Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 376

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би

Нэхэмжлэгч: К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сумын 3-р багт оршин суух, Б овогт У.О-д холбогдох 

Үндсэн зээлийн гэрээний үүрэгт 17,761,715.35 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч У.О нь К банктай 2015 оны 02 сарын 04-ний өдөр ЗГ-28 дугаартай “Цалингийн зээлийн гэрээ”-г байгуулж, 10,000,000.00 /Арван сая/ төгрөгийг сарын 1.6 хувь, жилийн 19.2 хувийн хүүтэй, цалингийн зээлийн зориулалтаар 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаагаар зээлэн авсан. Банк “Зээлийн гэрээ”-ний 2.5 дахь хэсэгт заасны дагуу У.О-н К банкин дахь ... тоот харилцах /депозит/ дансанд 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 10,000,000.00 /Арван сая/ төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 1,737,787.20 /Нэг сая долоон зуун гучин долоон мянга долоон зуун наян долоон төгрөг хорин мөнгө/ төгрөг, зээлийн хүүд 733,615.43 /Долоон зуун гучин гурван мянга зургаан зуун арван таван төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 736,719.11 /Долоон зуун гучин зургаан мянга долоон зуун арван есөн төгрөг арван нэгэн мөнгө/ төгрөгийг тус тус төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй байна. Зээлдэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 8,262,212.80 /Найман сая хоёр зуун жаран хоёр мянга хоёр зуун арван хоёр төгрөг наян мөнгө мөнгө/ төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 8,935,127.68 /Найман сая есөн зуун гучин таван мянга нэг зуун хорин долоон төгрөг жаран найман мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 564,374.88 /Таван зуун жаран дөрвөн мянга гурван зуун далан дөрвөн төгрөг наян найман мөнгө/ төгрөг, нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 17,761,715.35 /Арван долоон сая долоон зуун жаран нэгэн мянга долоон зуун арван таван төгрөг гучин таван мөнгө/ төгрөг байна. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан 2,000.00 /Хоёр мянган/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд хариуцагч У.О-с зээлийн гэрээний үүрэгт 17,761,715.35 төгрөг, нотариатын зардал 2,000.00 төгрөгийн хамт гаргуулж “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах хүсэлтийг гаргаж байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т “Төлбөрийн чадваргүй болсон банкинд томилогдсон банкны бүрэн эрхт төлөөлөгч, банкны эрх хүлээн авагчаас гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө” гэж заасны дагуу “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгнө үү” гэжээ.

Хариуцагч У.О-н итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Э нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...миний бие нь К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 17,761,715.35 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч У.О-д холбогдуулан үндсэн зээлийн гэрээний үүрэгт 17,761,715.35 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөгийг тус тус гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.О нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн гэрээний үүрэгт 17,761,715.35 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

1. Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч У.О-д холбогдуулан үндсэн зээлийн гэрээний үүрэгт 17,761,715.35 төгрөг, нотариатын зардал 2000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.О нь төлж барагдуулахаа  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч  улсын тэмдэгтийн хураамжинд 246,759 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч У.О-с улсын тэмдэгтийн хураамжийн чөлөөлөгдсөн үнийн дүн болох 246,759 төгрөгний 50 хувь буюу 123,379 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч У.О нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ                                  Д.Ц