаст хэргийн 223-236 дахь тал/,

Ажлын байрны тодорхойлолт: “...Нэгжийн нэр “ ”-ийн газар, Албан тушаалын нэр: Дарга, ...ажил олгогчийн өмнө хүлээх хариуцлага 12.2 Эрхээ хэтрүүлэн урвуулан ашиглаж өөрийн буруутай үйл ажиллагаанаас компанид хохирол учруулсан, эд хөрөнгө ашиглан шамшигдуулсан болон нуун дарагдуулсан нь баримтаар тогтоогдвол хуульд заасны дагуу хариуцлага хүлээх ба шаардлагатай гэж үзвэл хуулийн байгууллагад шилжүүлнэ...” 15 дугаар хавтаст хэргийн 237-244 дэх тал/,

“ ”-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалт батлах тухай ” А/02 дугаартай тушаал: “...1.8 Алба, хэлтэс, цех, нэгжийн дарга нар, ...хавсралт: ...22 ******* цайны газрын дарга...” / 6 дугаар хавтаст хэргийн 08-09 дэх тал/,

Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 дугаартай тогтоол /5 дугаар хавтаст хэргийн 61-67 дахь тал/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шинжлэн судалсан цагаатгах талын нотлох баримтууд:

Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга, комиссар Р.Баярмагнайн материал хүргүүлж хамтран ажиллах тухай албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 7 дахь тал/,

Онцгой байдлын ерөнхий газрын Ар тал, санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга хурандаа Я.Гантөмөрийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 9/2181 тоот “Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Гамшгаас хамгаалах, эрүүл мэндийн улсын албаны шуурхай штабын менежер нарын баталсан тусгаарлан ажиглах байруудад дагаж мөрдөх, жишиг хоолны цэсийг хуулбарлан хүргүүлсэн” тухай албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 2-5 дахь тал/,

“ДЦС-4”-ийн гүйцэтгэх захирал 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/105 дугаартай “2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд *******, *******, Ц.Эрдэнэсайхан, ДЦС-4”-ийн бүртгэлтэй фотон зэрэг нэр бүхий 4 автомашины нэвтэрсэн болон гарсан өдөр, цаг, минутын бүртгэлийг тус анги тэмдэглэдэггүй, харин тухайн бүрд нь автомашинд үзлэг шалгалтыг хийн нэвтрүүлж гаргадаг байна...” гэсэн албан бичиг, холбогдох баримтууд /2 дугаар хавтаст хэргийн 100-103 дэх тал/,

Тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлсэн бүртгэл /2 дугаар хавтаст хэргийн 104-190 дэх тал/,

“ДЦС-4”-ийн гүйцэтгэх захирал 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1/1117 тоот дугаартай “Авлигатай тэмцэх газар хүлээлгэн өгсөн баримтын жагсаалт”, холбогдох баримтууд /3 дугаар хавтаст хэргийн 103-107 дахь тал/,

“ДЦС-4”-ийн ТУЗ-ийн даргын удирдамжийн дагуу хийсэн шалгалтын тайлан /3 дугаар хавтаст хэргийн 51-55 дахь тал/,

 “ДЦС-4”-ийн өмч хамгаалах зөвлөлийн хурлын шийдвэр /3 дугаар хавтаст хэргийн 85 дахь тал/,

“ДЦС-4”-ийн 2021 оны 01-р улирлын “ ” цайны газрын хоол үйлдвэрлэлд материал зарцуулалтаас бий болсон дутагдлын талаар хэлэлцсэн талаарх баримт /4 дүгээр хавтаст хэргийн 76 дахь тал/,

“ ” цайны газрын ахлах тогооч *******ы “мах дутагдлын төлбөрийг миний сар бүрийн цалингаас 500.000 төгрөгийг суутгаж өгнө үү” гэсэн хүсэлт /82 дахь тал/,

“ ” цайны газрын хоолны материалын 2020 оны 12 дугаар сар, 2021 оны 01, 02, 03 дугаар саруудын тооллого /4 дүгээр хавтаст хэргийн 83-101 дэх тал/,

