| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2020/0335/И |
| Дугаар | 365 |
| Огноо | 2020-10-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 365
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Ц би нэхэмжлэгч Ж.Б-н нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Д-д холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2,572,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад, 2020 оны 09 сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Д-н каргогоор 2018 оны 12 сарын 23-ны өдөр 2,531,200 төгрөгийн үнэ бүхий барааг Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл хөлсийг тохиролцон тээвэрлүүлсэн. Гэвч 2018 оны 12 сарын 24-нд уг тээвэрлэж явсан бараа шатсан. Уг хохирогч нар нь эд хөрөнгийн маргаантай асуудлаа тус сумын иргэний хэргийн шүүхэд хандан шийдвэрлэх эрхтэй болсныг Төв аймгийн прокуророос мэдэгдсэн. Хариуцагч Д-той удаа дараалан холбогдон тохиролцохыг оролдож, 6 сар өнгөрлөө. Иймд миний хохирол болох 2,531,200 төгрөг, зардал болох 41,000 төгрөг нийт 2,572,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд ирүүллсэн тайлбартаа: Иргэн Д-д нэхэмжлэл гаргасан. 2020 оны 10 сарын 22-ны өдөр бид уулзан тохиролцолд хүрсэн. Ковид-19 өвчний улмаас хил гааль хаалттай байгаатай холбоотой Д карго тээврийн ажил хийж гүцэтгэхгүй байгаа тул 2021 оны 04 сараас хойш буюу хил нээгдсэн тохиолдолд тухайн үед ачаа тээвэр хийлгэж өөрсдөөс зардал гаргалгүйгээр нэхэмжилсэн төлбөрийг /2,572,200 төгрөг/ төлөхөөр харилцан тохиролцов. Энэ маргааныг удаа даа шүүхээр шийдвэрлүүлэхгүйгээр нэхэмжлэлээ татан авахаар боллоо гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух Х овогт Б.Д нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2021 оны 04 сард хил, гааль нээх үед 2,572,200 төгрөгийн барааг ачиж тээвэрлэхээр нэхэмжлэгч Б-тай тохирхолцсон. Нэхэмжлэгч Б энэ маргааныг шүүхээс татан авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Б.Д-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2,572,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авах талаарх тайлбараа шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмэжлэлээ татан авсныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Б-н нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Д-д холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 2,572,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 56,105 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 28,053 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 28,053 төгрөгийг хариуцагч нараас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.Ц