| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2024/0006/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/06 |
| Огноо | 2024-01-04 |
| Зүйл хэсэг | 17.12.2.4., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хналтын прокурор М.Берикбол, шүүгдэгч Г.******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Берикболоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******гийн *******т холбогдох эрүүгийн 2336000000372 дугаартай, 178/2024/0006/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* ургийн овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр Голын адаг гэх газарт 2023 оны 11 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө бэлчээрт байсан хохирогч Б.*******ын алаг халзан зүсмийн нэг тооны үхрийг хулгайлан нядалж,0188 ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр Голын адаг гэх газарт 2023 оны 11 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө бэлчээрт байсан хохирогч Б.*******ын алаг халзан зүсмийн нэг тооны үхрийг хулгайлан нядалж,0188 ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл, (хавтаст хэргийн 7-р хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9-11-р хуудас),тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-16-р хуудас),таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 19-21-р хуудас),эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 22-23-р хуудас), эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 24-28-р хуудас), хохирогч Б.*******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 34-36,40-41-р хуудас), гэрч Г.*******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 56-57-р хуудас), “Дамно” хөрөнгийн үнэлгээний компаний 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 75-79 хуудас) “Дамно” хөрөнгийн үнэлгээний компаний 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 84-87 хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Г.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Б.*******д нэг тооны үхэр буюу 750,000 төгрөгийн хохирол учирсан байх ба хохирогч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд ”...би цагдаагийн газраас 174 кг үхрийн мах хүлээж авсан. Г.******* надад 3,000,000 төгрөг өгч, уучлалт гуйсан.Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр шүүгдэгч Г.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Г.*******ын эзэмшлийн 0188 ******* улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн 10,575,000 төгрөгний үнэлгээтэй тээврийн хэрэгслийг улсын төсөвт шилжүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Г.*******ын эзэмшлийн 0188 ******* улсын дугаартай Тоёото Приус-20 маркийн 10,575,000 төгрөгний үнэлгээтэй тээврийн хэрэгслийг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн 2336000000372 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, шүүгдэгч Г.*******ын 0188 ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 01 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан 01(нэг) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.*******ын эзэмшлийн 0188 ******* улсын дугаартай, цагаан өнгийн Тоёото Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг улсын төсөвт шилжүүлсүгэй.
5. Эрүүгийн 2336000000372 дугаартай хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, шүүгдэгч Г.*******ын 0188 ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС