Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1434

 

 

 

 

 

 

 

 

 

   2023           12           04                                      2023/ШЦТ/1434

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

           улсын яллагч Р.Очирсүрэн,

            шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Бын Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308015681*** дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******************************************************

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ:

- 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбитын 7**-** тоот хашааны орчим иргэн Н.Бтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж гараараа нүүр хэсэгт цохиж, хөлийн шагай хэсэгт өшиглөсний улмаас баруун шагайн дотор хавчаар ясны зөрүүтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

-2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбитын 7*-** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Атай таарамжгүй харилцааны улмаас маргалдан гараараа нүүр хэсэгт нь 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн хацар, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.У нь шүүхийн хэлэлцүүлэгт “...би тэр өдөр эхнэртэйгээ эвлэрээд байж байхад Н.Б яах гэж ирснийг бүү мэд, ирээд надтай муудалцсан. Тэгээд бид зууралдах явцдаа би түүний хөлийг хавирч өшиглөх үедээ тэнд байсан жалга руу давхралдаж унасан. Би түүнд хохирол төлсөн зүйл байхгүй. Дараагийн үйлдлийн тухайд, наадам болох гэж байна гээд эхнэрээ хүүхдүүдтэйгээ дуудаж хамт ирүүлсэн. Манай эхнэр ирэхдээ бас дүүтэйгээ хамт ирсэн байсан тул би дүүтэй нь хамт архи уусан. Тэгээд архи уусан үедээ  эхнэртэйгээ өмнөх асуудлаа сөхөж ярьснаас үүдэн муудалцаж би гэрт байсан ширээ, толь зэргийг эвдэж,  эхнэрээ 2-3 удаа алгадсан юм, ийм л асуудал болсон” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Нэг: Гэм буруугийн талаар:

I. Шүүгдэгч Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбитын **-** тоот хашааны орчим иргэн Н.Бтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж гараараа нүүр хэсэгт цохиж, хөлийн шагай хэсэгт өшиглөсний улмаас баруун шагайн дотор хавчаар ясны зөрүүтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

1. Хохирогч Н.Бгийн: “...Би 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ажлынхаа 2 залуутай Нарангийн голын эцэс дээр 21 цагийн үед 1 шил хараа нэртэй 0,75 литрийн архи уусан юм. Тэгээд манай 2 найз Нарангийн голын эцэс дээр үлдсэн, би найз болох Боогийгийн хамт манай гэр лүү 22 цагийн үед явсан юм. Тэгээд би гэртээ ороход манай эхнэр болох А 3 хүүхэдтэйгээ байсан ба намайг хоолоо ид гэж хэлсэн бөгөөд би хоолоо идсэн юм. Тэгтэл манай найз Боогий за найз нь харилаа яараад байна гэхээр нь би цуг доошилъё, би дэлгүүрээс ундаа тамхи авна, чи тэнд буучих, буцахдаа эхнэрээрээ бариулчихна” гэж хэлсэн. Тэгээд миний машинтай найз Боогий болон эхнэр А**** доошоо дэлгүүр лүү явж байтал манай найз болох Уын авто машин болох цагаан өнгийн Филдер машин хашааныхаа гадаа зогсож байсан тул би машинаа зогсоолгож байгаад буугаад Уын авто машин руу яваад очтол У машиныхаа урд харин түүний эхнэр болох А хажуу талд нь нэлээд согтсон байдалтай сууж байсан.  Би Уаас “юу байна” гэж асуухад У “чи юу гээд байгаа юм” гээд над руу уурласан ба би эвээр аргыг нь олох гээд “за чи уучихсан байгаа юм уу, найз нь машиныг нь хашаа руу чинь оруулаад өгөх үү” гэж асуухад  У нь би өөрөө оруулчихна гэж уурласан, харин А цаанаас нь “Зайлаач ээ” гээд уурлаад байсан. Тэгтэл У машинаасаа гэнэт бууж ирээд бид 2 маргалдаад байж байтал У намайг заамдаад авсан, би Уыг мөн заамдаад автал У намайг өшиглөсөн, аль хөлөөрөө өшиглөснийг нь мэдэхгүй байна. Ямартай ч миний баруун хөлийн шагай руу 1 удаа өшиглөсөн бөгөөд би газар унасан.  У шууд миний дээр гарсан ба намайг цохих гэж оролдоход нь би гарыг нь бариад авсан, тэгтэл У миний гарыг хазах гээд байхаар нь би Уын баруун гарыг тавьтал У намайг баруун гараараа толгой руу 2-3 удаа цохисон. ...Тэгтэл Нандин-Эрдэнийн найз залуу нь ирж бид хоёрыг салгасан бөгөөд би босох гэж миний хөл өвдөөд зогсож чадахгүй байсан, гутлаа тайлаад хартал миний баруун хөл шагайгаараа мушгираад нилээд хавдсан байсан. Би Ут хандаж, “чи хөл ийм болгочихлоо ш дээ, би чамд ямар хор хийсэн юм” гэж хэлтэл У “битгий хуц, П минь, би өөрөө машин тэргээ оруулчих байсан юм” зэргээр над руу хашхирсан. Тэгээд би тухайн шөнөдөө ГССҮТ дээр шөнийн 02 цагийн үед ирж эмчилгээ хийлгэсэн ба эмч нь хагалгаанд орох ёстой, хэвтэж эмчлүүлнэ гэж хэлсэн. Би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-11 дэх тал),

