Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/895

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч И.Мөнхцэцэг

          шүүгдэгч Ц.***-, Ц.***-, А.***-, Т.***- тэдгээрийн өмгөөлөгч С.Уламбаяр,

          шүүгдэгч Т.***-ын өмгөөлөгч Б.Дашдорж,

          шүүгдэгч З.***-, Л.***- тэдгээрийн өмгөөлөгч Л.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол прокурорын газраас Боржигин овогт Цогтбаярын ***-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  ***- холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  ***-,  ***- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  ***-, ***- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 23050112***369 дугаартай хэргийг 2023 оны *** дугаар сарын 06-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Налайх дүүрэг *** хороо *** байр *** тоотод оршин суух,

урьд Орхон аймгийн сум дундын шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар *** хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,  ***-

 

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр Хөвсгөл аймаг Хатгал суманд төрсөн, эрэгтэй, *** настай, дээд боловсролтой, археологи-япон судлал мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг *** хороо *** байр *** тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг *** хороо *** байр *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ***-.

 

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан суманд төрсөн, эрэгтэй, 46 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүрэг *** дугаар хороо *** дугаар хороолол *** байр *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,  ***-.

 

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Ховд аймаг Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, *** настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Ховд аймаг *** сум *** баг *** тоотод оршин суух бүртгэлтэй, *** аймаг ***  баг *** орон сууц *** тоотод оршин суух,

 урьд Баян-Өлгийн аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны *** дугаар сарын 16-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлсэн, ***-.

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймаг Арвайхээр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** аймаг *** сум *** тосгон *** тоотод оршин суух бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг *** хороо *** гудамж *** тоотод оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ***9 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,  ***-.

 

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүрэг ** хороо *** гудамж *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч *** аймаг *** сум *** баг *** байр *** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,  ***-.

 

Шүүгдэгч Ц.***- нь “***” ХХК-д тэсэлгээчнээр ажиллаж байхдаа Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 40 см урттай, 32 мм-ын голчтой 96 ширхэг эмульсийн тэсрэх бодисыг хууль бусаар олж авсан, “Мастер майнинг” сервис ХХК-ны эзэмшлийн *** улсын дугаартай Toyota land cruiser 77 маркийн тээврийн хэрэгслээр Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар тээвэрлэн авчирсан, яллагдагч Т.***-ад 1,495,000 төгрөгөөр хууль бусаар худалдан борлуулсан,

шүүгдэгч Т.***- нь Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрээс 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 40 см урттай, 32 мм-ын голчтой 96 ширхэг эмульсийн тэсрэх бодисыг хууль бусаар олж авсан, “***” ББСБ-ын эзэмшлийн *** УБН улсын дугаартай Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн Улаанбаатар хот Баянгол дүүрэг 3 хороо 2 дугаар хороолол *** байр *** тоотод авчирч 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хадгалсан, яллагдагч Ц.***-ийн дэмжлэгтэйгээр уг эмульсийн тэсрэх бодисыг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт яллагдагч Л.***-, З.***-, А.***- нарт 6,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан,

шүүгдэгч Ц.***- нь Т.***-ыг 40 см урттай, 32 мм-ын голчтой 96 ширхэг эмульсийн тэсрэх бодисыг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт яллагдагч Л.***-, З.***-, А.***- нарт 6,000,000 төгрөгөөр хууль бусаар худалдан борлуулахад дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон,

шүүгдэгч А.***- нь яллагдагч Л.***-, З.***- нарыг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 40 см урттай, 32 мм-ын голчтой 96 ширхэг эмульсийн тэсрэх бодисыг яллагдагч Т.***-аас хууль бусаар олж авахад дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон,

шүүгдэгч Л.***-, яллагдагч З.***-, А.***- нартай бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 40 см урттай, 32 мм-ын голчтой 96 ширхэг эмульсийн тэсрэх бодисыг хууль бусаар олж авсан, мөн яллагдагч З.***-тай бүлэглэн уг эмульсийн тэсрэх бодисыг “Есөн шижир” ХХК-ны эзэмшлийн *** УЕК улсын дугаартай Nissan note маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,

шүүгдэгч З.***- нь яллагдагч Л.***-, А.***- нартай бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 40 см урттай, 32 мм-ын голчтой 96 ширхэг эмульсийн тэсрэх бодисыг хууль бусаар олж авсан, мөн яллагдагч Л.***-тай бүлэглэн уг эмульсийн тэсрэх бодисыг “Есөн шижир” ХХК-ны эзэмшлийн *** УЕК улсын Nissan note маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.***- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.***- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.***- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.***- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.***- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.***- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хэргийн газрын үзлэг хийсэн “... *** УЕК улсын дугаартай саарал өнгийн Nissan Note маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр урд зүг харсан байрлалтай зогсож байна.

