Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 374

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би нэхэмжлэгч С ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Б.Э-д холбогдох төлбөр 141,448 төгрөг, нотариатын зардал 4000 төгрөг, нийт 145,448 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 сарын 26-ны  өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Э нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2018 оны 04 сарын 26-ны өдөр дараа төлбөрт Монголдоо 10 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж ... дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Б.Э нь гэрээний үүргээ үл биелүүлж ... дугаарын 2018 оны 12 сарын байдлаарх төлбөр 141,448 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд Б.Э-с төлбөрийн үлдэгдэл болох 141,448 төгрөг үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасны дагуу 141,448 төгрөг,  нотариатын зардалд 4000 төгрөг нийт 145,448 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 5-р багт оршин суух, Б овогт Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Э С ХХК-ны нэхэмжилсэн 145,448  төгрөгийг 2020 оны 11 сарын 30-ны дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б.Э хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б.Э-д холбогдуулан төлбөрийн үлдэгдэл 141,448 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг нийт 145,448 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага төлбөрийн үлдэгдэл 141,448 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг нийт 145,448 төгрөгийг 2020 оны 11 сарын 30-ны дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч хариу тайлбарыг зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. С ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Б.Э-д холбогдох төлбөрийн үлдэгдэл 141,448 төгрөг, нотариатын зардалд 4000 төгрөг нийт 145,448 төгрөгийг 2020 оны 11 сарын 30-ны дотор төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,013 төгрөгийн 50 хувь буюу 2,506.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос үлдэх 2,506.5 төгрөгийг, хариуцагч Б.Э-с 2,506.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Э нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.

ШҮҮГЧ                                     Э.Б