Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 370

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: .............. аймаг ......... сумын******* баг ........ ******* оршин суух, Б овогт Т.Т /регистрийн дугаар:........... /

Хариуцагч: .............. аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв

Ажилд эгүүлэн тогтоолгох, 820 631 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг .............. аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасныг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:    Нэхэмжлэгч   Т.Т,      нэхэмжлэгчийн         өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нарийн бичгийн дарга Ц.Анхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Т миний бие .............. аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд Удирдлага мэдээлэл хангамжийн тасгийн сувилахуйн албанд сувилахуйн албаны даргын ажпыг хашиж байсан билээ. Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр .............. аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын .... дугаар тушаал гарч намайг эрхэлж байсан ажил албан тушаалаас чөлөөлсөн. Мөн өдрийн .............. аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын .... дүгээр тушаалаар намайг Мэс заслын тасгийн ахлах сувилагчаар ажиллуулахаар шийдвэрлэсэн байсан. Ямар шалтгаанаар миний ажил албан тушаалыг өөрчлөх болсон талаар надад мэдэгдээгүй ба гэнэт ийм шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д “хөдөлмөрийн гэрээг ажилтны болон ажил олгогчийн санаачилгаар цуцалсан”, Байгууллагын дотоод журмын 3.2.8-д “Захирлын шийдвэрээр шаардлагатай тохиолдолд эмч, мэргэжилтэн, ажилчдыг ажлын байр сэлгэн ажиллуулах үйл ажиллагааг зохион байгуулна, 5.1.7-д “Боловсон хүчний нөөц тухайн үеийн нөхцөл байдлаас хамааран хос мэргэжил мэргэшил эзэмшсэн эмнэлгийн мэргэжилтнийг мэргэшил, мэргэжлийн дагуу өөр ажлын байранд шилжүүлэн /сэлгүүлэн/ ажиллуулах“ гэж тусгасан байдаг бөгөөд дээрх заалтуудыг үндэслэн намайг ажлаас чөлөөлсөн юм. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг үндэслэх ёстой бөгөөд ажпаас чөлөөлсөн тушаалд хуулийн уг заалтыг баримтлаагүй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Байгууллагын захиргааны зүгээс намайг ажлаас чөлөөлж, мэс заслын тасгийн ахлах сувилагчаар ажиллуулахаар томилсон боловч одоог хүртэл миний ажлыг хүлээлцэж уг албан тушаалд авч ажиллуулаагүй байгаа болно.

Иймд миний урьд эрхэлж байсан .............. аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд Удирдлага мэдээлэл хангамжийн тасгийн сувилахуйн албанд сувилахуйн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүүг арилгаж, 820631 төгрөг, орон нутгийн нэмэгдэл 82063 төгрөг, зэргийн нэмэгдэл 82063 төгрөг, нийт 984 757 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийхийг .............. аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захиралд даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Т.Т миний бие .............. аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сувилахуйн албанд сувилахуйн албаны даргын үүрэгт ажлыг хашиж байсан. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэнэт энэ албан тушаалаас чөлөөлөгдөх тушаалыг эмчилгээ эрхэлсэн орлогч дарга надад танилцуулсан. Урьд нь ямар нэгэн байдлаар албан тушаал өөрчлөгдөнө гэсэн тайлбарыг огт хийж байгаагүй. Тийм учраас надад гомдолтой байсан. Ингээд тухайн нэхэмжлэлийг гаргасан байгаа. Хуучин ажилдаа орох хүсэлтэй байна. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тушаалыг танилцуулаагүй. Миний бие болон сувилахуйн албаны арга зүйч М бид 2-ыг Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал дуудаад хэнээс ч, ямар ч тайлбар сонсохгүй шүү, хэн ч юу ч хэлэхгүй шүү гэж анхааруулаад та хоёрын 1 дэх өдөр энэ албан тушаалаас чинь чөлөөлнө, ажлаа өгөөрэй, ерөөсөө хэнээс ч ямар ч тайлбар сонсохгүй шүү гэж урьдчилж сануулсан учраас юу ч хэлээгүй гарсан. Захирлыг ингэж сануулаад байхад яагаад гэж асууж чадаагүй. Тиймэрхүү зүйл болсон. Мөн А.М бид хоёр эсэргүүцээгүй, өөр албан тушаалд шилжүүлнэ гэдгээ хэлсэн гэдэг бол худлаа. Сая миний хэлсэн үгийг л захирал хэлсэн учраас гараад явсан. 1 дэх өдөр гэхэд тушаалаа гаргачхаад захирал эзгүй байсан. Орлогч дарга бид нарт тэр тушаалыг үзүүлсэн ч эх хувиар нь өгөөгүй. Би утсан дээрээ