....Ар талын багааж хэсгийг онгойлгож үзэхэд Esse нэртэй тамхины саванд хийсэн ANDO-EV гэсэн бичиглэлтэй тэсэлгээний бодис 47 ширхэг байсныг 1 тоогоор тэмдэглэж гэр зургаар бэхжүүлэн авлаа.

Уг тэсэлгээний бодисын хажууд Dream cake гэсэн бичигтэй цаасан хайрцагт 47 ширхэг ижил төрлийн тэсэлгээний бодис байсныг 2 дугаараар тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлж авлаа. Нийт 96 ширхэг нэг төрлийн ANDO-EV гэсэн бичиглэлтэй эмульс тэсэлгээний бодис байна. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 6-15 дахь тал/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 35-36 дахь тал/

 

Мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “... 96 ширхэг /48кг/ бүхий ANDO-EV савласан эмульсийн тэсрэх бодис гэсэн бичиглэлтэй тэсрэх бодис мэт зүйлийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал/

 

Мөрдөгчийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн “... үлдэгдэл 90 ширхэг эмульсийн тэсрэх бодисыг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /1 дэх хавтаст хэргийн 38 дахь тал/

 

Хохирогч Т.***ын “...Манай компани болох *** ХХК нь 2022 оны 4 дүгээр сард Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг дэвсгэрт байрлах Хавцгайтын ам гэх газарт алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан Вестерн ресурс ХХК-ны тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулсан.

... Тэгээд уг тэсрэх бодис тэсэлгээний хэрэгслийг Багахангай дүүрэгт байрлах өөрсдийн компанийн тэсрэх бодисын агуулах руу зөөсөн. Тэгээд Багахангайн тэсрэх бодисын агуулахаас 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймаг Даланжаргал суманд байрлах Олон ихт баян ХХК-ны тэсрэх бодисын агуулах руу эмульсийн тэсрэх бодисыг зөөж тээвэрлэсэн.

... Тэсэлгээчин Ц.***- нь 2018 оноос 2022 оны 7 дугаар сар хүртэл тогтвор суурьшилтай ажиллаж байсан. Тэгээд Солонгос улс руу явж ажил хийх сонирхолтой байна гэсэн шалтгаанаар ажлаасаа гарч байсан. Тэгээд буцаад 2023 оны 01 дүгээр сард Ц.***- нь өөрийн биеэр ирж Солонгос улс руу явж чадсангүй, буцаад ажилдаа орох хүсэлтэй байна гэж ирж уулзсан. Тэгээд бид нар 2023 оны 02 дугаар сард ажилд авсан.

... Тэгээд дараагийн тэсэлгээний ажил эмульсийн тэсрэх бодис ашиглах шаардлагатай болсон. Тэгээд Ц.***- өөрийн санаачилагаар тэсэлгээний удирдагчид очин би цооног цэнэглэе гэсэн санал тавьж цэнэглэх ажлыг гүйцэтгэсэн. Тухайн эмульсийн тэсрэх бодис цэнэглэсэн цооног тэсэлгээний талбайгаас зайтай байсан учир цооног цэнэглэх явцыг хянах боломжгүй байсан. Учирсан хохирлоо барагдуулмаар байна. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 41-42 дахь тал/

 

Гэрч Д.***ын “... гэртээ байхад манай аав ***- намайг хамт юманд яваад ирье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр аавын автомашинтай хотоос гарсан. Аав болохоор Чойр явна гэж хэлж байсан. Тэгээд явж байгаад орой 23 цагийн үед байх баахан гэрэлтэй суурин газар ирчихсэн байсан. Тэгээд тэндээсээ урагшаа засмал замаар явж байхад цагаан өнгийн томхон автомашин байх шиг байсан ард талд нь зогсоод аав буугаад тэр автомашин руу орж суусан. Тэгээд удалгүй буцаж гарч ирээд тэр автомашины араас шороон зам руу орсон. Тэгээд нэг их удаан яваагүй зогссон.

Аав буугаад нөгөө автомашин руу суугаад удалгүй бууж ирээд нөгөө автомашины ар талаас нь хайрцагтай юм зөөгөөд манай автомашины хойд талын суудал дээр 2 хайрцагтай зүйл тавих шиг болсон.