 

2. Гэрч Б.А: “...Манай нөхөр Б нь 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 22 цагийн орчимд ажлынхантайгаа сууж байгаад ирлээ гээд ажлынхаа нэг залуутай орж ирсэн. Тэгээд бид 3 сууж байгаад дэлгүүр орж ундаа авч ууя гэж ярилцаад дэлгүүр явцгаасан. Ингээд уруудаад явж байхад манай гудамжны У гэх залуу гудамжиндаа машинаа хашааны хаалгаар оруулах гээд зогссон, согтуу байдалтай байхаар нь манай нөхөр машиныг оруулаад өгчихье би буугаад уулзаад ирье гэж хэлээд буусан. Удалгүй уулзаж байгаад чанга чанга дуугараад муудалцаад байхаар нь манай найз яараад байна гэж хэлээд явсан. Тэгтэл гэнэт хоорондоо зодолдоод байхаар нь би машинаас буугаад очсон, гэрээс нь ч хүмүүс гараад ирсэн. Гэтэл Ууганаа манай нөхрийн дээр гараад цохиод байхаар нь би болиоч гэж хэлээд куртикнээс нь таттал Ууганаагийн охин гэх эмэгтэй хүн ирээд миний үснээс шууд татсан. Мөн хажуу талаас нь манай дүүг яагаад зодоод байгаа юм гэж хэлээд эхнэрийнх нь эгч үсдээд гараараа цохисон. Тэгээд би хамт ирсэн гэх нөхрийнхөө найз Боогийг эргүүлж дуудсан бөгөөд Боогий ирээд бид нар салгаад гэртээ ирсэн. Тэгээд гэртээ орж ирээд хартал миний нөхрийн хөл хавдсан байхаар нь түргэн дуудаж үзүүлтэл хөл нь хугарсан байна гэж надад хэлсэн. Ингээд цагдаад хандсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

 

3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 5525 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Н.Бгийн биед баруун шагайн дотор хавчаар ясны зөрүүтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

 

4. Шүүгдэгч Б.Уын “... Би тухайн үед согтуу, ууртай байсан ба Б  олон юм яриад  асуугаад байхаар нь  уур хүрээд  машинаасаа буугаад  бид хоёр заамдалцсан, би Уыг нэг удаа баруун хөл рүү нь өшиглөсөн бөгөөд  Б хөл дээрээ тогтож чадахгүй газар уначихсан. Түүний дараа  би  Уын дээр  нь гарч хэд хэдэн удаа цохисон. Дараа нь толгой руу 2-3 удаа гараа зангидаж байгаад цохисон юм” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар,

 

II. Шүүгдэгч Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Орбитын 76-29 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.Атай таарамжгүй харилцааны улмаас маргалдан гараараа нүүр хэсэгт нь 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн хацар, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

1. Хохирогч М.Агийн: “...Нөхөр Б.У маань 2023 оны 3 дугаар сард Мөнхшүр гэх эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, дотно харилцаатай байж байгаад надад баригдсан ба энэ асуудлаас болоод маргалдаж, үл ойлголцол гарч нэг хэсэг тусдаа амьдарч байсан. 2023 оны 7 дугаар сарын эхэн үеэр Б.У бид 2 харилцан ярилцсаны эцэст хүүхдүүдээ бодоод буцаж хамт амьдрахаар болж нөхөр маань гэртээ ирсэн байсан. 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр бид 2 Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, орбит 76-29 тоотод байх гэртээ хоёулхнаа байж байгаад 2 ширхэг 2.4литрийн пиво хувааж ууцгаасан ба уусан архиндаа согтоод би УуганБын гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн асуудлыг ярьж үүнээс болж хэрүүл маргаан үүсгээд У миний зүүн хацар хэсэг рүү гараараа 2-3 удаа алгадаж цохисон. Бид 2 маргалдаж байхад манай гэрийн толь унаж хагарсан байсан ба би толины хэлтэрхийд хөл, гараа зүссэн байсан. Тэгээд хэсэг хугацаанд маргалдаж байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ... Миний биед учирсан зүүн хацар,  зүүн зовхины цус хуралт, зөөлөн  эдийн няцрал гэмтлийг манай нөхөр учруулсан. Харин  баруун  өвдөг, шилбэнд  шарх, баруун гуя,  баруун өвдөгт  цус хуралт гэмтлийг  маргалдаж байхад унасан хагархай шилний хэлтэрхийд  би өөрөө  нааш цааш явж, унах үедээ  зүссэн.  Харин  дух, баруун нүдний зовхи, хамрын  нуруунд цус хуралт  гэмтлийг энэ үйл явдал болохоос 4-5  хоногийн өмнө Налайхад  барилгын ажил хийж  байхаа  шатнаас унаж  бетонон хана  мөргөснөөс учирсан гэмтэл юм” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83 дахь тал),

