Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 362

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Ц би нэхэмжлэгч Д ХХК-ний  нэхэмжлэлтэй, хариуцагч Н.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 2,139,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад  2020 оны 10 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Д” ХХК-наас 2020 оны 01 сарын 14-ны өдөр Н.А нь 900,000 төгрөгийг 25 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн боловч энэ хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүг одоог хүртэл огт төлөөгүй. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж, өөрийнх нь хүссэн хугацааг өгч удаа дараа албан утсаар мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд зээлийг төлж барагдуулаагүй. Иймд зээлийн хүү болох 789,100 төгрөг, гэрээнд заасны дагуу гэрээний хугацаа дуусгавар болсноос хойших төлөгдөөгүй үнийн дүнгийн алданги болох 450,000 төгрөг, үндсэн мөнгө 900,000 төгрөг  нийт 2,139,100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Н.О би Н.А-нн 2020 оны 10 сарын 22-ноос эхлэн сар бүрийн 22-ны дотор 360,000 төгрөгийг 5 сарын хугацаанд төлж, 6 дахь сард нь 339,100 төгрөгийг төлж 2021 оны 04 сарын 22-ны дотор 2,139,100 төгрөг төлж барагдуулах тайлбартай танилцан хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух Б овогт Н.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д ХХК нэхэмжилсэн 2,139,100 төгрөгийг 2020 оны 10 сарын 22-ноос эхлэн сар бүр 360,000 төгрөгөөр  5 сарын хугацаанд төлж 6-дахь сард нь 339,400 төгрөгийг 2021 оны  04 сарын 22-ны дотор төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлага болох 2,139,100 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Н.А-д холбогдуулан үндсэн зээл 900,000 төгрөг, зээлийн хүү 789,100 төгрөг, алданги 450,00 төгрөг  нийт  2,139,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Н.А нь нэхэмжлэгч Д ХХК-тай 2020 оны 01 сарын 14-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 900,000 төгрөгийг 25 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэйгээр зээлж авсан байх ба зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн болох нь зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэл, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.А нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 900,000 төгрөг, зээлийн хүү 789,100 төгрөг, алданги 450,00 төгрөг  нийт  2,139,100 төгрөгийг 2020 оны 10 сарын 22-ноос эхлэн сар бүр 360,000 төгрөгөөр 5 сар төлж, 6 дахь  сард 339,400 төгрөгийг төлж нэхэмжлэлийн шаардлага болох 2,139,100 төгрөгийг төлж 2021 оны 04 сарын 22-ны дотор бүрэн төлж  барагдуулахыг  хүлээн зөвшөөрсөн талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75, 123  дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Д ХХК-ний  нэхэмжлэлтэй, хариуцагч Н.А-д холбогдох үндсэн зээл 900,000 төгрөг, зээлийн хүү 789,100 төгрөг, алданги 450,00 төгрөг  нийт  2,139,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,139,100 төгрөгийг 2020 оны 10 сарын 22-ноос эхлэн сар бүр 360,000 төгрөгөөр 5 сар төлж, 6 дахь  сард 339,400 төгрөгийг төлж 2021 оны 04 сарын 22-ны дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 49,175 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 24,588 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 24,588 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   А.Ц