... Тэгээд шууд бид хоёр буцаад хөдлөөд хот руу явсан. Шөнө 2-3 цагийн үед хотод ирээд бид 2 нэг нэгээр нь зөөгөөд гэр рүү оруулсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 79-80 дахь тал/

 

Гэрч Д.***ын “... Би 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Нарантуул олон улсын худалдааны төв дээр ганцаараа хувцас үзээд явж байсан. Тэгэхэд хуурай ах болох ***- над руу өөрийнхөө 99199321 гэсэн дугаараас залгаад би данс явуулъя, 6,000,000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Тэгээд над руу 5007255162 ***- гэсэн данс явуулсан. Би өөрийнхөө *** гэсэн дугаарын данснаас 6,000,000 төгрөг шилжүүлсэн.

Миний дансанд цахилгаан гаргадаг мотор зарсан ***,000,000 төгрөг байсан. Зүс таних ах ***-, Баяраа хоёр нийлж тэр моторыг зарж байхад би хамт явж байсан. Тэгээд мотор авсан хүн нь мөнгөө шилжүүлэх гэтэл ***- чи интернэт банктай юм чинь дансаа өгчих гээд би өөрийнхөө *** гэсэн данс өгсөн. Тэгээд миний дансанд ***,000,000 төгрөг орж ирсэн юм. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 83-84 дэх тал/

 

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /1 дэх хавтаст хэргийн 85-86 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 82 дахь тал//

 

Гэрч Д.Эрдэнэмөнхийн “... Ц.***- 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 80 кг буюу 4 хайрцаг 200 ширхэг тэсрэх бодис хүлээн авч гарын үсэг зурсан.

... Тэсрэх бодисын агуулахын бүртгэлийн дэвтэр бид нарын байрладаг байранд байсан юм. Надад хувийн жижиг хөтөлдөг дэвтэр байдаг тэр нь дээр ***-гоор гарын үсэг зуруулсан. Уурхайн үндсэн тэсэлгээчин нь *** гээд ах байсан.

***- сүүлд ажилд орсон. Би бүртгэлийн дэвтэр дээр ***г хүлээн авснаар зуруулсан юм. Миний тэр хөтөлдөг дэвтэр тэсэлгээчний дэвтэр гээд манай компаний логотой дэвтэр юм. Би тэр дэвтрийг 2022 оны *** дугаар сараас эхэлж хөтөлж эхэлсэн юм. Энэ дэвтрийг манай инженер *** тэсрэх бодисын агуулахаас авсан хэрэгсэл, буцаалт хийсэн хэрэгсэл зэргийг бүртгэж бай гэж өгсөн юм. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 90-91 дэх тал/

 

Гэрч Ч.***ийн “...2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тэсэлгээ хийх талбайгаа хүлээн авсан. Аваад 02 дугаар сарын 24-ний өдөр тэсэлгээ хийх бэлтгэл хийгдэх ёстой байсан. Цэнэглэлт хийх байсан. Тэгээд 09 цагийн үед ажилдаа гараад тэсэлгээ хийх ANDO тэсрэх бодис болон тэсэлгээний хэрэгслийг тэсэлгээчин *** болон ***-, туслах *** нар хамт явж агуулахаас хүлээн авч зөөсөн. Тэгээд Аnfo тэсрэх бодисоор уурхайн талбайн цооногуудаа цэнэглэлт хийж байсан. Уурхайн тэсэлгээ хийх талбайн зүүн хойд хэсэгт овоолсон хатуулаг цул шороотой хэсэг байсан. Дараагийн тэсэлгээ хийх талбайгаа бэлдэхийн тулд тэр хэсгийг авах ёстой учраас тэнд нэмэлтээр өрөмдөж эмульсийн тэсрэх бодисоор тэсэлгээ хийх шаардлагатай болсон. Тэр овоолсон шороонд 6 ширхэг цооног өрөмдсөн. Тэгээд нийт 80 кг орчим эмульсийн тэсрэх бодис хэрэгтэй болсон. Би тэсрэх бодисын агуулахын нярав Б.Эрдэнэмөнх, тэсэлгээчин ***- хоёрыг яваад аваад ир гэж хэлсэн. Тэр үед ANDO тэсрэх бодисоор цэнэглэлтийн ажил ерөнхийдөө дуусан байсан. Тэгээд ***- болон нярав Б.Эрдэнэмөнх нар эмульсийн тэсрэх бодисоо авчирсан юм. Тэгээд 6 цооногийг эмульсийн тэсрэх бодисоор цэнэглэх ажлын ***- хийж гүйцэтгэсэн. Ер нь цооног цэнэглэх ажиллагааг тэсэлгээчид инженерийн зааварчилгаагаар хийх ёстой. Тэр өдрийн ажил тэгээд дууссан.