зургийг нь дарж авсан. Яагаад ийм зүйл болов оо гэхэд мэдэхгүй, захирал мэдэж байгаа гэсэн тайлбарыг өгсөн. Би өөрөө сувилахуйн албаны дарга байсан учраас мэс заслын тасагт сувилагч дутагдалтай, орон тоо дутагдалтай байна гэсэн албан тоотыг надад танилцуулсан байх ёстой. Яагаад гэвэл би удирдлагын багийн гишүүн, сувилагч нарын төлөөлөл болж албаны дарга хийдэг учраас хэн нь хаана дутагдаад байна гэдгийг би өөрөө мэдэх ёстой. Удирдлагын багаар орж ирж танилцуулагдах ёстой байсан. Гэтэл мэс заслын тасагт сувилагч дутагдалтай гэдгийг би мэдээгүй байсан. Хэзээ яаж орж ирж танилцуулагдаад ямар үндсээр намайг тэнд ахлахаар ажиллуулах болсон юм мэдэхгүй. Сүүлд нь л би харж байна. Тийм учраас би нэхэмжлэл гаргасан байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Нэхэмжлэгч Т.Т-ийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн .............. аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын Б/258 дугаартай тушаалаар Т.Т-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Уг тушаалынх нь үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, байгууллагын дотоод журмын 3.2.8, 5.1.7 дахь заалтыг үндэслээд энэ тушаалаа гаргасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлүүдийг дурдсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д Хөдөлмөрийн гэрээг ажилтны болон ажил олгогчийн санаачлагаар цуцалсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно гэж байгаа. Энэ тушаалаас харахад ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан нь үндэслэлтэй. Хөдөлмөрийн гэрээ цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан аль зөрчлийг гаргасан үндэслэлүүдийг зааж энэ хөдөлмөрийн гэрээг цуцалж тушаал гаргах ёстой байсан. Гэтэл 40 дүгээр зүйлийн ямар зөрчлийг гаргасан нь тодорхойгүй. Хариуцагчийн зүгээс энэ хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл нь нэг ажлаас нөгөө ажилд байгууллага дотроо сэлгэн ажиллуулсан гэж ярьдаг. Энэ нь тушаалынхаа үндэслэл болгоод байгаа байгууллагын дотоод журмын 3.2.8, 5.1.7 дахь заалтууд байгаа. Энд боловсон хүчний нөөц тухайн үеийн нөхцөл байдлаас хамаараад хос мэргэжил эзэмшсэн эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил мэргэшлийн дагуу өөр ажилд сэлгүүлэн ажиллуулж болно гэж байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд өөр ажил албан тушаалд шилжүүлэн ажиллуулах 3 нөхцөлийг заасан. Үүнд ажпын зайлшгүй шаардлагаар өөр ажилд түр шилжүүлэх. Энэ нь байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах зорилгоор өөр ажилд тухайн нөхцөл байдлыг хэвийн болох хүртэл нь ингэж ажиллуулна. Ингэхдээ ажилтантай тохиролцох байдлаар нөхцөлийг шаардсан байдаг. Мөн нэг нөхцөл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан сул зогсолтын үед өөр ажилд түр шилжүүлэх гэж байгаа. 34 дүгээр зүйлд ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүи өөр ажилд шилжүүлэх гэж байгаа. Ийм 3 тохиолдолд л ажилтныг өөр ажилд шилжүүлэн ажиллуулж болохоор хуульчилсан байхад хуульд заагаагүй үндэслэлийн гаргаж ирж хөдөлмөрийн дотоод журмаар батлаад түүнийхээ дагуу ажилтныг өөр ажил албан тушаалд шилжүүлсэн байдаг. Т.Т нь уламжпалаар нарийсч мэргэшсэн боловсон хүчин байгаа. Гэтэл мэс заслын тасаг руу шилжүүлэн ажиллуулсан байдаг. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5.1.7 гээд үндэслээд байгаа зүйлд нь мэргэжилтнийг мэргэжил мэргэшлийн дагуу өөр ажилд шилжүүлэхээр заасан. Гэтэл уламжлалын мэргэжлийн хүнийг мэс заслын тасагт хуваарилж байгаа нь үндэслэлгүй. Энэ дотоод журам нь хуульд заагаагүй зүйлийг зохицуулсан, хуулиас давж гарсан ийм дотоод журам байдаг. Хэрэв өөр ажил албан тушаалд шилжүүлсэн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн шилжүүлэх хуулийн заалтыг баримталж тушаал нь гарах байсан болов уу. Гэтэл ажил олгогчийн санаачлагаар цуцалсан. Ингэж цуцлахдаа хуульд заасан ямар нөхцөлөөр цуцалж байгаа үндэслэлээ дурдаагүй. Иймд байгууллагын тушаал нь хууль зүйн үндэслэлгүй. Тийм учраас Т.Т-ийг хуучин ажиллаж байсан .............. аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн удирдлага мэдээлэл хангамжийн тасгийн сувилахуйн албанд сувилахуйн албаны ажилд нь эгүүлэн тогтоож, цалингийн зөрүү 820.631 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Удирдлага мэдээлэл хангамжийн тасгийн сувилахуйн албанд сувилахуйн албаны даргаар ажиллаж байсан Т.Т-ийг боловсон хүчний нөөц боломжоосоо хамааран мэс заслын тасгийн ахлах сувилагчаар ажиллуулахаар болсон бөгөөд ийнхүү ажилтныг өөр ажилд шилжүүлэх, шилжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах эрхийг байгууллагын дотоод журмын 3.2.8, 5.1.7 дахь хэсэгт зааснаар захирал эдэлдэг учраас 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Б/258 тоот тушаалаар Т.Т-ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, мөн өдрийн Б/259 тушаалаар Т.Т-ийг мэс заслын тасгийн ахлах сувилагчаар ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Т.Т-ийн ажилдаа эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Т-ийн ажилдаа эргүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан .............. аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О миний бие нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах

зорилгоор Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн удирдлагаас эмч мэргэжилтэнг нэг тасгаас нөгөөд шилжүүлэх шаардлага зайлшгүй гардаг бөгөөд энэхүү нөхцөл байдлаа зохицуулах зорилгоор Байгууллагын дотоод журмаа батлахдаа хамт олноороо хэлэлцэн Хөдөлмөрийн тухай хуульд тусгаагүй асуудлыг /байгууллагын онцлогтоо тохируулан/ тусгайлан зохицуулж өгсөн байдаг. Ийнхүү байгууллагын удирдлага боловсон хүчний нөөц, ажпын ачаалал зэргээс хамааран хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтыг баримтлан /3.2.8, 5.1.7 г.м/ ажилтныг шилжүүлдэг бөгөөд мэс заслын тасгаас тодорхой шаардлага бүхий өргөдөл ирснийг шийдвэрлэж, хэд хэдэн эмнэлгийн мэргэжилтний ажлын байрыг өөрчилж шилжүүлэхдээ Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Удирдлага мэдээлэл хангамжийн тасгийн сувилахуйн албанд сувилахуйн албаны даргаар ажиллаж байсан Т.Т-ийн ажлын туршлагыг нь харгалзан урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох мэс заслын тасгийн ахлах сувилагчаар ажиллуулахаар болсон юм. Учир нь удирдлагаас зарим нэг шаардлагатай зохицуулалтыг тухай бүр нь хийж байхгүй бол ажилчид тэр бүр тасагт ачаалал ихтэй байгаа бол би очиж ажиллая гэсэн санал санаачилга өөрсдөө гаргадаггүй учраас эмнэлгийн байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй уялдуулан 2019 оны 10 дугаар сарын 28-ний өдөр ..... тоот тушаалаар Т.Т-ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, мөн өдрийн Б/259 тушаалаар Т.Тийг Мэс заслын тасгийн ахлах сувилагчаар ажиллуулахаар шийдвэрлэснээ үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Т.Т-ийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, .............. аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн .....,....... дугаартай тушаалууд, Т.Т-ийн цалингийн тодорхойлолт, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 510 дугаартай итгэмжлэл, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ..... дугаартай Монгол улсын Эрүүл мэндийн сайдын тушаал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 58 дугаартай .............. аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн албан тоот, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн .... дугаартай Х.Ш-ын нэрэмжит .............. аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын тушаал, .............. аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дотоод журам, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 08 дугаартай Х.Ш-ын нэрэмжит .............. аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, гэрч А.М-ийн шүүхэд өгсөн мэдүүлэг, Х.С-ын шүүхэд өгсөн мэдүүлэг, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Т.Тийн шүүхэд гаргасан хүсэлт, 2015 оны 12 дугаар сарын 18-ны