“ ” цайны газрын махны тооцооны талаар гаргасан дотоод аудиторын дүгнэлт /5 дугаар хавтаст хэргийн 25 дахь тал/,

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5 дугаар хавтаст хэргийн 67-72 дахь тал/,

Гэрч 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 05 минутад авсан гэх фото зургийн үзүүлэлт /5 дугаар хавтаст хэргийн 123 дахь тал/,

Гэрч *******ы: “... “ ”-ийн газарт мах дутсан асуудлыг шинээр ажилд орсон Ариунжаргал гэдэг хүн буруу бодсоноос махны дутагдал гарсан...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 87-88 дахь тал/,

Шүүгдэгч *******гийн хоолны картаар бичүүлсэн хоолны тооцоо /7 дугаар хавтаст хэргийн 133 дахь тал/,

Гэрч *******ын: “...Дарга ******* дуудаад энийг машинд ачаадах гэхээр нь.... ачсан, тэр бор саванд юу байсан гэдгийг хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 198-199 дэх тал/,

“ДЦС-4”-ийн дүрэм /5 дугаар хавтаст хэргийн 223-236 дахь тал/,

Гэрч :

“... “ДЦС-4”-ийн “ ” цайны газрын дотоод журамд “ын ажилчдад буяны ажил гаргах үед, баяр ёслолын үеэр энгийн тарифаас 20 хувийн  нэмэгдэлтэйгээр хоол үйлдвэрлүүлэн авч болно” гэсэн зохицуулалт байдаг учир тухайн үед ын Нийгмийн асуудал эрхэлсэн дэд захирал Мөнгөнөөс зөвшөөрөл авч цайны газраас 2 удаа хоол бэлдүүлэн авч байсан. Тухайн эхний хоолны бэлдэц материалыг ын хашаанаас гаргах гэхэд тухайн үед хоолны материал авахаар ирсэн хүн нь “хөдөөнөөс ирсэн шинжилгээ өгөөгүй байна” гэхээр нь ******* даргыг гуйж машинаар нь зөөлгөн ын хашаанаас гаргуулж байсан...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 59 дэх тал/,

Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 228 дугаар “Хүсэлт хангахаас татгалзах тухай” прокурорын тогтоол, хариу мэдэгдэх хуудас /8 дугаар хавтаст хэргийн 65-67 дахь тал/,

Гэрч : “...Би аас хүргэж өгч байгаа савтай болон цаасан хайрцагтай, тортой зүйлүүд юу гэдгийг задалж хараагүй, юу байсан талаар мэдэхгүй. Дан ганц аас эд зүйлийг тухайн газруудад аваачдаггүй, заримдаа Барс зах, Алтан тариа гурилын үйлдвэр гээд хүргэдэг байсан...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 2-3 дахь тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дугаартай шинжээчийн дүгнэлт /9 дүгээр хавтаст хэргийн 66-70 дахь тал/,

“ДЦС-4”-ийн “ ” цайны газрын хүлээн авсан махны дэлгэрэнгүй тооцоо /9 дүгээр хавтаст хэргийн 70-72 дахь тал/,

“ДЦС-4”-ийн “ ” цайны газрын борлуулсан бүтээгдэхүүний дэлгэрэнгүй тооцоо /9 дүгээр хавтаст хэргийн 73-81 дэх тал/,

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн магадлал /9 дүгээр хавтаст хэргийн 178-189 дэх тал/,