02 дугаар сарын 24-ний өдөр надад цооног цэнэглэхэд тэсрэх бодис дутлаа гэж хэлээгүй. Сүүлд ***гаас задгай ANDO тэсрэх бодис байна уу гээд асуугаад яваад байсан гэж сонссон. Тэгээд ямар ч байсан цооногоо дүүргэж цэнэглэсэн гэсэн.

2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ажил дууссаны дараа оройн хоолны дараа ***- хамт байж байгаад уурхайгаас гарах ажил байнаа, тамхи тариа дуусчихсан байнаа гэж хэлсэн. Тэгэхээр нь хэнтэй явахын гэж асуусан чинь туслах ***аар автомашин бариулаад явчхаад ирье уурхайн даргад хэлээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд уурхайн дарга Тэгшжаргалын 89452489 дугаар руу залгасан чинь холбогдох боломжгүй байхаар нь өөрсдөө ярьчих гээд ***-д дугаарыг нь өгсөн.

Тэгээд удалгүй би ***- руу залгаад уурхайн даргаас гарах зөвшөөрлөө авсан юм уу гэж хэлсэн чинь авчихсан гэж хэлсэн. Тэгээд орой 22 цагт уурхай амрах ёстой ***-, *** хоёр ирээгүй байхаар нь ***- руу залгасан чинь би нэг дүүтэйгээ уулзаж мөнгө авах гэсэн юм дүү ирэхгүй удаад байна, одоо удахгүй очлоо гэж хэлсэн. Тэгээд би хэсэг унтчихсан байсан. Нөгөө хоёр ирчихсэн байсан. Бид нар тавуулаа нэг өрөөнд байдаг юм. ***- ирэхдээ ундаа, тамхи зэрэг зүйлс аваад ирж байсан. Өрөөнд орж ирчхээд дүүгээс мөнгө зээлсэн гээд л яриад байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 94-96 дахь тал/

 

Гэрч Э.***ын “... Манай ээлж 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлж ажилласан тэсэлгээчин ***- 2023 оны цагаан сарын өмнө ирсэн. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ажил дуусаад өрөөндөө байсан. Орой 7,8 цагийн үед байх өрөөнөөсөө гараад нойл руу явж байхад тэсэлгээчин ***- таарсан. Тэгээд намайг автомашин бариад явчих хүнтэй уулзаж мөнгө авна аа гэж хэлсэн. Тэгээд уурхайгаас гарахын тулд уурхайн дарга болон инженерээс /тэсэлгээний удирдагч/ зөвшөөрөл авах ёстой байдаг. Би уурхайн дарга Тэгшээ гээд ах байдаг тэрний дугаарыг инженер ***оос гар утас руу нь залгаж авсан. Тэгээд уурхайн дарга руу би өөрийнхөө дугаараас залгаад 25 орчхоод хүнтэй уулзчихаад ирье гэж хэлсэн. Тэгээд инженерт тэсэлгээчин ***- хэлж зөвшөөрөл авсан байсан. Би тэгээд ажлын 33-91 улсын дугаартай Toyota land cruiser 77 маркийн автомашиныг бариад уурхайн хаалган дээр ирэхэд нэг харуул ирээд хойно байдаг жижиг хаалга онгойлгож үзсэн. Тэгээд уурхайн дарга руу ярьж бид хоёрыг асуугаад байсан. Гарах зөвшөөрөл авсан эсэх талаар. Тэгээд бид хоёр уурхайгаас гараад ойролцоогоор 25-30 км яваад 25 грамм дээр ирсэн. Замд явж байхад ***- хаана явж байна гээд утсаар яриад байсан. Тэгээд засмал зам дээр гарч ирээд зогсож байхад хойно хар өнгийн жижиг тэрэг байсан. Prius 20 маркийн автомашин билүү Prius 30 маркийн автомашин шиг санагдаж байна. Тэгээд ***- буугаад 40 гаран насны өндөр ах байсан тэрэнтэй уулзаад байсан. Удалгүй тэр хоёр арын суудал дээр орж ирээд суусан. Би найз охин Номинтой 99629155 дугаарын утсаар маргалдаад байж байсан болохоор юу ярьж байсныг сонсоогүй. Тэгээд удалгүй тэр хоёр буугаад ард юм түчигнүүлээд байсан. Би утсаар ярьж байсан болохоор хараагүй юм. Тэгээд та юу хийгээд байгаа юм бэ гээд 2-3 удаа асуухад юу ч бишээ гэж хэлээд буцаад явъя гэж хэлээд уурхай дээр ирсэн.