өдрийн ....  дугаартай Монгол улсын Эрүүл мэнд, спортын сайдын тушаал, эрүүл мэндийн байгууллагын сувилахуйн албаны үлгэрчилсэн дүрэм, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, Т.Т-ийн цалингийн тодорхойлолт,

2019    оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ..... дугаартай Х.Ш нэрэмжит .............. аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын тушаал, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2019 оны бүтэц, орон тоо, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн .............. аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ажилтнуудтай байгуулах хөдөлмөрийн гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ...,...,...., дугаартай Х.Ш нэрэмжит .............. аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын тушаалууд, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаартай Х.Ш нэрэмжит БОЭТ-н мэс заслын тасаг, Т.Т-ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн .............. аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ажилтнуудтай байгуулах хөдөлмөрийн гэрээ, 3974 дугаартай дипломын хуулбар, гэрч Д.Д-ийнн шүүхэд өгсөн мэдүүлэг, М.Б-ын шүүхэд өгсөн мэдүүлэг, гэрч А.Б-ын шүүхэд өгсөн мэдүүлэг, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол,

2020    оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 390 дугаартай итгэмжлэл, 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Т нь .............. аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох, 820 631 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч .............. аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгч Т.Т нь .............. аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ажилтнуудтай байгуулах 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээгээр сувилахуйн албаны даргаар ажиллахаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, улмаар .............. аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ..... дугаартай тушаал /хх-74/-аар тус төвийн мэс заслын тасагт ахлах сувилагчаар томилжээ.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тодруулахад нэхэмжлэгч нь өөр ажилд томилсон нь үндэслэлгүй гэж үзэж хуучин эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгохоор шаарджээ.

Ажилтныг ажпаас чөлөөлөх, өөр ажилд шилжүүлэх тухай тушаал нь эрх зүйн акт болохынхоо хувьд үндэслэл болгож буй хуулийн зохицуулалт нь хуульд нийцсэн байхыг шаарддаг бөгөөд дээрхи шаардлагад нийцээгүй ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт Гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд 45 хүртэл хоногийн хугацаагаар шилжүүлж болно гэжээ.

