| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0353/И |
| Дугаар | 347 |
| Огноо | 2020-10-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 347
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: С ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд суманд оршин суух Б овогт Т.Т-д холбогдох хэрэглээний төлбөрийн үлдэгдэл 125,911 төгрөг, нотариатын зардал 4000 төгрөг, нийт 129,911 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 12-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т.Т нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2018 оны 05 сарын 24-ны өдөр дараа төлбөрт MONGOLdoo 10 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж ... дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Т.Т нь гэрээний үүргээ үл биелүүлж ... дугаарын 2018 оны 11 сарын байдлаар төлбөр 125911 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдэл өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд Т.Т-с төлбөрийн үлдэгдэл болох 125,911 төгрөг үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5-дэх хэсэгт заасны дагуу барьцаа 0 төгрөгийг хасаад 125911, нотариатын зардалд 4000 төгрөг, нийт 129,911 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилж 4550 төгрөгийг төлсөн болно” гэжээ.
Хариуцагч Т.Т нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Т.Т миний бие С ХХК-аас нэхэмжилсэн 129,911 төгрөгийг төлж хохиролгүй болгоно. Тиймээс тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Т.Т-д холбогдуулан хэрэглээний төлбөрийн үлдэгдэл 125,911 төгрөг, нотариатын зардал 4000 төгрөг, нийт 129,911 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох 129,911 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Т.Т-д холбогдуулан хэрэглээний төлбөрийн үлдэгдэл 125,911 төгрөг, нотариатын зардал 4000 төгрөг, нийт 129,911 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийн 50 хувь болох 2275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 2275 төгрөгийг, хариуцагч Т.Т-с 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С ХХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Т.Т нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.Ц