Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 00022

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга С.Баянжаргал

Улсын яллагч Д.Уранчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Жамц нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Балсанд холбогдох 201618020221 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Ховд суманд 1971 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдрах, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10 дугаар байрны ¹ 26 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогддох үедээ хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Оорцог овогт Ноосонхөхийн Балсан. /РД:ДЭ71102911/

 

Шүүгдэгч Н.Балсан нь Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Сайхан сум орохоор өөрийн эзэмшлийн Тоёота ланд круйзер-200 маркийн 08-87 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн өглөө 08-09 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Тахилтын даваа уруудах засмал замд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүйгээс тээврийн хэрэгслээ шарвуулснаас эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан приус-20 маркийн 88-94 УБЧ улсын дугаартай   Б.Барамсайгийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаснаас иргэн Ө.Алтантулгын бие махбодид хүнд гэмтэл, иргэн В.Өлзийхишиг, Н.Бямбаа, Б.Барамсай нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Балсангийн өгсөн........ Би 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос гарч Сэлэнгэ аймгийн Сайхан сум орох ажлаар явж байгаад Тахилтын даваа уруудаж явахад зам хальтиргаатай байсан. Тэгэхээр нь би машиныхаа баруун талын дугуйг шороон зам мордуулж явж байгаад засмал замдаа орох гэхэд замын ховилд цохиулаад жолоодлого алдагдсан тоормоз гишгэсэн боловч тэр чигтээ гулсаад өөдөөс эсрэг урсгалд ирж явсан приус 20 маркийн машиныг мөргөж осол гаргасан юм. Би өөрийн эзэмшлийн 08-87 УНК улсын дугаартай ланд-200 маркийн машин жолоодож явсан. Осол болсны дараа тэр машин замын хажуу талд цасан дунд орчихоор нь би шууд гүйж очоод урд талд сууж явсан эмэгтэйг гаргасан. Машинд жолоочоос гадна 3 эмэгтэй байсан. Машины ар талаас Өлзийхишиг, Бямбаа гэх эмэгтэйг гаргасан. Жолооч Барамсайг гаргах гэхэд жолооч талын хаалга нь онгойхгүй байсан тул нөгөө талын хаалгаар гаргасан. Тэгээд замын машин зогсоож 3 эмэгтэйг нь суулгаад Баруунхараагийн эмнэлэг рүү явуулсан. Би цагдаа түргэн дуудсан. Барамсайг авч яваад Баруунхараагийн эмнэлэгт үзүүлсэн. Эмнэлэг Барамсай бид хоёрт өвчин намдаах тариа хийсэн. Хэргийн газарт цагдаа нар ирээд хэмжилт хийгээд явсан. Миний машиныг журмын хашаанд хийсэн. Тэгээд би Баруунхараагийн цагдаад анхны мэдүүлгээ өгсөн. Барамсайгийн машиныг ачилтын компанид би хөлс төлж ачуулж Улаанбаатар хот оруулж өгсөн. Иймл зүйл болсон. Би хохирогч Алтантулгад 3147100 төгрөг, Н.Бямбаад 2163028 төгрөг, Өлзийхишигт 2580600 төгрөг, жолооч Барамсайд 10322000 төгрөгийг тус тус төлсөн. Хийсэн хэрэгтээ маши их гэмшиж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Ө.Алтантулгын мөрдөн байцаалтад өгсөн…… Би 2016 оны 11 дүгээр сарын 07-ны 08 цаг 30 минутын үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Тахилтын давааны орчимд Барамсай гэдэг хүний приус-20 маркийн машинд сууж яваад осолд орж гэмтсэн. Миний сууж явсан машины өөдөөс ланд-200 маркийн хар өнгийн машин зам дээр хурдтайгаар явж байгаад гулгаж эргэлдэж ирээд манай машиныг буюу миний сууж явсан тал руу мөргөсөн. Ингээд уг ослын улмаас давсаг хагрч хэвлий орчмын дотор эрхтнүүд няцарч гэмтсэн. Дархан-уул аймгийн эмнэлэгт 14 хоног хэвтэн эмчлүүлээд одоогоор Мөнгөнгүүр эмнэлэгт шилжин ирж хэвтэн эмчлүүлж байна ….. Би хохирлын талаарх баримтуудаа цуглуулж дүнг нь нэгтгэхэд нийт 1447100 төгрөг болсон. Н.Балсан уг хохирлыг надад бүрэн төлж барагдуулсан. Одоо надад өөр ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 14-16 дугаар хуудас/

