Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 354

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би нэхэмжлэгч Д ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б-т холбогдох зээл 1,594,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 сарын 16-ны  өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д ХХК-иас 2020 оны 01 сарын 13-ны өдөр Г.Б нь 670,000 /зургаан зуун далан мянга/ төгрөгийг 25 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн боловч энэ хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүг одоог хүртэл төлөөгүй. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, өөрийнх нь хүссэн хугацааг өгч удаа дараа албан болон утсаар мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд зээлийг төлж барагдуулаагүй. Иймд зээлийн хүү болох 589,600 төгрөг, гэрээнд заасны дагуу гэрээний хугацаа дуусгавар болсноос хойших төлөгдөөгүй үнийн дүнгийн алданги болох 335,000 төгрөг, үндсэн мөнгө 670,000 төгрөг, нийт 1,594,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р багт оршин суух, О овогт Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Б миний бие нь Д ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,594,600 төгрөгийг 2020 оны 11 сарын 18-ны өдрөөс эхлэн сар болгоны 18-ны өдөр 150,000 төгрөгөөр төлж 2021 оны 07 сарын 18-ны өдрийг хүртэл, 2021 оны 08 сарын 18-ны өдөр 94,600 төгрөгөөр бүрэн төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Х.О нь Д ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч Г.Б-н хариу тайлбартай танилцлаа. Хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлага 1,594,600 төгрөгийг 2020 оны 11 сарын 18-ны өдрөөс эхлэн сар болгоны 18-нд 150,000 төгрөгөөр 9 сарын хугацаанд буюу 2021 оны 07 сарын 18-ны өдрийг хүртэл, 2021 оны 08 сарын 18-ны өдөр 94,600 төгрөг төлж барагдуулах тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Г.Б-т холбогдуулан зээлийн төлбөр 1,594,600 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн төлбөр 1,594,600 төгрөгийг 2020 оны 11 сарын 18-ны өдрөөс эхлэн сар болгоны 18-нд 150,000 төгрөгөөр 9 сарын хугацаанд буюу 2021 оны 07 сарын 18-ны өдрийг хүртэл, 2021 оны 08 сарын 18-ны өдөр 94,600 төгрөг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч хариу тайлбарыг зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Д ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б-т холбогдох зээл 1,594,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Б нь зээлийн төлбөр 1,594,600 төгрөгийг 2020 оны 11 сарын 18-ны өдрөөс эхлэн сар болгоны 18-нд 150,000 төгрөгөөр 9 сарын хугацаанд буюу 2021 оны 07 сарын 18-ны өдрийг хүртэл, 2021 оны 08 сарын 18-ны өдөр 94,600 төгрөг төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,463 төгрөгийн 50 хувь буюу 20,231.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос үлдэх 20,231.5 төгрөгийг, хариуцагч Г.Б-с 20,231.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Г.Б нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

ШҮҮГЧ                                     Э.Б