Тэр талаар хэлээгүй. Мөнгөний хэрэг байна аа гээд байсан. Би 25 гарам руу автомашин бариад явж байхад эргээд харсан чинь автомашины зөөлөвч, суудал дээр тавьчихсан юмаар боочихсон зүйл байсан. Тэгээд би ***-гоос юу байгаа талаар асуухад ***- юу ч бишээ, би мэдэж байна гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн ***0-***1 дэх тал/

 

Гэрч М.***н “... 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр бид нар уурхайн тэсэлгээ хийх талбай дээр тавуулаа ажиллаж байсан. Би цооногт ANDO тэсрэх бодисоор цэнэглээд явж байхад нэг мэдсэн нярав Эрдэнэмөнх, тэсэлгээчин ***- хоёр байхгүй байсан. Цаана нь ажлын 33-91 улсын дугаартай автомашин хөдлөөд явсан. Удалгүй хүрээд ирсэн. ***- хайрцагтай эмульсийн тэсрэх бодис ганцаараа тэсэлгээ хийх газар руу зөөж байсан. Тэгээд ***- ганцаараа цооногуудаа эмульсийн тэсрэх бодисоор цэнэглээд явж байсан. Удалгүй над дээр ирээд эмульсийн тэсрэх бодис дутчихлаа задгай ANDO тэсрэх бодис байна уу гэж асуухаар нь задалчихсан ANDO байхгүй, Migthy маркийн автомашин дээр шуудайтай байгаа, тэндээс аваад хийчихгүй юу гэж хэлсэн чинь Migthy автомашин руу явж харагдсан. Тэгээд бид нарын тэр өдрийн ажил дуусаад амрах байр руу явсан. Тэгээд хоолондоо бүгдээрээ орсон. Хоолны дараа би амрах байр руу явсан. Манай нөгөө 4 тамхи татах гээд үлдсэн. Тэгээд амрах 22 цагт гэрэл унтраад байж байсан. Нэлээн оройхон ***-, *** хоёр ундаа, тамхи барьчихсан 25 гарам яваад ирлээ гээд орж ирж байсан. Тэгээд амарсан.

... Бид нар нэг ээлждээ 3-4 тэсэлгээ хийдэг. Тэсрэх бодисын агуулахын үлдэгдэл, орлого, зарлагын талаар уурхайн даргад танилцуулдаг. Цооногийг тэсрэх бодисоор цэнэглэх явцыг ер нь тэсэлгээчин өөрөө л хийж цэнэглэдэг. Цэнэглэх явцыг инженер /тэсэлгээний удирдагч/ зааварчилгаагаар хийдэг. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн ***4-***6 дахь тал/

 

Гэрч Г.***ы...Манай *** ХХК-ны тэсрэх бодисын үйлдвэр нь гаднах савлагаа уутыг БНХАУ-с захиалгаар хийлгэдэг. Тухайн үед БНХАУ-ын хил хаалттай эмульсийн тэсрэх бодисын савлагааны уут Ковидтой холбоотой дутмаг байсан. Тэгээд үйлдвэр дээр 38 мм савлагааны уут байсан. 32 мм-ын эмульсийн тэсрэх бодисын захиалга орж ирж гэрээ хийсэн болохоор бид нар 38 мм-ын савлагааны уутанд 32 мм-ын тэсрэх бодисыг захиалагч компанитай ярилцаж тохиролцоод үйлдвэрлэж нийлүүлсэн. Диаметрээр хэмжих юм бол савлагааны уутан дээр 38 мм гэх боловч 32 мм-ын диаметртай байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 113-114 дэх тал/

 

Гэрч Х.***ын “... хэргийн газар очиход нийт 96 ширхэг эмульсийн тэсрэх бодис хураагдсан байсныг манай байгууллагад хүлээлгэн өгсөн. Үүнээс мөрдөгч Чинзориг шинжилгээнд 1 ширхгийг, туршилтын шинжилгээнд 17 ширхгийг авч явсан. Одоо 78 ширхэг бодис байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 122 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн 1574 дугаартай:

“...2. Шинжилгээнд ирүүлсэн эд зүйл нь эмульсийн тэсрэх бодис байна.

3. Шинжилгээнд ирүүлсэн тэсрэх бодисын үйлдвэрлэсэн он тодорхойгүй, Монгол Улсад *** ХХК-нд уул уурхайн зориулалттай үйлдвэрлэгдсэн ANDO савласан эмульсийн тэсрэх бодис байна.

4. Шинжилгээнд ирүүлсэн тэсрэх бодис уул уурхайн зориулалттай.