2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр нягтлан бодогч захиалгын хоолыг гаргаж өгсөн гэх тайлбар, холбогдох баримтууд /7 дугаар хавтаст хэргийн 153-155 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь “эрх мэдэл, албан үүрэг, албан тушаалаа урвуулан ашиглаж “ бүүвэй” цэцэрлэгт давуу байдал бий болгож, “ДЦС-4”-нд 12.605.805 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, шүүгдэгчээс 12.605.805 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “ДЦС-4”-д олгуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Багахүү “Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн бөгөөд 2021 оны 01 сар, 02 сар, 03 сарын махны дутагдлыг шүүгдэгч ******* хэрхэн яаж дутаасныг тогтоох талаар хүсэлт гаргаж байсан хэдий ч энэ талаар ажиллагаа хийгээгүй, нотолбол зохих байдал тогтоогдоогүй. Мах дутсан асуудалд олон хүний ам дамжсан яриагаар *******г дутаасан байна гэж үзээд хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл махны дутагдал нь технологийн картыг мөрдөж ажиллаагүйн улмаас дутагдал гарсан.  Гэтэл энэ технологийн картаар махны орц, хэмжээг зэргийг эд хариуцагч нар мөрдөж ажиллах ёстой байсан. Мөн гэрч Амаржаргалын хэрэгт гаргаж өгсөн фото зураг нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Өөрөөр хэлбэл ямар мах ачсан, хэзээ авч гарсан, дотор нь юу байсан талаар мэдэх боломжгүй бөгөөд гэрч нар ч саванд юу байсан талаар мэдээгүй гэж мэдүүлдэг.  Амаржаргалын 3 дугаар сарын хоол ачсан гэх 5 хавтаст хэрэгт авагдсан зураг нь зуны зураг байдаг бөгөөд таамаглал байдлаар саван дотор мах байсан гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн “ДЦС-4”-ийн бүтцийн зураглал хэрэгт авагдсан байгаа бөгөөд компанийн 9 албадын дарга нарыг эрх бүхий албан тушаалтанд тооцдог. Цех, хэлтэс, эмнэлэг, ийн газрын албан тушаалтнуудыг эрх бүхий албан тушаалтанд тооцохгүй гэсэн зураглал болон дүрэм журам хэрэгт авагдсан. Шүүгдэгч ******* нь нэгжийн даргын албан тушаалд хамаардаг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан субъектэд хамаарахгүй. Иймд энэ мэт эргэлзээтэй байдал байхад хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутай гэж үзэх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат “Тухайн байгууллага мах бэлтгэж, хоол нийлүүлэн гадагш гаргадаг нь хууль тогтоомжоор хориглоогүй байхад яагаад бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж байна вэ. Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг бүгд таамгийн шинжтэй бөгөөд хэдэн кг мах авсан талаар хэн ч мэдүүлээгүй, дотор нь юу байсан талаар ч мэдүүлээгүй байна. Бусдад худалдсан уу, хорогдлоор алга болсон уу, ахлах тогооч нарын акт үйлдээгүйн алдааны улмаас дутсан уу гэдгийг нарийн тогтоогоогүй. Ахлах тогооч Орхоноор дутсан гэх махны үнийг төлүүлж байгаа үйлдэл нь энэ хэрэгтээ ямар хамааралтай вэ, энэ талаар улсын яллагч дүгнэлт хийсэнгүй. Гэрч Амаржаргалын авсан машины зурагт байгаа 4-5 савтай хоолыг хэн авсан, цаг хугацаагаар тодорхой гарсан бөгөөд Түмэн-Өлзий нь хоол захиалан авсан талаараа тодорхой мэдүүлсэн. Харин шүүгдэгч *******г авсан талаарх шууд заасан нотлох баримт байхгүй байна. Мөн Ковидын нөхцөл байдлын үед 1.292 кг махыг өөрийн машинаараа дангаараа зөөсөн гэж үзвэл нэг өдөрт 68 кг мах авч гарах болох нь, гэтэл хавтаст хэрэгт авагдсан машины орсон, гарсан талаарх цагийн бүртгэлээр энэ бүгд үгүйсгэгдэж байгаа. Мөн ын нэгжийн дарга нар нь хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг боловч нийтийн албан тушаалтан биш. Шүүгдэгч ******* нь нэгжийн даргын албан тушаалд хамаардаг бөгөөд эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан субъектэд хамаарахгүй. Иймд шүүгдэгч *******  нь гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, *******г цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.  

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, хэргийн үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож, эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм буруутай байдлыг тухайн гэмт хэргийн шинж бүрээр хөдөлбөргүй тогтоон дүгнэвэл:

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ. 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2102003440120 хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэргийн шүүхэд хандах эрх нээлттэй болохыг дурдсугай.

4. Энэ хэрэг эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.ДАЛАЙХҮҮ