Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 364

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би нэхэмжлэгч Д ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Б.Э-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 545,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 сарын 16-ны  өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д  ХХК-иас 2019 оны 08 сарын 20-ны өдөр Б.Э нь 720,000 төгрөгийг 25 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн боловч энэ хугацаанд үндсэн зээлээс 80,000 төгрөг хассан. 2020 оны 10 сарын 15-аас 2020 оны 01 сарын 31-ний хооронд үндсэн зээлээс 500,000 төгрөг хасуулсан. Зээлийн үлдэгдэл болон зээлийн хүүг одоог хүртэл огт төлөөгүй. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, өөрийнх нь хүссэн хугацааг өгч удаа дараа албан болон утсаар мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд зээлийг төлж барагдуулаагүй.Иймд зээлийн хүү болох 405,500 төгрөг, үндсэн мөнгө 140,000 төгрөг, нийт 545,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р багт оршин суух, Б овогт Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Э миний бие Д ХХК-иас нэхэмжилсэн 545,500 төгрөгийг 2020 оны 11 сарын 20-ноос 2021 оны 04 сарын 05-ны өдөр хүртэл сар бүрийн 5, 20-нд 50,000 төгрөгөөр, 2021 оны 04 сарын 20-нд 45,500 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О миний бие Б.Э-н 2020 оны 11 сарын 20-ноос 2021 оны 04 сарын 05-ны өдрийг хүртэл сар бүрийн 5, 20-нд 50,000 төгрөгөөр, 2021 оны 04 сарын 20-нд 45,500 төгрөгөөр тохиролцсон хариу тайлбартай танилцаж хүлээн зөвшөөрч байгаа тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч Б.Э-д холбогдуулан зээлийн төлбөр 545,500 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн төлбөр 545,500 төгрөгийг 2020 оны 11 сарын 20-ноос 2021 оны 04 сарын 05-ны өдрийг хүртэл сар бүрийн 5, 20-нд 50,000 төгрөгөөр, 2021 оны 04 сарын 20-нд 45,500 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч хариу тайлбарыг зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Д ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Б.Э-д холбогдох зээлийн төлбөр 545,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Э нь зээлийн төлбөр 545,500 төгрөгийг 2020 оны 11 сарын 20-ноос 2021 оны 04 сарын 05-ны өдрийг хүртэл сар бүрийн 5, 20-нд 50,000 төгрөгөөр, 2021 оны 04 сарын 20-нд 45,500 төгрөгөөр төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,015 төгрөгийн 50 хувь буюу 8507.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос үлдэх 8507.5 төгрөгийг, хариуцагч Б.Э-с 8507.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Э нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

ШҮҮГЧ                          Э.Б