5. Шинжилгээнд ирүүлсэн тэсрэх бодисыг уул уурхайд ашиглах зориулалтаар үйлдвэрлэсэн. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 126-129 дэх тал/

 

Тэсрэх материалын тэргүүлэх зэргийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын ***-ны өдрийн “... Уг эмульсийн тэсрэх бодисыг туршилтын талбай дээр цахилгаан бялт ЭД№8-аар өдөөлт өгөхөд өдөөлт авч мэдрэх чадвар, ажиллах чадвар, тэсрэлтийн хурд зэрэг нь техникийн стандартын шаардлага хангаж тэсэрч дэлбэлэх бүрэн чадвартай байна. ..” гэсэн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 149 дэх тал/

 

Итгэмжлэгдсэн лабораторийн сорилын үр дүн. /1 дэх хавтаст хэргийн 150 дахь тал/

Туршилтын тэсэлгээний ажлын паспорт. /1 дэх хавтаст хэргийн 152-156 дахь тал/

 

Дамно ХХК-ны шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №23-155 дугаартай дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 172-174 дэх тал/

 

Т.***-ын яллагдагчаар өгсөн “...Би өмнө гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа. Өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Хэргийн талаар өөр нэмж мэдэх зүйл байхгүй. Би ***-г 2015 оноос хойш таньдаг болсон. Ц.***-той найз нөхдийн холбоотой. Мөн ***-ийг 2014-2015 оны үеэс хойш танина. ***-тэй танилын холбоотой. З.***-, А.***-, Л.***- нарыг огт танихгүй. Би ***-гоос уг тэсэлгээний бодисыг 1,500,000-1,600,000 орчим төгрөгийг цувуулж өгч худалдаж аваад ***-өд тэсэлгээний юм авах хүн байна уу гэж хэлсэн ба ***- нь ***-д хэлээд ***- нь болохоор ***-, ***- нарт хэлсэн юм шиг байна лээ. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 223 дахь тал/

“... Би 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Говьсүмбэр аймагт байрлах 25-ын гарам орчим ***-гоос эмульсийн тэсрэх бодисыг авсан. Тухайн үед би өөрийн хүү ***тай хамт хоёулаа явж байсан. Өөр хамт явсан хүн байхгүй.

Би өөрөө нинжа хийж явж байсан. Ц.***- нь өмнө нь надаас ***0,000, 200,000 төгрөгөөр мөнгө зээлсэн байсан. Тэгээд мөнгөндөө эмульсийн тэсрэх бодис авчих уу гэхээр нь очиж авсан юм. Би өөрөө ашиглах зорилго байгаагүй. Зүгээр хүнд зарж борлуулаад дундаас нь ашиг унагаах санаатай байсан юм.

... Тэр үед би өөрийн *** УБН улсын дугаартай хар өнгийн Toyota Prius маркийн автомашинтай явсан юм.

... Би 2 хайрцаг эмульсийн тэсрэх бодис авсан. 96 ширхэг орчим байсан. Тэгээд уг эмульсийн бодисоо 6,000,000 төгрөгөөр зарсан. Уг 6,000,000 төгрөгийг Хаан банкны 5007255162 дугаартай дансанд шилжүүлж авсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 225 дахь тал/

 

Ц.***-гийн яллагдагчаар өгсөн “...Т.***- ах өмнө нь надад эмульсийн тэсэлгээний бодис мэдэж байгаарай гэж захиж байсан. ***- ах нинжа буюу гар аргаар ашигт малтмал олборлох ажил хийдэг. Хоёр оюутантай хэцүү байна гэхээр нь ***- ахыг бодоод ийм зүйл хийсэн. ***- ах мөнгө төгрөгийг нь яах юм гэхээр нь онлайн покер тоглодог данс руу хийчих гээд 300,000 төгрөг, 595,000 төгрөгөөр хийлгэсэн. Би өөрөө болохоор 25-ын гарам дээр ***- ахтай уулзаад бэлнээр 400,000 орчим төгрөг авсан. Яг хэдэн төгрөг авснаа санахгүй байна.

Би Т.***-ад 2 хайрцаг эмульсийн бодис зарсан. Яг хэдэн ширхэг гэдгийг нь санахгүй байна. Би ***- ахыг 1,500,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. ***- ахад 1,400,000 орчим төгрөгөөр зарсан. Нарийн мөнгөн дүнг нь сайн санахгүй байна.

Намайг *** ХХК-с эмульсийн тэсрэх бодис авсан талаар хэн ч мэдээгүй. Би ажлынхаа хүмүүсээс нууцлаад хэнд ч мэдэгдээгүй. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 241-242 дахь тал/

 

З.***-ийн яллагдагчаар өгсөн “... Уг 6,000,000 төгрөг нь миний өөрийн мөнгө байгаа юм. Би тухайн үед Ховд аймгаас ***тай хамт ирсэн бөгөөд виза картгүй байсан учир ***ын данс руу хийлгэсэн байсан. Миний мөнгө байгаа юм. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 6 дахь тал/

 

Л.***-ын яллагдагчаар өгсөн “... Гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг. / 2 дахь хавтаст хэргийн 21 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Ц.***- нь шүүгдэгч Т.***-ын захиалгаар өөрийн ажиллаж байсан “***” ХХК-ны Дорноговь аймаг Даланжаргал суман дахь Худагт төмрийн хүдрийн ил уурхайд 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэх явцдаа нэг бүрийн үнэ нь 2090 төгрөгийн үнэтэй 96 ширхэг ANDO-EV 40 см урттай, 32 мм-ын голчтой 96 ширхэг эмульсийн тэсрэх бодисыг олж авчээ.

Ийнхүү олж авмагцаа шүүгдэгч Т.***-ад хэлсний дагуу түүнд хүргэж өгөхийн тулд 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Мастер майнинг” сервис ХХК-ны эзэмшлийн *** улсын дугаартай Toyota land cruiser 77 маркийн тээврийн хэрэгслээр Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар тээвэрлэн хүргэн өгчээ.

Ингээд шүүгдэгч Т.***- нь эмульсийн тэсрэх бодисыг тохиролцсоны дагуу шүүгдэгч Ц.***-д бэлнээр болон дансаар нийт 1,495,000 төгрөгийг өгсөн ба Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрээс Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн өөрийн гэр болох Баянгол дүүрэг 3 хороо 2 дугаар хороолол *** байр *** тоотод авчирч 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хадгалжээ.

Шүүгдэгч Т.***- нь хадгалах хугацаандаа эмульсийн тэсрэх бодисыг худалдан борлуулж ашиг олох зорилгоор өөрт нь эмульсийн тэсрэх бодис байгаа талаар өөрийн танил шүүгдэгч Ц.***-өд хэлсэн ба шүүгдэгч Ц.***- цааш нь дамжуулан шүүгдэгч А.***-д хэлжээ.

Үүний дараа шүүгдэгч А.***-, З.***- Л.***- нар нь шүүгдэгч Т.***-аас эмульсийн тэсрэх бодисыг худалдан авч цааш нь бусдад худалдан борлуулж дундаас нь ашиг олох зорилгоор Д.Гунгаагийн эзэмшлийн Хаан банкны дансаар 6,000,000 төгрөгийг шилжүүлэн шүүгдэгч Т.***-ад өгч, шүүгдэгч Л.***-, З.***- нар нь 96 ширхэг ANDO-EV 40 см урттай, 32 мм-ын голчтой 96 ширхэг эмульсийн тэсрэх бодисыг олж аван Nissan Note маркийн *** УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Т.***- нь тэсэрч дэлбэрэх бодисыг эзэмших, хадгалах талаар тогтоосон журмыг зөрчиж, хууль бусаар эзэмшилдээ авсан, өөртөө эдийн засгийн ашигтай байдал бий болгох зорилгоор бусдад худалдсан, нэг газраас нөгөө газарт тээврийн хэрэгсэл ашиглан зөөвөрлөсөн,

шүүгдэгч Т.***- тэсэрч дэлбэрэх бодисыг эзэмших, хадгалах талаар тогтоосон журмыг зөрчиж, хууль бусаар эзэмшилдээ авсан, өөртөө эдийн засгийн ашигтай байдал бий болгох зорилгоор бусдад худалдсан, нэг газраас нөгөө газарт тээврийн хэрэгсэл ашиглан зөөвөрлөсөн, зохих зөвшөөрөлгүйгээр өөрийн орон байранд хадгалсан,

шүүгдэгч Ц.***-, А.***- нар нь урьдчилж амлаж тэсэрч дэлбэрэх бодисыг өөрсдөдөө эдийн засгийн ашигтай байдал бий болгох зорилгоор бусдад худалдах гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,

шүүгдэгч Л.***-, З.***- нар нь тэсэрч дэлбэрэх бодисыг эзэмших, хадгалах талаар тогтоосон журмыг зөрчиж, хууль бусаар эзэмшилдээ авсан, нэг газраас нөгөө газарт тээврийн хэрэгсэл ашиглан зөөвөрлөсөн өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмшихгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул тэдгээрт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

“***” ХХК-д гэмт хэргийн улмаас 200,640 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ны шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №23-155 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Ц.***- нь 200,640 төгрөгийг “***” ХХК-д шилжүүлсэн орлогын мэдүүлгийн баримтыг гарган өгсөн тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.***-д 6400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,400,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.***-ад 6400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,400,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.***-, А.***- нарт тус бүр 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.***-т 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял, З.***-т 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус оногдуулах дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.***-ад 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргасан ба бусад шүүгдэгчийн өмгөөлөгч нараас тусгайлан санал гаргаагүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор ургийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.***-г 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.***-ыг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.***-, А.***- нарыг тус бүр 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.***-, З.***- нарыг тус бүр 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, тэдгээрийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл тогтоогдсон тохиолдолд хуульд заасан уг арга хэмжээг заавал авахаар үүрэг болгосон ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх болох нь тогтоогдвол тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулж, улсын орлого болгуулахаар хуулиар зохицуулсан.