Дээрхи үндэслэлээр ажилтныг өөр ажилд шилжүүлэх тохиолдолд ажил олгогч нь ажилтныг өөр ажилд 45 хүртэл хоногийн хугацаагаар шилжүүлж болох бөгөөд Т.Т-ийг өөр ажилд шилжүүлсэн боловч хуучин эрхэлж байсан ажилд нь эгүүлэн ажиллуулаагүй 45 хоногоос дээш хугацаа өнгөрсөн нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Иймд .............. аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь нэхэмжлэгч Т.Т-ийг өөр ажилд шилжүүлэн томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг зөрчиж өөр ажилд шилжүүлсэн байх тул .............. аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн .... дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Т-ийг .............. аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сувилахуйн албанд сувилахуйн албаны даргын ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч цалингийн зөрүү 984 757 төгрөг гаргуулахаар шаардаж, шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 820 631 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэгч Т.Т-ийн өмнөх эрхэлж байсан ажил болон өөр ажилд шилжүүлсэн цалингийн зөрүүг тооцохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”- д зааснаар нэхэмжлэгчийн 116103 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр

2019    оны 11 дүгээр сар 971.262 төгрөг 07 мөнгө, 12 дугаар сар 980.262 төгрөг 07 мөнгө,

2020    оны 01 дүгээр сар 1.547.104 төгрөг 09 мөнгө нийт 3.542.734 төгрөг * 3/сар/ = 1.180.911

төгрөг /нэг сарын дундаж цалин хөлс/-нөөс зөрүүг тооцвол 2019 оны 11 дүгээр сар 971.262,07-820.631 = 209.648 төгрөг , 12дугаар сар 980.262,07-830.631 = 200.648 төгрөг , 2020 оны 01 дүгээр сар 1.547.104,09 - 830.631 = 716.473,09 төгрөг байна. Үүнээс 2019 оны 11, 12 сарын зөрүү нийт 410.296 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэжээ.

Иймд .............. аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд Т.Т-ийн 2019 оны 11,12 сар, 2020 оны 01, 02 дугаар саруудад нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэв.

Зохигчдын маргаж буй маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар гомдлоор үүсдэг бөгөөд гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь бүхэлдээ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн а/33 дугаартай Х.Ш нэрэмжит .............. аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын тушаал, .............. аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дотоод журам, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 08 дугаартай Х.Ш нэрэмжит .............. аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн .............. аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ажилтнуудтай байгуулах хөдөлмөрийн гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/259 дугаартай Х.Ш нэрэмжит .............. аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын тушаал, 116103 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн .............. аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ажилтнуудтай байгуулах хөдөлмөрийн гэрээ зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан “ бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт хамааралтай байх тул дээрхи нотлох баримтуудыг үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Д, А.Б, М.Б нараас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр А.М, Х.С нараас тус тус гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч А.М, Х.С нарын мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8 дахь хэсэгт заасан харшлах шалтгаангүй боловч гэрчүүд нотлогдвол зохих үйл баримтын талаар мэдүүлээгүй, гэрч .Даваасамбуу, А.Б, М.Б нараас авсан мэдүүлэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, Монгол улсын эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 495 дугаартай тушаалын хуулбар /хх-62/, хавсралт /хх-63-64/, .............. аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/03 дугаартай тушаалын хуулбар /хх-68/, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2019 оны бүтэц, орон тоо гэсэн хавсралт /хх-69/ зэргийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн тус шүүхийн 143/Ш32020/00318 дугаартай шүүгчийн захирамжаар нотлох баримтаас хасч шийдвэрлэсэн, .............. аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ....,... дугаартай тушаалууд, Т.Т-ийн цалингийн тодорхойлолт, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/256, Б/257 дугаартай Х.Ш нэрэмжит .............. аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын тушаалууд нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар .............. аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б овогт Т.Т-ийг .............. аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Сувилахуйн албанд сувилахуйн албаны даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар .............. аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс 410.296 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Т-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 574.461 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Хөдөлмөрийн          тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Т болон ажил олгогчийн 2019 оны 11,12 дугаар сар, 2020 оны 01, 02 дугаар сарууд дахь хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг .............. аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд даалгасугай.

4.Нэхэмжлэгч Т.Т 164.126 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн

шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч .............. аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс улсын тэмдэгтийн хураамж 12.958 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан .............. аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Л.УГТАХБАЯР