 

2. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 8772 дугаартай шинжээчийн: “...М.Агийн биед баруун өвдөг, шилбэнд шарх, баруун гуя, баруун өвдөгт цус хуралт, зүүн хацар, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун өвдөг, шилбэнд шарх, баруун гуя, баруун өвдөгт цус хуралт, зүүн хацар, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдах бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Харин дух, баруун нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь харьцангуй 3-с дээш хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэмтэл бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 86-87 дахь тал),

 

3. Яллагдагч Б.Уын: “...Би 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн үед гэртээ  эхнэрийн хамт 2 ширхэг 2,5 литрийн  том пиво хувааж уусан ба хувийн таарамжгүй харилцаанаас болоод хоорондоо маргалдсан. Би уурандаа  тэсэлгүй  эхнэр Агийн  нүүр хэсэг рүү 1-2 удаа алгадсан юм” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 95 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хүний Эрхийн түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж заасан ба Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” хэмээн тунхаглан заасан байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

Тус хэргийн үйл баримтуудыг дүгнэвэл, шүүгдэгч Б.У согтуурсан үедээ өөрийн үг болон үйлдлээ хянахгүй, уур бухимдлаа дарж чадаагүй байдал нь удаа дараа гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн, хохирогч нарыг ямар нэгэн шалтгаангүйгээр болон гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэн зодож гэмтэл учруулсан, түүний үйлдэл, хохирогч нарт учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.У нь хүний биед халдаж буй тухайн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарласан ч түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн шинжтэй байх тул шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэхээр байна.

Иймд шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршгийн тухайд: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

            “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч М.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан  байх ба хохирогч нар нь хохирол, хор уршиг учирсантай холбогдон гарсан зардлын  баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч нь энэ тогтоолоор хохирогч нарт төлөх төлбөргүй байна.

Харин дээрх нэр бүхий хохирогч нар нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбогдон гарсан зардлуудаа нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Уаас зардлаа нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.  

 

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн: “...Хохирогч Н.Б нь эрүүл мэндийн даатгалын сангаас 1.311.100 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Уаас гаргуулж, эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 04/2543 дугаартай албан бичиг, төлбөрийн мэдээллийн хамт хавсаргасан (хавтаст хэргийн 63-64 дэх тал) байх тул эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Н.Бгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсны төлбөр болох 1.311.100 төгрөгийг шүүгдэгч Б.Уаас гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 720 цагийн хугацаагаар тогтоох” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...Би 16, 17 насны 2 хүүхдийнхээ хамт амьдарч байгаа. Энэ ялыг оногдуулбал би хаана байрлаж ажиллах юм бол, өөр саналгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч Б.Уын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан  “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай  гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн”-ийг  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

 

Иймээс шүүгдэгч Б.У нь хүний эрүүл мэндийн халдашгүй  байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан атлаа  уг үйлдэлдээ дүгнэлт хийлгүй согтуурсан үедээ дахин 2 хүний эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нийгмийн аюулын шинжийг ихэсгэсэн, дээрх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, тус гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчээс хохирогч нарт хохирол төлсөн зүйлгүй зэргийг харгалзсанаас гадна түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 9 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.У нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг  хорих ялын нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдэж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигон овогт Бын Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 (долоо) сарын хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 9 (ес) сарын хугацаагаар тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь зорчих эрхийг хязгаарлах ялыг  биелүүлээгүй бол  ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг  хорих ялын нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Уаас 1.311.100 (нэг сая, гурван зуун арван нэгэн мянга, нэг зуу) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн санд олгосугай.

 

6. Хохирогч Н.Б, М.А нар нь учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

            7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АЛТАНЦЭЦЭГ