Шүүгдэгч Ц.***-, Т.***-, Л.***-, З.***- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх болох нь тогтоогдсон /2 дахь хавтаст хэргийн ***,99,125 дахь тал/ ба Ашид билгүүн ХХК-ны дүгнэлтээр Nissan Note маркийн *** УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийг 11,500,000 төгрөгөөр /1 дэх хавтаст хэргийн 162-163 дахь тал/, Тэнцвэр эстимэйт ХХК-ны тайлангаар Toyota Prius 30 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 9,750,000 төгрөгөөр /1 дэх хавтаст хэргийн 167-168 дахь тал/, Тэнцвэр эстимэйт ХХК-ны тайлангаар Toyota land cruiser маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 35,000,000 төгрөгөөр /2 дахь хавтаст хэргийн 70-73 дахь тал/ тус тус үнийг тогтоожээ.

Иймд шүүгдэгч Ц.***-гийн тэсрэх бодисыг тээвэрлэхэд ашигласан Toyota land cruiser маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 35,000,000 төгрөгийг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон шууд ашиг болох 1,495,000 төгрөгийг, шүүгдэгч Л.***-, З.***- нарын тэсрэх бодисыг тээвэрлэхэд ашигласан Nissan Note маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 11,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүр 5,750,000 төгрөгийг, шүүгдэгч Т.***-ын тэсрэх бодисыг тээвэрлэхэд ашигласан Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 9,750,000 төгрөгийг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 6,000,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 96 ширхэг эмульсийн тэсрэх бодист сорилт, шинжилгээ хийж дүгнэлт гаргахын тул 5,000,000 төгрөгийн зардал гарсан ба эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.***-, Т.***-, Ц.***-, А.***-, Л.***-, З.***- нар нь өөрсдийн хувьд ноогдох төлбөрийг Төрийн сангийн ***0900000707 данс руу шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтыг гарган өгсөн тул шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар А.***-гийн нэр дээрх ХААН банкны дансыг битүүмжилсэн прокурорын 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 134 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын агуулахад хадгалаатай байгаа 78 ширхэг, Монмаг ХХК-ны тэсрэх бодисын агуулахад хадгалаатай байгаа 12 ширхэг ANDO-EV эмульсийн тэсрэх бодисыг хэрэгцээний дагуу Онцгой байдлын ерөнхий газарт шилжүүлж, компакт диск 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ц.***-, Т.***-, Ц.***-, А.***-, Л.***-, З.***- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.***, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Цогтбаярын ***-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар олж авсан, борлуулсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч  ***-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар олж авсан, борлуулсан, тээвэрлэсэн, хадгалсан” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч  ***-,  ***- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар борлуулсан” гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч  ***-, ***- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.***-г 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар,

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.***-ыг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ялаар,

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.***-, А.***- нарыг тус бүр 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.***-, З.***- нарыг тус бүр 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

Ц.***-, Т.***-, Ц.***-, А.***-, Л.***-, З.***- нарыг торгох ялыг 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.***-, Т.***-, Ц.***-, А.***-, Л.***-, З.***- нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Ц.***-, Т.***-, Ц.***-, А.***-, Л.***-, З.***- нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Ц.***-гоос 36,495,000 төгрөг гаргуулж, Т.***-аас 15,750,000 төгрөг гаргуулж, Л.***-, З.***- нараас тус бүр 5,750,000 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын агуулахад хадгалаатай байгаа 78 ширхэг, Монмаг ХХК-ны тэсрэх бодисын агуулахад хадгалаатай байгаа 12 ширхэг ANDO-EV эмульсийн тэсрэх бодисыг хэрэгцээний дагуу Онцгой байдлын ерөнхий газарт шилжүүлж, компакт диск 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар А.***-гийн нэр дээрх Хаан банкны дансыг битүүмжилсэн прокурорын 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 134 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*** дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

***. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.***-, Т.***-, Ц.***-, А.***-, Л.***-, З.***- нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