Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/940

 

 

 

 

 

 

    2023          12           07                                    2023/ШЦТ/940  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг                

улсын яллагч Г.Түвшинбаяр,  

шүүгдэгч А.*******, 

хохирогч Г. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 230500000******* тоот дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг /барилгын бригадад ажилдаг гэх/, ам бүл 4, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, *******ын-1/2, ******* тоотод түр оршин суудаг /иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлээр ******* аймгийн ******* сум 2-р баг, Дэнж 1 гудамж 119-р байр ******* тоот/, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн ******* /РД:ЕЮ032227*******/

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч А.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Лорд" нэртэй зочид буудлын 305 тоот өрөөнд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн Г.тай хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад хохирогч Г.ын нүүрэн тус газар нь шилэн стаканаар цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн дээд зовхи, зүүн хацарт шарх, зүүн хацар, эрүүнд зулгаралт, зүүн нүдний алимын салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.******* “...Мэдүүлэг өгөхгүй...” гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г. “...10 дугаар сарын 07-ний өдөр би ажлаа тараад очсон. Нямбаяр, , Зулаа, Халиун нар байсан. Би үсчин хийдэг тэрний түрээсийн мөнгө, дараа нь сорви дээрээ мэс засал хийлгэх зардлыг нэхэмжилж байна...Би эмнэлэгт 40,000 төгрөг тушаасан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Г.ын өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 07-ны шөнийн 03 цагт Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Лорд” нэртэй зочид буудлын 3 давхарт 305 номерын 2 ортой өрөөний орон дээр намайг суусан байхад ******* нь өөдөөс харсан байдалтай ямар ч шалтгаангүй маргалдсан зүйл байхгүй байхад босож ирээд пиво ууж байсан шилэн стаканыг гартаа барьж байгаад миний зүүн талын шанаа, хөмсөг хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхэд миний зүүн нүдний хажуу шанаа, хөмсөг хэсгээс маш их хэмжээний цус гарч эхэлсэн. Шинжээчийн дүгнэлтээр надад учирсан гэмтлүүдийг ******* надад учруулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Ө.ын өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед модны хоёрт байрлах Лорд нэртэй зочид буудлын 305 тоот өрөөнд ах Нэмэхбаяр, эгч Зулаа болон Халиун нарын хамт дөрвүүлээ ороод архи, пиво ууцгаасан тэгээд орой 22 цагийн үед миний таньдаг дүү ******* бид нар дээр ирээд 1 том пиво уугаад байж байтал Халиун эгчийн найз залуу ирээд бид нар бөөндөө архи пиво ууж байхад *******, хоёр хоорондоо муудалцаад маргалдах гээд байсан тэгж байтал гэнэт тас няс хийсэн чимээ гартал ******* гийн нүүрлүү нь аягаар цохичихсон байсан. Тэгээд гийн нүүрнээс цус гараад цагдаа дуудаад гараад явсан хэсэг хугацааны дараа цагдаа болон эмнэлэг ирээд г найз охин Халиун гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. *******, хоёр сүртэй их муудалцаж маргалдаагүй байхад гэнэт цохичихсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

 

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-14 дүгээр хуудас/,

 

 

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот “...1.Г.ын биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн дээд зовхи, зүүн хацарт шарх, зүүн хацар, эрүүнд зулгаралт, зүүн нүдний алимын салстад цус харвалт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь мохо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/,            

            -  иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,

            - үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.

 

 Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч А.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Лорд" нэртэй зочид буудлын 305 тоот өрөөнд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн Г.тай хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад хохирогч Г.ын нүүрэн тус газар нь шилэн стаканаар цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн дээд зовхи, зүүн хацарт шарх, зүүн хацар, эрүүнд зулгаралт, зүүн нүдний алимын салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч А.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлтийг гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч А.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Лорд" нэртэй зочид буудлын 305 тоот өрөөнд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн Г.тай хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад хохирогч Г.ын нүүрэн тус газар нь шилэн стаканаар цохиж биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн дээд зовхи, зүүн хацарт шарх, зүүн хацар, эрүүнд зулгаралт, зүүн нүдний алимын салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

хохирогч Г.ын өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 07-ны шөнийн 03 цагт Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Лорд” нэртэй зочид буудлын 3 давхарт 305 номерын 2 ортой өрөөний орон дээр намайг суусан байхад ******* нь өөдөөс харсан байдалтай ямар ч шалтгаангүй маргалдсан зүйл байхгүй байхад босож ирээд пиво ууж байсан шилэн стаканыг гартаа барьж байгаад миний зүүн талын шанаа, хөмсөг хэсэгт нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

 

гэрч Ө.ын өгсөн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед модны хоёрт байрлах Лорд нэртэй зочид буудлын 305 тоот өрөөнд ... *******, хоёр хоорондоо муудалцаад маргалдах гээд байсан тэгж байтал гэнэт тас няс хийсэн чимээ гартал ******* гийн нүүрлүү нь аягаар цохичихсон байсан. Тэгээд гийн нүүрнээс цус гараад цагдаа дуудаад гараад явсан хэсэг хугацааны дараа цагдаа болон эмнэлэг ирээд г найз охин Халиун гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,

 

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-14 дүгээр хуудас/,

 

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний тоот “...1.Г.ын биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн дээд зовхи, зүүн хацарт шарх, зүүн хацар, эрүүнд зулгаралт, зүүн нүдний алимын салстад цус харвалт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь мохо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч А.******* нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогч Г.ын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан гэмт үйлдэл хийж хөнгөн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.*******т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч А.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.******* нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Г.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******т 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай

шүүгдэгч: “...Тусгайлан гаргах саналгүй...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

   Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******т 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.*******т оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******аас 310,000 төгрөг гаргуулж Г.т, 208,000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч С.Гансүх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.Боргилоос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