Хохирогч В.Өлзийхишигийн мөрдөн байцаалтад өгсөн ……. Улан-Удэ хотод 1 хоноод буцаад 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө үүрээр Алтанбулагийн хилээр гараад Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт явж байхад эсрэг урсгалаас хар өнгийн ланд машинтай хүн ирж байгаа харагдсан. Жолооч Барамсай хараад энэ ямар хурдтай явдаг пизда вэ гээд хэлж дуусах үед уг машин гулсаж манай машин явж байсан эгнээ лүү орж ирээд нүд ирмэхийн зуургүй осол болоод би ухаан алдсан. Хэсэг хугацааны дараа ухаан ороход замын машинтай хүмүүс зогсоод бид нарыг машинаас гаргасан. Осол хэрэг 09 цагийн үед гарсан …… Бодит байдлаар эмчилгээнд 1080000 төгрөгийн зардал гарсан. Уг мөнгөн дүнгээс 245000 төгрөгнөөс бусдыг Н.Балсан урд нь болон өчигдрийн байдлаар төлж өгсөн гэх мэдүүлэг /Хх-н 18-21 дүгээр хуудас/

Хохирогч Б.Барамсайгийн мөрдөн байцаалтад өгсөн …… Би 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 08:30 минутын үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Тахилтын даваа гэх газрын орчим засмал замд өөрийн эзэмшлийн Тоёота приус 20 маркийн 88-94 УБЧ улсын дугаартай автомашиныг жолоодож Улаанбаатар хот чиглэлд явж байхад эсрэг урсгалд явсан ланд круйзер 200 маркийн автомашин ирж манай машиныг мөргөсөн юм. Миний машинд Өлзийхишиг, Алтантулга, Бямбаа нар сууж явсан ба бил Улан-Удэ хотоос буцаж явж байсан юм. Уг ослын улмаас миний биед хүндэвтэр гэмтэл учирсан ба миний машин эргэн засварлаж сэргээх боломжгүй болтлоо эвдэрч гэмтсэн бөгөөд зорчигч нарын биед мөн адил гэмтлүүд учирсан байдаг юм …. Автомашины эвдрэл хохирлын зардал болох 8680000 төгрөгийг болон шинжилгээний зардал болох 1342000 төгрөгийг жолооч Н.Балсан төлж барагдуулсан. Энэ бол бодит баримтаар тогтоогдсон зардал юм. Одоо цаашид дахин биеэ эмчлүүлэхэд 3 сая төгрөг шаардлагатай байгаа учир уг төлбөрийг нэхэмжилж байнаУг хохирлыг төлчихсөн тохиолдолд надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй юм гэх мэдүүлэг /Хх-н 26-28 дугаар хуудас/

Хохирогч Н.Бямбаагийн мөрдөн байцаалтад өгсөн …….. Биднийг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө 08:30 минутын үед Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Тахилтын даваа гэх газрын орчимд замд явж байхад осол болж гэмтсэн. Осол болох үед би арын суудалд Өлзийхишигийн хамт унтаж явахад осол болсон болохоор чухам яагаад осол болсныг мэдэхгүй байгаа юм. Ямар ч байсан сэргэхэд би урд суудлаа мөргөсөн, миний хажууд сууж явсан Өлзийхишиг ухаангүй юм уу гэмээр байдалтай хөндлөн хэвтчихсэн байсан. … Тийм болохоор барааны мөнгө болох 550000 төгрөг, бусад зардал болох 167500 төгрөг, нийт 717500 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн намайг хөл дээрээ босч өөрөө ажлаа хийх хүртэл хугацаанд авах ёстой цалинг Балсан төлж өгөх ёстой гэж бодож нэхэмжилж байгаа юм. Балсанд гомдолгүй л дээ гэхдээ хохирлыг барагдуулж өгөөсэй гэж хүсэх байна гэх мэдүүлэг /Хх-н 38-39 дүгээр хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ¹ 1207 ….. Дүгнэлт:

