Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 355

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би

Нэхэмжлэгч: Х банк ХХК-ний Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1-р багт оршин суух С овогт Ө.У,

Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1-р багт оршин суух Д овогт Д.Б нарт холбогдох үндсэн зээлийн төлбөр 13,254,699.53 төгрөг,  зээлийн хүүгийн төлбөр 2,538,455.87 төгрөг,  нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 0 төгрөг, нийт 15,793,155.40 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 236,916 төгрөгийг  гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК-ний Замын-Үүд салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Ө.У, Д.Б нар нь 2018 оны 06-р сарын 11-ны өдөр ЗГ201843644573 тоот зээлийн гэрээ байгуулан 17,900,000 /арван долоон сая есөн зуун мянган/ төгрөгийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн бүтээгдэхүүнээр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6-дахь хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 4,645,300.47 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,404,754.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,310.94 төгрөг, нийт 10,053,366.04 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан болно. Зээлийн судалгаанд үндсэн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн орлого хоёулаа орж судлагдсан. Зээлийн гэрээний 2.4.1-д заасны дагуу зээлээ төлөхийг олон удаа хэлж шаардсан боловч зээлээ төлөхгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас зээл төлөгдөхгүй өнөөдрийн байдлаар 252 хоног хугацаа хэтэрч байна.  Үндсэн зээлийн төлбөр 13,254,699.53 төгрөг,  зээлийн хүүгийн төлбөр 2,538,455.87 төгрөг,  нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 0 төгрөг, нийт  15,793,155.40 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 236,916 төгрөг тус тус нэхэмжлэж байна” гэжээ.

Хариуцагч Ө.У-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б болон хариуцагч Д.Б нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Д.Б миний бие Х банкны нэхэмжилсэн 15,793,155.40 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Тиймээс тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Х банк ХХК-ний Замын-Үүд салбар нь хариуцагч Ө.У, Д.Б нарт холбогдох үндсэн зээлийн төлбөр 13,254,699.53 төгрөг,  зээлийн хүүгийн төлбөр 2,538,455.87 төгрөг,  нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 0 төгрөг, нийт 15,793,155.40 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 236,916 төгрөгийг  гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.У-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б болон хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн төлбөр 13,254,699.53 төгрөг,  зээлийн хүүгийн төлбөр 2,538,455.87 төгрөг,  нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 0 төгрөг, нийт 15,793,155.40 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х банк ХХК-ний Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.У, Д.Б нарт холбогдох үндсэн зээлийн төлбөр 13,254,699.53 төгрөг,  зээлийн хүүгийн төлбөр 2,538,455.87 төгрөг,  нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 0 төгрөг, нийт 15,793,155.40 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,916 төгрөгийн 50 хувь болох 118,458 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 118,458 төгрөгийг, хариуцагч Ө.У, Д.Б нараас 118,458 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х банк ХХК-ний Замын-Үүд салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Ө.У, Д.Б нар нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ                                  Д.Ц