| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2020/0345/И |
| Дугаар | 346 |
| Огноо | 2020-10-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 346
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Ц би нэхэмжлэгч Б ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Б-т холбогдох үндсэн зээл 3,579,360.41 төгрөг, зээлийн хүү 514,473 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 102,894 төгрөг нийт 4,196,727.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад, 2020 оны 10 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.Б нь тус компанитай 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №210113010100397 тоот барьцааны болон зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг сарын 4,9 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлсэн байна. Зээлийн барьцаанд өөрийн эзэмшлийн T-Prius маркийн тээврийн хэрэгслийг манай байгууллагын нэр дээр шилжүүлэн барьцаалж зээлийг авсан байдаг. Манай байгууллагын зүгээс Ж.Б-т зээлийн төлөлт хийхийг удаа дараа шаардаж мэдэгдэх хуудас өгсөн боловч тэрээр ажил төрөл муу байна, удахгүй танай зээлийн хаана гэх шалтгаанууд хэлээд хоног хугацаа авсаар өнөөдрийн байдлаар 88 хоног өнгөрөөд байгаа ба зээлийн гэрээг зээлдүүлэгч дангаар цуцлах болон зээлийг буцаан шаардах эрх үүссэн байна. 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар зээлдэгчийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 3,579,360 төгрөг, зээлийн хүү 514,473 төгрөг, алданги буюу нэмэгдүүлсэн хүү 102,894 төгрөг, нийт 4,196,727 төгрөгийг зээлдэгч Ж.Б-т зээлийн гэрээний дагуу төлөхөөр байна. Үндсэн хүүгийн бодолт үндсэн зээлийн үлдэгдэл болох 3,579,360.41 төгрөгийг заасан *4,9 хувь=175,389 ба \ энэ нь 1 сарын хүү\. нэг сарын хүү буюу 175,389\30 хоног*88 хоног бөгөөд нийт 514,473 төгрөгийн үндсэн хүү болно. Нийт алданги буюу гэрээнд заасан нэмэгдүүлэн хүүгийн бодолт нэмэгдүүлсэн хүүг тооцохоор: 514,473 * 20%=102894 (3,579,360.41 * 49%\30*20%*88 хоног бөгөөд нийт 102,894 төгрөг) төгрөгийн нэмэгдүүлсэн хүүтэй болно. Иймд гүйцэтгээгүй үүргийн үнийн нийт дүн 4,196,727 төгрөгийг Ж.Б-с гаргуулж ,”Б ББСБ”ХХК-д олгон ,компанийг хохиролгүй болгож өгнө үү.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт оршин суух Е овогт Ж.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №210113010100397 тоот барьцааны болон зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг сарын 4.9 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай Б ББСБ ХХК-наас зээлж авсан нь үнэн. Одоо Б ББСБ ХХК-ний нэхэмжилсэн үндсэн зээл 3,579,360.41 төгрөг, зээлийн хүү 514,473 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 102,894 төгрөг нийт 4,196,727.41 төгрөгийг төлж барагдуулыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б ББСБ ХХК нь хариуцагч Ж.Б-т холбогдуулан үндсэн зээл 3,579,360.41 төгрөг, зээлийн хүү 514,473 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 102,894 төгрөг нийт 4,196,727.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ж.Б нь нэхэмжлэгч Б ББСБ ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №210113010100397 тоот барьцааны болон зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг сарын 4,9 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай авсан байх ба зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэл, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 3,579,360.41 төгрөг, зээлийн хүү 514,473 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 102,894 төгрөг нийт 4,196,727.41 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нарын хариу тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулсан болно.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Б-т холбогдох үндсэн зээл 3,579,360.41 төгрөг, зээлийн хүү 514,473 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 102,894 төгрөг нийт 4,196,727.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.Б нь 4,196,727.41 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 98,098 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 49,049 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 49,049 төгрөгийг хариуцагч нараас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Ц