1.Ө.Алтантулгын биед хэвлийн битүү гэмтэл, хэвлийн өмнө доод хананы зөөлөн эдийн няцрал, давсагны урагдал, хэвлийн гялтангийн хурц үрэвсэл, хагалгааны дараах байдал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

4. Ө.Алтантулгын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх /Хх-н 49 дүгээр хуудас/

Хүний бие хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ ¹ 16051 ….. Дүгнэлт:

1.Н.Бямбаагийн биед зүүн шаант, тахилзуур ясны бяцарсан зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 51 дүгээр хуудас/

Хүний бие хийсэн шүүх эмнэлгийн үзлэг ¹ 15980 ….. Дүгнэлт:

1.В.Өлзийхишигийн биед сээрний 11 дүгээр нугаламын бяцарсан хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх /Хх-н 53 дугаар хуудас/

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн үзлэгийн акт ¹ 15558 ….. Дүгнэлт:

1.Б.Барамсайгийн биед бүсэлхийн 5 дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, 2 гуя, цавь, хэвлийн урд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь 2016.11.07-нд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна    гэх /Хх-н 53 дугаар хуудас/

Шинжээчийн дүгнэлт 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ¹ 79 …… Дүгнэлт:

1.Тоёота приус маркийн 88-94 УБЧ улсын дугаартай автомашины жолооч Б.Барамсай нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна.

2. Тоёота ландкруйзер 200 маркийн 08-87 УНК улсын дугаартай автомашины жолооч Н.Балсан нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 8.2. эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглонон гэсэн заалтыг зөрчсөн. 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэсэн зүйл заалт. Мөн 9.2. жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн зүйл заалтуудыг тус тус зөрчсөн байна.

3. Тоёота Ландкруйзер 200 маркийн 08-87 УНК улсын дугаартай автомашины жолооч Н.Балсан нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2, 1.5, 8.2 заалтуудыг зөрчсөн нь осол гарах нөхцлийг бүрдүүлсэн байна гэж үзэж дүгнэлт гаргав гэх /Хх-н 66 дугаар хуудас/

            Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /Хх-н 04 дүгээр хуудас/

            Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлт  /Хх-н 05-08 дугаар хуудас/

            Н.Балсангийн согтуурлын хэмжээг шалгахад 0.00 хувь гарсан гэсэн согтуурлын хэмжээг шалгасан тэмдэглэл /Хх-н 11 дүгээр хуудас/

Тоёота приус 20 маркийн 88-94 УБЧ улсын дугаартай автомашины эвдрэл хохирлын үнэлгээг Ашид билгүүн ХХК шууд зардлын дүнг 7510000 төгрөгөөр, шууд бус зардлын дүнг 1170000 төгрөгөөр, нийт 8680000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /Хх-н 58-59 дүгээр хуудас/

Хохирогч Ө.Алтантулгад 3447100 төгрөгийн хохирол төлсөн баримт, хохирогч гомдолгүй гэсэн тодорхойлолт /Хх-н 83-8585 дугаар хуудас/

Хохирогч Б.Барамсайд машины хохиролд 8680000 төгрөг, эмчилгээний төлбөрт 1342000 төгрөгийг төлсөн баримт /Хх-н 100 дугаар хуудас/

Хохирогч М.Өлзийхишигт 2580600 төгрөг төлсөн баримт, хохирогч гомдолгүй шүүх хуралд суухгүй гэсэн тодорхойлолт /Хх-н 106-108 дугаар хуудас/

Хохирогч Н.Бямбаад 2101013 төгрөг төлсөн баримт, хохирогч гомдолгүй шүүх хуралд суухгүй гэсэн тодорхойлолт /Хх-н 116-118 дугаар хуудас/

Н.Балсан нь ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын МСТТ-ийн Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 123 дугаар хуудас/

Н.Балсан нь ам бүл 3, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, 10 дугаар байрны ¹ 26 тоотод оршин суудаг гэсэн тодорхойлолт /Хх-н 125 дугаар хуудас/ зэрэг болно. 

 Шүүгдэгч Н.Балсан нь Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Сайхан сум орохоор өөрийн эзэмшлийн Тоёота ланд круйзер-200 маркийн 08-87 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн өглөө 08-09 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Тахилтын даваа уруудах засмал замд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүйгээс тээврийн хэрэгслээ шарвуулснаас эсрэг урсгалд орж өөдөөс ирж явсан приус-20 маркийн 88-94 УБЧ улсын дугаартай   Б.Барамсайгийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаснаас иргэн Ө.Алтантулгын бие махбодид хүнд гэмтэл, иргэн В.Өлзийхишиг, Н.Бямбаа, Б.Барамсай нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах  үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, техникийн болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Н.Балсан нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаснаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн хэд хэдэн хэсгүүдэд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгосон боловч бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд прокурор энэ зүйл ангиар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  нь тохирсон байна.

 

Шүүгдэгч Н.Балсанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасч, хуульд заасан хорих ялыг оногдуулах, эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх үндэслэлтэй байна.

 

Харин шүүгдэгч Н.Балсангийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.

 

Хохирогч Ө.Алтантулга, В.Өлзийхишиг, Н.Бямбаа нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

Хохирогч Б.Барамсайг шүүх хуралдаанд оролцуулах саналыг улсын яллагч гаргасан тул 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр болох хуралдааны товыг шүүхээс мэдэгдэхэд шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн бөгөөд шүүх хуралдаан хойшилсон учир одоогийн шүүх хуралдааны товыг мэдсэн, мөн шүүгчийн туслах хохирогч Б.Барамсайд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр утсаар дахин сануулж мэдэгдсэн, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 56 минутанд хохирогч Б.Барамсайгийн 99166358 дугаарын гар утас руу нь шүүгчийн туслах дахин залган ярьж шүүх хуралдаан эхлэх гэж байна та хаана явна, ирж байна уу гэж асуухад Зүүнхараагийн вокзал дээр галт тэрэгнээс бууж байна одоо очиж байна гэсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирэхгүй худлаа ярьсан байх ба улсын яллагч хохирогч Б.Барамсайг шүүх хуралдаанд оролцуулах саналаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлье гэсэн тул хохирогч Б.Барамсайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Хохирогч Б.Барамсай нь цаашид гарах эмчилгээний зардалд 3 сая төгрөгийг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтгүй байх тул шүүх шийдвэрлэх боломжгүй байх ба харин зам тээврийн ослын улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх, мөн хохирогч Ө.Алтантулга, В.Өлзийхишиг, Н.Бямбаа нар нь зам тээврийн ослоос учирсан энэ гэмтлийг цаашид эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар  нэхэмжилж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд зааж өгөх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Балсан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Н.Балсангийн ¹ 503974 дугаартай BCDЕ ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг тус тус дурьдаад

 

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1. Шүүгдэгч Оорцог овогт Ноосонхөхийн Балсанг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөнөөс бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт заасныг баримтлан Н.Балсангийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасч, 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт заасныг баримтлан Н.Балсанд оногдуулсан 02 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н.Балсан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Балсанд оногдуулсан 02 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзах, тэнсэгдсэн ялтанд хяналт тавих үүргийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст  даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 330 дугаар зүйлийн 330.1.3 дах хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Н.Балсангийн BCDЕ ангиллын ¹ 503974 дугаартай жолоочийн үнэмлэхийг, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэх тогтоолын хамт тухайн шийдвэрийг гүйцэтгэвэл зохих шийдвэр гүйцэтгэлийн албанд явуулж, энэ тухай прокурорт мэдэгдэхийг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.

7. Хохирогч Ө.Алтантулга, В.Өлзийхишиг, Н.Бямбаа, Б.Барамсай нар нь зам тээврийн ослоос учирсан энэ гэмтлийг цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардлаа тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай. 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Балсанд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Б.ХЭРЛЭН.